Densmaa.M

Densmaa.M

You may also like

DND
DND

Banker and Marketer
UNSW 18’
UFE 14’
UFE 10’

08/02/2024

Бенжамин Граэм “Ухаалаг хөрөнгө оруулагч” Номоос өөрийн чухал гэж бодсон санааг цуврал болгон хүргэж байна.

✅Парт #2

1️⃣Хүн бүрийн ярьж шуурч байгаа үнэт цаасны араас бүү хөөцөлд!

2️⃣найдвартай, хүчирхэг санхүүтэй компаний тайлан мэдээлэл дээр үндэслэн шийдвэрээ гаргах!

3️⃣P/E P/B харьцаануудыг тооцоолон шийдвэр гаргалтандаа ашиглах!

Тус номноос хэрэгтэй, онцлох санаануудыг цуврал байдлаар оруулна.

#санхүүгийнболовсрол #мөнгөсанхүү

06/02/2024

Бенжамин Граэм “Ухаалаг хөрөнгө оруулагч” Номоос өөрийн чухал гэж бодсон санааг цуврал болгон хүргэж байна.

✅Парт #1 Ноён Маркет

1️⃣Ноён маркет бол хэзээ ч яаж өөрчлөгдөн хувьсаж магадгүй таамаглашгүй нэгэн.

2️⃣Бодит үнэлгээнээс доогуур үнэлэгдсэн үед үнэт цаасыг худалдан авах!

3️⃣Бодит үнэлгээнээс дээгүүр үнэлэгдсэн үед үнэт цаасыг зарах!

Тус номноос хэрэгтэй, онцлох санаануудыг цуврал байдлаар оруулна.

#санхүүгийнболовсрол #мөнгөсанхүү

24/01/2024

Японд өчигдөр гудамжинд 1 хүн ухаан алдахад 6,7 эмнэлгийн ажилтан 5,6 цагдаагийн ажилтан ирж бүртгээд бөөгнөрөөд сүртэй. Тэр хавиа тусгаарлаад л..

Энэ аймар дэлбэрэлтээр манай байж байгаа царай. Тоног төхөөрөмж, аюулгүй ажиллагаа, хүнээ боддог систем байтугай бодол байна уу?!!

Сонгуулиар зөв хүмүүсээ сонгоё, ШААРДЛАГА тавьдаг, нэхдэг, тууштай байяаа. Өвөл дуусаад утаагаа мартдаг гэдэг шиг байцгаахаа больёо!

22/01/2024

Зээл авахдааа анхаарах зүйлс 🔍

Photos from Densmaa.M's post 21/12/2023

I think i like this little life 🎶 , this little life 🎼🤍

Photos from Densmaa.M's post 18/09/2023

🍁👋

Photos from Densmaa.M's post 24/06/2023

☘️💚

14/06/2023

Summer has officially come 👗

Photos from Densmaa.M's post 10/06/2023

-wellbeing

Timeline photos 09/06/2023

Let's talk about money, baby!

6/10-нд M bank-ны Бүүт дээр уулзая ✨

Photos from M bank's post 09/06/2023

Margaash ICT Expo-2023 deer 13:00-14:00 tsagiin hoorond sedveer yarina. Ger buliin sanhuu sedveer sonsmoor bol Mbank-nii booth deer hureed ireerei 😉

Parkiin Zagastai hesegt shuu ✨

Photos from Densmaa.M's post 23/03/2023

“If opportunity doesn’t knock, build a door” энэ үг их таалагдлаа ☕️

03/02/2023

Жил гарангийн өмнө ийм юм бичиж анхааруулж байжээ. Хууль эрх зүйн суурь орчин бүрэн дүүрэн бүрэлдээгүй манай улсад юун крипто зах зээл дээрх койн. Хэний бичсэн зүйлийг копи хийгээд хуулаад тавьчихав гэсэн хүмүүс мэр сэр байсан даа.

Бидний хамгийн том алдаа бол уншдаггүй, судалдаггүй, мэддэг хүнээс нь асуудаггүй, сүргийн үзлээр бүх зүйлд ханддагт байна.

КОЙН АВАХ ХЭРЭГТЭЙ ЮУ? Миний хувьд

‼️МАШ ЭРГЭЛЗЭЭТЭЙ. Олон нийт КОЙН гэхээр л автоматаар БитКойныг бодож, өсөлтийг нь Биткойн шиг төсөөлөөд, мөнгөө хэд хэд дахин өсгөөд авах юм шиг сэтгээд байх шиг.

IZCoin, Татар койн, 9911Coin, Зэвүүн яриа шоуны Оргил хүртэл Зэвүүн койн гээд гаргаж байна гэхээр итгэмээргүй санагдаад байхын (нэмээд маш олон сураггүй компаниуд). Үнэхээр баялаг бүтээнэ гээд хөрөнгө босгож байгаа компаниудыг үгүйсгэхгүй ч дурын болгон койн нэрээр хувь хүмүүсийн хадгаламжний мөнгийг, байр, приус машинаа зарсан мөнгө, гэр бүлдээ зориулах байсан цалингаас нь хувийн ашиг сонирхолын үүднээс хөрөнгө оруулалт босгож байгаа байдлыг харахаар шударга бус санагдаад байх юм.

Яагаад 85%-ийн эсрэг байр суурьтай байгаагаа энгийнээр тайлбарлая. Би Писимист буюу сөрөг хандлагатай хүн огт биш. Гэвч Дижитал хөрөнгөнд хамаг байдгаа өгөөд байгаа иргэдийг хархаад нэг ч гэсэн хүн дахин бодож үзээсэй гэж хүсэх юм. Дижитал мөнгө, дижитал вальют гэхээсээ илүү хамгийн зөв тодорхойлолт бол Дижитал хөрөнгө гэж одоогоор тодорхойлоод байгаа. Хэн ч ирээдүйд өндөр өгөөж хүртдэг үнэ цэнээ алддаггүй шинж чанартай хөрөнгөөр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхийг хүснэ. Би ч хүсч байна. Тэхдээ маш сайн судлаж, нягталж байж хөрөнгө оруулах нь чухал.

⁉️MMCG-аас (Mongolian Marketing Consulting Group) КриптоВалютын талаарх зан төлөв, хандлагыг судалгааг 2021 оны 10-р сард хийсэн ба ЛемонПресс уг судалгааг саяхан хураангуйлж нийтлээд устгасан байсан (эргэж мэдээлэл харах гээд олоогүй) Энэхүү судалгаанд хамрагдсан хүмүүсийн 25% нь Койн худалдаж авч байсан, 15% нь идэвхтэй арилжаанд оролцдог, Койн эзэмшигчдийн дундаж нас 28, 59% нь эрэгтэй, 900,000-1,300,000 төгрөгийн орлоготой гэсэн байна. Арилжаанд идэвхтэй оролцдог койн эзэмшигчдийн хувьд дундаж нас 25, хамгийн их хувь буюу 29% нь 2,000,000 саяас дээш орлоготой, Койн эзэмшигчид койнд оруулсан хөрөнгөө 49% нь цалингаасаа, 41% нь өөрийн хадгаламжнаас, 6% нь гэр бүл, найз нөхөд, банкнаас зээлж, 2% нь өөрийн өмчөө зарж хөрөнгө оруулсан гэжээ. Үүнээс харахад Крипто хөрөнгөнд хөрөнгө оруулагчид ихэвчлэн залуухан (том дүнтэй, томоохон хөрөнгө оруулагчдыг эс тооцтол), мэдлэг туршлага багатай, гэнэн итгэмтгий, цалин, хадгаламжаасаа эсвэл өр зээлээр дижитал хөрөнгөнд хөрөнгө оруулалт хийж байна.

⁉️Блокчэйн, БитКойн, Дотоодын койн, Токен гэхээсээ өмнө та Монгол улсын ЭРҮҮЛ МЭНД, ТЭЭВЭР, БОЛОВСРОЛЫН салбарыг бодоод үзээрэй. Бид нар метротой юу, хөдөө орон нутагт ижил тэгш боловсрол олгогдож байгаа юу, хүссэн гадаад улс руугаа өндөр хөгжилтэй орнууд шиг бага өртгөөр нисч чадах уу. Мэдээ өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулах нь УТГАГҮЙ, харьцуулах ч юм биш, цаана нь эдийн засгийн хүчирхэг байдалтай хамааралтай түмэн мянган шалтгаан байгаа. ЗҮГЭЭР Л БОДООД ҮЗЭЭРЭЙ гэсэн юм.

⁉️Тэгвэл Койн, Токен, Блокчэйнтэй холбогдож чадах хамгийн ойрхон жишээгээ бодоод үзье. Монгол улсад банк санхүүгийн систем үүсч хөгжисний 97 жил, даатгалын салбар үүсч хөгжисний 87 жил энэ жил тохиож байна. Одоог хүртэл иргэд, хувь хүмүүст ашигтай ХУВИЙН ТЭТГЭВЭРИЙН САН, ТЭТГЭВЭРИЙН РЕФОРМ, ГАДНЫ БАНКГҮЙ эдгээр сэдвээ ярьсаар л байгаа. Амьдралын суурь хэрэгцээ, шаардлагыг системчлэж байгаа эдгээр үндсэн салбаруудын асуудлууд одоо хүртэл шийдэгдээгүй байхад ДИЖИТАЛ ХӨРӨНГӨ-ний хууль журам батлагдаж, хэрэгжих гэж хэр удах бол. Дижитал хөрөнгийн зах зээлийн хөгжил таны бодож байгаа шиг тийм ч өсөлттэй, супер байхгүй шүү.

💰ТАНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮНЭ ЦЭНЭ, БАТАЛГАА?

Дижитал хөрөнгийн систем томоохон хэмжээний маш тогтвортой эдийн засаг бүхий улс орнууд хүлээн авах магадлал маш бага. Харин эсрэгээрээ ТОГТВОРГҮЙ ЖИЖИГ ЭДИЙН ЗАСАГТАЙ улс орнууд хүлээн авах магадлал өндөр байдаг гэдгийг дурьдмаар байна. Та Койн авсан ч байсан, Токен авсан ч байсан хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалтын цаана мөнгө яригдаж байгаа. Таны хөрөнгө оруулалт өгөөж өгдөг байх хэрэгтэй, буцаад шаардлагатай үед эргээд бэлэн мөнгө болчихдог хөрвөх чадвар сайтай байх хэрэгтэй. Албан ёсны тодорхойлолтоор МӨНГӨ 3 үүргийг гүйцэтгэж байх ёстой.

1. Солилцооны хэрэгсэл болох
2. Үнэ цэнээ хадгалах
3. Дансны нэгж болох

Одоо дэлгэрэнгүй тайлбарлая.

✅Солилцооны хэрэгсэл болох-Та койноо бусдад худалдаалж, худалдан авалт хийж, ирээдүйн төсөлд хөрөнгө оруулсан Токеноо худалдаалах, төслийн эзэмшигчдээс бараа бүтээгдэхүүн авах, токеноо үнэт цаас болгох гээд солилцох боломжтой гэж бодож байвч бодит байдал дээр жижиг хөрөнгө оруулагчидад дээрх зүйлс хэрэгжихэд бэрхшээлтэй. Төлбөр тооцооны хэрэгсэл болгох боломжтой ч санхүүгийн зохицуулалтын хувьд учир дутагдалтай, асар том сорилтонд орох тул 100% хүлээн зөвшөөрөгдтөлөө маш урт хугацааг туулах юм. Энэ цаг хугацаанд Таны оруулсан 1 сая төгрөг хэн нэгний амжилттай, амжилтгүй бизнесийг дэмжиж байгаа ч ирээдүйд танд өгөөж өгөх эсэх нь маш тодорхойгүй. Одоогоор дэлхий дахинаа хамгийн алдартай, амжилттай Биткойноор 120 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ л худалдан авах боломжтой байна. Өнгөрсөн 7 хоногт Энэтхэг улс ихэнх койноор төлбөр тооцоо хийхийг хориглож, маш цөөн тооны койн, токеныг хөгжүүлэх чиглэл өгсөн. Монголд дотоодын Койн бол ондоо шүү. Тэгэхээр таны мөнгө ирээдүйд солилцооны хэрэгсэл болж чадах эсэх нь ЭРГЭЛЗЭЭТЭЙ.

✅Үнэ цэнээ Хадгалах-Койн болон токен гаргаж байгаа компани, төслүүд тодорхой тоо ширхэгтэй гаргаж байгаа. Тоо ширхэг нь өөрөө тухайн койн, токены лимитийг харуулж байгаа хэдий ч ТОГТВОРТОЙ, БАЙНГЫН ӨСӨЛТТЭЙ, ЭРЭЛТТЭЙ байгаа үед л таны хөрөнгө оруулалт үнэ цэнээ хадгална. Өнгөрсөн 7 хоногийн Баасан гарагт Биткойн ОМИКРОН вирусийн шалтгаанаар BEAR MARKET түвшинд буюу 20% иар унаж, $69,000 оос $53,549 хүрч арилжаалагдсан. Монголд одоогоор гарсан койнууд өсөлт, бууралтын трендийг ажиглаж л байгаа байх тэгэхээр үнэ цэнээ хадгалах байдлыг одоогоор тодорхойлох боломжгүй ч бас л ЭРГЭЛЗЭЭТЭЙ.

✅Дансны нэгж болох-Та өөрийн дансыг койноор хэмжихгүй, барааныхаа үнийг койноор гаргахгүй, өөрийн санхүүгийн тооцоогоо койноор гаргахгүй. Койн, Токеноор гаргасан данс тооцоо асуудалд ороход аль ч шүүх, цагдаагийн байгууллагад нягтлан бодохын стандартад нийцээгүй байна гэдгийг маш амархан нотолно. Санхүүгийн зохицуулах хорооноос зохицуулалт хийх дүрэм журам гараагүй байгаа учраас дансны нэгж болж чадах эсэх нь бүр ч ЭРГЭЛЗЭЭТЭЙ.

💣ТОМ СОРИЛТ

Дижитал хөрөнгө хөгжихөд нөлөөлөх хамгийн том сорилт бол тухайн улсын ТӨВ БАНК. Төв банкны зорилго бол эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чухал үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ шинэ хэлбэрийн мөнгөний хувилбараар сүйтгүүлж, самруулахыг Төв банк хэзээ ч хүсэхгүй. Хэрэв ямар нэг хэлбэрийн мөнгийг нийтээрээ хүлээн зөвшөөрч, төв банкны хяналтнаас гарвал төв банк цаашлаад улс тэр чигтээ маш том сорилттой тулгарна. Ялангуяа Монгол шиг хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн хөгжил сул, банкны систем ноёрхсон улсад Төв банк, арилжааны банкууд зүгэээр хараад суугаад байх нь юу л бол. Наад захын энгийн жишээ гэхэд Крипто ертөнцөд гүйлгээ хийхэд гүйлгээний шимтгэлгүй, дундын зуучлагч байгууллага байхгүй байгаа нь наад захын банкны шимтгэлийн орлогыг үгүй хийх нөхцөл бүрдэж байна. Цаашлаад И-банк, И-хэтэвч гэх мэтчилэн санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээнд асар их нөлөөлөлтэй тул Төв банк гадны банкыг дэмждэггүй шиг Крипто хөрөнгийг дэмжиж, арилжааны банкууд зах зээлээ хуваалцах нь юу л бол.

💰ХЭРХЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ВЭ?

Монголд сүүлийн үед CROWDFUNDING хэлбэрийн бөөнөөр нь хөрөнгө босгох зориулалт бүхий койн, токеноор баталгаажсан олон төрлийн төслүүдийг олон нийтэд санал болгож зарим нь амжилттай мөнгөө босгож байна. Танд хөрөнгө оруулалт босгох гэж байгаа төслүүд ямар ч бүтээгдэхүүн үйлчилгээ, хямдрал, анхны хөрөнгө оруулалтын бонус, хөнгөлөлт, үнэт цаас, үнэ цэнэ амлаж байсан дараах асуултуудыг өөрөөсөө болон төсөл хэрэгжүүлэгчдээс асууж байж шийдвэр гаргаарай.

1. Төслийн зорилго (асуудал, түүнийг шийдвэрлэх гарц)
2. Бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжлийн түүх
3. Төслийн багийн туршлага
4. Урьдчилан тооцоолсон хөрөнгө босголтын нийт өртөг
5. Санхүүжилтийг хэрхэн удирдаж, зарцуулах тухай
6. Койн, Токений зорилго болон хэрэглээ
7. Койн, Токений анхны болон одоогийн борлуулалт нэмээд танд ирээдүйд ямар үр өгөөжийг бий болгох вэ гэдэг нь хамгийн чухал зүйл юм шүү.

⁉️Эдгээр олон төслүүд дунд баялаг бүтээх, үнэ цэнэ бүтээх төсөл ч байхад хууль эрх зүйн орчин нь бүрдээгүй байгаа энэ цаг хугацааг ашиглаж бусдын мөнгөөр хөрөнгө босгох санаатай залилан хийх хүсэлтэй асар олон компани, төсөл, хувь хүмүүс байгаа гэдгийг дахин сануулая. Койн Токен худалдан авах үед Бирж болон захиалгатай холбоотой олон төрлийн залилан болон ашиглан байдаг, бирж үүн дээр өөрөө оролцох боломжтой учраас хэт их захиалга орж ирсэн мэт харагдаж байгаа нь 100% үнэн гэсэн үг биш байж болно.

⁉️Крипто хөрөнгөнд хөрөнгө оруулалт хийж койн, токен худалдан авах нь тухайн хүний итгэл үнэмшил, зан төлөвтэй хамааралтайгаас гадна койн, токен гаргагч компани, төслүүдийн маркетинг, ПиАр томоохон хувь нэмэр оруулж байна. Олны танил хүмүүсийг ПиАрдаа оролцуулах, нэр нөлөө бүхий хүмүүсийг нэрсийг ашиглах, олон нийтэд нөлөөлхүйц хүмүүсээр массын сэтгэл зүй, санхүүд нөлөөлж байна. Тиймээс өр зээл тавих, гэр бүлдээ зарцуулах хадгаламж, цалингаа хэн нэгэнд зүгээр л “МАЙ” гээд өгөхөөсөө өмнө дахин нэг бодож үзэхийг хүсье.

Densmaa.M
2021/12/02

19/01/2023

Бусдын зөвшөөрөлгүй хүний зураг ингэж ашигламааргүй байнаа ‼️ Ороод үзэхээр харваас саяхан нээсэн санхүүгийн залилан хийх зорилго бүхий акк.

Монголд гаргасан койнуудыг анхнаасаа дэмжээгүй, дэмжидгүй хүн байгаа шүү❌

Өөдрөг, жаргалтай мэдрэмж 10/01/2023

Сүүн сувд хэвлэлийн компанийн эрхлэн гаргасан номнууд үргэлж чанартай байдаг, агуулга сайтай, мэдлэг чадвараа нэмэх хүсэлтэй, ном уншдаг, номонд хайртай хүмүүс мэднэ дээ 🤓📚 сэтгэл зүйн шинжлэх ухаан сонирхдог, за ер нь жаргалтай амьдрахыг хүсдэг бүх хүмүүс сонсоорой 😌

Энэ ногоон ном (1-р дэвтэр) амьдралын тухай, хүмүүсийн тухай, харилцааны тухай хамгийн шилдэг бүтээлүүдийг багтаасан байдаг шүү.

Өөдрөг, жаргалтай мэдрэмж Таны амьдрал нэг л болохгүй, бүтэхгүй, бүх зүйлс таны эсрэг байгаа мэт санагдаж байвал энэ нь таны бодлоос хамааралтай. Дэлхийн шилдэг 50 сэтгэл судлалын сон...

10/01/2023

Someone's story #1

Эмэгтэй хүн шуналтай байх зүгээр. Гэхдээ хүсэл, шуналаа өөрөө хангачихдаг бол бүүр догь гэсэн үзэлтэй охин байсан болохоор элдэв ажил хийж, сургалтын төвүүдэд багшилж, наймаа панз хүүхэд байхаасаа үсэргэсэн ажээ.
Жил болгон төрсөн өдрөөрөө заавал өөртөө том бэлэг барих гээд улайрчихна. Хадгална, харамлана, цааш далд хийнэ. Хурааж, хурааж яг л тэр хүссэн хөрөнгө оруулалт, төлөвлөсөн аялал, эсвэл өөрийнхөө хувьд томхон гэж бодсон тэр зүйлээ авна. Янзын кайфтай.
Охид, бүсгүйчүүд гоё ганган байхыг би харах дуртай. "Гарах гэж гангалж, явах гэж ямбалах" эсвэл "хоосон толгой, гангалахаас өөр юм мэдэхгүй" гэдэг үгэнд би дургүй. Учир нь гангалахын тулд тэр охин хөдөлмөрлөсөн л байгаа. Гоё байхын тулд тэр бүсгүй хөлсөө дуслуулсан л хэрэг. Ухаантай, толгойтой байгаад нарийн мэргэжил эзэмшээд, цалин сайн авдаг бүсгүйчүүд бол үнэхээр мундаг. Тэгж чадахгүй бол ядахдаа чаддаг зүйлээ хийгээд, өөрийгөө гоёод, бусдад гай болохгүй амьдарна гэдэг бас чадвар шүү. Заавал ухаантай гэхээрээ ном тэвэрсэн навсайсан, философи ярьсан байх ёстой юу? Хөөрхөн гоё ганган гэхээрээ бие үнэлэгч, усан тэнэг гэсэн үг биш шүү дээ?!
Ээж минь хэлдэг юм “Бүсгүй хүн өөрөө гоёлоо олох, болгох ёстой гэж. Эмэгтэй хүн гоёх гэж, гангалах гэж, жаргах гэж энэ хорвоод ирсэн гэж. Ээжтэй хүн орчлонд өнгөтэй явдаг юм, эх оронтой хүн дэлхийд нэртэй явдаг юм гэж...” Зарим хүмүүсийн хувьд гоёл нь эрдэм ном байж болно. Тийм бол үнэхээр хүндэлмээр хэрэг. Харин өөрийнхөө гоёл юу гэдгийг ч мэдэхгүй байж, бусдыг яаж хэрхэн юугаар гоёхыг заах нь утгагүй. Мөн өөртөө учиргүй үнэ өгчихөөд цамаан загнаад эр хүнээс юм уу эцэг эхээсээ, амьдралаас боломжгүйг нэхэхийг бүүр явуургүй гэж би үзнэм. Амьдралд чи өөрөө юунд "үнэ" өгнө тэр чамд тийм л "цэнэ”өгнө.

Н.Ану

Та бидэнтэй өөрийн санхүүтэй холбоотой үзэл бодол, туршлагаа хуваалцаарай. DM-ээр явуулахад болно шүү. Анугийн хувьд өөрийнх нь сошиал дээрээс зөвшөөрөл авч нийтэлсэн болно. Уриалгахан хүлээн авч өөрийн түүхээ хуваалцаж байгаад баярлалаа. Anu Nyamdorj

04/01/2023

2022 онд ЦОО ШИНЭЭР сурсан зүйлээ бичнэ гээд л яваад байсан. Хэрэгтэй хэн нэгэнд хэрэгтэй байх гэж бодлоо.

1. Йог:

Хөнгөхөн гүйдэг, алхдаг болоод энэ жил яг 10 жил болж байна (2013 оны зунаас эхлэж байсан) Аль хэдийн хэвшил болсон байна. Анх гүйж эхлэхэд маш хэцүү байсан 10, 15 минут ч тасралтгүй гүйж чадахгүй амьсгаадна, бахардана, угаасаа шинэ юм болгон хэцүү байдаг ш дээ. Тэгж байгаад хүний бие дасна, дуртай болно, дурлана, донтоно. Одоо бол 1 цаг өльхөн гүйдэг (хөнгөхөн, хэт хурдтай биш) гүйхгүй хэсэг удчихаар л гоо сайхнаа алдаад байгаа мэт арьс муухай болоод байгаа ч юм шиг, жин нэмээд ч байгаа юм шиг, сэтгэл санаа тогтворгүй болоод байгаа юм шиг, эрч хүчгүй, ядраад эхлэдэг. Эсрэгээрээ гүйвэл эрч хүчтэй, өөдрөг, өөртөө итгэлтэй, зоригтой, зорилготой… бла бла их гоё санагддаг болоод, мэдрээд удаж байна. Зарим найз нар тоглоом шоглоом хийнэ, гүйж алхах үедээ л стори хийдэг гээд. No No, bro сторидохгүй гүйж алхах нь их шүү хэхэ. 10 жил болчихжээ. Хэвшил болтлоо удсөөөн.

Өмнө нь йог гэхээр л уйтгар гунигийн далай, удаан аян дээр утгагүй, уйтгартай хөдөлгөөн хийгээд гэж боддог байсаан 😬 хурдтай, эрч хүчтэй дасгал хөдөлгөөнд дуртай болоод ч тэрүү йог бол үнэхээр ГУНИГ санагддаг байсан. Том болохын хэрээр ухаан суухын хэрээр амьдралын аз жаргал бол MINDFULNESS юм байна гэдгийг хожуу ойлгосондоо жоохон гэмшдэг/ичдэг. Яаж ч амжилттай, мөнгөтэй, хүссэн бүх юм чинь байсан ч өөрөө л амар амгалан, сэтгэл хангалуун байхгүй бол тэр аз жаргал байхгүй. Тиймээс л Mindfulness-д их бага хэмжээгээр суралцах ёстой юм байна гэдгийг ойлгосон. Эргэн тойрон йог хийдэг найз нөхөд, танилууд зөндөө. Олон удаа сайхан зөвлөгөө, яриа сонсож байсан ч хүн өөрөө үнэхээр хүсэх, шийдэх хүртэл ямар ч ҮНЭТЭЙ зөвлөгөө ХЭРЭГГҮЙ зөвлөгөө байдаг.

Йог анхан сонирхогчийн түвшинд эхлээд 1 жил шахам болж байна. Аймар лаг хүмүүс шиг биш шүү. Бүр анхан шатны. Эхлэснээс эхлээд гарсан өөрчлөлт их амар тайван, нээх юманд яарахгүй (өмнө нь юм юм амжуулах гээд үргэлж яарч, цагтай уралддаг байжээ) сэтгэл санаа тогтвортой, олон бодолгүй, стресс бага, нойр сайн, бие хөнгөн шингэн, оюун санаа бодол цэгцтэй нээх гоё жирийтэл эвхээд тависан хувцастай шкаф лугаа адил 😁

2. Бясалгал (meditation)

Сүүлийн 6 сарын турш хийж, суралцсаар л байна. Хэн нэгнээс сураагүй ээ. Youtube-ээс л янз бүрийн гадны гоё гоё сувгуудаас надад таалагдах хоолойны өнгөтэй ярьдаг багшийг дагаад хийж байна. Бясалгалын талаарх хүмүүсийн хэвшмэл, буруу ойлголт бол шашинтай холбон ойлгох эсвэл бөөн ажил болгох, заавал зөв техниктэй хийх ёстой мэт боддог явдал. Би шашин шүтлэггүй. Айсан, сандарсан үедээ ээжийгээ л боддог.

Надад бол их энгийн санагдсан, цаг зав зарцуулаад байх шаардлагагүй, өрөө, лаа орчин энээ тэрээ бэлдээд байх шаардлагагүй санагдсан. Анхаарлаа амьсгалдаа төвлөрүүлэхэд саад болохгүй орчин 5,10 минут байхад л болно. Заавал сүртэй цаг гаргаад л хувцасаа солиод, завилаж суугаад байх шаардлагагүй, хүсвэл ажлаа эхлэхийн өмнө ажлын ширээний ард, цайны цагаараа, орой яг унтахаас өмнө орондоо 5,10 минут байхад л хангалттай. Гол нь амьсгалаа бүтэн авч гаргаж, амьсгалдаа л төвлөрнө. Буруу зөв бичиж байвал уучлаарай. Тэхдээ энэ бол миний суралцаж байгаа хэлбэр. Эхлэснээс хойш 7 хоногийн дотор шууд үр дүн харагдана. Их тайван амгалан болно, бодолгүй болно, олон стресст оруулдаг зүйлс жижигхэн, хэрэггүй мэт санагдаж эхлэнэ, цаанаасаа аз жаргалтай, сэтгэл тайван, инээгээд баймаар л санагдана. Гол нь байгаа бүхэндээ талархалтай байж сурна. Бид нар хайртай гэр бүл, найз нөхөддөө, сайхан ажил хамт олондоо хайртайгаа дотроо мэддэг ч өдөр бүр баярлаж талархаад байдаггүй юм байна лээ. Талархаж сурна гэдэг нь хүн өөрт юу байгаагаа өдөр бүр мэдэрнэ гэсэн үг. Эхлээд гэр бүлдээ, намайг хүрээлсэн сайхан хүмүүст талархдаг байсан бол сүүлдээ талархдаг зүйлс маань их детайль болоод эхлэсэн. Жишээ нь: тав тухтай унтуулж буй орондоо, гоё кофены үнэрт, ковид тусаагүй дархлаандаа гэх мэт. Инээдтэй сонсогдож магадгүй ч талархал цаашлаад амьдралаас авах ташаал, аз жаргал маань өчүүхэн зүйлд ч байж болноо гэдэг санаа. Үүнийг мэдэрч суралцаж болдог юм байна лээ.

Филисоф, амьдралын утга учир, хүний амьдралын зорилго гээд гүн гүнзгий асуултуудын хариултыг хайж явдаг хүмүүст их гоё тохирно. Зүгээр л youtube-ээс хэн нэгнийг дагаад хийгээд үзээрэй л гэж санал болгоё. Бид нар жоохон хүүхэд л анх төрөөд гэдсээрээ зөв амьсгалдаг, томорхын хирээр зөвхөн цээж хэсгээрээ дутуу амьсгалаа авдаг болдог, амьсгалаа буруу авдгаас эрүүл мэндийн, сэтгэл зүйн асуудалд ордог гэсэн утгатай нийтлэл , мэдээлэл зөндөө л уншиж байсан. Нээх тоодоггүй. Mindfulness бол дасгал хөдөлгөөн, зөв амьсгал юм байна гэдгийг саяханаас ойлгож суралцсаар байна (өөрийгөө харьцангуй зөв хооллолттой гэж боддог) үр дүн шууд мэдрэгддэг гэдгийг өөрийн үнэ цэнэтэй гэсэн зүйлсээрээ батлана хэхэ.

Йог бясалгал хоёр холбоотой. 2-уулангаас нь их өөрчлөлт авна. Жим, фитнесс, бүжиг, хүчний спорт алийг нь ч хийдэг/сонирхдог байсан нэмээд бясалгал нэмчихвэл амьдралд, биед, сэтгэл санаанд гарах өөрчлөлт дахиад өөр болдог юм шиг санагдсаан.

Хаанаас ч билээ бясалгал бол нэг төрлийн донтолт гэж уншиж байсан. Яг согтууруулах ундаа, мөрийтэй тоглоом, хар тамхи шиг гэж. Тэр үнэн байх. Гэхдээ зөв зүйлд донтоход буруу юу байхав.

Зүгээр сонирхоод туршаад үзээрэй. Миний туршлага бага, дөнгөж суралцаж эхлэж байгаа ч гэсэн үнэхээр их өөрчлөлт мэдрэгдэж байгаа тул хэрэгтэй хэн нэгэнд хэрэгтэй байх гээд 2022 онд шинээр сурсан зүйл гээд заавал бичнээ гээд бодоод яваад байсан санаа амарлаа 😅

Densmaa.M
2023/01/04

01/01/2023

Шинэ он, шинэ би гээд 60 минут гүйчлээ.
500 каль шатаачихлаа🔥😜 бүгдийг нь шинээр эхэлнээ 😁 Яадийн ер нь

31/12/2022

2022 он хүслийг минь биелүүлсэн, олон зүйлийг ойлгуулж ухааруулсан, хайр энэрлээр дүүрэн өгөөмөр жил байлаа. Бүх зүйлд талархая 😇🙏🥰

2023 онд илүү амжилт бүтээлээр дүүрэн, сурч хөгжсөн, шинэ бүхнийг туршсан, үр өгөөжтэй, бүтээмж дүүрэн он болно гэдэгт итгэлтэй байна 🍾🥂

Бүгдэнд нь эрүүл энх, сайн сайхныг, амжилтыг ерөөе 💋 шинэ оны мэнд хүргэе! 🥂

Photos from Densmaa.M's post 25/12/2022

Night night ✨

20/12/2022

Хүндлэл...

Мах боловсруулах үйлдвэрт ажилладаг эмэгтэй ажлаа дууссаны дараа шалгахаар хөлдөөгч том өрөө рүү оржээ... Азгүй явдал болж, хаалга хаагдаж дотроосоо онгойх ямар ч боломжгүй болжээ...

Хичнээн хаалга нүдэж, хашгирч орилсон ч хэн ч түүнийг сонссонгүй. Хүмүүс ажлаа тараад бүгд явсан байлаа...

5 цагийн дараа, хөлдөж үхэхийн даваан дээр хаалга нээгдэж хамгаалалтын ажилтан түүнийг хөлдөж үхэх аюулаас аварчээ...

Хөлдөөгчид цоожлогдсон гэдгийг яаж мэдсэн талаар асуухад үүдний харуул: “Би энэ үйлдвэрт 30 жил ажиллаж байна...
Хэдэн 1000 ажилчид өдөр бүр орж гарч байдаг...

Харин чи өглөө бүр сайн уу гэж мэндэлдэг, орой бүр баяртай гэж салдаг цөөн хүмүүсийн нэг билээ. Ихэнх хүмүүс намайг үл тоодог...

Өнөө өглөө ажилдаа ирэхдээ чи надтай мэндлээд орсон. Харин орой ажил тарахад чиний “баяртай, маргааш уулзъя” гэх дуу сонсогдоогүй...

Тиймээс үйлдвэрийн эргэн тойрныг шалгахаар шийдсэн. Өнөөдөр чамд ямар нэгэн юм болжээ гэдгийг мэдээд чамайг хайсан юм” гэжээ...

Эргэн тойрныхоо хүмүүсийг хайрла,
бас ХҮНДЛЭ!

#сору

20/12/2022

Японы зэн философийн амьдралд хандах 10 гол зарчим

1.Oubaitori
Өөрийгөө бусадтай харьцуулах хэрэггүй. Хүн бүр өөр өөрийн зам мөрөөр явж ,цаг нь болохоор цэцэглэдэг.

2.Kaizen
Тасралтгүй өсч дэвш. Жижиг алхамаар том өөрчлөлтөд хүрдэг.

3.Wabi-Sabi
Төгс бус байдлаа хүлээн зөвшөөр. Юу ч үүрд биш бас бүрэн байх албагүй, өөрийн болон бусдын өө сэвийг хүлээн зөвшөөрч төгс бус байдлаас төгс төгөлдрийг олж харж сур.

4.Gaman
Хүнд нөхцөл байдалд орсон ч ёс суртахуун, итгэл үнэмшлээ бүү худалд. Аливаад сэтгэлийн хөдөлгөөнөөр бүү ханд, ямар ч нөхцөл байдалд тэсвэр хатуужил, шаргуу зүтгэлээ бүү гээ.

5.Ikigai
Амьдрах учир шалтгаанаа мэдэж ав. Өглөө босох урам зоригоо юунаас авч байгаагаа, юунд тэмүүлж байгаагаа үргэлж тодорхойлон харж бай.

6.Shikita ga nai
Хүлээн авч бас явуулж сур, Бүх зүйлийг хяналтандаа байлгах гэж бүү хүчил. Өөрчилж чадахгүй зүйлсийг тавьж явуул.

7.Shu Ha Ri
Шавь бэлэн болох үед багш бэлэн болдог, шавь бэлтгэгдсэн үед багш алга болдог. Мэдлэгийг олж авах 3 үе шат байдаг.
-Shu
Энгийнээс эхлэн суралцах, даган дууриах маягаар багшаас суралцах
-Ha
Сурснаа дадал болгох, хэрэгжүүлж эхлэх
-Ri
Өөрийн арга барилд оруулан сурснаа шинэчлэх, нөхцөл байдалд тохируулан хөрвөх чадварыг олж авах... Хэмээжээ🙏

via Batchimeg NY

19/12/2022

Мань хүнийг аав нь эхлээд Камерунд тоглуулах гээд явсан чинь Хөлбөмбөгийн Холбоо нь авилгал нэхсэн гэжугаа

Тэгээд Франц-д ямар нэг авилгал өгөхгүйгээр тоглох боломж гарсан

Өнөөдөр дэлхийн аваргын төлөө багаа чирлээ

Хүмүүс заримдаа Францын шигшээг хараад ямар их Африк гаралтай тоглогчидтой юм гэж гайхдаг байх

Африкийн улс орнууд авилгалаар бас тэргүүлдэг. Тэр тоглогчид өөрсдийх нь хөдөлмөрийг шударгаар үнэлдэг газар ирж байгаа нь л энэ

Францад чиний аль нутгийн, ямар арьстай, хэн гэдэг дарга цэргийн, хэдэн төгрөгний орлоготой хүүхэд вэ гэдэг чинь огтхон ч падлий байхгүй! Шударга нийгэм тийм байдаг

Тэгш боломж дундаас алалцаад чадаж байгаа нь л дээшээ гарна

Дүгнэлт: Шударга нийгмээс зөв хүмүүс нь тодордог. Гэтэл шударга нийгмийн хамгийн том дайсан бол авилгал, хээл хахууль

Африкийн замаар явмааргүй байвал одоо л бид шударга бус зүйлстэй тэмцэхгүй бол нэг мэдэхэд оройтно

18/12/2022

Намайг хайрладаг, дэмждэг миний хөөрхөн хүмүүсээ хөл бөмбөгөө үзээд сайхан амраарай ☺️

09/12/2022

Хятадын тик ток-т Монгол Улсад өрнөж байгаа үйл явдлыг мэдээлжээ.

Онцлох комментууд:
1. Авлигалдаа яагаад хариуцлага тооцож чадахгүй байсаар бгаа юм бол, үнэхээр ойлгохгүй юм байна
2. Эд нар чинь 3-хан саяулаа биз дээ. Ийм ядуу байх гэж. Хөгжиж чадахгүй бгаа нь шударга бус зүйл бүх шатанд нь бдаг учраас тэр
3.Ийм хэцүү амьдарч байхаар Хятадад тавтай морил. Угасаа манай харьяат ш дээ
4.Өвөр Монголчууд одоог хүртэл манай харьяанд байгааг сая л ойлголоо #гэнээ😞

27/11/2022

Таны ажилладаг байгууллагын дарга нар, удирдлагууд одоогийн хүүхдүүд ажил хийж чадахгүй, сонин зан характертай эсвэл та удирдлагуудаа сонин хүмүүс хуучинсаг, хөгшин гэж бодож байсан уу?

Женерэйшнүүд хоорондоо асар их ялгаатай ч үүнийг нь бид өөрсдөө хэтрүүлэх хандлагатай байдаг гэнэ. Бүхэл бүтэн женерэйшнтэй (Gen X/М/Z) асуудалтай мэт санагдаж байвал асуудал тэр хүмүүст биш танд л байна. Өөрийгөө өөрчил, сэтгэлгээгээ өөрчил.

GEN Z 1995-2005
GEN M 1980-1994
GEN X 1965-1979
Boomer 1944-1964

Harvard Business Review 2020/11/27-ны нийтлэлээс

27/11/2022

Яг одоо гадаа -20 хэм 🥶хүйтэн байна. Маргааш -23 хэм.

УРИАЛГА
Маргааш, нөгөөдөр бүр тачигнах нь. Хэдүүлээ 🚗 замд таарах 🧒🏻👧🏻👦🏻хүүхдүүдээ,
🤱👨‍🍼хүүхдээ тэврээд зогсож байгаа аав, ээж нарыг,
👵🏻👴🏻 настан, буурлуудаа замаараа дөхүүлээд явцгаая тэгэх үү?!

Гадаа хүйтэн ч ХАЛУУН сэтгэлтэй байцгаая❤️‍🔥❤️‍🔥❤️‍🔥

Want your public figure to be the top-listed Public Figure in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

Бусдын хөөцөлдөж гүйлдэж байгаа үнэт цаасыг битгий худалдан ав!
Ухаалаг хөрөнгө оруулагч Part #1 Mr.Market
Savings ratio буюу хадгаламжийн харьцааг хэрхэн тооцох вэ? #financialliteracy #personalfinance #savings
2 МИНУТЫН САНХҮҮ 50/30/20 70/20/10-ийн дүрэм
2 МИНУТЫН САНХҮҮ-ХҮҮХДИЙН САНХҮҮ
📣Dogecoin гэж юу вэ? Dogecoin бол бүх криптовалютын нэгэн адил хөрөнгө оруулалт шиг худалдаж авч, зарж борлуулж мөн мөнг...
📣Гарааны бизнес эрхлэхэд чухал 8 зөвлөгөө1. Эрсдэлтэй байж, бүтэлгүйтэхэд бэлэн бай2. Нетворкинг хийхээ хэзээ ч бүү зогс...
Хүүхдүүддээ, дүү нартаа хадгалж сурахыг нь л заагаад өгвөл бас нэг том хөрөнгө оруулалт юм шүү ⬇️👵 Эмээ нь их завгүй бол...
📣 2021-2030 оны хооронд эрчээ авах 10 бизнес# 10. Машин цэнэглэх станц# 9. Хүүхдэд ээлтэй програмууд# 8. SEO (Search eng...
2 МИНУТЫН САНХҮҮ-ЦАЛИНГАА БОДЪЁ
"It is better to fail in originality than to succeed in imitation."~Herman Melville~

Category

Website

Address

Ulaanbaatar
Other Public Figures in Ulaanbaatar (show all)
Hantulga.com Hantulga.com
Ulaanbaatar
Ulaanbaatar

Be Active. Stay Healthy.

SUFI BS Engineering LLC SUFI BS Engineering LLC
Ulaanbaatar, 976

geodesy

𝑆𝑐𝑒𝑛𝑒 𝑜𝑓 𝑑𝑟𝑎𝑚𝑎 𝑆𝑐𝑒𝑛𝑒 𝑜𝑓 𝑑𝑟𝑎𝑚𝑎
Ulaanbaatar

Зүгээр хөгжилд

Саруулболдын Гэрэлсүрэн Саруулболдын Гэрэлсүрэн
Khan-Uul District 15th Khoroo
Ulaanbaatar, 11000

❤️

Xvvxdiin tuslamjiin tow 108 Xvvxdiin tuslamjiin tow 108
Svhbatariin Talbai 2 R Gudamj
Ulaanbaatar, 0707

ok

A N U L 三 A N U L 三
Ulaanbaatar

Тэргэл сарны дор чамтай бүжмээр�

Apple bide бидэ Apple bide бидэ
Ulaanbaatar

Aamii X poses Aamii X poses
Ulaanbaatar, 976