Let’s Grow With Norgim

Австрали улсын Сидней хотод сурч, ажиллаж, амьдрах хуг?

Photos from Let’s Grow With Norgim's post 06/12/2023

The world needs more SANTAS. You can be one of them👏👏

🌟 Let's warm up with magic

The annual "Magic Bag-2023" campaign has officially started 🎄🎅.

This year same as last year, the "Lantuun Dohio Australia" team is calling on our Magical brothers and sisters from Australia to donate, or send as a gift the little ones in Mongolia the woolen socks, gloves, hats and scarves made in Mongolia 🇲🇳 which are most useful in winter time.

You can choose from the following gift packages:
🎁Gift package 1- A pair of woolen socks =$5
🎁Gift package 2- A pair of woolen socks + A pair of woolen gloves =$10
🎁Gift package 3- A woolen hat, scarf, a pair socks =$25

Every package you donate will go to the Mongolian kids as a "Warm" gift 🥰.

📌Donation account:
Account name: Lantuun Dohio Australia
BSB: 062199
Account number: 10807109

Website:
https://lantuundohio.org.au/

29/12/2021

Өчигдөр фейсбүк дээрээс таагүй мэдээ уншаад бодсон зүйлээ сийрүүлж бичих гэсэн ч баярын уур амьсгалтай үед эвгүй байх болов уу гээд бичээгүй юм. Тэгсэн ч дахин дахин энэ тэндээс тэр мэдээг уншаад хэлэх гэснээ бичмээр санагдлаа. Юуны өмнө хайрт нөхрөө харамсалтайгаар алдсан тэр эмэгтэйд гүн эмгэнэл илэрхийлэе😢😢😢

Өнөөдөр нэг хүн ханиа алдаж байхад хаа нэгтээ нэг хүн ханиа харааж зүхэж, магадгүй салж сарниж байгаа байх🥺🥺🥺

Мэдээж хосуудын дунд асуудал олон байдаг ч сайхан байх үе нь тэрнээс ч олон тохиолддог байх. Тийм болохоор харилцаа сайхан байх үедээ бие биендээ ХАЙРТАЙГАА ХЭЛЭЭД бас мэдрүүлчихэж байгаарай найзуудаа😍🥰

Хайр хэзээ ч илүүдэнэ гэж байдаггүй байх аа. Харин дутна гэж байх байх. Хажуудах ханиа насан туршдаа хамтдаа амьдрая гээд сонгосон бол хайраар аль болох дутаахгүй байхыг хичээгээрэй💪😍

Байгаа байгаа моментоо мэдрээд сэтгэл хөдлөлөө хэнээс ч эмээхгүйгээр илэрхийлж байгаарай. Таны өөрийн тань сонгосон хүн шүү дээ. Хайртай шүү гэж хэлмээр бодсон үедээ ЗҮГЭЭР Л ХЭЛ , ТЭВЭР😍🥰

Хэзээ нэгэн цагт харамсахгүйн тулд өнөөдөр юу мэдэрч байна, түүнийгээ ил гаргаж байгаарай. Таныг үгүй болсон үед хэн ч таны өмнөөс тэр хүнд ХАЙРТАЙ БАЙСАН ЮМ ШҮҮ гэж таны сэтгэлээр хэлж чадахгүй шүү дээ😍

Жич: Би гэр бүл судлаач эсвэл сэтгэлзүйч хүн биш. Зүгээр л бодсоноо сийрүүлэн энд бичлээ👌👌

Жичийн жич: Хайрлагдсан эмэгтэйн бүх шинжийг агуулж явахад минь хүргэтэл намайг хайрласан сайхан ханьдаа энэ далимд ХАЙРТАЙГАА дахин хэлчихье😍🥰

Австрали Улсын Нью Касль хотоос таныг хүндэтгэсэн,

Г. Норгим

2021.12.25

Photos from Let’s Grow With Norgim's post 14/08/2021

Австрали улсад амьдарч буй Монголчууддаа аминчлан захих зүйл байна👇👇

Жаахан урт пост шүү. Дуустал уншихад 1-2 минут орох байх👌

Австрали улсад Корона вирусын Делта хувилбар гарч тархаад нэлээдгүй хугацааг өнгөрөөж байна🥲

Сүүлийн 2 долоо хоногт нэлээн олон хүн close contact (ойрын хавьтал) өөрөө мэдэлгүй болсон байна хэмээн сандарч холбогдсон. Өөрийн мэдэх зүйлээ л тэдэнд хэлж байгаа. Гэхдээ би нь эмч биш эрүүл мэндийн салбарт ойр ажиллаж байгаа хүний хувьд л мэдэх, чадах зүйлээ хэлээд л явж байгаа🙋‍♀️

Австрали улсын Сидней хотын хамгийн том вакцины төвд (mass vaccination center) ажиллаж байгаа хүний хувьд харсан, үзсэн, сонссон зүйлсээсээ хуваалцаж, анхааруулга болгох үүднээс энэхүү постыг бичиж байна🙋‍♀️

Одоо л хариуцлагатай байгаарай манайхаан💪

1. Маскаа тогтмол, ЗӨВ зүүх😷

Хэн нэгэнд найдах (энэ хүн ч олон газраар явахааргүй хүн байна, энэ маскаа зүүсэн л байна ш дээ) биш ЗӨВХӨН ӨӨРТӨӨ найдаж, гадуур явах болгондоо заавал маскаа зөв зүүж хэвших.

Олон хүн маск зүүх гэж бусдыг хуурах гэж байгаа юм шиг (хамраа гаргах, вирусээс бараг хамгаалахгүй даавуун маск зүүх) зүүсэн байгааг харж байна. Энэ чинь Делта хувилбар (одоогоор хамгийн хурдан тархдаг хувилбар) шүү дээ😈

Сидней Олимпик Паркын вакцины төв дээр даавуун маск, тоосонцороос хамгаалдаг шүүлтүүртэй маск гэх мэтийг масканд тооцохгүй, давхар (мэс заслын гэгдэх цэнхэр маск) маск зүүлгэж оруулж байна. Цэнхэр өнгийг гадна талд нь гаргаж зүүнэ😷

Болж өгвөл давхар маск зүүж, нүүрний хамгаалалт (face shield, goggles ) зүүж байхыг бодоорой🥽

2. Орсон гарсан газар бүрээ Check-In хийж явах хэрэгтэй. Энэ үйлдэл тань зөвхөн Австралийн дүрэм, журмыг дагахаас гадна таныг өөрийн хайрт хүмүүсээ аюулаас хамгаалах том алхам. Таны орсон, гарсан газар корона вирустэй хүн явж байхад та явсан бол танд мэдээ ирж мэдэгдэнэ. Хэрвээ та ойрын хавьд болсон л бол зөвөлгөөг дагаж өөрийгөө хамгийн түрүүнд тусгаарлах, шинжилгээ өгөх хэрэгтэй😈

3. Мэдээж гараа ТОГТМОЛ угааж, явсан газраа аль болох бага хүрч явах. Энд Хятад эмээ, өвөө нар маск, шил, нүүрний хамгаалалт, резинен бээлий өмсчихсөн яаж явдаг билээ, санаж байгаа байх. Тэд чинь АЙХТАР хүмүүс🤔

4. Та ХАРИУЦЛАГАТАЙ байснаар өөрийгөө болон ҮР ХҮҮХДЭЭ хамгаална. Та өөрөө вакцин хийлгэсэн гээд хэнэггүй байж болохгүй. Та мэдэхгүйгээр ТЭЭГЧ болох бүрэн боломжтой. Үр хүүхдүүд маань вакцинаа ХИЙЛГЭЭГҮЙ байгааг санаарай👶

5. Хэнэггүй Монгол зангаа ХАЯАРАЙ👎

Бусдыг дуурайж, энэ болоод байхад би болох л ёстой эсвэл хөгжилтэй оронд байна намайг хамгаалчих байлгүй, энэ хүн корона авахааргүй хүн гэсэн бодлууд толгойд чинь байгаад байгааг нэг чагнаарай. Байхгүй ч байж магад. Хэрвээ байгаа бол ТА ӨӨРӨӨ ӨӨРИЙНХӨӨ хамгаалагч гэдгийг санаарай. Монголд байгаа хэд маань хөөрхий бор зүрхээрээ өөрөө өөрсдийгөө хамгаалаад харин ч сайн ариун цэвэр сахидаг болсон байх шиг санагдсан. Харин бид энд хүнд найдаж, Австрали улсад найдаж суугаад байгаа юм биш биз🤔

6. Өөрийнхөө хэмжээнд МАШ САЙН ариун цэвэр сахиад, дэглэмтэй, хариуцлагатай байхад та өөрийгөө хамгаалж чадна гэдгийг дандаа санаарай🤗

Пост маань нэг хүнд ч гэсэн нэгийг бодогдуулсан бол 2 өдөр ажлынхаа хажуугаар бичсэний маань ЗОРИЛГО биелэнэ🥰

Хүн бүр байгаа байгаа газраа эрүүл саруул байг🥰🙏

15/07/2021
16/01/2021

"Bondi Beach" дээрээс бичлэг хийв🙋‍♀️

Photos from Norgim Gendenjamts's post 31/08/2020
Photos from Let’s Grow With Norgim's post 17/08/2020

Монголд маань тун удахгүй сургууль, цэцэрлэгүүд цуглах нээ🙋🏻‍♀️

Олноороо цуглах сайхан ч ариун цэврээ маш сайн сахих нь хамгаас чухал юм🤗

Австрали Улсын Сидней хотод вирус ид дэгдэж байх үед хөл хорио тогтоогоод сургуулиудаа хаасан (хичээлээ онлайнаар үргэлжилүүлсэн)ч байдал хэвийн болоход эргээд сургуулиуд орсон🥳

Гэртээ удаан суусан хүүхдүүд бөөн баяр байсан ч сургуулиуд ариун цэврээ маш сайн сахиж анги бүрд 1-2 сав цацдаг гар ариутгагч, мөн 1-2 сав цацаж ширээ сандал ариутгагч тавьсан байгаа👍🏼

Анх хүүхдүүд цуглахад хичээл завсарлахад багш бүр ширээ сандлаа ариутгаж цэвэрлэн хүүхдүүд дараагийн ангид орж ирэхэд бүгдийнх нь гарлуу ариутгагчаа цацаж оруулж байсан. Одоо ч зарим багш мөн үүнийгээ үргэлжилүүлсээр байгаа🧼🚿

Мөн бас нэг чухал зүйл нь хэрвээ сургууль дээр ханиад хүрсэн, нус нь гоожсон, найтаасан хүүхэд байвал шууд гэрлүү нь явуулж, хүнд ханиад хүрсэн байвал эдгээд эргээд ирэхдээ заавал корона вирусын шинжилгээ өгүүлж буцааж хичээлд нь оруулж байна🦠

Мөн багш нарын өрөө, ангид гэх мэт хүн байнга харах газруудад ариун цэврээ сахих талаархи мэдээ мэдээллүүдийг хангалттай сайн бичиж тавьсан байгаа👌

Мөн хүүхэд хоорондын суух зайг аль болох хол байлгаж байгаа бөгөөд үарим хүүхдүүд ээж аавынхаа заавраар өдөржин сургууль дээрээ масктайгаа явж байгаа. Сургууль ч үүниыг хориглохгүй, дэмжиж ажиллаж байгаа💪

Манайхан бас сургууль соёл орохтой зэрэгцэн ариун цэврээ маш сайн сахиарай🤗

Сургуулийн захиргаанууд үүн дээр анхаарлаа маш сайн хандуулж, гална дотны туршлага судлан хангалттай сайн ажиллаасай🙏

Жич: Австрали улсын Сидней хотын Нюү Саут мужийн Марриквиль дунд сургуулийн дэргэдэх эрчимжүүлсэн хэлний төвийн сургууль дээрхи бодит туршлагаас жишээ татав. Зургуудыг тус сургуулийн захирлын зөвшөөрөлтэйгөөр авч тавьсан болно👌

Photos from Let’s Grow With Norgim's post 15/08/2020

Яг нэг жилийн өмнө ингэж бичиж байжээ🤗

Би тэд нартай 1 сар, 2 сар үсрээд хамгийн уртдаа 3 сар л найзалдаг 🤔

Тэгээд л хугацаа нь болохоор тэд намайг орхиод явчихдаг😢

Найзлах хугацаандаа өглөөнөөс орой унтах хүртэлээ үй зайгүй үерхэнэ. Өглөө босоод тэднээсээ хайрын мэссэж ( шөнө суугаад хийсэн гэрийн даалгавар) авна, шөнө унтахдаа тэдэндээ хайрын мэссэжний хариу ( заавар, зөвөлгөө, асуултуудын хариу, эссэг нь засах гэх мэт ) өгнө , долоо хоногтоо дор хаяж 2-3 удаа 2оос дээш цагаар уулзана, ингэхээр чинь үй зайгүй дасалцана даа хөөрхий😂

Заримдаа тэд маань над дээр сэтгэлээр уначихсан 😢 ирнэ, заримдаа бүүр баярлачихсан ирнэ💃, заримдаа урам нь хугарчихсан ирнэ, заримдаа бас урам орчихсон ирнэ😊 хүний амьдрал үргэлжилж л байгаа хойно амьдралд нь нэг том даалгавар ороод ирж байгаа болохоор тэр болгоноо зохицуулах, даван туулах гэж сэтгэл санааны төрөл бүрийн давалгаанд өртөнө. Хугацаа богино хүмүүс бүүр их сандарна, бас нэгэнт олдохгүй цаг хугацааны төлөө шанална😜

Тэр үед нь би чадлынхаа хирээр урам хайрлахдаа хайрлаж, ухаарал хайрлахдаа хайрлаж, ширүүхэн хэлэхдээ хэлж, янз бүрийн аргаар л сэтгэл санааг нь өргөх гэж үзнэ 🤗💃

Анхнаасаа хичээлийнхээ мастер планаа гаргаад төлөвлөгөөнийхөө дагуу хамт ажилладаг болохоор энэ богинохон хугацаанд тэдэндээ IELTS-ийнх нь coach (дасгалжуулагч) бас хажуугаар нь амжилтынх нь coach болохыг хичээж явна🤗

Ингэж явсаар нэг л мэдэхэд салах цаг болно, би ч тэднийгээ дахиж над дээр битгий ирээсэй гэж бодно, тэд нар ч над дээр дахиж ирэхгүй юмсан гэж бодно😜

Учир юу вэ гэхээр тэд нар маань шалгалтын хүссэн оноогоо авчихвал хэн хэн нь санаа амарч дахиж уулзах шалтаг гарахгүй гэсэн үг🥳

Маргааш хөөрхөн хоёр шавь маань шалгалтаа өгнө, бие давхар ч өөрийгөө дайчилж чадсан нэг мундаг бүсгүй, уйгагүй хөдөлмөр гэж юу байдгыг биеэрээ харуулж чадсан бас нэг гайхалтай эмэгтэй бий🙋🏻‍♀️🙋🏻‍♀️

Дахиад уулзахгүй гэхээр нэг л уйтгартай гэхдээ дахиад шинэ найзтай болох боломж гарч байна гэж бодохоор гоё ч юм шиг🤩

Хөдөлмөр хүнийг шагнадаг гэдэг шиг хийсэн, хичээсэн бүхэн нь заавал амжилт авчирах болно💪👏

🙋🏻‍♀️Багш хүний бахархал бол шавийн амжилт🥳

🤗🙏 Та хоёртоо амжилт хүсье🤗🙏

14/08/2020

Австрали улсын Сидней хотод ирээд нэлээн хэдэн жилийг ардаа үджээ🇲🇳 🇦🇺

Энэ хугацаанд энэ улсаас суралцах зүйлс маш их байгааг алхам тутамдаа ойлгож сурсан, мэдсэнээ хуваалцах чин хүслийг тээсээр өнөөдрийг хүргэжээ👩‍💻

Та Австрали улсын талаар мэдлэгтэй болохыг хүсвэл манай хуудсанд лайк 👍 дарж нэгдээрэй👌

Want your school to be the top-listed School/college in Sydney?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address

8 Ebsworth Street, Zetland
Sydney, NSW
2017
Other Personal Coaching in Sydney (show all)
Anick Patry Anick Patry
South Coogee
Sydney

I help conscious leaders to own their creative power & embody their highest lucrative JOY.

Chrissy Symeonakis Chrissy Symeonakis
Sydney, 2011

Founder and CEO of award winning creative agency; Creative Little Soul. Author, educator, business coach and speaker. Small business supporter and cheerleader. Chronic Illness advo...

Crescent Star Football Academy Crescent Star Football Academy
119 Adelaide Street, Oxley Park
Sydney, 2760

GOOD PERSON - GOOD CITIZEN - GOOD FOOTBALLER

Design Action Growth Design Action Growth
Sydney, 2000

Hidden Analyst is a Personal Blog sharing real life journey in all areas of life a.k.a wheel of life

My Motherhood My Motherhood
Sydney

Let’s talk about what happens when a woman becomes a mother.

Make You Happen Make You Happen
Sydney

A page aimed at sharing all of the resources that helped me recover from a psychological injury and be able to live every day as the best version of myself

Singunlimited.com.au- Singer and Singing Teacher Singunlimited.com.au- Singer and Singing Teacher
15 Navajo Close
Sydney, 2768

Performance Coaching Performers, Singing Lessons and Performance. Over twenty years professional exp

Level Up: Women's AFL Level Up: Women's AFL
109 Kent Road
Sydney, 2113

RAMP Fitness RAMP Fitness
1 Monash Road
Sydney, 2111

Personal Training - Done Different

Somatic Intimacy Coaching Somatic Intimacy Coaching
Glebe
Sydney, 2037

I support singles and couples who are struggling with communication, boundaries, consent, feelings and triggers and who wants to live a deeper, more connected and pleasurable lives...

Nui Wellbeing Nui Wellbeing
Sydney, 2099

Whole-person holistic coaching method combining SMART goal setting, a person-centered approach backed by evidence-based research, positive psychology, solution-focused coaching & s...

Naomi Battah Coaching Naomi Battah Coaching
Sydney

Heyy! I'm a Mindset & Trauma Coach helping women & nb folx