Terbish’s family_UB
Монгол улсынхаа нийслэлд суурьшин амьдарч буй эгэл нэгэн гэр бүлийн амьдралын нэгээхэн хэсгээс …
2024.03.08
💎”Харз"-ны усанд орохын учир утга:
Харзны усанд орох нь биеийг хасах цэнэгтэй ионоор цэнэглэж биеийг сэргээж өгөхөөс гадна хүний биеийн цусны эргэлтийг сайжруулж, судасны энд тэнд бөглөрсөн бөглөөсийг арилгаж, хүний биеийн зарим хэсэгт бий болсон үхжилтийг сааруулж, эд эсийг сэргээж өгдөг юм .
💎Харзны хүйтэн усанд орох нь эмэгтэй хүний арьс болон суларсан булчинг чангаруулж, тураадаг . Монголчууд усны эмчилгээний гайхамшигт чанарыг эртнээс мэдэж амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн ард түмэн бөгөөд “Намрын дунд сарын 15”-наас урсгал ус рашаан болж, таван махбодийг эмчилдэг гэж ярьдаг учир намрын сард их ордог.
💎Рашаан ус хүртэж биеэ эмчилдэг хүмүүс намар өөрийн өвчин шаналалыг арилгахаар рашаан усанд их явдаг нь дээрх үгийг батална.
💎Харзны усанд орсноор дараах өвчнөөс урдчилан сэргийлж эдгээх боломжтой.
Бөөрний дутагдалтай,
Астамтай,
Хорт хавдартай ,
Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний дутагдал,
Бүдүүн нарийн гэдэсний хэвийн үйл ажиллагаа , Тархины судасны нарийсал,
Мэдрэлийн цочмог сэрэл ,
Нуруу ууц хөшилт хуяан даралт,
Хоолойн ангин болон бамбайн үрэвсэл,
Түрүү булчирхай,
Цистит,
Нурууны радикулит,
Үе мөч яс янгинах, гэх зэрэг олон олон төрлийн өвчнөөс урдчилан сэргийлж мөн эдгээх боломжтой гэнэ. Харин эрүүл мэндийн шалтгаантай хүмүүс зөвлөгөө авч орох нь зүйтэй.
💎Гол мөрний усанд нар, сар, од эрхэсийн гэрэл байнга ээлжлэн тусч байдаг. Өглөөгүүр азоны давхарга хөрсөнд бууж байгалийн, од эрхэсийн гайхамшиг усанд шингэсэн байдаг .
Хүн байгалийн гол усанд орсноороо байгальд өөрийгөө цэвэрлэж, байгаль эхийн хүчийг өөртөө шингээж байгаагийн нэг хэлбэр гэж ойлгож болно.
📌Харзны усанд орохдоо анхаарах зүйл:
• Харзанд орохдоо биеэ хир буртаггүй хувийн ариун цэврийг сахисан байх, ялангуяа эмэгтэй хүн биений юм гадагшласны дараа цэвэр үед орохыг онцгой анхаарах.
• Өргөл барьцыг лусын болон савдагийн эзэнд чин сэтгэлээсээ өргөл өгөх. үүнд: ( товлосон газраа хүрхээс өмнө гол уснаас хол аагтай бор цай, шар тостой сүүтэй цайг бүлээнээр өргөөд хангай дэлхийдээ Лусын хүж, арц, есөн эрдэнэ, лусын үрэл , таван тансаг өнгийн будаа) гэх мэт өргөлийг өргөнө.
• Амны алдаа гаргахыг цээрлэх гол мөрөнг жижиг томоор ялгах тийм ийм гэж голох, ярих ийм төрлийн бодол үүсгэж ч болохгүй.
• Орох гэж буй голынхоо лус савдагийг хайрлан хүндлэн билэгшээн лус дошгирсон эсэхийг мэдэх, цэвэр ариун байлгах нь чухал.
• 3-5 секунт ороод гарахад л болно дахин эргэн орох нь салхи авах эрсдэлтэй.
• Хөлөө дүрэхээсээ өмнө урьтаж магнайгаа норгоно.
• Өөрийгөө таниулан нэр ус жилээ хэлэн даатгаж шивших.
• Шид авах бодолгүй эрүүл сайхан болохыг бэлэгдэж сайхан санаа үүсгэн сэтгэлзүйгээ бэлдсэн байх нь эрхэм юмаа.
• Шинийн 15-ны сар гарах үед орвол бүр илүү сайн гэдэг.
📌Бэлдэж ирэх зүйлс:
-Усанд орох хувцас, гарч ирээд солих хувцас
-Уснаас гарч ирээд биеээ арчих алчуур, дулаан хучлага эсвэл дээл, гарч ирээд өмсөх углааш нь эсгий байх нь зохимжтой мөн гутал байж болно.
-Шар тостой халуун цай, аарц, ясны шөл гэх мэт байвал сайн.
-Машин тэргээ дулаан байлгаж, салхи авхуулахгүйгээр хуурай хувцасаа сольж өмсөх.
📍Эрүүл урьдчилан сэргийлэх зорилготой орж буй бол биеийнхээ бүх хэсгээр хурдан шумбаад гарах ёстой.
📍Төрсөний гам алдалт,зүү бариа заслын гам алдсаныг анагаах бол маш дулаан хувцаслаж толгойндоо дулаан салхи авахгүй малгай өмсөж хөлөө голын усанд доод хэсэгт хүргэхгүй 5 минут сууна!!!Үүнийг зааварын дагуу хийх учир учир мэдэх хүнтэй явбал сайн.
🙏Лусын буултгүй өдрийг сонгоорой. Мөн бидэнтэй нэгдэн багшийн маань заавраар орох боломжтой тул холбогдоорой♥️
2022.07.30_Хамгийн хүндтэй эмээ минь💜
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the public figure
Telephone
Website
Address
976
Mongol
Ulaanbaatar, 11000
Хамгийн чанартай барааг зах зээлийн бодит үнээр худал?
Galaxy Tower
Ulaanbaatar
Өглөө сэрээд хэлэх үг нь ерөөл байг � Өдөр бүр хийх үйл нь эерэг байг �