Сарнайх маркет

Sarnaikh supermarket

24/06/2023

https://www.facebook.com/100065698080485/posts/602274361972495/

🌹САРНАЙХ СУПЕРМАРКЕТАД “КЕФИРТЭЙ ЗУН” ТАРАГНЫ АМТАЛГААТ ХУДАЛДАА 06/24-06/25 өдрүүдэд Сарнайх маркет
🌹Та ойрхон байдаг бол, амралтын өдрөөр агаарт салхилж байгаа бол, хөдөө аялалд гарах гэж байгаа хүмүүс маань орж ирээд манай Япон кефир таргыг амтлангаа аяны хүнсээ базаагаад яваарай
🌈Сарнайх супермаркет - Зайсан, Будда Виста салбар
🌈Сарнайх супермаркет - Зайсан, Сарнайх дэлгүүр

📞9499-5588, 7747-0909
🗓️ 06/24- 06/25 Амралтын өдрүүдэд
Бусад худалдан борлуулж буй суваг:
🦋 Лотус Фарм
💎 Монос эмийн сангийн салбаруудаар
🥀Сарнайх супермаркет бүх салбарт

⛱️ КЕФИРТЭЙ ЗУН ТА АМЖИЖ ИРЭЭРЭЙ.
💎Үнэ 1 уут (16ш)- 60,800₮

#эмханган #кефир

Photos from Synergetic Mongolia's post 16/06/2023
Photos from Prime Cuts's post 22/04/2023

Өдөр болгон шинэ шүүслэг зөөлөн

02/03/2023
02/03/2023

Зайсан сарнайх супермаркет шинэ салбар нээгдлээ 🎊🎊
нээлтийн хямдрал 10% бүх үйлчилгээнд 😍
☎☎ 9408-3777 8012-0825

16/10/2022

Шар айрагны Нууцыг тайлжээ

Пиво их уухаар гvзээ сууна хэмээн хvмvvс татгалзах нь цөөнгvй. Гэхдээ пивонд сул талаас гадна давуу тал өчнөөн байдаг гэнэ. Хачирхалтай баримт дэлгэхэд 18-р зуун, 19-р зууны эхээр зарим оронд ихэнх эмийг пивоор даруулж уухыг зөвлөдөг байжээ.

Мюнхений институт пивог судлан vзсэний vндсэнд нэг литр шvvгээгvй пиво нэг литр сvvнээс 10 дахин ашигтай болохыг баталсан байна.

Германд шvvгээгvй, дрожж дээр нь хөвсөн пивог "Hefe Weizen" (улаан буудайн дрожж) гэж нэрлэдэг. Ийм пивог уусан хvний нvдэн дээр хэзээ ч өвдөг гардаггvй бөгөөд арьс нь сэргэдэг байна. Учир нь ийм пивонд В бvлгийн витаминууд ихээр агуулагддаг гэнэ.

Пивог байнга хэрэглэвэл хорт хавдраар өвчлөх эрсдэл 2-3 дахин буурдаг болохыг Японы судлаачид тогтоожээ.

Өлөн элгэн дээрээ нэг аяга пиво уух нь ходоодны илvvдэл шvvсийг арилгадаг. Иймээс пиво нь ходоодны vрэвслийн vед хамгийн ашигтай.

Пиво нь бие махбодоос хөнгөн цагааны давсыг ялгаруулж гаргадаг. vvнээс өөр ямар ч шингэн ийм чадвар байдаггvй болохыг судалгаагаар баталжээ.

-Пивотой усанд орвол хөлс ялгаралтын хэмжээ хэвийн болно. Хэрвээ таны хөлс маш ихээр гарч байвал бvлээн усанд нэг шил пиво хийгээд хэсэг хэвтээд vзээрэй.

-Пивотой маск, тос нь vрчлээг тэнийлгэхэд тустай. Та өндөгний шарыг бага зэргийн пивотой хольж, нvvрэндээ тvрхээд vзээрэй. vр дvн нь тун удахгvй мэдрэгдэнэ шvv.

-Шинэхэн пивоны хөөс vрчлээг арилгадаг. Пивоны маск тослог арьсанд маш єндєр vр дvнтэй. Энэ нь арьсны уян хатан байдлыг нэмэгдvvлж, цусны эргэлтийг сайжруулан, тос ялгаралтыг багасгаж, арьсны нvх сvвийг багасгадаг байна.

-Ханиадыг пивоор эмчилж болно. Нэг халбага зөгийн балыг нэг аяга халуун пивонд хийгээд уувал ханиад тэр дороо намдана.

-Үсний хэлбэрээ удаан хадгалахын тулд пиво тvрхэж болно. Хэрвээ пивог vсэндээ тvрхээд хэсэг хугацаанд байлгавал vс гялалзаж, уян хатан болж. унах нь багасдаг.

-Чехvvд бөөрний өвчнөөр өвчлөх нь харьцангуй бага байдаг гэнэ. Учир нь тэдний уудаг пиво бөөрний чулууг устгадаг байна.

-Пиво бие махбод дахь бодисын солилцоог идэвхжvvлж, эсийг залуужуулдаг. Туршлагаас vзэхэд пивог тодорхой хэмжээгээр тогтмол хэрэглэдэг хvмvvс огт хэрэглэдэггvй хvмvvсээс харьцангуй хожуу өтөлдөг гэнэ.

-Өдөрт ойролцоогоор нэг аяга пиво хэрэглэх нь зvрх судасны өвчний эрсдлийг бууруулж, бөөрөнд чулуу vvсэхээс сэргийлж, биеийн эсэргvvцлийг сайжруулдаг болохыг Чех, Германы эрдэмтэд тогтоожээ.

-Пиво нь кока-кола, чихэртэй алимны шvvс, жимсний ундааг бодвол харьцангуй бага калоритой.

Timeline photos 21/04/2022

Тамхины никотиноо цэвэрлэх аргууд

Тамхи татсаны дараа таны амьдрал богиносох төдийгүй гол нь таны амьдралын чанар эрс суларна. Никотин хүний биеэс 3-5 хоногт гарч дуусах бөгөөд үүний дараа бие организм илүү сайжрах ба энэхүү хүчтэй хорыг биеэс зайлуулахад их үр дүнтэйгээр туслах тодорхой хүнснүүд бий. Өөрийн бүтэц найрлагаас шалтгаалан бие организмыг сэргээн, хурдан цэвэрлэхэд тустай хүнсний бүтээгдэхүүнүүд бол:

1. Брокколи

Брокколид хүний бие дэх бодисын солилцоог сайжруулах В5, С болон В витаминууд маш ихээр байх ба эдгээрийн дутагдал нь хүний биеийн амин чухал үйл ажиллагаанд маш хортой нөлөөлж болзошгүй. Брокколи нь С витамины нөөцийг нэмэгдүүлж метаболизмыг байх ёстой хэмжээнд нь барьж байдаг билээ. Мөн түүнд уушгийг тамхи таталтаас үүсэх элдэв өвчин, хатгаа, үрэвслээс хамгаалах NRF2 ген бий.

2. Жүрж

Энэ бол никотины эсрэг маш хүчтэй зэвсэг билээ. Цитрусын төрлийн энэ жимс нь бидний биеийн дуртай витамин болох С витаминаар баялаг бөгөөд тамхиа хаяснаас үүсэх стрессийг дарахад сайн нөлөөтэй.

3. Бууцай

Бууцай бол Попайяын дуртай хоол гэдгийг бид мэднэ. Тэгвэл мөн Попай бол дэлхий дээрх хамгийн хүчтэй эр гэдгийг ч мэдэж байгаа байх. Тэрээр бууцайнд зүгээр нэг дуртай биш бөгөөд энэ ногоонд хүний дархлаа, цусны эргэлтэнд их нөлөөтэй маш их фолийн хүчил (В9) бий. Бууцайгаар хийсэн салат нь никотиныг биеэс зайлуулах гэж “хамаг чадлаа” барсан бие организмыг сэргээхэд их дэм болохоос гадна та нойрондоо сайжирна.

4. Цагаан гаа

Амттай, их хэрэгтэй хүнс. Дэлхий дахинд эртнээс цагаан гааг амттаны нэгэн хачир болгон хэрэглэж ирсэн бөгөөд амттайгаас гадна хоолойн үрэвсэл, амны хөндийн хуурайшилт, ханиаданд их үр дүнтэй хүнс юм. Мөн ардын эмнэлэгт үндсийг нь маш олон зүйлд, тэр ч байтугай турахад ч хэрэглэх ба тамхичдын хувьд цагаан гаа нь цусан дахь өөх тосны хэмжээг бууруулахад тустай юм. Энэхүү хэмжээ буурснаар удаан хугацааны турш тогтмол хорны эсрэг тэмцэж байсан хүний биеийн зүрх судасны системд сайн нөлөө үзүүлнэ.

5. Цангис

Өнөөдөр витамины хит парад болж байгааг та бүхэн анзаарсан байх. Тэгвэл энэхүү хитийн дараагийн нэг хүнс бол цангис бөгөөд түүнд никотины хамаарлаас салахад тустай хүчил бий. Никотин нь цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлдэг бол цангис ч мөн адил учир тамхиа цангисаар солих нь тамхи татахаа больсны дараах хам шинжийг даван туулахад тустай.

6. Нимбэг

Тамхиа хаясны дараах стресстэй тэмцэх бас нэг үр ашигтай тактикын зэвсэг бол нимбэг юм. Хэрвээ та тамхи татсан бол никотин биед тань дунджаар 3 хоног хадгалагдах ба энэ үед арьс болон дархлааны системд маш их хохирол учруулдаг. Бие организмыг урьдын эрүүл хэмжээнд байлгахад өнөөх л С витамин, нимбэгийн хүчил тусална. Нимбэгтэй цай ууна уу, хоол хүнсэндээ нимбэг нэмнэ үү таны л мэдэх хэрэг.

7. Лууван

Өөр нэгэн витамин буюу А витамины тухай ярих цаг боллоо. Тамхичин хүн хэдэн удаа тамхи татна төдий чинээгээр биеийнхээ нөөцийг барж байгаа хэрэг. Цусан дахь А болон С витамины хэмжээ буурахад мэдрэлийн судал үхэж, цусны эргэлт муудах ба эдгээрийн дүнд тархины үйл ажиллагаа суларна. Лууван их идэх тусам түүнд маш их байдаг дархлаа сайжруулдаг бета-каротин гээч нь таны биед орох учир лууван ихээр идээрэй.

8. Анар

Тамхи татсанаар зүрхний хэм алдагдах зэрэг олон таагүй нөхцөл бие организмд бий болдгийг бид мэднэ. Судасны хана нарийсч бие дэх хүчилтөрөгч дутагдаж эхлэх ба үүний эсрэг тэмцэхэд анар жимс чухал үүрэгтэй. Тэрээр макро болон микро биет болох кальц, магни, кали, марганец, натри зэргээр баялаг учир анарын шүүс нь тамхи татагчдад элбэг тохиолддог цус багадалт, ходоодны өвчинд сайн юм.

9. Буудай

Никотин цусанд ороод судасны ханыг нарийсган цусны даралтыг ихэсгэнэ. Үүний үр дүнд тамхичид эрүүл хүний хажууд өвчтэй мэт байх бөгөөд Е витаминаар баялаг буудай нь хүчтэй антиоксидант, байгалийн дархлаа сайжруулагч билээ. Энэ хүнсний ашигтай талын тухай ярьж барахгүй бөгөөд тэрээр бие организмыг хэвийн тогтвортой ажиллуулах, залуужуулах үйлчилгээтэй болно.

10. Байцаа

Энэ хүнсний ногоо нь онкологийн өвчин үүсгэх нөхцлийг бууруулагч гэсэн ойлголт өргөн тархсан билээ. Мөн хавдрын эсийн хөгжлийг дэмжигч бактериас хамгаалах, хүний биеийн гол үйл ажиллагааг хангагч, биологийн идэвхит нэгдэл болох бүтээгдэхүүн юм.

24/11/2021

цууны тухай🇰🇷️🇰🇷️🇰🇷️ Ялгаа болон хэрэглээ
Хүмүүс Солонгос цууны ялгааг сайн мэдэхгүй маш их асуудаг учир доорхи бяцхан мэдээллийг хүргэе😉
Солонгосчууд эрт дээр үеээсээ цууг хүнсэндээ маш өргөн хэрэглэж ирсэн ба хоол амтлах хамгийн гол амтлагчын нэг юм. Үүнийгээ дагаад цуугаа дарж хийх арга барил, орцноосоо шалтгаалаад төрөл нь ч гэсэн маш олон байдаг. Өнөөдөр та бүхэнд хамгийн өргөн хэрэглэгддэг цуунуудыг танилцуулая. 👇👇👇
*Манайхан энэ цуунуудын онцлог болох хийх гэж байгаа хоолондоо тааруулаад аваарай. 👍👍👍
1. Янжу ганжан буюу Амтлагч цуу
Янжу цууны онцлог нь шар буурцаг, улаан буудай зэргийг 6сараас дээш хугацаанд исгэж гаргасан гэдгээрээ онцлог юм. Удаан хугацаанд дарж исгэсэн цуу учир амт, үнэр сайтай. Бүх төрлийн хоолонд хэрэглэж болох ч та цууны өөрийн цэвэр амт үнэрийг мэдэрхийг хүсвэл аль болох халуун хуурч, буцалгаж буй хоолонд хэрэглэхгүй байх хэрэгтэй.
Хэрэглээ : цуугаар амт оруулах бүх төрлийн салат, ногоо, төрөл бүрийн дүрж идэх амтлагч соус хийхэд, мөн шууд хэрэглэж болно. /мах, цуйван, бууз, хуушууранд цуу цацаж иддэг шиг ккк/
2. Жин ганжан буюу Хар цуу
Хар цууны онцлог нь удаан хугацаанд исгэж гаргасан байдаг ба өтгөн, хар өнгөтэй байна. Амт нь энгийн цууг бодвол бага зэрэг чихэрлэг амттай ба бүх төрлийн хоолонд хэргэлнэ. Хар цууг ерөнхийд нь байгалийн аргаар исгэж гаргасан, холимог гэсэн 2төрөлд ангилна. Хар цуу маань өтгөн учир бусад цууг бодвол бага хэмжээтэй ордог. Махтай хоол амтлах, ногоо хуурах зэрэг бүх л төрлийн 2-р хоолонд хэргэлнэ.
Хэрэглээ: бүх төрлийн хуурга, цуунд дарсан мах, ногоо, бүлгуги, хавирга гэх мэт /Солонгос мах орсон хоолонд хамгийн их хэргэлдэг цуу/
3. Гүг ганжан буюу Шөлний цуу
Шөлний цууны онцлог нь шар буурцагыг удаан хугацаанд дарж хийсэн байдаг ба янжу ганжан, жин ганжаныг бодвол өнгө нь бага зэрэг шингэн бас шорвог, давс ихтэй амттай байдаг. Шөлтэй хоолонд давсны оронд амт оруулж хийхэд хамгийн тохиромжтой цуу юм. Ялангуяа та давсны хэрэглээгээ багасгах зорилготой бол энэ цууг хэрэглэж заншаарай.
Хэрэглээ: Бүх төрлийн шөлтэй хоолонд хийнэ
4. Журим ганжан буюу жигнэсэн хоол амтлахад тохиромжтой цуу
Журим ганжаны онцлог нь янжу ганжан дээр үхрийн мах, цагаан мөөг зэргийг нэмж амталсан цуу юм. Журим цууны амт, үнэр маш гоё тул бүх л хоолонд амт оруулхад их хэргэлдэг ба өөр ямар нэг амтлагч нэмж хийх шаардлаггүй амттай хоол хийж болох нь. Хоол хийж сурч байгаа болон гоё цуунд болгосон элдэв амтлагчгүй гоё хоол хийе гэвэл энэ цууг хэргэлхэд тохиромжтой шүү. 😋😋😋
Хэрэглээ: бүх төрлийн жигнэж, хуурч болгох хоол, 2-р хоол гэх мэт хүссэн хоолондоо амт оруулахад хэргэлнэ.
🇰🇷️🇰🇷️🇰🇷️Эдгээр 4төрлийн цууг хамгийн их хэргэлдэг ба үүнээс гадна давсны хэмжээ багатай цуу, амтат цуу гээд маш олон төрөл байдаг. Эхлээд манайд байгаа цуунуудаа танилцууллаа.😁💯😋
***TIP : Та бүхэн цуугаа хэрхэн хадгалдаг вэ? 🤔🤔🤔
Ихэнхи хүмүүс цууг ил тасалгааны темпратурт бусад амтлагчтайгаа хамт хадгалдаг. Энэ нь буруу юм. Цуу нь удаан хугацаанд задлаад, мөн халуунд ил байх юм бол өнгө нь хувирч, доор нь тундас үүсэх, амт үнэр нь өөрчлөгдөх гэх мэт сөрөг үр дүнтэй. Тиймээс та цуугаа хөргөгчиндөө хадаглаарай. Мөн цууны хадаглах хугацаа ихэвчилэн 2жил байдаг ба задалснаас хойш 2сарын дотор хэрэглэж дуусгах нь хамгийн тохиромжтой шүү.
Амжилт хүсье😊😊😊

13/11/2021

Manai Budda vista salbart neegdlee

🌬Хүйтэн сэрүүний улирал хаалга тогшин хаяанд буй энэ үед дархлаагаа дэмжиж, биед хуримтлагдсан бохирдлоосоо ангижраарай. Детокс хийснээр бие сэтгэл амарч, өтгөн хаталт, элдэв үрэвслүүд дарагддаг ба нойр сайжирснаар өдрийн турш сэргэг, эрч хүчтэй байхад тусалдаг.

🌱Эрүүлмаа детокс хөтөлбөр нь таван хоногийн жүүсний мацаг болон мацаг тайлах хоёр хоногоос бүрддэг. Мөн детокс хөтөлбөрийн турш танд хэрэгтэй заавар зөвлөгөөг багтаасан гарын авлага хүргэгдэн очдог.

Иймд эрхэм та бүхэн хүйтэн шахалтын аргаар гарган авсан шим тэжээллэг жүүснүүдийг амтархан хүртэж бие сэтгэлээ амраан, нөхөн сэргээх боломжтой. 💚💚💚

☎️Та бүхэн хоргүйжих хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг мессенжер болон 7766-9009 дугаарт холбогдон лавлана уу.

Photos from Сарнайх  маркет's post 13/11/2021

Зайсан салбар дээр Хатан сүйх импексийн бараанууд үйлдвэрээсээ өдөр бүр шинээр ирж хамгийн хямд үнээр зарагдаж байгаа шүү.

21/08/2021

📍Зайсан салбар нээгдлээ🥳
Нээлтийн урамшуулалд:
😋SuperUp-н 30% хөнгөлөлтийн купон
😋2+1/бэлдэц/

💪 💕 🦄

20/08/2021
04/03/2021

Manai zaisan salbar deer zaragdaj bga shv ☺☺☺

Жүжигчин Тэмка нь байна өө Send a message to learn more

Photos from Сарнайх  маркет's post 15/02/2021

Manai zaisan salbar deer bairshuulsan bga

Want your business to be the top-listed Food & Beverage Service in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

Telephone

Address

Хан-уул дүүрэг 11-р хороо Зайсан 52
Ulaanbaatar
Other Specialist Food Shops in Ulaanbaatar (show all)
Turkish Market Turkish Market
Ankara Center
Ulaanbaatar, 16063

Turkish grocery and meat market by @gobicave homemade breads pastry sausages prepared food. Turkish

Ratet Spices Ratet Spices
Ulaanbaatar

Southeast Asian & Mediterranean spices.

Mercury Erdenet Mercury Erdenet
Эрдэнэт Эрдэнэ баг
Ulaanbaatar

хүнс болон ахуйн барааг хамгийн хямдаар

РҮФЭ КОФЕ РҮФЭ КОФЕ
Моносын уулзварын зүүн талд, Товчооны зам 31-1
Ulaanbaatar

"ЭРҮҮЛ КОФЕ - РҮФЭ КОФЕ" Одоо үед эрүүл мэндээ хамгаалах зорилгоор КОФЕ-г хэрэглэх болсон. Тиймээс та ч бас эрүүл кофег сонгоорой.

Family Food Family Food
Sukhbaatar District 7 Th Micro Region Block 5
Ulaanbaatar, 976

Food business

SAFE REACH SAFE REACH
Narantuul Zahiin Ariin Haalga
Ulaanbaatar, 323232

Safe Reach Mongolia

The Market by Rosewood The Market by Rosewood
Seoul Street (south Across From Russian Embassy) Behind Rosewood Restaurant
Ulaanbaatar, 11000

The Market By Rosewood is a gourmet grocery store & bakery specializing in sourdough breads, pastrie

КАЗЫ HOUSE КАЗЫ HOUSE
Ulaanbaatar, 11000

Баян-Өлгий аймагдах казы-ны үйлдвэрийн Улаанбаатарт хот дахь албан есны борлуулагч

MART MART
Ulaanbaatar, 976

Бүх сайн сайхны төлөө

Mongolian Artisan Cheese Makers Union Mongolian Artisan Cheese Makers Union
511, Gurvan Gal Center
Ulaanbaatar, 976

Бяслагны хорхойтон, бяслаг хэрэглэгчдийн уулзах газа?

BitStore BitStore
3, 4 хороолол
Ulaanbaatar, 14200

Popchips Mongolia Popchips Mongolia
Bayanmongol Town
Ulaanbaatar

Шарсан төмсний шинэ тренд болсон АНУ-ын Popchips брэндийн Монгол улс дахь албан ёсны эрхтэй хуудас.