61 Student Council
61-р сургуулийн хүүхдийн зөвлөл
Оройн мэнд.
Ирэх долоо хоног буюу 2024 оны 02-р сарын 26-ний өдрөөс эхлэн 03-р сарын 01 хүртэл болох ЧДХЗ-с зохион байгуулж буй "Сурагч солилцоо-2024" үйл ажиллагааны удирдамжийг хүлээн авна уу.
Дараах үйл ажиллагааны дагуу 61-р сургуульд бусад сургуулийн 4 сурагч ирэх ба тухайлбал:
5-р сургууль, 50-р сургууль, 72-р сургууль, 117-р сургууль гэх 4 сургуулиас тус бүр 1 сурагч ирнэ. Тавтай морилно уу.
Бүгдэд нь амжилт!
-Student Council
Монгол бахархлын өдрийг тохиолдуулан сурагчдын дунд "Монгол Өв Соёл" сэдвээр асуулт хариултын тэмцээн явуулж, амжилттай өндөрлөлөө.
1-р байранд : Лхагважав багштай 9Б ангийн сурагч н.Анужин (Өргөмжлөл, үнэ бүхий зүйл.)
2-р байранд : Лхагважав багштай 9Б ангийн сурагч н.Уянга (Өргөмжлөл, үнэ бүхий зүйл.)
3-р байранд : Лхагважав багштай 9Б ангийн сурагч н.Оюумаа (Өргөмжлөл, үнэ бүхий зүйл.) тус тус шалгарлаа.
Оролцсон бусад сурагчдадаа ч бас баярлалаа. Дараа дараагийн тэмцээн уралдаанд нь амжилт хүсье!
-Student Council
Аха тэмцээн урлаг зааланд 14:00 эхэлнэ.
Дээлтэй монгол өдөрлөг
2 дугаар сарын 13ны өдөр зохион байгуулагдана.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй 🐉💛💛
Монголчууд өвлийн адаг сарын сүүлийн өдөр битүүлдэг. Тус өдөр өнөөдөр тохиож байна.😄
Битүүлэх гэдэг нь билгийн улирлын cap бүрийн гучинд тэнгэрт cap үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэн буурал жилийн отголох өдрийг тэмдэглэхийг хэлнэ.🧡🧡
Энэ өдрийг тусгай зан үйлээр үддэг. Мөн хүнээс зээлсэн мөнгө, зоос, эд мал байвал даруйхан эргүүлэн өгөх, хэрэлдэж эв түнжин эвдэрсэн хэн хүнтэй зориуд уулзаж эв эеэ засдаг.
Битүүний өмнөх өдөр айл болгон бурхан шүтээнээ тахин, гэр орныхоо тоос шороог гүвж хог буртгийг цэвэрлэдэг. Энэ өдөр эмэгтэйчүүд нь идээ цагаагаа бэлдэж харин эрчүүд нь хүлэг морьдоо барьж хур дэлийг нь засч бэлдэнэ. Битүүний орой өрхийн тэргүүлэгч гэрийнхээ баруун тотгоны дээр цагаан чулуу, сахиусуудын орох үүдийг нээдэг. Мөн зүүн тотгоны дээр өргөс, харгана, шарилж тавьж муу зүгийн ад зэтгэрийн хорлолыг хөөж буцаана. Ингээд шинэ сайхан хувцсаа өмсцгөөн гал, бурхандаа дээж өргөөд дараа нь битүүлдэг.
Оройн мэнд! Сурагчдын Өөрөө Удирдах Зөвлөл нь удирдах албан тушаалтан сонгон шалгаруулах нээлттэй сонгууль явуулсан билээ. Тэрхүү сонгуулийн үр дүнгээр
Тэргүүнд - А.Мөнх-Алдар
Дэд тэргүүнд - Г.Билгүүн
Нарийн бичгээр - Ө.Хүслэн нар тус тус сонгогдсон байна.
Сонгогдсон сурагчдадаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.
-Student Council
ЭЕШ-даа бэлдэх хамгийн энгийн хамгийн үр
дүнтэй арга:
1. Аль хичээл дээр хэдэн оноо авах ёстой
гэдгээ тооцоол /+650, +750/
2. Хичээл бүрд өдөрт хамгийн доод тал нь 40
минут ажилла.
3. Хичээл давтахдаа 40 минут тутам амралт ав.
Хэт удаан суух шаардлагагүй /40 минут хичээл
+ 20 минут амралт/
4. Утсаа airplane эсвэл focus mode дээр нь тавь
5. Аль агуулга дээр илүү муу байгаа гэдгээ
мэдэж авч тухайн сэдэв, агуулга хичээл дээр
илүү их цаг зарцуул
61-р сургуулийн "СӨУЗ"-н удирдах албан тушаалд нээлттэй өрсөлдөх боломжтой боллоо. Та доорх линкээр орон элсэх анкетаа бөглөнө үү.
https://forms.gle/YvXh3SyQCWtUbEWv7
Санамж: Зөвхөн крилл үсгээр, алдаагүй зөв бичсэн анкетийг сонгож авах ба заасан бүх асуултыг бөглөхийг анхаарна уу.
Дуусах хугацаа: 2 дугаар сарын 15.
Танд амжилт хүсье.
-Student Council
"ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ ХАМТДАА"
НӨЛӨӨЛЛИЙН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Сургуулийн хүүхдийн зөвлөлийн 12 дугаар сарын ажил "Хүүхдийн дуу хоолой чуулганы хүрээн зохион байгуулсан сургуульд тулгамдаж буй асуудлын нэг болох
"Ye тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан
гадуурхалт"-ын эсрэг нэгдэж видео контент,
бүтээл хийн нөлөөллийн ажлыг өрнүүлж
байна.
Санаачлан хэрэгжүүлж буй 9в ангийн сурагчдадаа нартаа #Баярлалаа
"ДЭЭРЭЛХЭГЧ БИШ ДЭМЖИГЧ БАЙЯ”
---
❤️
Өнөөдөр олон улсын хүний эрхийн өдөр тохиож байна. Уг өдрийг 1948 оны арванхоёрдугаар сарын 10-нд НҮБ-ийн Ерөнхий Ассамблей Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталж олон улсын хүний эрхийн өдөр болгон зарласан түүхтэй. Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь Нэгдсэн Үндэсний байгууллагын дүрмийн зорилгыг тусгасан тунхаглал бөгөөд хүн төрөлхтөнд Дэлхийн 2-р дайны өмнө болон дараа дэлхий дахинд дэлгэрсэн хүний эрхийн зөрчлийн талаар эргэцүүлэн бодох, бүх хүний үндсэн эрхийг хүндэтгэхийг уриалсан тунхаг юм.
Сурагч нас бол хамгийн нандин хэзээ ч эргэж ирэхгүй дурсамж дүүрэн цаг үе билээ. 🥰🌸
Үүнийг дурсаж бид долоо хоногийн турш эмх цэгцтэй, хөөрхөн, цэвэр цэмцгэр байдлаа гаднаасаа харагдуулж цагаан боолтоор жигдэрч үсээ хоёр боож сүлжин ирэхийг уриалж байна.✨
СХЗ ахлах дунд ангийн сурагчдадаа “Цагаан боолт” долоо хоногийн аяныг уриалж байна.😊🥰❤️
Хүүхдийн чуулган 2023
Суралцахад юу тулгамдаж байна вэ ???
Бүртгүүлэх линк: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfpV9Yy8Djtiz30F8N5qvDEFC9aq2N22G9HH2pELA9QqwIOOw/viewform?usp=sf_link
Элсэлт авж байна шүү guys !!!!
🔷️🔷️Хүүхэд залуусын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх хоорондын харилцааг сайжруулах зорилгоор.......
Чингэлтэй дүүргийн 61р сургуулийн хүүхдийн зөвлөл 50р сургуулийн хүүхдийн зөвлөлтэй нэг өдрийг заал аван танилцаж нөхөрсгөөр хамтдаа тоглон өнгөрүүллээ.❤️❤️
баярлалаа 50-р сургуулийн СХЗ🫡😇
“Мэдээ2”
🚦”Ногоон гэрэл цагаан шугамын хүрээнд”анги бүрийн санамж анхааруулга анхны тусламж гэсэн зөвлөмж ханын сонин мөн мэдээллийн самбар таних тэмдэгүүд маань 1 давхарт байршсан байгаа шүү бүгдээрэй танилцаарай🚦🥰
“Мэдээ1”
Lady brand 🌸🌸 маань өнөөдөр манай сургууль дээр ирж өсвөр насны охидод тулгарах асуудал, сэтгэл зүйн онцлогийн талаар мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж орж, шаардлагатай үед хэрэглэх тусгайлан бэлтгэсэн хайрцгийг, ариун цэврийн хэрэглэлийн хамт бэлэглэлээ.🥰😍
Жич:Хайрцгийг 2 давхарт байршуулсан байгаа мөн охидууд маань авсан бол буцааж хийе гэсэн уриан дор бүгдээрэй эмх цэгцтэй хэрэглээрэй😉
НҮБ 2012 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний энэ өдрийг “Олон улсын охидын өдөр” буюу “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэсээр иржээ.
Энэ өдрийн гол зорилго нь охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, тэдэнд боловсрол эзэмшүүлэхэд анхаарлаа хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд оршдог. Улмаар охидын эрхийг сурталчлах, хүйсээр ялгаварлах, хүйсийн тэгш бус байдлыг шийдвэрлэх, хүчирхийлэлд өртөж байгаа охидод туслахыг уриалдаг байна.
Уралдаандаа идэвхтэй оролцоорой сурагчид аа!
🧡🍂🍲Энэ жилийн намрын баяраар өглөөний цай ашиг тусыг таниулахын зэрэгцээ хүүхдүүд өөрийн сэтгэн бодох чадвараа хөгжүүлэн алтан намартай холбоотой бүтээл хийх юм.🗺
Анги тус бүрийн хүүхдүүд өөрсдийн хийсэн хоол амттан зууш гэх мэт идэх зүйлсийг авчран сургуулийн 2р давхарт байршуулсан хоолыг амтлах маягаар хувааж иднэ 🥰🥰
Бүтээл
Намрын тухай хүссэн зүйлсээ бүтээл болгон 2р давхарт ангийн нэрийн хажууд байршуулана
◇Тавигдах шаардлага
◇Хийж ирсэн хоол муудаагүй байх
◇Анги тус бүр 1 ширээ ангиасаа авчрах +ширээний бүтээлэг
◇Халуун тогоо хутга гэх мэт аюултай зүйлсийг авчрахгүй байх
◇Хоолонд хүрэхийн өмнө заавал гараа угаах
◇Хүн бүр өөрсдийн аяга халбагатай байх.
хугацаа
10.10ны өдөр 2р давхарт 3дугаар цагийн завсарлагаанаар зохион байгуулагдана.
Анги бүр идэвхтэй оролцоорой 🧡🧡
Сургуулиа төгссөнд халуун баяр хүргэе.❤️
12а Халиун 💫🫶
12а Сувд Эрдэнэ 💫🫶
12Б Жавхлант 💫🫶
2023.6.12
Завсарлаганы бүжиг 2023 🥰
61р сургуулын 10а ангийн сурагч
Мөнх-Аллар❤️❤️👏🫶
https://www.facebook.com/monhaldar.ariunbold?mibextid=ZbWKwL