Т.Ариунаа / T.Ariunaa

Монгол Улсын Гавьяат Жүжигчин Төмөрийн Ариунаагийн албан ёсны хуудас.

16/12/2023

🎄Хаан банкны шинэ жил 🎄 ангийн андтайгаа 👫

09/12/2023

Сайн юм ч төгсгөлтэй. Гол нь эхлүүлсэнээ сайн дуусгах л сайхан.

27/11/2023

Гоё юм мөрөөдөх гоё. Түүнийхээ төлөө махаан идэж ажиллаад ядрах бас гоё. Өөрийнхөө хөдөлмөрлөж олсон мөнгөөр гоё амьдрах гоё. Тэгж гоё амьдарч яваа нэгнээ атаархан харж хэл амаа билүүдэж явах ёстой онцгүй. Гоёын дэргэд үргэлж сүүдэр шиг дагаж явах онцгүй нөхдүүд байдаг ч тэдэнд тааруулж амьдралынхаа төвшинг буулгана ч гэж юу байхав дээ. Хөдөлмөрлөж олсон бол бахархалтайгаар хэрэглэ. Ямар хулгайн юмаар гоёж байгаа биш тээ.

20/11/2023

Хүн таныг тоосонгүй гэж бүү гунигла. Ганцаараа явж сур. Хүн ихэнхдээ л ганцаараа явдаг шүү. Хүн таныг магтсангүй гэж бүү гутар. Өөрөө өөртөө урам өгч сур. Бусад хүн таныг бодохтой манатай явдаг шүү. Хүн таныг хүндэлсэнгүй гэж бүү эгдүүц. Хямдхан хүнээс худал хүндлэл авсанаас аваагүй нь дээр. Өөрийн үнэ цэнээ мэдэрч өөрийгөө хүндэлж яваарай.

Photos from Т.Ариунаа / T.Ariunaa's post 15/11/2023

Ялдамхан нэртэй атлаа янаг байж болсонгүй юу... Тодко!!!

-Бас дээрээс нь ягаан өнгөтэй цэцэг явуулчихаад...-

Уг нь бүх юм өөрөөр эхэлсэн юм. Зуны өнгийг санагдуулам ягаахан цэцэг. Нэрээр минь нэхэл дагал болж ирсэн урилгыг нээж үзээд би золтой л хальтараад уначихсангүй. Өвлийн энэ хүйтэнд урилга дотор орчихсон гэнэн ч юм шиг тэр цэцэг даарсан байдалтай өмнөөс дальдчин инээмсэглэх шиг болсон. Цэцгийн өнгөнд хууртаад...хайр дурлалын романс үзнэ гэчихсэн догь амьтан хөшиг нээгдэхийг хүлээгээд сууж байсан 24 цагийн өмнөх амьд ургамал шиг би. Гэтэл... “Хөрсөн сэтгэл хүйтэн бие тэвэрч хэвтэх хамгийн хэцүү” ...Соёлын төв өргөөнд Эмоци породакшны өдөр бүр тоглож буй “Нэгэн зуны цэцэг” жүжгээс тархи зүрх хоёрт нэвт харвасан сум мэт үг. Тэгж л таараа, зохиолч Тодко Самсоноос нөгөө ягаан цэцэг шиг нялуун бүтээл гарна гэж үү дээ. Жүжиг 2 цаг 30 минут үргэлжлэх боловч тархи мэдрэлээр наадсаар хоромхон зуур төгсчих нь тэр. Уг нь хайрын жүжиг. Гэгээн мөрөөдөл, гэнэн итгэмтгий хоёр залуугийн шатам халуун хайр. Хайрынхаа төлөө нэг нэгнийхээ донор болохыг мөрөөссөн хос зүрхний дууль. Жүжгийн гол шугам энэ. Гэвч тэднийг тойроод хар хорон санаа, итгэхэд бэрх үйл явдлууд хөвөрнө. Гэгээн мөрөөдлөө тэдэнд алдсан өнчин зүрх. Залуусын мөрөөдлийг тасар татан хаях болсон бодит нийгмийн дүр төрх. Бохир ертөнцөд мөрөөдөх ч эрхгүй залуу нас... Уг нь хайр дурлал бүхнийг ялдаг биз дээ. За ямартай ч миний багад тийм л байсан. Тийм кино ший , ном зохиол уншиж өссөн болохоор миний үеийнхэн энэ тал дээр жаахан гэнэн байж мэдэх. Гэтэл 21 р зууны 2023 оны байдлаар бол огт өөр байна. Өвлийн хүйтнээр надад ирсэн өнчин ягаан цэцэг шиг хагдран унах болжээ...Өө уучлаарай, энэ чинь нээрээ зохиол шүү дээ. Тодко Самсоны зохиолоор УГЗ Ч.Найдандорж найруулж Эмоци продакшны тоглосон “Нэгэн зуны цэцэг” хэмээх эмгэнэлт драмын жүжиг. Жүжгийн диалогууд үнэхээр хурц. Жүжгийн зохиол угаасаа харилцан яриагаар бүтдэг болохоор энэ тал дээр төгс. Тодкогоос өөр хэн харилцан яриаг тийм хурц сонирхолтойгоор бичих вэ дээ... Эмоцийнхон ч сайн тогложээ. Танхимыг хоёр цаг гаруйн хугацаанд огтхон ч анхаарлыг нь сулруулсангүй соронзон мэт татаж чадлаа. Ямарсайндаа л тийм урт жүжиг ийм богинохон хугацаанд дуусчихна гэж хэн саналаа даа. Зүгээр л амьдралаас тасраад жүжиг дотор хэлдэг шиг “худ худ ” гоё үгээр хулдаад хайрын драм дэглэчихэж барсангүй юу. Заавал амьдралын үнэн, атаа хорсол, хорон муу санаа...нийгмийн бодит завхрал зохиол бүтээлд чинь суунаглаж байх ёстой юу. Зохиолч хүн амьдралын үнэнээс тасарвал зохиолч биш болох уу. Тэр дундаа Тодко Тодко биш болох уу...Тиймээ тэгж гэмээнэ тэр тэр биш болно. Хуурмаг сайн сайхныг тэр туурвиж барахгүй. Харин амьдралыг яг байгаагаар нь гэхдээ хурц аймшигтай өгүүлдэг учраас тэр энэ цагийн Чойном билээ. Хайр сэтгэлийн драмыг хүртэл тийм хорон бас үнэн өгүүлж чадсанаараа өнөөдөр намайг энд суулгаж сүүрс алдуулан бичүүлж чадав.

Заримдаа би үнэнээс бэргэж худалтай ойрхон явах минь яалаа гэж сэтгэл зүйн тэнцвэр ганхах үедээ Тодкогоос зугтмаар болдог. Утсыг нь авахгүй, номыг нь уншмааргүй... кино жүжгийг нь үзмээргүй. Ор тас мартмаар. Гэвч түүний бүтээлүүд хорон үнэнг дэлгээд өгүүлээд ирэхээр нэг л мэдэхэд Тодкожоод суусан байдаг юм. Энэ удаа ч үнэнд гүйцэгдээд “Нэгэн зуны цэцэг” жүжгийг муу биччихгүй яав даа хэмээх адарч сууна. Тэгсэн бол амар байх байсан. Гоё үгээр бөмбөгдөөд , жүжигчддээ ганган хувцас өмсүүлээд тайзаа гэрэлд умбуулаад болоо биш үү... Тиймээ, үнэхээр амар хялбарыг сонгосон бол... Хайр...хайр...хайр гээд бүх юм төгсч болох байсан. Заримдаа худал бичиж сур Todko Samson . “Нэгэн зуны цэцэг” хэмээх ялдамхан нэртэй яагаан өнгөтэй энэ жүжгийг янаг байлгаж болсонгүй юу Тодко Самсон!!! Одоо яая гэх вэ, үзэгчдийг 45 хоног Соёлын төв өргөөнд уяж чадлаа. Дахиад хичнээн ч хоног алга ташуулж дүн өвлийн хахир цагаар зуны тухай өгүүлэх юм бол доо...Тэр нэгхэн зуны настай ягаан цэцгэнд хайр сэтгэл ба хорон санаа хамтдаа гундсан биш үү..

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан

31/10/2023

Номин талст 🔥🔥🔥

29/10/2023

Төгсгөл бүүр 🔥🔥🔥 Дээгий адтай шүү 👫👨‍🎤
SARUNbrand-ээр гоёв

29/10/2023

Номин талст ✨“The night” ✨ Тоглолт 🔥🔥🔥

28/10/2023

Өөжгий маань "Номин талстад" 10 дуу зохиож өгсөн юм байна. 🎼10 лаа хит. Дууны зохиогч, Эзний хамт. Ганцаараа хамтлагийнхаа нэрийг дуурьсгаж, ганц дайчин ганцаардахгүй, тууштайгаар, үнэнчээр урлагтаа дуулж зүтгэсэн Дээгий. 👨‍🎤👨‍🎤Өчигдөр Өнөөдөр Хаянаатайгаа нэгдэж тоглолтоо хийж буй Дээгий Хаянаа нартаа баяр хүргэе ээ 👏👏👏Гал халуун тоглолт фэнүүд нь гал гал гал 🔥🔥🔥 Удахгүй 4 лээ нийлж дурсамж дүүрэн тоглолтыг бүтээгээрэй ерөөж байна. ✨✨✨
SARUN

28/10/2023

Номин талст хамтлагийн “The night” тоглолтод "Шөнө дундын бүжиг" дуугаа үзэгч олондоо 20 дахь жилдээ дуулж өглөө. 🎤🎼Дээгий маань "Шөнө дунд бүжиг" дуэт дууг тултал сайхан дуулсан. Үзэгч олноо мэдэрч чаддаг, байлдан дагуулна, нүдээ аньж байгаад л зүрхээрээ дуулна. Дээгийгээрээ маш их бахархлаа. 👏👏Аливаад Тууштай байдал, тэсэж үлдэх ухаан, үнэнч, хичээл зүтгэлтэй, хөдөлмөрч байдал, бусдад хүндэтгэлтэй ханддаг, ах захаа мэддэг, гэх мэт урлагийн гэх хүн бүрд байдаггүй чанарууд Дээгийд маань аль хэдийн сайхан чанарууд болон төлөвшжээ. Урагшаа Дээгий бэрхшээлийн цаана үргэлж бэлэг байдаг түүнийг Бурхан өгдөг юм. Бурхан ивээг ээ.🙏🙏🙏

SARUN

17/10/2023
The Night with Deegii & Khayanaa 11/10/2023

Дэлгэрмөрөн, Хаянхярваа "Номин Талст" хамтлаг THE NIGHT 10 сарын 28нд тоглох нь ээ. Дууны урын сантай өвтэй хамтлаг .. Гал гаргасан тоглолт болох нь ээ 🔥🔥🔥

The Night with Deegii & Khayanaa

Photos from Экологийн Цагдаагийн Алба's post 22/09/2023
17/09/2023
Photos from Т.Ариунаа / T.Ariunaa's post 17/09/2023

Мод гэдэг бол мөнхийн эргэлтэд ордог ногоон ургадаг алт. Одоогоос 20 жилийн өмнө "Тужийн нарсыг "сэргээх хөдөлгөөн өрнөж манай гэр бүл энэхүү аянд нэгдэн хань бид хоёр 30 га газар ойг ургуулахад, санхүүгийн өглөгийг өгч, уриалга гарган дуу хоолой нь болж олны анхааралд оруулж явсан. 2003 оны 5 сарын 14 нд очиж байсан харин 20 жилийн дараа "Тужийн нарс" Нарсан ой болтлоо дүүргэгджээ. Маш олон хүний хүч, тууштай зүтгэл, мэдлэг, туршлага нөр их хөдөлмөр, байгалаа хайрлах зүрх сэтгэл нь өнгөрөн одсон он жилүүдэд хийгдсэн нь юутай гайхалтай. "Тужийн нарсны "20 жилийн ойн арга хэмжээнд хань маань уригдаж, ярилцлага өгсөн байна. Бидэн 2 залуухан байжээ. "Тужийн нарсан" ойг дахин сэргээх бүтээн байгуулалтад оролцож явсан залуу халуун нас минь. "Тужийн Нарсны" байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үе үеийн ахмадууд түүхэн үүрэг гүйцэтгэсэн, мөн Хөдөлмөрийн Баатар Б.Жамсран гуай "Тужийн нарсан "ойг үрслүүлж ургуулахад хамгаалахад, амьдралаа зориулсан түүхэн хүн дээ. Б.Жамсран гуай танд болон тантай хамт мөр зэрэгцэн ажиллаж байсан бүх ахмадууддаа болон тэдний гэр бүл үр хүүхдүүдэд эрүүл энх, тунх байж, есөн үеэрээ ивээгдэж явахын ерөөл өргөе өө

14/09/2023
Photos from Т.Ариунаа / T.Ariunaa's post 12/09/2023

Бусдыг тэнхрүүлэгч нь өөрөө тэнхэрдэг 💝Sunray Salon

ЧИНГИС ХААН - XXI ЗУУН тоглолт 9/16 07/09/2023

ЧИНГИС ХААН - XXI ЗУУН тоглолт 9/16 Монголын Рок, Поп урлагийн анхны Ардын Жүжигчин, Монголын софт рок урсгалын үндэслэгч, Монголын Рок Хөгжмийн Амьд Домог, Монголын рок, поп Пентатоник наадмын шилдэ....

02/09/2023

Тэнгэр шиг бай" тоглолт 2019 онд тоглогдсон юм. Нэрт яруу найрагч, цогтой тэмцэгч О.Дашбалбар агсны энэхүү шүлгээр тоглолтоо нэрлэж, зөвшөөрөл аван 2019 онд хөгжмийн зохиолч МУСГЗ Бямбадорждоо аяыг нь захиалж энэ дуу болон, бүтээгдсэн. "Тэнгэр шиг бай" яруу найраг намайг үнэхээр дотоод оршихуйд минь үнэнийг таньж мэдэх ялгах чадварыг өгсөн, зоригжуулсан бас дахин төрүүлж шинээр босгосон юм. Дуу болгоё гэж 4 жил бодсоны эцэст 2019 ондоо дуу болон ихэд удаан дуншиж төрсөн дуу. Ромын пап: "Тэнгэр шиг бай" хэмээх шүлгээрээ алдарт яруу найрагч бид бүхнийг агшин зуурын мөн чанартай орчлонгийн хүлээснээс
ангижран, оюун санаа, сэтгэл зүрхээ хаяа
хязгааргүй Монголын цэлмэг хөх тэнгэр
шиг уужуу тэнүүн байлгахыг уриалан
зоригжуулсан байдаг" хэмээн, их тод
томруун айлдлаа.

О. Дашбалбарын хэлсэн энэ гурван үгэнд
үнэхээр том агуулга, том үзэл санаа,
монгол түмний оюун санааны түүхэн
замнал хураангуйлагдсаны тэд олж
харжээ. Мэдээж, Монголчуудын сэтгэлд
нийцэхүйц яруу тод үг хэрэгтэй байж, яг тэр
мөчлөгт хорин дөрвөн жилийн тэртээд
тэнгэрт хальж мөнхөрсөн О.Дашбалбарын
оюун билгийн эрчим долгион баригдсан
хэрэг. Яруу найраг сүнслэг оршдогийн, яруу
найрагч мөнхөд амьд сэрүүн байдгийн
учир ийн буюу

Photos from Т.Ариунаа / T.Ariunaa's post 02/09/2023

Пап Францис: … хосгүй өвөрмөц энэ ард түмний гайхам сайхан, сурвалжит мөн чанараас дэлхий дахин үргэлжид үлгэрлэн суралцаж байх болтугай!

01/09/2023

9 сарын 1 ерөөсөө бидний баяр даа . Эрдэмийн өргөө рүү явж байгаа монголын мянга мянган сурагчиддаа, Хичээлийн шинэ жилийн нээлтийн баярын мэнд хүргье ээ. Өнөөдөр 3 настууд маань цэцэрлэгт явж эхлэх гэж байна. Цэцэрлэгээс асуухдаа ингэж асуух юм байна. Мэдэж авлаа. Бяцхан хайрт хүүхдүүдтэйгээ аав ээж, эмээ, өвөө, ах эгч, юу асуухаа мэддэг ч мэддэггүй юм их байдаг шүү дээ. Асуух асуултаа харцгаая. Бидний Цэцэрлэгийн тухай ойлголт маань дурсамж болон үлджээ.

Аав, ээжүүд сургууль цэцэрлэгээс хүүхдээ авахдаа:
🚫Багш нь зодсон уу?загнасан уу?
🚫Хүүхэд зодсон уу? дээрэлхсэн үү? гэх мэтчилэн сөрөг холбоог бий болгох асуултуудыг асуудаг.
🚫Ерөнхий асуулт асууж ерөнхий хариултыг авдаг / бид хүүхэдтэй тэр бүр их цаг өнгөрүүлэх боломж хомс тул энэ үеийг хүүхэдтэй харилцах харилцааг дотно болгоход ашиглаарай/.

⬆⬆⬆Үүний оронд доорх асуултуудаас асуугаарай:

1️⃣Хамгийн-хамгийн. Өнөөдөр хамгийн гоё байсан бэ? /ямар хичээл, ямар багш гэх мэт/.

2️⃣Сэтгэл хөдлөл.
👉Хэзээ хамгийн их #баярласан бэ? /гунигласан, гайхсан, уурласан,айсан,
догдолсон… /
👉 Яагаад?
👉Ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ?
👉Оновчтой байсан уу?
👉Юу хийж болох вэ? /та өөр аргуудаас зааж өгөөрэй/

3⃣Бусдад талархах, туслах.
👉Өнөөдөр хэнд “баярлалаа” гэж хэлсэн бэ? Яагаад талархсан бэ?
👉 Өнөөдөр хэн нэгэнд тусалсан уу? Яаж тусалсан бэ?

4⃣Шинэ зүйл сурах /хичээлээс өөр зүйл байж болно/.
👉 Өнөөдөр багш нь шинэ зүйл зааж өгсөн үү? Гэртээ очиж байгаад харуулаарай
👉 Өнөөдөр найзаасаа суралцсан уу? /үсрэх, бүжиглэх, уучлалт гуйх, гадаад үг, мэдэхгүй зүйлээ асуухаасаа айхгүй байх/

5️⃣Хооллолт.
👉Өнөөдөр идсэн хоол амттай байсан уу?
👉чи хоолонд орсон бүтээгдэхүүнүүдийг нэрлээд би таах гэж оролдъё
👉 бүтээгдэхүүнүүдийн ач холбогдлыг асуух, ямар үед ашиглах тохиромжтой гээд зөв хооллох дадал хэвшилд сургах.

6️⃣Бэрхшээлийг даван туулах.
👉Өнөөдөр юу хэцүү байсан бэ? /Хэцүү зүйл хийх тусам чи илүү ухаантай болж
байгаа болохоор чамаар бахархаж байна/
👉 Өнөөдөр алдаа гаргасан уу? Энэ алдаанаасаа юу суралцаж болох вэ?

7️⃣Бусадтай харилцахыг дэмжих.
👉Өнөөдөр хэнтэй хамт #тоглосон бэ? /хичээлээ хийсэн, ярилцсан.../

Та юун дээр илүү төвлөрнө. Тэр зүйлийг хүүхэд илүү их хийнэ.

Сэтгэл зүйч Г. Хулан

31/08/2023

🔔 🔔

ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬ
II БҮЛЭГ

ХҮҮХДИЙН ЭРХ, ЭЦЭГ, ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧИЙН ҮҮРЭГ
6 дугаар зүйл. Хүүхдийн хөгжих эрх

6.1.Хүүхдийн бие махбодь, оюун санаа, ой ухаан, сэтгэц, зан байдал, харилцаанд гарч байгаа ахиц өөрчлөлтийг хүүхдийн хөгжил гэж үзэх бөгөөд хүүхэд дараахь эрх эдэлнэ:

6.1.1.хүүхэд бага, суурь, бүрэн дунд боловсролыг үнэ төлбөргүй эзэмших;

6.1.2.хүүхэд төрөлх хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх соёлын уламжлалыг өвлөн эзэмших;

6.1.3.хүүхэд оюун ухаан, авьяас билэг, бие бялдар, ур чадвараа хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг авах;

6.1.4.хүүхэд шашин шүтэх, эс шүтэх;

6.1.5.хүүхэд чөлөөтэй бодож сэтгэх, өөрөө эсхүл бусдаар дамжуулан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайх, хүлээн авах;

6.1.6.хүүхэд гэр бүл, нийгмийн орчинд өөрийгөө хөгжүүлэх.

6.2.Хүүхэд хөгжих эрхээ амралт, чөлөөт цагаараа тоглож наадах, хүүхдийн зуслан, сувилалд амарч сувилуулах, өөрийн хүсэл сонирхлын дагуу уралдаан тэмцээн, хөгжлийн хөтөлбөр, дугуйлан секц, бүлэг, клубт хамрагдах, хөгжлийн төв, ордонд суралцах зэрэг хэлбэрээр эдэлнэ.
ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс

Photos from Т.Ариунаа / T.Ariunaa's post 27/08/2023

Шүтэж хүндэлдэг гайхалтай дуучин Beyoncé Giselle Knowles-тай хамт хиймэл оюун ухаанаар бүтээж өгсөн Mongol Ai-д баярлалаа.

Photos from Т.Ариунаа / T.Ariunaa's post 27/08/2023

Хамгаас хайртай Аав ээжийгээ
хиймэл оюун ухаанаар бүтээлгэлээ 👨‍👩‍👧‍👦Одоо байсан бол ийм л байх байсан❤️
Баярлалаа Mongol Ai

21/08/2023

Хүмүүстэй харьцахдаа та логикийн бүтээлүүд биш харин сэтгэл хөдлөлийн бүтээлүүдтэй харьцаж байгаагаа санаарай.

Дэйл Карнеги.

11/08/2023

АЗ ЖАРГАЛ ГЭДЭГ НЬ ЗӨРЧИЛДӨӨН БАЙХГҮЙ БАЙХЫГ ХЭЛНЭ.
Хэрэв эмэгтэй хүн эр нөхөртэйгөө зөрчилдөж эхлэх буюу бүгдийг өөрийнхөөрөө болгох гэж зүтгэх эсвэл хамгийн муухан нь, гэрийн эзэн нь хэн болохыг батлах гэж оролдож эхлэх аваас тэрээр өөрийн тэрхүү зан байдлаараа нөхрийнхөө хуурамч би буюу араатан авирыг сэрээж орхидог. Эр нөхөр энэ тохиолдолд хэчнээн хүслээ ч өөрийгөө ухаалгаар авч явж чаддаггүй. Үнэнийг хэлэхэд эрчүүдийн тийм зан байдал бүрэн дүүрэн зөв юм. Яагаад гэвэл гэр бүлдээ ноёлох байр сууриа хадгалах нь түүний үүрэг учраас.
Хэрэв эр хүн гэр бүл дотроо ноёлох байр суурь бүхийгээр өөрийгөө авч явахыг хүсэхгүй байх аваас өөр дээрээ хариуцлагыг үүрэхийг үл хүсэх аваас түүнийг хэн ч хэзээ ч үл хүндэлнэ. Тэр ч байтугай тэрээр маш сайн хүн, маш ухаантай хүн, маш санаа тавимтгай нэгэн байлаа ч. Ийм учраас ямар нэг зүйлийг шийдэхийг оролдохоосоо өмнө тэр эрэгтэй бүгд түүнийг сонсох тэр байр сууринд хүрэх ёстой. Харин ямар аргаар, энэ нь ямархуу харагдаж байгаа гэдэг нь чухал биш. Эс тэгвэл түүний хийх бүх зүйлийг хэн ч нухацтайгаар авч үзэхгүй. Хэрэв эрэгтэй хүнийг гэр бүл дотор нь хэн ч үл сонсох аваас тэрхүү гэр бүлийн өмнөөс хариуцлага үүрнэ гэдэг нь түүний хувьд маш хүнд хэцүү байх болно. Тэрээр өөрийгөө илэрхийлэх чадамжгүйгээ мэдрэх бөгөөд гэр бүлийнхээ гишүүдэд санаа тавих сонирхлоо бүрэн алддаг. Ийм учраас эмэгтэйчүүдийн тэргүүн зэргийн үүрэг болбоос бүхий л зүйл дээр нөхрийгөө сонсдог байх ямар ч тохиолдолд түүнтэй санал нэгддэг байх явдал юм. Тэр үед л ээжийн зан байдлын нөлөөллийн ачаар үр хүүхдүүд нь эцгийнхээ үгийг дуулгавартай сонсох ба тийн өөрийн ноёлох байр суурийн ачаар тэрээр эхнэртээ үр хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд нь тусалдаг. Тийм ухаалаг хамтын ажиллагааны үр дүнд эр нөхөр төдийгүй гэр бүлийн бүх гишүүд их аз жаргалыг мэдрэх болно.

Аюурведийн эмч, сэтгэл зүйч Олег Торсуновын “Эрчүүд, эмэгтэйчүүдийн тухай Ведүүд” номоос

30/07/2023

Boroldoi A.I studie хиймэл оюун ухаан дээр суурилан Барби болгожээ.

30/07/2023

Заримдаа Ариунаа эгчийн ах нь юм шиг харагддаг даа.

Photos from Т.Ариунаа / T.Ariunaa's post 26/07/2023

Архангай аймаг 🏞үүсэн байгуулагдсаны 1️⃣0️⃣0️⃣ жилийн ойн баярын мэнд хүргэе. 🎇
Та бүхэн энх явж мөнх жаргаарай.

SARUN

Photos from Т.Ариунаа / T.Ariunaa's post 21/07/2023

Одоогоос 10 жилийн өмнө Их Тамир сумын 90 жилийн ойд ижийгийнхээ нутагт анх удаа ирж Улсын филармоний дарга, дуучин МУГЖ Баттулга маань удирдаж, үеэл дуучин Х.Оюунбилэгийнхээ хамт миний бие болон дуучдынхаа хамт бүтэн бие даасан тоглолтоо тоглож, сэтгэлийн, хандив өргөж байсан. Нэг л мэдэхэд 10 жил өнгөрчээ. Бидний ээжүүд маань Д.Баянжаргал Д.Долгор Их Тамирын Ишгэн толгой гэх газар төрсөн Том ах Энхтайван ах ханынхаа хамт дагуулж явж үүх түүхийг нь маш тодорхой ярьж үйлчиллээ тандаа баярлалаа. Төрсөн нутаг уул, хүй цөглөсөн газарт очиж, ёслол үйл хийж хүндэтгэн, зүрхэндээ сүслэн залбирлаа. Бидний ээжүүд маань охидуудаа хайр дотор өсгөн, өөрсдөөрөө үлгэрлэж сурган, хүмүүжүүлж, авьяас билгийг урамшуулан дэмжиж байсансан. Эжийнхээ хайранд, эрхлэн өлгийдүүлэн өссөн юутай ерөөлтэй еээ. Сайхан ээжүүдийн маань юугаар ч үнэлшгүй үнэт зүйл , үнэ цэнийг өгсөн бүхэн тань талархан мэхийе. Ээжээ таныхаа үлдээсэн буянаар танираа бид гангарч нутагт тань Их Тамиртаа эрхэллээ. 100 жил нэг тохиох ч тоо нь дэндүү том юм Сум нь жижигхэн ч, нутаг уул сүрлэг, уудам сайхан өргөн хангай. Тунгалаг Тамирын хөвөөндөө саатан тухалж Эжийгийнхээ нутгаас гайхалтай хүч, ээжийнхээ хайрын увдис, таныхаа хязгааргүй, агуу их хайрыг бясалган ирлээ. Их Тамирын гол Хөх нуураас эх авдаг рашаанаар ундаалдаг азтай ерөөлтэй энэ нутгийнхан. Эх хүн аливаа юмны Эх гэдэг гүнзгий ойлголт юм аа дуудлага нь ч бас хүчтэй юм. Нутгийн ой ивээл дүүрэн жишиг сайхан наадам болж олон хүний хүч хөдөлмөр, ивээн тэтгэлгээр тэгш дүүрэн болж өндөрлөлөө. Оройн шоу шөнийн 2 цагт эхэлсэн. Хүлээгээд зогсож байсан наадамчдын хүлээлт, тоглолт Гал гал гал 🔥🔥🔥Нутгийн зон олон зочид, гийчид, Архангай аймгийн Аймгийн засаг дарга түүний шадар туслахууд, Сумын засаг дарга, "Их Тамир" сумын нутгийн зөвлөлийн дарга, тэдний баг хамт олон, жүжигчин Цоомоо нар мэргэн ухаан дотор нэгдэн эв эеийг уяж, зангидаж нутгийн зон олныг тэгш ойг өндөр зохион байгуулалтай тунхаглаж гүйцэтгэлийг дүүрэн ажиллаж чадсан залуустаа талархаж байна. 10 жилийн өмнө цөөхүүлээ ирсэн бид энэ жилийн наадмаар эжий аавынхаа нутгаар овоглосон омогшсон олуулаа болон сүр жавхлантай, цог жавхлан дүүрэн ирж "Дуу хуур, эгшиглэнт” аялгуугаар бялхаалаа. Дийлэнх манай Орчин цагийн дууны урлагийн үе үеийн төлөөлөл ирсэн нь үнэхээр гайхширууллаа. Бид улам олуулаа болж байна аа уран бүтээлч дүү нараараа бахархаж байна Бахдам сайхаан. Нутгийн зон олондоо, хамаатан Бүргэд ах гэргий Наранхүү, үр хүүхдүүд нь ах дүү хамаатан садандаа, Эх Байгаль жуулчны бааз угтан авч, үйлчилсэн бүх хүмүүстээ талархъя. Тэнгэрээс биднийгээ харан хүйн холбоогоор холбогдсон бидний зүрх сэтгэлд мөнх хоёр сайхан ээж Д.Долгор ээж Д.Баянжаргал ээжүүддээ сүслэн мөргөе өө хоёр охин нь үр хүүхдүүд нь. Халуун алга ташилт, урам зориг өгдөг үзэгч олондоо, нутгийн дүү нартаа өгсөн үг бүхэнд тань чин зүрхний угаас талархаж байна аа Ариунаа нь. Их Тамир сум цэцэглэн хөгжиж, байгаль эх дэлхийгээ хүн зон нь хамгаалж, хадгалж өв соёл, аялал зуучлалын онцгой бүс болон хил хязгаараа тэлэх болтугай. Хурай Хурай Хурай. Ээждээ сүслэн мөргөе🙏🙏🙏 Танираа гангарч, таныгаа санан үгүйлнэ. Баярлалаа Ээжээ 🤱🤱🤱
Төмөрийн ууган охин Т.Ариунаа үзэглэв.

19/07/2023

6 сарын 1нд зориулан


#чалэнжийг
Цагдаагийн Ерөнхий Газар
Баянгол Дүүргийн Цагдаагийн Газар
HiT dance Mongolia хамтран энэхүү аяныг эхлүүлж байсан.
“AB grand land” хүүхдийн зуслангийн удирдлага, багш нар санаачлан зуслангийн ээлж болгонд 10 12 насны хүүхдүүд, зуны амралтаараа нэгэн шинэ дуу дууны санд нь нэмэгдэж аяныг үргэлжлүүлэн нэгдэж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна. Хүүхэд бүхэн инээд хөөрөөр дүүрэн байг ээ. Хүүхэд бүхэн дуугаа дуулахдаа, дуугаа илэрхийлэхдээ хөдөлгөөнөөр зурж, сурч, дуулж байгаа нь өөртөө дууны сан нэг дуугаар нэмэгдэж, хүүхэд насныхаа нэгэн дурсамжаа бүтээж буй билээ. Дуу бүхний цаана гэгээн дурсамж үлддэг.

17/07/2023

Ээжийн минь нутаг Архангай аймгийн Их тамир сумын 100 жилийн ойд ая дуугаа өргөлөө🏞🎇🎤
/Бидний ээжүүд Их тамирынх юмаа/

14/07/2023

Дэнж хотойтол сайхан наадацгааж байна уу? 🇲🇳🇲🇳🇲🇳 Энэ жил Sarun brand-ийн Саруул дизайнерын 2021 оны "Дархад ястны" хувцаснаас санаа авсан коллекцийнх нь гол загвараар гангарлаа. Наадмын маань гоёлыг урлаж өгсөн Sarun brand-дээ баярлалаа.

Photos from Т.Ариунаа / T.Ariunaa's post 11/07/2023

Төрт улс минь язгуур бүтэн
Түмэн олон минь өрх бүтэн
Тусгаар улс минь туурга бүтэн
Тураг шувууд нь бүл бүтэн
Дээлтэй ард минь сэтгэл бүтэн
Дэлт морьд нь сүрэг бүтэн
Дэвсэн бөх нь мэх бүтэн
Дэлдсэн нум нь сум бүтэн
Дэндүү сайхан наадаарай
Дэлхийг аргадаж наадаарай! 🇲🇳🇲🇳🇲🇳

07/07/2023

Эрхэм хүндэт авъяаслаг уран бүтээлч хийлч Дээгийдээ гал халуун баяр хүргэе. МУГЖ хэмээх төрийн их хайр хишиг, хүндэтгэлийг хүртэж байгаад туйлаас их баярлаж байна. Хөгжмийн ертөнцөд Solo артист хийлч Дээгий гэж алдаршссан. Шинэ зам жимийг гаргасан, зоримог, хөдөлмөрч тууштайгаар ажиллаж чадсан Дээгий. Түүнээс юу ч ундарч магадгүй УНДАРЧ ЯВААРАЙ ДЭЛГЭРЧ ЯВААРАЙ. ГАЛ ХАЛУУН Дээгийдээ дахин гал халуун баяр хүргье ээ
Degi Chuhalaa

Want your public figure to be the top-listed Public Figure in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

❤️Ээжээ Тандаа би хайртай❤️ Ая: МУТС .Л.Балхжав  Үг зохиолч: Х.Болор Эрдэнэ
"Гэгээн Хурим" дуугаа үзэгч  олондоо дуулаад эхэллээ. Хурай Хурай Хурай
Хосын харилцаа.
Монголынхоо бүх хосууддаа Үг: Ж.Мөнхбат Ая: Ш.Өлзийбаяр, Цэн.Эрдэнэбат "Гэгээн хурим" дуугаараа ерөөл өргье өө  👰🏼‍♀️🤵‍♂...
"Гэгээн хурим"шинэхэн клип маань тун удахгүй
Дорноговь аймаг Даланжаргалан сум Төрийн алба хаагчид #Хайраа_урлан_бүтээв#Хамтдаа_хамгаалья#Чаланжэд нэгдлээ.Цагдаагийн...
🌺Бүсгүй хүн бол энэ орчлонг гэрэлтүүлж  бүлээцүүлэх гэж ирсэн бүүвэйн эгшиглэн 💝
Сэлэнгэ аймгийн цагааннуур сумын 1-р цэцэрлэгийн эцэг эхчүүд #Хайраа_урлан_бүтээв#Хамтдаа_хамгаалья#Чаланжэд нэгдлэ. Та ...
Сүхбаатар дүүргийн Монгол-Хятадын  хамтарсан Найрамдал дунд сургуулийн 1-р ангийн сурагчид#Хайраа_урлан_бүтээв#Хамтдаа_х...
Хөвсгөл аймаг Бүрэнтогтох сумын Хотгойдын Б.Чингүнжавын нэрэмжит ЕБС-ын 6-р ангийн сурагч Д.Анужин #хайраа_урлан_бүтээв ...

Category

Telephone

Website

Address

Ulaanbaatar
976
Other Musicians/Bands in Ulaanbaatar (show all)
Løwne aka MTH Løwne aka MTH
Ulaanbaatar

Kiosk Club / Beat Boutik / Nominails

Sir Alex Sir Alex
Ulaanbaatar

Таны сонорт...

MOHANIK MOHANIK
Ulaanbaatar

...The influence behind our music is not the modern rock genres, it is rather from the roots where we

Бат-Орших / Bat- Orshih Бат-Орших / Bat- Orshih
13 R Horoolol
Ulaanbaatar

neg hun bdimoo neg hun bdimoo
Mongolia
Ulaanbaatar

зүрхэнд минь магадгүй олон жилийн дараа эсвэл үүрд онцгой хүн минь болох чи байсаар л байх бх

taiz karkaz  delgets xogjim gereltvvleg 88789670 taiz karkaz delgets xogjim gereltvvleg 88789670
Ulaanbaatar, 122334

Бүх төрлийн арга хэмжээнд тайз, карказ, гэрэл, хөгжим түрээслүүлнэ, худалдана. Мэргэжлийн техникч, ба

Дуучин Бямбацогт Дуучин Бямбацогт
Ulaanbaatar

А.БЯМБАЦОГТ PAGE welcome🎧INSTAGRAM: BYAMBAA_SINGER YOUTUBE: BYAMBATSOGT

Mika• Mika•
Ulaanbaatar, N

Weneebebe in World Weneebebe in World
Ulaanbaatar

Monbebe

teddy teddy
Ulaanbaatar
Ulaanbaatar

teddy

Lisoo 리수 Mongolian Stan's Lisoo 리수 Mongolian Stan's
Ulaanbaatar
Ulaanbaatar, 1234567890

Sad day Sad day
Ulaanbaatar

Өөртөө л итгэ!!!