Buki Finance

Санхүүгийн зөвлөх үйлчилгээний компани.

15/01/2024

🙋‍♂️ ГЭРЭЭТ САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Гарааны ЖДҮ бизнес эрхлэгчдийн 2023 оны Санхүү, Татварын тайлангийн хуулийн хугацаа 2024 оны 2-р сарын 10-нд дуусна. Та бүхэн тайлангаа цаг хугацаандаа илгээж, үр дүнгээ хэмжээрэй.

#санхүүгийнбүртгэл #санхүүгийнтайлан #татварынтайлан #ЖДҮ #гарааныбизнес #гэрээтсанхүү #санхүүгийнзөвлөх #гэрээттайлан

02/01/2024

☃️ Санхүүгийн сахилга бат орлого, зарлагаа бүртгэхээс эхэлнэ. 🎁🔐

#хувийнсанхүү #өрхийнсанхүү #сахилгабат #санхүүгийнэрхчөлөө #гэрбүлийнсанхүү #ЗөвДадалЗуршил #өнөөдрөөсэхэл #эрүүлсанхүү #санхүүгээбүртгэ #санхүүгээудирд

Монголчууд Хятадад Hipay-ээр төлбөрөө төлдөг боллоо 26/09/2023

🇲🇳 Монголын Hipay төлбөрийн систем Хятадын Alipay системтэй албан ёсоор холбогдон ажиллаж эхэллээ. ✊🫶🤝

Монголчууд Хятадад Hipay-ээр төлбөрөө төлдөг боллоо Монгол иргэд Хятад улсад байх хугацаандаа бүх төрлийн үйлчилгээний төлбөр тооцоогоо Монголынхоо “Hipay” аппликейшнаар төлдөг боллоо.

Иргэдийн санхүүгийн боловсрол хангалтгүй түвшинд байна 15/06/2023

"Санхүүгийн Хүртээмж-Хөгжил Санаачилга" ТББ иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг хэмжих судалгааг Монголбанкны захиалгаар гүйцэтгэжээ. Үүнд 1,947 хүн хамрагдсан байна.

Иргэдийн санхүүгийн боловсрол хангалтгүй түвшинд байна Иргэдийн санхүүгийн боловсролын үзүүлэлтийн дундаж оноо 9.9 байна. Энэ нь авах ёстой 20 онооны ердөө 49.5% гэсэн үг.

18/05/2023

🇲🇳 Монгол Улсын эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, дэвшилд оруулсан үзүүлэлтээрээ эрэмбэлэгдэн 2022 оны ТОП-100 аж ахуйн нэгж. 👏🏻👏🏻👏🏻

Techworm - Google Map-д автобусны маршрутыг оруулсан Александр Бакалов | Unread Today 26/04/2023

"Чи унадаг дугуй ахиж бүтээх шаардлагагүй” гэсэн үг байдаг. Одоо байгаа зүйлсийг сайжруулах нь чухал болохоос заавал өөрөө шинийг бүтээх албагүй.

#дата #шийдэл #боломж #үнэцэнэ #нээлттэйдата #автобусбуудал

Techworm - Google Map-д автобусны маршрутыг оруулсан Александр Бакалов | Unread Today Гадаад улсад очихоор хамгийн түрүүнд гайхан биширдэг зүйл бол байршил тогтоох системийн...

3-5 хувийн хүүтэй, нэг их наяд төгрөгийн зээл олгоно 17/03/2023

ЖДҮ эрхлэгчдэд 3-5 жилийн хугацаатай, 3-5 хувийн хүүтэй, нийт 1️⃣ их наяд төгрөгийн зээл олгохоор боллоо.

3-5 хувийн хүүтэй, нэг их наяд төгрөгийн зээл олгоно зөгий.мн

07/03/2023

🇲🇳 ЖДҮ ЗЭЭЛ - БОЛОМЖОО НЭЭ 🇲🇳

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСЛИЙГ 2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВНА БАЙНА.

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ:

ℹ️ Зээлийн зориулалт: Үндсэн хөрөнгө
ℹ️ Зээлийн хугацаа: 5️⃣ хүртэл жил
ℹ️ Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 1️⃣2️⃣ хүртэл сар
ℹ️ Зээлийн хүү: 3️⃣ хувь (жилийн)

Төсөл хүлээн авах хугацаа:

🔴Эхлэх: 2️⃣0️⃣2️⃣3️⃣ оны 0️⃣2️⃣ дугаар сарын 0️⃣9️⃣-ний өдрийн өглөөний ⏰08:30 цагаас

🔴Дуусах: 2️⃣0️⃣2️⃣3️⃣ оны 0️⃣3️⃣ дугаар сарын 🔟-ны өдрийн өглөөний ⏰08:30 цаг хүртэл

Төслийн материалыг зөвхөн 🌐 https://sme.gov.mn/login цахимаар хүлээн авна.


2023 ОНД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАР:

📌1. Хүнсний үйлдвэр:
✅Сүү, сүүн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр;
✅Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр;
✅Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэр;
✅Хүнсний зориулалтын сав, баглаа боодлын үйлдвэр
📌2. Газар тариалан:
✅Хүлэмжийн аж ахуй-Мод, жимс, хүнсний ногооны үр үрсэлгээ/Тэрбум мод хөдөлгөөн/
✅Хүнсний ногооны зоорь, газар тариалангийн бүтээгдэхүүний агуулах
📌3. Хөнгөн үйлдвэр:
✅Оёмол бүтээгдэхүүн үйлдвэр
✅Арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэр;
✅Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл
📌4. Мал аж ахуй:
✅Гахай, шувуу, зөгийн аж ахуй
✅Эрчимжсэн мал аж ахуй
✅Мал эмнэлгийн үйлчилгээ

#ждүзээл #БоломжооНээ #Өсөлт #ХамтдааХичээцгээе #санхүүменежмент

13/09/2022

🇲🇳 “ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ” БАТЛАГДЛАА 🇲🇳

Орон нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршоодоор дамжуулан ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг сайжруулах, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор 60 сарын хугацаатай, жилийн 3%-ийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг хоршоодод олгохоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2021 оны “Журам батлах тухай” А/361 дүгээр тушаалаар “Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ыг баталсан.

Сангийн үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх зорилгоор тус журамд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2022 оны “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” А/243 дугаар тушаалыг баталлаа.

Журамтай танилцах бол https://sme.gov.mn/news/16203978159443/16203978159460/16566611374502 дарна уу.

#ЖДҮ #БоломжооНээ #хоршоо #хамтынүнэцэнэ #бизнесболсистем #зээл #ждүсан #Төсөл #БоломжооАшигла

17/08/2022
Photos from Buki Finance's post 25/02/2022

🇲🇳 СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН САНАМЖ БИЧИГ 🇲🇳

BUKI Business Consulting Group-ийн Гүйцэтгэх захирал Ц.Буянхишиг болон Mongolia-India Business Council-ийн Ерөнхийлөгч Б.Гантулга нар “Стратегийн түншлэлийн санамж бичиг”-т гарын үсэг зурж баталгаажууллаа.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монгол-Энэтхэгийн бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, менежментийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээгээр дэмжин ажиллахаар боллоо.

#Бизнезөвлөх #Ментор #көүч

Эрик Шмидт: Би цагтаа 10 көүчтэй явсан | BUSINESS.MN 04/09/2021

Бизнесийн көүч нь багш гэхээс илүү бизнест яг хэрэгтэй тодорхой асуудлаар мэргэшсэн, яг тэр хүнтэй адилхан асуудалтай олон хүнтэй ажилласан туршлагажсан хүн юм. Өөрөө сурч болно. Тэгвэл 10 жил сурна. Көүчтэй бол хоёрхон сарыг зарцуулна. Ингэж л та цаг хугацаа хожно.

Эрик Шмидт: Би цагтаа 10 көүчтэй явсан | BUSINESS.MN Google компанийн Эрик Шмидт /Eric Sсhmidt/ захирал 5 көүчтэй. Тэрбээр “Би цагтаа 10 көүчтэй байсан. Та асуудлаа нэг хүний нүдээр харсан нь дээр үү, 10 хүний нүдээр харсан нь дээ...

27/06/2021

ТЭВЧЭЭР ТАСАРЛАА ......... 😈😈 УОК-ын Шуурхай штаб

Дата менежментийн зарим технологиуд | BUSINESS.MN 27/06/2021

Дата цуглуулах болон түүндээ анализ хийхэд тань туслах программуудыг танилцуулж байна.

Дата менежментийн зарим технологиуд | BUSINESS.MN Орчин үед байгууллагууд бизнесийн үйл ажиллагаандаа олон төрлийн программ ашигладаг болсон. Энэхүү үйл ажиллагааны дүнд тухайн байгууллагуудад олон тооны дата ц....

24/06/2021

"ТЭВЧЭЭР ТАСАРЛАА" хөдөлгөөнийг дэмжиж байна!!! УОК-ын Шуурхай штаб 😰

ITZONE - "DATA VIZ 2021" Өгөгдөл дүрслэлийн тэмцээн зохион байгуулагдахаар боллоо 16/06/2021

"DATA VIZ 2021" Өгөгдөл дүрслэлийн тэмцээн-ийг Монгол дахь өгөгдөл дүрслэл сонирхогч, дата аналистуудын дунд Ай Ти Зон болон Novelsoft компанийн зүгээс 2 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

Бүртгүүлэх линк: https://itzone.mn/event/Tableau-Data-Viz-2021

ITZONE - "DATA VIZ 2021" Өгөгдөл дүрслэлийн тэмцээн зохион байгуулагдахаар боллоо Өгөгдөл шинжилгээ, дүрслэлийн Шилдэг Дашбоард бүтээх DATA VIZ 2021 тэмцээн Ай Ти Зон болон Новелсофт компаниас Дэлхийн өг

Өгөгдлийн соёлыг нэвтрүүлсэн “Мобиком”-ын туршлага | BUSINESS.MN 06/06/2021

Өгөгдлийн соёл гэдэг нь бүх талууд буюу компанийн удирдлага, хөрөнгө оруулагч, ажилтан бүгд өгөгдөл дээр суурилсан шийдвэр гаргалтыг хийж хэвшихийг хэлнэ.

Өгөгдлийн соёлыг нэвтрүүлсэн “Мобиком”-ын туршлага | BUSINESS.MN Хүн бүр анх удаа амьдарч буй учраас хэзээ нэгэн цагт алддаг. Харин арай бага алдахын тулд бусдын туршлагаас хүмүүс суралцдаг. Ялангуяа өрсөлдөөн ихтэй, хурдацтай х....

ITZONE - Их өгөгдлийн архитектур 22/05/2021

Байгууллага бүрд их өгөгдлийн том шийдэл хэрэггүй бөгөөд танд хэр их дата үүсэж байгаа ямар үр дүн хүлээж байгаа зэргээс хамааран BIG DATA архитектур хэрэгтэй эсэхээ тодорхойлно.

ITZONE - Их өгөгдлийн архитектур Их өгөгдлийн архитектур нь их хэмжээний өгөгдлийн анализын үндэс юм. Их өгөгдлийн архитектурыг барилгын том кампус эсвэл

Байгууллагын өгөгдөл аналитикийн чадамжийн таван шат | BUSINESS.MN 17/05/2021

Мэдээллийн технологийн чиглэлд судалгаа, зөвлөх үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэгч Gartner компани “Компанийн өгөгдөл аналитикийн чадавхийн түвшин”-г дараах байдлаар тодорхойлжээ. Танай компани аль түвшинд явж байна вэ?

Байгууллагын өгөгдөл аналитикийн чадамжийн таван шат | BUSINESS.MN Орчин үед хүн болгон “дижитал” хэмээн ярьж буй энэ үед бизнесээ удирдан яваа та компанидаа хараахан дижитал шилжилтийг нэвтрүүлээгүй, технологийн шийдэл хэрэгжү...

29/04/2021

CONGRATULATIONS!

Олон улсын дата анализийн олимпиад IDAO (https://idao.world/)-д амжилттай оролцож 5-р байр эзэлсэн Ч.Алтан-Өлзий, М. Лхагвадорж, М. Чойсүрэн нарт баяр хүргэе.

Ч.Алтан-Өлзий: Өгөгдлийн ухаан хөгжин дэлгэрч байгаа нь сонирхол татаж, шимтэн дурлуулдаг 29/04/2021

Ч.Алтан-Өлзий: Өгөгдлийн ухаан хөгжин дэлгэрч байгаа нь сонирхол татаж, шимтэн дурлуулдаг.

Ч.Алтан-Өлзий: Өгөгдлийн ухаан хөгжин дэлгэрч байгаа нь сонирхол татаж, шимтэн дурлуулдаг Монгол залуусаас Олон улсын дата /өгөгдөл/ шинжилгээний тэмцээнд (International Data Analysis Olympiad - IDAO) амжилттай оролцож тавдугаар байр эзэлсэн талаар бид мэдээлсэн. Монголоо....

Татвар, НДШ-ийн өрийг нэг удаа өршөөх саналыг УИХ-д хүргүүлнэ 29/04/2021

МҮХАҮТ: Татвар, НДШ-ийн өрийг нэг удаа өршөөх саналыг УИХ-д хүргүүлнэ.

Татвар, НДШ-ийн өрийг нэг удаа өршөөх саналыг УИХ-д хүргүүлнэ

Ч.Алтан-Өлзий: Дата шинжилгээний олон улсын олимпиадад Монголоос анх удаа финалд шалгарч чадлаа - Eguur.MN 25/04/2021

Ч.Алтан-Өлзий: Дата шинжилгээний олон улсын олимпиадад Монголоос анх удаа финалд шалгарч чадлаа - Eguur.MN Монгол залуус дата шинжилгээний олон улсын олимпиадад анх удаа финалд шалгарч, түүгээр ч үл барам шилдэг таван багийн нэгээр тодорсон нь яах аргагүй энэ долоо хоно...

20/03/2021

Ирээдүйд дата ашиглалт нь компанийн өрсөлдөх чадварыг тодорхойлох нэгэн чухал үзүүлэлт болно.

14/03/2021

📅 "ПИ" ТООНЫ ӨДӨР ☂️

Жил бүрийн 3-р сарын 14-ний өдрийг олон улсын математикийн өдөр буюу "Пи" тооны өдөр гэж тэмдэглэдэг. Энэ өдөр суут эрдэмтэн А.Эйнштейн мэндэлсэн билээ. Тойргийн уртыг диаметрт нь харьцуулсан харьцаа үргэлж Пи=3.14159... гэсэн тоотой тэнцүү байдаг. Пи тоо нь иррациональ тоо бөгөөд таслалаас хойш тодорхой зүй тогтолгүйгээр хязгааргүй үргэлжилдэг.

Математик, геометр, физикт пи тоог өргөн ашигладаг бөгөөд шинжлэх ухааны аливаа тооцоололд таслалаас хойш хэдэн зуун цифр л хангалттай гэж үздэг. Гэвч өнөөдрийн байдлаар Пи тоог таслалаас хойш 50 триллион цифрийн нарийвчлалтайгаар тооцоолоод байна. Шалтгаан нь нэг талаас дэлхийн рекордыг шинэчлэн тогтоох гэсэн хүмүүсийн хүсэл сонирхол байдаг бол нөгөө талаас тооцон бодох компьютерийн хүчин чадал, математик алгоритмыг шалгахын тулд Пи тоог тооцоолдог.

13/03/2021

МУ-ын Засгийн Газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгагдсан “Ажлын байрыг дэмжих 2 их наядын төлөвлөгөө”-ний дагуу 3-р сарын 10-наас эхлэн 3%-ийн хүүтэй зээлийг олгож эхэллээ.

Эдийн засгийн энэ хүнд үед Засгийн Газраас авч хэрэгжүүлж байгаа энэхүү төлөвлөгөө, үүний дагуу олгож байгаа зээл нь иргэд, аж ахуй нэгжүүдийг бизнесээ босгох, ажлын байраа хадгалахад бодит дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна.

Жижиг дунд бизнес эрхлэгч иргэд, ААН-үүддээ зориулан банкнуудын зээлийн хүсэлт хүлээн авах холбоосуудыг нэгтгээд орууллаа. Та бүхэн харилцдаг банкныхаа холбоос дээр дараад, хүсэлтээ илгээгээрэй.

ХОЛБООСУУД:

Хас банк:
www.xacbank.mn/pages/view/smejob
Хаан банк:
www.khanbank.com/mn/personal/job-support-loan
Төрийн банк:
https://e.statebank.mn/SupportLoa.../Supportloan/LoanRequest
Худалдаа хөгжлийн банк:
https://tdbm.mn/mn/13139/news
Голомт банк:
ААН - www.golomtbank.com/loans_form2
Иргэн - https://www.golomtbank.com/loans_form3
Капитрон банк:
https://req.capitronbank.mn/req_support_loans/new
Кредит банк:
https://ecreditbank.mn/JobLoanRequest

12/03/2021

Gartner: Өгөгдлийн шинжилгээ, бизнес аналитикийн шилдэг системүүд.

12/03/2021

Gartner: Өгөгдлийн шинжлэх ухаан, машин сургалтанд ашиглаж байгаа шилдэг платформуудыг SAS, IBM, MathWorks зэрэг системүүд 2021 онд зах зээлд тэргүүлж байна.

Эх сурвалж: gartner.com

Forbes 02/03/2021

"ИРЭЭДҮЙН 10 ЖИЛИЙГ ТОДОРХОЙЛОХ ШИЛДЭГ 10 ТЕХНОЛОГИ"

Бид өнөөдөр аж үйлдвэрийн 4-р хувьсгалын эрин үед амьдарч байна. Орчин үеийн хүмүүсийн амьдралыг технологигүйгээр төсөөлөхийн аргагүй цаг үе ирсэн. Дэвшилтэт технологиуд нийгмийн хөгжлийг жолоодогч үндсэн хүчин зүйл болжээ. Энэ нийтлэлээрээ аж үйлдвэрийн 4-р хувьсгалыг хөдөлгөгч хүч, бидний ирээдүйн амьдралын 10 жилийг (2030 он хүртэл) тодорхойлох шилдэг 10 технологийг танилцуулах болно.

1. Хиймэл оюун & Машин сургалт - Artificial Intelligence &
Machine Learning (AI & ML)

Хиймэл оюун, машин сургалт гэдэг нь машинууд өгөгдөл мэдээллүүдийг цуглуулж шинжилгээ хийх, шинээр суралцах, ухаалаг үйлдлүүдийг хийх, машин өөрөө шийдвэр гаргах, ирээдүйн үйл явцыг таамаглах чадварыг хэлдэг.

2. Юмсын интернет - Internet of Things (IoT)

Интернетэд холбогдож өгөгдөл мэдээлэл цуглуулж дамжуулж ухаалаг үйлдлүүд хийдэг өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг бүхий л төхөөрөмжүүдийг хэлнэ.

3. Их өгөгдөл - Big Data

Дижитал эрин үед цахим систем, төхөөрөмжүүдийн үүсгэж байгаа өгөгдлийн хэмжээ экспоненциал хурдаар нэмэгдэж асар их өгөгдөл хуримтлагдсаар байна. Бид урьд нь байгаагүй их өгөгдөл, мэдээллийн эринд амьдарч байна.

4. Блокчейн - Blockchains

Товчхондоо бол мэдээллийг маш өндөр нууцлалтайгаар хадгалах өгөгдлийн сангийн нээлттэй, тархсан хэлбэртэй арга технологи. Банк санхүүгийн салбарыг бүхэлд нь өөрчлөх болно.

5. Үүлэн тооцоолол - Cloud & Edge Computing

Үүлэн тооцоолол гэдэг нь хэн нэгэн өөрийнхөө их хэмжээтэй өгөгдөл мэдээллийг хадгалж, боловсруулах эсвэл систем програмуудаа ажиллуулахын тулд интернет, сүлжээгээр дамжуулан дэлхийн хаа нэгтээ байгаа дата центрт байрлах компьютерийг түрээслэж, бодит цагийн горимоор ашиглаж, удирдахыг хэлдэг. Жишээ нь Amazon, Google, Microsoft зэрэг технологийн аварга компаниуд дэлхийн өнцөг булан бүрт дата центрүүдтэй бөгөөд тэдгээрт байрлах хэдэн мянган сервер компьютеруудаа сүлжээгээр дамжуулж хүмүүст түрээслэдэг.

6. Роботууд - Robots

Роботуудыг үндсэндээ орчиноо ойлгож таниад хариу үйлдэл үзүүлдэг, өдөр тутмын энгийн даалгаваруудаас эхлээд нарийн төвөгтэй процессуудыг автоматаар гүйцэтгэж чадах ухаалаг машинууд гэж ойлгож болно.

7. Автомат удирдлагатай тээврийн хэрэгслүүд - Autonomous Vehicles

Суудлын болон ачааны автомашин, хөлөг онгоц, нисэх онгоц гээд хүний оролцоогүй автомат жолоодлоготой тээврийн хэрэгслүүдийн эрин үе ирж байна.

8. 5-р үеийн сүлжээ - 5G Network

Үүрэн холбооны дараагийн үе буюу 5-р үеийн технологи нэвтэрч эхлэснээр илүү өндөр хурдтайгаар, олон төхөөрөмжийн их хэмжээний өгөгдлийг найдвартай дамжуулж чадах утасгүй сүлжээтэй болно.

9. Генетик инженерчлэл - Genetic Engineering

Амьд организмуудын эсийн ДНХ болон генийн түвшинд ажиллаж геномын дарааллыг тогтоох, генетикийн инженерчлэлийг гүйцэтгэж ДНХ, генетикийн бүтцийг нь өөрчлөх засах сайжруулах биотехнологи юм.

10. Квант тооцоолол - Quantum Computing

Атомын түвшинд явагддаг квантын үзэгдлүүдийг цахим тооцоололд ашиглаж эхлэснээр өнөөдрийн бидний ашигладаг компьютерийн хүчин чадлаас хэдэн саяас хэдэн тэрбум дахин их хүчин чадалтай квант супер компьютертэй болно гэж үздэг. Тооцоолох хүчин чадал асар их нэмэгдсэнээр одоогийн компьютерээр тооцоолж чадахгүй байгаа олон түвэгтэй асуудлуудад хариултыг олох болно.

Эх сурвалж: forbes.com

Forbes Forbes is a global media company, focusing on business, investing, technology, entrepreneurship, leadership, and lifestyle.

Want your business to be the top-listed Finance Company in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address

City Tower 2120
Ulaanbaatar
14200

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Other Financial Consultants in Ulaanbaatar (show all)
Champ9play Champ9play
Энхтайвны өргөн чөлөө 3-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс Peace Tower/918 тоот
Ulaanbaatar, 11000

Автомат цэнэглэлт, таталт, найрсаг хамт олон таныг тог?

Growth Finance Audit llc Growth Finance Audit llc
901, City Tower, Chinggis Khaan Square 5, , 8th Khoroo, Sukhbaatar District
Ulaanbaatar

UIL UIL
Улаанбаатар чингэлтэй дүүрэг
Ulaanbaatar

Санхүүгийн зөвлөгөө *** Санхүүгийн бүх төрлийн тайлан гаргана *** Тэндерийн материал бэлтгэх

Жижиг дунд бизнесийн Санхүүгийн удирдлага Жижиг дунд бизнесийн Санхүүгийн удирдлага
Зайсангийн гудамж, Оргил шилтгээн, 402 тоот
Ulaanbaatar

Жижиг дунд бизнес эрхлэгчийн мэдлэг, ур чадвар, сахилг?

Oyu Capital Oyu Capital
Ulaanbaatar

Security analysis

IntelVest IntelVest
Ulaanbaatar

FinSight Academy FinSight Academy
Ulaanbaatar, 11000

FinSight Academy- IMA Approved US.CMA Review Provider of Mongolia

Otgonjargal Dondogdorj Otgonjargal Dondogdorj
ХУД 2-р хороо үйлдвэрчний гудамж
Ulaanbaatar

FULL 24 цагийн ломбард FULL 24 цагийн ломбард
3, 4-р хороолол Ундрам центр
Ulaanbaatar, 11000

Манай FUll ЛОМБАРД 7 хоногийн 24 цагаар танд үйлчилж байна.

Devjikh Partners LLC /Дэвжих Партнерс/ Devjikh Partners LLC /Дэвжих Партнерс/
Club Coworking
Ulaanbaatar, 14253

Санхүүгийн зөвлөх/Үйлдвэрийн өртөг зардал удирдлага/санхүүжилтийн төслийн зөвлөх үйлчилгээ/

Санхүүгийн ментор, Бизнес зөвлөх Н.Дулмаа Санхүүгийн ментор, Бизнес зөвлөх Н.Дулмаа
Khan-Uul
Ulaanbaatar

Санхүү, менежментийн зөвлөх үйлчилгээ Санхүүгийн шинжилгээ, үнэлгээ, төлөвлөлт, Бизнес төлөвлөгөө, зөвлөх үйлчилгээ, сургалт, Зээл санхүүжилтийн төсөл бичих, Гэрээт ерөнхий ня...