Уртын дуучин, урлаг судлаач М. Дорждагва

Судлаач, уртын дуучин /
Long song singer and researcher

Photos from Уртын дуучин, урлаг судлаач М. Дорждагва's post 22/02/2024

Уртын дууны сургалт, судалгааны “Айзам” төвийн үйл ажиллагааны өвөрмөц үр дүнгээс...🥰

ААВ, ЭЭЖИЙН ХАЙР 19/02/2024

З.Дулаймаа "Аав ээжийн хайр" /үг, ая М.Д/

ААВ, ЭЭЖИЙН ХАЙР ААВ, ЭЭЖИЙН ХАЙРДуучин Зоригийн ДУЛАЙМАА /Өвөр Монгол/ Үг, ая Мягмарсүрэнгийн Дорждагва /Монгол/ Видео LIONFILMS

27/01/2024

https://www.facebook.com/profile.php?id=61556077496533

Уртын Дуу Дуулаачдын Улсын Уралдаан-2024" МУГЖ, алдарт уртын дуучин Б.Лхамжавын нэрэмжит

02/01/2024

Та бүхнийг МОРИН ХУУРЫН сургалтад урьж байна🫲🫱🤝

27/12/2023
Эртний сайхан-Ertnii saikhan (Ancient Splendid) Singer M.Dorjdagva Morin-khuur musician B.Battulga 25/12/2023

Уртын дуучин, судлаач М.Дорждагва, морин хуурч Б.Баттулга
Монгол төрийн уртын дуу "ЭРТНИЙ САЙХАН" /2010 онд бичүүлсэн/.

-СПЕКТРОГРАММ-ДУУТ ДҮРСИЙН ҮЗҮҮЛЭЛТ: Дундаж нь 454 (давтамж герц Hz), -23.1 (хүчдэл-децибел dB)

-БЯСАЛГАЛЫН ХЭРЭГЛЭЭНД: Дамтамж-герцийн дунджаас үүдэн "Бие сэтгэлийг эдгээж, цэвэрлэхэд зориулагдсан"

-УРАН БҮТЭЭЛЧДИЙН СЭТГЭЛ ЗҮЙН ТӨЛӨВ: Тогтвортой-төв

-УРАН САЙХНЫ ШИНЖ ЧАНАР, ИЛЭРХИЙЛЭЛ: Бишрэн шүтсэн гүн хүндэтгэлтэй

ДУУНЫ ҮЗЭЛ САНАА, УТГЫН ТАЙЛАЛ:

“Эртний сайхан” буюу ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн архивт буй “Зуны зуслан” гар бичмэл дэвтэрт “Эртний сайхан ерөөл” хэмээн тэмдэглэжээ. Чингис хааны үр хойч болсон Тэнгэрлиг хувь заяандаа бахархаж, сав шим ертөнц, сансар огторгуйн юмс үзэгдлийг эрхэмлэн шүтэх үзлийг илэрхийлэх ба эхэс дээдсийн хайр халамж, эрдэм номын оноч мэргэний үрд ард олон амар амгалан амьдрахыг ерөөжээ. Мөн Монгол төрийн сүлд тэмдэг мөнхөд бат бэх, сүндэрлэн байхыг бэлгэдсэн байна. “Эртний сайхан ерөөл” хэмээх энэ дууг Ж.Саруулбуян /МONGOLICA. Vol. 21 (42,) 2008. 187-193/ зэрэг судлаачид “Чингис хааны сүлдэр шидэт аялгуу буюу Төрийн дуулал байсан” гэж үздэг аж. Дууны яруу найргийн байдлыг ажиглаваас Чингис хааны амьдарч байсан тэр үед зохиогдсон гэхэд эргэлзээтэй. Харин түүний үр хүүхэд, хойч үеийнхэн нь Мөнх Тэнгэртээ, Чингис Хаандаа зориулан бүтээсэн бололтой. Иймээс тухайн бүтээлийг Мөнх Хөх Тэнгэр хийгээд Эзэн Чингис Хаан танаа зориулвай. “Эртний сайхан” хэмээх дууг бүрэн эхээр нь сонсож буй сонсогч зөвхөн сайн сайхныг төсөөлж, дээд Мөнх Тэнгэртээ залбирвал зохилтой санж (тайлбарыг 2010 онд бичсэн).

Эртний сайхан-Ertnii saikhan (Ancient Splendid) Singer M.Dorjdagva Morin-khuur musician B.Battulga (To read in English, please scroll down)Утгын тайлал, дуулахуйн гаргалгаа, шүлгийг "Монгол төрийн уртын дуу" CD цомгоос уншина уу. 2011 онд бичүүлсэн бүтэн х...

19/12/2023

ХУВЬ ХҮНИЙ ОНЦЛОГТ СУУРИЛСАН УРТЫН ДУУНЫ ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТАД ТАНЫГ УРЬЖ БАЙНА:

Photos from Уртын дуучин, урлаг судлаач М. Дорждагва's post 08/12/2023

Найзуудтайгаа хамтарсан "Монголчуудын уртын дууг спектрограммаар харьцуулан судлах нь" ШУ-ны Грант төслийн эрдэм шинжилгээний тайлангаа хүлээлгэж өгөөд тархи жаахан амсхийв.

Photos from Уртын дуучин, урлаг судлаач М. Дорждагва's post 29/08/2023

"Монгол төрийн уртын дуу" (2012) цомог бүтээлийн дэлгэрэнгүй танилцуулга:

Duuriimaa Дүүриймаа 23/08/2023

https://www.youtube.com/watch?v=Mg_QBzHsabQ
ДҮҮРИЙМАА

Хадтай юу лаа сүмбэр ууланд нь хө, Ай Дүүриймаа минь
Харцага шувуу нь ээ халин дэвээд байна уу даа хө
Хавар намрынхаа хонгор салхинд нь хө, Ай Дүүриймаа минь
Хайрын маань сэтгэл нь хөвөлзөөд горьгүй нь дээ хө хө хө

Зүүн юу сүмбэр ууланд нь хө, Ай Дүүриймаа минь
Зүр, гурууд нь зөрөлдөөд байна даа хө
Зүрхний хайртай хонгор тэр минь хө, Ай Дүүриймаа минь
Зүүд нойронд үзэгдээд горьгүй нь дээ хө

Баруун юу сүмбэр ууланд нь хө, Ай Дүүриймаа минь
Барс, ирвэсүүд нь багшраад байна даа хө
Багын маань жаархан амраг хүү минь хө, Ай Дүүриймаа минь
Байн байн байна л бодогдоод горьгүй нь дээ хө хө хө
Бодогдоод горьгүй нь дээ хө.

Домог: “ДҮҮРИЙМАА”
Эрт дээр үед Алтайн хязгаарт нутагладаг нэгэн айлд эгэлгүй үзэсгэлэнтэй бүсгүй үр төржээ. Түүнийг Дүүриймаа гэдэг байжээ. Айл аймгийн улс нь: “Танай охин уулын орой саравчлах дуртай, хачин сонин нүдтэй, үзэсгэлэнтэй гэхэд ховорхон охин байна. Зах хязгаар газар танайх ганц гэрээрээ явах юм. Олны дунд явахад яадаг юм бэ? Зах хязгаар нутгаар дээрэм хулгай ихэслээ гэж ярих юм” гэхэд аав ээж нь сонсоод л өнгөрдөг байжээ.
Дүүриймаа нас бие өсөж залгаа хошууны нилээд юмтай баян айлын ганц хүүтэй танилцаж, тэр нь ирж уулзаж учирдаг байжээ. Хаврын нэгэн өдөр малдаа явсан Дүүриймаа гэртээ ирэлгүй алга болжээ. Аав ээж нь анхандаа танилцсан залуу нь босгоод аваад явчихлаа гэж бодож суутал маргааш нь сэтгэлтэй залуу нь ирснээр эрэл сурал болж хэдэн өдөр, хэдэн сараар хошуу нутгаараа эрж хайгаад олсонгүй гэнэ.
Сэтгэлтэй залуу нь тэр цагаас хойш хайртай бүсгүйгээ эрж уул хадаар хэсэж явсаар хар өнгийн дээлтэй хавар гарсан хүн хадган өнгөтэй дээлтэй болчихсон намар нэг айлын найран дээр орж ирээд амныхаа цангааг гаргаж аяга зэлгээн цай хагас дутуу залгичихаад “Дүүриймаа минь хүлээж байгаа, би явалгүй болохгүй” гээд санд мэнд гараад явахдаа энэ дууг зохиож дуулсан гэнэ... [ДОМОГТ ДУУНЫ ЗУУН ДЭЭЖ. УБ.,2009 он. Эмхэтгэсэн Л.Хэрлэн, Д.Энхмаа. Хянан тохиолдуулсан. С.Дулам. 58-р тал]

Duuriimaa Дүүриймаа M.Dorjdagva М.ДорждагваМонгол ардын богино дуу

16/08/2023

Монгол уртын дууны эко систем?
-Үзэл санаа
-Нөлөөлөл
-Оройн зай-орчин-хэрэглээ
-Олон талт ач холбогдол
-Өвөрмөц шинж чанар
-Ой санамж-туршлага
-Тогтвортой оршихуйн шалгуур үзүүлэлт:

Асарын өндөр-Asaryn undur (Heavenly Noble) Singer M.Dorjdagva Morin khuur musician B.Battulga 15/08/2023

"Асарын өндөр"
-УРТЫН ДУУНЫ ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ явж байна.
Хаяг: Уртын дууны сургалт, судалгааны “Айзам” төв, Тэнгис кино театрын ард Orange Plaza.
Холбогдох утасны дугаар: 99101694, 88086854

Асарын өндөр-Asaryn undur (Heavenly Noble) Singer M.Dorjdagva Morin khuur musician B.Battulga (To read in English, please scroll down)Утгын тайлал, дуулахуйн гаргалгаа, шүлгийг "Монгол төрийн уртын дуу" CD цомгоос уншина уу. 2011 онд бичүүлсэн бүтэн х...

Монгол төрийн уртын дуу (Mongolian Statehood Long Song) - YouTube 12/08/2023

https://www.youtube.com/
Монгол төрийн уртын дуу суваг

Монгол төрийн уртын дуу (Mongolian Statehood Long Song) - YouTube Хүн төрөлхтний дуулахуйн урлагийн хоёр ноён оргилын нэг үлэмж гайхамшигт Монгол уртын дууныхаа язгуур чанарыг хадгалах, өв уламжлалыг өртөөлөн өвлүүлэх, залг...

Мягмарсүрэнгийн ДОРЖДАГВА “Монгол төрийн уртын дуу” бүтээл 09/08/2023

"Монгол төрийн уртын дуу" (2012) цомог бүтээлийн үнэ цэн, ач холбогдлын талаар эрдэмтдийн өгсөн дүгнэлт, санал...

Мягмарсүрэнгийн ДОРЖДАГВА “Монгол төрийн уртын дуу” бүтээл Уртын дуу судлаач, уртын дуучин, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан бөгөөд тэрээр уртын дууны судалгаанд жинт...

Photos from Уртын дуучин, урлаг судлаач М. Дорждагва's post 09/08/2023
08/08/2023

-УРТЫН ДУУНЫ ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ явж байна.
Хаяг: Уртын дууны сургалт, судалгааны “Айзам” төв, Тэнгис кино театрын ард Orange Plaza.
Холбогдох утасны дугаар: 99101694, 88086854

16/07/2023

"МОНГОЛ ТӨРИЙН УРТЫН ДУУ" (2012) цомог бүтээлийн эвхмэл номын "Утгын тайлал" бүлгээс...
CD-6 “Их замбуу тивийн наран” буюу заримдаа “Дөрвөн талт замба тив” ч гэдэг. Мөнх Тэнгэрт гэрэлтэх “Нар” сав шимийн их ертөнцийн сайн мууг ялгалгүй илч гэрлээрээ ивгээн тэтгэж, түүний илчийг бие, оюундаа шингээж буй хүмүүн хэмээхийн төрөх, амьдрах, халих зэрэг нь Тэнгэрийн хуулиар л болдог, түүнийг зөрчих учиргүйг далд утгатаа өгүүлсэн гүн сэдэлт дуу мөн хэмээн ойлгож байна. Энэ дууны нэг хувилбар нь “Уяхан замба тивийн наран” хэмээн баянбараат, боржигон халх маягийн бөгөөд засварласан аяар өнөөдөр ч дуулагдаж байна. Бидний судалгааны явцад олон янзын мэдээлэл олдсоноос үзвэл, энэ дуу XIX зууны сүүл, XX зууны эхэн үед монголын уудам нутагт өргөн тархсан байжээ. Ялангуяа халх дөрвөн аймгийн хүрээнд ямар нэг хүчний бэлгэдэлт шинжтэйгээр дуулагддаг байсан аж. Жишээ нь Дундговь, Дорноговь аймгийн зарим нутагт “Замба тивийг өдөрт нэг л удаа дуулах ёстой” гэсэн дүрэм байж. Эрхэм дээд, хүчирхэг эрчим хүч шингэсэн учир олон дуулвал дуучинд хүнддэнэ, мөн дуулуулсан айлд ч хүнддэнэ гэх бишрэн шүтэх үзэлтэй нь холбоотой ч байж магад. Мөн Засагт Хан аймгийн Эрдэнэдүүрэгч вангийн хошуунд зөвхөн ноёны дуучин дуулдаг байжээ /2010/. Сонсогч, уншигч Та энэ дуугаа бүрэн эхээр нь сонсохдоо Монгол түмнийхээ хязгааргүй уужим оюун ухаанд итгэж, Мөнх Тэнгэрийн хүчин дор даян дэлхий амар амгалан, тэгш шудрага оршин байхыг төсөөлөх нь бүтээлийн зорилготой нийцэх юм (2010 он. М.Дорждагва, Б.Баттулга)
Сонсох: https://www.youtube.com/watch?v=GMabxoe1HLM&t=6s

Их замбуу тивийн наран Zambutiv (Sun of Great Jambudvipa) Singer M.Dorjdagva Morin khuur B.Battulga 08/07/2023

https://www.youtube.com/watch?v=GMabxoe1HLM
Их замбуу тивийн нар🥰

Их замбуу тивийн наран Zambutiv (Sun of Great Jambudvipa) Singer M.Dorjdagva Morin khuur B.Battulga (To read in English, please scroll down)Утгын тайлал, дуулахуйн гаргалгаа, шүлгийг "Монгол төрийн уртын дуу" CD цомгоос уншина уу. 2011 онд бичүүлсэн бүтэн ...

Want your public figure to be the top-listed Public Figure in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

Та бүхэндээ шинэ уран бүтээлээ толилуулж байна. Дуучин: Лу. Энх-Эрдэнэ Enkh-Erdene LuvsanjambaҮг, Ая: М.Дорждагва Дуу би...

Telephone

Website

Address

Ulaanbaatar
11000
Other Ulaanbaatar public figures (show all)
Synth and Symphony Synth and Symphony
Ulaanbaatar

Dj & Orchestra electronic live night

𝑪𝒉𝒆𝒆𝒓 𝒖𝒑 𝑪𝒉𝒆𝒆𝒓 𝒖𝒑
Ulaanbaatar

Just 4fun

ˢᵏʸʷᵃˡˡ PUBGM ˢᵏʸʷᵃˡˡ PUBGM
Ulaanbaatar, 99407217

Хүслэн�

MULS MULS
Ulaanbaatar
Ulaanbaatar, 1222

Mongolian university of life science

Zurgaadugaar sar Zurgaadugaar sar
Ulaanbaatar, 12345678

hi

Цэдэнхүүгийн Бүжидмаа Цэдэнхүүгийн Бүжидмаа
Ulaanbaatar, 14192

Public administration Human rights and gender Political leadership Women's leadership

Тунгалаг хүний хөгжил удирдахуйн ухааны холбоо Тунгалаг хүний хөгжил удирдахуйн ухааны холбоо
Ерөнхий сайд Амарын гудамж 22А-203 тоо/Соёлын төв өргөөний чанх ард/
Ulaanbaatar

Бид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны албан ёсны тусгай зөвшөөрөлтэйгээр мэргэжлийн боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг.

48 цаг бэлэглэсэн 48 цаг бэлэглэсэн
Industrial
Ulaanbaatar

Aprender nunca é demais

BeenT BeenT
Belh
Ulaanbaatar

Batyrbyek Khadis Batyrbyek Khadis
Ulaanbaatar

Doctor of Philosophy (PhD) State and local management

ᴋɪssʏᴏᴜ橋 ᴋɪssʏᴏᴜ橋
Ulaanbaatar, 11000

N e x u s s s

ARUK ARUK
Ulaanbaatar

Анх удаа ажиллуулж буй пэйжийг минь дэмжээрэй🤍