Munkhtug Byakhar
Өчигдөр хэн байснаас илүү
Өнөөдөр хэрхэн өөрчлөгдөх н?
Golden week 展示会やってきました😀
ШАГАЙ
Монгол хүн шагайны мах иддэггүй. Харин сайтар цэвэрлээд орхидог. Морь буухгүй бол хэд дахин орхино. Орхих бүрд хэд удаа ямар төрлөөр буув гэдгийг анзаараад малын хишиг буянаа хэрхэн байгааг мэддэг. Хуучин цагт үл таних холын зочинд, мөн санаа муутанд шагай чөмөг тавгалдаггүй, тухайн хүн айлын хишиг нүнжигийг мэдэхийн тулд шинэ шагайг цэвэрлээд орхичиж үзээд мэдчихдэг тул барагтаа бол шагай чөмөг тавгалдаггүй. Ер Монголчууд шагайгаар их мэргэлдэг далдын зөн совинтой улс.
Шагайг малын хишиг буян гэж үзээд махыг нь иддэггүй. Амийг минь авч болно, хавирга сүврэгийг минь бүү хугачаарай, өлсөж ядравч шагайн махыг минь бүү идээрэй гэж бурхан тэнгэрийн бэлэг буянт мал минь эзнээсээ ийнхүү гуйдаг юм гэдэг. Шагайн мах идвэл хатиар харамч болдог, турж эзэж ядарч туйлддаг, хоосорч үгүйрдэг гэж үзжээ.
Шагайг хормой дээрээ цэвэрлээд шагайнаас гарсан үүрмэг махыг нь гадаа гаргаад сэгсэрдэг. Нэгэн бол авдрынхаа ар руу, хаяа руугаа залдаг. Шагайн махаар тухайн айлыг харсан даасан заяа тэнгэр хооллодог гэж үзээд энэ билээ. Зарим нутгийнхан жишимгүй цэвэрлээд идчихэж харагддаг, тэр нэн зохимжгүй зүйл. Шагайн мах идтэлээ ядрах болоогүй байна хэмээдэг сэн. Айл шагай чөмөг зоогонд тавьбал өөрийг тань ихэд хүндэтгэн үзлээ гэсэн санаа. Тэгээд хариуд нь шагайн махыг нь цэвэрлээд айлын заяа тэнгэрийг хүндлэхдээ авдрын шугуй тулганы зах руу залах, нэгэн бол хормойлж очоод эзэнд нь өгдөг. Шагайн махыг гарын алган дээр авч атгадаггүй.
Шавхагдашгүй их буянтай айл гэж үзээд гарын атганд атгахыг цээрлэдэг. Хурим найр, даахь дуухийн газар хүндэтгэлийн зоогонд гар хүрсэн хүн шагай чөмгийг гэрийн эзэн хуримлагч залууд, даахиа авхуулж буй хүүхдэд уураг сүүлтэй, далны хуудастай авч өгдөг. Тэгээд тэд өөрсдөө цэвэрлээд шагайгаа орхидог. Хэд дэх орхилтонд морь буух нь их сонин. Эхний удаа морь буувал их бэлгэшээдэг. Зарим эв хавгүй хүний орхилтонд морь бууж өгдөггүй тал бий. Орчин цагийн суурин газрын хурим найр бол ресторанд ихэвчлэн болдог. Бибээр найр хөтлөхдөө энэ ёсыг сахиулах гэж зааж өгдөг. Шагайгаа гэртээ аваачаад хадгалчихна.
Шагай тоглох буянд их сайны дээр нүдний хараа сайжирдаг. Гар хурууны мэдрэмж ухаан санааны баримжаа сайн суудаг гээд хүүхдийг багаас нь шагайгаар тоглуулж сургадаг. Багаасаа шагай тоглоод сурчихсан хүүхдийн зөн зовин мэдрэмж нь их хөгждөг. Шагайгаар тоглох машид олон төрлийн тоглоомууд бий. Гаргаж идсэн малынхаа шагайг сайхан цэвэрлэж хурааж хадгалаад тоглоод байгаа айлын буян заяа зузаарч байдаг учиртай. Манж Хятадууд ярихдаа, Монголын заяа ихээ их, малын тостой ясанд нь хүртэл буян заяа оршдог.
Шагайгаар тоглоод байгаа Монголын буян яахан барагдах билээ гэлцдэг гэх яриа бий. Монголчууд бид нүүж суухдаа нэг ч шагай нутаг дээрээ хаяж нүүдэгггүй. Хэрэв тэгвэл шагай гурван хамар давж эзнээ хайдаг юмсанжээ. Шагай нутаг дээр хаях нь байтугай айлын шагайг хулгайлдаггүй. Айлын шагай ханцуйлаад явчихдаг хүүхэд байдаг. Тийм үйлдлийг харсан эх эцэг нь зэгсэн цээрлэж байв. Өөрөө арвижих малгүй, шагайгүй болдог гэж үзнэ. Айлын мал тоолдоггүй, дамаа төл малыг нь тоолох цээртэй. Тоолхоор бол өөрийнхөөс нэгийг нэмэж тоолдог. Айлын шагайг бас тоолдоггүй, шагайг уутнаас асгахдаа уутны оёороос барьж сэгсэрдэггүй. Гараараа атгаж гаргадаг, шагайгаар хашаа барьж тоглодоггүй, мал барагддаг гэх зэрэг шагайтай холбоотой соёл зан заншил өчнөөн буй...!
40 нас хүрэх үед хүн амьдралынхаа талыг туулснаа ерөнхийдөө мэдэрдэг. Нэг талаас маш гунигтай, нөгөө талаас тайвшрах мэдрэмж авдаг эгзэгтэй үе юм. Ямартай ч энэ үеэс хойш таны амьдрал нилээн өөрчлөгдөнө. Энэ талаар гадны туршлагатай мэргэжилтнүүдийн бичсэнийг базаад оруулъя.
1. Оршуулах ёслолд оролцох нь нэмэгдэж, улмаар та зохион байгуулах үе ирнэ. Эргэн тойрны хайртай хүмүүс өнгөрч, энэ бүхэнтэй эвлэрэхээс өөр аргагүй. Хэн ч оршуулганд суралцдаггүй бөгөөд амьдрал сургаж эхэлнэ.
2. Эргэн тойрны хүмүүс эрүүл мэндээ хайхардаг & хайхардаггүй гэсэн маш том хоёр заагт туйлширч эхлэхийг та анзаарна. Та аль заагт орохоос хамаарч үлдсэн амьдралын чанар шууд хамаарна.
3. 20-той, 30-тай байхад фитнесээр хичээллэхдээ гоё биетэй болох нь нэгдүгээрт байсан бол 40 наснаас хойш эрүүл байх, гэмтэл бэртлээс хол байх нь нэгдүгээрх зорилго болно.
4. Хэрвээ та mental-аа сайн сургаж, хичээхгүй бол 40 наснаас хойш гомдомтгой, хорсомтгой, өс санамтгай болох нь илүү элбэгшдэг гэнэ. Айхтар хүмүүс энийг мэддэг тул сүмд явах, спортоор хичээллэх зэргээр сэтгэцээ эрүүлжүүлж байдаг аж.
5. Хүн бүрт хийх ёстой зүйл гэж байдаг. Үүнийгээ эс хийх нь таны үлдсэн амьдралыг маш будилаантай хэцүү болгоно. Хийх ёстойгоо яаж ийгээд хийж байгаарай.
6. 40 хүртлээ хялбар амьдралыг сонгосон бол үлдсэн 40 жил хэцүү өнгөрнө. 40 хүртлээ хэцүү амьдралыг сонгосон бол үлдсэн 40 жил сайхан өнгөрнө. Жишээ нь 20 наснаасаа спортоор хичээллэж, үр хүүхэдтэй гэр бүлтэй болсон бол үлдсэн амьдралдаа эрүүл саруул, гэр бүлтэйгээ аз жаргалтай байна гэсэн үг.
7. 40 наснаас хойш таны спортын чиглэл хурд хүчийг илүүд үзэхээ байж эв дүй, сунгалт руу чиглэх ёстой.
8. Залуу хүмүүстэй ойрхон байхыг хичээгээрэй. Тэд танд энерги өгч, шинэ трэндээс хоцрохгүй байхад тусална.
9. Нэр алдрын төлөө хөөцөлдөхөө одоо больсон нь дээр гэдгийг та хүссэн хүсээгүй ойлгоно. Хичнээн нэр алдартай боллоо ч, үүнд эцэс төгсгөл байхгүй бөгөөд үргэлж таны энергийг сорж байгааг та үнэнээр хүлээн зөвшөөрнө.
10. Хүмүүс хайртай гэдгээ олон янзаар илэрхийлдгийг та гэнэт ойлгоно. Зарим ээжүүд сайхан хоол хийдэг бол зарим нь сайхан үг хэлнэ. Зарим нь зүгээр л хажууд байгаагаа хайр гэж ойлгоно. Бүгд л үнэн юм.
11. Үгүй гэж хэлэхгүй бол цаашдаа хэцүү гэдгийг мэдэрнэ. Эрх чөлөөгөө хадгалъя гэвэл Үгүй гэх зоригтой байх ёстой болжээ.
12. Нэр алдар, албан тушаал, мөнгө ярьдаг хүмүүсээс одоо зайгаа барих цаг болжээ. Тэдэнтэй орооцолдвол та ч гэсэн хэрчүүлнэ.
13. Найзууд чинь хоёр хуваагдаж байгааг анзаарна. Нэг нь баар саванд илүүтэй тааралдах бол нөгөө нь оршуулга дээр хамт байдаг хүн юм. Та цаашдаа хоёр дахь найзтайгаа илүү цагийг өнгөрөөвөл дээр.
14. Хүмүүсийг танихдаа гадна төрхөнд биш дадал зуршлыг нь харахад л болно гэдгийг та мэднэ. Зөөгчтэй хэрхэн харьцаж байгаа, машинаа яаж тавьж байна, явган хүнийг явуулж байна уу, гудамжинд тааралдсан хүүхэдтэй мэндэлж байна уу, хэрэглэсэн цаасаа хэрхэн хаяж байна, дэлгүүрийн сагсыг тавихдаа хэр зөөлөн байгааг нь анзаарахад л хангалттай.
15. Жижиг ч, том ч бай аливаа ажлыг хийхэд адилхан хүч гардаг. Иймээс томхон юм руу зүтгэсэн нь дээр бололтой.
16. Одоо үед хүн дунджаар 7 цагийг утсаа ухаж өнгөрөөдөг болжээ. Пүүү... Та цаашдаа 11 жилийг утсаа харах нь байна шд. Үүний оронд гадаа гарч, хүмүүстэй ярилцаж жинхэнээсээ амьдраарай.
17. Амжилтад хүрэх эхний бөгөөд хамгийн найдвартай арга бол дэвжээнд гарах явдал юм. Та олон жил дэвжээнээс зугтсан бол одоо гарцгүй. Дэвжээндээ гарагтун.
18. Хоёрдахь найдвартай арга бол ажиллаж эхлэх явдал юм. Дэвжээндээ гараад ажиллаад эхлэхээр юмс өөрчлөгдөж эхэлнэ.
19. Гуравдах нь харин бага багаар ч гэсэн тасралтгүй сайжрах явдал юм. Өдөр бүр 1 хувиар сайжрахад л 3 сарын дараа танигдахгүй болно.
20. Амархан гомддог бол таныг удирдахад амархан гэсэн үг. Одоо больсон нь дээр.
21. Сэтгэл хөдлөлөө хэн нэгэнд бүү тохоорой. Таны сэтгэл хөдлөл бол таны л гаргаж буй араншин. Ууртай бол таных, хүүхэд шиг гэнэн бол бас л таных.
22. Хүн амьтнаас ялгагддаг нэг том зүйл нь сэтгэл хөдлөл юм. Иймээс үүнийгээ зөв удирдаж, чиглүүлж байх нь 40 настанд заавал сурах ёстой чадвар юм. Одоо хойшлуулах цаг байхгүй. Баар савнаас холдож, гадаа гарч дугуй унах цаг нэгэнт болжээ.
23. Одоо нас таны шалтаг байх боломжгүй болсон. Залуу хүн алдаа л биз гэх мэт үгс танд үйлчлэхгүй. Үүнээс хойш гаргасан алдаа бүр танд том хохирол авчрах болно. Иймээс болгоомжтой байж, аль болох алдаагүй ажиллаж амьдрах цаг болжээ.
24. Өмнөх шигээ байхаа нэгэнт больсныг мэдрэх маш гунигтай байдаг. Залуустай сагс тоглоод барахгүй болсноо яалт ч үгүй ойлгоно. Харин тэдний уураг тархи нь болох боломжтойгоо ойлгох цаг болжээ. Та магадгүй сайн дасгалжуулагч, сайн тренер, сайн coach, сайн ментор болж болно.
25. Дараагийн 40 жилд та бас л маш их юмыг өдөр бүр сурах ёстой. Хэрвээ сурахгүй л юм бол та 40 жил биш 10-20 жил л гунигтай амьдарна.
ФБ пост дандаа reel болж ороод байгаа нь ямар учиртай юм бол?
ӨӨХ, ӨӨХӨН ТОСНЫ ТУХАЙ
(Хадгалаад авъя)
Их эмч Т.Ариунцэцэг: ӨӨХӨН ТОСОНД ХОРТОЙ ЮМ НЭГ Ч БАЙХГҮЙ. Хэмжээг тааруулах л чухал.
Өөхөн тос нь ханасан өөх юм. Олон талын эрүүл мэндийн ач тустай.
Өөхөн тосоор хоолоо хуурч шардаг, хоол хүнсэндээ ихэд хэрэглэдэг байсан бол 1990-ээд оноос өөх тосыг муу гэсэн үндэслэлгүй урсгалаас болж хэрэглэхээ больсон. Үүний оронд канолын, шар буурцгийн тос зэрэг боловсруулалтанд орсон ургамлын тос хэрэглэж таргалалт, чихрийн шижин зэрэг бодисын солилцооны өвчлөлүүд нэмэгдэж, бараг айл бүрт хавдартай хүний тоо нэмэгдсэн. Өөх тосыг зүрхний өвчин үүсгэдэг гэж нотолгоогүй буруушаах болсон.
✅ Өөхөн тос нь амьтны гаралтай ханасан өөх ба цөцгийн тос, кокосны тосны холимогтой ижил бүтэцтэй. Хатуу бүтэцтэй. Ихэвчлэн үхрийн өөхөөр хийдэг. Өөр амьтны өөхөөр ч хийдэг.
Үхрийн өөхөн тосны 50% нь ханасан өөх, 42% нь нэг ханаагүй, 4% нь олон ханаагүй өөхний хүчил юм.
Өөхөн тосыг сүвээний өөх, ялангуяа бөөрний өөх зэрэг дотор эрхтний цагаан өөхийг хайлуулж гаргаж авдаг.
Өөхөн тос нь холбоот линолейны хүчил, өөхний хүчлээр баялаг бөгөөд биеийн өөх шатаах, жин хасахад тустай.
🙏 Өөхөн тосыг жинхэнэ “биеийн цөцгийн тос” гэж нэрлэдэг. Бидний биеийн эсүүдийн бүрхүүлийн 50% ханасан өөхнөөс тогтдог ба өөхөн тосны ханасан өөхтэй бүтэц нь бараг ижил.
👉 Арьсны эсүүдийг гол бүтээгч бүтэц нь өөхний хүчил ба өөхөн тос нь А, Д, Е, К амин дэмээр баялаг учраас арьс нөхөн төлжихөд гол үүрэгтэй. Өөхөн тосыг арьсандаа түрхэх нь идсэнтэй адил үйлчилнэ.
👉 Өөх нь тосонд уусдаг А, Д, Е, К биед шимэгдэхэд гол үүрэгтэй ба ингэснээр биеийн дархлааг сайжруулдаг. Өөх тостой хоол идсэнээр эдгээр витаминуудын шимэгдэлт илүү их сайжирна.
👉 Кето хоолны өөхний хоногийн хэрэгцээг өөхөн тосноос авах бүрэн боломжтой. Кокосны тос, цөцгийн тостой л адил хэрэглэнэ.
👉 Өөхөн тос В төрлийн витамин, В12, селен, төмөр, фосфор, кали зэрэг эрдсүүдийн гол эх үүсвэр.
👉 Бэлчээрийн малын махны өөхөн тос холбоот линолейны хүчил ихтэй тул хавдрын эсрэг үйлчилгээтэй.
👉 Зүрх судасны өвчин, судасны хатуурал, зөнөгрөлөөс сэргийлэх зэрэг эрүүл мэндийн ач тусыг тоочоод баршгүй. Хэдэн мянган жилээр хэрэглээд ирсэн хүнс л бидэнд тохирно шүү дээ. Гадны элдэв корпорациудын өөрсдийн хүнсийг зүтгүүлж буй рекламд бүү автаарай.
👉 Хэт харалтал нь түлэгдтэл нь боорцог, хуушуур хайралгүйгээр цөөхөн удаа хайрч байх нь зохистой.
👏 Монголчууд маань өөхөн тосоор саван хийдэг байсан. 1 хэсэг хугацаанд гадны бараанд хэт шүтэж үйлдвэрлэхээ болисон байснаа эргээд сэргэсэн нь тун таашаалтай. Би энэ саванг хэрэглэдэг. Гар нүүрийн саван нь биед тэжээл өгөхөөс гадна, чийгшил өгнө. Сүүлний өөхөөр хүртэл биеийн саван хийдэг болсон. Усанд орсны дараа биеэ тослох шаардлагагүй.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе.
ТАНЫ 1 ШАРЕ МОНГОЛОО ДЭМЖСЭН НЭГ ҮЙЛДЭЛ БАЙХ БОЛНО. ГЯЛАЙЛАА!
#ИдэжУухааӨӨРсдөө #МонголчуудХАМТдаа #НөөцөөБАЯЛАГболгоё #МонГОЛооДЭМжиеХөдөлгөөн
Сүүлийн үед 2 орны бизнесийн харилцааг хөгжүүлэх тал дээр ажиллаж байгаа
Japan Chamber 2023 онд - Japanchamber Улиран одож буй 2023 онд тус “Монгол дахь Японы худалдааны танхим”-ын нийт гишүүд, хамтран ажиллагч, дэмжигч байгууллагууд бүгдээрээ бизнесийн ололт, амжилт дүүрэн,...
👐
#Баавгайболохсон
хамтлагийн Hotel California-,г уйлуулж байна доо🎼🎵🎶
Click here to claim your Sponsored Listing.
Videos (show all)
Contact the business
Website
Address
48/14 Seoul Street, 4th Khoroo, Sukhbaatar District
Ulaanbaatar, 14220
This is the official page for Mongolian Properties LLC.
Ulaanbaatar
1xbet 🇲🇳 Монгол дахь Албан Ёсны Агент ✅ Агентийн үүрэг: Тоглогчдын хүсэлтийн дагуу Deposit болон Withdraw хийх. 1xbet.MongolianAgent
Ulanbaatar Songino Hairkhan District 23th Khoroo Khangain 22-24
Ulaanbaatar
Цахилгаан монтаж, холбоо дохиолол угсралтын компани
Ulaanbaatar
Металл,вакум цонх чанарын өндөр түвшинд хйиж гүйцэтгэж байна. 📞96111039
“Sun Road Building” 6th Floor, Sun Road/91
Ulaanbaatar, 14230
Terra Energy LLC is a Mining Company with Coking Coal operations in the South Gobi region of Mongolia
Khoimor Center, IX Microdistrict, Sukhbaatar District
Ulaanbaatar, 11000
аюулгүй байдлын системийн цогц шийдэл
301 Arig Center, Jamyan Gun Street, 1st Khoroo, Sukhbaatar District
Ulaanbaatar, 14240
GTAWCON is a Mongolian industry leader in Underground Mining Construction. With over 3 years constru