Wine&Dine

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Wine&Dine, Mexican restaurant, Баянгол дүүрэг 13р хороо, Ард аюушын өргөн чөлөө-12, ЖҮР ҮР төв 4 давхарт Wine & Dine ресторан, Ulaanbaatar.

Эрхэм та Англи тогоочийн гараа гаргаж хийсэн Мексик Европ зоогийг амтлах зуураа дэлхийд зартай Франц, Итали, Испани, Герман, Австрали зэрэг орнуудын олон нэр төрлийн дарсны баялаг цуглуулганаас шилж сөгнөн, уянгалаг хөгжмийн аянд алжаалаа тайлах таатай орчныг Wine&Dine ресторан танд санал болгож байна.

Мөн таны гэр бүл, найз нөхөд хамт олон тань зориулсан олон төрлийн хөнглөлт, урамшуулал, шуурхай найрсаг үйлчилгээг бид амлаж байна.

Untitled album 28/11/2014
Timeline photos 26/11/2012

ЗАХИАЛГА АВЧ ЭХЭЛЛЭЭ.
"Жүр Үр" ХХК нь 35-65 хүний багтаамжтай Wine&Dine restaurant-даа шинэ жилийн захиалга авч эхэллээ. Бид та бүхэндээ 4 төрлийн багцын меню-г санал болгож байна. Үйлчлүүлэгч та гэр бүл, найз нөхөд, хамт олноороо тав тухтай тохилог орчинд хэзээ ч мартагдахааргүй шинэ оноо дурсамж дүүрэн угтахыг хүсвэл манайхыг зориорой. Захиалга, дэлгэрэнгүй мэдээллийг 99085906 99051691 -с лавлана уу.

Timeline photos 23/11/2012

Шинэ жилийн багцын меню - 2.

Timeline photos 23/11/2012

Шинэ жилийн багцийн меню - 1.

21/02/2012

Буян номын гэгээ тооноор чинь цацарч
Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж
Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан
Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй

23/01/2012

Франц дарс

Францын хэд хэдэн бүс нутгуудад дарс үйлдвэрлэдэг бөгөөд жилд ойролцоогоор 50-60 сая Гектолитр буюу 7-8 тэрбум шил дарс хийдэг байна. Франц улс нь дэлхийн хамгийн том дарс үйлдэрлэгч бол дараагийн томоохон дарс үйлдвэрлэгчид нь Итали, Испани улсууд юм. Франц дарс дэлхийн дарсны зах зээлийн 34%-ийг, итали улс 18%, Австрали 10%, Испани 9%,г тус тус ханган нийлүүлдэг гэсэн судалгаа байдаг.

Манай эрний өмнөх VI зууны үеэс франц дарсны түүх эхэлсэн хэмээн үздэг бөгөөд Эртний ромын үед Францын хэд хэдэн бүс нутагт дарс хийдэг байсан тухай тэмдэглэгдсэн байдаг.

Франц улс нь маш олон төрлийн усан үзмийн төрөл зүйл тариалдаг ба эдгээр төрлийн усан үзэмнүүд нь дэлхий даяар тариалагдаж байна. Мөн түүнчлэн тус улсын дарс хийх туршлага, арга барил, дарсны хэв маягийг бусад дарс үйлдвэрлэдэг улсууд хуулбарлан авч дуурайсаар байна. Хэрэв та дарс сонирходог бол Chablis, Bourgogne, Beaujolais, зэрэг Францын алдарт дарснуудыг мэдэх буй заа.

16/01/2012

Испани дарс

Испани улсын Өмнөд Европтой хил залгаа бүс нутгуудад дарсны үйлдвэрлэл явагддаг. Тус улс нь 2,9 ,сая акр буюу 1,17 тэрбум гектор хэмжээ бүхий талбайд усан үзэм тариалдаг бөгөөд үүний дийлэнх хувийг нь дарсны үйлдвэрлэлд ашигладаг байна. Дэлхийд испани улс архины хэрэглээгээр 9-р байранд жагсдаг ба нэг хүний жилийн архины дундаж хэрэглээ нь дундажаар 38 литр байдаг тооцоо бий...

Тус бүс нутагт 600 гаруй төрлийн усан үзэм тариалдаг боловч зөвхөн 20 төрлийн усан үзмээр нийт улсад үйлдвэрлэгдэж буй дарсыг гарган авдаг байна. Испани улсын сайн чанарын сортууд нь Tempranillo, Albarico, Garnacha, Palomino, Macabeo зэрэг юм.

10/01/2012

Улаан дарс

Улаан дарсыг исгэхдээ хар ба усан үзэм ашигладаг. Учир нь аль ч төрлийн усан үзэмний доторх нь цагаан байдаг тул улаан болон хар усан үзэмнийх нь хальс үр зэргийг хамтад нь дарж улаан өнгөтэй болгодог байна. Улаан дарс нь хамт дарсан хальснаасаа шалтгаалан цагаан дарстай харьцуулахад гашуун, хүчтэй амттай тул тослог хурц амттай махан хоолтой сайн зохицох ба хөргөх тусам гашуун амт нь ихсэх хандлагатай учраас хөргөлгүйгээр тасалгааны хэмийн дулаанд уух нь тохиромжтой байдаг. Улаан дарс нь дарсан жил, усан үзмийн төрөл зэргээсээ хамааран өөр өөр өнгөтэй байх бөгөөд наслалтынхаа эхний үед голдуу нил ягаан удах тусамаа анарын улаан, улаан хүрэн, улаан шар өнгөтэй болдог байна.

How It's Made Wine 10/01/2012

Дарс хэрхэн хийдэг вэ? Сонирхолтой бичлэг байна. Үзээд LIKE залуусаа

How It's Made Wine

10/01/2012

Дарсны түүхээс

Дарс хэмээх гайхамшигт ундаа нь нэн эртний түүхтэй. Усан үзэмийн төрлийн анхдагч моднууд 60-аад сая жилийн тэртээд ургаж байсан таамаг бий. Мөстлөгийн болон дэлхийн цаг уурын өөрчлөлтүүд тэргээр усан үзмийн төрлүүдийг устгасан ч дахин шинэ төрөл зүйлс бий болж улмаар хүмүүс хүнсэндээ хэрэглэх болжээ.

Одоогийн Сири улсын нутаг дэвсгэрээс МЭӨ 100000-80000 жилийн үед хамаарах усан үзэм шахах технологи олдсон байна. Түүнчлэн Турк, Гүрж болон Перс хавийн орнуудаас олдсон шавар вааранд хийсэн судалгаагаар дарс хадгалж байсан нь тогтоогджээ. Харин дарс уух соёл манай эрний өмнөх 2000 жилийн өмнө Грек улсаас гаралтай гэж үздэг.

10/01/2012

Дарс гэж юу вэ?

Дэлхий даяар хэн хүнгүй амтархан уудаг ундаа бол дарс билээ. Дарс гэгч ундаа нь чухам яагаад тийм чамин хийгээд агуу болохыг та мэдмээр байна уу.

Дарсыг усан үзэмийн болон бусад жимс жимсгэний шүүсийг модон торхонд удаан хугацаагаар исгэх замаар гарган авдаг бөгөөд дэлхийд 200 гаруй нэрийн усан үзмийн төрөл байдагаас 50 гаруй нь дарсны үйлдвэрлэлд өргөн ашиглагддаг байна. Дарс нь байгалийн цэвэр бүтээгдхүний хувьд аминдэм, эрдэс бодисуудыг ихээр агуулдаг бөгөөд исэж боловсруулах явцдаа хүний биед нэн дэмтэй төрөл бүрийн нэгдлүүд үүсдэгээрээ онцлогтой юм.

Бусад 10/01/2012
Cook 10/01/2012
09/01/2012

Wine&Dine ресторан facebookt negdlee like daraarai zaluusaa

ШЕЙК 09/01/2012
Want your restaurant to be the top-listed Restaurant in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Website

Address

Баянгол дүүрэг 13р хороо, Ард аюушын өргөн чөлөө-12, ЖҮР ҮР төв 4 давхарт Wine & Dine ресторан
Ulaanbaatar

Opening Hours

Monday 00:00 - 12:00
Tuesday 00:00 - 12:00
Wednesday 00:00 - 12:00
Thursday 00:00 - 12:00
Friday 00:00 - 12:00
Saturday 00:00 - 12:00
Sunday 00:00 - 12:00
Other Mexican restaurants in Ulaanbaatar (show all)
Escobar UB Escobar UB
Russian Embassy Road
Ulaanbaatar

EscoBAR... is an experience, if you get it...you get it. Dale ���

Taco express Mongolia Taco express Mongolia
Зайсан хилл 2 давхар , Тэнгис кино театр 1 давхар
Ulaanbaatar

Манай TACO EXPRESS MONGOLIA fast food restaurant нь та бүхэнд жинхэнэ Мекс

Los Bandidos Los Bandidos
Zaisan Square Mall, Zaisan Street , 11th Khoroo
Ulaanbaatar, 11000

The first exclusive Mexican and Indian Restaurant in Ulaanbaatar.