Lkhagva Erdene

Lkhagva Erdene

You may also like

KIKKI
KIKKI
•Xz•
•Xz•
25/06/2024

🌏 Are you a changemaker dedicated to climate action? We have an opportunity for you! Apply now to be a part of the 2025 Asia Foundation Development Fellowship Program! Application deadline is July 29.

Our Development Fellows program is a multifaceted leadership development program designed for highly talented individuals from across Asia and the Pacific to enhance their leadership skills, development knowledge, and networks.

📝 Read more about the fellowship and apply: https://asiafoundation.org/2024/06/10/applications-open-for-2025-asia-foundation-development-fellows/

ФОТО: "Монгол Улс технологийн хөгжлөөр Төв Азидаа түүчээлж яваа учраас Google компани манай залууст хөрөнгө оруулж байна" 25/06/2024

ФОТО: "Монгол Улс технологийн хөгжлөөр Төв Азидаа түүчээлж яваа учраас Google компани манай залууст хөрөнгө оруулж байна" -"Grow with Google Mongoia" хөтөлбөрийг төгсөгчдөд батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа МҮХАҮТ-д өнөөдөр зохион байгуулагдлаа.

21/06/2024

Монголын Lakers фенүүд ирж болно шүү 🤗

☘АВАРГЫН ПАРАД☘
BOSTON CELTICS баг маань 18 дахь аваргын цомоо өргөж NBA-д хамгийн олон түрүүлсэн баг болж байх ёстой байрандаа дахин ирсэн билээ. Энэ аваргыг бид бүхэл бүтэн 16 жил нэг зүрх сэтгэлээр буюу үнэнчээр багаа дэмжиж авсан амттай аваргын цом юм шүү🎉
Бид бусад фэн группүүдээс юугаараа онцлог гэдгээ одоо батлан харуулахаар Монголд анхны аваргын Парадыг хийх гэж байгаа юм. 🤩

📌Парадын талаар дэлгэрэнгүй мэдээлэл📌
🅿️Хаана: Төв Цэнгэлдэхийн зогсоол
📆Хэзээ: 2024 оны 06 сарын 22-ны өдөр
🕑Хэдэн цагт: 09:00
Маршрут: Төв Цэнгэлдэх хүрээлэн дээрээс хөдлөөд Талбайг хэд тойроод буцаж Төв Цэнгэлдэх хүрээлэн дээр ирнэ
✅Бүгд цуглаад аваргын T-shirt-үүдээ өмсөөд, туг, далбаагаа машиндаа байрлуулж аваад хөдлөх болно.
✅Буцаж ирснийхээ дараа 2-3 хүн үг хэлээд ирсэн хүмүүс дундаас азтан шалгаруулж (аваргын T-Shirt, Далбаа аль нэгийг хийлгэх эрхийг өгнө)
✅Тухайн цаг агаартаа тохируулан дулаахан хувцаслаад хүрээд ирээрэй.

Парадад хэрэг болох зүйлс:
Дрон (🎥Цувааны бичлэг хийх)
Мэргэжлийн камер📸 (Зураг дурсамж болж үлддэг)
Өсгөгч (Цувааны урд гоё дуу тавиад явахад хэрэгтэй)
Микрофон🎙

✅Мэдээж машинтайнууд нь машинтайгаа ирнэ гэдэгт итгэлтэй байна.
✅Бостон Селтиксийг дэмждэг хэн бүхэнд нээлттэй.

Жич: Машингүй ч гэсэн та хүрээд ирэхэд байгаа машинууддаа хуваагдаж суугаад машиндаа гоё яриа өрнүүлж явангаа бие биентэйгээ танилцах боломжтой болно. Тиймээс машингүй гэж санаа зовох шаардлагагүй болно.

Чуулган завсарлахын өмнө хуулиуд 06/06/2024

Парламентийн ардчилалаа хамгийн сулруулсан парламент гэж түүхэнд дурсагдаж, "машиндаж" баталсан хуулиудынх нь хуудуу ирэх жилүүдэд эдийн засаг, нийгмийн олон үл ойлголцол гацаа үүсгэх чуулган байлаа даа. Тэгсэнээ дийлэнх нь эргээд нэр дэвшиж явдаг.

Чуулган завсарлахын өмнө хуулиуд УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар олон хууль эцэслэн баталлаа. Тодруулбал, дараах асуудлыг хэлэлцэхээр товлосон бөгөөд эдгээр хуулийн төсөл б...

04/06/2024

Том болоод Номин сайд шиг ажил хэрэгч, шинийг санаачлагч, харилцаа хамтын ажиллагаанд үнэ цэн авч ирдэг лидер болно гэж бодож явдаг даа. Оюутан наснаас надад итгэж зоригжуулж ирсэн энэ хүн төрөөс хулгай хийхгүй. Монгол улсыг дэлхийтэй холбож ажиллаж чадна.

04/06/2024

"Итгүүлэх чадвартай байхын тулд бид үнэмшилтэй байх хэрэгтэй. Үнэмшилтэй байхын тулд бид итгэл даахуйц байх хэрэгтэй. Итгэл даахуйц болохын тулд бид үнэн байх хэрэгтэй."

Эдвард Р. Мурроу

Нутагтаа 200,000 заг тарьж буй Т.Мөнхсайхан: Урамшуулал авах сонин биш, энэ моднууд 100-200 жил амьдарна - Eguur.MN 01/06/2024

Заг мод урт настай. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг маш том хүчин чармайлт гаргаж буй гэр бүл байна 🙏🏼

Нутагтаа 200,000 заг тарьж буй Т.Мөнхсайхан: Урамшуулал авах сонин биш, энэ моднууд 100-200 жил амьдарна - Eguur.MN Түүнийг Т.Мөнхсайхан гэдэг. 2018 оноос эхэлж гэр бүлийнхэн болон найзын хамт говьд заг мод тарьж эхэлсэн. Ингэхдээ өөрийн нутаг Өмнөговь аймгийн Гурвантэс суманд 200 м...

01/06/2024

Хүүхдийн асуудлыг бичих нь зөвхөн сэтгүүлчдийн төдийгүй
нийгмийн анхаарч үзэх, хариуцлагатай хандах асуудал билээ.

Хэвлэл мэдээллийн зөвлөл хүүхэд бүрийн эрх, сайн сайхныг, хамгаалахын төлөөх үйлсийг үргэлж дэмжиж, хэвлэл мэдээллийн салбарт хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд редакцуудыг уриалж ажилласаар ирсэн.

Хүүхэд хэзээд редакцын бодлогын эн тэргүүнд явах учиртай.
Олон улсад хүүхдийн асуудлыг сурвалжлахад ашигладаг нарийн ёс зүйн зарчмууд бий.

Хүүхдийн тухай бичиж, сурвалжлахдаа дараах зарчмуудыг өдөр тутамдаа ашиглаж мөрдөхийг сэтгүүлч, редакторуудад санал болгож байна.

✔ Олон улсын зарчим, ёс зүйн хэм хэмжээнээс суралцах
✔ Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг баримтлах
✔ Редакц хүүхдийн асуудлыг сурвалжлах арга зүйгээ тодорхой болгох.

Холбоотой гарын авлагууд:

https://shorturl.at/ZPtR1
https://shorturl.at/xYlge

31/05/2024

Энэ түүхийг хэн ч, хаана ч ярьдаггүй бас заадаггүй юм. Уг нь бол Монголын шилжилтийн үеийн маш том түүх байхгүй юу. Социализмын үед багш гэдэг бол хамгийн нэр хүндтэй, өндөр цалинтай мэргэжил байлаа. Зүгээр амралтын мөнгөө авахад л баяжаад явчихна. Худалч хүнд бол бараг машин авна за. Тийм өндөр цалинтай. Тэгээд хүн болгон багшийг хүндэтгэдэг, үгийг нь сонсдог. Багшийн өөдөөс янз бүрийн юм ярьдаг хүн нэг ч байхгүй. Багш нь ч өөрөө айхтар ёс зүйтэй байсан. Хүүхдүүдийн хажууд ингэж ч болохгүй, тэгж ч болохгүй гэдгийг багшийн сургуульд байхаас л ягштал заана. Багш хүн юун архи уух, юун тамхи татах шүү дээ. Социалист ёс суртахуунаар хүүхдүүдийг хүмүүжүүлнэ. Нийтийн өмчийг эвдэж болохгүй ариг гамтай хэрэглэнэ, ахмад хүний өөдөөс юм ярьж болохгүй зөвхөн үгийг нь сонсоно гэх мэт. Одоогийн ёс суртахуунаас шал эсрэг байв. Одоогийн хүүхдүүд "Хүүхэд өөрөө үзэл бодлоо илэрхийлэх ёстой, болохгүй зүйлийг болохгүй гэж хэлэх ёстой, ахмад хүн байсан ч хамаагүй хүнийг доромжлохгүй л бол үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй" гэдгийг мэддэг болоод өөр болсон шүү дээ. Тэр үед тийм зүйл огт байгаагүй, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх гэхээр том толгойтой гээд л загнуулна. Социализмын муу тал нь тэр байсан юм. Багш хүн нийгэмд өндөр байр суурь эзэлдэг байсан учраас дунд сургуулиа төгсөж байгаа хамгийн сайн хүүхдүүд багш болдог байлаа. Тэрний нэг нь би байхгүй юу. Би 10 дугаар ангиа онц төгсчихсөн тэгээд 5 оноотой, конкурсанд 3 шалгалт өгөөд дээд тал нь 15, 15, 15 оноо авах ёстой байдгийг бүгдийг нь аваад нийт 50 оноотой 1т жагссан юм. Тэгэхэд 10 дугаар анги төгссөн бүх хүүхдүүдийг жагсааж байгаад дээд сургуулийг хувиарладаг байлаа. Жагсаалтын дээгүүр орох тусмаа л сургуулийн сонголт өргөн байна. Гэхдээ бас групптэй за. Би чинь 1 дүгээр групп дотор шалгалт өгсөн юм. 1 дүгээр групп нь нийгмийн ухаан, хэл гэх мэт, 2 дугаар групп тоо физик гээд инженер талдаа, 3 дугаар групп гэдэг нь хими биологи суурьтай, 4 дүгээр групп нь урлагийн сургуульд орох хүмүүс нь ур чадварын шалгалт өгдөг, тийм байлаа л даа. Би нэгт жагссан болохоор нийгмийн ухааны чиглэлээр бүх сургуулийн хувиар тэнд чинь байж байгаа шүү дээ. Миний хүсэл тэгсэн юу байсан гээч. Одоогийн хүүхдүүдийн хүсэлтэй харьцуулбал инээдтэй байх. Би гадаадад л сургуульд сурч байвал ямар ч мэргэжил байсан яахав гээд бодчихсон байсан. Харамсалтай нь тэр жил 1 дүгээр групп дотор гадаадын сургуулийн хуваарь ирсэнгүй. Тэгсэн манай багш тэгдэг юм "Чи Орос хэлний дээдэд орооч. Нэг жил Москва явуулдаг шд" гэхээр нь би "Хүүе тэгье!" гээд л тийшээгээ орчихсон. Аймар инээдтэй, нэг жил Москва явуулдаг гээд л би Орос хэлний багш болчихож байгаа юм. Зиа тэгээд Орос хэлний дээдэд би өөрийгөө чухам онц сурдаг хүүхэд гээд бодчихсон орлоо. Тэгсэн тал талаас баахан л онц сурдаг хүүхдүүд бас зэрэгцээд орж ирж байна. Хөвсгөлөөс, Говь Алтайгаас, Хэнтийгээс, Өвөрхангайгаас, тэгснээ Төмөр замаас, Баян хошууны эцсээс гээд л. Анхнаасаа Орос хэл үзчихсэн 23-р сургуулийн хүүхдүүд, бас олимпиадад 1 дүгээр байр эзэлсэн хүүхдүүд орж ирсэн. Тэгэхээр нь би жижгэрлээ. "Ямар лаг хүүхдүүд вэ. Би одоо хаана нь байх бол доо" гэж бодсон, тэгээд хичээл эхлээд явсан чинь бүгдээрээ жив жигд сайн сурцгаадаг юм. Би ёстой гайхсан, социализмын үеийн боловсролын чанар хот хөдөөд яг адилхан байж л дээ. Сумын, аймгийн, хотын захын, хотын төвийн сургууль төгссөн хүүхдүүд нэг дор цугларсан мөртлөө л бүгд адилхан түвшинтэй. Бид бүгдээрээ мундаг сурдаг, багш болох учраас ирээдүйн амьдралын баталгаандаа бүгдээрээ бүрэн итгэдэг байлаа. Намайг 3-р курсийн оюутан багш байх үед 90 он боллоо. Нөгөө ардчилсан нийгэм рүү шилжих шилжилт эхэлж байгаа юм. Тэгсэн яг миний ээлжин дээр Москва руу бүтэн жил биш, 6 сар явуулдаг болж өөрчлөгдлөө. Яагаад гэхээр Монголын төрд мөнгө байхгүй. Нөгөө социалист систем чинь задраад унахаар социалист орнуудтай үүсгэчихсэн байсан худалдаа, бүтээгдэхүүн нийлүүлэх, бид нарт харилцан туслаад өр тавиад ч хамаагүй өгч авалцаж байсан тэр бүх систем задран унаж байгаа байхгүй юу. Тэр социалист орнууд чинь тусдаа гараад юун Монголоос юм авах манатай. Монголын бүх үйлдвэрүүд дампуурч, улсын төсөв ч бүрдэхээ больчихож байгаа юм. Би харин азтай ядаж л 6 сар Мосвка явахаар болсон, тэрний дараагаас явуулахаа бүр ор тас больсон байсан. Тэгээд Орос хэлний дадлагаа хийх гээд бид Москвад ирлээ. Оросын 22 цагийн мэдээг үзэнгүүт Монголд өлсгөлөн боллоо, хувьсгалт нам нь огцорчээ, Монгол улс анх удаа ерөнхийлөгчтэй болох гэж байна гээд л хэдхэн минут мэдээ яваад өнгөрнө. Бид хэд хол байгаа учраас Монголд юу болоод байгааг ерөөсөө ойлгоогүй. Өлсгөлөн гэж юу юм, ерөнхийлөгч гэж юу юм, бүү мэд. Бидний мэддэг Орос улсад ерөнхийлөгч гэж байгаагүй. Бид хэд чинь социалист систем, социалист нийгмийн бүтцээс өөр юуг ч мэдэхгүй. Тэгээд Монголын элчинд сонин ирнэ. Элчингийнхэн тэр сонинг дамжуулж уншиж дуусаад бид нарын гар дээр иртэл удна. Өөр ямар ч мэдээллийн суваг байхгүй. Тэгэхэд би анх удаагаа "Намайг буцаад очиход улс орон минь байх юм болов уу" гэж бодож үзсэн. Москвад зургаахан сар болчихоод ирэхэд манай улс орон бүр орвонгоороо өөрчлөгдчихсөн байв. Нийгмийн сэтгэл зүй аймар том цочролд орчихсон. Нэг ийм зах зээл, ардчилал гэдэг юм руу шилжиж байгаа. Тэр нь яг юу юм бэ гэхээр хэн ч хэлж мэдэхгүй. Хүн чинь мэдэхгүй юмнаасаа айна шүү дээ. Тэгээд л бид хэд чинь айгаад л, биеэ хураагаад л. "Одоо ингээд яах юм бол? Зах зээл гэж хаанаас юу орж ирэх юм бол?" гэсэн байдалтай. Бид нар бараг нэг юм алхаад л ороод ирэх юм шиг төсөөлөлтэй байсан. Амьдрал өмнөх байснаасаа хамаагүй уруудаад эхэллээ. Бараа таваар олдохоо болиод, цалин хөлс ч юм худалдаж авахад хүрэхээ байв. Аж ахуй нэгжүүд хувьчлагдангуут нөхөр нь, аав нь, ээж нь ажилгүй болоод л. Тэгэнгүүт аав нь архинд орсон, ээж нь наймаанд явсан дүр зураглал нийтлэг үзэгддэг болов. Монгол улс төсвийн орлогогүй болоод ирэхэд хамгийн түрүүнд нийгмийн салбар шалаар нэг унаж байгаа юм. Багш нарынхаа цалинг өгч чадахаа байсан. Гурван сараар цалин өгөхгүй явна. Тэгсэн ч багш нар багшлаад л яваад байна. Нөгөө социалист сэтгэлгээтэй улс чинь хэзээ нэгэн цагт цалин өгөх байх гэж найдаад л яваад байна шүү дээ. Гурил, махаар туушиндчихдаг амьдралтай болохоор ямар ч л байсан өлсөж үхэхгүй. Хөдөөнөөс нэг идэш авна, цалингаа буухаар шуудай гурил бас авна. Тэгээд тэрүүгээрээ нэг бол лавшаа, нэг бол цуйван, арай илүү гайгүй хоол нь бууз хуушуур хийж иднэ. Бид нар өлсөж байна, өлсгөлөн байна, арай илүү шим тэжээлтэй олон янзын хоол иднэ гэдэг ямар ч ойлголт ч байхгүй. Ерөөсөө л нэг тиймэрхүү. Нөгөө багш болсны амьдралын баталгаа байхгүй шүү. Ирээдүйд яаж орон сууцтай болох нь ойлгомжгүй. Социализмын үед цаанаас нь хувиарлаад орон сууцтай болгочихдог байсан, зах зээлийн үед яаж орон сууцтай болох юм ёстой бүү мэд. Тэр үед чинь шинээр орон сууцнууд баригдахгүй байгаа шүү дээ. Хуучнууд нь бүгд эзэнтэй. Яаж орон байртай болох юм бүү мэд, хань ижил хаана яваа юм бүү мэд, ингээд ажилтай хэвээрээ байх нь ч бүү мэд, цалингаа хэзээ авах нь ч бүү мэд. Ийм тодорхойгүй цаг үед амьдрахаар хүүхэд төрүүлэх нь ч гэсэн цөөрсөн. Бүр сүүлд манай ангийнхан цуглараад хэн нь хэдэн хүүхэдтэй болсон бэ гэдгээ ярьсан чинь хоёроос дээш хүүхэд төрүүлсэн хүн манай ангид бараг байгаагүй гээд л бод. Тэр хүнд цаг үеийг бид өөр өөрсдийнхөөрөө аргалах нь аргалаад, архичин болох нь болоод тэгж л туулж гарсан байв. Би 92 онд сургуулиа төгсөөд тэр нийгэмд багш болоод гараад ирлээ. Гэтэл өмнөх социализмын элемент яг хэвээрээ л байна. Уг нь би хотын сургуулиудаар ажил хайж явсан боловч манай боловсролын газрын дарга ирснээ бид нарын дипломнуудыг хурааж аваад явчихсан, тэгээд намайг дипломоо авах гээд очингуут "Төв аймгийн 10 сум Орос хэлний багшгүй байна. Чи алинд нь очих юм?" гээд шууд л тулгаж асуусан. Би чинь ганц бие, танихгүй суманд орон гэргүй юугаа ч бодож очих юм. Орос хэлний багш хийнэ гэхээс өөр ямар ч тодорхой мэдээлэл өгөхгүй байснаа шууд "Яв!" л гэж байгаа юм чинь. Тэгээд би ар өврийн хаалга хэрэглээд арай гэж аймгийн төв дээр аав ээжийнхээ хажууд үлдэж чадсан. Багшилж байсан сургуулийн маань нөхцөл байдал их л хүнд байв. Мэдээж бодвол төсөв байхгүй болохоор халаалт муу, аймар хүйтэн. Бор эсгий гуталтай л хичээлээ заахгүй бол хөлдөж үхчих гээд болдоггүй. Ямар л олиг байхав дээ, хорин хэдтэй хүнтэй суугаагүй залуу багш чинь бас гоё харагдмаар л байсан байх. За тэгээд тэр жилээс авахуулаад хүүхдийн сургууль завсардалт бүр хэрээс хэтрэв. Хүүхдүүд мянга мянгаараа сургуулиасаа гарч эхэлсэн. Ялангуяа хөдөө суман дээр. Өмч хувьчлал явагдаад хүмүүс малаа хувьчлаад авчхаж байгаа юм чинь. "Миний хүүхэд хөрөнгөтэй болчихсон. Одоо сайхан малаа малаад тэр зах зээл гэдэг юм руу нь ороод тэр нийгэмд нь аз жаргалтай сайхан амьдарна. Боловсрол хэрэггүй" гээд ялангуяа хөвгүүдийг олноор нь мал дээр гаргасан. Хөдөөнийх нь яахав ингээд малчин болчихож байгаа юм. Тэгэнгүүт хотын хүүхдүүд болохоороо аав ээж нь ажилгүй болчихсон юм чинь яах юм бэ, өрхийнхөө орлогыг нэмэгдүүлнэ гээд тэрэг түрдэг болцгоосон. Тэр үед аав ээж нь яагаад ажил хийгээгүй гэдгийг би бас одоо л ойлгож байгаа юм л даа. Үйлдвэрт ажилладаг, үйлдвэрийн ажилтан гээд аймар нэр хүндтэй, өндөр цалинтай хүмүүс байсан байгаа байхгүй юу. Үйлдвэрийн аварга, хөдөлмөрийн аварга, сайн ажилтан гээд социализмын үед магтдаг байлаа шүү дээ. Тийм байсан хүмүүс чинь ичээд зах дээр тэрэг түрж чадахгүй. Таньдаг хүн тааралдах вий, чи аймар доошоо орчихсон байна шд тэрэг түрээд байхдаа яадаг юм, нөгөө хэн чинь тэрэг түрээд явж байна лээ гээд бие биедээ ярьчихна гээд тийм мэтийн ажил хийхгүй. Тэгэхээр нь хүүхэд нь тэр ажлуудыг хийгээд өрхийнхөө орлогод нэмэрлэдэг байж л дээ. Хотын хөвгүүд зах дээр тэрэг түрээд албан бусаар хөдөлмөрлөж яваад ингээд хөвгүүдийн доройтол, эрэгтэйчүүдийн өнөөдрийн нөхцөл байдал үүсэх суурь болж. Бүр ядуу өрхүүдийн хүүхдүүд траншэйнд орсон шүү дээ. Траншэйний хүүхэд гэдэг юм чинь тэр нийгмийн шилжилтээс л бий болсон. Хэзээ ч төсөөлж байгаагүй тийм л хүнд хэцүү нөхцөл байдалд бид нар орсон юм. Тэгэнгүүт тэрийг хэн хүлээн зөвшөөрөхгүй байсан бэ гэвэл хамгийн боловсролтой, хамгийн сэхээтэн гэж хэлэгддэг, хамгийн өндөр цалин хангамжтай, нэр хүндтэй байсан багш нар хүлээн зөвшөөрөөгүй. Бараг даргаас, эмчээс илүү цалин авдаг байсан хүмүүс чинь тэр зах зээлийн ороо бусгаа шуурганд автаад бас л хэн ч биш болоод эхэлсэн. Багш нар ангиасаа гараад л зах орохоор сургуулиасаа гарсан сурагч нь тэнд тэрэг түрчихсэн явж байна. Олон хүүхдүүд сургууль завсардаад эхлэнгүүт багш нарын сэтгэл өвдөөд тэрийг харж тэвчээгүй, "Энэ сургуулиасаа гарчихсан хүүхдүүд ирээдүйд яаж амьдрах юм бэ? Эдний хувь заяаг ингэж гаргуунд нь хаяж болж байгаа юм уу?" гэдэг шалтгаан багш нарыг тэмцэл хийхэд хүчтэй нөлөөлсөн байдаг юм. Хамгийн анх 1995 оны 4 сарын 18ны өдөр Баянзүрх дүүргийн 84-р сургуулийн багш нар захиралтайгаа хөдөлмөрийн маргаан хийгээд ажил хаялт зарлалаа. Эхлэл нь бол тэндээс. Би тэгэхэд Баянгол дүүргийн 38-р сургуульд багш хийдэг болчихсон байлаа. Тухайн үед намайг ажиллаж байхад чамайг үйлдвэрчний эвлэлийн гишүүн болгочихсон шүү, цалингаас чинь татвар авчихсан шүү гэж л байсан. Цалингийн маань 1 хувийг л авч байгаа юм л даа. Би Аан за гэснээ "Хайран цалин" гэсэн шүү юм бодоод л өнгөрдөг байсан юм. Гэхдээ яг юунд элссэнээ бол ойлгоочгүй. Тэгсэн үйлдвэрчний эвлэл гэдэг чинь гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалдаг, хамгийн гол нь эв санааны нэгдлийг эрхэмлэдэг байгууллага байж. Тэгтэл тэндээс багш нарыг цуглуулаад хурал хийлээ. "За ингээд 84-р сургуулийн багш нар ажил хаялаа. Бүгдээрээ дэмжих үү? Эв санааны нэгдлээ илэрхийлэх үү?" гэж хуралдацгаалаа. Ганцхан сургуулийн багш нар ажил хаях юм бол тэр багш нарыг ажлаас нь халж хаяад оронд нь өөр багш нар авчихна. Тэгэхээр багш нар ялагдах учраас дэмжих ажилт хаялт хийе гэж багш нар бүгдээрээ ярилцан шийдэцгээв. Тэгсэн хэдхэн хоногийн дотор 90 гаруй сургуулийн 340 багш шууд шийдвэр гаргаад л ажлаа хаяцгаалаа. 90 гаруй сургууль гэхээр замбараагүй их юм болно шүү дээ. Тэгэнгүүт Ажил хаялтын багш нарын хөдөлгөөнийг зохицуулах түр хороо гэдэг юм байгууллаа. Үйлдвэрчний эвлэлийнхээ дэргэд. Тэр хороо нь 21 хүний бүрэлдэхүүнтэй. Цөөхүүлээ байвал нухуулах учраас. Дан багш нар, дан үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга нар. Ингээд л багш нарын том тэмцэл өрнөж эхэллээ. Би залуу багш байсан болохоор юуны төлөө тэмцэх гэж байгааг гэдгийг нь анхандаа ойлгоогүй л дээ. Багш нарын цуглаан болно. Соёлын төв ордонд мянган багш цуглаад л, нэг нэгээрээ босоод үгээ хэлнэ. Тэр үед чинь яг тийм юм моодонд орчихсон байлаа шүү дээ. Тэгэхэд ялангуяа ахмад багш нар тухайн үеийн боловсролын салбарын байгаа байдлыг огтхон ч хүлээн зөвшөөрч чадахгүй байгаагаа илэрхийлж байв. Тэгээд Эрх чөлөөний талбай дээр хэдэн мянгаараа цугларна. Багш нар нэг нэгээрээ урд гараад үзэл, бодол үгээ хэлнэ. Тэгээд л тэр яриануудыг сонсож байгаад би бүгдийг ойлгож байгаа юм чинь. "Аан, боловсролын салбар чинь бүр болохоо больчихсон юм байна шүү дээ. Шинэчлэл хийж хуулийг өөрчлөх хэрэгтэй байгаа юм байна. Аан миний цалин нээрээ бас юунд ч хүрэхгүй байгаа шдээ. Би хэзээ ч байртай болохгүй юм байна лээ. Хэдий болтол би ээжийнхээ дүүгийнд амьдрах вэ. Яг үнэн ярьж байна. Тэмцэх нь зөв юм байна" гээд л би дотроо бодоод сууж байгаа юм. Би чинь залуу хүүхэд байсан болохоор тэр яриад байгаа бодлогыг нь огт сонирхохгүй, цалин хөлсөө нэмүүлнэ гэдгийг нь л илүү дэмжээд баярлаад байгаа байхгүй юу. Цалин 3 дахин нэмэгдвэл ямар гоё вэ гээд л цалингаа үржүүлж үзээд л баярлаад л. Багш нар гурван том шаардлагын төлөө л тэмцсэн байв. Нэгт, багш нар амжиргаагаа авч явахад хангалттай цалинтай баймаар байна! . Хоёрт, социализмаас зах зээлийн нийгэм рүү шилжиж байна гэчихээд яагаад боловсролын систем шинэчлэгдэхгүй яг өмнөх шигээ хэвээрээ байгаад байгаа юм, шинэчлэл хий! . Гуравт, хүүхдийн сурч боловсрох эрхийг нь хангаачээ! гэдэг гурван том шаардлагыг төрд тавив. Тэгээд "Ажил хаялт хийж байгаа учраас хэн ч ажил хийж болохгүй шүү" гээд хоорондоо ярилцацгаасан учраас нэг ч багш хичээлээ заахгүй. Тэр ёстой хамгийн хэцүү байсан. Эхний хэсэг хугацаанд болохоор хүүхдүүд ангид орж ирээд суудаг, би хичээлээ заахгүй юу ч хийхгүй урд нь зүгээр суучихна. Хүүхдүүд хоорондоо юм хум ярьж хөөрөөд, худлаа үнэн дэвтэр номоо эргүүлж цагийг нөхцөөнө. Ээ дээ тэрэн шиг хэцүү юм байхгүй. Бид нар чинь өөрсдөө социализмын үеийн хүмүүжилтэй байгаа шүү дээ. Ингэж ч болохгүй, тэгж ч болохгүй гэдэг. Тэгээд хүүхдүүдэд хичээлээ заахгүй байгаадаа өөрсдөө гэмшинэ. Бүр нүд рүү нь харж чадахгүй. "Энэ хүүхдүүдийн ирээдүйг баллаж байгаа юм биш байгаа даа. Эд нарыг ингээд шалгалтыг нь авахгүй тараачихаар эд нар дараа жил анги дэвших болов уу улирч суух болов уу? Эцэг эхчүүд нь орж ирээд загнавал яаанаа" гээд бүр мянган бодол эргэлдээд дарамттай сууж байгаа юм. Уг нь зүгээр сууж байхаар ядаж консепт энэ тэрээ бичээд, юм хумаа уншаад сууж баймаар байгаа боловч тэгчихээр л ажил хаялт биш болчих гээд болдоггүй. Ажил хийж болохгүй гэдэг чинь хамгийн том шийтгэл байгаа байхгүй юу. Тэгээд яваандаа бид нар багш нарынхаа конторт очиж суудаг болсон. Би бүр тэрэнд аягүй баярласан. Хүүхдүүдийн нүдэнд харагдахгүй байхаар буруутай мэдрэмжээ хагаслачихаж байгаа юм л санагдсан. Конторт хэдэн багш нартайгаа дэмий юм яриад суухаар хамаагүй амар байгаа юм чинь. Ингээд сургууль, сургууль дээрээ хэсэг ажил хаялт зарлаж сууцгаасан ч төр засаг бидний шаардлагыг хүлээж авахгүй болохоор тэмцлийн дараагийн шат руу орсон. Ерөөсөө бүх ажил хаялт хийж байгаа багш нар талбай дээр очиж харагдацгаая, ард иргэдийн нүдэнд харагдая, төр засгийн нүдэнд өргөс болж сууя гэж цөмөөрөө ярилцаж шийдэцгээв. Тэр үед засгийн газрын ордон чинь хашаагүй байсан. Бид нар шууд зохион байгуулалтанд ороод ордны баруун талын хаалган дээр тэр тэр дөрөв сууна, зүүн талын хаалган дээр тэр тэр дөрөв сууна гээд л гадаа суудаг амьдралыг эхлүүлсэн. Ямар ч л байсан өдөр болгон ажлын 8 цаг тэгж суугаад тарна. Чи боддоо, ажил хаячихсан гээд цалин өгөхгүй, өдөр хоол идье гээд мөнгө байхгүй. Тэр үед чинь угаасаа хуримтлал гэж байхгүй шүү дээ ойлгомжтой. Багш нарын нэгдмэл байдал юугаар илэрдэг байсан бэ гэхээр олон хоног өдөр болгон 8 цаг суугаад байхаар нүүр харлана шүү дээ. Тэгэнгүүт эмэгтэй багш нар нүүрээ яаж цайруулах уу гээд хоорондоо ярьна. Тэртээ тэргүй л зүгээр сууцгааж байгаа болохоор бие биенээсээ асууна. Нөгөө олон хэлний багш нартаа "Та нар өөр өөрсдийнхөө мэддэг хэл дээр нүүрээ яаж хамгаалах уу, харлуулахгүй байх уу гэдэг дээр нэг юм олоод уншаадхаач" гээд л захина. Эмэгтэй багш нарын нэгдмэл байдал байхгүй юу тэр чинь. Тэгснээ "За одоо хэдүүлээ өдрийнхөө хоолыг яаж болгох уу?" гэнэ. Тэгэхээр нэг нь "Манай идэш ирчихсэн байгаа шд. Би маргааш мах чанаад аваад ирье" гээд хэлнэ. Идэш нь ирээгүй байгаа нөхдүүд чинь бөөн баяр. Нөгөөх нь маргааш мах чанаад том саванд хийгээд аваад ирэхээр хувааж идэцгээнэ. Нэг асуудлын төлөө бүгдээрээ нэгдмэл байж чадаж байж л давж гарч чадаж байгаа байхгүй юу. Дээрээс зохион байгуулах хорооноос байнга мэдээлэл түгээнэ. "За хөдөө орон нутгийн багш нар бидэнтэй нэгдэж ажил хаяж эхэлж байна шүү. Олон улсын үйлдвэрчний байгууллагаас бид нарыг дэмжиж байна гэж факс явуулсан байна шүү. За яам 3 цагт бид нарыг хүлээн авч уулзана гэсэн шүү" гээд л мэдээнүүдийг цаг алдахгүй бие биендээ дамжуулна. Цаасаар түгээнэ, цаас олдохгүй бол амаараа түгээнэ. Тухайн үед Монголд байсан олон улсын мэдээний агентлагууд сурвалжлага хийгээд Монголын багш нар цаана чинь тэмцэж байна гэнэ гэж гадагшаагаа мэдээллээд дэлхийн анхааралд хүртэл орохгүй юу. Тэгэнгүүт дэлхийн 100 гаруй оронд, 30 сая гишүүнтэй олон улсын том үйлдвэрчний эвлэл бид нар луу факс явуулж дэмжиж байгаагаа илэрхийлсэн. "Танайх үнэхээр ардчилсан үйлдвэрчний эвлэл болчихсон юм байна. Төрийнхөө эсрэг дуугарч тэмцэж чадаж байна аа гэдэг чинь өмнөх коммунист намаасаа хараат бус жинхэнэ биеэ даасан хүний эрхийн төлөө тэмцдэг үйлдвэрчний эвлэл болж чадсан байна" гэсэн утгатай факс явуулсан байсан. Энд тэнд жижигхэн тэмцлүүд давхар болж байсан л даа. Жишээ нь их дэлгүүрийг хувьчлахыг ажилчид нь эсэргүүцэж тэмцэж байсан. Гэхдээ тэр тэмцлүүд огт удаж байгаагүй, хэдхэн хоног тэмцээд л асуудал нь шийдэгдэхгүй өнгөрцгөөж байсан. Бид нар байнга мэдээллээр хангагдаж, сайн зохион байгуулалтанд орж байсан болохоор тэмцэх урам зориг унтрахгүй удаан тэссэн юм шиг байгаа юм. "Хөөх хөдөөнөөс бид нарыг ингэж дэмжиж, хөөх гадаадаас бид нарыг ингэж дэмжиж" гээд л урам зориг орно. Мэдээж тэр дунд чинь бид хоорондоо муудалцах үе гарна л даа. Зарим багш нар шантраад болих гэнгүүт "Ингээд цөөрөөд байхаар чинь бид нарын тэмцлийн шаардлагыг хүлээж авахгүй" гээд шантарсан нэгнээ ятгана. Хүмүүс жаахан шантрах гээд ирсэн чинь би чинь идэвхитэн болж эхэлж байгаа юм. Багш нарыгаа зохион байгуулалтанд оруулаад л "Маргааш бүгдээрээ ирнэ шүү. Хэрэв бид нар хичээлээ зааж байсан бол ажилдаа ирэх л байсан. Яг тэгж ажил гэж бодоод бүх юмаа зохицуулаад ирцгээх хэрэгтэй" гэж ятгадаг хүн болсон. Тэгээд 8 цаг ордны гадаа суучихаад цуглаанаа хийчихээд цаашдаа яаж тэмцэх үү гэдэг хурлаа хийнэ. Одоо хэдүүлээ хаашаа хэн рүү бичиг захиа өгөх үү? Хэнтэй очиж уулзах уу? Ордныг гороолох уу? Боловсролын яамны үүдэнд очиж жагсах уу? Телевизийн нэвтрүүлэгт орох уу? гэх мэтийг бөөнөөрөө ярилцана. Тэр бүх тэмцлийн стратеги тактикийг тэр 11 хүн боловсруулаад үйлдвэрчний эвлэлтэйгээ зөвлөлдөөд шийдвэр гаргацгаана. Нөгөө талд төр засаг бид нарын нэг ч шаардлагыг хүлээж авахгүй эсрэгээрээ бидний тэмцлийг харлуулж байлаа. Оройдоо телевизээр бид нарыг муулна. "Одоо энэ ордон тойроод жагсаж байгаа багш нарыг харж байна уу. Бүгд алтан ээмэг бөгжтэй. Булган захтай пальтотой байна. Багш нар ядуураагүй, амжиргаа нь муудаагүй. Энэ багш нар өөрсдийнхөө ашиг сонирхлыг хүүхдүүдийн сурч боловсрох эрхээр золиослож зөвхөн өөрсдийнхөө төлөө тэмцэж байна. Монголын нийгэмд ийм багш нар хэрэггүй. Багш нарын ёс суртахуун ингэтлээ ингэтлээ доройтсон гэж үү?" гээд л бид нарын тэмцлийг мохоох юм явна. Багш нар чинь хэзээ ч ингэж муулуулж байгаагүй хүмүүс болохоор тийм зүйл сонсоод сэтгэлээр бас унана шүү дээ. Гэхдээ л мохохгүй. Ажил хаялтыг зохион байгуулж байгаа хорооны гишүүд бол бид нарын нүдэнд аймар гоё багш нар харагдана. Эд нар л бид нарыг удирдан манлайлж байгаа гэдэг хүчтэй итгэл үнэмшилтэй. Мэдээж бас хардлага гарна. Худалдагдчих вий дээ, төрийн арганд орчих вий дээ, бид нарын өчнөөн хоногийн тэмцэл үр дүнгүй болчих вий гэж хардах үе байна байна. Гэхдээ л багш багшийгаа манлайлж байгаа учраас яагаад ч юм итгэнэ. Байсхийгээд 3000,4000 мянгаараа талбай дээр цугларах үед аягүй гоё ярьдаг, илтгэдэг багш нар чинь итгэл үнэмшил урам зориг төртөл сайхан ярьна шдээ. Тэмцлийн ухамсар гэдгийг тэгж тордохгүй бол тэнд чинь янз бүрийн үзэл бодолтой хүмүүс байгаа учраас тарж явчих гээд болохгүй. "Хүүхдүүд сургууль завсардаад байна. Энэ боловсрол чинь тэргүүлэх салбар баймаар байна. Боловсролдоо ач холбогдол өгөөч. Санхүүжилт өгөөч. Энэ салбар чинь уналтанд ороод байна. Багшгүй болчихвол яах юм бэ. Багшаа тогтоон барих юм хийгээч ээ" гээд багш нар чинь ёстой огштол мундаг илтгэж байгаа юм. Тэгээд биднийг тоохгүй байгаад байхаар тэмцэл улам ширүүссэн. Би нэг юмыг аймар тод санадаг юм. Тэр олон багш нар чинь олон хоног суугаад тэмцээд бүр аргаа барчихсан байгаа шүү дээ. Тэгээд Боловсролын сайдын өрөөнд бүгдээрээ дайрч орсон. Бид нарыг ерөөсөө орчихно гэж бодоогүй зүгээр үүдэнд нь зогсож байна л гэж бодсон байх. Олуулаа хүч түрээд оронгуут цагдаа хамгаалалт нь ч бэлэн биш байсан. Бид нар ороод "Та асуудлаа шийдэж чадахгүй байгаа учраас огцор!" гэдэг үгийг хэлээд өрөөг нь бүчээд авчихсан. Тэгэнгүүт нөгөө сайд чинь зугтаад арынхаа өрөөнд орохоор нь бид нар 'Гараад ир! гараад ир!" гэж шаардаж байгаад гаргаад ирсэн. Тэгэхэд би хамгийн ард хаалган дээр сайд гэж ямар хүн байдаг юм бол гээд сонирхоод харж байснаа сайн санадаг юм. Тэгээд аргагүйн эрхэнд сайд огцрохоор ч болсон. Яамны ажилтан, хэлтсийн дарга бүгдийг нь солиод энд тэндээс шилдэг багш нарыг яам руу шинээр татаж авчраад тэгэхэд аягүй их юм өөрчлөгдсөн. Бид нар чинь социализмаас өөр зүйл мэдэхгүй байгаа шүү дээ. Бид нарыг манлайлж байсан тэр 11 хүн бид нараас арай нэг дөнгүүр мэдлэг мэдээлэлтэй. Тэгээд бид нарт тэгж ойлгуулж байгаа байхгүй юу, ардчилал бол олонхоороо шийдвэр гаргадаг гэнгүүт бид нарт ямар ч шүүлтүүр байхгүй Аан энэ чинь ардчилал юм байна гээд шууд хүлээгээд авсан. Бид тэрийг нь лаг барьж явсан. Дүүрэг дүүргээрээ, сургууль сургуулиараа хуралдаад дотроосоо хамгийн идэвхитэй, хамгийн гайгүй ярьж байгаа нэгнээ сонгоод яамтай хэлэлцээр хийх багийн бүрэлдэхүүнд оруулж байлаа. Тэд нар нь яваад яамтай хэлэлцээр хийгээд үг үсэг, бүх нарийн ширийн юман дээрээ тохиролцоод тэрийгээ наашаагаа мэдээллэнэ. "За ингэж өөрчлөхөөр боллоо. Нөгөө төслөө хийгээд яамны сайдад өгчихлөө. Яамны сайд тэрийгээ бариад засгийн газрын хуралдаанд оруулна" гэсэн гээд л. Яам бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроод хөдөөнөөс шинэ сайн багш нарыг томилохоор нь бүгдэнтэй нь биелчилж уулзаж байгаа юм. Шинэ томилогдох багш нарыг бид нар өмнөө гаргаж яриулаад ямар ажил хийхийг нь асууж амлалт авна. Бас захиасаа хэлнэ. Бүр маш идэвхитэй байсан. Байнгын идэвхийг хадгалж барина гэдэг л хамгийн чухал. Засгийн газар хэлэлцээр хийх гэж байна гэж сунжруулаад, бид нарыг аргалж явсаар хавар эхлүүлсэн тэмцэл үргэлжилсээр зун боллоо. Зун болоод сургуулийн хүүхдүүдийг тараачихаж байгаа юм. Тэгснээ төр засгийнхан өөрсдөө бас зун амраад явчихаж байгаа шд. Бид нарыг няцааж шантраах гэж байгаа байхгүй юу. Бид хэд суугаад л байсан. Уриа лоозонгоо бичээд, жагсаал цуглаанаа хийгээд, ажлын 8 цагаар өдөр бүр талбай дээрээ суугаад, ордноо өдөртөө нэг тойрч гороолсон шигээ. Тэгж байтал 9 сарын 1 ойртлоо. Бид нар болиогүй сууж л байсан. Тэгэнгүүт хүүхдүүд эцэг эхээ шахаж эхэлсэн байгаа юм. "Би хичээлдээ явмаар байна. Найзуудтайгаа уулзмаар байна. Багш нарын ажил хаялт дуусаагүй юм уу?" гээд хэлэнгүүт эцэг эх нар цаашаагаа "Энэ хүүхдүүдийн хичээл эхлэхгүй юм уу? Хүүхдүүдээ яах юм бэ?" гээд жинхэнэ гэр бүлийн асуудлууд эхэлсэн. Тэр үед сошил гэж байх биш, манай хэвлэл мэдээллийн салбарынхан бас уур амьсгалыг мэдрээд багш нарыг дэмжих талаас нь гудамжаар эцэг эхчүүдээс сурвалжлага хийж оройн мэдээгээр гаргаж байв. Хэвлэл мэдээллийнхэн ч бас төрийн үзэл сурталын зэвсэг байхаа болиод бие даасан медиа болж эхэлж байгаа юм. Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэх нь ардчилал юм байна гэж ойлгоод харьцангуй нээлттэй ярьж эхэлсэн. Эцэг эхчүүд бас давхар ажлын байран дээр дарга нартаа шахалт үзүүлсэн юм шиг байна лээ. 9 сарын 1 ойртох тусам төр хаашаа ч зугтах боломжгүй гарцаагүй байдалд орж байлаа. Дан багш нараас биш бүх хүмүүсээс шахалт очиж байгаа юм чинь. Тэгээд бид тэмцээд 140 хоногийн дараа бид хэдийг цуглаарай цуглаарай гээд л цуглуулсан. Нөгөө түр хорооны дарга чинь индэр дээр гараад "Бид нарын тэмцэл үр дүнд хүрлээ. Засгийн газар бидний тавьсан 3 шаардлагыг бүгдийг нь хүлээн зөвшөөрлөө. Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг бид нар хамтдаа боловсруулчихлаа. Одоо энийг их хурлаар орж батлуулна. Ажил хаялт зогслоо!!!" гээд л хэлсэн чинь талбай дээр байсан олон мянган хүмүүс нүргэлээд л явчихсан. Ажилт хаялт зогслоо гэдэг үг яг ялалт шиг мэдрэгдсэн. Талбай дүүрэн багш нар бөөнөөрөө хашгиралдаад л, дэвхцээд л, гар хөлөө цохиод л. Ахмад багш нар нь хоорондоо тэврэлдээд л. Ёстой аймар юм болсон. Ёооё, би тийм их ачаатай явж байснаа мэдээгүй, миний нуруун дээрээс аягүй хүнд ачаа аваад хаячихаж байгаа юм л надад мэдрэгдсэн. Итгэж өгөөгүй, үнэн гэж үү? одоо ингээд ажил хаялтаа зогсоонгуут л хэлсэндээ хүрэхгүй буцчих вий дээ гэдэг жаахан айдастай. Тэгээд бөөн баяр ажилдаа орсон. Төр засаг ч хэлсэн амандаа хүрсэн. Төрөөс боловсролын талаар баримтлах шинэ хууль, бодлого гарч байгаа юм. Тэр бодлого дотор "Боловсрол бол нийгмийн тэргүүлэх салбар байна" гэдэг өгүүлбэрийг оруулж чадсан. Бас сургууль засвардалтыг бууруулах арга хэмжээг ч боловсруулчихсан байсан. Тэрний ачаар тэр олон мянгаараа хүүхдүүд сургуулиас гарч байсан явдал зогссон байхгүй юу. Багш нарын хичээл зүтгэл боловсролын салбарын уналтыг зогсоож, салбартаа шинэчлэл хийсэн юм. Хэрэв багш нар тэгж ажил хаяагүй бол боловсролын салбар унаад хаана хүрэх байсныг хэн ч мэдэхгүй. Бүр доошоогоо явчихсан бол тэр нь өнөөдөр нийгэмд яаж нөлөөлөх байсныг нь төсөөлөшгүй. Тийм болохоор би үүнийг багш нарын Монголын нийгэмд байгуулсан асар том гавьяа гэж хэлмээр байдаг юм. Энэ чинь анхны тэмцэл. Юу ч тохиолдож магадгүй учраас бид нар айж л байсан. Бид нарыг бөөнөөр нь аваачаад шоронд хийчих вий, цагдаа нар ирээд бороохойдоод бөөн зодоон нүдээн болох вий, хэн нэгнийг нь сугалж авч яваад цагдаа дээр байцаах вий гээд баахан л сэтгэл зүйн дарамттай байсан шүү дээ. Нэг цагдаа хурлын маань өрөөнд орж ирчихээд гарахдаа дотроо чагнах төхөөрөмжтэй хүрмээ үлдээгээд явсан тохиолдол гарсан, зарим нэг багш нарыг сургуулийнх нь захирал дуудаж ажлаас хална гэж дарамтлах үеүд байсан, өлссөн цангасан. Гэсэн ч бид бууж өгөөгүй. Тэр 140 хоногийн дараа нэгдэж тэмцэж байхгүй бол хэн ч биш болдог ийм шинэ нийгэм ирсэн юм байна гэдгийг би лав яс махандаа тултал ойлгосон. Социализмын үед дээрээсээ доошоо явдаг байсан бол, анх удаа доороосоо дээшээ шахалт үзүүлсэн жинхэнэ ардчилсан үйл хэргийг социализмын үеийн ЕБС-ийн багш нар нийлээд хийж чадсан юм даа. Гэхдээ энийг хэн ч, хаана ч ярьдаггүй.

Want your public figure to be the top-listed Public Figure in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Journalician

Миний хуудсаар зочилсонд баярлалаа. Та их сайн хүн байна.

Би твиттерт илүү идэвхитэй, энд блог бичдэг... бас ийм нэг цахим орон зай бий.

Зарим видео ийшээ хийж, хааяа зураг энд оруулдаг.

Videos (show all)

Кандитат нэвтрүүлгээс ажигласан 2024 оны сонгуулийн том эрсдэл: Хүчингүй саналын хуудас ❌🙅‍♂️Нэвтрүүлгийн 2-р даалгаварт...
20 hour rule ⏱️
Happy Independence Day to my American friends in Ulaanbaatar and around the world 🇺🇸 This girl was performing in downtow...
Who are we?
Walking is overrated...

Category

Telephone

Address

Https://www. Instagram. Com/journalician/
Ulaanbaatar
14240
Other Journalists in Ulaanbaatar (show all)
Фото сонирхдог унадаг дугуйчид. Фото сонирхдог унадаг дугуйчид.
Ulaanbaatar, 12

Унадаг дугуй + камер бол спорт, аялал , дурсамж ,зорилго ,нөхөрлөл ,таашаал юм.

Ball Timezz Ball Timezz
Ulaanbaatar

NBA мэдээ

Сэтгүүлч Б. Уянга Сэтгүүлч Б. Уянга
Ulaanbaatar

journalist

Byambatuvshin Byambatuvshin
Ulaanbaatar, 976

Муу бүхнээс ч сайныг нь харцгаая 💐😍❤️

Real State Agent Planner Real State Agent Planner
RE/MAX Sky, , Гэгээнтэн оффис 201 байр 802 тоот, Хан-Уул, Улаанбаатар, Монгол улс
Ulaanbaatar

Ажлын амжилт төлөвлөлтөөс эхлэнэ...

Green Art Хотхон Green Art Хотхон
Хан-Уул дүүрэг 4-р хороо Наадамчдын зам
Ulaanbaatar

ХУД 4-р хороо Хүннү товер 2-р давхар

Mongi seen Mongi seen
Ulaanbaatar, 10088

بشرتك تستحق روتين كامل من حمض الهيالورونيك للحفاظ على ?

Д.Мөнхзул  Munkhzul Dorjnamjil Д.Мөнхзул Munkhzul Dorjnamjil
Ulaanbaatar

...Ай миний бор борхон толгод Алсрах цагийн хөх хөх өвгөд минь...

Zorigoo"TV" Zorigoo"TV"
Ulaanbaatar, SETGVVLCHGANZORIG0205

Шүлэг,Яруу найраг, Нэвтрүүлэг, Тайлангийн (ХООЛОЙ уншилт,ЭВЛҮҮЛЭГ)хийнэ. ZorigooTV

Асуудлаа шийд онлайн шоп Асуудлаа шийд онлайн шоп
Ulaanbaatar

Foreign language

Mongol Live Mongol Live
Ulaanbaatar, 11000

Our agency will provide information on current events in Mongolia: mongol.live web site agency from

FT group online mongolia FT group online mongolia
FT
Ulaanbaatar, 976

Baaska