Баянзүрх дүүрэг дэх салбар номын сан

Баянзүрх дүүрэг дэх салбар номын сан

Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв н

21/12/2023

Миний хөгжих цагийг дэмжигч-номын сан
Миний сурах хүслийг дэмжигч-номын сан
БАЯРЛАЛАА -НОМЫН САНДАА

08/12/2023

Уншигч та бүхний анхааралд:
Д. Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн албан хаагчид 2023.12.11-ны өдөр буюу Даваа гарагт тайлангийн хуралтай тул төв болон салбар номын сангууд ажиллахгүй болохыг мэдэгдье!
2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр буюу Мягмар гарагт цагийн хуваарийн дагуу номын сангууд ажиллана.

07/12/2023

Бид нэгдлээ

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам
Жендэрийн Үндэсний Хороо
UNFPA Mongolia
Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв ТББ / National Center Against Violence NGO
Эх сурвалж: https://www.facebook.com/NCAVMongoliaNGO

06/12/2023

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд
Жендэр гэж юу вэ?
Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа - 2017

06/12/2023

“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг Олон улсад “ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛЭЭС СЭРГИЙЛЭХЭД ХӨРӨНГӨ ОРУУЛЪЯ" уриатай тэмдэглэж байгаа бол үндэсний хэмжээнд “ХҮНДЛЭЛ-ХАМГИЙН ТОД ГЭРЭЛ" уриан дор нэгдлээ.

05/12/2023

“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн харьяа Баянзүрх дүүрэг дэх салбар номын сангийн хамт олон нэгдэж байна.
Нэгдсэн Үндэстний Байгууллага 1991 онд анх “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг санаачлан эхлүүлснээс хойш эдүгээ 187 улс орон энэхүү аяныг жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл тэмдэглэн өнгөрүүлдэг.
Монгол Улс 26 дахь жилдээ жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, жендэрт суурилсан аливаа ялгаварлан гадуурхалт, хэвшмэл ойлголтыг өөрчлөх, энэ төрлийн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү аяныг тэмдэглэн өнгөрүүлж байна.
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг Олон улсад “ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛЭЭС СЭРГИЙЛЭХЭД ХӨРӨНГӨ ОРУУЛЪЯ" уриатай тэмдэглэж байгаа бол үндэсний хэмжээнд “ХҮНДЛЭЛ-ХАМГИЙН ТОД ГЭРЭЛ" уриан дор нэгдлээ.
Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход өөрсдийн үүрэг оролцоог ухамсарлан гар бие, дуу хоолойгоо өргөн оролцохыг уриалж байна.

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам
Жендэрийн Үндэсний Хороо
UNFPA Mongolia
Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв ТББ / National Center Against Violence NGO
Эх сурвалж: https://www.facebook.com/NCAVMongoliaNGO

Photos from Баянзүрх дүүрэг дэх салбар номын сан's post 30/11/2023

#СоёлынБүтээлчСар
Соёлын яамны хөтөлбөр “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд "Зохиолч-Уншигчдын Уулзалт"-ыг эрхэм хүндэт зочин МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, зохиолч Гүнрэгжавын Ишхүү, Улсын тэргүүний 48-р бүрэн дунд сургуулийн 9, 10-р ангийн сурагчдын төлөөлөл оролцож, сонирхсон асуулт бүрт хариулж, сонирхолтой яриа өрнүүлж багш сурагчдын талархалыг хүлээж амжилттай зохион явуулав. Зочин зохиолч маань өөрийн уран бүтээлээ танилцуулан " Хэн сайн унших вэ" уран уншлагын уралдаан зарлав. Үүнд 10ж ангийн Н. Намуунбаясгалан шалгарч " Анирхан зүрхний урсгал" шинэхэн номоор нь шагнууллаа. Уулзалтанд идэвхитэй оролцсон бүх сурагчид, урилгыг хүндэтгэн авч хүрэлцэн ирсэн зочиндоо , хамтран ажилласан 48-р сургуулийн номын сан Батчимэг нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье!
Та бүхэндээ уран бүтээлийн, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Д.Пүрэвдорж. Тусгаар тогтнол /Шүлэг/ 26/11/2023

Монгол улс анхдугаар үндсэн хуулиа баталж, БНМАУ тунхагласан 99 жилийн ойн баярын мэндийг түмэн олон та бүхэндээ хүргэе

Д.Пүрэвдорж. Тусгаар тогтнол /Шүлэг/ Д.Пүрэвдорж. Тусгаар тогтнол /Шүлэг/

25/11/2023

Салбар номын сан нь 2023 оны 11 дүгээр сарын 26 нд амарна.

☝️УНШИГЧДИЙН АНХААРАЛД:🇲🇳🇲🇳🇲🇳 Улс тунхагласны 99 жилийн ойн баяр Анхны Үндсэн хууль батлагдсан, Бүгд Найрамдах Улс тунхагласны 99 жилийн ой 2023 оны 11дүгээр сарын 26-ны Ням гарагт тохиож байна. 📖📚Энэ өдөр Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сан болон бусад салбар номын сангууд бүх нийтээр амрах тул. 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр номын сан тогтсон цагийн хуваарийн дагуу ажиллана.😊.
Сайхан баярлаарай🇲🇳🥳

Photos from Баянзүрх дүүрэг дэх салбар номын сан's post 23/11/2023

#СоёлынБүтээлчСар
Соёлын яамны хөтөлбөр “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд "Зохиолч-Уншигчдын Уулзалт"амжилттай боллоо. Уулзалтын эрхэм хүндэт зочноор МЗЭ-ийн шагналт, МУСТА яруу найрагч Намбарын Пүрэв уригдан оролцлоо. Уулзалтанд "Шилдэг" бүрэн дунд сургуулийн 9а ангийн сурагчид оролцож, сонирхсон асуулт бүрт хариулж, сонирхолтой яриа өрнүүлж олон сайхан урам зориг өгсөн сайхан уулзалт боллоо, бүх сурагчдадаа, урилгыг хүндэтгэн авч хүрэлцэн ирсэн зочиддоо чин сэтгэлийн талархал илэрхийлье!
Та бүхэндээ уран бүтээлийн, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Photos from Баянзүрх дүүрэг дэх салбар номын сан's post 20/11/2023

Шинэ долоо хоногийн мэнд хүргэе
😀Оньсого таах уу 😃
Эрдэм ном бичгийн тухай оньсого
Оньсого нь эртний Грекийн үеэс үүсэлтэй бөгөөд далд, нууцлаг гэсэн утгатай enigma гэх грек үг юм. Грекийн гүн ухаантан Аристотель “Оньсого гэж сайтар боловсруулсан зүйрлэлийг хэлнэ” гэж тодорхойлсон байдаг.

Хүмүүс аливаа юмсын адил төстэй болон ялгаатай шинж төлөвийг танин мэдсэнээр хооронд нь адилтгаж эсвэл зүйрлэж оньсого зохиодог. Юуг юутай зүйрлэн оньсого зохиож байна гэдгээс тухайн улс үндэстний аж амьдрал, ахуй соёлын онцлог харагдана.

Photos from Баянзүрх дүүрэг дэх салбар номын сан's post 15/11/2023

Судрын хэлэлцүүлэг=4. МТТТ редактор Мядагмаа урилгаар хүрэлцэн ирж өв соёл түүхийн тухай , хадгалж өвлүүлэх зэрэг мэдлэгээ хуваалцсанд талархлаа.

15/11/2023

❄️☃️Өвлийн эхэн сарын мэнд хүргэе☃️❄️

09/11/2023

Пүрэв гаригийн мэнд хүргэе.😀😃😃

07/11/2023

ОКТЯБРИЙН ХУВЬСГАЛ БА ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТҮҮХ
Октябрийн хувьсгал гэж Орос оронд 1917 онд Оросын бүгд найрамдах улсын Түр засгийн газрын эсрэг большевикуудын зохион байгуулж, зэвсгийн хүчээр төрийн эрхийг авсан хувьсгалыг хэлдэг. Энэ хувьсгалын үр дүнд 1917 оны Oросын хоёр сарын хувьсгалаар бүрдсэн Засгийн газрыг түлхэн унагааж, Орос оронд коммунист засаглал тогтоосны улмаас тус улсад 1918-1922 онд иргэний дайны галыг өрдөж, улмаар 1917-1991 он хүртэл уг коммунист дэглэм оршин тогтножээ. Оросын Октябрийн хувьсгал ба түүний шууд үр дагвар Коммунист нийгэм байгуулах явцад ЗХУ-д 1917-1990 онуудад 20 сая гаруй энгийн иргэдийг харгислан устгаж хэлмэгдүүлсэн түүхтэй.[1] Октябрийн хувьсгалыг В.И.Ленин, Л.Д.Троцкий, Я.М.Свердлов, В.А.Антонов-Овсеенко, П.Е.Дыбенко, И.В.Сталин болон бусад хувьсгалчид удирдан зохион байгуулсан. Энэ хувьсгал зөвхөн Орост бус дэлхийн түүхэнд томоохон өөрчлөлт оруулж онцгой нөлөө үзүүлсэн юм.

Photos from Үндэсний Статистикийн Хороо's post 29/10/2023
29/10/2023

Д.Нацагдорж минь ийм хүн байлаа

Нөхөр Д.Нацагдоржийг хувьсгалаас өмнө зүс таних төдий явсаар 1921 оны долдугаар сард бие тулж танилцсан юм. Тэр үед нөхөр Д.Нацагдорж Цэргийн яамнаа бичээчийн алба хааж байв. Тэрбээр бие нарийхан, нуруу тэгш шулуун, царай цагаан, үс хөмсөг хар, гар хуруу тэгш, гуалиг царайлаг залуу байсан юм. Монгол дээл голдуу өмсөх боловч мөн европ хувцас холимог хэрэглэдэг. Жишээлбэл зангиатай цамцан дээр монгол дээл өмсч явна. Савхин гутал өмсөнө. Сүүлийн үед үргэлж бүрх малгай өмсөж явах болсон. Бас цэргийн хувцас хааяа өмсөнө. Тэгж явахдаа хувцас нь цэвэр бөгөөд ямар хувцас боловч биедээ тохирсныг эдэлнэ. Тэр үед тамхи татах ба архи уухгүй, арван долоо, найм орчим насны, дунд зэргийн биетэй байсан бөгөөд хорин хэдэн насны үед цэцэг өвчний уршгаар нүүр нь цоохор болж бяцхан өөрчлөгдсөн юм. Д.Нацагдорж 1929 оноос эхлэн уран зохиолын ажилд ихээхэн шургуугаар ажиллаж ирэхдээ “Миний нутаг” гэдэг алдарт шүлэг ба бусад өгүүллэг, найруyлал нилээд олныг бичсэнийг хүн бүр мэдэх тул давхарласангүй. Гагцхүү “Миний нyтaг” гэдэг шүлгийг анх уран зохиолчдын санд олж авсныг ярих хэрэгтэй байна.

1929 онд Улаанбаатар хот дахь Лениний нэрэмжит клубт Монголын уран зохиолчдын хурал хурaлдaж нөхөр Нацагдоржийг холбооны даргаар сонгож бусад тэргүүлэгчид Ц.Дамдинсүрэн нарын зэрэг хэдэн хүний бүрэлдүүнтэй сонгосон юм. Дараагаар нь Ц.Дамдинсүрэн даргаар томилогдсон ч удалгүй гадаад улсад явах болж зохиолчдын холбооны бүх бичиг хэрэг болох нэгэн хар хавтаcтай юмыг надад үлдээсэн бөгөөд түүнд нэлээд гар бичмэл байсны дотор “Миний нутаг” гэдэг шүлгийн зэрэг хэдэн зохиол байсан юм. Тэгээд нөхөр Д.Дамдинсүрэнгээс хэлсэн нь: “Манай уран зохиолын санхүү болох 500 төгрөг байx учиртай. Гэтэл Д.Нацагдорж хувьдаа зарцуулжээ. Одоо Д.Нацагдоржоос тэрxүү 500 төгрөгийг төлөх чинээгүй, миний зохиосон энэхүү “Миний нутаг” гэдэг шүлгийн цоморлигийг авна уу гэсэн тул уг шүлгүүдийг уншиж үзвэл нилээд сайн чадалтай зохиосон тул 500 төгрөгтөө бодож авч, тэрхүү 500 төгрөгийг Д.Haцагдоржоор төлүүлэхийг байлгахаар зохих газар xэлбэл 500 төгрөгийн үнэтэй авахад татгалзахгүй гэж зөвшөөрөв” гэлээ. “Миний нутаг” гэдэг шүлгийн зохиол анх уран зохиолчдын шинэ соёлын өвд орж ирсэн үнэн түүх ийм юм. Тэгээд энэхүү “Миний нутаг” шүлэг нь намын есдүгээр их хуралд намын төв хорооноос тавьсан соёл боловсролын илтгэлд сайшаагдан opж батлагдсанаас хойш энэхүү шүлгийн алдар ихэд дэлгэрч ард түмэн сонирхон сонсох, унших болсноос гадна жүжигчин Дамдинбазар гэгч хуучирт оруулж аялгуутайгаар уг шүлгийг уншиж ард түмний сонирхлыг ихэд татаж зарим сонсогчид уйлах, дахин дахин хэлүүлэхийг шаардах буюу улсын их баяр ёслолын дайллага, гадаадын зочдыг дайлах дайллага дээр Дамдинбазарыг хуучрын хамт ирүүлэн шүлгийг уншуулахад гадаад дотоод хэн боловч сонирхохгүй өнгөрч байгаагүй юм.

Нөхөр Д.Нацагдоpж Шинжлэх уxaaны хүрээлэнд шилжиж ажилласнаас хойш эх орны эрдэм шинжилгээний ажлыг ихээхэн сонирхож Монголын эртний үеийн түүхийг ихээхэн судлах болсон тул гадаад хэлэн дээрх Монголын түүхийг орчуулax ажлыг хийсэн юм. 1933 онд Монголын эртний үеийн товч түүхийг бичихэд Грумм-Гржимайло, Владимирцов нарын бичсэн Монголын эртний түүхийг орчуулж өгч уг түүхийг зохиоход ихээхэн туслалцсанаас гадна дотоод яамны төв сургуульд Монголын түүх зааж, тэр заасaн их хичээлээ товчлон хураангуйлж хэдхэн хуудсанд багтаан яруу найргаар бичиж “Манай Монгол улс маш эртний улсаа...” гэж эхлээд дуусахдаа “...түмэн оны энхийг ийнхүү тэмцэн бүтээнэ” гэж дууссан юм. Д.Нацагдорж хорин хэдэн настай байхдаа Пагмадуламтай анх гэр бүл болсон боловч сүүлдээ тохирохгүй болж салаад нэrэн орос эхнэр авч гэрлэсэн юм. Тэгээд хоёр биедээ харилцан маш янаг хайртай бөгөөд үнэхээр сэтгэлээр ханилсан хүмүүс байcaн юм. Гэрт нь очиход хоёул зан сайн, ирсэн хүнийг боловсон байдлаар хүндэтгэх зочлох, гэрийн дотоод байдал боловсон цэвэр, тэр хоёул эвтэй, уйтгар гуниг байхгүй, эгшигт хайрцаг тавьж сонсох, бүжиг хийх зэргээp үргэлж баяр жавхлантай хөгжилтэй байхыг олон удаа үзэв. Орос эхнэр нь Нацагдоржийн архи уухыг хориглоход үгэнд нь тэр дуртайяа орж, мөн эxнэp нь түүний олсон цалин мөнгийг гардан хадгалж илүү зардалд үрүүлэхгүй арвилах хэмнэх зэргээр гэрийн аж амьдралыг засаж сайжруулж байлаа. Гэтэл 1936 онд Д.Нацагдоржийн орос эхнэрийг гэнэт албадан салгаж нутагт нь явуулснаас хойш тэрбээр үргэлжийн гунигт байдалд орж царай зүс алдаж согтууран явах болсон зэргийг сонсож миний бие нэгэн өдөр гэpт нь очвол ганцаар маш уруу царайтай гөлрөн сyyж байхад нь мэндэлж гар барилцан суусны дараа Д.Нацагдорж “Нөхөр чинь эхнэрээсээ амьдын хагaцал болсныг та сонссон биз?” гээд өөр юм төдийлөн ярьсангүй алмайран гуньсан байж билээ. Тэгээд би “Москвад явах болсноо чамд сонсгоё гэж ирлээ” гэхэд тэрбээр, “Сайн байна. Чи орос хэл мэдэх үү?” гэсэнд би “Үгүй” гэлээ. Тэр надад “Орос хэл сурах хэрэгтэй” гэж захив. За тэгээд явахын мэндийг хүргэж гар барилцан салснааc xoйнo дахин учирсангүй. Москвад очсон хойно сонсоход нөхөд Д.Нацагдоржийг архи ууж согтууран яваад гудамжинд нас барав гэж сонсголоо. Ингээд энэ тухай товчлон дурсгаж тэмдэглэх нь, нөхөр Д.Нацагдоржтой 1921 оны ардын хувьсгалын үр ачаар үзэж танилцаж, Хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүнд элсэж, мөр зэрэгцэн ажиллаж явснаа санаж, Монголын хувьсгалыи шинэ уран зохиолын санд хувь нэмрээ оруулж хойчийн үлдэх залууст үлгэр жишээ болох сайхан зохиолуудыг үлдээж өгсөн үйл хэргийн том бүтээлүүд нь үргэлж дурсагдаж явахыг дуртган энэхүү бяцхан өгүүллийг бичив.

Ахмад зохиолч Өөлдийн Чимидийн дурсамж
“Монголын уран зохиолын дээжис–XII боть” номын 388 – 394 дүгээр тал

26/10/2023
24/10/2023

🖊🖋Гэрийн даалгавраа хийх, багахан хэмжээний илтгэл, зохион бичлэг бичихийн тулд тодорхой зүйлийн талаар судлах шаардлагатай болдог. Энэ тохиолдолд мэдэхийг хүссэн зүйлийнхээ талаарх цогц мэдлэгийг хамгийн хурданаар хэрхэн олж авах вэ? Бид чамд туслая.
Сэдвийн дагуу мэдээлэл цуглуулах олон янзын боломж бий. Үүнд: Номын сан явах
Найз нөхөд , ах, эгчээсээ асуух
Мэргэжлийн хүмүүсээс асууж лавлах
Мэргэжлийн ном, нэвтэрхий толиос харах
Интернэтээс хайх
#Бүхнийтийнсоёлынболовсролд

Photos from Баянзүрх дүүрэг дэх салбар номын сан's post 15/10/2023

БАЯРЛАЛАА . Б.Гэрлээ орчуулагч номын санд маань өөрийн орчуулсан номын эх дээжээс хандивлав.Мөн ӨМӨЗО=ны Ардын хэвлэлийн хорооноос хэрэгжүүлсэн төслийн 9=н номыг хандив өргөв Номын цагаан буян нь өнөд дэвжин дээшлэхийг ерөөе

Photos from Баянзүрх дүүрэг дэх салбар номын сан's post 10/10/2023

Судрын хэлэлцүүлэг=2 маш амжилттай явагдлаа. Оюун ухаанаа цэлмүүлж мэдлэгээ түгээсэн та нартаа талархлаа.

05/10/2023

Эрхэм хүндэт багш нартаа баярын мэнд хүргэе.

04/10/2023

Үе үеийн нийт сурган хүмүүжүүлэгч, багш нартаа болон боловсролын салбарын ажилтан албан хаагчид та бүхэндээ Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь өдрийн баярын мэндийг дэвшүүлж сургах гэгээн үйлсэд нь их амжилт хүсье.
ЮНЕСКО-гоос жил бүрийн аравдугаар сарын 5-ны өдрийг Дэлхийн багш нарын өдөр болгон 1994 онд зарласан билээ. 1966 оны энэ өдөр ЮНЕСКО ба Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран, багш нарын статусын тухай Засгийн газар хоорондын тусгай бага хурал зохион байгуулж “Багш нарын статусын тухай зөвлөмж”-ийг батлан гаргажээ. Уг зөвлөмж багшийн мэргэжлийн олон улсын стандартыг тодорхойлж өгсөн. Энэ нь хууль зүйн заавал дагаж мөрдөх баримт биш боловч боловсролын чанарыг сайжруулах зорилгоор багш нарын статусыг дээшлүүлэх эрх зүйн чухал баримт бичигт тооцогддог.
Багш нарын баярын өдрийг өнөөдөр дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэдэг уламжлалтай.
Монголын багш нарын өдрийг 1967 оноос 2013 он хүртэл жил бүрийн хоёрдугаар сарын эхний ням гаригт тэмдэглэж ирсэн. Харин 2014-2015 оны хичээлийн жилээс Монголын багш нарын өдрийг жил бүрийн 10-р сарын 5-нд Дэлхийн багш нарын өдөртэй хамт тэмдэглэж байхаар Засгийн газраас “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд өөрчлөлт оруулсан.

26/09/2023

НОМ ГЭДЭГ НЬ нэг талаараа хэн нэгэн буюу хэсэг хүний оюуны бүтээл, нөгөө талаараа аль нэгэн улс үндэстний материаллаг үйлдвэрлэлийн бүтээгдхүүн байдаг хоймсон чанарыг агуулдаг онцгой баялаг юм

25/09/2023

⏰Ажиллаж байгаа цагийн хуваарь⏰
📌📌Цагийг хэдийчинээ ашиглавал үнэ нь төдийчинээ мэдэгдэнэ📌📌 Ж. Ж. Руссо

Photos from Баянзүрх дүүрэг дэх салбар номын сан's post 19/09/2023

34 дэх номын баярт зориулан "Ертөнц" дунд сургуулийн С. Цэнгэл багштай 8-р ангийн сурагчдын дунд танин мэдэхүйн "АХА" тэмцээн зохион явууллаа. Үүнээс:
🥇Тэргүүн байрт Б. Билгүүнтөгс
🥈 Дэд байрт М. Одончимэг
🥉 Гутаар байрт У. Мишээл, Э. Нандинэрдэнэ нар тус тус шалгарлаа. Тэмцээнд оролцсон сурагчдынхаа дунд "Азын сугалаа" сугалуулж баяр дээр баяр нэмлээ.
🏅Мөн "Тэргүүний уншигч- Д. Нацагдорж тэмдэгтэн" болзол хангасан тус сургуулийн 8-р ангийн сурагч У. Хулан, Э. Нинжин хоёрыг шагналаа. Нийт оролцсон сурагчид маань бидэнд "Гэрийн ерөөл" уншиж сонирхуулалаа. Нийт оролцсон багш сурагчиддаа маш их баярлалаа. Сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье👏👏👏

18/08/2023

Ном унших ач тус
Ном унших нь оюуны ертөнцөөр аялуулж, орчлон ертөнцийг шинэ өнцгөөс харуулж, адал явдлыг мэдрүүлдэг. Ийм учраас бид өөрсдийн нэрийг “Энлайтэн” гэж нэрлэж, уриа үгээ “Номын дуутай аял” гэдгээр сонгосон юм. Та бид нартай хамт аяллаа үргэлжлүүлснээр, бодит амьдрал дээр дараах гайхамшигтай, үнэ цэнтэй чадваруудыг эзэмшинэ.

Ном унших нь оюуны чадамж болон мэдлэгийг дээшлүүлдэг.
Хүний тархи нь булчинтай адилхан дасгал, сургуулилтаар чадамж, гүйцэтгэл сайжирдаг. Та ном унших дадал зуршилтай болсноор өөрийн оюуны чадамжийг хөгжүүлж чадна. Мөн ном уншиж мэдлэгээ дээшлүүлэх нь бодит байдлыг зөв үнэлж дүгнэн, урт хугацааны оновчтой шийдвэр, сонголт хийхэд тусалдаг.

Ном унших нь анализ хийх болон шүүмжлэлтэй сэтгэн бодох чадварыг сайжруулдаг.
Өнөө үед хамгийн өндөр үнэлэгддэг чадваруудын нэг бол анализ хийх, болон шүүмжлэлтэй сэтгэн бодох чадвар билээ. Биеийн хүчний болон давтагдсан үйлдэлтэй ажлуудын зарим нь аль хэдийн техник технологиор орлогдсон бөгөөд ойрын ирээдүйд бүрэн орлогдох магадлал хамгийн өндөр. Тиймээс та ажил мэргэжилдээ үнэ цэн өгөхийн тулд ном тогтмол уншиж эдгээр чадваруудыг хөгжүүлэх нь чухал юм.

Ном унших нь таны үгийн санг баяжуулж, бичгийн чадварыг нэмэгдүүлнэ.
Баялаг үгийн сан болон өндөр бичгийн чадварын нь хүний мэдлэг, чадварыг илтгэх нэг үзүүлэлт гэж үздэг. Эдгээрийг ашиглан өөрийн санаа, бодлыг цэгцтэй илэрхийлэх нь ажил мэргэжил төдийгүй хувийн амьдралд эерэг үр нөлөө авчирна.

08/08/2023

Аавыг орлох юу ч үгүй
Аав байхад бүх зүйл байдаг ❤️
Happy Fathers day😊

01/08/2023

Агаар мандал манай дэлхийг хүрээлж бүрхдэг. Агаар мандал нь үелсэн таван давхаргатай. Бид тропосфер буюу ши м мандалд амьдардаг. Энэ нь нийт 3/4хувийг эзэлдэг. Цаг агаарын өөрчлөлт энэ давхаргад явагддаг. Харин 15-50км өндөрт орших стратофер давхаргад үүл байдаггүй. Дараагийн давхарга болох мезосферт -80 хэм хүртэл хүйтэн байдаг. Харин гадна талаасаа хоёр дахь давхарга болох термосфер нь нартай учир 1400 орчим хэм халуун байна. Түүний дээр байх эксосфер давхарга нь сансар огторгуйтай нийлдэг. Нарны аймгийн бусад гаргийн агаар нь мандалтай, харин зарим нь агаар мандалгүй. Гэвч тэдний агаар мандал манай дэлхийгээс өөр хийнээс бүтдэг. Агаар мандал үгүй бол манай дэлхийд амьдрал байхгүй байх байсан. Агаар мандал нь хүн, амьтан, ургамлыг амьсгалаар хангаж, нар, сансрын хурц туяанаас болон дэлхийд буух сансрын бусад биетээс хамгаалж байдаг.

25/07/2023

#Мод
Мод нь одог наст ургамал юм. Бусад ургамалтай харьцуулахад олон жил ургах бөгөөд зарим нь хэдэн мянган жил насалж, 115м хүртэл өндөр ургадаг. Мод нь үндэс, их бие, иш мөчир, навчнаас бүтнэ. Үндэс нь модоо тогтоож, задалсан шимт бодисыг навч руугаа дамжуулдаг. Холтос модны гол, мөчрийг хуурайшилтаас хамгаална. Модны голоор үндэснээс навчис хүртэл ус дамжуулах багц судлууд сүлжилдэн оршино. Харин эсрэг чиглэлд чихрийн шингэн урсаж байдаг. Навчсын боловсруулсан энэ шингэн модны бүх бие рүү судлуудаар дамжин хүрнэ. Модыг навчсаар нь ялгаж, навчит болон шилмүүст гэж 2 хуваана. Навчит мод намар гандаж, навчсаа гөвдөг бол шилмүүст нь жилийн турш ногоон хэвээр байдаг. Манай оронд улиас, хайлс, хус зэрэг навчит, нарс, гацуур, шинэс, хуш зэрэг шилмүүст, нийт 90 гаруй зүйлийн мод ургана.
Хавар модны тойрог нэг үеэр нэмэгдэхийг өсөлтийн цагариг гэдэг. Намар өсөлтийн цагаригийн үе моджиж, хавар дараагийн цагариг шинээр үүснэ. Ингэж модны их биеийн тойргийн хэмжээ нэмэгддэг. Шинэхэн тайрсан модны жингийн бараг тал хувийг ус эзэлдэг ч болвсруулахаас өмнө ус нь ширгэчихдэг. Хатуу модны байшин барилга барих болох тавилга хийхэд, гацуур зэрэг зөөлөн модыг түлээнд юм уу, моднб үртэс болгон ашиглана. Харин давирхайлаг элэгдсэн модоор цаас хийдэг. Ялангуяа шилмүүст модоор байшин барьж, гэр ахуйн тавилга хийнэ. Мод хүрээлэн буй орчинд маш их ашиг тустай. Ой мод агаарыг хүчилтөрөгчөөр баяжуулдаг. Олон амьтан ой модонд идээшиж амьдардаг бөгөөд шувууд ч модны холтос доороос хорхой шавж олж идэн, модны оройд үүрээ засдаг

17/07/2023

😀Шинэ долоо хоногийн мэнд хүргэе.😀
📍Уншигч та бүхэн өөрт ойр салбаруудаар үйлчлүүлэх боломжтой.
📌Зуны цагийн хуваарь:
⏰Даваа-Баасан 09:00-18:00
⏰Бямба, Ням Амарна
📍 Салбаруудын хаяг, байршилыг утасны дугаараас мэдээллээ тодруулаарай.
☎️ Хотын төв номын сан 70115704
📞 Чингэлтэй дүүргийн 1-р салбар номын сан 70115701
☎️ Хан-Уул дүүргийн 2-р салбар номын сан 70115702
📞 Баянзүрх дүүргийн 3-р салбар номын сан 70155708
☎️ Сонгинохайрхан дүүргийн 4-р салбар номын сан 70175707
📍 Д. Нацагдоржийн номын сангийн каталогоос ном хайхыг хүсвэл http://koha.pl.ub.gov.mn/ энэ линк дээр дарж ороод номын нэр, агуулга, зохиогчоор хайж болно.

07/07/2023

Үндэсний их баяр цэнгэл наадмын мэндийг дэвшүүлье.
Эрэмгий хүчит бөхчүүдийн бяр мэх нь тэгшигч
Эгэлгүй хүлэг морьдын хурд шандас нь эрчилж
Эрхий мэргэн харваачдын цэц харваа нь ончтой байх болтугай
Монгол түмэн минь дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай.

05/07/2023

НААДАМ
🏇🏹🤼Монгол наадам буюу Эрийн гурван наадам нь Монголын эртний уламжлалт баяр наадмын зан үйл бөгөөд эрт дээр үеэс эрхэм хүндтэйгээр уламжлагдан тэмдэглэгдсээр ирсэн билээ. Монгол наадам нь Хурдан морины уралдаан, Бөхийн барилдаан, Сурын харваанаас бүрддэг ба ардын аман болон язгуур урлаг, ардын мэдлэг түүнчлэн уламжлалт гар урлалыг ч өөртөө багтаасан Монгол ардын зан үйлийн цогц ёслол юм.
🏇Долоон хошуу даншиг наадам🏇
Жил бүр тогтмол явагдах болсон нь 1639 онд Өндөр гэгээн Занабазарт зориулсан даншиг наадмаас эхэлсэн. Ширээт цагаан нуурын энэ наадамд Бөх лам барилдан түрүүлж, Бонхор донир гэгчийн морь магнайлсан нь тэмдэглэгдэн үлджээ.
🤼Арван засгийн наадам🤼
1772 онд Хэнтий уулыг тахих их наадам болов. Үүнийг Арван засгийн наадам гэнэ. Алдаг оног хийдэг байсан Арван засгийн наадам 1912 оноос жил бүр хийгдэх төрийн наадам болов. Богд хаан нас барах хүртэл буюу 1925 он хүртэл Арван засгийн наадам төрийн наадам болов. Арван засгийн наадмыг нийт 125 удаа хийжээ.
🏹Ардын төрийн наадам🏹
1922 оноос Цэргийн наадам тэмдэглэх болов. Бургас цавчих зэрэг цэргийн урлаг номер үзүүлдэг тэр наадмыг Богдыг хаан ширээнд дахин залсан ба "Ардын" засаг тогтсоныг тэмдэглэж зуны тэргүүн сарын 6-нд наадахаар заасан. Тэр жилийн Цэргийн ба Арван засгийн наадамд хоёуланд нь Вандан аварга түрүүлсэн. Бүгд Найрамдах Монгол Ард Улс тогтсны дараа хоёр наадмыг хамтруулах шийдвэр 1925 оны 5-р сарын 15-нд Засгийн газрын хуралдаанаас гарч, наадмын товыг 7-р сарын 11 гэж заажээ. Энэ үеэс "Ардын наадам" гэж байгаад Монгол Улс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнөөс буюу 1946 оноос хойш "Ардын хувсгал ялсны ой" гэж тодотгох болсон. 1951, 1961, 1971, 1981 оны наадам Ардын хувсгал ялсны тэгш ой тохиосон учир их ач холбогдол өгч тэмдэглэж байв.
ЭРЭМГИЙ ХҮЧИТ БӨХЧҮҮДИЙН БЯР МЭХ НЬ ТЭГШИРЧ
ЭГЭЛГҮЙ ХҮЛЭГ МОРЬДЫН ХУРД ШАНДАС НЬ ЭРЧИЛЖ
ЭРХИЙ МЭРГЭН ХАРВААЧДЫН ЦЭЦ ХАРВАА НЬ ОНЧТОЙ БАЙХ БОЛТУГАЙ!
МОНГОЛ ТҮМЭН МИНЬ САЙХАН НААДААРАЙ!

03/07/2023

☔️Бороотой өдрийн мэнд 🌧️
#Бороо
Борооны тухай ярихын өмнө үүлний талаар тайлбарлах хэрэгтэй. Үүл нь усны жижиг дуслуудаас бүтдэг. Газрын гадарга халахад ус ууршиж агаарт дэгддэг. Агаар дахь усны уур үүлийг бий болгоно. Үүлэнд агуулагдах усны хэмжээ томордог. Ингэж томрохын хэрээр усны дуслуудын жин нэмэгдэж, газрын гадарга руу эргэн буудаг. Энэ үзэгдэл бол бороо. Борооны бүх дусал газарт хүрэхгүй уурших нь ч бий. Борооны дуслууд дунджаар 1-2 мм хэмжээтэй. Ихэнх хүн борооны дуслыг нулимсны дусалтай адил гэж боддог байх. Үнэн хэрэгтээ борооны дуслууд шахагдаж дарагдсан дугуй талхны хэлбэртэй байдаг. Үүлнээс доошлохдоо бөөрөнхий хэлбэртэй байдаг ч газарт ойртох тусам хавтгай хэлбэртэй болдог. Бороо олон янз. Дуслын хэмжээ жижиг, газарт буух хүч нь бага бол шиврээ бороо, усархаг ширүүн бол аадар бороо, том ширхэгтэй, ус, ихтэй, салхитай түр зуур ширүүн орвол азарган бороо гэнэ.

Want your organization to be the top-listed Government Service in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

Category

Address

Bayanzurkh District 1th Khoroo
Ulaanbaatar
13380

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 09:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00
Saturday 10:00 - 19:00
Sunday 10:00 - 19:00