Цэвэр хөрсний шим

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Цэвэр хөрсний шим, Fruit & vegetable shop, Ulaanbaatar.

11/07/2023

Хуртай нартай миний Монголын наадам
Хурдтай цэцтэй Монголын наадам
Есөн хөлт тугаа өөд тэнгэртээ залж
Ерөөл буяны хийморийг сэргээсэн
Санаа цагаан заяа тэгш сайхан наадаарай...

05/07/2023
Photos from Монгол Ногоо төсөл - MON VEGI project's post 05/07/2023
23/03/2023

ЖОРЫН БУЛАН - ШОШТОЙ НОГООНЫ ЗУУШ
Шош нь уураг, эслэг, нийлмэл нүүрс ус, эрдэс бодис, антиоксидантаар нэн баялаг хүнсний ургамал юм. Шош нь бие махбодид хялбар шингэх, холестерин агуулаагүй уургийн сайн эх үүсвэрт тооцогдоно. Хатаасан шошийг хүйтэн усанд хийж 8-12 цаг дэвтээгээд 3-4 удаа усаар зайлж зөөлөртөл нь чанаж болгосны дараа шууд хоолонд хэрэглэхээс гадна хөлдөөж хадгалж болно. Шоштой ногооны зууш нь уургаар баялаг, шим тэжээлтэй, түргэн шингэцтэй бөгөөд энгийн орцтой, хийхэд хялбар. Сайхан хооллоорой.

08/03/2023

Ганган хээнцэр алхаанд тань уулс хүртэл мэхийж
Гал улаан урууланд тань чөтгөр хүртэл шунаж
Инээхэд тань цэцэгс дэлгэрч
Ичингүйрэхэд тань эрчүүд уярдаг
Эрхэмсэг гоо хатагтай
Эгэл биш, эрдэнэ шиг эмэгтэйчүүд та бүхэндээ
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлье!

27/02/2023

Цагаан сарын дараа махнаас уйдсан биздээ Шинэ ногооны шөлөө хийж идээрэй 😍🥰😇

17/02/2023

🐰🐇Монголын ард түмэндээ XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилдээ эрүүл энх байж, эрдэм мэдлэг, номт явдлаар дүүрэн, эд агуурсаар элбэг байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Та бүхэн Сар шинэдээ сайхан шинэлээрэй 🐰

Photos from Цэвэр хөрсний шим's post 16/02/2023

"Цэвэр хөрсний шим" дундын хоршоо нь албан байгууллага, нийтийн хоолонд төмс, хүнсний ногоог хальслаж, хэрчиж нийлүүлнэ. Үнийн мэдээлэл авах бол имэйл дугаараа үлдээнэ үү. Баярлалаа
утас: 89768799

28/01/2023

Эрүүл хооллолт нь хоол тэжээлийн дутагдлын бүх хэлбэрээс, чихрийн шижин, зүрхний өвчин, цус харвалт, зарим хорт хавдар болон халдварт бус өвчнөөс хамгаалахад тусалдаг.

Эрүүл хооллолтын үндсэн зарчим нь хувь хүний ​​онцлог (нас, хүйс, амьдралын хэв маяг, хөдөлгөөний түвшин) соёл иргэншил орон нутагт байгаа хоол хүнс, хооллох зуршил зэргээс үл хамааран ижил хэвээр байна.

Дэлхий эрүүл мэндийн байгууллага, дараах байдлаар эрүүл хооллолтыг тодорхойлдог.

• Нэг өдөрт: жимс, хүнсний ногоо 400гр идэх

• Өдөр бүр, сэвэг зарам, хатаасан шош,
үр тариа, самар зэргийг тохирсон хэмжээгээр тогтмол хэрэглэх

Эрүүл мэндэд эрсдэл учруулах хүнсэнд

• Нэмэлт сахар агуулсан хоол

• Давслаг хоол

• Өөх тос ихээр агуулсан хоол

• Үйлдвэрийн бэлэн бүтээгдэхүүн нь
Нэмэлт сахар, өөх тос, хугацаа уртасгагч
зэргийг агуулдаг.

Мөн нэг төрлийн хоол хүнсийг хэт олон давтамжтай хэрэглэхээс зайлсхийх.

Хоол хүнсний тэнцвэртэй хэрэглээг чухалчлаарай.

Лагшмаагийн өглөөний цайны жишиг хуваарь

Эх сурвалж Лагшмаагийн Ээж •••

24/01/2023

🥕Лууван нь витамин А,B,C болон төмөр, кальци, калигаар баялаг.
🥕Цусны даралт ихсэх, судас хатуурах өвчнөөс урьдчилан сэргийлдэг.
💚Монгол лууванг хамгийн хямдаар💚
✅Бүх салбар дэлгүүрүүдээр...
----------------------------------------------
🛒🛒Сайхан бүхнийг сагсанд тань 🛒🛒
Сансар сүлжээ дэлгүүр …

"Цэвэр Хөрсний Шим" дундын хоршоо - Бидний тухай 17/01/2023

“Цэвэр хөрсний шим” дундын хоршоо нь 2018 онд үүсгэн байгуулагдсан. Төв, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул зэрэг 4 аймаг 12сумын 300 гаруй ногоочдын гишүүнчлэлтэй.

"Цэвэр Хөрсний Шим" дундын хоршоо - Бидний тухай Товч танилцуулга

30/12/2022

Угтан ирж буй шинэ онд тань
Урам зориг, амжилт бүтээл, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.
Шинэ оны мэндийг хүргэе!

"Цэвэр хөрсний шим" дундын хоршоо

29/12/2022

ЖОРЫН БУЛАН - НОГООТОЙ ПАНКЕЙК 🌶🥒🥕🫑🥬
Шинэ жилийн баярын хоолны цэсэндээ ногоотой панкейк оруулаарай. Орц нь энгийн, хийхэд хурдан хялбар, тэжээллэг ногоотой панкейкэд хүн бүр дуртай. Гэр бүл, найз нөхөддөө шинэ жилийн баяраар шинэ жороор хийсэн шинэ амтыг мэдрүүлээрэй.
ШИНЭ ЖИЛЭЭ ШИНЭ ЖОРТОЙ УГТАЯ 🤩😍

"Эмчилгээний хоол" нэвтрүүлэг Брокколины зутан шөл, хүрэн манжингийн салат 13/12/2022

Өвлийн улиралд шим тэжээлтэй хоол хүнсээр гэр бүлээ тэтгэж эрүүл байгаарай. "Эмчилгээний хоол" нэвтрүүлэг Брокколины зутан шөл, хүрэн манжингийн салат
УНТЭ-ийн Жаргалант зоогийн газрын эмчилгээний хоолны технологич О. Гансүх

"Эмчилгээний хоол" нэвтрүүлэг Брокколины зутан шөл, хүрэн манжингийн салат УНТЭ-ийн Жаргалант зоогийн газрын эмчилгээний хоолны технологич О. Гансүх

Зохистой дадлаас эрүүл хүнс! 02/12/2022

Тариаланчид зохистой дадлын стандартыг тариаландаа нэвтрүүлснээр борлуулалтын асуудлаа шийдвэрлэж чадна.
Учир нь таны тариалсан хүнсний ногоо эрүүл хүнс гэдгийг стандартын байгууллага баталгаажуулчихаж байна.
Хэрэглэгч хямдыг бус харин "ЭРҮҮЛИЙГ" сонгодог.

Зохистой дадлаас эрүүл хүнс! Тариаланчид зохистой дадлын стандартыг тариаландаа нэвтрүүлснээр борлуулалтын асуудлаа шийдвэрлэж чадна. Учир нь таны тариалсан хүнсний ногоо эрүүл хүнс гэдг...

Photos from Цэвэр хөрсний шим's post 30/11/2022

2022.11.29 нд
"Цэвэр хөрсний шим" дундын хоршоо нь
Гишүүн хоршооддоо үйл ажиллагаа танилцуулах тойрон аяллыг зохион байгууллаа.
Идэвхтэй оролцсон гишүүддээ талархал илэрхийлье

Хөтөлбөр
- ЦХШ агуулах савлагааны цехтэй танилцлаа
- Номин-22, Сансар-22 супермаркетуудаар орж бараа өрөлт, дэлгүүр болон хэрэглэгчид ямар стандартын ногоо авах хүсэлтэй байдаг талаар ярилцлага
- Хаан бууз сүлжээ
- Хоршоологчдын Холбоо / мэдээлэл, санал солилцох цаг/

нийт: 14хүн оролцлоо

29/11/2022

ХҮҮХДИЙН ХООЛЫГ ХҮНСНИЙ НОГООГООР БАЯЖУУЛАХЫН АЧ ТУС
Бүх насны хүүхэд өдөр бүр олон төрлийн хүнсний ногоо хэрэглэх нь тэдний өсөлт хөгжилтийг дэмжиж, дархлааг сайжруулах, нүдний харааг сайжруулах, өтгөн хаталтаас сэргийлэх, яс, шүдийг бэхжүүлэх, биеийн жинг хэвийн байлгахад туслахын зэрэгцээ уураг тархины үйл ажиллагааг сайжруулж оюуны чадварыг сайжруулах, эрүүл чийрэг эрч хүчтэй, сэргэлэн цовоо байхад чухал ач холбогдолтой болох нь олон судалгаагаар тогтоогджээ. Хүүхдийнхээ хоолыг хүнсний ногоогоор баяжуулж эрүүл мэндийг нь дэмжээрэй.

23/11/2022

"НОМИН, САНСАР"-ЫН БҮХ САЛБАРУУДААР ХУДАЛДААЛАГДАЖ БАЙНА. МОНГОЛ ХҮН ТА ЭРҮҮЛ БАЙЖ УРТ НАСЛААРАЙ. 🥰
ӨДӨР БҮР ШИНЭ ЭРҮҮЛ ХҮНС 🥔🥕🧅🥬🥦🍠🫑🍅

16/11/2022

ЖОРЫН БУЛАН - САРИМСТАЙ ЦАЙ - ХАНИАДЫГ ХАШРААНА
Ханиад, томуунаас сэргийлэх, эмчлэхэд саримс бидэнд тусалдаг. Ихэнхдээ хүмүүс саримстай шөл хэрэглэдэг боловч саримстай цайг тун ховор хэрэглэдэг. Саримстай цайнд саримснаас гадна дархлаа дэмжих үйлчлэлтэй нимбэг, зөгийн бал, цагаан гаа ордог учир ханиадыг жинхэнэ хашраадаг байна. Энгийн орцтой, хийхэд хялбар энэ жорыг туршаад үр дүнг мэдрээрэй. 🤩

14/11/2022

ШҮҮСНИЙ ЛУУВАН-НАВАЛ F1 -г Цэвэр хөрсний шим дундын хоршооны ногоочид эх орныхоо хөрсөнд тариалж арвин ургац хураалаа. Луувангийн үрийг сонгохоос эхлээд хураах хүртэл бүх үе шатанд Хөдөө аж ахуйн зохистой дадал стандартыг мөрдөж ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ХҮНС болохыг баталгаажуулав.
Энэхүү луувангийн шүүсийг нь шахаж шууд ууж хэрэглэх, смүүтинд хийх, нухаш зутан хийж хүүхдийн болон эмчилгээний хоолонд хэрэглэх, нухаш байдлаар хөлдөөж нөөцлөн дараа хавар хүртэл хэрэглэхэд тохиромжтой.
Шүүсний гарц өндөртэй Навал-F1 сортын лууванг Цэвэр хөрсний шим дундын хоршооны агуулахаас болон Номин, Сансар супермаркетийн салбаруудаас авах боломжтой.
Агуулахын утас: 88158799

Гурвалжин будаатай хуурга 12/11/2022

Гурвалжин будаатай хуурга Амралтын өдрөө гэр бүлээрээ 🍅🍆 эрүүл чанартай хоолоо 🍳🥔🥒🥬🥦🥕 хийж идэн сайхан амарцгаагаарай🤩😍🥰🍕🥘🫕🥫

Гурвалжин будаатай хуурга Монгол Ногоо төслийн зүгээс хүнсний ногоогоор шим тэжээлтэй, амтлаг хоолны жоруудыг хүргэж байна. Та бүхэн туршаад үзээрэй.Хамтран ажилласан байгууллагууд: М...

09/11/2022

САРИМСНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН АЧ ТУС
Саримсыг эрт дээр үеэс олон өвчнийг анагаах шидтэй эмийн ургамалд хамааруулж иржээ. Эртний Грекийн эмч Гиппократ саримсыг амьсгалын эрхтэний асуудал, шимэгч хорхойг эмчлэх, хоол боловсруулалтыг дэмжих, хүч тамирыг сайжруулах зорилгоор хэрэглэж байжээ. Тиймээс Эртний Грект олимпийн тамирчид "хүч тамир сайжруулагч" саримсыг хэрэглэж байсан түүхтэй. Орчин үеийн шинжлэх ухааны судалгаагаар саримсны тогтмол хэрэглээ нь олон өвчнөөс урьдчилан сэргийлэх, анагаах ач тустай болохыг тогтоогоод байна. Энэ нь саримсны найрлага дахь 200 гаруй биологийн идэвхтэй бодистой холбоотой ажээ.
САРИМС ХООЛ АМТЛАХ ТӨДИЙГҮЙ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИНЭ.

07/11/2022

ЖОРЫН БУЛАН - НОГООТОЙ ТАЛХАН ЗУУШ - АЖИЛДАА, ХИЧЭЭЛДЭЭ, АЯЛАЛДАА
Талхан зууш, талхны хавчмалыг төрөл бүрийн ногоотой бэлтгээд өглөөний хоолонд хэрэглэх, ажил, сургууль болон аялалд авч явахад тохиромжтой. Өөрт байгаа ямар ч төрлийн ногоогоор хийх боломжтой. Лууван, манжин, хүрэн манжин зэрэг ногоо хэрэглэх бол урьдчилан хальстай нь чанаж болгоод нимгэн хавтгай хэрчинэ. Ногооны дээр перец, давс, гич зэрэг өөрийн дуртай амтлагчдыг нэмж болно.

06/11/2022

Хүнсний ногоог удаан хугацаанд хадгалах аргуудаас хамгийн үр дүнтэй гүн хөлдөөх арга юм.Энэ аргыг хэрэглэхдээ технологийн дагуу, зөв хөлдөөх хэрэгтэй. Зарим хүнсний ногоог хэрчээд шууд хөлдөөдөг бол заримыг нь буцалсан усанд хийж, жигнэж хөлдөөдөг байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг мэргэжлийн хоол зүйч Оюундариас тодрууллаа.

Want your business to be the top-listed Food & Beverage Service in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

"НОМИН, САНСАР"-ЫН БҮХ САЛБАРУУДААР ХУДАЛДААЛАГДАЖ БАЙНА. МОНГОЛ ХҮН ТА ЭРҮҮЛ БАЙЖ УРТ НАСЛААРАЙ. 🥰ӨДӨР БҮР ШИНЭ ЭРҮҮЛ Х...

Category

Telephone

Address

Ulaanbaatar
Other Greengrocers in Ulaanbaatar (show all)
Euro Garden Euro Garden
Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Royal Plaza Building , 8th давхар Утас: +976 80442211
Ulaanbaatar

Манай компани Монгол улсдаа анхдагч бөгөөд томоохон Европ жимс импортлогч компаниудын нэг

Жимс Хүргэлт Үйлчилгээ Жимс Хүргэлт Үйлчилгээ
Friut
Ulaanbaatar, 0000

Friut

Хатаасан манго- Dried mango Хатаасан манго- Dried mango
Ulaanbaatar

Хатаасан манго бэлэн хүргэлттэй

Органик Ногоо Жимс Органик Ногоо Жимс
Хан уул дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, 35/1
Ulaanbaatar, 17070

100% ОРГАНИК ХӨЛДӨӨСӨН ЖИМС НОГОО

Food club Food club
Ulaanbaatar, 13371

Монгол орны хөрсөнд ургасан эрүүл хүнсний ногоогоор х?

Органик Монгол Ургац ХХК Органик Монгол Ургац ХХК
Ulaanbaatar, 00976

Өглөө бүрийг Органик Монгол хүнстэй !

Чонон Хармаг / WolfBerry Чонон Хармаг / WolfBerry
ЧД, МҮЭ Холбооны ордон, 4 давхарт, 403 тоот
Ulaanbaatar, 11000

DT's жимс хүргэлт DT's жимс хүргэлт
Ulaanbaatar

Чанартай жимсээ гэртээ хамгийн хямдаар хүргүүлэн аваарай.

KENKO fruits & icecream KENKO fruits & icecream
Khan-Uul District, 2nd Khoroo, Khan-Uul Condo Apartment, 1stfloor
Ulaanbaatar

Жимс, нарийн ногооны дэлгүүр шинээр нээгдлээ.

Узбек сармис Узбек сармис
Ulaanbaatar

Узбек сармис захиалга хүргэлт

Бүх төрлийн жимс нарийн ногооны бөөний төв Бүх төрлийн жимс нарийн ногооны бөөний төв
Narantuul Orogtgol Jimsnii 18
Ulaanbaatar, 0911

🍎🍏🍇🍍🥦🥒🍒🍉

Шимт ногоо /байцаа/ Шимт ногоо /байцаа/
Ulaanbaatar

Сайн байна уу. Монгол хөрсөнд ургасан органик байцааг тариаланчийн гараас танд хүргэнэ. 89219009