Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Улаанбаатар хот дахь залуучуудын холбоо

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Улаанбаатар хот дахь залуучуудын холбоо

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Улаанбаатар хот дахь залуучуудын холбоо, СБД 8-р хороо Бага тойруу-42 Ulaanbaatar, Mongolia Ulaanbaatar, Ulaanbaatar.

Photos from Монголын Залуучуудын Холбоо's post 12/10/2020
17/09/2020
16/09/2020

Амар мэнд байцгаана уу 🤩🤩 Дундговь аймгийн хамгийн анхны бүтцийн хурал боллоо 2020. 09. 15

08/09/2020

Залуус та бүхэнд “Солонгосын Мэдээллийн Төв”-өөр хэрхэн үйлчлүүлэх зааврыг хүргэж байна

МЗХ, Солонгосын мэдээллийн төвийн үйл ажиллагаа ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд хэвийн явагдаж буйтай холбоотой мэдээллийг бид өмнө нь хүргэсэн билээ. Тиймээс залуус та бүхнийг хамгийн сүүлийн үеийн ном бүртгэлийн систем бүхий 100 гаруй сургалтын CD, Солонгос хэл дээрх Уран зохиолын болон бусад салбар шинжлэх ухааны 5000 гаруй ном сурах бичиг, тав тухтай орчин, ухаалаг дэлгэц үнэгүй Wi-fi орчин хүлээж байна.

Хаяг: Монголын Залуучуудын Холбоо, 210 тоот, Улаанбаатар хот

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.myf.mn/n/k4ny

01/09/2020

Амар мэнд үү сургууль минь, андууд минь

Эрдмийн өргөөний гэрэлт хаалгыг татан орж буй оюутан, сурагчид, ирээдүй хойч үедээ эрдэм өвлүүлэх эрхэм үйлсийн эзэн болсон багш , сурган хүмүүжүүлэгч, боловсролын салбарын нийт ажилтан, албан хаагчиддаа 2020-2021 оны шинэ хичээлийн жилийн баярын мэнд хүргэе.

Монгол айл өрх бүрийн сайн сайхан, амар төвшин амьдрал, улс үндэстний хөгжил дэвшлийн эзэн БҮТЭЭЛЧ Монгол хүн бий болгох зам нь боловсрол билээ. Боловсролоор дамнуулан бүтээлч, хариуцлагатай, ёс зүйтэй, мэдлэг чадвартай иргэнийг бүтээх нь сурагч, оюутан залуус, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх та бидний нэгдмэл зорилго буйзаа.

“Улсдаа сайн иргэн төрүүлэх” зорилготой Монголын Залуучуудын Холбоо нь ирэх 2021 онд түүхэн 100 жилийнхээ ойг тэмдэглэхээр бэлтгэн ажиллаж байна. 2020 оныг “Андын ёс барилдах жил” болгон зарлаж, гишүүн андуудаа бүртгэж 240 мянга гаруй залуусыг эгнээндээ нэгтгээд байна. Иймд эрдэм боловсролтой, бүтээлч хариуцлагатай, ёс зүйтэй 15-45 насны Монгол улсын залуу иргэн таныг гишүүнийхээ эрхийг баталгаажуулж улсдаа сайн иргэн болон төлөвшихийг хүсье.

Та бүхэн сурах эрмэлзэл, хариуцлагаа ухамсарлан, зорилгодоо үнэнч байж амжилтад хүрнэ. Аливаа улс орны хөгжлийн үзүүлэлт нь эд баялгаас илүү төлөвшсөн иргэн байдаг . Эрдмийн өргөөнийхөө гэрэлт хаалгыг нээн орж, эрдмийн оргил өөд тэмүүлж буй дүү нартаа, андууддаа эрдэм төгс, хөдөлмөрч, сайн иргэн болохын ерөөлийг дэвшүүлье.

Эрдэм ухаан түгэн дэлгэрч, эх орон, их түүх минь зуу зуун жилээр өртөөлөн дуурсагдах болтугай.

Цаг урагшилчхад Урт зүү түрүүлнэ
Цаг хугацааны эхэнд Залуучууд алхана...

13/06/2020

Залуустаа өгөх "ТАВАН ЗӨВЛӨМЖ" ‼️

#Зөвлөмж5
#МЗХ
#СонгохЭрхээИдэвхжүүлье
#ХариуцлагатайСонголт
#МэдээлэлтэйЗалуу
#ХариуцлагатайЗалуу
#БүтээнБайгуулалт
#БүтээлчСонголт
#ЗалууҮе

13/06/2020

УИХ-ын 2020 оны сонгууль нэлээд онцлогтой болж байгаа. Түүний нэг жишээ бол ХУРУУ-ны тэмдэглэгээг энэ жилээс хийхгүй болсон. Иймд залуусаа мэдээлэлтэй, хариуцлагатай, ёс зүйтэйгээр сонгуульдаа оролцохыг иргэд сонгогчиддоо түүчээлэн уриалцгаая 😊😊

#МЗХ
#СонгохЭрхээИдэвхжүүлье
#ХариуцлагатайСонголт
#МэдээлэлтэйЗалуу
#ХариуцлагатайЗалуу
#БүтээнБайгуулалт
#БүтээлчСонголт
#ЗалууҮе

Photos from Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Улаанбаатар хот дахь залуучуудын холбоо's post 09/06/2020

УРИАЛГА

Хөх Мөнх Тэнгэрийн Хүчин дор
Их Суу Залийн Игээгэн дор
Их Төрийн минь Сүлд өршөөж
Их Монгол Улс минь амар амгалан байх болтугай!

Дэлхий хэмээх цэнхэр гарагийн 4.5 тэрбум жил, оюун ухаант хүн төрөлхөтний нэг дэх сая жилийн босгон дээр энэ цагт биеийг олсон амьтай үйлтэй бүхэн, энэ цагт хүний төрлийг олсон олон олон хүн ард, улс үндэстнүүд, мөн их түүхийн эзэд болсон хүмүүний уг, хөх нуруут Монголчууд бид ч бүгдээр нэгэн мөрт өнгөрсөн цагийн үргэлжлэл, ирээдүй цагийн эхлэл болох хамгийн аугаа их түүхэн цаг хугацаатай нүүр туллаа.
Энэ аугаа их түүхэн цаг хугацааны учрыг тайлж, утгыг дээдэлвээс ертөнцийн мөн чанар 13 дахь бүхлээр нэгэн эгшнийг бүтээн орон зайг хэм тэнцүүлж, сансар огторгуйн 9 дэх үечлэлийн хөгжлийг дэлгэж, эх дэлхий маань 7 дахь цаглабарынхаа тэнхлэгт тохирч, хүн төрөлхөтний хөгжил оюун санааны орон зайн энгээр оюун мандлын соёл иргэншилд бүрэн шилжиж буйгаар тодорхойлогдоно.
Энэхүү түүхэн цаг үед 2 эрин, 2 мянган, 2 зууны босгыг дамнан хөгжсөн, 99 жилийн түүхтэй, Азийн залуучуудын анхны байгууллага болох Монголын Залуучуудын Холбоо түүхэн хөгжлийнхөө тодорхой үе шатыг даван туулж, ирж буй цаг үетэй хөл нийлүүлэн, дараагийн нэгэн шинэ үеийн их түүхээ бичихэд бэлэн боллоо. Энэхүү түүхийг бүтээх их үйл хэрэг нь оюун мандлын соёл иргэншлийг эхлүүлж буй дээрх цаг хугацааны шаардлага болох ертөнцийн мөн чанараас эрхшээх нэгэн бүхэл эгшний амьсгал, сансар огторгуйн хөгжлийн үечлэл, мөн эх дэлхийн маань хөгжлийг хэмнэх цаглабарын тэнхлэгт үндэстнүүдийн үнэт зүйлээр тодорхойлогдох шинжлэх ухааны гүн гүнзгий үндэслэлтэйгээр тохирон хөгжих зам мөр байх нь зайлшгүй.
Иймийн тулд Монголын Залуучуудын Холбооны түүхэн хэрэгцээ нь шинжлэх ухаан, тэр дундаа нийгмийн шинжлэх ухаанаар дүгнэж хэлбэл Сонгодог Иргэний Нийгмийн Байгууллага, гүнзгийрүүлэн хэлбэл Сонгодог Монгол Иргэний Нийгмийн Байгууллага байх ёстой болно.
Тэгвэл Сонгодог Иргэний Нийгмийн Байгууллага гэдэг нь хүний хөгжлийн байгаль зүйн үндэслэлээр зохион байгуулагдсан, нийгмийн хөгжлийн цаг хугацааны хүчин зүйл дээр тулгуурлан хөгжих хүн бүхний иргэний эрхээ эдлэх нийгмийн хариуцлагын орон зай байх ёстой.
Сонгодог Иргэний Нийгмийн Байгууллагын нийгмийн хариуцлагын орон зай нь эрүүл иргэний нийгмийн харилцааг бүрдүүлж чадна. Эрүүл нийгэмд л эрүүл засаглал, эрүүл улс төрийн харилцаа хэрэгтэй. Тэгвэл эрүүл нийгэмд л эрүүл засаглал, эрүүл улс төр байна. Эрүүл засаглал, эрүүл улс төр л эрүүл нийгмийг хүснэ. Ийм учраас эрүүл нийгмийн харилцааг бүтээж чадах Сонгодог Иргэний Нийгмийн Байгууллагыг хөгжүүлэх нь нийгмийн шинжлэх ухааны үндэслэлээр зөвшөөрөгдөх зайлшгүй түүхэн үйл явц юм.
Сонгодог Иргэний Нийгмийн Байгууллагын байгалийн үндэслэл нь хүний байгалиас олгогдсон хүйсийн ялгаа эрэгтэй, эмэгтэй, хүний хөгжлийн насжилтаар тодорхойлогдох боловсролын хөгжлийн ялгаа болох хүүхэд, залуу, ахмад гэсэн 3 үеийн онцлог хөгжлөөр тодорхойлогдоно.
Нийгмийн хүчин зүйл нь дээрх бодит үндэслэлээр, тухайн цаг хугацаанд, хүний хөгжлийн суурь хэрэгцээнээс хүний хөгжлийн эцсийн зорилго хангагдах шалтгаан дор нийгмийн хамтын хариуцлагын орон зайг бүтээж, удирдан чиглүүлэх үйл хэрэг байх ёстой. Иймээс Монголын Залуучуудын Холбоо нь байгаль зүйн шаардлага хэрэгцээ, нийгмийн харилцааны бодит тулгуур хүчин зүйлийн дор хүлээн зөвшөөрөгдсөн Сонгодог Иргэний Нийгмийн Байгууллага болохынхоо хувьд нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэн, хувь хүний иргэний эрхээ эдлэх түүхэн нэн хариуцлагатай үүргийг өөр дээрээ хүлээж, нийгмийн хариуцлагын орон зайг итгэл төгс бүтээн байгуулах болно.
Бид иргэний нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, үүргээ биелүүлэн, эрхээ эдлэхийн тулд хууль ёс зүйн дор бүхий л талын хүчин зүйлтэй хамтран нэгдэж ажиллахад бэлэн байна. Иймд улс төр, эдийн засгийн харилцааг удирдан чиглүүлж буй Улс Төр, Эдийн Засаг-ийн Байгууллага-ууд, Төр Засаг-ийн эрх зүйт бүхий л Эрх Бүхий Байгууллага-уудаас нийгмийн харилцааг нэхэн шаардаж, тэдгээрээс тавигдах шаардлага, хэрэгжүүлж буй үйл хэргүүдийг хүлээн зөвшөөрч хамтран, мөн дэмжиж ажиллахаа илэрхийлж, нийгмийн хариуцлагын орон зайг бүтээн байгуулах их үйл хэрэгт уриалж байна!
Хууль ёс зүйт төр,
Нийгмийн хариуцлагат иргэний эрх,
Шинжлэх ухааны үндэслэлтэй
Хүний хөгжил,
Улсын хөгжил,
Дэлхийн хөгжилд хамтдаа!
Хүндэтгэсэн,
ЕРӨНХИЙЛӨГЧ А.МӨНХБАТ

25/05/2020

Та гишүүнээр нэгдэхийг хүсвэл аймаг cумынхаа пэйжд (пэйж линк) лайк даран өөрийн
1. Ургийн овог
2. Эцэг эхийн нэр,
3. Өөрийн нэр,
4. Регистрийн дугаар
5. Төрсөн он сар өдөр
6. Утас
7. И-мэйл
8. Фэйсбүүк хаяг
9. Хураамж 20,000 төгрөгийг Хаан банк-5031817271 / Монголын Залуучуудын холбоо/ дансанд гүйлгээний утга дээр: Аймаг сумын нэр, өөрийн овог нэр, ТАТВАР (заавал бичих) гэж бичин шилжүүлнэ үү.
Дээрх 9 мэдээллээ сумынхаа ЗХ-ны пэйж хаягруу мөн илгээгээрэй. Та МЗХ-ны Андын Гэрэгэ, Энгэрийн тэмдэгээ ажлын өдрүүдэд 09 цагаас 18 цагийн хооронд МЗХ-нд хүрэлцэн ирж авна уу.
Жич: Албан ёсны эсвэл үндэсний хувцас өмсөхийг анхаарна уу?
#АндуудааХүчээНэгтгэе

25/05/2020

Монголын Залуучуудын Холбооны АНДЫН ГЭРЭГЭ /гишүүний үнэмлэх/ -ы хураамж болох 20000 төгрөгний задаргааны дэлгэрэнгүйтэй танилцана уу?
🎈1-р хэсэг буюу гишүүн танд үлдэх 17900 төгрөгт:
3200 - Андын Гэрэгэ
2500 - 250 нүүр бүхий Андын лавлах /МЗХ-ы зорилго зорилт, үнэт зүйл, шагнал, МЗХ-ы үндсэн 13 салбарын 1600 гаруй удирдлагуудын мэдээлэл зэрэг бүхий л мэдээлэл багтана./
1200 - Энгэрийн тэмдэг / Аравт, Зуут гэх мэтээс хамааран өөр өөр загвартай ба таны албан тушаалыг илтгэх болно. Мөн ЗХ-ы үйл ажиллагаа, арга хэмжээнд оролцоход таны, нэвтрэх эрх таних тэмдэг болно/
1000 - AND.MN Системийн нэвтрэх эрх
10000 таны нэр дээр үүсэх гишүүн андуудын нэгдсэн санд байрших мөнгөн дүн ба Аравт үүсгэх эрх нээгдэнэ. Захиран зарцуулах эрх танд байна. Эндээс бид ямар ч татвар төлбөр авахгүй.
🎈2-р хэсэг буюу МЗХ-д үлдэх 2100 төгрөгт:
1000 - 2020 оны Гишүүний татвар
1100 - Бүртгэлийн хураамж / 100 төгрөг нь банкны гүйлгээний хураамж /

Photos from Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Улаанбаатар хот дахь залуучуудын холбоо's post 25/05/2020

Монголын Залуучуудын Холбооны АНДЫН ГЭРЭГЭ /гишүүний үнэмлэх/ гэж юу вэ?
📌15-45 насны залуу хүн бүр Монголын Залуучуудын Холбооны гишүүн болж эрхээ идэвхжүүлэх боломжтой. 2020 оноос бид гишүүдээ бүртгэлжүүлж, хамтын хариуцлагад нэгдэж, бүтээлч үеийг төлөвшүүлэх зорилгоор АНДЫН ГЭРЭГЭ-тэй болгож байгаа юм.
🔖Андын гэрэгэ нь 44 хуудас бүхий тухайн залуу хүний бүхий л мэдээллийг багтаасан пасспорт байна.
(Ажил, хөдөлмөр, амжилт бүтээл, авьяас чадвар, мэдлэг боловсрол, олон нийтийн идэвх оролцооныхоо тухай түүхийг бүтээж, хадгалж, үнэлүүлэх, үнэлэх боломжийг нийтээр нь нээж байгаагаараа онцлогтой юм. МЗХ улсдаа сайн иргэн бэлтгэж өгөхийг зорилгоо болгож, нийтээрээ хариуцлагатай үе болох боломж бидэнд ирлээ)
📍АНДЫН ГЭРЭГЭ-тэй болсноор 81 хөгжлийн хөтөлбөрт хамрагдах, боломж, давуу талууд нээгдэнэ. Мөн аж ахуй нэгж байгууллагуудын хөнгөлөлт урамшууллыг эдлэх эрхтэйгээрээ онцлог юм.

Want your organization to be the top-listed Government Service in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Website

Address

СБД 8-р хороо Бага тойруу-42 Ulaanbaatar, Mongolia Ulaanbaatar
Ulaanbaatar
14191