Сонгодог хөгжмийн концерт

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Сонгодог хөгжмийн концерт, Performance & Event Venue, Монгол улсын Филармони, Ulaanbaatar.

29/11/2023
28/11/2023

♥️

Арам Ильич Хачатурян(1903-1978)

25/11/2023

Дмитрий Дмитриевич Шостакович (1906-1975)

Orchestral Jazz тоглолтонд урилгаар Монгол Улсын Консерватор-ийн Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхмийн багш ,төгөлдөр хуурч Бүтэнбаярын Одгэрэл, Тунсагийн Цолмон нар Д.Шостаковичийн Жазз сюит №2-ыг хамтран тоглоно.

22/11/2023

Orchestral Jazz
Хөгжмийн зохиолч, удирдаач Элмер Бернштейн нь 1922.04.04 өдөр АНУ-д мэндэлжээ. Э.Бернштейн 200 гаруй киноны хөгжмийг бүтээсэн нь түүнд "киноны хөгжмийн мастер" гэх алдрыг авчиржээ. Зохиолчийн Оскард нэр дэвшсэн бүтээлүүдээс дурдвал Алтан гарт хүн( The Man with the Golden Arm), Гайхамшигт долоо(The Magnificent Seven), Элэглэгч шувууг алах(To Kill a Mocking Bird), Худалдааны газрууд(Trading Places), Диваажингаас хол (Far From Heaven) зэрэг кинонууд байдаг.
“Orchestral Jazz” тоглолтод “Гайхамшигт долоо” киноны хөгжмөөс онцолж тоглох юм.

Киноны эх зохиол нь Японы найруулагч Акира Куросавагийн "Долоон самурай" ба дахин бүтээхийн тулд албан ёсны эрхийг авч бүтээжээ.

Гайхамшигт долоо(The Magnificent Seven) киноны үйл явдал нь: Калвера хэмээх толгойлогчтой дээрэмчдийн бүлэг Мексикийн нэгэн ядуу тосгоны хоол хүнс, эд баялгыг дээрэмдэхээр үе үе дайрдаг ба тосгоны захирагчдын тэвчээр алдагдаж долоон зэвсэгт дайчдыг хөлсөлж тосгоноо хамгаалуулах болсноор кино үргэлжилдэг ажээ.
Тасалбарыг: https://ticket.mn/event/date/6231/ болон Улсын Филармонийн кассаас
70118012, 95500027

Photos from Монгол Улсын Филармони's post 17/11/2023
17/11/2023

Orchestral Jazz
Жазз хөгжмийн хэмнэл, хөгжмийн зэмсгийн шинж чанаруудыг найрал хөгжмийн цар хүрээ, бүтэцтэй хослуулсан гайхалтай бүтээлүүдийн хэсгийг Улсын Филармонийн Симфони найрал хөгжим 2023.12.01-д тоглоно.

“Orchestral Jazz” тоглолтын хөтөлбөр:
1. D.Shostakovich Jazz suite №2.
2. A.Khachaturian Adagio from Spartacus
3. G.Gershwin Porgy and Bess “A Symphonic Picture” for orchestra
4. E.Bernstein. “The Magnificent Seven” symphonic suite
5. G.Gershwin. “Medley”

Тоглолтод:
Улсын Филармонийн Симфони найрал хөгжим
Удирдаач Б.Батбаатар

Улсын Филармонийн концертын танхим
Тасалбарыг: https://ticket.mn/event/date/6231/ болон Улсын Филармонийн кассаас
📞 70118012, 95500027

01/11/2023

Сонгодог үдэш
ОХУ-ын Уралын Эрдмийн Филармонийн удирдаач Б.Энхбаатар дэлхийн үе үеийн шилдэг хөгжмийн зохиолчдын сор болсон бүтээлүүдийг удирдан эгшиглүүлнэ.
Энэ үдэш сонгодог урлагт дурлагч та бүхнийг урьж байна.

🎼Тоглолтын хөтөлбөр:
1. Rimsky Korsakov - Capriccio Espagnol Op. 34
2. Pyotr Ilyich Tchaikovsky - Capriccio Italien Op. 45
3. Wolfgang Amadeus Mozart - Overture to The Marriage of Figaro
4. Ludwig van Beethoven - Piano Concerto No.5 in E Flat Major “Emperor” Op. 73
5. Jean Sibelius - Valse Triste, Op. 44

Тоглолтод:
ОХУ-ын Уралын Эрдмийн Филармонийн удирдаач Б.Энхбаатар
Улсын Филармонийн Симфони найрал хөгжим
Гоцлол хөгжимчин Ц.Энхтөр

📌Тоглолт: 2023 оны 11-р сарын 10-ны өдөр 19:00 цагаас
📍Улсын Филармонийн концертын танхимд
🔖Тасалбарыг https://ticket.mn/event/1814 болон Улсын Филармонийн билетийн кассаас
☎️Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012, 95500027, 99079291

01/11/2023

Pyotr Ilyich Tchaikovsky-ийн талаарх 7 фактыг танилцуулж байна. 🤗

1. Чайковский Оросын Восткинск хэмээх жижиг хотод төржээ. Тэрээр таван настайгаасаа төгөлдөр хуураар хичээллэж эхэлсэн бөгөөд гурван жилийн дотор тэрээр багш шигээ нот уншиж хөгжимдөх чадвартай болжээ

2. 10 настайд нь эцэг эх нь түүнийг төрийн албанд ажилд оруулахын тулд Санкт-Петербург дахь Эзэн хааны хууль зүйн сургуульд есөн жил суралцуулжээ.

3. Чайковский энэ хугацаанд төгөлдөр хуурын хичээлээ үргэлжлүүлж, 1861 онд Михайловскийн ордонд хөгжмийн онолын хичээлд суужээ. Дараа нь тэрээр Санкт-Петербургийн консерваторид элсэн орж, Николай Заремба, Антон Рубенштейнтэй хамтран хөгжмийн онолын чиглэлээр суралцжээ. Түүнд Москвагийн консерваторийн хөгжмийн профессороор ажиллахыг санал болгосноор 1865 онд зөвшөөрөв.

4. 1867-1878 оны хооронд тэрээр зохиолоо туурвих болон профессорын ажлаа хийн шүүмж бичих болсон нь түүнийг орчин үеийн хөгжимтэй танилцаж, гадаадад аялах боломжийг олгосон юм. Шүүмждээ тэрээр Бетховеныг магтан сайшааж, Брамсыг хэт үнэлэгдсэн хэмээж, Шуманныг зохион байгуулалт муутай гэж бичиж байв.

5. III Александр хаан түүнд 1884 онд Гэгээн Владимирын одон гардуулсан бөгөөд энэхүү цол нь түүний Орос улс дах нийгмийн байр суурийг бэхжүүлсэн юм. Энэ мөчөөс эхлэн түүний нэр хүнд улам өссөн.

6. Түүний хамгийн их хүмүүсийн дуртай бүтээлүүдийн нэг болох "Щелкунчик" нь 1892 онд анх нээлтээ хийхдээ бүжиг дэглэлт тааруу байсан тул амжилтанд хүрч чадаагүй юм. 1954 онд Нью Йорк хотод хит болох хүртэл амжилтгүй бүтээлд тооцогддог байжээ.

7. П.И.Чайковский 1893 онд 6-р симфони болох "The Pathetique" зохиолоо толилуулснаас хойш 9 хоногийн дараа 53 насандаа таалал төгсөв. Үхлийн шалтгаан нь холер өвчин байсан ба энэ нь бохирдсон ус уусны улмаас үүсдэг өвчин байна. Түүхчид түүнийг сүүлийн 15 жилийн турш сэтгэл гутралтайгаа тэмцэж байсан тул санаатайгаар амиа хорлосон ч байх боломжтой гэж үздэг. Гэсэн хэдий ч энэ хугацаанд тэрээр сүүлийн гурван симфони, "Нойрсож буй гоо үзэсгэлэн", "Хунт нуур", "Щелкунчик" зэрэг олон шилдэг бүтээлүүдээ туурвисан юм.

Сонгодог үдэш тоглолтод ОХУ-ын Уралын Эрдмийн Филармонийн удирдаач Б.Энхбаатарын удирдлага дор П.Чайковскийн Capriccio Italien Op. 45 бүтээл эгшиглэх болно.

📌Тоглолт: 2023 оны 11-р сарын 10-ны өдөр 19:00 цагаас
📍Улсын Филармонийн концертын танхимд
🔖Тасалбарыг https://ticket.mn/event/1814 болон Улсын Филармонийн билетийн кассаас
☎️Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012, 95500027, 99079291

01/11/2023

Вольфганг Амадей Моцартын тухай сонирхолтой баримтууд
1. 12 улсын хэлийг ойлгодог
Австри гаралтай хөгжмийн зохиолч тэрээр Герман, Итали, Англи, Франц хэлээр чөлөөтэй ярьдаг байжээ. Мөн Испани, Орос, Латин, Голланд, Чех, Польш болон Турк зэрэг хэлний тодорхой хэмжээний мэдлэгтэй байдаг байсан. В.А.Моцартыг эртний Грек болон Библийн еврей хэлийг ойлгодог байсан байж магадгүй талаар олон эрдэмтэд бичиж үлдээсэн байна.
2. Хэт үрэлгэн байдал
Тэрээр худалдан авалт хийх дэндүү дуртай байсан бөгөөд олсон мөнгөнийхөө ихэнхи хувийг материаллаг зүйлс худалдан авахад зарцуулдаг муу зуршилтай байсан. Одоогийн ханшаар жилд дунджаар 42,000$ олдог байсан ч санхүүгийн менежмент муу, үрэлгэн байдлаасаа болоод насныхаа төгсгөлд зардлаа дийлж чадахгүй байдалд хүрсэн байна.
3. Зургаан хүүхдийн эцэг
В.А.Моцарт зургаан хүүхдийн эцэг болсон ч дөрвөн хүүхэд нь нялх байхдаа зуурдаар нас барсан юм. Тэдний эрт нас барсан талаар тодорхой шалтгаан байхгүй ч энэ нь XVIII зууны хүнд хэцүү цаг үетэй холбоотой байж магадгүй гэж үздэг. Үлдсэн хоёр хүүхдийнх нь аль нь ч үр хүүхэдтэй болоогүй нь алдарт хөгжмийн зохиолч В.А.Моцартын удам үүгээр төгсгөл болсон юм.
Сонгодог үдэш тоглолтод ОХУ-ын Уралын Эрдмийн Филармонийн удирдаач Б.Энхбаатарын удирдлага дор В.А.Моцартын Overture of The Marriage of Figaro бүтээл эгшиглэх болно.
📌Тоглолт: 2023 оны 11-р сарын 10-ны өдөр 19:00 цагаас
📍Улсын Филармонийн концертын танхимд
🔖Тасалбарыг https://ticket.mn/event/1814 болон Улсын Филармонийн билетийн кассаас
☎️Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012, 95500027, 99079291

25/10/2023

Хөтөлбөр нь үнэхээр гоё юм.

Сонгодог үдэш
ОХУ-ын Уралын Эрдмийн Филармонийн удирдаач Б.Энхбаатар дэлхийн үе үеийн шилдэг хөгжмийн зохиолчдын сор болсон бүтээлүүдийг удирдан эгшиглүүлнэ.
Энэ үдэш сонгодог урлагт дурлагч та бүхнийг урьж байна.

🎼Тоглолтын хөтөлбөр:
1. Rimsky Korsakov - Capriccio Espagnol Op. 34
2. Pyotr Ilyich Tchaikovsky - Capriccio Italien Op. 45
3. Wolfgang Amadeus Mozart - Overture to The Marriage of Figaro
4. Ludwig van Beethoven - Piano Concerto No.5 in E Flat Major “Emperor” Op. 73
5. Jean Sibelius - Valse Triste, Op. 44

Тоглолтод:
ОХУ-ын Уралын Эрдмийн Филармонийн удирдаач Б.Энхбаатар
Улсын Филармонийн Симфони найрал хөгжим
Гоцлол хөгжимчин Ц.Энхтөр

📌Тоглолт: 2023 оны 11-р сарын 10-ны өдөр 19:00 цагаас
📍Улсын Филармонийн концертын танхимд
🔖Тасалбарыг https://ticket.mn/event/1814 болон Улсын Филармонийн билетийн кассаас
☎️Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012, 95500027, 99079291

Маэстро Б.Энхбаатар А.Дворжакийн бүтээлүүдийг удирдан тоглуулна 09/10/2023

Маэстро Б.Энхбаатар А.Дворжакийн бүтээлүүдийг удирдан тоглуулна Монгол Улсын хөгжмийн урлагийн төв байгууллага болох Монгол Улсын Филармонийн үзвэрийн 51 дэх жилийн нээлтийн тоглолт 10 дугаар сарын 15-нд болно.

Маэстро Б.Энхбаатар Монголын тайзнаа 06/10/2023

Маэстро Б.Энхбаатар Монголын тайзнаа Монгол улсын хөгжмийн урлагийн төв байгууллага болох Монгол Улсын Филармонийн үзвэрийн 51 дэх жилийн нээлтийн тоглолт энэ сарын 15-нд болно.

04/10/2023

NEW SEASON 2024

Монгол Улсын Филармонийн үзвэрийн 51 дэх жилийн нээлтийн тоглолт 2023 оны 10 дугаар сарын 15-нд 19 цагаас Улсын Филармонийн концертын танхимд тоглогдох гэж байна.

🎻"New Season-2024" тоглолтын хөтөлбөр:
А.Дворжак /Antonin Dvořák/
1. The Water Goblin, Oр.107
2. Cello Concerto in B Minor, Op.104. 1st movement Гоцлол хөгжимчин Ж.Доржсүрэн
3. Symphony No.9 in E Minor, Op.95 /New World/

Тоглолтод:
Улсын Филармонийн Симфони Найрал Хөгжим
Удирдаач ОХУ-н Уралын Эрдмийн Филармонийн удирдаач Б.Энхбаатар
Гоцлол хөгжимчин Ж.Доржсүрэн

2️⃣0️⃣2️⃣3️⃣ | 1️⃣0️⃣ | 1️⃣5️⃣ | 1️⃣9️⃣ : 0️⃣0️⃣
📍Улсын Филармонийн Концертын Танхим
🎫Тасалбарыг https://www.ticket.mn/event/1781 болон Улсын Филармонийн кассаас
☎️70118012, 📱95500027

24/05/2022

🎧

13/05/2022

😝

Хамтрагч DGL Хөгжмийн Академи

Want your business to be the top-listed Event Planning Service in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

concert
Монгол Улсын Филармони 45
Дэлхийн болон "Чингисийн Хүүхдүүд" киноны хөгжмийн концерт
Улсын Филармони
Сонгодог хөгжмийн концертын сэтгэгдэлүүд
Сонгодог хөгжмийн концертын сэтгэгдэлүүд
Сонгодог хөгжмийн концертын сэтгэгдэлүүд
Сонгодог хөгжмийн концертын сэтгэгдэлүүд

Telephone

Address

Монгол улсын Филармони
Ulaanbaatar
Other Performance & Event Venues in Ulaanbaatar (show all)
Zunii zugaa Zunii zugaa
Ulaanbaatar-Darkhan
Ulaanbaatar

DREAM DAY kids event center DREAM DAY kids event center
Genden
Ulaanbaatar, 976

Хүүхэд бүрийн амьдралын агшин бүрийг баяр жаргалтай болгох бидний зорилго #kids #Eventcenter #Happyb

KA Brothers ENJOY TIME KA Brothers ENJOY TIME
Ulaanbaatar

Группийн ажилчдын амралтыг зөв боловсон өнгөрөөх үүдн

Soyombo event media Соёмбо эвент медиа Soyombo event media Соёмбо эвент медиа
Офицеруудын ордон
Ulaanbaatar

Соёмбо эвент халл Соёмбо танхим

Cress Event Cress Event
Ulaanbaatar.
Ulaanbaatar

Цогц арга хэмжээ

Basqa concert Raim Basqa concert Raim
Ulaanbaatar

BASQA-ша атмосфера

Funkhaus Ulaanbaatar Funkhaus Ulaanbaatar
УБ, ХУД, 11-р хороо, Зайсан гудамж, Цацралт төв, 17-10
Ulaanbaatar, 14200

Eventlocation, Label & Production

Bubble Balloons Mongolia Bubble Balloons Mongolia
Ulaanbaatar

Төрсөн өдөр,үсний найр,байгууллагын баяр,нээлтийн арга хэмжээн бүх төрлийн шааран чимэглэл үйлчилгээ

Sky Resort Sky Resort
Sky Resort, Khurkheree Valley, Bogd-Khan Mountain
Ulaanbaatar, 13240

The First International Standard Ski & Golf Resort in Ulaanbaatar, Mongolia.

Steppe WIND International Moto Festival Steppe WIND International Moto Festival
Chingisiin Khuree Tsogtsolbor
Ulaanbaatar, 976

International outdoor moto & music festival /Талын салхи 2023/

Skill Up англи хэл сурцгаая Skill Up англи хэл сурцгаая
Ulaanbaatar, <>

Англи хэлийг хамтдаа сурцгаая !

Neon & Foam Party MGL Neon & Foam Party MGL
Ulaanbaatar, 976

“Саян-Асралт” ХХК нь Монголд анх удаа FOAM & NEON party-г зохи