Coraldent - family care clinic

Бид таны болон таны гэр бүлийн эрүүл мэндийг Чин сэтгэлээсээ, найдвартайгаар хамгаална!

26/02/2024

🌼🦷Хүн бүрд хэзээ нэгэн цагт буйл хөндүүрлэн мэдрэг болж үрэвсэж байсан туршлага бий.
🦷📌Шүд угаахад буйлнаас цус гарч, шүд угаах, шүдний завсар цэвэрлэх, хоол идэх үед тэр хэсэгт хөндүүрлэн эмзэг болж байсан байж магадгүй. Энэ бол буйлны үрэвсэлт өвчин юм.
📌Буйлны үрэвсэл нь шүдэн дээр хуримтлагдсан өнгөр, нянгийн гаралтай үүсдэг үрэвсэлт өвчин юм. Харин буйлны үрэвслийг эмчлэлгүй цаг хугацаа алдвал шүдний тулгуур эдийн өвчин болж хүндэрдэг. Үүний улмаас амны хөндийн эмгэг бактериуд цусны урсгалд нэвтрэн бусад эрхтэн тогтолцоог гэмтээж халдварлах боломж нээгдэнэ. Ийм нөхцөл байдлыг үүсгэхгүй байх маш амархан.
✅️Өдөрт шүдээ 2 удаа тогтмол угааж шүдний завсраа 1 удаа цэвэрлэхэд л хангалттай. Хэрэв боломжтой бол хоол идсэний дараа бүр шүдээ угаадаг байх нь бүүр илүү тустай.
✅️Мөн шүдний эмчид 6 сар тутам урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэж мэргэжлийн цэвэрлэгээ хийлгэх нь таны нүдэнд харагдахгүй, хүрэхэд хэцүү хэсгийг цэвэрлэж өгснөөр шүдний цоорол, чулуу, буйлны үрэвсэл зэрэг олон өвчлөлөөс сэргийлж чадна.
🌼Амны хөндийн эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрийг бэлтгэсэн: Coraldent - family care clinic
🌸Амны хөндийн эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрийг дэмжигч Lenus Med LLC

Photos from Coraldent - family care clinic's post 21/02/2024

Манай эмнэлгээс Хобби сургуулийн бяцхан хүүхдүүдэд шүд угаалт болон амны хөндийн эрүүл мэндийн талаар сонирхолтой, хөгжилтэйгөөр хичээл орлоо. 👩‍🏫
Хүүхдийнхээ эрүүл мэндийн боловсролд анхаарч дэмжсэн эцэг эхчүүдэд нь талархал илэрхийлье! 🥰

19/02/2024

👉Амны эвгүй үнэр үүсэх шалтгаан

🌼Амны хөндийн үнэр нь тухайн хүндээ түгшүүр төрүүлэх нийгмийн харилцаанаас зайлсхийх шалтгаануудын нэг болдог.
📌Амны эвгүй үнэртэй тэмцэхийн тулд бохь гаа, ам зайлагч зэргийг ихэвчлэн хэрэглэдэг ч энэ нь түр зуурын л арга юм. Учир нь тэд асуудлын шалтгааныг шийддэггүй.
📌Мөн зарим хоол хүнс амнаас эвгүй үнэр үүсгэх шалтгаан болдог. Үүнд саримс, сонгино, халуун ногоо, тамхи зэрэг орно.
✅️Амны эвгүй үнэрээс сэргийлэхийн тулд шүдээ тогтмол угаахаас гадна бусад шүдний туслах хэрэглэгдэхүүнийг тогтмол хэрэглэж сурах шаардлагатай. Ам шүдээ цэвэр байлгах нь амны эвгүй үнэрээс сэргийлж чадна.
✅️Хэрэв амны хөндийн эвгүй үнэрийг өөрөө шийдэж чадахгүй бол шүдний эмчид заавал хандаарай.
📌Шүдний цоорол ,буйлны үрэвсэл, шүлс ялгаралт багасах зэрэг нь амны эвгүй үнэрийг үүсгэдэг учир шүдний эмч таны шалтгааныг олж өгөхөд тусална.
Амны хөндийн эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрийг бэлтгэсэн Coraldent - family care clinic
Амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дэмжигч Lenus Med LLC
.project

12/02/2024

🦷Шүд арчлах хэрэглэгдэхүүн🦷

🪥🪥🪥Шүдний сойз:
📌 Сойзны толгой нь үүдэн 2 шүдийг хамарсан хэмжээтэй байна. Сойзны толгой жижиг байх тусам аманд чөлөөтэй хөдлөх шүд нэг бүрийг угаах боломжтой байдаг.
📌 Сойзны үс нь хатуу, зөөлөн, дундаж гэсэн 3 янз байдаг. Үс нь 2-3 эгнээ байвал тохиромжтой. Дундаж үстэй сойзыг түлхүү сонгоорой.
Шүдний сойз солих хугацаа:
📌 Шүдний сойзыг 3 сар тутам солих
📌 Сойзны үс арзайсан бол солих /хэрэв таны сойз амархан арзайж байвал шүдээ хэт дарж угааж байна гэсэн үг. Сойзны үс арзайсан бол өнгөрийг авдаггүй. /
🦷🦷🦷Шүдний оо:
Шүдний оо нь эмчилгээний болон эрүүл ахуй гэсэн 2 төрөл байдаг.
Өөрт хамгийн тохиромжтой шүдний оо-г сонгохдоо
✅️ Фторын агууламж харах: 12-оос дээш насныханд 1000-1500ppm хэмжээтэй фторын агууламжтайг сонгоорой.
✅️ Цайруулах шүдний оо нь найрлагадаа пааланг сийрэгжүүлэх бодис агуулсан учир өсвөр насны хүүхдүүд өдөр тутам хэрэглэхгүй байх.
✅️ Шүд хэт мэдрэг байвал хэт мэдрэгшлийн оо хэрэглээрэй
✅️Буйлны үрэвсэл үүссэн үед буйлны үрэвслийн эмчилгээний оо хэрэглээрэй.
✅️Сахрын хэмжээ багатай шүдний оо- г сонгох
🦷🦷🦷Шүдний утас:
Хэрэв та шүдний утас хэрэглэдэггүй бол шүдний 35%-ийг цэвэрлэдэггүй үлддэг гэсэн үг.
Үүрэг:
📌 Шүдний түшилцэх гадаргуу болон буйлан доорх өнгөр, хоолны үлдэгдлийг цэвэрлэх
📌 Буйлан доор шүдний чулуу үүсэхээс сэргийлнэ
📌 Буйлны үрэвсэл үүсэхээс сэргийлнэ
📌 Түшилцэх гадаргуу буюу завсрын цоорол үүсэхээс сэргийлнэ
📌Амны хөндийн эвгүй үнэр үүсгэхээс сэргийлэх зэрэг үүргүүдийг гүйцэтгэдэг.
Шүдний утсыг шүд угаах бүрд хэрэглэж хэвшээрэй.
🦷🦷🦷Ам зайлах уусмал:
Ам зайлах уусмалыг урьдчилан сэргийлэх болон эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг. Ам зайлах уусмал нь бактерийн эсрэг үйлчилгээтэй байдаг. Иймд ам зайлах уусмалыг эрүүл хүмүүс тогтмол хэрэглэх шаардлагагүй 7 хоногт 2-3 удаа хэрэглэхэд хангалттай. Учир нь амны хэвийн бичил биетийг устгана.
✅️Эмчилгээний ам зайлах уусмалыг буйлны үрэвсэлтэй, амнаас эвгүй үнэр гардаг хүмүүст ихэвчлэн хэрэглэхийг зөвлөдөг.
✅️Найрлагадаа фторын агууламжтай ам зайлах уусмал шүд цооролтоос сэргийлдэг учир цооролд өртөмтгий хүмүүс хэрэглэхэд тохиромжтой
🦷🦷🦷Хэл цэвэрлэгч:
✅️Яагаад хэл цэвэрлэгч хэрэглэх шаардлагатай вэ?
Яагаад гэвэл бидний ихэнх нь хэлэндээ хүнсний үлдэгдэл, бактери, үхсэн эсүүдээс бүрдсэн цагаан шаргал өнгийн өнгөр үүсгэдэг. Энэ нь хэлний хөхлөгт байрладаг бөгөөд бактери сууснаар амнаас эвгүй үнэр гарах шалтгаан болдог. Иймд хэлээ шүдээ угаасны дараа заавал угааж хэвшээрэй.
❤️Эрүүл мэндийн боловсролыг дэмжигч байгууллага Lenus Med LLC
❤️ Амны хөндийн эрүүл мэндийн хөтөлбөрийг боловсруулж хамтран ажилласан Coraldent - family care clinic
❤️ Мэдээлэл түгээлтийн дэмжигч байгууллага mobicom
#ЭрүүлМэнд

09/02/2024

🇲🇳 Эрхэм үйлчүүлэгч та бүхэндээ
XVII жарны “Хилэнт эх хэмээх Модон Луу жил"-н сар шинийн мэнд дэвшүүлье.
😍Угтан золгож буй луу жилдээ элбэг хангалуун, итгэл дүүрэн, эрүүл энх, аз хийморьтой байхын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье🤗.

Манай эмнэлэг 02.10-02.12-нийг дуустал амрана.
02.13-ний өдрөөс хуваарийн дагуу хэвийн ажиллана.
Та бүхэн 📱9000-4700 дугаараас зөвлөгөө мэдээлэл аваарай😉

😍Элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байж

😍🤗

05/02/2024
05/02/2024

Шүд яагаад цоордог бэ?

💚Health #1
🦷😳💔Шүд яагаад цоордог вэ?

👉Эрүүл мэндээ тогтмол сайнаар хадгалж үлдэх хамгийн сайн зүйлсийн нэг бол таны багаас дагаж мөрдөж ирсэн өдөр тутмын дадал HABIT юм.
👄Амны хөндийн эрүүл мэнд нь танд зажлах, амтлах, залгих, ярих, инээмсэглэх зэргээр амьдралаас таашаал авахад тусалдаг. Хэрэв та шүдээ угаах🪥🪥🪥 зөв дадалтай бол насан туршдаа шүдээ хадгалах бүрэн боломжтой.
🤫Амны хөндийд маш олон тооны хэвийн бичил биетэн оршдог. Эдгээр бичил биетний нөлөөгөөр амны хөндий 6,8 – 7,2 PH сул шүлтлэг орчинтой байдаг. Бидний биеийн өөр өөрийгөө цэвэрлэх болон хамгаалах механизм гайхалтай сайн ажилладаг. Шүдэнд энэ хэвийн бичил биетнээс гадна шүлс маш чухал үүрэгтэй. 1 чихэр🍭 идэхэд бидний амны PH буурж хүчиллэг болж шүлс ихээр ялгарч 30 минут орчмын дараа эргээд хэвийн байдалдаа ордог. Тэгвэл бид амны хөндийн PH орчныг хэвийн байлгах бүрэн боломжтой байх нь.
🎂🍭🍫🍪Бидний хамгийн их идэх дуртай, торт чихэр, шоколад, зөөлөн печень зэргийг ойр ойрхон идэх, сахрын агууламж өндөртэй 🥤🧃🍹ундаа, шүүс ихээр ууж шүдээ цэвэрлээгүйгээс амны хөндийн орчин өөрчлөгдөж хүчиллэг болдог.
Амны хөндийн PH 5.5-аас доош унах үед таны шүд 🦷🦷🦷эрдэсгүйжиж уусаж эхэлдэг.

Ямар нэгэн юм идэх бүрд PH 5.5-аас буурдаг. Таны шүлс аюулгүй бүс рүү буцах хүртэл 30-40минут шаардагдана.
Таны шүлс үүргээ биелүүлж амжаагүй байхад өөр чихэрлэг зүйл идвэл BOOM! 💥💥💥Хүчиллэг бүс буюу аюулын бүс рүү орж шүд эрдэсгүйжсээр байна.
Амны хөндийн PH хэвийн байлгаж аюулгүй бүсээс хол байхад танд дараах зөвлөмжийг хүргэж байна.
✅️ Сахар , нүүрс ус агуулсан хүнсний хэрэглээ давтамжийг аль болох багасгах. Сахрын агууламжтай хүнс их хэрэглэх нь бактери үржих таатай нөхцөлийг бүрдүүлнэ.
✅️ Хоол хоорондын амттаны хэмжээ хэрэглээг бууруулах
✅️ Унтах үед шүлс ялгаралт буурдаг учир орой шүдээ угаасны дараа юм идэж уухаас татгалзах
✅️ Cайн зажилж идэх нь шүлс ялгаралтыг ихэсгэж цэвэрлэх үйл явцыг дэмждэг тул зажлууртай хоолыг сонгож идээрэй
✅️ Cахрын агууламжтай хоол хүнс идсэний дараа ус ууж хэвшээрэй. Энэ нь таны амны хүчиллэг орчныг саармагжуулж аюулгүй бүс рүү очих хугацааг хурдасгана.
✅️ 3-6 сар тутамд шүдний эмчийн хяналтад үзүүлж мэргэжлийн цэвэрлэгээ хийлгэн фтор түрхүүлэх нь шүдний хатуулаг чанарыг сайжруулна
✅️ Хамгийг чухал нь шүдээ тогтмол зөв техникээр угааж хэвшээрэй.
👉Эрүүл мэндийн боловсролыг дэмжигч: Lenus Med LLC 🥰🥰🥰
Амны хөндийн боловсролын хөтөлбөрийг боловсруулсан: Coraldent - family care clinic 🥰🥰🥰


#ЭрүүлМэнд

Photos from Coraldent - family care clinic's post 29/01/2024

Манай эмнэлэг өсвөр үеийн хүүхдүүдэд эрүүл мэнд, санхүү, сэтгэлзүйн цогц мэдлэгийг суулгах Жигүүр төсөл дээр Амны хөндийн эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл олгох, шүд угаах дадал үүсгэхээр хамтран ажиллаж байна🤩

30/12/2023

🎄 Эрхэм үйлчлүүлэгч болон нийт монгол түмэндээ шинэ оны баярын мэндийг
Coral Dent эмнэлгийн хамт олноос өргөн дэвшүүлье! 🎄

🎄 Дурсамж цацруулсан шидэт өдрүүд тань баяр хөөрөөр дүүрэн байж, айсуй жил тань эрч хүч, итгэл тэмүүллээр гялалзах болтугай.

🎄 Бид 🗓️ 12/31, 01/1 нд амрана. 01/2 ноос хэвийн хуваарийн дагуу ажиллана.
Та бүхэн 📲9000-4700 дугаараас зөвлөгөө, мэдээлэл аваарай 🙂

Шинэ жилийн мэнд хүргье!

10/08/2023

🦷Coral dent family care clinic
Эрхэм хүндэт үйлчлүүлэгчдээ
Манай эмнэлэг нь 8/11, 12-нд дотоод ажилтай тул ажиллахгүй.
🤗 8/13-оос хэвийн хуваарийн дагуу ажиллана.
Та бүхэн ☎️ 9000-4700 дугаараас зөвлөгөө мэдээлэл аваарай🙂

09/07/2023

🇲🇳Корал дент

🏇​🏇​ Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг нийт үйлчлүүлэгч та бүхэндээ хүргэж байна.

♦️ Уясан морьд нь уяан дээрээ зэрэгцэж
♦️ Унасан хүүхдийн гийнгоон дуунд дэлхий бүүвэйлэгдэж
♦️ Хүчит бөхийн уран барилдаан нь уулсыг өндөлзүүлж
♦️ Онч мэргэдийн харвасан сум нь шувуудыг цуцааж
♦️ Дэнж хотойтол наадах дэлхийд ганцхан Монгол наадам айсуй.

Манай эмнэлэг
🗓7/10 - 7/16 хүртэл амрана.
🗓7/17- аас хэвийн хуваарийн дагуу ажиллана.
Та бүхэн яаралтай холбоо барих шаардлагатай бол ☎️9000-4700 дугаарт холбогдоорой!

Дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай 🇲🇳

Coral dent family care clinic

31/05/2023

🌷💐🌹 Өнгө өнгийн цэцэг шиг өхөөрдөм бяцхан үрстээ ХҮҮХДИЙН БАЯРЫН МЭНД 🧸💝 хүргэе.

Элбэрэлт ээж,🙋 энхрий бяцхан👶 үрс та бүхний минь хайр гэрэлтсэн царай💗, инээд баяслаар дүүрэн байг ээ🤗🤍

Манай эмнэлэг 6/1 нд амрах тул эрхэм үйлчлүүлэгч та бүхэн яаралтай холбогдох бол
☎️ 9000-4700 утсаар мэдээлэл аваарай ☺️

12/05/2023

Өнөөдөр бол Дэлхийн хамгийн хүнлэг мэргэжилд тооцогдох сувилагч нарын баярын өдөр тохиож байна.
👩🏻‍⚕️Нийт сувилагч нартаа Олон улсын сувилагчдын баярын мэнд дэвшүүлье🥰

10/04/2023

30/03/2023

Happy international doctor day👩🏼‍⚕️🧑🏻‍⚕️

Photos from Coraldent - family care clinic's post 10/03/2023

#саатсан агт араа

08/03/2023

🌹Өлгийн зөөлөн бүүвэй
сэтгэлээс тань уянгалсан
Өргөлийн цагаан сүү
гараас тань цацарсан
Өглөгийн дээд хайр
зүрхнээс тань ундарсан
Өрх гэрийн жаргал
сэтгэлээс тань гэрэлтсэн

Бүсгүй Танд Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг Корал дент эмнэлэгийн хамт олноос хүргэе 👏👏

Манай эмнэлэг 3/8-нд 9-15 цаг хүртэл хагас ажиллана
3/9 - нөөс хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллах болно🙂

Coral dent - family care clinic

☎️ 7711-0505 , 9000-4700

#олонулсынэмэгтэйчүүдийнэрхийгхамгаалахөдөр

17/02/2023

🐰🐰🐰Эрхэм хүндэт үйлчлүүлэгчиддээ
XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Сар шинийн мэндийг алд цэнхэр хадаг, амар мэндийн ерөөлийн хамт өргөн дэвшүүлье!

Манай эмнэлэг нь 🗓2/20 нд 🕑 14:00 цаг хүртэл хагас ажиллана.
🗓 2/21 - ээс 2/24 хүртэл амрана.
🗓 2/25 наас хэвийн хуваарийн дагуу ажиллана.

Та бүхэн ☎️9000-4700 дугаараас зөвлөгөө мэдээлэл аваарай 🙂
🦷Coral dent family care clinic

Photos from Coraldent - family care clinic's post 11/01/2023

Корал дент эмнэлгийн зөвлөх эмч, АУ -ны доктор Н. Цэнгэлсайхан багшдаа төрийн дээд шагнал “ Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнуулсанд нь халуун баяр хүргэе! 🎊🎊🎊

28/12/2022

❄ Coral dent family care cliniC ❄

Он цагийн тооллоор учран золгож буй 2023 ондоо
Од хийморь орчлонгийн сайн сайхан бүхнээр дүүрэн байхыг билэгдэн
Урам зориг, амжилт бүтээл, аз жаргалын дээдийг эрхэм хүндэт үйлчлүүлэгч та бүхэндээ Корал дент эмнэлгийн хамт олноос хүргэж байна.

Манай эмнэлэг 12/31, 01/01 амрах тул ☎️9000-4700 дугаараас зөвлөгөө мэдээлэл аваарай.

🎄шинэ оны мэнд 🎄

24/12/2022

Даваа-Баасан гараг: 9:00-20:00
Бямба-Ням гараг: 10:00-16:00

🏥Хан-Уул дүүрэг, 11-р хороо,
Хан Хиллс хотхон, 535-р байр



☎️ 7711 0505

23/12/2022

❄ Coral dent family care cliniC ❄

Манай эмнэлэг 🗓12/23 нд 13 цаг хүртэл хагас ажиллана 🗓12/24 нд 11 цагаас хэвийн хуваарийн дагуу ажиллана.

☎️9000-4700 дугаараас зөвлөгөө мэдээлэл аваарай.

🎄шинэ жилийн мэнд🎄

03/12/2022

Coraldent family care clinic

Богино хугацаанд үрчлээ арилгах
Ботокс тарилга хийгдэж байна.
Та цаг авч үйлчлүүлээрэй 🙂

☎️7711-0505

28/10/2022

🦷Агт араа нь байрлалаасаа шалтгаалж урд талын шүдээ идэж гэмтээдэг учир тогтмол хяналтанд үзүүлж байгаарай😎
☎️Цаг авах утас : 7711-0505

17/10/2022

🏥🦷”Coral Dent” шүдний эмнэлгийн хамт олон 2022 оны 9-р сарын 28-30ны өдрүүдэд “Шинэ монгол” сургуулийн 1-12-р ангийн 1340 хүүхдийн дунд “Амны хөндийн урьдчилан сэргийлэх” үзлэгийг амжилттай зохион байгууллаа.

🌟Жил бүр сурагчдынхаа амны хөндийн эрүүл мэндэд анхаарал хандуулж, үзлэг эмчилгээ, оношилгоонд хамруулдаг тус сургуулийн захиргаа, эмч Д.Дулам, нийгмийн ажилтан Б.Үүрцайх болон сурагчдын гэр бүлийнхэнд талархал илэрхийлж, эрүүл энхийг хүсье! 😇


☎️ 7711 0505
🏥Хан-Уул дүүрэг, 11-р хороо,
Хан Хиллс хотхон, 535-р байр

23/08/2022

🦷Coral dent family care clinic
Эрхэм хүндэт үйлчлүүлэгчдээ
Манай эмнэлэг нь 8/24, 8/25 нд дотоод ажилтай тул ажиллахгүй
🤗 8/26-аас хэвийн хуваарийн дагуу ажиллана.
Та бүхэн ☎️ 9000-4700 дугаараас зөвлөгөө мэдээлэл аваарай🙂

Want your practice to be the top-listed Dentist in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

J MORITA VERAVIEW X800

Category

Telephone

Address

ХУД, 11-р хороо, Хан-Хиллс хотхон, 535-р байр
Ulaanbaatar
17000

Opening Hours

Monday 09:00 - 20:30
Tuesday 09:00 - 20:30
Wednesday 09:00 - 20:30
Thursday 09:00 - 20:30
Friday 09:00 - 20:30
Saturday 09:00 - 16:00
Sunday 09:00 - 16:00
Other Dentists in Ulaanbaatar (show all)
Glamour dental clinic - Гламоур шүдний эмнэлэг Glamour dental clinic - Гламоур шүдний эмнэлэг
Union Building A Blok 4th Floor, 1st Khoroo, Sukhbator District, Ulaanbator
Ulaanbaatar, 976

Гламоур шүдний эмнэлэг

MSG Шүдний Эмнэлэг MSG Шүдний Эмнэлэг
Ulaanbaatar

Эрүүл мэнд & гоо сайхан

Dentist Khaliunaa Dentist Khaliunaa
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Мейсон байрны 3-р давхарт
Ulaanbaatar, 14091

Манай хаяг: СБД-ийн 8-р хороо Майсон оффис 3 давхарт 302 тоот

Misheel's Dental Clinic Misheel's Dental Clinic
ХУД, 2-р хороо, "Хан-Уул" цогцолбор хотхон, 5-р байр, 206 тоот
Ulaanbaatar, 17031

Хан-Уул дүүрэгт байрлах шүдний эмнэлэг

Цэлмэгдент/ Tselmegdent /Гажиг заслын шүдний эмнэлэг/ Цэлмэгдент/ Tselmegdent /Гажиг заслын шүдний эмнэлэг/
Сансарын Emart 3 давхарт
Ulaanbaatar, 976

Олон жилийн дадлага туршлагатай Нүүр амны эмч танд чанартай эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна

Buddha Dental Clinic Buddha Dental Clinic
ХУД, 11-р хороо, Голден Будда, 4 давхарт
Ulaanbaatar

Buddha dental clinic нь Нүүр амны эмчилгээ, шүдний гажиг засал б?

Имплант шүд - Implant Shud - Implant dentistry Имплант шүд - Implant Shud - Implant dentistry
MPM Tower
Ulaanbaatar, 13311

ИМПЛАНТ ШҮД-ний эмчилгээний мэдээллийг бүгдийг нэг дороос. #хүүгүй_лизингээр эмчлүүлэх.

Анундент Шүд, Гажиг Заслын Эмнэлэг / Anundent Teeth and Orthodontic Clinic Анундент Шүд, Гажиг Заслын Эмнэлэг / Anundent Teeth and Orthodontic Clinic
Хан-Уул дүүрэг, 4-р хороо/Яармаг/, Ханбогд хороолол 406-р байрны 1-р давхарт зүүн хойд талд, Анундент шүдний эмнэлэг
Ulaanbaatar, 17080

Манай эмнэлэг нь шүдний ГАЖИГ ЗАСАЛ болон СОГОГ ЗАСАЛ, ХҮҮХДИЙН ШҮДНИЙ ЭМЧИЛГЭЭ мөн МЭС АЖИЛБАР гэх зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлж байна.

Арга билиг  шүдний  эмнэлэг Арга билиг шүдний эмнэлэг
Ulaanbaatar

Шүд , Нүүр амны эмнэлэг

Joy - Шүдний эмнэлэг Joy - Шүдний эмнэлэг
Улсын их дэлгүүрийн зүүн хойно JOY DENT шүдний эмнэлэг
Ulaanbaatar

Туршлагатай эмч нар орчин үеийн шинэ тоног, төхөөрөмжт

Lili Dent Lili Dent
Зүүн 4 зам Kempiski зочид буудлын ард Хурд мед эмнэлэгийн 2 давхарт
Ulaanbaatar

💎 эрүүл шүд эрүүл амьдрал 💎

Ангаа Дент Ангаа Дент
Ulaanbaatar

Шүдний төрөл бүрийн эмчилгээ, оношилгоо, хүүхдийн шүдний эмчилгээ, хиймэл шүд, гоо сайхны согог засал зэрэг бүх төрлөөр үйлчилэх болно.