Ravenheart
online shop
Пайльц зарна
96019995
Зүрх дараарай 🤍
Викинг цувралын зохиолчын ярилцлагыг товчилов.
1.Рагнарыг үхүүлэх нь анхнаасаа төлөвлөж байсан зүйл үү?
-Тиймээ учир нь би аль болох түүхээ л дагахыг боддог тиймээс анхнаасаа энийг төлөвлөж байсан. Уг нь бүр 1-р бүлгийн төгсгөлд түүнийг үхүүлэхээр зохиолоо бичсэн. Гэсэн ч цувралын ажилдаа ороод эхлэхэд жүжигчин маань юу авч ирж чадахыг хараад өөрчилсөн. Гэхдээ л түүхээ дагана шүү гэдэг бодол байсаар байсан.
2.Мэдээж цуврал өөрөө Рагнар биш Викингүүд гэдэг нэртэй болохоор түүнгүйгээр цааш үргэлжилж чадах нь тодорхой. Харин одоо яах вэ? Цувралын ерөнхий өнгө аяс хадгалагдах уу? Бид Агуу буруу номтнуудын армийг харах болов уу?
-Мэдээж би анхнаасаа л History TV-ийнхэнд хэлсэн бас ярилцлагууддаа ч дурдаж байсан энэ бол Рагнар болон түүний хөвгүүдийн талаарх цуврал. Түүний 2 хөвгүүн болох Айвар болон Биорн Рагнараас ч алдар нэртэй байсан. Тиймдээ ч тэдэнрүү шилжихийг их хүсдэг байлаа. Бид Рагнарын үхлээс хойш бараг 25 ангийн зураг авалт хийчихсэн дээр нь огт өөр ертөнцрүү орж байгаа гэхэд болно. Цувралын өнгө аяс бол өөрчлөгдөхгүй Флоки болон Лагерта байсаар байна дээр нь гайхалтай шинэ залуус байна.
Өөр нэгэн чухал зүйл нь энэ бол уран зөгнөлт зохиол биш. Хөгширдөггүй хэдэн нөхөр яваад л байдаг бараг хүн ч үхдэггүй. Үхсэн ч буцаад амилчихдаг шал утгагүй биздээ. Энэ бол жинхэнэ хүмүүсийн талаар өгүүлдэг цуврал хүмүүс хөгширдөг юм шүү. Чи жишээн 1-р бүлгийг хараарай Рагнар ямар залуухан байна тэгээд одоо үетэй нь харьцуул түүний туулсан бүхэн нь нүүрэн дээр нь бичээстэй байгаа. Трэвис ч гайхалтай тоглосон нүүр будалтын баг ч мундаг байсан. Манай цувралд хүүхдүүд нь өсөж байна хүмүүс нь хөгширч байна бас үхэж байна ийм бодит байгаад л баяртай байнадаа. Нэг зураг авалтын үеэр би түүнээс чи үхэх ёстой болж байгаа нь хэцүү байна уу гэхэд үгүй дээ зүгээр гэсэн. Гэхдээ яг зураг авалтынх үеэр тэр чинь сэтгэлээсээ дүрдээ орж тоглосон. Зураг авалтыг Ирландад хийсэн өвлийн дунд сар байсан байхаа үнэхээр хүйтэн бороо цутгаад л аль болох бодитой болгохын тулд түүнийг торноос нэлээд их унагаасан.
3.Рагнар болон Айвар 2 ын тухайд?
-Рагнарын гол зүйл нь ухаан. Бусад Викингтэй цуврал эсвэл киноноос ялгардаг ганц зүйл нь энэ. Тэр Айварыг ухаанаа ашиглаж ирэх саадуудыг давж чадна гэдгийг харсан тиймдээ ч Айвар Викингүүдийн ирээдүй гэж үзсэн. Ирээдүйн дайсныг нь харуулангаа түүнтэй хамт байж бэлдэхийг хүссэн учраас түүнийг Англи авч явсан гэж болно. #викинг #викингүүд #Мэдээлэл #Рагнар #Хаан #Ярилцлага #Товч
Бёрн монгол гэрт хуримлав.
Viking (Викингүүд) киноны Ironside хааны дүрээр олноо танигдсан Канадын жүжигчин Alexander Ludwig монгол гэрт хуримаа хийжээ.
2021.01.04-ний өдөр сүйт бүсгүй Lauren Lead-тэй хуримын ёслол хийхдээ АНУ-ын Юта мужид байрлах The Lodge at Blue Sky тансаг зэрэглэлийн амралтын газрын монгол гэрийг сонгосон байна. Хосууд 2020 оны 11 сард сүй тавьсан байсан гэнэ.
Орчин үеийн засал чимэглэлтэй, Монгол гэрийн хана, туурга тулга, зуух гээд үндсэн бүх шинжийг хадгалсан гэр сууцыг хамтын амьдралаа эхлүүлэх төгс эхлэл гэж зургийн тайлбартаа бичсэн байна.
Жүжигчин энэ тухайгаа өөрийн инстаграм хуудаснаа "...We decided to elope. It has been such a crazy year but it certainly puts things into perspective. Life is too short And I didn't want to spend another day without calling this beautiful woman my wife. Of course, when things settle down we will have a proper celebration with our friends and family but for now- the love of my life, our dog yam, a yurt on a mountain top in the middle of nowhere sounded like the perfect beginning." гэж бичсэн байна.
Бид өөрсдөө тоомжиргүй байдаг боловч дэлхий дахинд Монгол гэр моодонд ороод, гадны маш олон хүмүүс орчин үеийн шийдлээр угсарч хэрэглээд удаж байгаа билээ.
Александрын инстаграм хуудас:
https://www.instagram.com/alexanderludwig/
Монгол гэртэй тансаг зэрэглэлийн амралт:
https://aubergeresorts.com/bluesky/galleries/resort/
#викингүүд #викинг #Хаан
Викингүүд анх шинэ газар нээснийг тэдний ДНК-гийн тусламжтайгаар тогтоосон
Исландын оршин суугчдын ДНК дээр хийсэн судалгаагаар эрдэмтэд эрт үед шинэ газарт хөл тавьсан анхны хүн нь эмэгтэй хүн байсныг тогтоосон байна. Энэ явдал нь Кристофер Колумб Америк тивийг нээснээс хэдэн зуун жилийн өмнө болжээ. Тодруулбал, X-XI зууны үедЕвропоос Хойд Америкийн эрэгт буусан анхны хүн бол Скандинавын аялагч, Лейф Эрикссоны юм.
Исландад 1710 оноос хойш амьдарч байгаа дөрвөн үеийн гэр бүлийн 11 хүний ДНК дээр хийсэн туршилтаар эрдэмтэд дээрх баримтыг олж мэдсэн юм. Туршилт хийсэн хүмүүсийн ДНК-д зөвхөн Хойд Америкийн уугуул иргэдэд л байдаг ДНК-ны хэлбэр байгааг тогтоожээ. Митохондрын ДНК нь зөвхөн эхээс өвлөдөг болохоор 1000 оны орчимд Америк тивд анх эмэгтэй хүн хөл тавьсан байх гэж үзэж байгаа юм. #викинг #мэдээлэл #днк #исланд #викингүүд
АНГЛИЙН АУГАА ХААН АЛФРЕД
Викингчүүд Английг бүрэн эзэлж чадаагүй нь түүний гавьяа.
Викингчүүдтэй олон жилийн турш энх тайвны хэлэлцээр хийж, Вессекс болон бусад хотуудыг сэргээн босгоход алсын хараатай шинэчлэлтүүдийг хийсэн.
Хаан ширээнд суухаасаа өмнө эрдэм шинжилгээний ажилд илүү сонирхолтой байсан. Өөрөө латин хэлтэй, шүлэг уран зохиол сонирхдог боловсролтой хүн байв.
Сурч боловсрох, бичиг үсэгт тайлагдахыг залуу үеэс шаарддаг байсан.
Anglo-Saxon-ийн түүх түүний үеэс эхэлдэг. Европын эрдэмтдийг өөрийн ордондоо урьж, олон ч латин номуудыг англи хэл рүү хөрвүүлсэн байдаг юм билээ.
Английн ганц аугаа гэгддэг хаан юм.
#хаан #викинг #АнглиХэл
Викинг баатрын бамбай. Бат бөх, хөнгөн байлгах гэж нимгэн банзыг арьсаар бүрдэг байсан.
Үхэр, ямааны арьсыг боловсруулж хэрэглэж байсан.
Дунд хэсэг нь гар хамгаалах зорилготой төмөр оруулгатай.
#викинг #викингүүд #Мэдээлэл #хэрэгсэл
https://www.facebook.com/groups/849516225110077/
https://www.facebook.com/bolorerdene.zoljargal/
Хүссэн загвараараа нэхүүлээрэй
By : 🔥
Click here to claim your Sponsored Listing.
Videos (show all)
Category
Website
Address
Ulaanbaatar
Ulaanbaatar
Youtube channel-руу ороод ир https://www.youtube.com/channel/UCUH5NgvNVoFX994ExoFfVQA
Ulaanbaatar
� Graphic designer & Handlettering artist (& also watercolor newbie) � From Ulaanbaatar, based