Early Bird-Өглөөний номын сан

Early Bird-Өглөөний номын сан

Номын сан

08/05/2022

Харвардын их сургууль маш сонирхолтой бас урт судалгаа хийжээ. 😮

Хүн ер нь яавал хамгийн их аз жаргалтай байдгийг мэдэхээр 75 жилийн турш судалгааны баг нь ажиллажээ. 1938 онд эхлүүлсэн уг судалгаанд сэтгэлзүй, антропологи, IQ, согтууруулах ундааны хэрэглээ, гэр бүлийн харилцаа, орлогын түвшин зэрэг нилээд олон хувьсагчийг тооцохыг хичээжээ. Дараах үр дүн гарчээ.
Аз жаргал гэдэг бол хайр, өөр юу ч биш! Хайр бялхсан орчинг сүйдэлдэг амьдралын хэв маягаас зайлсхийхийг хамгийн түрүүнд зөвлөжээ.
Хүмүүс хоорондын харилцаа хүний амьдралын аз жаргалыг шууд тодорхойлдог аж. Судалгаагаар хэрэгтэй, хүсч байсан, хүндэлдэг хүмүүстэйгээ ажилладаг, танилцаж чадсан хүмүүс албан тушаал ахих, цалингаа нэмүүлэхээс илүүтэйгээр сэтгэлийн бодит таашаал авч байсан байна. Мөн багадаа эхийн хайраар дутаагүй өссөн залуус бусдыг илүү хайрлахаас гадна орлогын түвшин нь ч үүнийгээ дагаад эхийн хайрыг мэдрээгүй, “дутуу” хайрлуулж өссөн хүмүүсээс хамаагүй илүү байсан байна (даруй жилийн 87000 ам.доллараар илүү гэдэг тоог ч гаргажээ). Мөн эцгийн хайраар дутаагүй өссөн хүмүүс ачаалал даах, стресст автах чадвар нь бусдыгаа бодвол өндөр гарч байв. Өнгөрснийг өөрчилж чадахгүй ч хүүхдүүдийнхээ ирээдүйг гэрэлтэй байлгахын тулд эцэг эхийн хайр, гэр бүлийн халуун харилцаа асар чухал аж.
Архи, тамхины зохисгүй хэрэглээ дундаж наслалтыг багасгахаас гадна гэр бүл салалтыг гол суурь шалтгаан болж байгааг мөн баталжээ.
Сэтгэлийн амар амгалан. Бие биесээ хүндлэх, ажлыг нь үнэлэх, бусдыг хүлээн зөвшөөрч сурах нь сэтгэлийн амар амгаланг олох суурь аж. Тэрнээс бус мөнгөний тооны араас хөөцөлдөөд байвал хүний шунал хэзээ ч дуусдаггүй. 2015 онд эдийн засгийн салбарт Нобелийн шагнал авсан Angus Deaton-ны 2010 оны судалгаагаар хүний жилийн орлого 75000 ам.доллараас илүү гараад ирэхээрээ мөнгөнөөс таашаал авахаа больж эхэлдэг гэдгийг батлахыг хичээжээ. Иймээс мөнгө чухал ч хэмжээ нь тодорхой түвшинд хүрээд чухал биш болдог ажгуу.
Хүнийг өнөөдөр болон өнгөрснөөр нь үнэлж хэмжиж харьцаж болохгүйг онцолжээ. Хүний удам угсаа, гэр бүлийн түүх зэрэг нь тухайн хүний аз жаргалын индекц, сайхан амьдралтай корреляцийн ямар ч хамааралгүй болохыг мөн баталжээ. Хүн ялгаж харьцаад байвал аз жаргал гэдэг амьтныг та олохгүй нь!
80 наснаас хойших хүний эрүүл мэнд ген зэрэгтэй бараг хамаагүй харин 50 наснаас өмнө олж авсан амьдралын дадал зуршлаас шууд хамаардаг гэдгийг онцолжээ.
Хүмүүн аз жаргалтай байхын тулд бусдыг хайрлахын зэрэгцээ бусдаар жинхнээсээ хайрлуулах хэрэгцээ гардаг аж. 1908-1970 онд амьдарч байсан Америкийн сэтгэл судлаач Абрахам Харолд Маслоу хүний хэрэгцээг 5 шатлалаар эрэмбэлсэн. Энэ салбарын эрдэмтэн судлаачид пирамид дээр нэмж ажиллаад 3 шинэ эрэмбийг нэмсэн байдаг. Эдгээр нь бусдыг ойлгох хэрэгцээ (cognitive needs); гоозүйн хэрэгцээ (aesthetic needs); бусдад туслах, бусдыг дэмжих, бусдыг хайрлах хэрэгцээ (transcendence needs). Энэхүү пирамидын дээд түвшний хэрэгцээг мэдэрсэн хүмүүс бол өнөөгийн нийгэмд амьд бурхан гэж нэрлэгдэх биз ээ.

Тэгэхээр аз жаргалтай амьдралын үндэс бидний аз жаргалд бус бусдын аз жаргалд оршдог ажээ.

Яаж аз жаргалтай амьдрах вэ гэсэн асуултанд хариулахын тулд Харвардын судалгаа болон Маслоугийн хэрэгцээний шатлалын онолуудыг нэгтгэн дүгнэвэл:

Эрүүл, эерэг хүн хоорондын харилцаа ба хайр, хүндэтгэл хамгаас чухал
Материаллаг хэрэгцээ чухал боловч тодорхой түвшинд хүрээд чухал биш болдог. Тэр түвшнээ өөрөө олж мэдрэх
Бидний дадал зуршил, амьдралын хэв маяг бидний аз жаргалыг тодорхойлдог
Өөрчлөлт хийхэд хэзээ ч оройтохгүй
Аз жаргалтай байх эсэх нь бидний л хариуцлагын асуудал
Хүн гэсэн бодгалийн хувьд бусдад туслах, бусдыг энэрэх, хайрлах, хүндлэх нь хамгийн дээд шатны хэрэгцээ бас хариуцлага юм байна.

Иймээс аз жаргалтай байхын тулд та өнөөдрөөс эхлээд эргэн тойрныхоо хүмүүстэйгээ харилцах харилцаа дээрээ анхаарч, бусдад жаахан ч гэсэн туслаарай

22/04/2022
12/04/2022

Өдөр шөнөгүй сууж шалгалтанд бэлдэж байгаа гишүүддээ удахгүй болох шалгалтанд нь амжилт хүсье🥰

23/03/2022

Өглөөний мэнд😇
Өдрийг сайхан өнгөрүүлээрэй

22/03/2022

Сайхан амраарай😇

22/03/2022

Өглөөний мэнд😇

17/03/2022

Хар хоргүй цайлган байх нь бэрх.

Замилан хорвоог заль мэхээр туулах юм шиг хүмүүс сэтгэдэг. Хэрэв чи цайлган зүрх сэтгэлтэй байх аваас бусдад мэхлэгдэх болно. Мэхлэх, мэхлэгдэх хоёрхон тохиол байх аваас удаахыг нь сонго! гэж Будда хэлжээ. Дотоод нандин эрдэнэ чинь хорвоогийн баялагтай зүйрлүүлэшгүй үнэ цэнэтэй. "Хацрыг чинь алгадсан хүнд нөгөө хацраа тавьж өг. Нэг бээр газар чамаар юм зөөлгөх гэсэн хүнд хоёр бээр газар зөөж өг. Хүрмийг чинь авах гэсэн хүнд цамцаа бас тайлж өг" гэж Есүс хэлсэн нь ийм учиртай. Өрөөлийг мэхэлснээс өөрөө мэхлэгдсэн нь дээр. Тэр хүн чамаас "гадна тал"-ын юмсыг л булааж чадна. Харин чи бусдыг мэхэлснээр дотоод баялгаа алдах болно.

Өөрөө өөртөө гэрэл бол номноос

#АгнистынГэгээ

13/03/2022

Сайхан амраарай❤️

05/03/2022

Амралтын өглөөний мэнд😇 энэ номыг уншсан хүн байна уу?

02/03/2022

Уоррен Баффет

72,7 тэрбум долларын хөрөнгөөрөө дэлхийн баячуудаас гуравт эрэмбэлэгддэг ХХ зууны хамгийн их амжилт олсон хөрөнгө оруулагч.

Омахагийн зөнч нэрээр олонд алдаршсан тэрээр өөрийн үссгэн байгуулсан Berkshire Hathaway хөрөнгө оруулалтын сангийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байна.

Нэг долларын төлөө 50 цент л төл.... Энэ бол хөрөнгө оруулалтын нэрт онолч Бенжамин Грэхэмийн хөрөнгө оруулах зарчмын тухайд хэлж байсан алдартай афоризм. Гэхдээ энэ үгийг өөрийн үйл хэргээрээ баталсан хамгийн сонгодог төлөөлөгч нь түүний шавь Уоррен Баффет билээ.

Уоррен Эдвард Баффет их хямрал эхэлж байх үед буюу 1930 оны 8-р сарын 30-ны өдөр Небраска мужийн Омаха хотод төржээ. Эцэг Ховард БАффет нь биржийн амжилттай трейдер байсан ч их хямралын үеэр ажилгүй болсон байна. Ховард Баффетынх дөрвөн хүүхэдтэй ба тэдэн дотор ганц эрэгтэй нь Уоррен. Түүний гоц ой тогтоолт хар багад нь тодорчээ. Аливаа мэдээллийг асар хурдан хугацаанд цээжилдэг байсан ба АНУ-ын хотуудын хүн амын тоог нэг удаа хэлэхэд л Уоррен хүү тогтоочихно.

Уоррен дэлхийн санхүүгийн зах зээлд 11 насандаа 38 доллараар Ситис Сервис компаний хувьцааг 3 ширхэгийг худалдан авснаар эхэлсэн юм. 38 долларын хувьцаа нь 27 доллар хүртлээ буурахад маш ихээр урам нь хугарч байсан ч тун удалгүй 40 доллар хүрэхэд нь маш ихээр баярлан зарж 6 долларын ашиг олсондоо урамшав. Гэхдээ уг хувьцаа нь хэдхэн хоногийн дараа 200 доллар хүрэхэд тэрээр хөрөнгө оруулалтын үндсэн зарчим болох ТЭВЧЭЭР гэдэг зүйлийг ойлгож аван ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ гэдэг бол ТЭВЧЭЭРГҮЙ хүний мөнгийгТЭВЧЭЭРТЭЙ нэгэнд шилжүүлэх процесс гэдгийг амьдралдаа хөрөнгө оруулалтын философи болгож, энэ үг нь ч одоо дэлхий даяар Уоррен Баффетын хэлсэн алдартай үг болсон билээ.

Мөн Уоррены хөрөнгө оруулалтандаа баримталдаг бас нэг зарчим нь эрсдлийг хамгийн бага хэмжээнд байлгах юм. Тиймдээ ч тэрээр Facebook, Google, Youtube зэрэг social networking компаниудад огт хөрөнгө оруулаагүй, учир нь эрсдлийг нь үнэлэх болон цаашдын ашиг орлогыг нь тодорхойлоход төвөгтэй байдаг гэсэн юм.

2008 онд Уоррен Баффет 62 тэр бум долларын хөрөнгөөрөө Forbes сэтгүүлээс гаргадаг дэлхийн баячуудын 1т эрэмбэлэгдсэн нь олон жил уг жагсаалтын тэргүүнд явдаг байсан Билл Гэйтсд анх удаа завсар оруулж ирсэн юм.

2016 оны байдлаар Уоррен Баффетын хөрөнгө 73 тэрбум доллар гэж Forbes сэтгүүлээс мэдэгдсэн бөгөөд тэрээр өөрийн хөрөнгийн 99%-ийг Баффетын сангаараа дамжуулан сайн үйлсэд зориулан гэрээслэнэ гэдгээ мэдэгдээд байгаа билээ.🤩

24/02/2022

ЯМАР МЭРГЭЖЛЭЭР СУРАХ ВЭ?
Ирээдүй үнэхээрийн сонирхолтой байна. Би бүр өмнөөс чинь мэргэжил сонгох дээр чинь догдолж байна, дүү минь.
За, Дэлхий ертөнц товчхондоо ийм байна.
САНСАР
Бид нарны системийнхээ 9 гаригийг л хичээлээс мэддэг. Гэтэл бид одоо 5000 гаруй гарагийг илрүүлчхээд байна. Марс дээр хүн амьдардаг болно гэдэг нь тодорхой болчихлоо. Тэгээд бүр цаашаа ч явах зам нээлттэй байна.
7 жилийн өмнө бид сансарт асар хурдтай явж буй солир дээр төхөөрөмж буулгаад үзчихсэн байна. Одоо Марс дээр бичил уурхай, 3D хэвлэх технологиор үйлдвэрүүд барьж эхлэх гэж байна.
Дэлхийн хамгийн хүчирхэг, сансарт олон удаа гарч, бууж ирдэг, босоогоороо газардаж чаддаг пуужинг хувийн компани хийж байна. NASA мэтийн улсын байгууллагууд одоо хувийн тек компаниудаар гэрээлж ажлаа хийлгэдэг болчихлоо.
Элон Маскын компани уже 2000 гаруй интернетийн хиймэл дагуулыг сансарт гаргаад байна. Удахгүй 42,000-г гаргана. Дэлхийн хүн амын бараг тал нь одоо болтол интернетгүй амьдардаг. Антенаа бараадаж интернетэд ордог үе өнгөрч сансар дээрээс сүлжээ цацаад эхэлж байна.
Хятад улс энэ жил нарнаас 5 дахин халдаг хиймэл нарыг 17 минутын турш асааж үзүүллээ.
Физик хөгжиж бид 7 жилийн өмнө алсын алсад хоёр хар нүх мөргөлдөж буйгаас үүссэн сансрын гравитацын долгионыг багаж дээр мэдэрч, байдгийг нь баталж чадлаа. Энэ өмнө нь зөвхөн математикаар байж болохыг нь харуулсан онол байсан юм.
Хоёр жил хүрэхгүйн өмнө бид нарыг 6.5 тэрбум нугалсан юм шиг масстай хар нүх гэдэг юмны гэрэл зургийг авч, байдгийг нь үзүүлж чадлаа. Бас л онол, таамаг гэж явдаг байсан зүйл.
Үүнийг хийхэд 200 эрдэмтэд дэлхийн энд тэндээс хамтарч ажилласан юм. Одоо нэг ухаантай хүний хийдэг нээлт гэж бараг үгүй. Хамтарч ажиллах дуртай, тэр нь боломжтой тийм эринд бид амьдарч байна. Нээлт хиймээр байвал багийн супер гишүүн л бай.
КОМПЬЮТЕР, ИНТЕРНЕТ
Хүн компьютертой гараараа л харьцдаг үе улирах гэж байна. Хүн компьютертой дуу хоолой, бодлоороо шууд харилцдаг болж байна. Бидний амьдрал улам хурдтай хөвөрнө гэсэн үг.
Бид утас, компьютер л интернетэд холбогддог гэж боддог байлаа. Одоо байж болох бүх эд хогшил интернетэд холбогдож эхэллээ. Хөшиг, жорлонгийн бочки, нохойн идүүр гээд л бодож болох бүх юмыг интернетээс удирддаг боллоо.
Хиймэл оюун ухаан гараад ирлээ. Хүн компьютерыг програмчилж хөгжүүлдэг байсан бол компьютер өөрөө хэрэгтэй юмаа сурч чаддаг болчихлоо. Хүн хязгаар тавьж, чиглүүлж, сурахад нь хэрэгтэй датагаар л тэжээх хэрэгтэй боллоо.
3 жилийн өмнө Гүүглийн куантум компьютер дэлхийн хамгийн хүчтэй компьютерын 10,000 жил хийх байсан тооцооллыг 3 минутад л тооцоолж аварга үсрэлт үзүүллээ. Одоо компьютер гацаад, халаад, уншихгүй байна гэдэг асуудал огт байхгүй болсон гэсэн үг энгийнээр хэлбэл.
Ийм компьютертой байхад машин, барилга, байгалийн үзэгдэл, онгоц гээд бүх юмны загварыг компьютероор гаргаж яг бодит хийсэн юм шиг туршиж, хөгжүүлж болно гэсэн үг. Маш их хөрөнгө, цаг, материал хэмнэнэ.
ДЭД БҮТЭЦ, ТЕХНОЛОГИ
Дэлхийн хамгийн том сургууль гэгддэг Khan Academy өнөөдөр 50 сая хүнийг 190 оронд сургаж, боловсролыг хүргэж байна. Монголд манай Hippocards гэхэд л 450К сурагчтай, өдөрт 100К хүн аппруу ордог гээд боддоо. Боловсрол хямд, хүн бүрт хүрдэг болчихлоо.
2012 онд анхны цахилгаан машины масс үйлдвэрлэл Tеслагаар эхэлж байлаа. Өнөөдөр цахилгаан машины борлуулалт нийт машины зах зээлийн 10% руу ирж байна. Одоо бүх үйлдвэрлэгчид жолоочгүй явж чаддаг, цахилгаан машин хийцгээж ширүүн уралдаж байна. Ашгүй ийм машинд зэс маш их ордог учраас манай Оюу Толгойн зэс их эрэлттэй байхаар байна.
Ийм машины шинэ үед олон төрлийн мэдрэгч хийдэг, програмчлалыг нь хөгжүүлдэг, үйлдвэрийнх нь роботуудыг хөгжүүлдэг, шинэ супер материал судалдаг гэх мэт тасархай ажлын байрууд дагаад дэлгэрч байна.
Aмерикт 3.5 сая ачааны машины жолооч нар байдаг. Монгол залуус их хийдэг ажил. Энэ ажил харин тун удахгүй алга болох гэж байна. Вэймо гэдэг компанийн жолоочгүй машин 16 сая километрийг жинхэнэ зам дээр яваад үзүүлчихлээ.
Батарейны технологи яг үсрэнгүй хөгжөөгүй байгаа ч үйлдвэрлэл нь маш масс хэлбэрт орж үнэ нь сүүлийн арван жилд бараг 10 дахин хямд болж чадлаа.
Баттерэй хямдарна гэдэг бол бид энергийг зөөж, хадгалж чаддаг боллоо гэсэн үг. Энерги хаана байна тэнд амьдралыг цэцэглүүлж болдог. Төвийн шугам, тогны утасгүйгээр хаана ч тансаг амьдарч болно гэсэн. Амьдрал шал өөр болж байна.
Нарны эрчим хүчний хураагуур технологи хамгийн сайн нь 22% орчмын энерги шингээлттэй байдаг. Гэтэл 2020 онд энэ тоо 26% гараад, нотлогдоод өсч байна. Ойлгож байна уу? Нар, супер батарей байхад … тэнд тухтай амьдрал байна. Хот гэдэг ойлголт эвдэгдэх гэж байна.
Агаарын чийглэгийг ус болгодог технологи бас явж өгч байна. Бас л нарны тог байхад агаараас өдрийн дотор 2000 литр ус авч болдгийг үзүүлчихсэн байгаа.
ХҮНС, БИОЛОГИ
Босоо фарминг хөгжиж байна. Заавал газар хагалж байж ногоо тарьдаг гэсэн ойголт эвдэгдэж байна. Сингапур мэтийн орнуудаас эхлээд ногоо тарьдаг цамхаг гэдэг юмыг дэлгэрүүлээд эхэллээ.
20,000 булчингийн нарын эдийг лаборатори дотор ургуулж маш нарийвчлалтай бүтэцтэй жинхэнэ махнаас ялгагдах юмгүй үхрийн махыг ургуулж чадчихаад байна. Кг хиймэл махны үнэ жинхэнээсээ тун удахгүй хямд болох гэж байна. Сингапурт хиймэл тахиан мах зарахыг одоо хуулиараа зөвшөөрчихсөн байгаа.
Стем эс буюу үүдэл эсийн технологиор хүний биеийн бүх эртхэнг ургуулж болдог болоход ойр байна. Хүн анх үүсэхдээ нэг л немо шиг ганц эс байдаг даа… Тэр эсээс л бусад өөр хоорондоо ялгаатай эсүүд үүсдэг дээ.. Энэ байгалийн замналыг хиймлээр, үе алгасаж хийдэг болно гэсэн үг.
Хүний дархлааны эсийг дураараа шахуу био хак хийж зорилго, хийдэг юмыг нь өөрчилдөг болж байна. Хорт хавдарлуу яг оновчтой онилж дархлааны эсүүдийг анч ноход шиг дайруулдаг болно гэсэн үг.
Ёс зүй талын хэл ам татуулсан ген засварлах технологи бас туршигдаад батлагдчихсан явж байна. Хүнийг төрөхөөс нь өмнө удмын мэдээлэлд нь засвар оруулж болно гэсэн үг. Ингэснээр үс нь бууралтдаггүй хүн, асар үнэрч хүн, алив нэг өвчнийг төрөлхөөсөө тусдаггүй хүн… гэх мэт онцгой хүн төрөх боломжийг олгох технологи юм.
ДҮГНЭЛТ
Дүү минь… мэддэг хэдхэн хичээлээрээ ирээдүйгээ бүү төсөөл. Хүмүүсээс сонссон хэдхэн мэргэжлээрээ өөрийгөө бүү хайрцагла. Олон хүнээс асуу, олон юмыг сонирхож унш. YouTube гэж сайхан багш байна. Сайн ух. Сонирхолдоо автаж чаддаг бай. Ирээдүй чинь далай шиг цэлийж байна. Үргэлж сониуч бай.

17/02/2022

Хүүхдээ Wi Fi-ийн хор хөнөөлөөс хамгаалцгаая.
“Wi Fi” ийн сөрөг 10 нөлөө. /Цааш нь дамжуулаарай/

Wi Fi буюу утасгүй интернэтийн сүлжээг 1997 оноос ашиглаж эхэлжээ. Хүн төрөлхтний хөгжлийн гайхамшигуудын нэг болсон энэ ололт амжилт гэтэл хүний эрүүл мэндэд хортой гэх судалгааг эрдэмтэд хийх болсон байна. Америкийн эрдэмтэн Дуглас Филдс “Гар утас оюун ухааныг захирах нь” шинжлэх ухааны өгүүлэлдээ 2008 онд энэ тухай анх бичжээ. Өнгөрсөн оны хоёрдугаар сард Олон улсын эрүүл мэндийн байгууллага WiFi сүлжээ нь хүний эрүүл мэндэд аюул учруулж байгаа талаар 10 баримтыг дэлгэн тавьсан нь нэлээд шуугиан тарьсан юм. Яагаад бид Wi-Fi сүлжээнээс хүүхдүүдээ, өөрсдийгөө хамгаалах шаардлагатайг дараах 10 баримтад тодорхой хэлж өгчээ.

1. НОЙР ХУЛЖААНА

Унтахынхаа өмнө гар утсаар тоглох, Wi-Fi орчинд интернэтээр хэсэх зэрэг нь нойргүйдэлд хүргэдгийг 2007 онд эрдэмтэд баталжээ. Ялангуяа Wi-Fi сүлжээний цахилгаан соронзон цацрагийг салгалгүйгээр шөнөжин асаалттай байлгах нь хүний тархинд асар их дарамт үүсгэдэг байна.

2.УРАГТ МУУГААР НӨЛӨӨЛДӨГ

Wi-Fi сүлжээний цацрагт их өртөх нь хэвийн эсийн хөгжил, ялангуяа ургийн хөгжилд саад болдог байна. Тиймээс жирэмсэн эхчүүдэд онцгой хор нөлөөтэйг сэрэмжлүүлжээ. Түүнчлэн дөнгөж өсч буй залуу эд эсүүдэд нөлөөлж байдаг. Өөрөөр хэлбэл, хэдэн жилийн дараа хор уршиг нь мэдэгддэг аж. 2004 онд Австрийн судалгааны багийнхан амьтанд хийсэн судалгаагаар WiFi сүлжээ нь бөөрний хөгжилд сөргөөр нөлөөлж байгааг илрүүлжээ. Энэхүү судалгааны дүнг 2009 онд бататгасан байна.

3. ЭСИЙН ӨСӨЛТИЙГ УДААШРУУЛДАГ

Данийн ахлах ангийн сурагчид бас нэгэн сонирхолтой судалгааг хийжээ. Тэд утасгүй интернэтийн сүлжээ бүхий өрөөнд ургамал тавьжээ. Мөн яг ижилхэн ургамлыг ямар ч сүлжээгүй өрөөнд байлгасан байна. 10 хоногийн дараа WiFi бүхий өрөөнд байсан нь хатаж хорчийсон байсан бол, эрүүл өрөөнийх сагсайтлаа ургасан байжээ. Тиймээс Wi-Fi сүлжээ нь эсийн хөгшрөлтийг түргэсгэдэг гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

4.ТАРХИНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ УДААШРУУЛДАГ

Данийн сурагчдын хийсэн туршилтын дараа эрдэмтэд Wi-Fi сүлжээний цацрагийн хор нөлөөг судалж эхэлжээ. 10 гаруй жил утасгүй интернэтийн сүлжээг идэвхтэй ашигласан хүмүүс тархины хорт хавдраар өвчлөх эрсдэл хоёр дахин их байгааг тогтоосон байна.

5.ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ИЛҮҮ НӨЛӨӨТЭЙ

Эрэгтэй 15, эмэгтэй 15 хүнээс ой тогтоох шалгалт авч, тархины үйл ажиллагааг хэмжихэд эмэгтэйчүүд илүү бүдэрч байжээ. Эдгээр 30 хүн нь мэдээж Wi-Fi идэвхтэй ашигладаг хүмүүс.

6.ҮРГҮЙДЛИЙН ЭРСДЛИЙГ НЭМЭГДҮҮЛДЭГ

Зөвхөн гар утас компьютер гэлтгүй Wi Fi сүлжээ нь эр бэлгийнэсийг саармагжуулдаг мал болон хүн дээр хийсэн туршилтаар батлагджээ.

7.ТӨРӨЛТӨД НӨЛӨӨЛЖ БАЙЖЭЭ

Зохиомлоор суулгасан хулганыг 45 хоногийн турш “WI Fi” орчинд байлгахадстрессийн төвшин хоёр дахин нэмэгдэж зулбажээ. Энэхүү сүлжээ нь урагт сөрөг нөлөө үзүүлж байгааг тогтоосон байна. 2011 онд Швед Каролинска хүрээлэн бие давхар ээжүүдэд хандан аль болох утасгүй интернэтийн сүлжээнээс хол байхыг анхааруулжээ.

8.ЗҮРХЭНД АЧААЛАЛ ҮҮСГЭДЭГ

Утасгүй сүлжээ хүрээлэгдсэн үед хүний зүрх яг л уралдаанд орох гэж байгаа мэт сандарч хурдан цохилж эхэлдэг аж.

9.ХОРТ ХАВДАР ҮҮСГЭХ ҮҮ?

Яг энэ асуул хариулсан эрдэм одоогоор байхгүй гэнэ.Учир нь маш их маргаан дагуулдаг. Цахилгаан соронзон орон, цацраг идэвхит туяа нь хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлж болохыг амьтан дээр хийсэн судалгаагаар баталсан туршилт олон. 21 настай нэгэн эмэгтэй утсаа байнга энгэрийнхээ халаасанд хийж явдагаас болж хөхний хорт хавдар туссан жишээ бас байна.

10.ЭРДЭС БОДИСЫН ДУТАГДАЛД ОРУУЛДАГ

Wi-Fi сүлжээ нь хүнийгэрдэс бодисын дутагдалд, оруулж, таргалуулдаг тухай судалгаа бий. Хүний аз жаргалын гормоныг багасгаж, тэжээлийндутагдалд оруулж, таргалуулдаг гэнэ.

Дээрх 10 баримт нь бүгд тодорхой эх сурвалжтай гэдгийг Олон улсын эрүүл мэндийн байгууллага мэдэгджээ. WI FI буюу утасгүй интернэтийн сүлжээгээ шөнийн цагт унтрааж, аль болох ашиглахгүй байхыг эрдэмтэд сануулж байна.

17/02/2022

ХҮҮХЭДДЭЭ ХЭЛЭХ 40 ЭЕРЭГ ҮГС
1. Чи тусч хүүхэд шүү
2. Чиний зөв
3. Чамайг чадах бүхнээ хийсэн гэдгийг би мэдэж байна
4. Би чамд талархаж байна
5. Чи гайхалтай санаа гаргалаа
6. Бид чиний ээж, аав байгаадаа үнэхээр баярладаг
7. Бид чинийхээр оролдоод үзье
8. Чи бидний хувьд чухал хүн
9. Би чамаар бахархаж байна
10. Бид чамд хайртай
11. Сайн байхын тулд төгс байх албагүй
12. Би чамд итгэж байна
13. Чи бол үнэ цэнэтэй хүн
14. Өөрийнхөөрөө байхаас бүү ай
15. Сониуч байх нь сайн хэрэг
16. Бид бүгд л алдаа гаргадаг, Энэ бол байх л зүйл
17. Би чамайг ойлгож байна
18. Чи “үгүй” гэж хэлж болно
19. Чамгүйгээр энэ гэр бүлийг төсөөлөх ч боломжгүй
20. Хичээл зүтгэлээ хэзээ ч битгий орхи
21. Би чамайг уучилж байна
22. Чи бол гайхалтай сайн найз
22. Чиний хийсэн үйлдэл үнэхээр зоримог алхам байлаа
23. Би чамайг үнэлдэг
24. Энэ бол чиний шийдвэр
25. Итгэл үнэмшилтэй байна гэдэг үнэхээр чухал
26. Битгий бууж өг
27. Чи маргааш дахин оролдож үзэж болно
28. Өөрийгөө хэн нэгэнтэй бүү харьцуул
29. Чи хангалттай сайн
30. Айж ичих гэдэг байх л зүйл
31. Чи алдаа гаргасан ч гэсэн түүнийгээ засаж чадна
32. Бүх зүйл боломжтой
33. Чи өөрөөр хийж болно
34. Би чамайг сонсож байна
35. Чи үүнийг маш сайн хийлээ
36. Чи зүрх сэтгэлийг минь дүүргэдэг
37. Хүн бүхэн чамд таалагдахгүй, гэвч зүгээрдээ 38. Чамд сонголт байна
39. Энэ үнэхээр сайхан асуулт байна
40. Би чамтай хамт цагийг өнгөрүүлсэндээ маш их баяртай байна
#УРАМТҮГЭЭЕ via Ibo Iderbold

12/02/2022

Wow

27/11/2019

Өглөөний мэнд😇
Өнөөдөр 18:00 цаг хүртэл ажиллана
Мөн орой 18:00 цагаас English speaking-тэй
/бор картаараа орно😉/

26/11/2019

Номын санг амьд байлгах гэж, та бүхний ирэх дуртай газар байлгах гэж бид их хичээж байгаа шүү та бүхэн ч гэсэн санаа оноо байвал шууд хэлээрэй 😉🤗😇🥰

Want your organization to be the top-listed Government Service in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address

7th Floor, Seoul Plaza, Seoul Street
Ulaanbaatar
11000