Хумсны будалтууд The nails

Хумсны будалтууд The nails

You may also like

Munkh Eco Chanar
Munkh Eco Chanar

Санаа зөв бол заяа зөв

07/02/2024

Зовлон үзсэн ядуу эмэгтэй Хятадын тэргүүн баячуудын нэг болсон түүх

Энэ хоол амтлагч дээрх эмээ маш алдартай. Түүнийг Tao Huabi гэдэг. Тэрээр зөвхөн энэ чили соусыг гаргаснаар 1.9 тэрбум долларын хөрөнгөтэй долларын тэрбумтан болж чадсан байдаг. Хятадын хамгийн нөлөө бүхий баян эмэгтэйчүүдийн тоонд ордог.

Соусны нэр нь "Лао Ган Ма" гэдэг нэртэй. Лао ган ма гэдэг нь өөрөө настай эмээ гэсэн утгатай үг аж. Үүнтэйгээ адил "Хятадын эмээ" болсон Тао Хуаби нь өөрийн авъяас чадвар, бизнесийн ухааныг ашиглан үгээгүй ядуугаас улсынхаа хамгийн баян хүмүүсийн нэг болсон юм. Үнэн хэрэгтээ дэлхийн түүхэнд хүртэл ийм ядуу хүн ингэж баяжсан түүх ховор. Түүний хэлсэн нэг алдартай үг байдаг: "Миний амтлагч зарагддаг бүх орнуудыг нэрлэж чадахгүй, гэхдээ хаана Хятад хүн байна тэнд миний бараа байгаа" гэж айхтар хэлсэн байгаам шүү.

Түүний амьдралын саад бартаа, хэрхэн ийм хэмжээний амжилт олсон сонирхолтой түүхийг танилцуулъя: Тао Хуаби 1947 онд Хятадын хамгийн ядуу мужуудын нэг Гуйжоу дахь Мэйтан хотын ойролцоох нэгэн жижиг тосгонд төрсөн юм. Тэрээр гэр бүлийнхээ найм дахь охин болж төрсөн байна. Ядуу эцэг эх нь хүүхдэдээ зохих боловсрол олгох байтугай олигтой хооллож, хувцаслаж ч чадахгүй байжээ. Үүний улмаас Тао уншиж, бичиж сураагүй гэнэ. Тао бага насаа тариалангийн талбай дээр өнгөрөөсөн бөгөөд байнга өлсдөг байснаа дурсжээ. 1959-1961 онд үргэлжилсэн Хятадын их өлсгөлөнгийн үеэр Тао ууланд гарч төрөл бүрийн ногоо, үр цуглуулан хоол хийх болов. Ингэж байх зуураа тэрээр анхныхаа амтлагчийг санамсаргүй хийсэн аж. Уулнаас түүсэн эмийн ургамлаа улаан чинжүүтэй холиод гэрийнхэндээ өгтөл тэдэнд ихэд таалагджээ.

20 настайдаа тэрээр нутгийнхаа геологийн төвд нягтлан бодогчоор ажилладаг эртэй гэрлэж хоёр хүүтэй болжээ. Гэвч залуу гэр бүлийн аз жаргалтай амьдрал удаан жил үргэлжилсэнгүй, Таогийн нөхөр элэгний хүнд өвчинд нэрвэгдэв. Тао ийнхүү том сорилттой тулав. Ямар ч бичиг үсэг мэдэхгүй хүнд гэр бүлээ тэжээх хэмжээний ажил олдохгүй нь мэдээж. Хоёр хүүгийн сургалтын төлбөр, нөхрийн эмчилгээний зардал, амьжиргааны мөнгө гээд дааж давшгүй ачаа түүний нуруун дээр ирсэн бөгөөд нөхрийнх нь сарын 30 юанийн цалин хаана ч хүрэхгүй нь мэдээж байв. Тиймээс Тао амьдралдаа анх удаа төрсөн нутгаа орхиж гараад Гуанжоу дахь нэгэн үйлдвэрт ажилчнаар оржээ. Тэнд очсон хойноо гарын амтлагчаа хийж цуг ажилладаг хүмүүсээ дайлсан нь тэдэнд маш их таалагджээ.

Харамсалтай нь нөхрийнх нь өвчин хүндэрсээр удалгүй нас баржээ. Хоёр хүүгээ тэжээхээс өөр сонголтгүй болсон тэрээр өглөөний 9-өөс үүрийн 4 цаг хүртэл гадаа гудамжинд ногоо зарах болов. Ингэсээр хүүхдүүд нь эрийн цээнд хүрч биеэ даасан учраас ээждээ нэмэр болж эхэлжээ.

Нэг өдөр хүү нь гуанзанд гоймон идтэл үнэхээр муухай амттай байсан тул дуусгаж чадаагүй болохоо ээждээ ирж хэлжээ. Тао харин тус гуанзны эзэн дээр очиж халуун чинжүүний тос ашиглан илүү сайн амт оруулах арга зааж өгчээ. Гуанзны эзэн Таог үнэлж ажилд авсан бөгөөд энэ бүхэнд урамшсан Тао өөрийн бизнесээ эхлүүлэхээр шийдэв. 1989 онд тэрээр 42 настайдаа Гүйжөү мужийн Гуян хотод өөрийн гэсэн жижигхэн хоолны газраа байгуулжээ. Тэрээр эхэндээ зөвхөн энгийн гоймонгоор үйлчилж, түүндээ гарын амтлагчаа хийх болов.

Мөн Тао ядуу оюутнуудын "загалмайлсан эх" болж, үргэлж хөнгөлөлт үзүүлж, хоолыг нь нэмж өгдөг байжээ. Энэ мэтээр хүмүүсийг татсаар удалгүй хоолны газрынх нь гадаа хүмүүс дугаарлаж эхэлсэн гэдэг. Хүмүүс амтлагчинд нь дуртай байгааг анзаарсан учраас Тао савлаж зарахаар шийджээ. Энэ нь ч амжилтаа өгч, өдөртөө бараа нь дуусдаг болов.

Нэг удаа Тао ойролцоох гуанзууд амтлагчийг нь хэрэглээд үйлчлүүлэгч татаж байгааг анзаарч, брэндийнхээ жинхэнэ чадлыг ойлгожээ. 1990-ээд оны эхээр түүний хоолны газрын дэргэдүүр шинэ зам тавигдаж, түүгээр тээврийн машин их явах болсон нь бүр ч таатай зүйл болжээ. Тао хооллохоор орж ирсэн тээврийн жолооч нарт амтлагчаа үнэгүй өгч эхэлсэн байна. Үүний ачаар амтлагч нь илүү олон газар түгэж, бүр холоос хүмүүс зорьж ирэх болжээ. 1994 оны эцэс гэхэд Тао гоймон зарахаа больж, бяцхан ресторанаа "Тао Гуяан Нанмин хүнсний дэлгүүр" нэртэй төрөлжсөн дэлгүүр болгосон бөгөөд мэдээж амтлагч нь номер нэг бүтээгдэхүүн нь болжээ.

Хоёр жилийн дараа 49 настайдаа Тао нэгэн жижиг барилга түрээслээд 40 ажилчинтайгаар Лао ган ма-г албан ёсоор үйлдвэрлэж эхэлсэн байна. Эхэндээ ямар ч машин байгаагүй учраас бүгдийг гараар хийхээс өөр арга байсангүй. Тао өөрөө хормогч өмсөөд үйлдвэрлэлийн явцыг бие даан шалгадаг байсан аж.

1997 онд "Лао ган ма" компани албан ёсоор бүртгүүлсэн юм. Хэдийгээр Тао боловсрол эзэмшээгүй ч төрөлхийн гүйлгээ ухаан сайтай учраас бизнес нь өргөжсөөр байв.

Удалгүй хүүхдүүд нь ч их сургууль төгсөөд компанид нь нэгджээ. Одоо түүний хоёр хүү нь компанийн нийт хувьцааг хувааж эзэмшдэг. Бага хүү нь групп компанийн ерөнхийлөгчөөр ажиллаж ээжийнхээ бизнесийг үргэлжлүүлэн авч яваа юм байна.

Улаан чинжүүтэй амтлагчаас гадна Лао ган ма нь хар буурцгийн чинжүү, улаан лоолийн, халуун тогооны шөл гэх мэт амтлагчууд үйлдвэрлэж бараагаа илүү төрөлжүүлсэн байна. Өдгөө Таогийн бараанууд АНУ-аас Латин Америк хүртэлх газруудад зарагдах болжээ. Тэрээр "Миний амтлагч зарагддаг бүх орныг нэрлэж чадахгүй, гэхдээ хаана Хятад хүн байна тэнд миний бараа байгаа" гэж хэлсэн нь хамгийн алдартай үг нь болжээ.

2019 онд Хятадын шилдэг брэндүүдийг жагсаах үед "Лао ган ма" нь China Mobile, Huawei, Tik Tok, Tsingtao, Alibaba зэрэг "аваргуудтай" эн зэрэгцсэн байна. Хамгийн гайхмаар нь Тао бүтээгдэхүүнээ сурталчилахдаа бусад брэнд шиг хаа сайгүй зарлал нааж, телевизийн сурталчилгаа хийлгэж, алдартнуудыг нүүр царайгаа болгож, шошгоо хэдэн жил болоод шинэчилж байгаагүй аж. Тэрээр зөвхөн барааны чанараараа л олонд танигдах аргыг хэрэглэсэн юм. Тао энэ тухай "Бараа чинь сайн бол хүмүүс авч л таарна, би амт зарж байгаа болохоос сав баглаа боодол зараагүй" гэж хэлсэн байдаг.

Өдгөө 77 настай тэрээр одоо Хятадын коммунист намын гишүүн, бүх Хятадын Ардын их хурлын төлөөлөгч хийдэг.

05/02/2024

Хүний хамар хоёр сувагтай, баруун ба зүүн...

Ерөнхийдөө бол бид хоёуланг нь амьсгалахдаа ашигладаг...

Хоёр суваг хоорондоо тун ялгаатай бөгөөд өөр өөр үүрэг гүйцэтгэдэг...

Баруун нь нарыг, зүүн нь сарыг билэгддэг гэнэ...

Толгой өвдөх үед хамрынхаа баруун нүхийг таглаж зүүнээрээ амьсгалвал 5 минут орчмын дараа өвчин намдана...

Ядраад эсвэл стрессдээд байвал, эсрэгээр нь хамрынхаа зүүн нүхийг таглаж баруунаараа амьсгал...

Хэдхэн хормын дараа та тайвширна...

Баруун талын суваг “халуун”-д (нарыг билэгддэг) хамаардаг тул хурдан халдаг...

Зүүн талынх нь “хүйтэн”-д (сарыг билэгддэг)...

Ихэнх хүүхнүүд зүүн талаар амьсгалдаг тул хурдан тайвширдаг...

Харин ихэнх эрчүүд баруун талаараа амьсгалдаг тул тэдний амьдралд ч энэ нь нөлөөлдөг...

Сэрэх үедээ анхаар, аль талаар нь та сайн амьсгалж байна?

Баруун уу, зүүн үү? Зүүнээрээ бол танд ядарсан мэдрэмж төрнө, таглаад баруунаараа амьсгалвал хурдан сэргэнэ...

Хүүхдүүдэд зааж өгвөл зүгээр ч үүнийг томчуул илүү үр дүнтэй ашиглаж чадах байх...

Эм хэрэглэхийн оронд туршаад нэг үзээрэй, батлагдсан арга гэнэ шүү...

Photos from Primadonna's post 04/02/2024

Хамгийн эрт онгойдог гоо сайхны салон шүү🥰

04/02/2024

Манайд зарагддаг 35000ын холимог самар иддэг юм бна🤣🤣🤣🤣https://www.facebook.com/reel/354476864045935?s=yWDuG2&fs=e&mibextid=2JQ9oc

03/02/2024

https://m.facebook.com/story.php?story_fbid=930886535395020&id=100054210473766&mibextid=Nif5oz найзуудаа мэн хийгээрэй 🤗 маргааш азтан тодорноо🎉

💞Сар бүрийн сүүлд like дардаг share хийдэг идэвхитэй гишүүндээ гарын бэлэг өгнөө ( юу ч байж болно) 🤗

03/02/2024

https://www.facebook.com/profile.php?id=100054210473766&mibextid=ZbWKwL Маргааш азтан тодорноо Шэйр манайхаан 🤗

Тавилга захиалга 88722789 80077792 a

02/02/2024

Та нарыг дансанд
1.Сураггүй 2.Яахавдээ
3.Арай ч дээ
4.Ээ чааваас 5.Түй чёрт аль нь орсон уу?🤣🤣

Photos from Хумсны будалтууд The nails's post 01/02/2024

Эргэн дурсахуй 🤣🤣🤣3 жилийн өмнө 👀

01/02/2024

Ногдол ашиг орсон уу гэж үү
Орох нь байтугай бүр сургалтын төлбөрөө төлөөд төгсөөд диплом болгосон байвал яах уу😂…Гэнээ Би бас тэр хүмүүсийн нэг дээ🤭😜 гэнээ🤣🤣🤣🤣

31/01/2024
29/01/2024

Manai kolonkuudad iim ym baidag l baigaadaa burhan mini

29/01/2024

Би ч бас уриалъя👋
Та ч бас адилхан уриалаарай‼️

Сэтгэцийн хувьд эрүүл бус, хэт увайгүй, айх ичихийн мэдрэмжгүй ХҮМҮҮСИЙН лайв, пост зэргийг шэйрлэхгүй, нийтэд түгээхгүй байхыг уриалж байна!!!

Олон нийтийн сэтгэл зүйг уруудуулсан, нийгмийг бухимдуулсан, бүдүүлэг ёс зүйгүй байдлыг дэвэргэхгүй байцгаая!!!!😇
Түгээгээрэй👋👍🙏🙏copy

28/01/2024

Ажилгүй хэрнээ мөнгөтэй байдаг гоё эгч нараа нууцаа хэлнэ үү. Энд би ажиллаад ажиллаад өртэй л бгаад бна ....😂🤣🤣

27/01/2024

2024 оны 2 сарын 10-ны өдөр 17-р жарны 38-р жил буюу "Хилэнт эм" хэмээх модон хөх луу жил морилон ирж байгаа билээ.

🪬🐉Тэнгэрийн Луу бол аз жаргалын бэлэгдэл бөгөөд гүн цэнхэр өнгөөр тэнгэрт ургасан байна.

🐉🔥🐲Мөн Хөх Луу жил нь гал үеийн эхний жил бөгөөд асар их аз авчирдаг.

🔥Гал нь нэр алдар эд хөрөнгө, бахархлыг авчирдаг ч мөн хувь заяаны гэнэтийн өөрчлөлтийг бий болгодог.

🔥Гал нь маш тод гялалзаж чадах болов ч болгоомжтой харьцахгүй бол хяналтнаас гарах эрсдэлтэй байдаг.

❗️Гэвч энэхүү жилд доорх онуудад төрсөн хүмүүсийн бие мэнгэ голлох учир
📣Тусгайлан амь нас хамгаалах засал дом хийлгэх хэрэгтэй.

🐉Луу, 🐏Хонь, 🐕Нохой, 🐂Үхэр жилтэй 1925, 1934, 1943, 1952, 1961, 1970, 1979, 1988, 1997, 2006, 2015 /онуудад цагаан сараас хойш төрсөн/

❗️Мөн төрсөн жил нь 6цагаан мэнгэтэй буюу
1840,1949,1958,1967,1976,1985,1994,2003,2012
онд цагаан сараас хойш төрсөн хүмүүс

📣 Амь мэнгэ голлох тул
🙏🙏🙏Амь насаа даатган гэнэтийн осол аваараас хамгаалах дом засал үйлдэх.

❗️ Төрсөн жил нь 8 цагаан мэнгэтэй буюу
1938,1947,1956,1965,1974,1983,1992,2001,2010
онд цагаан сараас хойш төрсөн хүмүүс

📣 Хийморь мэнгэ голлох тул
🙏🙏🙏 Ажил үйлс бүтэлгүйтэх хар цагаан хэл ам нүүрлэх төрийн цаазанд өртөх гэх мэт гэм нүүрлэнэ.Энэ бүхнийг хаах засал дом үйлдэх.

❗️Төрсөн жил нь 9 улаан мэнгэтэй буюу
1937,1946,1955,1964,1973,1982,1991,2000,2009
онд цагаан сараас хойштөрсөн хүмүүс

📣 Эрхтэн мэнгэ голлох тул
🙏🙏🙏Эд хөрөнгө гарз их,айл гэр хувь хүний хулгай дээрэм нүүрлэх гэм их учирна.Тийм учир эд бүхнийг хаахын тулд засал дом үйлдэх.
Everyone

26/01/2024

НӨАТ-ын буцаалтыг мөнгө багатай хүнд түрүүлж өгөөд бн тээ

Photos from Тавилга  захиалга 88722789 80077792's post 26/01/2024
24/01/2024

🙏Эхлээд өөрийгөө хайрла, өөрийгөө тохинуул. Өр зүрхэндээ гэрэл асаа. Тэгж гэмээ нь чи ертөнцийг гийгүүлнэ.
Зовлон түгшүүрт авталгүйгээр бусдад тусалж чадна.
Түгшиж зовсон хүн бусдад тусалж чадахгүй. Өвчтөнтэйгөө хамт үймрээд байгаа эмч юу хийж чадах вэ?
Өвчтөнд туслахын тулд өөрөө тайван, сэхээлэг байх хэрэгтэй. Ойр, холоос ангид тэгш агуулсан сэтгэл хэрэгтэй.
Жишээ нь, хүүхдэд мэс засал хийх хэрэгтэй бол эцэг нь мундаг мэс засалч байсан ч түүгээр хийлгэж үл болно. Хүүхдэдээ хэт ойр хандаж, санаа зовох учраас гар нь чичрээд хүхдийн аминд хүрч магадгүй. Түүнд автахгүй хөндлөнгийн ажиглагч байр сууринаас хандах мэс засалч хэрэгтэй.

Хүн төрөлхтөнд тусалъя гэвэл эхлээд өөрөө сэтгэл үймрэлээс гэтлэх учиртай. Тэгэхийн тулд хорвоо ертөнцийг бодохоо боль. Хорвоо ертөнц байдгаараа байна. Хэзээ ч болоогүй, хэзээ ч болохгүй зүйлийг мөрөөдөж суудаг утопичууд тэнэг хүмүүс. Реалист бай, шинжлэх ухаанч бай. Өөртөө эхлээд анхаар. Тэдний төвшнөөс хэтийдэж байж тэдэнд тусалж чадна.

Ошо: Агнистын гэгэ

24/01/2024

Дотор нэг тийм үгээр илэрхийлхийн аргагүй байна та нар тэгж байна уу бүтэн амьсгаа авж чадахгүй нээ😢

23/01/2024

Заавал Луугийн🐉🐲 ээж болноо 😛 24' онд бэлтгэлтэй байгаарай хэнээ...🤣🤣

23/01/2024

Толгой өвдөөд байна, ийм найз байна уу😜

21/01/2024

Бурхан минь,Та намайг хэн нэгнээс хамгаалаад байна уу, хэн нэгнийг надаас хамгаалаад байна уу?...
Ганц бие хүний залбирал гэнэ дээ,😜

20/01/2024

Бууз хийлцэх гэж бүгдээрээ цуглаж уулздаг байж, заавал шинийн нэгэнд дахиад уулзах хэрэг байгаамуу #гэнээ🤪

20/01/2024

“Титаник 2: Жек эргэн ирсэн нь” кино энэ онд (2024) нээлтээ хийх нээ.

Жеймс Камероны найруулсан Титаник кино 1997 онд нээлтээ хийсэн.

Түүхэн болон зохиомол талуудыг аль алийг тусгасан тус киноны 2 дахь бүлэг удахгүй нээлтээ хийхээр болжээ.

Бүх цаг үеийн хит бүтээл болох Титаник киног тухайн үедээ 200 сая доллараар бүтсэн бөгөөд тухайн үедээ хамгийн үнэтэй кино гэгдэж байсан.

Тус кино нээлтээ хийсэн цагаасаа дэлхийд хамгийн их орлого олсон бүтээлээр нэрлэгдэж, $1.84 тэрбумыг олсон гэдэг. Титаникийн рекордыг 2010 онд Аватар кино эвдэж байлаа.

20/01/2024

ТАРХИНЫ УЯН ЧАНАР БУЮУ НЕВРОПЛАСТИКИЙГ САЙЖРУУЛАХ АРГУУД:

1. Шатар тогло.
2. Жонглёрдож сур.

3. Тархинд сайн хүнсийг хэрэглэх. Хушга самар, нэрс, D витамин, магнигаар баялаг хүнс тархинд сайн байдаг.

4. 7-8 цагийн шөнийн бүтэн нойрыг авахаас гадна өдөртөө 20 минут дуг хийчих хэрэгтэй.

5. Ажлын цаг дууссан үед ажил бодолгүй тархиа амраах нь маргааш өдрөө эрч хүчтэй сэргэг, зөв шийдвэр гаргахад маш нөлөөтэй.

6. Өдөр бүр шинэ үг цээжлэх нь хараа болон сонсголын олон тооны мэдрэлийн эсийг сэргээж өгдөг.

7. Солгой гараа ашиглаж сур. Эсрэгээрээ солгой хүмүүс баруун гараа ашиглаж сурах нь мэдрэлийн эсийн холболтуудыг сэргээдэг.

8. Мнемоник буюу холбож бодох байдлаар үг, шүлэг, дуу цээжилж сураарай.

9. Бясалгал хийж тархиа амрааж сурах нь юманд тайван, хүлээцтэй хандахад сургадаг.

#копи

19/01/2024

Хонины эрхийг бүдүүлгээр зөрчиж цагаан сараар шалдан БӨГСийг нь олон хүнд харуулхаар ширээн дээр тавьж байгааг эсэргүүцэж байна!🫣🍑😅🤣🤣🤣

15/01/2024

ӨВЛИЙН АДАГ ҮХЭР САРД АНХААРАЛ ХАНДУУЛНА УУ.

Шинийн дөрвөн буюу 1 сарын 15. Таван зүйлийн тарианы буян хишиг. Даллага авах уул овооны өргөл өргөхөд аливаа аж төрөлд сайн. Буян хишиг тогтож арвижна.
Үхэр жилтнүүд жилийн засалдаа шамдаарай.

Шинийн зургаан буюу 1 сарын 16. Өлзий буяны наран ивээлт хийморийн бууц. Нарны өргөл өргөж ажил үйлсээ идэвхжүүлэхэд нэн сайн.

Шинийн найман буюу 1 сарын 18. Сарны хийморь мандуулах тогтмол бууц. Сарандаа өргөл өргөж тарни уншихад цог хийморь бадрах сайн.

Шинийн арван таван буюу 1 сарын25. Аливаа эрднэсийн буян хишиг. Эдийн тэнгэр Баян намсрай бурханы тарни тоолж, Эдийн тэнгэрийн өргөл хойт зүг Намсрай бурхандаа өргөж буян хишиг арвижин тогтох тухайд сүсэглээрэй.

Шинийн хорин гурван буюу 2 сарын 3. , Хорин дөрвөн буюу 2 сарын24.
Жилдээ ганц тахих өдөр.

Айл бүр гал голомтоо тахиж даатгал үйлдээрэй. Ажил үйлс санасанаар бүтэж аз жаргал дэлгэрэхийн тухайд даатгана уу.

13/01/2024

13-ны жил нь орох хүүхэдтэй хүн бүрт!!!

13 насны домыг хийчихэд хүүхэд аандаа засардаг. Дараагийн 12 жил рүү шилжиж том хүн болох эгзэгтэй үeд нь Монголчууд 13-тай хүүхдийг домнодог байсан уламжлалтай.
Төрсөн өдөр гэж тэртээ үeд хийдэггүй.
Нэг насных нь ойг нижгэр хийж 13 насных нь ойг арвин баялаг хийдэг байсан нь учиртай.
Хүүхэд наснаас биe хүн болж гормон, даавар тэнцвэргүйтэж дэвтэж эхэлдгийг Монголчууд мэддэг байсан учраас хүүхдийн 13 насны мэндэлсэн өдрийг угтаж торго дурдан бэлдэж идээ ундаагаар элбэг дэлбэг ширээ засаж настнуудаа урьж хамгийн сайхан eрөөлөөр тэр өдөр хүүхдээ eрөөж цаашдын зам мөрийг нь тэгшитгэдэг байсан. Торгоороо хөөрхөн дээл, бүс хийлгээд хүү охиндоо хүндэтгэл үзүүлээд өвөө эмээгээр нь хамгийн сайхан eрөөлийн үгийг хэлүүлээд за миний хүү ингээд нас биe гүйцэх жил мөчлөг дээрээ ирээд байнаа. Ээж нь аав нь охиноо сайн хүн болж сайхан амьдраасай гэж хүсэж байна гээд дух магнай дээр нь үнсээд хайр энэрэлээ үзүүлэхэд хүүхдийн хийморь золбоо сэргэж гэр бүлийнхэндээ хандах хандлага нь ч өөрчлөгдөж эхлэдэг гэдэг.

13 насанд хүүхэд ихэд дэвтдэг муу үйл, муу зүйлд өртчих гээд байдаг нь өөрөөс нь шалтгаалсан зүйл биш сансарын эрчим нөлөөлдөг гэж үздэг. Том хүн болох гээд сансар огторгуйн нөлөөллөөс гадна биe физиологи дээр нь маш их өөрчлөлт гарч байдаг учраас хүүхдийн ааш аяг сэтгэлзүйн байдалд ч нөлөөлж байдаг. Гэмт хэрэгт холбогдсон, алга болсон хүүхдийн насыг харахад ихэнх нь 13 настай хүүхдүүд байдаг нь сонин юм даа гэж саяхан бодож байлаа. Энэ л эмзэг үeд нь охид, хөвгүүдээ анхаарч бүх мэндэлсэн өдрөөс энэ л өдөр хамгийн чухал учраас гэр бүлийнхэн нь хүндэтгэл үзүүлээд байна гэдэг итгэл үнэмшлийг мэдрээд ирэхээр хүүхэд өөрийн эрхгүй зөвт зам руугаа орж байдаг. Хөөрхөн хүү охин минь аав ээждээ энэрэлтэй, эх орондоо хэрэгтэй сайн хүн болоорой гэж 13 насны мөчлөгийнх нь үeэр eрөөж байнаа гээд хүн бүр ерөөлийн дээдийг өргөөрэй.

13-тай хүүхэд ээждээ жаахан ч гэсэн нэмэр тусгүй, санаа сэтгэлийг чилээх зүйл хийнэ гэдэг том болоод бүүр л дийлдэхгүй болохын цондон. Охин хүүхдийг өөрийн гэсэн үнэ цэнтэй, хөвгүүдээс хараат биш, санаа бодлоо зөв илэрхийлж өөрийгөө даагаад аваад явах биe даасан байдалд сургаж төлөвшүүлэх хамгийн чухал. Охидыг цэвэр цэмцгэр цэгцтэйд сургаж оюун сэтгэлийг нь гэгээн зам мөрд хөтлөж хов хэрүүл унтаж идэх заваан залхаг удаан хүнд байхаас цээрлэн сэргэлэн цовоо ухаалаг болгоход ээжүүд үлгэрлэн сургах хэрэгтэй. Хөвгүүдийг гэрт гадаах ажилын дөрд суралцуулан аав ах нар нь зандарч ширүүлэхгүйгээр чадахгүй бүхнийг зааж сургаж гар биеийг нь эвлэг хурдан хүчтэй санаачлагатай сэтгэл зөвтэйд сургах хэрэгтэй.

13ны домыг маш сайхан хүндэтгэлтэй хийсэнээс хоног дараалан өөрсдийн ойр гэр гадаах ажил хөдөлмөрт дагуулан хамтран ажиллавал нэн тустай.

Эх орны ирээдүй, Ирээдүйн эцэг эх, үе удамаа залгамжлагчид, үрс хүүхдүүдээ зөв сайхан өсгөцгөөе💖💖💖💖💖💖💖

Want your business to be the top-listed Home Improvement Business in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address


Ulaanbaatar
976
Other Home decor in Ulaanbaatar (show all)
Mary & Martha Mongolia Mary & Martha Mongolia
Chingeltei District, 1-40000, 10-18, Peace Avenue
Ulaanbaatar

Fair & Ethical handicraft shop in Mongolia.

Эко айл&Bamboo home decor Эко айл&Bamboo home decor
Ulaanbaatar, 14200

78K likes . 88K followers

DREAM HOME STORE DREAM HOME STORE
Ulaanbaatar

Онлайн тавилгын дэлгүүр

Vjin’s online shop Vjin’s online shop
21-р хороолол Содон хороолол 107-р байр 1-р орц 1 давхарт BaYaRa Online Shop �
Ulaanbaatar

Бүх төрлийн бараа 🥰

Brend.mn Brend.mn
Хаяг: БГД бичил Энхбаярын замаар өгсөөд болор буудалын урдуур баруун гар тийш эргээд 5-н давхар тоосгон 36-р байр 1 тоот
Ulaanbaatar, 90708883

Бүгдийг Брэнд.мн-ээс Түргэн шуурхай, Найдвартай, Хүргэлттэй

Титэм тавилгын үйлдвэр Титэм тавилгын үйлдвэр
Ulaanbaatar

Бид төрөл бүрийн тавилгыг таны хүссэн өнгө, хэмжээ загвараар чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ.

Cozy decoration store Cozy decoration store
Chingeltei District
Ulaanbaatar, 00976

Хаяг: ЧД-ийн 1-р хороо Ард кино театрын урд байрлах буюу Хаан банкны залгаа зүүн талд

Daisy home decor Daisy home decor
Ulaanbaatar

Бүх бараа бэлэн хүргэлттэй

Azìza store Azìza store
Ulaanbaatar

Таньд хамгийн хэрэгтэй интерьерийг бид түгээх болно. 🥰🏡

Tohilog House Tohilog House
Гермес төвийн А блок 2 давхар 60 тоот
Ulaanbaatar, 976

Манайх бүх төрлийн барааг ширхэгийг ч бөөний үнээр таны гар дээр шууд нийлүүлнэ. Утас:99153563

Fashionable Fashionable
Ulaanbaatar

Гэр ахуйн бараа

INJIR home style INJIR home style
Ulaanbaatar, 976