Khan Altai resource - Хан Алтай ресурс

Khan Altai resource - Хан Алтай ресурс

Тогтвортой, нийгмийн хариуцлагатай дэлхийд өрсөлдөх алтны уурхайг бүтээн байгуулж, Монгол улсын баруун бүсийн хөгжлийг хамтран бүтээнэ.

Хан Алтай Ресурс ХХК нь 2019 онд байгуулагдсан бөгөөд УБ хотоос 1100 км-ын зайд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын "Наран" багийн нутагт "Хан Алтай" алтны үндсэн ордын төслийг хэрэгжүүлэн одоогийн байдлаар 200 гаруй ажлын байрыг шинээр бий болгон улс, орон нутгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахаар ажиллаж байна.


Манай төсөл нь Монгол орны алслагдсан бүс нутаг буюу баруун бүсэд уул уурхайн ү

Photos from Khan Altai resource - Хан Алтай ресурс's post 07/05/2024

Хан Алтай Ресурс компани “1000 ИНЖЕНЕР - АЖЛЫН БАЙР 2024” өдөрлөгт Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож, шилдэг төгсөгчдөд ажлын байрны урилга гардууллаа.

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) хамтран Монгол Улсaд Инженер, технологийн дээд боловсролын байгууллагын чадавхийг бэхжүүлэх, судлаач, инженерийн хүний нөөцийг хөгжүүлэх зорилгоор 2014 оноос эхлэн “Инженер, технологийн дээд боловсролыг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа юм. Тус төслийн хүрээнд энэ жил 65 оюутан Коосэн, Бакалаврын хамтарсан хөтөлбөрт хамрагдан, Япон улсад инженер, технологийн чиглэлээр суралцаж төгссөн байна.

"1000 инженер - Ажлын байр 2024" өдөрлөг 2024 оны 04-р сарын 30-нд ШУТИС-ийн VIII байранд зохион амжилттай зохион байгуулагдаж, Хан Алтай Ресурс ХХК одоогийн үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх төсөл, нээлттэй ажлын байрныхаа талаар мэдээлэл хүргэж, хамтарч ажиллах төгсөгчиддөө ажлын байрны урилга гардууллаа.

Та ажлын байрны талаар мэдээлэл авах бол: https://www.zangia.mn/company/Khan-Altai-Reource-LLC линкээр хандан авна уу.

Хан Алтай Ресурс ХХК
Хүн ба Байгууллагын соёлын газар

18/03/2024

“Монгол цэргийн өдөр” буюу Монгол улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 103 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
🇲🇳🇲🇳🇲🇳
Хан Алтай ресурс ХХК

16/03/2024

Макс группийн салбар компаниудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “МАКС КАП 2024” тэмцээнд Хан Алтай ресурс компанийн шигшээ баг АМЖИЛТТАЙ оролцлоо.
Багийн спортын төрөлд:
🏀Сагсан бөмбөг /Эмэгтэй/ - 🥉Хүрэл медаль
🏐Гар бөмбөг /Эрэгтэй/ - 🥉Хүрэл медаль
🏀Сагсан бөмбөг /Эрэгтэй/ - 🥈Мөнгөн медаль
Ганцаарчилсан төрөлд:
♟Шатар /Эмэгтэй/ - 🥉Хүрэл медаль
♟Шатар /Эрэгтэй/ - 🥇Алтан медаль тус тус хүртлээ. Мөн Хан Алтай ресурс компанийн Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Э.Мөнгөнтулга шилдэг холбон тоглогчоор шалгарлаа.
Тэмцээнд оролцсон нийт баг, тамирчдадаа спортын болон ажлын өндөр амжилт хүсье.
Илүү сайхан Монголын төлөө

15/03/2024

Хан Алтай ресурс компани дараах нээлттэй ажлын байрыг зарлаж байна.
Та бүх ажлын байрны зарыг:
https://www.zangia.mn/company/Khan-Altai-Reource-LLC -с авч анкетаа илгээх боломжтой.
Холбогдох утас: 8007 1128, 7777 2727

07/03/2024

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе.

Хан Алтай ресурс компанийн уурхайн талбайд ажиллаж буй нийт ажилтны 20%-ийг эмэгтэй ажилтнууд 👷‍♀️👷‍♀️ эзэлж байна.

Улс эх орныхоо хөгжлийн төлөө ур чадвар, хичээл зүтгэлээ дайчлан ажиллаж буй та бүхэндээ баярлалаа. 🇲🇳

05/03/2024

Хан Алтай ресурс компани дараах нээлттэй ажлын байрыг зарлаж байна.

Та бүх ажлын байрны зарыг:
https://www.zangia.mn/company/Khan-Altai-Reource-LLC -с авч анкетаа илгээх боломжтой.

Холбогдох утас: 8007 1128, 7777 2727

Photos from Khan Altai resource - Хан Алтай ресурс's post 27/02/2024

Өвөлжилт хүндэрсэн Говь-Алтай аймгийн малчдад “Макс Групп”, “Хан Алтай ресурс” компанийн тусламжийн цуваа хүрч эхэллээ.

"Макс Групп", “Хан-Алтай Ресурс ХХК” -ийн зүгээс өвөлжилт хүндэрсэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Бигэр, Баян-Уул сумдын малчдад "115,000,000” төгрөгийн үнэ бүхий 4,200 ширхэг, 88,200 кг ногоон тэжээл, 200 шуудай хивгийг хүргэх тусламжийн 6 шаланз машины цувааг өнгөрсөн амралтын өдрүүдэд илгээсэн.

Уг тусламжийн цуваа Говь-алтай аймгийн Есөнбулаг сумын малчдад өнөөдөр хүрч эхэлсэн бөгөөд цаашлаад Бигэр, Баян-Уул сумдын малчдад хүргэхээр шуурхайлан ажиллаж байна.

Энэхүү тусламжийн цувааг Макс Групп нь тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй хөдөлмөр, эдийн засгийн өсөлтийг дэмжих “Чадамжит Монгол” бодлогынхоо хүрээнд” хүргэж буй бөгөөд цагаан зудын нөхцөл байдалтай байгаа энэ хүнд цаг үед малчдад тодорхой хэмжээний дэм болж буйг малчид онцолж, талархал илэрхийлж байна.

Цагаан зудын нөхцөл байдал дунд малчдад тусламжийн цувааг шуурхай хүргэхээр ажиллаж буй тусламжийн багийнхандаа халуун талархал илэрхийлье.

Photos from Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци's post 12/01/2024

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас сар бүр онцлох гишүүн байгууллагыг тодруулдаг бөгөөд энэ удаад "Хан Алтай ресурс" компанийг онцолж, танилцуулсан байна.

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци

28/12/2023

Эрхэм харилцагч, итгэлт хамтрагч та бүхэнд ирж буй Шинэ оны мэндийг дэвшүүлье.
Та бүхэн хүрсэн амжилтдаа сэтгэл хангалуун, хүрэх мөрөөдөлдөө итгэл дүүрэн сайхан баярлаарай.
Хан Алтай ресурс ХХК

25/12/2023

Монгол улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 101 жилийн ой, Уурхайчдын баярын мэнд хүргэе. 👷👷‍♀️
Илүү сайхан Монголын төлөө

04/12/2023

"Grand Bull Awards"-ын "Биржийн бус зах зээлийн шилдэг үнэт цаас гаргагч" компаниар "ХАН АЛТАЙ РЕСУРС" ХХК шалгарлаа.

Хан Алтай ресурс компани нь 2022 онд Монголын томоохон гурван андеррайтер компани “Голомт капитал ҮЦК” , “Ард секюритиз ҮЦК”, “Инвескор Капитал ҮЦК” нартай хамтран биржийн бус зах зээл дээр "Хан Алтай бонд"-ыг гаргаж 45 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн амжилт үзүүлсэн.

Зохион байгуулагч: Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо
Андеррайтер компаниуд:
Golomt Capital
InvesCore NBFI
Ard Securities

25/09/2023

“ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ” БАРУУН БҮСИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ-д "Хан Алтай ресурс ХХК"-н гүйцэтгэх захирал Ц.Батпүрэв туршлага, бүтээн байгуулалтын талаар илтгэл тавьлаа.

Want your business to be the top-listed Engineering Company in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

“ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ” БАРУУН БҮСИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ-д "Хан Алтай ресурс ХХК"-н гүйцэтгэх захирал Ц.Батпүрэв туршлага...

Category

Telephone

Address

Улаанбаатар 15141, Самбуугийн гудамж, М Плаза, 17 давхарт
Ulaanbaatar