Хүнсний шим тэжээл

Хоол хүнс ба бодисын солилцоо

09/08/2023

“GMO- Genetically Modified Organism” буюу генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн гэж юу вэ?

Биотехнологийн аргыг хэрэглэж гарган авсан генетик материалын шинэ хослол бүхий хувиргасан амьд организмыг олон улсад “GMO- Genetically Modified Organism” гэж тэмдэглэдэг.

Хувиргасан амьд организмыг гарган авах шалтгаан:
-Дэлхийн хүн амын хурдтай өсөлт
-Өдөр тутам нэмэгдэж буй хүнсний хэрэгцээ
-Байгалийн баялгийн нөөцийн хомсдол

Шинжлэх ухаан, технологийн ололтыг үйлдвэрлэл, практикт эрчимтэй ашиглах шаардлага дэлхий дахинд гарч байна.
Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд генийн өөрчлөлт бүхий өндөр ашиг шимтэй ургамал, амьтдыг гарган авч хүнс, эмийн үйлдвэрлэлд хэрэглэж байна.

Хувиргасан амьд организмын талаарх баримтууд:
Анхны генийн өөрчлөлттэй организм болох шавьж болон өвчинд тэсвэртэй улаан лоолийг 1994 онд гарган авсан.

Дэлхийд тариалж буй улаан буудай, будаа, төмс, улаан лооль зэрэг өдөр тутмын хүнсний хэрэглээний таримал ургамал болон шар буурцаг, эрдэнэ шиш, хөвөнгийн ургамлын дийлэнхи (26-77%) нь хувиргасан амьд организм байна.
Генийн өөрчлөлттэй хувиргасан амьд организмыг тариалснаар 10 жилийн (1996-2006 он) хугацаанд 28,9000 тонн пестицид хэрэглэхээс татгалзаж чадсан байна.
Америкийн эрдэмтэд хойд туйлын загасны генийг гүзээлзгэнэд суулгаснаар хүйтэнд тэсвэртэй шинэ зүйлийн гүзээлзгэнэ гарган авсан
Зүүн өмнөд Азийн орнуудад А витамины дутагдлын өвчин элбэг тохиолддог.
Хүнсний гол бүтээгдэхүүн цагаан будаанд А витамин нийлэгжүүлдэг генийг шилжүүлэн суулгаж баяжуулан “Алтан будаа-Golden rice” будааг гаргасан нь тус өвчнөөр өвчлөгсдийн тоог бууруулж чадсан.
Судлаачид мөн байгаль орчны бохирдлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй уул, уурхайн үйлдвэрлэл эрхлэх зорилгоор металл боловсруулагч хувиргасан бичил биетүүдийг гарган авсан.
Америкийн эрдэмтэд хойд туйлын загасны генийг гүзээлзгэнэд суулгаснаар хүйтэнд тэсвэртэй шинэ зүйлийн гүзээлзгэнэ гарган авсан
Зүүн өмнөд Азийн орнуудад А витамины дутагдлын өвчин элбэг тохиолддог.
Хүнсний гол бүтээгдэхүүн цагаан будаанд А витамин нийлэгжүүлдэг генийг шилжүүлэн суулгаж баяжуулан “Алтан будаа-Golden rice” будааг гаргасан нь тус өвчнөөр өвчлөгсдийн тоог бууруулж чадсан.
Судлаачид мөн байгаль орчны бохирдлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй уул, уурхайн үйлдвэрлэл эрхлэх зорилгоор металл боловсруулагч хувиргасан бичил биетүүдийг гарган авсан.

Биоаюулгүй байдлын Картагены протокол
Биоаюулгүй байдлын протокол буюу Биологийн олон янз байдлын конвенцийн биоаюулгүй байдлын картагены протоколын зорилго нь биологийн төрөл зүйлийн хамгаалал ба тогтвортой ашиглалтад сөрөг нөлөө үзүүлж болох мөн хүний эрүүл мэндэд эрсдэл үзүүлж болох орчин үеийн биотехнологийн тусламжтай бий болсон хувиргасан амьд организмыг аюулгүй тээвэрлэх, хадгалах болон ашиглахад хамгаалалтын шаардагдах түвшнийг хангахад хувь нэмэр оруулахад оршино.

Генийн өөрчлөлттэй ургамал
Генийн өөрчлөлттэй ургамал тариалалтаар эдгээр орнууд тэргүүлж байгаа (2014 оны байдлаар) бөгөөд тариалж буй ургамлуудын дийлэнх хувийг шар буурцаг, эрдэнэшиш, хөвөнгийн ургамал, фафаяа эзэлдэг байна.

Генийн өөрчлөлттэй ургамлын ач холбогдол:
Газар тариалангийн ургамлын хувьд:
-Амт, чанар, шим тэжээл сайжирах
-Ургацын гарц нэмэгдэх
-Боловсрох хугацаа богиносох
-Гадны нөлөөнд, элдэв өвчинд тэсвэрлэх чанар сайжирах
-Шинэ бүтээгдэхүүн, технологи, инноваци бий болох
-Гербицид, пестицид тэсвэрлэх

Хүрээлэн буй орчны хувьд:
-Пестицид, гербицидийн хэрэглээ буурна.
-Хөрс, ус, эрчим хүч хэмнэнэ.
-Ойн аж ахуйн биоүйлдвэрлэлийг хурдасгана.
-Байгальд хоргүй хог хаягдал үүснэ.
-Бүтээмж нэмэгдэнэ.

Нийгмийн хувьд:
-Хүнсний аюулгүй байдлын хяналт сайжирна
-Эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг урьдчилан гаргах

2002 онд Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага(World Health Organization)-аас генетикийн өөрчлөлттэй организмыг хүнсэнд хэрэглэх тухай зөвлөмж гаргасан байна. Уг зөвлөмжийн дагуу тухайн ургамал дараах шалгуурт нийцэж байгаа тохиолдолд хүнсэнд хэрэглэхийг зөвлөсөн байна.
Үүнд:
-Хортой чанартай эсэх
-Харшил үүсгэх эсэх
-Хүний биед сөргөөр нөлөөлж болох бодис агуулдаг эсэх
-Шилжүүлэн суулгасан ген тогтвортой эсэх
-Ген суулгасны дараа ямар нэгэн таамаглаагүй шинж үзүүлсэн эсэх харгалзаг үзэхийг зөвлөдөг.
Энэ бүхнээс дүгнэвэл өнөөдрийг хүртэлх шинжлэх ухааны судалгааны баримтад генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн, эрүүл мэндийг сарниулсан зүйл тэмдэглэгдээгүй, батлаж нотлогдоогүй байна. Харин үйлдвэрлэл, эдийн засагт, өндөр үр өгөөжтэй баримт нотолгоотой.
XX зуунд хүн төрөлхтөнг өлсгөлөнгөөс аварсан зүйл нь бидний нэрлэж заншсанаар GMO буюу генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний нээлтийн "ид шид" билээ.
Админых нь зүгээс эцэст нь хэлэхэд ямарч зүйлд зохистой тун хэмжээ гэж байдаг.

08/08/2023

ЭРҮҮЛ ХООЛЛОЛТЫН 10 ДҮРЭМ

Эрүүл хооллолт нь хүнийг эрүүл байлгахын зэрэгцээ амжилт, сэтгэл санаанд сайнаар нөлөөлнө. ХБНГУ-ын Хоол хүнсний нийгэмлэгээс шинжлэх ухааны сүүлийн үеийн нээлт дээр тулгуурлан эрүүл чанартай хооллолтын 10 дүрэм гаргажээ. Энэ нь бид хүүхдэдээ болон өөрсдөө өдөр тутмын хоол ундаа сонгон хэрэглэх, эрүүл хооллоход практик ач холбогдолтой юм.

1. Олон төрлийн зүйл идэх

Янз бүрийн хоол хүнсний зүйлийг сольж хэрэглэх нь биемахбодид шаардлагатай аминдэм, эрдэс бодисуудыг зохих хэмжээгээр авахад хамгийн их тустай байдаг. Жишээлбэл, уураг, амин дэм, нүүрс ус. Тиймээс ГХХН-ээс өдөр бүр хоол хүнсэндээ талх, үр тариа буюу үр тариан бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, буурцагт ногоо, самар, жимс, сүү ба сүүн бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж байхыг зөвлөж байна. Мөн мах, загас, өндөг, өөх тосыг зохистой хэмжээгээр хэрэглэж байх шаардлагатай ажээ.

2. Үр тариан бүтээгдэхүүн өдөрт хэд хэдэн удаа мөн төмс

Талх, цагаан будаа, хэрчсэн гурил-гоймон, овъёосны нэвс гэх мэт үр тариан бүтээгдэхүүн болон төмс нь эрүүл чанартай хоол хүнсний суурь болно. Эдгээр нь ихээхэн цардуул, өндөр чанарын уураг, бага өөх тос, их хэмжээний амин дэм ба эрдэс бодис, эслэгийг бие махбодод өгдөг.

Бүхэл үр тариа бүхий бүтээгдэхүүнүүд хамгийн тохиромжтой (өндөр молекулын) нүүрс ус агуулдаг. Түүнээс гадна энэ хүнсний бүтээгдэхүүн нь эслэгээр баялаг, өег, цагаан гурилаар хийсэн бүтээгдэхүүнийг бодвол бие махбодод шаардлагатай шим тэжээлт бодис илүү агуулдаг.

3. Хүнсний ногоо, жимсийг өдөрт 5 удаа

Жимс болон хүнсний ногоо нь амин дэм, эрдэс бодисоор баялаг, эслэг, хоёрдогч ургамлын бодис агуулахын энергийн агууламж багатай байна. Иймээс эдгээр нь бага калоритай байхын зэрэгцээ үл орлох амин хүчил зэрэг хэрэгцээт бодисоор бие махбодыг хангана.

Тэгэхээр та өдөр бүр наад зах нь 5 порц хүнсний ногоо ба жимсийг болж өгвөл шинээр нь, мөн богино хугацаагаар болгож, эсвэл үндсэн хоололтын цагт, мөн завсрын хөнгөн хооллолтын үед 1 порц жүүс хэрэглэж хэрэглэж байна уу. Энэ нь таны эрүүл мэндэд хамгийн сайнаар нөлөөлнө.

4. Өдөр бүр сүү, сүүн бүтээгдэхүүн, долоо хоногт нэгээс хоёр удаа загас, мах, хиам, зохих хэмжээгээр өндөг.

Сүү ба сүүн бүтээгдэхүүн нь биемахбодод, тухайлбал, яс бүтэж бий болоход чухал хэрэгцээтэй кальцийг нийлүүлнэ. Иймээс өдөр бүр сүү, сүүн бүтээгдэхүүнийг сүү, тараг, бяслаг зэрэг хэлбэрээр хэрэглэнэ.

Мах нь бие махбодод төмөр, эрдэс бодис, амин дэм (B1, B6, B12) өгдөг. Долоо хоногтоо хэрэглэх мах, хиам нь 600 граммаас илүүгүй байна. Мах, сүүн бүтээгдэхүүн өөх, тос багатай байвал сайн. Далайн загас бол иодын агууламж өндөр чухал бүтээгдэхүүн. Тэгэхээр иодын хэрэгцээгээ хангахын тулд долоо хоногт наад зах нь нэг удаа загас хэрэглэх хэрэгтэй. Загасанд мөн селен, омега-3-өөх тосны хүчил байдаг.

5. Бага өөх тос, өөх тосоор баялаг хүнсний бүтээгдэхүүн

Өөх тос бол энергийн эх үүсгэгч, биеийн эд эсийг бүтээгч материал, мөн тосны хүчлийг нийлүүлэгч. Өөх тос агуулсан хүнсний бүтээгдэхүүн нь тосонд уусдаг амин дэмүүдийг агуулдаг. Хэт их өөх тос нь жин нэмэгдүүлж, зүрх судасны өвчин, даралт ихсэх зэрэг өвчин үүсгэнэ.

Иймээс хоол хийж бэлтгэхдээ наран цэцгийн тос, раапс эсвэл оливын тос зэрэг ургамлын өндөр чанарын тос түлхүү хэрэглэх. Мах, сүүн бүтээгдэхүүн, жигнэмэг, чихэр-шоколад болон түргэн хоол зэрэгт байдаг нүдэнд харагддаггүй өөх тосыг мөн тооцох хэрэгтэй. Өдөрт нийтдээ 60-80 грамм өөх тос хэрэглэхэд хангалттай.

6. Зохих хэмжээгээр саахар, давс

Чихэрлэг зүйлийг тогтмол хэрэглэх нь шүд хорхойтох, мөн зарим тохиолдолд жин нэмэгдэхэд нөлөөлдөг. Тэгэхээр саахар, чихэрлэг зүйл, янз бүрийн төрлийн саахар агуулсан ундааг бага хэрэглэх.

Давсгүй хоол бол амтгүй. Гэхдээ давсыг аль болох багаар хэрэглэх хэрэгтэй. Хоолыг амтлагч ногоонууд болон хоол амтлагчаар амталж, давс бага оролцуулж болно. Иод ба фторын нэгдэл агуулсан давс хэрэглээрэй.

7. Ахиухан шингэн зүйл

Ус бол амьдралын чухал хэрэгцээний зүйл. Тэгэхээр та наад зах нь өдөртөө 1,5 литр шингэн зүйл уугаарай. Юуны түрүүнд ус (гэхдээ манай хөгшид ус уувал усан хаван гүйнэ, хярам, цай уу гэдэг), миниральтай ус, ургамлын болон жимсний цай зэрэг аль болох калори багатай зүйл байвал сайн. Спиртлэг ундааг зөвхөн хаа нэгтэй маш бага хэмжээгээр хэрэглэж болно.

8. Амтлаг байх, хоол ундыг бэлтгэх

Зарим хүнсний бүтээгдэхүүн гэрэл, хүчилтөрөгч, халуун, усанд амархан муудах талтай. Тэгэхээр хүнсний материалуудыг аль болох удаан хадгалалгүй болж өгвөл шинээр нь хэрэглэх хэрэгтэй. Ямар ч хоолыг бага тос хэрэглэн аль болох бага гал (температур)-аар түлэхгүйгээр болгоно. Жишээлбэл, хайруулын тавганд бага зэрэг тос, ус хийгээд жигнэж болгох.

9. Цаг зав гаргах, хоолоо таашаан идэх

Яарч мөн юм хийх завсраа хооллох тохиолдол байдаг. Энэ тохиолдолд хоолныхоо амтыг төдийлөн мэдэрч таашаал авдаггүй. Таашаал авч хооллоход цаг хугацаа шаардагдана. Бид хооллосноос 15-20 минутын дараа цадаж байгаагаа мэдэрдэг. Тэгэхээр “түргэн идэгч” цадаж буй эсэхээ ер мэддэггүй. Таашаал авахад ширээний засалт зэрэг хоолох орчин бас нөлөөлнө. Тэгэхээр хоолоо амталж таашаан идэх нь эрүүл хооллолтод мөн хамрагдана.

10. Жингээ анхаарах, хөдөлгөөнтэй байх

Хэт таргалах болон жиндээ хүрэхгүй байхын аль аль нь сөрөг үр дагавартай. Тийм учраас жингээ хэвийн барих нь хамгийн чухал. Дээр дурдсан эрүүл хооллолтын дүрмүүд жингээ барих, нэлээд хэсэг хугацааны дараа жингээ хасахад тусална.

Аль болох хөдөлгөөнтэй байх, спорт хийх (өдөр бүр 30-60 минут) нь жингээ барих болон хасахад хувь нэмрээ оруулна. Зохих жиндээ байх нь таны сэтгэл санаа, эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.

Want your business to be the top-listed Food & Beverage Service in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Address

Khan-Uul District
Ulaanbaatar
17013
Other Food & Drink in Ulaanbaatar (show all)
Bolor impex MB LLC Bolor impex MB LLC
Баянзүрх дүүрэг, 19-р хороо, Да хүрээ 32 Ulaanbaatar
Ulaanbaatar, 976

Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, катерингийн цогц үйлчилгээг нэг дороос аваарай. Утас: 99922921

Niché Tuul restaurant Niché Tuul restaurant
Ulaanbaatar, 15170-0043

Улаанбаатар хотын ууган хоол үйлчилгээний Туул ресторан.

Moccona Mongolia Moccona Mongolia
5 шар Энхжин худалдааны төвийн хажууд БОСА Агуулах худалдааны төв-1, Баруун 4 зам Барилгын коллежийн ард БОСА Агуулах худалдааны төв-2
Ulaanbaatar

Нэг аяга MOCCONA танд өдөр тутмын амьдралаас холдож өөртөө цаг зарцуулах боломжийг олгоно

Free Masai Mongolia Free Masai Mongolia
Enkhtaiwan 520, Bayangol 20th Khoroo, Mongolia
Ulaanbaatar, 11000

ARA water ARA water
Сонгинохайрхан дүүрэг, 38-р хороо, Москвагийн гудамж, 2/3
Ulaanbaatar, 18101

АРА байгалийн эрдэст артезиан ус

Nana cafe & catering Nana cafe & catering
Ulaanbaatar Sukhbaatar District 1st Khoroo Grand Office
Ulaanbaatar, 1615

Кофе, цай,шэйк, смүүти, өглөөний цай, амттан. Хүргэлт, катерингийн үйлчилгээ

Home's cooking Home's cooking
Ulaanbaatar

enjoy with me

Mitsuya Cider Mongolia Mitsuya Cider Mongolia
Unit #406, 7/1 Building, Seoul Street, 2nd Khoroo, Sukhbaatar District
Ulaanbaatar, 14251

Японы алдарт Асахи группын голлох брэнд болох MITSUYA CIDER

Orange Cītrus Orange Cītrus
Orange, 72
Ulaanbaatar, 62843

Orange (lat. Cītrus × sinēnsis) is a fruit tree; a species of the Citrus genus of the Root family, as

MOJU Эрдэст ус MOJU Эрдэст ус
Сонгинохайрхан дүүрэг, 38-р хороо, Москвагийн гудамж, 2/3
Ulaanbaatar

Гүзээлзгэнийн амтат витамин C, D-ээр баяжуулсан хүүхдийн эрдэст ус MOJU

Pokka Sapporo Mongolia Pokka Sapporo Mongolia
УБ, ХУД, 3-р хороо, Магнолиа оффис, 5 давхар
Ulaanbaatar

Японы Pokka Sapporo брэндийн албан ёсны борлуулагч

OOHA Mongolia OOHA Mongolia
Ulaanbaatar