Daria's book corner
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Daria's book corner, Writer, Ulaanbaatar.
Хүүхдүүдээ бага байна гээд ихэнх юмыг өмнүүр нь орж хийгээд байдаг минь дадал суух хугацаанаас нь л хулгайлаад байж ээ. Хажуунаас нь дэмжээд асуултаараа чиглүүлээд, судалгаа, хариултыг нь өөрөө олох аргыг нь зааж өгч дадмаар юм байна. 🥰🥰🥰🥰
Номын хорхойтнуудад таалагдах зүйлс ♥️
Номонд дурлагсдад хэдэн гоё зураг зориулъя. Би гадаадын зураг хөрөг чирч явах хэзээний дургүй. Сэтгүүлч хийж байхдаа материал зурагжуулах гэдэг миний хувьд хамгийн чухал ажлын нэг байлаа. Бичсэн зүйлээ сайн зургаар чимэглэж чадваас нөлөөлөл нь илүү байдаг. Тиймээс бичих минь хэдий хурдтай ч зурагжуулна гэдэг тэр хэрээрээ нухацтай удаан бодож хайх шаардлагатай ажил байсан юм. Сэтгэлзүй өөрсдийнхөө хүсэл мөрөөдөл, дүр дүрслэл, орчин ахуйгаа нүдэндээ дасгаж буулгаснаар л өөрчлөгдөнө гэж би үздэг. Тиймээс чухал шаардлагатай санаагаа зурагжуулах гэж модель хөлсөлж, мөнгө зарж, санаа хайж, цагаа үрэх шаардлагагүй, өөрөө санаагаа хэлээд л хиймэл оюун ухаанаар зуруулчихдаг сайхан цаг иржээ. Авцгаа авцгаа. Ашиглацгаа
Зохиолч Х.Болор-Эрдэнэ
Номын хорхойтнуудын иогийн байрлал 😍
Ажлаасаа тараад орж ирэхэд амттай хоолны үнэр, хүүхдүүдийн шуугиан, шалаар дүүрэн тарсан тоглоом угтах л ер нь аз жаргал юм даа 😍 Амралтын өдөр өглөөнөөс орой хүртэл нэг алхмын зайтай, аль ч өрөө рүү орсон араас дагаж, 00 орсон ч үүдэнд хүлээгээд тасралтгүй шулганах хүүхдүүд, гэр цэвэрлэх, хувцас угаах, хоол хийх, ахиад гэр цэвэрлэх гээд тасралтгүй ажилтай байх нь бас л аз жаргал 😍
Манай 4 хүүхэд 2, 2оороо дундаа 10 жилийн зайтай. Бага нь 6 нас хүрээд л гэр буулгахаа больж, байсан юм байрандаа л байж, аяга таваг, хувцасаа өөрсдөө угаачихдаг, гэрээ цэвэрлээд хоолоо хийгээд эсвэл бэлдээд хүлээж байдаг болчихдог юм байна. Тэр ч бас л аз жаргал 😍 Яриа, хийх зүйлс ч бас арай өөр түвшинд шилжнэ. Жижиг хүмүүсээ сэрэхээс нь өмнө амжаад тухтайхан шиг аяга кофе уух, хэт их чимээнээс түр холдох гэж 00д ганцаараа 3 минут суух ч бас гоё 😂😂😂 Тийм болохоор 2 багыгаа жижиг байхад нь гэрээ хангалттай буулгуулж, өөртөө хангалттай ажил гаргаж аваад аз жаргалтайгаар хамтдаа цэгцэлж л байя 😍😍😍😍 Удахгүй сүүний үнэр нь арилаад, өөрийгөө сайн ойлгуулж чаддаг болчихоороо уйлж тэврүүлэх хугацаа ч багасаад, ээжийн ажил сонсох, ярилцахаас хол хэтрэхгүй болохоор нялх бага байсан үеийг нь санаад байдаг юм байна лээ 😭 Нас арай жоохон өндөр болоод 😂😂😂😂 ирэхээр илүү нялхамсаг, жижиг хүүхэддээ илүү наалддаг болдог юм шигээ 😂😂😂😂 Томчуудыг нь жоохон байхад нь хайраар дутаагаагүй л дээ, тэр үедээ өөрийнхөө хамаг чадлаараа л хайрладаг л байсан. Зүгээр л одоо арай анзааргатай болсон л гэсэн үг. Тэрнээс биш томчуудыг нь дутуу, багачуудыг нь илүү хайрлана гэсэн үг бас биш юмаа 😍😍😍😍 Аав бид 2ыгоо илүү хариуцлагатай, илүү сайн, илүү зүтгэлтэй болгох гэж ирсэн 4 хүүхэддээ хайртай 😍😍😍😍 Тэд минь байгаа учраас л амьдрал илүү амттай, илүү жаргалтай, илүү баян, илүү адал явдалтай байгаа юм.
Хоол хийх хоорондоо арай олон юм бодчихлоо 😂😂😂😂
Өглөө эрт гэгээ ороогүй, гэр бүл минь сэрээгүй байхад зөөлөн бүдэг, шаргал гэрэлтэй өрөөнд чихэвчээрээ хөгжим сонсоод, дуртай номоо уншаад, халуун кофе ууж суух хамгийн сайхан. Толгой дотроо мөрөөдлөө асгаж байгаад эвлүүлж, зорилго болгон угсарч, чадна гэсэн итгэлтэйгээр нарны туяаг угтах гоё.
Ярилцах ёстой зүйлийн талаар дуугаа хураах цагт амьдрал дуусна…🥹
Юу ч болж байсан ярилцаж, ойлголцож сураарай. Холбоогүй, өөрийгөө илэрхийлэхгүй , чимээгүй байлаа гээд юу ч дээрдэхгүй…🤨
Хоёулаа ярилцая тэгэх үү? гэдэг хүнийг хажуудаа үлдээхийг хичээгээрэй!
Хайр ч бай, найз ч бай, хэн ч бай… 🫰
Амьдрал бол харилцаа , хандлага , хайр юм 🤍
Хэвлэж аваад ашиглаарай. Номын хавчуурганы гоё санаанууд орууллаа 😍😍😍😍
Тав тух 😍🥰
Хүүхдүүддээ ном унших тухтай булан бэлдэж өгцгөөе 😍 Энэ ёстой хөөрхөн булангийн санаанууд байнаа 🥰
Шилдгийн шилдгүүд хэрхэн сайжирдаг вэ, манлайллын хүнд сорилтууд, даван туулах чадавхийг цогцлоох нь, ой ухааны фитнес, хэрхэн ашиглахаа мэддэг хүнд стресс тустай, бэрхшээлийг хэрхэн даван туулах вэ, дотоод нөөцөө нээхүй гээд хамгийн хэрэгцээтэй асуудлыг хөндөж, гаргалгааг олоход хөтлөсөн асуултуудаар чиглүүлжээ. Үүнээс хамгийн их сэтгэлд хүрсэн нь “Бууж өгдөггүй хүмүүс асуудлыг зуурдын, хэсэгхэн талбарт хамаарах, өөрчилж болох зүйл мэтээр хүлээж авдаг байна. Эндээс хүмүүсийг арга мухардалд дасах, сэтгэл гутралд орох, түгшүүрт автах, бүтэлгүйтэлд бууж өгөхөөс сэргийлэх дархлаа нь өөдрөг үзэлтнүүд шиг сэтгэхэд сургах юм гэсэн дүгнэлт гарсан” гэсэн хэсэг юм. Нээрээ би ямар нэгэн хямралд орохдоо яадаг билээ, яах ёстой байсан билээ гэж бодлоо. Хүний сэтгэцийн эрүүл мэнд, биеийн тэсвэрлэх чадвартай шууд хамааралтай, тийм учраас амжилтанд хүрсэн хүмүүс спортоор хичээллэдэг эсвэл ажлаасаа өөр хоббитой байх нь нийтлэг байдаг байх нь. Эцсийн бүлэгт ямар ч асуудлыг юу болгож хувиргах нь миний сонголтоос хамаардаг байх нь ээ.
Хямрал хүний өөрийгөө үзэх үзлийг сорьдог билээ
Том боссууд албандаа явсан өглөөний мэндээ. Ард нь үлдэж байгаа цүнх баригч миний хуваарь 😁😆
Амралтын өдрийн мэнд 🥰 Сайхан амраад маргааш эрч хүчтэйгээр ажилдаа ороорой 😍
Авна гэж хүлээж байсан ном минь хэвлэлтээс гарчихаж 🤩 өнөөдрөөс эхлүүллээ 🤩🤩 #хүчирхэгсэтгэлзүй #сүүнсувд
📚Номын тэмдэглэл хөтлөх санаанууд💕
Эх сурвалж: Лийрхэн англи, хятад номын дэлгүүр хуудас
Унтахаас нь өмнө НОМ уншиж өгөөрэй📚🥰❤️
Эх сурвалж: My family пэйж хуудас
НОМЫН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД...
- Эвшээж байгаа тухай уншихад, өөрөө эвшээж эхлэдэг байна.
- Урьд цагт номыг тавиур дээр “эсрэгээр”, өөрөөр хэлвэл хавтасны нуруун талаар хана руу, нээдэг талаар нь нааш харуулан өрдөг байжээ.
- Хүүхдийг уншиж сургах хамгийн тохиромжтой нас бол 4-6 нас байдгийг судалгаа харуулж байна. 6-7 наснаас хойш уншиж сурах хэцүү гэнэ.
- Хүмүүс долоо хоногт дунджаар 6,5 цаг уншдаг байна.
- Америкийн Йелийн их сургуулийн судалгаагаар, гуравдугаар ангидаа муу уншдаг сурагчдын дөрөвний гурав нь дунд сургуульд мөн тийм хэвээрээ байдаг аж.
- Нэг роман бичихэд дунджаар 475 орчим цаг ордог байна.
- Урьд номын санд номуудыг тавиурт гинжээр гинжилдэг байжээ.
- Өнөөдөр худалдаж байгаа бүх номын талыг нь 45-аас дээш насны хүмүүс худалдаж авдаг байна.
- Уран зохиолын ном тогтмол уншдаг насанд хүрсэн хүмүүс сайн дурын юмуу буяны ажлыг хоёр хагас дахин илүү эрхэлж, спортын арга хэмжээнд нэг хагас дахин их оролцох хандлагатай байдгийг АНУ-д явуулсан судалгаа харуулжээ.
- Эмэгтэйчүүд бүх номын 68%-ийг худалдан авдаг байна.
- Олонх уншигч 18 дахь хуудсанаас унших сонирхолгүй болдог байна.
- 2007 оны есдүгээр сарын 13-22-нд Уругвай улсын Пайсанд хотын худалдааны “Мас” төвд олон хүн хамгийн удаан буюу 224 цагийн турш номыг чанга дуугаар уншиж, сүүлд нь зургаан хүн үлджээ.
- Бичиг үсэг муу мэдэх нь цалин аваагүй, ашиг орлогоо алдсан, бүтээмж буурсан зэрэг хэлбэрээр бизнес болон татвар төлөгчдөд жил бүр 20 тэрбум ам.долларын хохирол учруулдаг гэж үздэг байна.
- Ном хулгайлдаг хүнийг библиоклептоман гэдэг. Хамгийн зартай хулгайчдын нэг нь Стивен Блумберг гэдэг хүн бөгөөд тэр 268 номын сангаас 23 мянга гаруй ном хулгайлжээ. Тэр барагцаалвал 20 сая доллараар үнэлэгдэх цуглуулгаа бүрдүүлэхийн тулд номын санд салхивчийн систем болон тэр ч байтугай цахилгаан шатны хөндийгөөр дамжин орох зэрэг янз бүрийн арга хэрэглэдэг байжээ.
- “Номын өт” гэдэг нэр томъёо номын нугасны хэсгээр хооллодог өчүүхэн жижиг шавьжнаас үүсчээ.
Эх сурвалж Shuud.mn
Манай найз ийм хөөрхөн дэвтэр гаргадаг шүү 🥰 GS25 болон Alpha book-ийн бүх салбараар бас хүргэлтээр зарж байгаа юм байна 😍😍😍😍 Захиалаарай манайхаан🤩
Энэ жил хамтдаа 36 ширхэг ном унших чалленж хийх үү 😃
Он гараад уншсан хүүхэд хүмүүжлийн ном. Хэдий 4 хүүхэдтэй ч гэлээ хүүхэд хүмүүжлийн талаар уншиж, хүүхдүүдээ зөв чиглүүлж байна уу гэдэг эргэлзээгээ тайлах хэрэгтэй болоод байдаг 😁 Япончуудын хүүхэд хүмүүжлийн хэв маяг, бас зохиолчдынх нь бичлэгийн хэлбэр маш их таалагдлаа. Заримдаа өөрийгөө би ч гайгүй ээж шүү гэж бодно. Заримдаа надаас муу ээж байдаггүй байх даа гэж өөрийгөө зэмлэнэ. Тэр бүгдийнхээ учрыг энэ 2 номноос оллоо 😁
Номын хэсгээс: Олон хүмүүс уур цухлаа хэрхэн удирдах тухай ямар ч ойлголтгүйгээр өсч том болон насанд хүрдэг.
Өөрөө хүсч хүүхэддээ уурладаг хүн гэж байхгүй. Хүүхдээ төрөх үед "За уур хилэнтэйгээр хүүхдээ өсгөнө дөө" гэж бодох ээж гэж огтхон ч үгүй. Хэн ч байсан маш ихээр хайрлаж,баяр хөөртэйгөөр хүүхдээ өсгөмөөр байна гэж боддог шүү дээ. Тийм эгдүүтэй, хайр хүргэм цэвэр ариухан оршихуйд уурлана гэдэг төсөөлшгүй явдал... Дөнгөж төрсөн хүүхдээ гартаа тэвэрч байх үедээ ингэж л бодож байсан биздээ. Гэтэл өсч том болохын хэрээр хүүхэд гэдэг анх төрөхдөө байсан шигээ жирийн эгдүүтэй амьтан биш болж , тэнгэрийн элч шиг эсвэл чөтгөр шиг болох үе ч гарч эхэлдэг.
Сахилгагүйтэх, эрхлэх, зөрүүдлэхэд нь тэвчээр хязгаартаа тулдаг!
Уураа хэчнээн барихыг оролдсон ч дэлбэрэх мөч байдаг. Яах ёстой вэ?
Mayka Fashion Оройн мэнд хүргэе ээ 🥰😍🫶 Бүх зүйлийг чин сэтгэлээсээ зааж өгдөгт баярлалаа 🫶🫶🫶🥰
Манай номын хорхойтнуудын дуртай уншилтын хэлбэр бүгд л байна даа 🥰😍
Хааяа нэг ажлын ачаалал, гэрийн ажил бүх зүйлээс түр завсарлага авч, хаа нэгэн газар нуугдчихмаар үедээ би өөрийнхөө дуртай ном, аяга халуун кофе, бужо дэвтэр, дулаан хөнжлөө аваад өөртөө зориулсан гэрийн буландаа, хүүхдүүдээ унтаж байхад нь ганцаараа суух дуртай. Яг тэр хэдхээн минут эсвэл цагт эрч хүчээр цэнэглэгдэж, урам зориг авч, сайхан амарсан мэдрэмжээр өглөөг угтна. Тиймээ би ном унших дуртай, бүтээлчээр тэмдэглэл хөтөлж, өөрийгөө баясгах дуртай.
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Opening Hours
Monday | 09:00 - 18:00 |
Tuesday | 09:00 - 18:00 |
Wednesday | 09:00 - 18:00 |
Thursday | 09:00 - 18:00 |
Friday | 09:00 - 17:00 |