GOYA Organic tea

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from GOYA Organic tea, Health Food Shop, Ulaanbaatar.

03/08/2023

АМАРХАН ТУРАХ ЗӨВЛӨГӨӨ

1. Хамгийн хямдхан тураах эм бол ус. Хоолоо хасахгүйгээр өдөрт 1.5 литр ус уух нь бодисын солилцоог сайжруулж, илүүдэл бодисуудыг гадагшлуулдаг.
2. Зөв амьсгалж сурах нь таны биеийг эрүүлжүүлэхээс гадна тураадаг ид шидтэй байгалийн шалгарсан арга гэнэ. Хамраараа алгуурхан амьсгаагаа авч 1 тоолоод амаараа зөөлөн гаргаснаар таны амьсгал зөв хэвийн явагдаж бодисын солилцооны тань хэмжээг нэмэгдүүлдэг байна. Ингэснээр жингээ барих мөн хасах үүсвэр тавигддаг.
3. Цайндаа хүнсний хивэг хэрэглэх. Цай уух болгондоо нэг цайны халбага хивэг хутгаж уух нь сайн арга гэдгийг туршиж үзсэн бүсгүйчүүд хэлж байна. Хивэг гэдэс, дотрыг цэвэрлэдэг тул хоолны шингэц сайжирдаг аж.
4. Өглөөний цайгаа тогтмол уудаг хүн амархан турдаг гэдэг. Учир нь их өлсөж байгаад их идэх нь ходоод онд муу, таргалах эх үүсвэр болдог аж. Өглөө ажлаасаа гарахдаа бага ч гэсэн юм идэхийг бүх турах аргууд зөвлөдөг юм.
5. Өглөө 9 цагаас орой 6 цаг хүртэл ажилтай байдаг эмэгтэйчүүд хоолны дэглэм барина гэдэг хэцүү. Гэхдээ та өглөөний цайгаа марталгүй ууж өдөр махтай сайн хоол идэж аваад орой гэртээ харихдаа бага хэмжээтэй, хөнгөн хоол идэж хэвшээрэй. Огцом турахгүй ч жингээ бариад л байх болно.
6. Дэлгүүрээс чихэр, амттан авахдаа аль болох жижиг савалгаатайг авах. Ууттай чихрээ идэж байж л санаа амардаг тул бага чихэр, бага “хор” иднэ гэсэн үг.
7. Ааруул тураах жоронд ордог гэдгийг ихэнх бүсгүйчүүд мэддэггүй. Гурилтай холиогүй, хөдөөний цэвэр ааруул идэх нь жингээ барих сайн арга болдог. Ааруул идвэл гэдэс ходоод цэвэрлэгдэхээс гадна өег байдаг учир их хоол идэх шаардлагагүй байдаг. Ялангуяа хоолоо хасахаар шийдсэн бол өлссөн үедээ жижигхэн ааруул идэхэд хангалттай.
8. Цагаан гурилаар хийсэн талх, нарийн боовыг хүнсний жагсаалтаас хасах хэрэгтэй.
9. Аль болох хар гурилаар хийсэн, чихэр багатай талх, нарийн боов идэж байгаарай.
10. Жимс, ногоо ихтэй хоол идэх. Одоо хийдэг хоолныхоо жорноос махны хэмжээг багасгаж, ногооны орцыг нэмэгдүүлэх. Гэхдээ их төмс идэх ч бас жин нэмэхэд нөлөөлдөг.
11. Аль болох шөлтэй хоол идэж байх. Шөлтэй хоолын олон төрөл байдаг тул сонирхолтой хоол олон олдоно. Хуушуур, цуйван бол таргалалтын сайн “найз” юм шүү.
12. Тураах зориулалттай цайнуудын ихэнх нь ногоон цай байдаг. Гэхдээ зүгээр л баахуу цай ч бас турахад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байна. Гэхдээ мэдээж чихэргүй.
13. Кофе уухаа багасгах. Учир нь чихэргүй хар кофе уудаг монгол хүн цөөхөн. Чихэртэй уух юм хамгийн ихээр таргалуулдаг гэнэ.
14. Аль болох гадуур хооллохгүй байх. Зоогийн газар, ресторанд орсон үедээ хүмүүс сайхан амттай, гоёмсог хоол идэхийг хүсдэг. Тэр гоёмсог хоол нь ихэнхидээ шарсан, хайрсан, колари ихтэй бүтээгдэхүүн орсон байдаг юм.
15. Шатаар дээш доош гарч буух нь таны жинг хасаад зогсохгүй өгзгийг тань өргөж өгдөг гэдгийг мэдэх үү? Тиймээс зүгээр нэг дээш доош алхах бус өгзгөө мэдэрч алхах аваас турахын хажуугаар сайхан өгзөгтэй болох болно.
16. Байнгын хөдөлгөөтэй байж гэрээ өдөр бүр цэвэрлэж их бага хэмжээгээр хөлөрснийхөө дараагаар шүршүүрт орох нь жингээ хасах хамгийн энгийн бас хамгийн үр дүнтэй алхам юм. Гэр тань ч цэмцийж та ч бас жингээ хасах нь байна шүү дээ.
17. Зогсоо байдалд таны биеийн бодисын солилцоо хамгийн идэвхитэй байдаг. Суугаа байдлаа зогсоогоор сольж хэвшсэнээр өдөрт наанадаж хэдэн зуугаар тоологдох калорийг шатаадаг байна.
18. Дэлгүүр хэсэх бол эмэгтэй хүн бүрийн салшгүй хоббинуудын нэг бөгөөд дэлгүүр хэсэх нь тэднийг стресснээс ангижруулах шилдэг эм болж өгдөг. Тэгвэл 2 цаг шоппин хийхэд 450 калори шатаадаг байна.
19. Өөрийн жингээ мэддэг байх. Та яг одоо хэдэн кг байна, хэдийг хасах ёстой вэ гэдгээ тооцоолж турах аргаа сонгох хэрэгтэй
20. Ажлаа сайн хийж, олон нийтийн дунд байх. Гэрийн ажид дарагдаад гэртээ байгаад байвал танд турах зайлшгүй шаардлагатай гэж бодогдохгүй. Тиймээс идэвхтэй амьдарч гоо сайхандаа байнга анхаарах хэрэгтэй. Сонрхуулж хэлэхэд мөнгөтэй бүсгүйчүүдийн олонх нь хэвийн жинтэй байдаг. Учир нь тэд өөрийн гоо сайхан, эрүүл мэнддээ мөнгө, цаг хугацаа зарцуулж чаддаг байна.
21. Хамгийн сүүлд турна гэдэгтэй итгэлтэй байх. Яаж турах вэ гэж байнга үглэж явахын оронд дээрх турах аргуудаас даруй амьдралдаа хэрэглэж эхлээрэй.

Дэлхий нийтээр хамгийн аюултай өвчний жагсаалтанд орох болсон таргалалт ихэнх бүсгүйчүүдийн байнга санаа зовж явдаг асуудал байдаг. Зөв хооллолт, дасгал хөдөлгөөн хийх нь турах хамгийн шилдэг арга гэдэг ч хүн болгон хэрэгжүүлж чаддаггүй.

17/07/2023

ХЯТАДЫН СУУТ ДОКТОР СУНЬ СЫМЯОГИЙН ЗӨВЛӨГӨӨ

Агуу эм зүйч Сунь Сымяо гэх энэ хүн 100 гаран насалсан бөгөөд бүр өтөл насандаа ч амьдралын эрч хүч дүүрэн байсан гэдэг. Түүний бичсэн "Цянь Цзинь Яо Фан" буюу "Мянган алтан жор" хэмээх ном-сургааль нь хэд хэдэн үе дамжин эмч нарын гарын авлага болсоор ирсэн юм.

Түүний "Өөрийгөө хөгжүүлэх" хэмээх бүлэгт "Хэн өөрийгөө оюун ухааны хувьд хөгжүүлж, буянт үйлс хийж байна тэр хүн хэзээ ч хүнд өвчин тусч тарчлахгүй, ядуурч хоосрохыг үздэггүй" хэмээжээ. Энэ бол эрүүл явахын үндсэн зарчмуудын нэг. Өөрийгөө ухамсар оюун санааны хувьд хөгжүүлж бэхжүүлэн хуурамч биш жинхэнээсээ өгөөмөр ёс зүйтэй болоход хугацаа шаардагдана.

ХООЛЛОЛТОНДОО БАРИМТЛАХ ЗАРЧИМ

Хоол ба унд нь биеийн цусны болон амьсгалын хүчийг тэжээж, биеийг хүч чадалтай байлгаж, амьсгалын хүч нь мөчнүүийг бэхжүүлэн тэжээж байдаг. Тэгэхээр зөв хоол тэжээл нь эрүүл биетэй байх үндэс юм. Зөв хооллолтын үндсэн утга учир нь үндсэн хоол тэжээл нь ургамал ногоо бөгөөд амьтны гаралтай хүнс зөвхөн нэмэлт бүрдэл юм.

Хооллолтын бүрэлдэхүүн:

• 70% чанасан үр тариа

• 15% жигнэсэн ногоо

• 5% түүхий ургамлын хүнс

• 5% мах эсвэл загас

• 5% сүүн бүтээгдэхүүн эдгээрээс бүрдсэн байхаар хичээх хэрэгтэй.

Амьтны гаралтай хүнс нь булчин шөрмөсийг хүчтэй болгож, ясыг бэхжүүлдэг авч заавал хэмжээг хянаж, ихээр хэрэглэх шаардлагагүй.

Бусад амтыг дарсан хүчтэй амтанд дагнан дурлахгүй байх

• Хэрэв хүчиллэг хүнс их хэрэглэвэл дэлүү гэмтэнэ.

• Хэрэв гашууныг ихээр хэрэглэвэл уушиг гэмтэнэ.

• Хэрэв хурц халуун ногоо ихээр идвэл элгэнд халтай.

• Хэрэв давс давсалсан хүнс ихэдвэл зүрх гэмтэнэ.

• Хэрэв чихэр чихэрлэг ихээр хэрэглэвэл бөөрөнд асуудал үүснэ.

Дараа нь хэтэртлээ идэхгүйн тулд хэт их өлстлөө явж болохгүй.

Эрүүл мэндээ хадгалья гэвэл хүчтэй өлсөхөөсөө өмнө идэж байх, ундаасч цангахаасаа өмнө ууж байх хэрэгтэй. Удаан тэвчиж явалгүй ойр ойрхон, бага багаар идэж байх хэрэгтэй. Дараа нь нэг дор ихээр идэх нь хоол боловсруулалтыг хүндрүүлдэг.

Цатгалан байхдаа өлсгөлөнг мэдэрч, өлсгөлөн байхдаа цатгаланг мэдэрч байх хэрэгтэй.

Виног хэтрүүлэн ихээр хэрэглэх нь насан туршдаа дагах олон өвчнийг үүсгэдэг. Олонтаа хэтрүүлэн идсэнээр хэзээ ч арилшгүй өөхний бөөгнөрлийг, байн байн цангаж хэт их ууснаар биеийн шингэний эргэлтийг гэмтээн шингэний өтгөрлийг биед үүсгэхэд хүргэнэ.

Өглөөг будааны кашаар эхэлж оройд бага идэхэд зүгээр.

Түүхий хүнс, хурц үнэртэй хүнсийг бага хэрэглэ. Хэт халуун хоол хүнс хэрэглэхэд яс гэмтэж байдаг бол харин хэт хүйтэн бол булчин шөрмөс гэмтэх аюултай.

Халуун нь уруул түлэхгүй, хүйтэн нь шүд ташихгүй байх хэрэгтэй.

Хэт халуун эсвэл хэт хүйтэн хоол хүнс эрүүл мэндэд муу.

Хоол идэх үеэр их ярих нь нуруу, цээжний ясанд өвчин үүсгэдэг.

Хоол идэхийн өмнө алгаараа нүүр, гэдсээ илэх, харин хоолны дараа явган явах нь тустай.

Photos from Эмэгтэйчүүдийн эмчийн зөвлөгөө's post 17/07/2023
10/07/2023

Та манай бүтээгдэхүүнийг хэрэглэж цусан дахь өөх тосны хэмжээгээ бууруулаарай.
Нэг курс хэрэглэсний дараа гайхалтай үр дүнг мэдрэх болно.

Photos from GOYA Organic tea's post 10/07/2023

Сэтгэлдэлүүд ,💗

Photos from GOYA Organic tea's post 10/07/2023

Сайн байна уу.
Та судсаа цэвэрлэж эрүүл урт наслахийг хүсвэл манай бүтээгдэхүүнийг сонгоорой.

🍀🍀🇯🇵🇯🇵GOYA🌱🌱🌿🌿
Япон улсын Окинава арлын хүмүүс дэлхийн хамгийн урт насалдаг хүмүүс байдаг. Тухайн цэцэгт ургамлын жимсийг Окинавагийн урт наслалтын нууц гэж үздэг.
🇯🇵🇯🇵🇯🇵
Япон улсын Окинава арал дээр ургадаг хүний биед олон төрлийн ач тустай олон төрлийн амин дэмийн агууламжтай GOYA /ゴーヤー/ нэрт цэцэгт ургамалын бэлдмэл

🌿100г бүтээгдэхүүнд:🍃

▶️Илчлэг: 286ккал
▶️Өөх тос: 3мг
▶️Ханаагүй өөх тос: 1.4мг
▶️Нүүрс ус: 10мг
▶️Уураг: 38.9мг
▶️Эслэг: 29.5мг

Бүтээгдэхүүний ач тус:

⏩Цусан дахь холестерины хэмжээг бууруулж, зүрх судасны үйл ажиллагааг дэмжинэ.
⏩Судасны ханыг цэвэрлэн уян хатан болгож цусны даралт тогтворжуулна.
⏩Инсулины ялгаралтыг дэмжиж цусан дахь сахарын хэмжээг бууруулснаар чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
⏩Тархины үйл ажиллагаа болон нүдний харааг сайжруулна.
⏩Эслэгийн хэмжээ өндөр тул өтгөн хаталтыг эмчилнэ.
⏩Элэг хамгаална.
⏩Бронхит болон багтраа өвчний эмчилгээнд хэрэглэнэ.
⏩Хорт хавдрын эсийн ургалтыг зогсооно.
⏩Арьсыг зөөлрүүлж үрчлээнээс хамгаална.
⏩Үсний өнгө сэргээж, үс уналтыг багасгана.
⏩Үе мөчний үрэвсэл болон тулай өвчний үед хэрэглэхэд нэн тохиромжтой.
⏩Дархлааний эсийн тоог нэмэгдүүлэх замаар вирусийн гаралтай өвчнөөс сэргийлэх сайн нөлөөтэй.

💯Та захиалгаа өгөөд хүргүүлээд аваарай.
⏩Нэг хайрцаг бэлдмэлийг 30 хоног хэрэглэнэ/ нэг хайрцганд 60 ширхэг капсул, өдрийн тун 2ш капсул/
⏩3 хайрцаг нь 1 курс болно.
Аливаа өвнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өдөрт нэг капсулыг ууж хэрэглэнэ.
Амтанд мэдрэг хүмүүст хэрэглэхэд нэн тохиромжтой.

⏩Борлуулалтын цэг: 13-р хороолол Натур худалдааны төвийн 5-р лангуу

Захиалгын дугаар: 📲99767606, 90767606
Үнэ💵↔️ 30,000 төгрөг ( нэг сарын хэрэглээ)
🌱🌿🍃☘️🍀🍀🌿🌿🌿🌿
Та захиалга өгөөд үнэгүй хүргүүлээд аваарай🍃🍃

Онлайн дэлгүүр: --> Ardshop.mn

10/07/2023

🍀🍀🇯🇵🇯🇵GOYA 🌱🌱🌿🌿 Гашуун хулуу
🇯🇵🇯🇵🇯🇵Япон улсын Окинава арлын хүмүүс дэлхийн хамгийн урт насалдаг хүмүүс байдаг. Тухайн цэцэгт ургамлын жимсийг Окинавагийн урт наслалтын нууц гэж үздэг.

💯🇯🇵🇯🇵🇯🇵Япон улсын Окинава арал дээр ургадаг хүний биед олон төрлийн ач тустай олон төрлийн амин дэмийн агууламжтай GOYA /ゴーヤー/ нэрт цэцэгт ургамалын жимс нь

▶️магни
▶️цайр
▶️селени
▶️кальци
▶️фосфор
▶️манганы хүчил
▶️төмөр
▶️бета-каротин
▶️B1, B2, B3, B9, B6, B5, C, E, K витамин агуулсан тул

✔️биеийн ерөнхий дархлааг дэмжих
✔️Цус шингэлэн муу холестериныг бууруулж тураах
✔️Судсыг цэвэрлэн уян хатан болгож цусны даралтыг бууруулах
✔️Цусан дахь сахарын хэмжээг бууруулах, инсулины шүүрлийг дэмжих
✔️Чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх
✔️Элэг цэвэрлэх, хамгаалах
✔️Дархлааг дэмжих
✔️Эмэгтэйчүүдийн үргүйдлийн эмчилгээнд
✔️Тулай өвчний эмчилгээнд
✔️Тархины үйл ажиллагаа болон нүдний харааг сайжруулна
✔️Ислэгийн хэмжээ их тул өтгөн хаталтыг зогсооно
✔️Бронхит, багтрааг эмчлэх
✔️Шарх болон вируст өвчний эмчилгээнд
✔️Хорт хавдрын эсийн өсөлийг дарангуйлах
✔️Арьсыг зөөлрүүлж хөгшрөлтийн процессыг удаашруулан үрчлээнээс хамгаална
✔️Үсний өнгө сэргээж, үс уналтыг багасгах
✔️Ясны сийрэгжилт, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй☑️☑️☑️☑️

💯Та захиалгаа өгөөд хүргүүлээд аваарай.
Нэг хайрцаг бүтээгдэхүүн нь 60 ширхэг ба 30 хоног хэрэглэнэ. 3 хайрцаг нь 1 курс болно.

10/07/2023

🌱🌱GOYA🍀🍀 цайгаа ууж 💩 өтгөн хаталтаас салаарай.

Өтгөн хатна гэдэг хооллолттой холбоотой. Өдер хоног өнгөрөх тутам хоол хүнс чанарын хувьд улам бүр боловсруулагдаж байгаа хэдий ч гэдэсний үйл ажиллагааг сайжруулж, ходоодыг сулладаг ислэг бодис нь багадаж байгаа тул өтгөн хатаж байна. Goya цай нь ислэгийн хэмжээг өсгөж өтгөн хаталтыг согсооно.

Хоол ундны илчлэг нь биш харин хэмжээ нь ходоодыг сулрахад нөлөөлдөг.

Өтгөн хатсанаас үүсэх хор нөлөө
Өтгөн хатсанаас түүний найрлага дахь хорт бодисууд биед хуримтлагдаж, цусанд шимэгдэн бие махбодийг хордуулна. Хорт бодисын нөлөөгөөр элэгний ачаалал нэмэгдэж, мэдрэлийн эд эсийн ажиллах чадвар буурдаг. Бүдүүн гэдсээр холестрин эргэн шимэгдэж, цус өтгөрөх, судас хатуурах нөхцел бүрддэг. Өтгөн хатдаг хүний царай баргар, арьс цэвэр биш, толгой нь өвдөж, бие нь нозоордог.

Өтгөн хатахад нөлөөлдөг зүйл
Хүнс хоолондоо ислэг бага хэрэглэснээс гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн удааширдаг. Мөн шингэн бага хэрэглэснээс, хөдөлгөөн дутагдсанаас, шамбарамын зангилаанууд томорч шулуун гэдэсний амсрыг нарийсгаснаас, зарим нэгэн эмийн үйлчилгээний улмаас, халуун газар удаан сууснаас болж өтгөн хатахад хүрдэг.

10/07/2023
10/07/2023

Та жингээ барих хүсэлтэй бол заавал уншаарай.

- Бодисын солилцооны удаашралтай холбоотойгоор арьсан доорх өөхлөг болон бусад эдэд илүүдэл хэмжээгээр өөх хуримтлагдаж, биеийн жин нэмэгдэхийг таргалалт гэнэ. Хүн өөрийн ажлын ачаалалд тохирсон илчлэгийн хэмжээнээсээ илүү хоол хэрэглэснээс үндсэндээ таргалалт үүсдэг бөгөөд энэ нь хүн төрөлхтний чимээгүй тахал хэмээн нэрлэгдэж, сүүлийн үед мэргэжилтнүүдийн санааг ихээр зовоож байгаа асуудал юм.

- Тодорхой шалтгаангүйгээр хэт таргалах нь хүний биеийн үйл ажиллагааны нэгдлийг алдагдуулснаас үүссэн өвчин гэж үздэг. Учир нь хүний хоногт хоол тэжээлээр олж авсан илчлэг нь мөн тэр хугацаанд амьдрал, ажил хөдөлмөртөө зарцуулсан илч энергитэй яг тэнцдэггүй юм гэхэд ойролцоо байх ёстой. Гэтэл илч энерги ихтэй хоол хүнс хэрэглэж, түүнийгээ тэр хэмжээгээр нь зарцуулаагүйгээс, өөрөөр хэлбэл хөдөлгөөн багадсанаас илүүдсэн илчлэг бүхий нүүрс ус өөх тос болж, арьсан дор хуримтлагдан, хүн таргалж эхэлдэг.

Таргалалт үүсэх шалтгаан:
- Илүүдэл хоол тэжээл
- Хөдөлгөөний хомсдол
- Гадаад орчны нөлөөлөл. Үүнд: алхах, зугаалах зам талбай хомсдох, порц ихтэй хоол идэх, ислэг багатай хоол идэх зэрэг орно.
- Удмын таргалалт
- Зарим өвчний үеийн гормоны өөрчлөлт
- Зарим нэг эмийн хэрэглээ
- Жирэмслэлт
- Нойрны дутагдал
- Сэтгэл санааны гутралаас болж зарим хүмүүс хэт их иддэг.
- Тамхидалтын үед биеийн илчлэг шатаах явц удааширдаг.
- Нас хөгшрөлт нь булчингийн сулралыг үүсгэдэг тул таргалалт үүсэх нөхцөл бүрдүүлдэг

Таргалалтаас үүсэх өвчин эмгэг:
- Чихрийн шижин
- Зүрх судасны өвчин, түүний дотор зүрхний шигдээс
- Судас хатуурах өвчин
- Даралт ихдэх өвчин
- Цус харвалт
- Хорт хавдар

Эдгээр өвчний эмчилгээний зардал маш өндөр байдаг бөгөөд өвдсөний дараа хөдөлмөрийн чадвар алдагдах магадлал ихтэй байдаг учраас таргалалт нь хамгийн их хор уршигтай өвчинд тооцогдддог. Жишээлбэл, зүрхний судасны хатууралтай холбоотойгоор зүрх судасны дутагдал, зүрхний шигдээс өвчин үүсдэг.

Таргалалттай тэмцэх
• Амьдралын хэв маягаа өөрчлөх
• Дасгал хөдөлгөөн түлхүү хийх
• Хооллох зуршилаа өөрчлөх, шим тэжээлийн байдлаа хянах
• Энергийн балансаа хянах
• Өөх тосны хэрэглээ
• Уусдаггүй эслэг хүнсэндээ хэрэглэх

Уусдаггүй эслэг гэдэг нь холестеролыг өөртөө татаж биеэс гадагшлуулах, Бүдүүн гэдсэнд амьдардаг ашигтай нянгийн тэжээлийн эх үүсвэр болно. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна. Усыг өөртөө татаж өтгөнийг зөөлрүүлж түргэн гадагшлуулна. Цөс чулуужихаас сэргийлнэ.

Goya цайг хэрэглэснээр таны биед хуримтлагдсан өөх тос гадагшилж эрүүл саруул байх болноо.

Эрүүл биед саруул ухаан оршино.

10/07/2023

🍀🍀🇯🇵🇯🇵GOYA 🌱🌱🌿🌿
Окинава бол Японы хамгийн том арлуудын нэг бөгөөд япончууд өөрсдөө "цэнхэр гариг" гэж нэрлэдэг. Энэ нутгийн хүмүүс атаархмаар урт насалдгаас гадна, зүрх судас, хорт хавдар, чихрийн шижин өвчнөөр зовдоггүй, бас хэзээ ч таргалдаггүй аж.Ер нь Япон улс өндөр наслалтаараа дэлхийд тэргүүлдэг. Эмэгтэй хүний дундаж наслалт 90, эрэгтэй 84 юм байна. Тэгвэл саяхан Окинава арлын судалгааны төвийн эрдэмтэд тус нутгийн хүмүүсийн урт наслалтын гол нууц нь тэдний хооллолтонд байдгийг олж тогтоожээ.

Окинава арлын уламжлалт хоол

10/07/2023

💊💊 Цусны даралт ихсэх өвчний үед үүсэж болох 7️⃣ төрлийн хүндрэл

Цусны даралт ихсэлт нь шинж тэмдэг илрэхгүй чимээгүйхэн олон жил явсаар таны биеийг хүнд гэмтээдэг ба түүнийг чимээгүй алуурчин ч хэмээн бас нэрлэдэг. Даралт ихсэлтийг хяналтгүй орхисноор, та хөгжлийн бэрхшээлтэй хэцүү амьдралтай, тэр байтугай аюултай зүрхний шигдээс, тархины цус харвалтаар амь насаа ч хүртэл алдаж болно. Гэвч аз тохиоход, эмчилгээ хийлгэж, амьдралын хэв маягаа өөрчлөн, амь насанд аюултай хүндрэл үүсэх эрсдэлийг бууруулснаар та цусны даралтаа хянаж байх боломжтой юм. Гэхдээ даралт ихсэлт хяналтаас гарсан үед ямар хүндрэлүүд гарч болохыг танд тайлбарлъя.

1️⃣ТАНЫ АРТЕРИЙН СУДАС ӨВЧИЛНӨ.

Эрүүл артерийн судасны хана уян хатан, бат бөх бас хүчтэй байдаг. Артерийн судасны ханаар жирийн үед цус чөлөөтэй урсаж амин чухал эд, эрхтнүүд рүү хүчилтөрөгч болон шим тэжээлийн бодисуудыг хангалттай хэмжээгээр зөөвөрлөн хүргэдэг. Таны цусны даралт ихсэх үед таны артерийн судасны дотор ханын даралт ихсэж, аажмаар янз бүрийн бэрхшээлүүд үүснэ. Үүнд:

-Артерийн ханын гэмтэл болон нарийсалт болно

Цусны даралт өндөр байх нь таны артерийн дотор ханы доторлогооны эсийг гэмтээнэ. Үүний дүнд артерийн судасны хана нь зузааран хатуурч, уян хатан чанараа алдаж, хөшүүн болж эхэлдэг. Таны хоол хүнсээр орсон өөх тос таны цусанд орж гэмтсэн энэ эсүүдээр дайран өнгөрөхдөө тэнд зарим нь хуримтлагдан овоорсноор артерийн хоолой нарийсдаг. Ингэснээр артерийн дотор чөлөөтэй эргэлдэх цусны урсгал хязгаартай болж эхэлнэ. Эдгээр өөрчлөлтүүд нь таны зүрх, бөөр, тархи, гар, хөлийн гэх мэт таны бүх л бие даяарх артерийн цусны урсгалын чөлөөтэй урсгалд нөлөөлнө. Энэ нь маш олон шинжээр жишээ нь цээжний өвдөлт (ангина), зүрхний шигдээс, зүрхний дутагдал, бөөрний дутагдал, тархины цус харвалт, таны хөл болон гарын хаагдсан артерийн (захын судасны өвчин), нүдний гэмтэл аневризм зэрэг шинжээр илэрч хүндрэнэ.

Аневризм

Даралт ихэссэнээс хойш тодорхой цаг хугацааны дараа артерийн судасны дотоод даралт ихэссэнээс болж зарим газартаа артерийн хана нимгэрэн томорч сулран, эргэн хэвийн байдалд орж чадахгүй болж, уян хатан чанараа алдан товойж цүлхийдэг. Энэ нимгэрсэн товгор хэсгийг аневризм буюу цүлхэн гэж нэрлэдэг. Энэ товгор хэсэг нь артерийн судасны даралт дахин ихсэхэд хэт нимгэн учраас амархан бүлтэрч, цоорч болзошгүй амь насанд аюултай цус алдалтыг үүсгэх эрсдэлийг үүсгэдэг. Aневризм нь таны биеийн аль ч артерийн судсанд үүсэх боломжтой бөгөөд гэхдээ тэдгээр нь таны биеийн хамгийн том артерийн судас болох гол судас буюу аортын судсанд хамгийн түгээмэл үүсдэг.

2️⃣ЗҮРХНИЙ ӨВЧЛӨЛ ҮҮСНЭ

Зүрх бол таны биеийн бүх цусыг шахаж байдаг эрхтэн. Цусны даралт ихэссэний улмаас таны зүрх хамгийн түрүүнд гэмтэнэ. Үүнд:

Титэм судасны өвчин

Цусны даралт ихэссэнээр зүрхний цусан хангамжийг нийлүүлэгч титэм судас хэмээн нэрлэгдэх артерийн судасны хана зузаарснаас , артерийн хоолой нарийсч, цус чөлөөтэй урсах боломж хязгаарлагддаг. Ингэж зүрхийг цусаар чөлөөтэй хангаж чадаагүйгээс болж цээжний өвдөлт үүсч, зүрхний шигдээс мөн зүрхний хэм алдагдах нөхцөл үүсдэг.

Зүрхний зүүн тал томрох

Цусны судасны дотоод даралт өндөршсөнөөр таны зүрхний булчин биеийн бусад хэсэгт цусыг шахахын тулд илүү хүчтэй ажиллах шаардлагатай болдог. Үүнээс шалтгаалж зүрхний зүүн тал зузаарч, илүү хөшүүн болдог. (зүүн ховдлын гипертрофи). Эдгээр өөрчлөлтүүд нь таны биед цусыг түгээгч зүүн ховдлын ажиллах чадварыг хязгаарладаг. Энэ нөхцөл нь зүрхний шигдээс, зүрхний дутагдал, зүрхний гэнэтийн үхлийн эрсдлийг нэмэгдүүлдэг.

Зүрхний дутагдал

Цаг хугацаа өнгөрөх тусам, цусны даралт ихэссэнээс болж зүрхний булчин илүү их хүч гаргаж ажиллаж байгаагийн улмаас ядарч сульдан хангалттай ажиллах боломж нь хомсдож эхэлдэг. Ингэснээр зүрхний шигдээс болох нөхцлийг бас бүрдүүлнэ.

3️⃣ТАРХИЙГ ӨВЧЛҮҮЛНЭ

Яг л зүрх шиг, харин таны тархи зөв ажиллаж , амьдрах нь тархины тэжээлийн цусан хангамж ямар байгаагаас хамаарна. Цусны даралт ихсэлт нь тархинд хэд хэдэн аюултай нөхцөл байдлыг үүсгэж болно. Үүнд:

Түр зуурын ишеми буюу тархины сөнөрөЛ

(ТИА). Таны тархины цусан хангамжинд түр зуурын саад учруулах юм. Энэ нь ихэвчлэн атеросклероз буюу цус нөжирсний улмаас үүдэлтэй байдаг. Аль аль нь цусны даралт ихсэлтээс шалтгаалж үүснэ. Энэ түр зуурын ишемийн халдлага нь танд цус харвалтын эрсдэл өндөр байгааг анхааруулж буй хэрэг юм.

Тархины цус харвалт

Таны тархины хэсэгт даралт өндөршсөнөөс судас хагарч, харвалт үүссэнээс тархины эд, эсэд хүчилтөрөгч болон шим тэжээл очиж чадахгүйд хүрч тархины эс үхэх шалтгаан болдог. Хяналтгүй цусны даралт ихдэлт нь тархины судасны сулрал, хүчгүйдэлд хүргэж нарийсал, саатал, хагаралын шалтгаан болдог. Цусны даралт өндөр байх нь тархины артерийн судасны цусны урсгалд саад болох нөжрөл, бүлэгнэлийг үүсгэж тархинд цус харвах бас нэгэн шалтгаан нь болдог.

Оюун ухаан тэнэгрэх шинж (деменц)

Оюун ухааны тэнэгрэл нь сэтгэн бодох, ярих, учир шалтгааныг олох , санах ой, хараа, хөдөлгөөний өөрчлөлтийн дүнд үүсдэг тархины өвчин юм. Энэ өвчний үүсэх хэд хэдэн шалтгаан байдаг. Нэг шалтгаан нь судасны гаралтай оюун ухаан тэнэгрэх шинж бөгөөд тархины артерийн судасны нарийсал болон бөглөрөлөөс болж үүснэ. Мөн тархины цусны урсгалд тасалдал үүссэнээс болсон цус харвалтаас бас үүсэж байгаа юм. Эдгээрийн аль ч тохиолдолд цусны даралт ихдэлт гол шалтгаан нь байдаг.

Танин мэдэхүйн бууралт

Альцгеймер өвчний улмаас юм ойлгох, санах мэдрэмж аажмаар буурдаг. Энэ сэтгэцийн өвчин үүсэх шалтгааны нэгд цусны даралт өндөр байсны улмаас тархины артерийн судас гэмтэж, цусан хангамж суларч, хаагдсанаас үүсэж байж болох юм гэж үздэг.

4️⃣БӨӨР ӨВЧИЛНӨ

Таны бөөр цуснаас илүүдэл шингэнийг шүүж, хаягдлыг гадагшлуулах үүрэгтэй. Цусны даралт тогтмол өндөр байх нь бөөрний судсыг гэмтээж, бөөрний хүнд хэлбэрийн өвчлөлийн (нефропати) шалтгаан болдог. Мөн чихрийн шижинтэй байх нь цусны даралтыг ихэсгэж, бөөр өвчлөх бас нэг шалтгаан болно.

Бөөрний дутагдал

Цусны даралт өндөр байх нь бөөрний дутагдал үүсэх хамгийн түгээмэл шалтгаануудын нэг юм. Энэ нь таны бөөрний том артери болон бөөрөн доторх жижиг цусны судас (гломерул), аль аль нь гэмтсэнээс болж байгаа юм. Эдгээр гэмтлийн дүнд таны бөөр цуснаас гарах илүүдэл шингэн болон хорт бодисуудыг шүүж чадахгүйд хүрнэ. Үүний үр дүнд цусанд шингэн, хог хаягдлууд аюултай түвшинд хүртэл хуримтллагдах болдог. Эцэст нь цусыг диализ буюу шүүүж цэвэрлэх эсвэл бөөр шилжүүлэн суулгахад хүргэнэ.

Бөөрний соривжилт.(Гломерулосклероз)

Энэ нь бөөрний гэмтлүүдийн нэг хэлбэр юм. Бөөрний жижиг судсууд гэмтсэний улмаас бөөрний шүүн цэвэрлэх ажиллагаа алдагдаж, бөөрний дутагдалд хүргэнэ.

Бөөрний артерийн судасны аневризм

Цусны даралт өндөр байснаас болж бөөрний артерийн судасны хана сульдаж ядран, уян хатан чанараа алдаж, сунаж нимгэрэн цүлхийж, товойж үлддэг. Энэ товгорыг бөөрний артерийн судасны аневризм гэж нэрлэдэг. Энэ аневризм хагарснаас болж амь насанд аюултай цус алдалт үүсэх эрсдэл үүсгэдэг.

5️⃣НҮДИЙГ ГЭМТЭЭЖ ӨВЧЛҮҮЛНЭ

Нүдний бяцхан нарийхан судаснууд таны нүдэнд цус нийлүүлж байдаг. Бяцхан хэдий боловч эдгээр судаснууд цусны даралт өндөр болох үед адилхан гэмтдэг. Үүнд:

Нүдний цусны судасны гэмтэл (ретинопати)

Цусны даралт өндөрших нь нүдний торлогт цус нийлүүлдэг судсыг гэмтээдэг. Үүнийг ретинопати гэж нэрлэдэг. Энэ үед нүдэнд цус харваж, хараа бүдгэрэн бүр мөсөн хараагүй ч болж болно.Хэрэв чихрийн шижинтэй, даралт өндөр байх юм бол та тэр ч байтугай их эрсдэлтэй байна гэсэн Үг.

Торлог (choroidopathy) -ийн дагуу шингэн хуримтлагдах

Энэ нөхцөл байдал нь нүдний торлог бүрхэвч дор байрлах цусны судаснаас шингэн гоожиж хуримтлагдахыг хэлж буй юм. Үүнээс болж холын хараа муудах буюу зарим тохиолдолд сорвижилт үүсгэдэг.

Нүдний мэдрэлийн гэмтэл (оптик нейропати)

Нүдний мэдрэлд очих цусны урсгал саатсанаас болж үүснэ. Үүнээс болж нүдний мэдрэлийн эс үхэж, сохрох хүртэл аюултай байдал үүсдэг.

6️⃣БЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ӨӨРЧЛӨЛТ БОЛНО.

Эрчүүд 50 нас хүрээд хэрэв тогтмол даралт ихэсдэг байсан бол бэлэг эрхтний чангаралын үйл ажиллагааны алдагдалд (erectile dysfunction) хүрэх эрсдэл өндөр болдог. Цаг хугацаа өнгөрөх тусам, цусны даралт тогтмол их байснаас цусны судасны дотор хана хатуурч, зузааран хөшингө болж, цусны урсгалыг хязгаарлахад хүргэдэг. Энэ нь цусны хязгаарлалт таны бэлэг эрхтэнг хамрах боломжтой гэсэн үг юм. Ихэвчлэн бэлэг эрхтний чангаралын үйл ажиллагааны алдагдал гэж нэрлэдэг хэдий боловч энэ үед ихэвчлэн цусны даралт ихсэлтийг биш дээрх алдагдлыг эмчлэх нь түгээмэл байдаг.

Мөн эмэгтэйчүүдэд бэлгийн дур хүслийн бууралт нь цусны дарлт ихсэлтийн нөлөө байж болох юм. Даралт өндөр байх нь үтрээнд очих цус дүүрэлтийг бууруулдаг. Зарим эмэгтэйчүүдийн хувьд энэ нь бэлгийн дур хүсэл бууралт , үтрээний хуурайшилт зэргээр илэрч болно. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн бэлгийн үйл ажиллагааны эдгээр алдагдалуудын улмаас улмаас тэдний хооронд харилцааны үл ойлголцол үүсэх гэмтэй.

7️⃣Даралт ихдэлтээс үүсэх бусад хүндрэлтэй нөхцөл байдлууд

Цусны даралт ихдэлт нь мөн биеийн бусад хэсгүүдэд нөлөөлнө. Үүнд:

Ясны сийрэгжилт.

Цусны даралт өндөр байх нь таны шээсэн дахь кальцийн хэмжээг нэмэгдүүлнэ. Кальци ингэж гадагшилснаар ясны нягтрал багасч ясны сийрэгжилт үүсгэн, энэ нь эргээд ясыг амархан хугарамхай байдалд хүргэдэг. Энэ эрсдэл, ялангуяа ахимаг насны эмэгтэйчүүдэд илүү тохиолддог.

Унтахад төвөгтэй болох.

Унтаж байхад амьсгалд төвөг учрах ба хурхирдаг болно. Хоолойн булчин суларсанаас амьсгал заримдаа хаагдан (апноэ), чангаар хурхирах явдал нь байнга өндөр даралттай байдаг хүмүүсийн бараг талаас илүү хувьд тохиолддог. Мөн унтах үед апноэ болсноос таны цусны даралтыг улам нэмэгдүүлэх болно.
Эх сурвалж: Өнөөдөр.мн
✔️Хэрвээ та цусны даралт ихсэх өвчтэй болон дээрх шинж тэмдгүүд илэрч байгаа бол манай эрүүл мэндийн 🇯🇵GOYA🍀🍀 цайг хэрэглээд гайхалтай үр дүнг мэдрээрэй☑️☑️
Захиалгын дугаар 99767606, 90767606
Та захиалгаа өгөөд гэртээ хүргүүлээд аваарай🙋🙋🙋

10/07/2023

Та судсаа цэвэрлэхийг хүсч байна уу.

Манай бүтээгдэхүүн нь таны судасны ханыг цэвэрлэн уян хатан болгож өтгөрсөн цусыг шингэлэх үйлчилгээтэй.
Утас: 99767606, 90767606

10/07/2023

Япончуудын өдөр бүр хийдэг
Radio Taiso ( ラジオ体操) эрүүл мэндийн дасгал

10/07/2023

Стрессийг хэрхэн зохицуулах тухай зөвлөмж

1.Тогтмол дасгал хийх
2.Эрүүл хооллох
3.Хангалттай унтаж амрах
4.Бусдад туслах
5.Тархиа дасгалжуулах
6.Шинэ ур чадвар эзэмших
7.Хүмүүстэй харилцах
8.Инээх, эерэг зүйл бодох

#ЭрүүлМэндийнЯам

Want your business to be the top-listed Health & Beauty Business in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

🍀🍀🇯🇵🇯🇵GOYA 🌱🌱🌿🌿 Гашуун хулуу🇯🇵🇯🇵🇯🇵Япон улсын Окинава арлын хүмүүс дэлхийн хамгийн урт насалдаг хүмүүс байдаг. Тухайн цэц...
🍀🍀🇯🇵🇯🇵GOYA 🌱🌱🌿🌿 Окинава бол Японы хамгийн том арлуудын нэг бөгөөд  япончууд өөрсдөө "цэнхэр гариг" гэж нэрлэдэг. Энэ нут...
Та судсаа цэвэрлэхийг хүсч байна уу.Манай бүтээгдэхүүн нь таны судасны ханыг цэвэрлэн уян хатан болгож өтгөрсөн цусыг ши...

Telephone

Website

Address

Ulaanbaatar
Other Health Food Shops in Ulaanbaatar (show all)
Хорхон Плас / Khorkhon Plus Хорхон Плас / Khorkhon Plus
Bayangol District, Engels Sgtreet, MidWay Event Chenter, #2
Ulaanbaatar, 17031

Бидэнтэй холбогдох: 98-100-700, 77-400-700

Muesli Graci Mongolia Muesli Graci Mongolia
GGI
Ulaanbaatar

Шидэт бүтээгдэхүүн ба амин дэм / Magic products & supplements Шидэт бүтээгдэхүүн ба амин дэм / Magic products & supplements
Баянзүрх дүүрэг 6-р хороо Эрхэт худалдааны төв
Ulaanbaatar

Бид байгалийн анагаагч эко бүтэгдэхүүн болох Нано бал?

Gluten-Free Foods Gluten-Free Foods
Ulaanbaatar

Royal Foods Mongolia Royal Foods Mongolia
Khan Uul Distrect, 3th Khoroo, Ajilchdyn Street, 185/2
Ulaanbaatar, 14210

Royal Foods нь 5 төрлөөр амталсан монгол цөцгийн тос, Органи?

Tiens of Mongolia Tiens of Mongolia
Khan-Uul District
Ulaanbaatar

Эрүүл биед Саруул ухаан

Tavan Ur - Таван Үр Tavan Ur - Таван Үр
Ulaanbaatar

Бэлчээрийн малын түүхий эдээр үйлдвэрлэсэн эрүүл органик хүнс

Туражи  албан ёсны борлуулагч Туражи албан ёсны борлуулагч
Ulaanbaatar

Туражи (Platycodon 도라지) уушиг цэвэрлэж нөхөн төлжүүлдэг.

Canada omega Canada omega
Ulaanbaatar

foods

IZuccini Home Decor Store Mongolia IZuccini Home Decor Store Mongolia
Ulaanbaatar

Шилдэг шийдлийг таньд

AsemAi AsemAi
Narnii Zam, Bayanzurh, BarilgaMegaStore
Ulaanbaatar

Эрүүл мэндийн рашаан.