Ард түмний хүү Ням-Эрдэнэ \пэйж хуудас/

Fitness -15 year
Hiking -8 year
Marathon -7 year
Mountain bike -7 year
Bachata… https://www.facebook.com/profile.php?id=100004372513085

10/12/2023

уул #629м ⛰️🙏🔥💪

03/12/2023

Өөрийгөө бусдаас илүү мундаг гэж бодох биш харин өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулах ямар ч шаардлагагүй гэдгийг ухаарах нь өөртөө итгэх итгэл юм даа…😊


#726м
Ард Түмний Хүү Ням-Эрдэнэ

03/12/2023

Зун гүйгээд гарсан ууландаа сая ханиадтай халуураад бараг л мөлхөж гарлаа. Солонгосын алдарт ууланд 2 дахь аа гарлаа…⛰️🫶❤️

#726м

30/11/2023

Сэтгэл догдлуулсан шинэ сарын мэнд. Хүссэн бүхэн тань биелэх болтугай. 12 сарын 1…😊❤️

-Өөртөө үнэнч байгаарай
-Өөрийгөө хүндэлж хайрлаарай
-Өөрийгөө хөгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлээрэй
-Үйлдэлдээ хариуцлага хүлээгээрэй
-Өөрийгөө байгаагаар нь хүлээж аваарай
-Өөрийгөө уучлахыг хичээгээрэй
-Ололт амжилтаа тэмдэглээрэй

26/11/2023

Ууланд дурлах сэтгэлийг хэдэн гутал урж, хэдэн удаа хальтарч өвдгөө бэртээж шалбалж, хэдэн өглөө нойроо хугаслан үүр шөнөөр босож, хэдэн жил өөрийгөө ялж алхаж тэмцсэнээр хэмждэг юм байна. Одоо ч дурлалдаа үнэнч явсаар дуусах байхаа…😆❤️⛰️

Ард Түмний Хүү Ням-Эрдэнэ
등산과 대화 Ууланд алхангаа Солонгосоор Аялая

#637м

26/11/2023

Сөүлийн алдарт ууланд 3 дахь аа гарлаа…⛰️🤟😊

#수락산
#637м

17/11/2023

Солонгос явж хар ажил хийгээд биегүй болоод буцдаг гэсэн ойлголт манайханд түгээмэл байдаг. Үүн дээр нөхөрсөгөөр хэдэн үг хэлье. Би өөрөө Солонгост 9 жил дан хүчний ажил хийж байгаа хүн. Өөрийн анзаарсан жижигхээн зүйлээ та нартаа хуваалцья.
Солонгос бол маш чийгтэй орон болохоор байнгийн спортоор хичээллэж хөдөлгөөнтэй амьдрах шаардлагатай болдог. Монголын цаг агаараас тэс өөр… Та нар анзаарсан бол эдний хөгшүүл нь ууланд алхаж, гол дагаж гүйгээд, залуус нь фитнесс заалнаас салдаггүй спортлог ард түмэн учир нь ажлаа тарж ирээд чийгтэй гэрт хэвтээд байвал биегүй л болно. Тэрийгээ ч маш сайн мэддэг учраас байнгийн хөдөлгөөнтэй амьдардаг байх. Залуухан толиотой харагдаж, урт насалдагийн нууц нь ч байж магадгүй. Харин манайхан дийлэнх нь эсрэгээрээ ажлаа тарж ирээд л чийгтэй байшингаасаа гарахгүй хэвтээд өгдөг. Дээрээс нь архи ууж ууж ажилдаа ирдэг. Тэгээд л чийгтэй гэрт хөшсөн, архи ууж дархлаа нь унаж сулдсан хүмүүс шууд л ажлаа хийж, хүнд юм өргөж, зөөж гүйгээд нуруу ууцгүй болцгоож байгаа харагддаг. Ингэж болохгүй ээ залуусаа өөртөө жоохон хайртай байцгаая. Спорт хөөгөөд лаг мундаг болох нь гол биш, дасгал хөдөлгөөн сайн хийж эрүүл мэндээ бодох нь хамгийн чухал нь шүү. Үхтлээ ажиллаж ажиллаж олсон мөнгөө буцаагаад эрүүл мэнддээ өгчихөөр ямар хэрэг байхав. За за илүү үгэлсэнд уучлана биз эээ…😊🙏

Ард Түмний Хүү Ням-Эрдэнэ

13/11/2023

Сөүлээс 3 цаг автобусаар яваад -д байдаг тасархай гоё ууланд алхчихаад ирсэн….⛰️❤️
Ард Түмний Хүү Ням-Эрдэнэ
등산과 대화 Ууланд алхангаа Солонгосоор Аялая
#대둔산

08/11/2023

Ажлаасаа орж ирээд цуйван бэлдээд гал дээр тавьчихлаа. Цуйвангаа хүлээх зуур гялс хэл амтай байгаа хоолны асуудал дээр нэг юм нөхөрсөгөөр хэлье….
Тодорхой хэмжээнд ганцаараа амьдраад үзчихсэн. Өлссөн үедээ өөрөө хоолоо хийгээд идчихдэг эртэй л суудаг юм шүү бүсгүйчүүд минь...
Чамайг хүлээгээд өлсөж үхлээ гээд эмэгтэй хүний гар хараад сууж байдаг байж болдоггүйм шүү эрчүүд минь...
Хөргөгчинд мах ногоо гурил байхад хэн хийх нь нээх чухал биш шүү дээ. Хоол бол хэдхэн минутын гарын үзүүрийн л ажил даа…😄😊

07/11/2023

Солонгост амьдардаг хүмүүс их мөнгөтэй болж байгаад эсвэл Монголдоо очиж байгаад жарганаа л гэцгээдэг. Ер нь ЖАРГАЛ гэж юу вэ? гэдгээ бид өөрсдөө ч тодорхойлж чаддаггүй байх. Нээх үнэтэй гоё байр, машин аваад тэр дотроо нэг их идэж уухаар төсөөлдөг юм шиг...
Гэхдээ бид хэзээ харихаа мэдэхгүй. Нас ч явсаар…
Ер нь бол зүгээр л амар тайван байх мөч бүхэн чинь аз жаргал шүү. Хүний нэг номерын хэрэгцээ бол олон таван юм бодолгүй амар тайван байх шүү дээ. Баяжиж байгаад, нэр алдартай болж байгаад, эрх мэдэлтэй болж байгаад, Монголдоо очиж байгаад жаргана гэвэл эндүүрэл. Хүн мөнгө сайн олж байгаа газраа амьдраад байвал амьдраад л байна. Бүгдийг нь олж авсан ч Монголдоо очсон ч нас чинь явчихсан хөгширсөн хойноо очоод, эцэстээ үхээд дуусвал юуны хэрэг байна. Хаана ч байсан яадаг юм, залуу байгаа дээрээ хаяа ч гэсэн хүссэн зүйлээ хийж гоё сайхан амьдраарай даа…😊

06/11/2023

Орой дээрээ 5-н оргилтой холбогддог тасархай гоё ууланд гарсан. Цаг агаар дээр өдөржин бороотой гэж хэдэн өдөр айлгав. Тэгсэн ч хүсэл сонирхолдоо хөтлөгдөөд зориг гаргаад бороонд норвол норьё гээд очсон боловч бороо ороогүй азтай өдөр байлаа…⛰️❤️🍁🇲🇳😊

#월류봉

1. #365м
2. #382м
3. #393м
4. #402м
5. #404м

06/11/2023

Энэ мундаг бүсгүй Солонгосын хамгийн алдартай 100-н ууланд гарсан анхны Монгол эмэгтэй…🇲🇳🔥👏

등산과 대화 Ууланд алхангаа Солонгосоор Аялая
Ард түмний хүү Ням-Эрдэнэ \пэйж хуудас/
#Монголчууд

05/11/2023

Намар бид 2 налайгаад адилхан ч юм уу…🍁❤️

#월류봉

05/11/2023

Гадаадад амьдарч байгаа Монголчуудаас нэг гоё хандлага ажиглагддаг. Тэд маш их хөдөлмөрч, дээрээс нь аймар эх оронч. Үргэлж л эх орондоо байгаа үр хүүхэд ар гэрийнхээ төлөө бүхнээ зориулдаг…
Ер нь залуу байгаа дээрээ гадагшаа дотогшоо явж галуу шувууны мах идэж сурч боловсроод ажиллаж амьдраад үзчихвэл их зүгээр юм шиг ээ. Тэгвэл эх орноо гэсэн сэтгэл хандлага, хариуцлагаа улам илүү ухамсарладаг юм байна….🇲🇳🇲🇳🇲🇳

03/11/2023

Үргэлж хэн нэгэнд атаархаж, бухимдаж суухын оронд үйлдлээрээ үлгэрлэхийг хичээ. Хүмүүс сонсохоос илүүтэй харж байгаадаа л итгэдэг. Эхлээд ямар ч зүйл амаргүй л дээ. Гэхдээ тэвчээд зогсолтгүй хичээгээд л бай. Зүгээр л аажим аажимаар өөрийгөө гоёоор бүтээ. Нээх удахгүй чи өөрийгөө тэс өөр хүн болж байгаагаа мэдрэнэ, эргэн тойрны чинь хүмүүс ч чамайг өөрчлөгдөж байгааг чинь анзаарах болно…😊

30/10/2023

Солонгосын их газрын хамгийн өндөр уул

#1915м #Монголчууд #МОНГОЛ #солонгосдахьмонголчууд #уулын 등산과 대화 Ууланд алхангаа Солонгосоор Аялая Ард Түмний Хүү Ням-Эрдэнэ Ард түмний хүү Ням-Эрдэнэ \пэйж хуудас/

29/10/2023

Солонгосын ууланд 8 жил алхлаа. Хамгийн гоё уул нь байлаа…🫰🫰🫰

29/10/2023

Их газрын хамгийн өндөр ууланд 2 дахь удаагаа гарлаа… #1915м

27/10/2023

Хэзээ ч гэж битгий хэлж байгаарай. Амьдралд ам гарч болдоггүй юм шүү….
Цагтаа хүмүүнлэгийн байгууллагын тэргүүн байлаа. Нэр хүндтэй, хаана ч нөлөөтэй, танилын хүрээлэл том хөнгөн хялбар ажлууд хийж тэрүүхэн тэндээ амьдралаа болгочихдог цэмбийсэн нөхөр хэзээ ч гадагшаа явж хар ажил хийхгүй гээд л хүн болгонд хэлдэг байсансан…. Тэгсэн аль хэзээний Солонгост ирж хар бор ажил хийгээд 8-9 жил болжээ. Ай даа амьдралаа гэж юу үзэж, юу туулахаа төсөөлөхөд ч бэрх шүү. Гэхдээ л амьдрах сайхан…🙏😊❤️

24/10/2023

Нээх их юм бодох хэрэггүй дээ. Цаг нь болоход бүх зүйл эвэндээ ордог хорвоод, цагаахан инээмсэглээд хичээгээд л байгаарай…😃🫰🫶❤️

22/10/2023

Бид шөнийн 3 цагт алхаж эхлээд #1708м өндөрт гарч нар мандахыг харчихаад буугаад ирлээ. Огцом өгсүүр чанга байлаа. Өөрийгөө ялсан мэдрэмжийн хажууд бүх асуудал жижиг юм шиг л санагдаж байна…😊❤️💪⛰️👏

22/10/2023

Солонгост өндрөөрөө 3т ордог уулын оргилд 2 дахь удаагаа гарлаа… 1708м….🙋🏻‍♂️⛰🧗🏻‍♂️💪❤️😎

2023.10.22

17/10/2023

Цаг хугацаа хурдан юмаа. 16 жилийн дараа…😊

16/10/2023

Ажлын эхний өдөр сайхан эхэлж байнаа. Юуны тулд спортоор хичээлэлдэг билээ дээ. Юу л байна бяр хүч, хурд байна. Алхахгүй гүйгээд хуга хуга цохиод эвдэж хэмхчээд 2 цагийн дотор ажлаа дуусгаад буугаад ирлээ. Одоо бүтэн өдөржин өөрийгөө эрхлүүлнээ. Хурдан харьж тааваараа сайхан бэлтгэлээ хийе…😆💪

15/10/2023

Намар цагт л ууланд алхах хамгийн гоё…🍁❤️🫶⛰️

15/10/2023

Солонгост хүслийн хад байдаг юм байна. Энэ нүхээр ороод хадыг 3 тойрч хүслээ шивнэдэг гэнээ…❤️🙏⛰️

15/10/2023

Хамгийн хурдан гараад, хамгийн хурдан буугаад, хамгийн хурдан тарцгаасан уул байлаа…😆❤️

582.5м

2023.10.15

14/10/2023

Өөр газар ажил хийхээр өлсөхгүй хоолны мөнгөө аваад л буучихдаг. Монгол тауны хажууд ажил хийхээр өлсөөд хэцүү юм байнаа. Хөөе хажууд Монгол таун байгаа шдээ гэсэн бодол толгойноос салахгүй тамлаад хаячихлаа. Орж хуушуураа авч байж санаа амарлаа шдээ….😂😋

#монголтаун

13/10/2023

Урд нь гунигтай намарт дургүй л байсан санагдана. Нас явахын хэрээр хорвоо ертөнцийг илүү гоёор харж эхэлж байх шигээ. Хэзээ ч урд нь ингэж намарт дурлаж байсангүй…🍁😍

10/10/2023

Архи уучихаад машин барина, шорон чинь дүүрнэ гээд уурлаад байгаа хүмүүс бол архины гүн хамааралтай хүмүүс шүү. Энэ хүмүүсийг зүгээр шоронд хорьж улсын хоол идүүлж жаргааж байхын оронд албадан архины эмчилгээнд явуулж, 1-5 жил улсын хөгжилд нэмэр болгоод барилга, зам гээд хар бор ажил хийлгэх санал байна. Ингэж байж л бид тэднийг архинаас салгаж холдуулж аварна, тэдний ачаар улс ч хөгжинө. Дэмжих үү…😂🙏✌️

10/10/2023

Архи уучихаад машин барихаа л больчих хэрэгтэй юм байгаам шдээ. Урд орой нь уучихаад өглөө нь архи үнэртээд байдаг бол сайхан автобусдаад нэг бол дугуй унаад ажилдаа явалдаа. Алхсан ч болно…🚌🚴‍♂️🚶‍♂️😆

09/10/2023

Өөрөө л болж байвал болно гэсэн амин хувиа хичээсэн зан хамгийн хөгийн зан гэж боддог.
Анх хүний нутагт ирж байгаа хүмүүсийн сэтгэлзүйг би маш сайн ойлгодог. Олон жил болсон гээд шинээр ирсэн хүмүүсд онгирч томрох биш тулгамдаж байгаа мэдэхгүй чадахгүй асуудлуудыг нь хэлээд зөвлөхийг л хичээдэг. Хэн ч анх учраа мэдэхгүй ирээд миний зовсон замналыг битгий туулаасай гэсэн үүднээс шүү дээ. Хүний нутагт хүн чанараа гээхгүй л явья. Хэрвээ миний чадах зүйл байвал хэнд ч байсан төвөгшөөхгүй хэлээд зөвлөөд өгнөө…. #МОНГОЛ 😊✌️

26/06/2023

Архи ууж биш дасгал хийж стрессээ тайлдаг эр хүн байгаарай…🫡

20/06/2023

Хүний нутагт улсынхаа нэрийг бодож явахын учир их бий. Очсон газар бүртээ худлаа хэлж, хулгай зэлгийд орчилгүй, архи дарсаа бага хэрэглэж, хоорондоо эвтэй хариуцлагатай л байгаарай даа. Дараа дараагийн Монголчууд маань чиний дараа ирэх учираас...🇲🇳🫡

17/06/2023

Би ч дээ нэг иймхүү л хүн….. Аз жаргалтай юм шиг харагддаг хэрнээ давж гарахааргүй олон бодлыг тээж явдаг. Олон найзтай юм шиг хэрнээ яг тулахаар ямар ч дотно найзгүй. Ганцаараа байж ганцаардах дуртай. Гадна дотуур тэнэж шоу цэнгээн хөөж явдаггүй хэрнээ гэртээ байх дургүй. Нэг бол зааланд нэг бол уул хаданд спортоо хөөгөөд л явж байдаг. Ухаантай юм шиг тэнэг ч юм шиг. Хүний нутагт удаад өдөр ирэх тусам л бүрэг дотогшоо болоод байх шиг….. Мэдэхгүйэ мэдэхгүй…😂✌️

12/06/2023

Би ч адилхан хүүхэд байхдаа үхлээ л барилга дээр ажилдаг байлаа. Мөнгөө авч чадаагүй, хагас дутуу аваад явж байсан үе цөөнгүй. Ийм хөгийн асуудал одоог хүртэл байсаар л байх юм….
Ёстой нэрээ хүүхдүүдийг яахнавдээ, нурууг нь авч, урамыг нь хугалж...
Өөрсдөө залуу байж үзээгүйм шиг, мөнгө хэрэг болоод л ажил хийж байгаа шүү дээ, битгий ийм муухай бай л даа. Дараа нь ажил хийх хүн олдохгүй байна одооны залуучууд залхуу гэлцэнэ. Яваад очихоор нэг бол үнэлгээ бага үгүй бол хулхидана.…🙏👎

10/06/2023

Би урд нь олон сая төгрөгний өр зээлтэй байж үзсэн. Хоол ч хоолойгоор орохгүй үнэхээр хэцүү сэтгэлийн там. Одоо өр зээл тавихаас л их айдаг. Би өөрөө хэн нэгний туслалцаагүйгээр буцаагаад яг төлж чадах уу гэж өөрөөсөө асуудаг. Хэнд ч гай болохыг хүсдэггүй.
Чамайг уруудаж доройтоод эсвэл өрөнд ороод төлж чадахгүй болох үед хэн ч туслахгүй гэдгийг санаж яв. Энгийн үед найзалж нөхөрлөж дотносоод, бүх зовлон жаргалаа хуваалцаж байсан хүмүүс ч холдоно. Бид сэтгэл дотроо тэд туслах байх гэж боддог ч, эрүүл ухаанаар сэтгээд харвал тэд тийм үүрэггүй. Хичнээн ойр дотны хэн ч байсан чамд туслах албагүй…👌

02/06/2023

Хүн бусадтай тэмцээд ялахаараа томорч бардамнах сэтгэл төрдөг бол өөртэйгөө тэмцээд ялахаараа улам даруу болох мэдрэмж төрдөг юм байна. Ичээд ч байх шиг….
Би урд нь 115кг хүртэл их масстай байж үзсэн. Марафонд гүйх гэж 35кг хасаад 80кг болж байж гүйж эхэлж байлаа. Одоо буцаад 10кг булчин масс нэмээд 90кг болчихсон зургаа авхуулаад зогсож байна.
Надтай адилхан олон залуус бусадтай биш өөртэйгөө тэмцэж ялж ялагдаж яваа байх. Тэд нартаа урам зориг өгөх гэж өнөөдөр хэдэн зураг орууллаа. Өөртэйгөө тэмцэх бол хамгийн хэцүү шантарч л болохгүй шүү. Дахин дахин оролдоод л бай. Чи хичээж байгаа цагт үр дүн заавал гарна. Амжилт залуусаа.…😊🙏🔥💪

01/06/2023

Ганц л амьдрана нэр төртэй, шудрага үнэн амьдраад л дуусна.
Зураг л үлдэнэ гоё муухай нь хамаагүй, залуу насаа зурганд мөнхөллөө.

Одоогоос 8 жилийн өмнө би Монголд байхдаа сайн үйлстэн байлаа. Сайхан сэтгэлтэй хүмүүстэй хамтарч нэн ядуу айлуудыг гэр оронтой болгож олон хүмүүст тусалж сайн үйлс хийсэн. Сайн үйлс хийдэг хүн бол ер нь л өөрийгөө хаяадаг, өөртөө огт цаг гаргаж чаддаггүй, зав л гарвал бусдад туслана гэж гүйсээр байгаад л таардаг. Дээр нь хувь хувсгалын ажлаа хийж 5 цаас олж амьдралаа залгуулна, оройдоо тахсинд явж халтуур хийнэ, күэ тэгээд л цаг наргүй шүү дээ.
Харин Солонгост ирээд өдөрт ганцхан ажил хийгээд оройдоо завтай болохоор өөрийгөө сорьж үзэх боломж надад олдсон юм. Бусдын адил нээх том том мөрөөдөл байхгүй ч өөрөөсөө шалтгалах энгийн жижиг мөрөөдлүүд надад байсан. Тэгээд өдөр бүр бэлтгэл хийж дахиад л цаг наргүй өдрүүд минь үргэлжилж хичээж эхэлсэн дээ, гэхдээ өөрийнхөө төлөө өөрийгөө ялах тэмцэл….

- Амьдралдаа ганц удаа холын зайн марафонд гүйж үзэх мөрөөдөлтэй байлаа. Түүндээ хүрэх гэж 7 жил гүйж марафоны бэлтгэл хийж бэлдээд 42км замыг 4цаг гүйж чадсан.
- 7 жил ууланд алхаж өөртэйгөө тэмцлээ. Солонгосын бүх л өндөр уулыг дуусгасан даа...
- 7 жил хотоос хот дамжиж хөлийнхөө тамирыг тасартал дугуй жийсэн. Одоо жижиг бартаатай уул руу дугуйтайгаа гардаг.
- Залуу насныхаа эрч хүчтэй байгаа үеээ зурганд үлдээх нь бас л миний мөрөөдлүүдийн нэг байсаар ирсэн. Монголд байхдаа мөнгө санхүү, цаг заваасаа хамаараад алданг оног л фитнесстээ явдаг байсан. Зургаа авахуулж чадаагүй. Харин Солонгост ирсэнээс хойш ажлаа тараад байнга фитнесстээ явдаг болсон. Гэхдээ давхар холын зайд марафонд гүйдэг болохоор бас л булчин массаа сайн барьж чадахгүй дороо алдана. Ер нь л их жин хасаж байж гүйдэг байсан болохоор нэг л болж өгөхгүй л байлаа. Дээр нь ууланд байнга алхана, тэгээд хүнд хүчний ажил хийнэ, ачаалалын хажуугаар НАТУРАЛ-аар байнгийн хүнд бэлтгэл хийх нь мэдээж чанга байдаг. Тэгээд сүүлийн 5-6 сар огт марафонд гүйхгүй, ууланд алхахгүй хөдөлгөөнөө хорьж байгаад 10к булчин масс нэмж чадлаа. Гоё муухай нь хамаагүй ямартай ч зургаа авхуулья гэж шийдээд авхуулсан. 14 жил фитнессээр хичээлэлсэн туршлага 6 сарын хөдөлмөр юм уу даа…

Өндөр-178см
Жин-90кг
Натурал-аар 6 сарын дотор 10кг масс нэмсэн…😊💪🔥

Want your public figure to be the top-listed Public Figure in Seoul?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Seoul
Other Athletes in Seoul (show all)
Hong 10 Hong 10
Seoul

Jaedong Jaedong
Seoul

Lee Jaedong Facebook Fanclub

Lee Jung Su Lee Jung Su
Seoul

이정수

HaiHung - S neaker Hàn Việt HaiHung - S neaker Hàn Việt
Seoul

Giày dép👟 Quần áo👕👖 Túi xách👜 Chuyên hàng sẵn tại Hàn Quốc

Jayjay Official Jayjay Official
QUEZON CITY PHILLIPINES
Seoul, DELACRUZ

Atlet cewek Atlet cewek
Seoul

Xiru ctmv Xiru ctmv
Seoul

Capoeira, acrobacias

Last Nato. Last Nato.
Seoul