TV5 Mongolia, Ulaanbaatar Videos

Videos by TV5 Mongolia in Ulaanbaatar. Welcome to the Official page of TV5 Mongolia

Даргын сандал суудлын төлөө тэмцэлддэг эмнэлэг байхад эмч мэргэжилтнүүдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэж чаддаг хамт олон бас байна.

Даргын сандал суудлын төлөө тэмцэлддэг эмнэлэг байхад эмч мэргэжилтнүүдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэж чаддаг хамт олон бас байна. Сонгино хайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийнхөн орон байрны асуудалтай байгаа хүмүүстээ өргөө цагаан гэр, зээл нь тулгамдсан ажилтнууддаа урьдчилгаа цалин, дэмжлэгийг өөрсдийн нөөц боломжиндоо тулгуурлан олголоо.
#Tv5Mongolia

Click to enable sound Next

Other TV5 Mongolia videos

Даргын сандал суудлын төлөө тэмцэлддэг эмнэлэг байхад эмч мэргэжилтнүүдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэж чаддаг хамт олон бас байна.
Даргын сандал суудлын төлөө тэмцэлддэг эмнэлэг байхад эмч мэргэжилтнүүдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэж чаддаг хамт олон бас байна. Сонгино хайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийнхөн орон байрны асуудалтай байгаа хүмүүстээ өргөө цагаан гэр, зээл нь тулгамдсан ажилтнууддаа урьдчилгаа цалин, дэмжлэгийг өөрсдийн нөөц боломжиндоо тулгуурлан олголоо. #Tv5Mongolia

1-р амаржих газрын даргын төлөөх маргаан савнаасаа хальж сайд даргын хэмжээнд хүрлээ.
1-р амаржих газрын даргын төлөөх маргаан савнаасаа хальж сайд даргын хэмжээнд хүрлээ. Эмнэлэгт нүүрлэсэн эм тарианы бизнес, хулгай, авлигын асуудлыг ил гаргаснаараа хөөгдөж байгаа гэх Энхцэцэг захирал. Харин нөгөө талд цагдаагийн байгууллагад 20 жил ажиллаж тэтгэвэртээ гарсан дэд хурандаа Эрдэнэцэцэг нарын дунд ширүүхэн маргаан дэгдэж байна. Хоёр даргын асуудлаас үүдэн эмнэлэг хоёр хуваагдан эмч нар ажлаа хийхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсчээ. #Tv5Mongolia

Монгол улсад хорт хавдартай 100 хүн оношлогдоход 60 нь хожуу шатандаа орсон байдаг байна
Монгол улсад хорт хавдартай 100 хүн оношлогдоход 60 нь хожуу шатандаа орсон байдаг байна. Эрт илрүүлж чадвал амь насыг нь аврах боломжтой тул засгийн газраас иргэдээ үнэ төлбөргүй оношилгоонд орохыг уриалдаг. Гэтэл нийт хүн амын ердөө 7-хон хувь нь л хамрагджээ. Өөрөөр хэлбэл хувь иргэн бүр эрүүл мэндээ хамгаалахад анхаарал хандуулахыг хавдарын эмч нар уриалж байна. #TV5Mongolia

Д.Сарангэрэл: Ул гэдэг үг надтай хамт яамнаас явсан, гэхдээ айл нь үлдсэн
Д.Сарангэрэл: Ул гэдэг үг надтай хамт яамнаас явсан, гэхдээ айл нь үлдсэн #Mass_Social_News

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АВТО ЗОГСООЛ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ БОЛОХ ШИЙДВЭР ХЭРЭГЖИЛГҮЙ ГУРВАН САР БОЛЛОО
Төрийн болон хотын захиргааны байгууллагууд нийтэд үйлчлэх үйлчилгээний байгууллага тул авто зогсоолоо олон түмэндээ нээхээр сүртэй зарлаад 3 сар өнгөрлөө. Сумъяа дарга тэргүүтэй төр захиргааныхны мэдэгдсэн авто зогсоол нийтийн мэдэлд ирсэн үү.

2023 ОНД ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙГ НЭМЭХГҮЙ
Доржханд гишүүн болон эдийн засагчид ийнхүү хатуухан байр сууриа илэрхийлж байгаа энэ өдрүүдэд УИХ ирэх оны төсвөө хэлэлцэж байна. Засгийн газрын өр нь л 30 орчим их наядаар яригдаж байгаа энэ үед халамжийн бодлогоо цэгцлэхгүй бол 2024 онд МУ дампуурах хэмжээнд хүрнэ гэдгийг гишүүд хүлээн зөвшөөрч байна.

Т.ДОРЖХАНД: ТӨРИЙН МӨНГӨНИЙ БОДЛОГО ЯГ ЭНЭ ЧИГЭЭРЭЭ ҮРГЭЛЖИЛБЭЛ МОНГОЛ УЛС ИРЭХ ОНЫ III САРД БҮРЭН ДАМПУУРНА
Валютын нөөцөө шавхаж, зах зээл рүү их хэмжээний ам доллар цутгаж байгаа Төв банкны Ерөнхийлөгчийн аймхай буруу бодлого ирэх оны 3-р улирал гэхэд МУ-ыг Шриланк шиг, Венесуэль шиг бүрэн дампуурал руу түлхэж байна гэж гэж эдийн засагч гишүүн Доржханд мэдэгдлээ. Байдал хүндэрсээр байхад төсвийн бодлогоо хумихгүй байгаа эрх баригчдын үйлдлийг хатуу эсэргүүцэж дампуурлаа шүү гэж ахин дахин сануулсаар байгаа юм.

Мэдээ мэдээллийн "Цаг хөтөлбөр"
Мэдээ мэдээллийн "Цаг хөтөлбөр" #TV5Mongolia

2023 ОНД ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙГ НЭМЭХГҮЙ #TV5Mongolia

Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд Батлан хамгаалах яам 27 сая мод тарих зорилт тавиад байна.
“Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Батлан хамгаалах яам 27 сая мод тарих зорилт тавиад байна. Эх орноо хамгаалахаас гадна эх дэлхийгээ хайрлах ажилд гар бие оролцохоор шийджээ. Хуурайшилт хамгийн их, зундаа бараг ногоорохоо байсан Зэвсэгт хүчний 353-р анги байрлах газар нутгийг сонгон ногоон төгөл болгохоор мод тарьж эхэлсэн байна.

Томуугийн дэгдэлтийн хувьд зөвхөн манай улсад тархдаг өвчин биш.
Томуугийн дэгдэлтийн хувьд зөвхөн манай улсад тархдаг өвчин биш. Хүйтэн сэрүүний уур амьсгалтай бүх л газар нутагт ид дэгдэлтийн үе гэж байдаг байна. Тэгвэл манайхтай тун төстэй байдлаар өвчлөл тархдаг Казахстан ханиад томуунаас хүүхэд багачуудаа сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авдаг, хэдий хэмжээний хөрөнгө зарцуулдагийг одоо хүргэе.

Хөгжлийн банкны чанаргүй зээлийг улсын төсвөөс баталгаа гарган эргэн төлж магадгүй болсныг гишүүн Даваасүрэн хэлсэн
Хөгжлийн банкны чанаргүй зээлийг улсын төсвөөс баталгаа гарган эргэн төлж магадгүй болсныг гишүүн Даваасүрэн хэлсэн. Ирэх оны нэгдсэн төсөв боловсруулахдаа ийм тогтоолын төсөл хамт өргөн барьсан байгааг ил болголоо. Гэтэл Хөгжлийн банкны гол зээлдэгч нар дандаа улстөрчид, томоохон эрх мэдэлтнүүд байна. Бүр сонгуулийн менежерээ Хөгжлийн банканд даргаар оруулж их хэмжээний зээл авсан байгааг ч гишүүд ил тод ярьж эхэллээ. Тэгвэл өнөөдөр Хөгжлийн банкнаас зээл авсан бүх хүнийг шалгаж, хэн ч байсан шүүхэд шилжүүлэхээр хуулийн байгууллагынхан төлөвлөсөн байна.