Sweden D Vitamin

Sweden D Vitamin

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Sweden D Vitamin, Vitamins/Supplements, .

27/05/2024

🇸🇪 Төмрийн бэлдмэл Niferex 100мг

😉Төмөр дутагдлыг эмчлэх мөн урьдчилан сэргийлэх зорилгоор уух зориулалттай бэлдмэл юм.

😉Төмөр нь хүчилтөрөгч тээвэрлэх, бие махбодид энерги дамжуулахад зайлшгүй шаардлагатай.

Хэн хэрэглэх вэ?

💜Жирэмсэн болон хөхүүл ээжүүд
💜6аас дээш настай болон 20кг-аас дээш жинтэй хүүхэд эмчийн зааврын дагуу
💜Төмөр дутагдлын цус багадалттай хүмүүс мөн эмчийн зааврын дагуу ууж хэрэглэнэ.

Хориглох заалтууд

🩸Нарийн болон улаан хоолойн эмгэгтэй бол
🩸Бие махбодид төмөр хуримтлагддаг удамшлын цусны эмгэгтэй бол (гемохроматоз).
🩸Төмрийг биед хэрэглэх боломжгүй өвчнөөр өвчилсөн бол
🩸6-аас доош насны хүүхдүүд болон 20 кг-аас бага жинтэй хүүхэд

Бүтээгдэхүүний мэдээлэл

🟠Төрөл: 100мг төмрийн бэлдмэл
🟠Хэмжээ: 50ширхэгтэй
🟠Хадгалах хугацаа: 2026оны 01 сар
🟠Бүтээгдэхүүний үнэ: 65000
🟠Хүргэлт: 5к
🟠Захиалгын утас: 91902525

27/05/2024

Гэр бүлийн 👨‍👩‍👧‍👦 Д3 витамин 🇸🇪🇸🇪🇸🇪
Норвегийн 🦈🦈🦈 яргай загасны тостой
😉 Д витамин нь хүний дархлааг дэмжих үндсэн амин дэм юм
✅ Д витамин дутагдснаар амархан ядарч сульдах, нойргүйдэх, үе мөч, зүрх судасны эмгэг үүсэх, үс унаж, стресст өртөнө
✅ Д витамины дутагдал нөхөж, дархлаа дэмжинэ
✅ Тосон Д витамины давуу тал нь таблеткэн Д ууснаас 2 дахин хурдан задарч биед шингэдэг
✅ Өсөлтийг дэмжинэ

💐 Д витамины тун 2500 о.у.н
💐 180 ширхэг
💐 Хүчинтэй хугацаа: 2026он
💐 Үнэ-75000
📱📱📱-91902525

27/05/2024

Д витамин 🇸🇪🇸🇪🇸🇪

✅ Дархлааны системийн хэвийн үйл ажиллагааг хангаж, стресс, сэтгэл гутрал, тавгүйтлээс урьдчилан сэргийлнэ
✅ Д витамин нь кальцийн ясанд шимэгдэлтийг дэмжиж өгдөг тул кальци хэрэглэж байгаа үед илүү үр дүнтэй

📌 Насанд хүрэгсэд өдөрт 1 ширхэгээр
📌 1 ширхэгт 2000 о.у.н
📌 90 ширхэг
📌 Хүчинтэй хугацаа: 2025 он
📌 Үнэ-50000
📱-91902525

27/05/2024

Sweden D Vitamin Vitamins/supplements

07/12/2023

🇸🇪🇸🇪🇸🇪Швед улсын топ бүтээгдэхүүний нэг хүүхдийн цэвэр тосон д витамин бэлэн байна. Манай ээжүүд сайн мэднэ дээ 😉😊
👶👧 0-5 насны хүүхдэд өдөрт 5 дуслаар ууна эмчийн зөвлөснөөр тунг нэмэх боломжтой.
Спирт болон сахаргүй, амт, үнэргүй бөгөөд дархлааг дэмжиж өгдөг яс шүдний ургалтын холбогч эдэд сайнаар нөлөөлдөг, рахит буюу сульдаа өвчнөөс урьдчилан сэргийлнэ
1 дусалдаа 💧80 оунэгж агуулагддаг
5 дусал 💧буюу өдөрт авах тун 400 оунэгж
❄️💨🌬️Хүйтэн сэрүүний энэ улиралд хүүхэд агаар салхинд өдөр бүр гарах боломж хомс болдог ч өдөрт авах Д витамины тунг заавал өгч байгаарай
Үнэ-45000
Хүргэлт 🚗-5000
📱-91902525

Sweden D Vitamin Vitamins/supplements

Photos from Ts.Zolzaya's post 31/10/2023
Вирусын халдварт өвчний үед хүүхдэд асаргаа, сувилгаа, хооллолт маш чухал 31/10/2023

Вирусын халдварт өвчний үед хүүхдэд асаргаа, сувилгаа, хооллолт маш чухал Хүйтэн сэрүүний улирал эхлэхээр эмнэлгүүд олны хөлд дарагддаг. Эрүүл мэндийн салбарынхан ч намрын сүүл сараас эхлэн ачаалал нь ихэсдэг тухай ярьж байна. Төр, хувий...

31/10/2023

Бидэнд яагаад Д витамин хэрэгтэй вэ?

Хангалттай Д аминдэм байхгүй бол яс нимгэн, хэврэг, мөн хэлбэрээ алдах болно. Витамин Д хангалттай байвал хүүхэд рахит, насанд хүрэгчдэд ясны сийрэгжилтээс сэргийлдэг. Хүүхдийн өсч буй ясанд кальцийг нийлэгжүүлж шингээхэд Д витамин тусалдаг байна.

Орчин үед Д витаминыг хоол хүнс байгалиас хангалттай авч чадахгүй байгаа тул нэмэлтээр хэрэглэхийг эмч нар зөвлөдөг билээ.

Иймд та бүхэндээ Шведийн алдарт тосон Д витаминыг танилцуулж байна.

🇸🇪 ACO D3 olja

👶 Нярай болон бага насны хүүхэд хэрэглэнэ. Төрсөн цагаас нь эхлэн хэрэглэхэд тохиромжтой.

💦1 дусалдаа 80IU байх бөгөөд 0-5 насны хүүхэд өдрийн 5 дуслаар буюу 400IU өгнө. Д витамины дутагдал өндөр бол эмчийн зөвлөснөөр тунгаа 32 дусал хүртэл нэмж уух боломжтой.

💧 Найрлагандаа: Д3, холецальциферол, амин тос, наранцэцгийн тос агуулагддаг.

🎈Хэрэглэхээсээ өмнө бага зэрэг сэгсэрнэ. Тагийг нээснээс хойш 6 сарын дотор хэрэглэнэ. 15-25 хэмд хадгалахад тохиромжтой.

Үнэ: 45000

Хүргэлт: 5000₮

📱91902525

31/10/2023

Цөөн тоогоор шинээр ирлээ үнэ: 45000
📱-91902525
Хүргэлт 5000

23/10/2023

НОЙР БУЛЧИРХАЙН ТУХАЙ 11 БАРИМТ

1. Нойр булчирхай нь ходоодны ард байрлалтай, хоол боловсруулахад оролцдог хамгийн том булчирхай юм.
2. Гадаад болон дотоод шүүрлийн хоёр үйл ажиллагаатай.
3. Гадаад шүүрэл нь хоол боловсруулахад оролцдог, уураг, нүүрс ус, өөх тос зэргийг задлах ферментүүдийг ялгаруулна. Өөрөөр хэлбэл, бидний идэж буй хүнсний бүтээгдэхүүний уураг, өөх тос, нүүрс-ус нойр булчирхайн шүүрлийн нөлөөгөөр моно сахар, амин хүчил болтлоо задарч шингэн хэлбэрт шилжин нарийн гэдэсний ханаар цус руу шингэж, шимэгдэх үйл ажиллагаа явагдаж биднийг тэжээдэг байна.
4. Дотоод шүүрлийн үйл ажиллагаа нь хүний цусан дахь сахрын хэмжээг тохируулж өгдөг. Нойр булчирхайн сүүл хэсэгт байрладаг сахарыг зохицуулдаг эсүүдээс инсулин ялгардаг юм.
5. Нойр булчирхайн хэвийн үйл ажиллагаа алдагдвал хоол боловсрох, шимт бодисын шимэгдэх хэвийн явц алдагддаг бөгөөд архаг үрэвсэл нь чихрийн шижин өвчин үүсгэх шалтгаан болдог.
6. Нойр булчирхайн үрэвсэл үүсэхэд нөлөөлдөг олон эрсдэлт хүчин зүйлс бий. Үүнд: цөсний чулуу, архи тамхины хэрэглээ, буруу хооллолт, удамшлын хүчин зүйлс, дархлааны хүчин зүйлс, эмийн хэрэглээ зэрэг багтана.
7. Монголчуудын хувьд архины замбараагүй хэрэглээ, цөсний чулуу, буруу хооллолт нь нойр булчирхайн үрэвслийн хамгийн гол шалтгаан болдог. Буруу хооллолт гэдэгт тос өөхний зохисгүй хэрэглээ багтана.
8. Нойр булчирхайн үрэвслийг цочмог, архаг гэж хоёр ангилдаг. Цочмог үрэвслийн үед өвдөлт ихэнхдээ гэнэт эхэлж, аажмаар хүчтэй болдог. Ерөнхийдөө аюулхай орчимд, хэвлийн зүүн дээд хэсгээр байрлалтай өвдөнө. Зарим тохиолдолд нуруу руугаа ороож бүсэлж дамжина.Түүнчлэн хэвлий цардайх, дүүрэх, дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Хүндэрсэн тохиолдолд амьсгаадах, шээсний гарц багасах, халуурах, артерийн даралт буурах зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Архинаас хамаарсан цочмог үрэвслээс амь насаа алдах нь элбэг.
9. Архаг үрэвслийн үед өвдөлтийн хүч харьцангуй бага боловч байнгын эсвэл идэж ууж байгаа зүйлтэй холбоотойгоор үе үе сэдэрдэг.
10. Мах, өөх тос ихтэй хоолны араас газтай ундаа, хүйтэн зүйл уух, их өлсөж байгаад гэнэт их идэх, дандаа өлөн хоосон гарах, бэлэн хоол, амтлагч ихтэй хурц хоол их идэх нь нойр булчирхайн үрэвсэл сэдрэх эсвэл цочмог үрэвсэх шалтгаан болно.
11. Манайх шиг олон хоног гэнэт мах өөх тос ихтэй хоол идэж архи хэтрүүлэн хэрэглэж баяр тэмдэглэдэг онцлогтой улсад Цагаан сар болон бусад баярын дараа архи их хэрэглэснээс нойр булчирхайн өвчлөл эрс нэмэгдэх нь элбэг.

Photos from Tserensambuu Sharav's post 23/10/2023
09/09/2023
09/09/2023

САРМИСНЫ АЧ ТУС

Сармис нь хурц үнэртэй тул манайхан төдийлөн хэрэглэдэггүй. Харин хятадууд сармисны ач тусыг аль эрт нээсэн болоод ч тэр үү өдөр тутмын хоол хүнсэндээ өргөн хэрэглэдэг. Хэдийгээр идсэний дараа хурц үнэр нь амнаас мөд салдаггүй ч бие махбодод үзүүлэх нөлөө ашиг тусаараа олон давуу талтай юм.

Хүйтний улиралд манайхан ханиаднаас сэргийлэх үүднээс хар шөл хийж уух, битүү хоол зэрэгт сармис хийж иддэг. Өвлийн улиралд сармис сайн хэрэглэснээр ханиад томуу болоод олон өвчнөөс сэргийлж болох аж.
Сармисны найрлагад хүхэр агуулагддаг тул томууны эсрэг хамгийн сайн хамгаалалт төдийгүй сүрьеэ үүсгэгч вирусийг устгах чадалтай юм байна. Үүнээс гадна хөгшрөлтийг удаашруулах бодисыг агуулдаг болохыг эрдэмтэд баталсан. Түүнчлэн фосфор, кали, кальци, төмөр зэрэг хүний биед зайлшгүй шаардлагатай бичил элементүүд агуулж, таны биеийг хэрэгтэй амин дэмээр тэтгэдэг шидэт хүнс гэж нэрлэж болох юм.

Сармис хэр ид шидтэйг та бүхэнд сонирхуулахад:
- Сармисыг хэдхэн хором зажлахад амны хөндийн нян устаж цэвэршинэ.
- Шүд өвдөхөд гавар, сармис хоёрыг нухаж холиод өвдсөн хэсэгтээ тавихад өвдөлт намдана.
- Чихнээс идээ гоожиж булагтвал цагаан лууван, сармисны шингэрүүлсэн шүүсийг хольж, өдөрт 2-3 удаа дусаавал сайн.
- Хамар битүүрэн шархирч шингэн нус гоожоод байвал хамартаа сармисны шүүс дусааж, гавар түрхвэл илүү үр дүнтэй.
- Хоолой өвдөж буй тохиолдолд сармисны шүүстэй хольсон давстай усаар хоолойгоо зайлах хэрэгтэй.
- Цагаан мах гарахад дөрвөн хумс сармис нухаж бяцлаад цайны халбаганы дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний цуутай хольж халаагаад хөрсний дараа өвчтэй газраа тавихад зовиур арилдаг.
- Шарх, хатги идээтэй, идээ татах шинжтэй үрэвсэлд гавар, сармис, сонгино гурвыг нийлүүлж нухаад тавьж боовол шарх амархан эдгэнэ.
- Ханиаднаас урьдчилан сэргийлэхийн тулд биеийнхээ ойр орчим нэг буюу хэд хэдэн хумс сармис байлгах нь тустай.

Цусны даралт ихсэх үед:
Cармисны 20 хумс, сонгинo таван ширхэг булцууг нухаж бэлтгээд дээрээс нь үр болон хальсыг цэвэрлэсэн таван ширхэг нимбэг, нэг килограмм элсэн чихэр, хоёр литр ус хийж сайтар холино. Бэлэн болсон бэлдмэлээ сэрүүн, харанхуй газар хадгална. Хоол идэхээс 20 минутын өмнө хоолны халбагаар нэгийг өдөрт 3 удаа ууна.

Цус багадах өвчний үед:
300 гр сармис цэвэрлээд хоёр литрийн шилэн саванд хийж дээрээс нь нэг литр спирт хийж гурван долоо хоног хандална. Аяганы тал буюу 100 гр сүүнд 20 дусал хийж өдөрт гурван удаа уувал сайн.

- Хоёр хумс сармисны шүүсийг адил хэмжээний цагаан цуутай хольж хутгана. Энэхүү бэлдмэлээ хөвөнд шингээн батга гарсан хэсгүүдээ шавшина. Өдөрт хэд хэдэн удаа шавших нь зүйтэй. Батганы эсрэг энэхүү бэлдмэл нь сармисны нян устгах, мөөгөнцрийн эсрэг, үрэвсэл дарах шинж дээр үндэслэгдсэн агаад түүнд агуулагддаг антиоксидантууд арьсыг нөхөн сэргээхэд тусалж, чөлөөт радикалуудын нөлөөнөөс хамгаалдаг. Харин цагаан цуу тэнцвэржилтийг сэргээхэд тусалдаг аж.

- Бидний хэлж заншсанаар хомхой долоох буюу уруулын аль нэг хэсэгт таагvй шарх үүсэхэд хумс сармис хэрчин шүүсийг нь шахаж байгаад тус газар түрхвэл эдгэрэлт түргэснэ.

- Арьс улайж үрэвссэн үед үрэвсэж улайсан хэсэгт сармисны масло түрхэнэ. Ийм тосон түрхлэг эмийн сангуудаар юм уу бараа борлуулагч цахим сvлжээгээр худалдаалагддаг.

- Сармис олон зууны турш үс уналтын эсрэг байгалийн цэвэр бvтээгдэхүүний үүргээр ашиглагдаж буй. Сармисны тосыг үс унан халцарч буй хэсэг болон хуйхандаа түрхээд гялгар уутаар битүү боох юм уу малгай өмсч унтана. Оройноос өглөө хvртэл байх нь үр дүнтэй. Өглөө босоод үсээ угаана. Эл аргыг хэдэн долоо хоногийн турш хэрэглэх хэрэгтэй.

08/09/2023

Хүний биед нөхөн төлждөггүй ганцхан төрлийн эс бол хүний тархины эс юм.

Тархинд хортой 10 зуршил

1. Өглөөний цай уухгүй байх
Өглөөний цай уудаггүй хүмүүст цусны сахарын хэмжээ бага байдаг. Энэ нь тархинд хангалттай энерги дутагдсанаас тархины доройтолд хүргэдэг.

2. Хэт идэх
Энэ нь тархины судсыг хатууруулан сэтгэх чадварын хүчийг бууруулдаг.

3. Тамхи татах
Энэ нь тархийг бага багаар жижигрүүлдэг ба яваандаа Алцхаймерын өвчин(тэнэгрэл)-д хүргэдэг.

4. Сахар ихтэй чихэрлэг зүйлс их хэрэглэх
Их хэмжээний чихэр хэрэглэхэд ходоодноос уураг болон бусад тэжээлийн бодисын шимэгдэлтийг бууруулдаг ба энэ нь тархины тэжээлийн дутагдалд хүргэж, тархины хөгжилтийг алдагдуулдаг.

5. Агаарын бохирдол
Тархи бол бидний биеийн хамгийн их хүчилтөрөгч хэрэглэдэг эрхтэн. Хүчилтөрөгч багатай бохир агаараар амьсгалах нь тархины чадамжийг бууруулдаг.

6. Нойрны дутагдал
Унтах нь тархины амралт болдог. Удаан хугацаагаар нойр муутай явах нь тархины эсүүдийг үхүүлдэг.

7. Унтахдаа толгой дээгүүрээ хөнжлөөр бүтээх
Толгойгоо бүтээж унтах нь амьсгалж буй агаарын нүүрстөрөгчийн концентрацийг нэмэгдүүлж, хүчилтөрөгчийг багасгадаг тул тархинд гэмтэл үүсгэх хор нөлөөтэй.

8. Өвчтэй үедээ ажиллах
Өвчтэй үедээ их ажиллах, хичээл хийх нь бас тархийг гэмтээж үйл ажиллагааны чадварыг бууруулдаг байна.

9. Бодож сэтгэх дутагдах
Бодож сэтгэх бол тархины дасгал сургуулалт юм. Идэвхжүүлэх бодол, сэтгэмж дутагдсанаас тархи жижгэрдэг.

10. Бага ярих
Оюунлаг харилцан яриа нь тархины чадамжийг дээшлүүлдэг. Аль болох ярилцаж байгаарай 🙏

02/09/2023

"ЭМИЙН САНД БАЙДАГГҮЙ ЭМИЙН ЖАГСААЛТ"

🌳МОД ТЭВРЭХ нь эм юм.
🌊ДАЛАЙД СЭЛЭХ нь эмчилгээ юм.
🏃‍♀️БИЕИЙН ДАСГАЛ бол эм юм.
🛏️ЭРТ СЭРЭХ нь эм юм.
🥗ТЭНЦВЭРТЭЙ ХООЛЛОЛТ бол эм юм.
🤭 ИНЭЭД бол эм юм.
💃 БҮЖИГ бол эм юм.
👍САЙН ХАНДЛАГА бол эм юм.
🏕️БАЙГАЛЬД ГАР, эм.
💤УНТАХ бол эм юм.
🧘‍♀️БЯСАЛГАЛ бол эм юм.
❤️ХАЙР бол эм юм.
🥰ХАЙРЛАХ бол эм.
🤗ТАЛАРХАЛ бол анагаах ухаан юм.
😮‍💨ГОМДООГСДЫГ мартах бол эм юм.
🎤ДУУЛАХ бол эм юм.
😻 хайрын Тэврэлт бол эм юм.
☺️САЙХАН, САЙХАН СЭТГЭЛЭЭР СЭТГЭХ нь эм юм.
👏ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ эмчилгээ.
👯‍♀️САЙН НАЙЗУУД бол эм юм.

🌅 НАРЛАХ нь эм юм.
✋ГОМДОЛГҮЙ ЯРИХ нь эм.

🟢ХЭРВЭЭ ТА АМЬДРАЛДАА ТОГТМОЛ ХЭРЭГЛЭВЭЛ ЭМИЙН САНГААС ЭМ АВАХ ШААРДЛАГАГҮЙ БОЛНО.
🟢Мөн маш хямд байна.

Via Байгальд Ээлтэй Амьдрахуй

23/08/2023

Хүүхдийн мульти витамин 🇸🇪🇸🇪🇸🇪

👶 Дархлаа болон биеийн эсэргүүцэл маш сайн дэмжиж хэвийн үйл ажиллагаанд хамгийн чухал 7 витамин цайр агуулсан
👧 Оюуны болон биеийн ачаалал даах чадварыг нэмэгдүүлнэ
👶 Өсөлт дэмжинэ
👧 Хоолны дуршил нэмэгдүүлнэ
👶 Амин дэм эрдэсийн дутагдал нөхнө

✅ В12, С, D, цайр нь дархлааны тогтолцооны хэвийн үйл ажиллагаанд өндөр хувь нэмэр оруулдаг
✅ Бөөрөлзгөнө, нэрс, жүрж гэсэн 3 амтны цуглуулга юм

1 капсулийн тун:
🌼 Витамин А-400мг
🌼 Витамин Д3-200мг
🌼 Витамин Е-7мг
🌼 Витамин В6-1мг
🌼 Витамин В12-1,5мг
🌼 Витамин С-40мг
🌼 Фолийн хүчил-200мг
🌼 Цайр-6мг

📌3 наснаас дээш өдөрт 1 ширхэг
📌12наснаас дээш өдөрт 2 ширхэг
📌 60 ширхэг
📌 Хүчинтэй хугацаа: 2024он
📌 Үнэ-50000
📱-91902525

23/08/2023

Хүүхдийн омега3 Д витамин 🇸🇪🇸🇪🇸🇪

✅ Судасны уян хатан чанарыг сайжруулж бэхжүүлнэ
✅ Хүүхдийн ой тогтоолт, анхаарал төвлөрөлтөд нөлөөлнө
✅ Зүрх судасны үйл ажиллагаанд сайн, булчингийн хөгжил дэмжинэ
✅ Дархлааг сайжруулна
✅ Нүдний хараа муудхаас сэргийлнэ

📌 2 капсулийн тун
📌 Загасны тос-1000мг
📌 Д витамин-640 о.у.н
📌 Е витамин-5мг
📌 DHA-274мг
📌 EPA-71мг

😊 3 наснаас өдрийн 2 ширхэгээр ууна
😊 Хүчинтэй хугацаа: 2025оны 1 сар
😊 100 ширхэг
😊 Үнэ-80000

📱-91902525

23/08/2023

Хүүхдийн омега 3 🇸🇪🇸🇪🇸🇪

✅ Судасны уян хатан чанарыг сайжруулж бэхжүүлнэ
✅ Хүүхдийн ой тогтоолт, тархины багтаамж, анхаарал төвлөрөлт сайжруулна
✅ Зүрх, тархины үйл ажиллагаанд сайн, булчингийн хөгжил дэмжинэ
✅ Цусны эргэлтийг нэмэгдүүлж судасны уян хатан чанарыг сайжруулна
✅ Дархлаа дэмждэг
✅ Нүдний хараа муудахаас сэргийлнэ

📌 3-с дээш насныхан ууна
📌 70 ширхэг
📌 Хүчинтэй хугацаа: 2024он 11сар
📌 Үнэ-90000
📱 -91902525

23/08/2023

🇸🇪🇸🇪🇸🇪Кальцитай хүүхдийн Д витамин

✅ Гүзээлзгэний зөөлөн амттай
✅ Хүүхдийн яс хэвийн ургаж, хөгжихөд сайн нөлөөтэй
✅Дархлаа дэмжинэ

📌 3-с дээш насны хүүхэдэд зориулсан өдөр тутамын тун 1-2 ширхэгээр ууна

📌 1 ширхэгт 400 о.у.н агуулагдсан

📌 Хүчинтэй хугацаа: 2024он

📌 Үнэ-65000

📱 -91902525

19/07/2023

📌Хүүхэд өөрийгөө сонсож сурахад та хэрхэн туслах вэ?

Нийтлэл маань таалагдвал "баярлалаа" гэж бичихээ мартуузай 😊

👉Чи битгий ийм хачин хүүхэдтэй найзлаад бай.
👉Чи дандаа хувцсаа буруу харуулж өмсөх юм аа
👉Энэ хачин тухгүй юмыг өмсөж байх юм
👉Наад үсээ засуул даа. Өрвийсөн юм яваад байх юм.

🔊Иймэрхүү нөхцөл байдалд аав ээжүүд маань "чамд юу тохиромжтой болохыг би илүү мэдэж байна" гэдэг байдлаар харилцах гээд байдаг. Жишээ: алив наадахаа зөв харуулж өмс эсвэл өөрсдөө шууд зөв харуулаад өмсгөдөг, ийм хүүхэдтэй найзлаад байвал дэмий шүү....

🌟Мэдээж аав ээжүүд маань юу илүү тохиромжтой болохыг сайн мэдэж байгаа. Гэхдээ хүүхэд мэдрэхгүй байна. Тэр боломжийг олгохгүй шууд заагаад эхэлдэг. Улмаар үгэнд орохгүй гэж нэг загнана, дандаа буруу өмсдөг гэж бас загнана гэх мэтчилэн үргэлжилдэг.

🏃Ямар ч хүн тааламжгүй зүйлээс хол байх гэж оролддог. Харин "би илүү мэдэж байна" гэдэг байдлаараа хүүхдийн өөрийгөө сонсох чадварыг хөгжүүлдэггүй ба таалагдахгүй байсан ч "тэвчих ёстой" гэдэг ойлголтыг өгдөг.

Хүүхэд тухгүй байдлыг тэвчиж сурсан бол хэцүү байсан ч тэвчинэ 😣. Нөгөө найз нь тааламжгүй зүйл хийсэн ч тэвчих болно.

Өөрийгөө сонсдог, өөрийгөө хүндэлдэг, өөрийгөө хайрладаг нэгэн болгохын тулд "чамд тухтай байна уу?" гэдэг асуултыг асуугаарай 😊.
👉Чи энэ найзтайгаа тухтай байж чаддаг уу? Чиний бодлоор найз гэж ямар хүнийг хэлэх вэ?
👉Хувцсаа ингэж харуулж өмсөх чамд тухтай байна уу?
👉Үс чинь ийм байх чамд тухтай байна уу?

💡Хүүхэд бүх зүйл зүгээр байна гэж хэлсэн бол хэсэг хугацааны дараа дахин асуугаарай 😉.

Хааяа үнэхээр "би илүү мэднэ" гэдэг байдлаар хандах хүсэл байдаг. Гэхдээ тэр хүслийн цаана таны өөрийн тань айдас нуугдаж байх талтай шүү 🙈. Жишээ: хүүхдийг маань ийм байхыг хараад намайг хүмүүс юу гэж бодох юм бэ?гээд эхэлнэ.

❤Хүүхдэд зөв сонголтыг хэлэх биш зөв сонголт хийж сурахад туслаарай

Сэтгэл зүйч Г.Хулан

📌Жич: хүүхдийн аюулгүй байдалтай холбоогүй байх.

✨Инстаграм дээр намайг дагаарай
https://www.instagram.com/psychologist.khulan/

Telephone

Website