Энхбаяр Дамдинсүрэн

Энхбаяр Дамдинсүрэн

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ТӨЛӨӨЛӨГЧ НИТХ–ын төлөөлөгч
"Шинэ Гэр Түншлэл" ХХК–ийн захирал Д.Энхбаяр

29/05/2024

Монголын анхны Хиймэл оюун

Ирэх өвөл шөнийн тарифын хөнгөлөлт хэрэгжвэл эрчим хүчний салбар хүнд байдалд орно гэв 28/05/2024

Ирэх өвөл шөнийн тарифын хөнгөлөлт хэрэгжвэл эрчим хүчний салбар хүнд байдалд орно гэв Ирэх өвөл цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт хэрэгжвэл эрчим хүчний салбарын нөхцөл байдал одоо байгаагаасаа хүнд байдалд орохыг салбарын мэргэжилтнүүд анхаар....

28/05/2024

📣 Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээ
✅ ЭМД-ын шимтгэлээ төлж
✅ Эрт илрүүлэгтээ хамрагдаарай!
#ЭМД #Шимтгэл #ХувьХэмжээ #УСЭИҮ #ЭрүүлМэнд

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд 41 орны гүйгч оролцлоо 26/05/2024

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд 41 орны гүйгч оролцлоо Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжл....

Саарал усаар зүлэг, мод услахад бордоо шаардлагагүй 26/05/2024

Саарал усаар зүлэг, мод услахад бордоо шаардлагагүй Саарал усаар зүлэг, мод услахад бордоо шаардлагагүй. Дэлгэрэнгүй мэдээг Монголын радиогийн Хурд агентлагийн бэлтгэснээр сонсгоё.  Mongolian National Radio · Саарал усаар зүл...

26/05/2024

📊 ЭМД-ЫН ШИМТГЭЛ ТӨЛӨЛТИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
✅ И-баримт гар утасны аппликейшнээр 7084 иргэн, 7573 удаагийн гүйлгээгээр нийт 531 сая 324 мянган төгрөгийн шимтгэл төлжээ.
✅ И-Монголиагаар 1365 иргэн, 1505 удаагийн гүйлгээгээр нийт 102 сая 590 мянган төгрөгийн шимтгэл төлсөн байна.
ЭМД-ын шимтгэлээ тогтмол төлдөг Танд баярлалаа 🥰

26/05/2024

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2024.05.16) Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Хуримтлалын сан” газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэхээр заасныг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг боловсруулан, өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, ийнхүү Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.

Тэрбээр, уг хууль нь төрөөс иргэдийг орон сууцжуулах зорилгоор орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх, орон сууцны сан байгуулах, хөрөнгө бүрдүүлэх, удирдах, зарцуулах, гүйцэтгэлд хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулна.

Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл зургаан бүлэг, 21 зүйлтэй, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай харшлах зүйлгүй. Хууль батлагдсанаар орон сууцжуулах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, санхүүжилтийн эх үүсвэрийг зах зээлийн зарчимд нийцүүлэн тогтвортой нэмэгдүүлж, хүртээмжийг дээшлүүлэх, бага, дунд орлоготой зорилтот бүлгийг түрээсийн, түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах эрх зүйн орчин бүрдүүлэх юм. Мөн иргэдийн өрхийн орлого, амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, хөдөө, орон нутагт шилжин суурьшихад нь орон сууцны дэмжлэг үзүүлэх эрх зүйн боломж бүрдэнэ гэж үзэж байна гэлээ.

Нийслэл Улаанбаатар хотын 50.1 хувь нь гэр хорооллын бүсэд амьдарч байна

Хүн амын орон сууцны тооллогын 2022 оны дүнгээс харахад манай улсын 941,547 өрхийн 32.1 хувь нь буюу 302,237 нь инженерийн дэд бүтэцтэй орон сууцанд амьдардаг бол 29.7 хувь буюу 279,639 өрх инженерийн дэд бүтцийн бүрэн хангамжгүй байшин хороололд, 38.2 хувь буюу 359,671 нь гэр сууцанд амьдарч байна.

Нийслэл Улаанбаатар хотын 50.1 хувь буюу 216,989 өрх нь гэр хорооллын бүсэд инженерийн дэд бүтцийн хангамжгүй байшин болон гэр сууцанд амьдарч байна. Энэ нөхцөл байдал нь Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын 75 орчим хувийн бүрдүүлээд байна. Иймд Улаанбаатар хотын иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулж, үр бүтээмжтэй ажиллаж, сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэхэд нэн тэргүүний авч хэрэгжүүлэх арга хэмжээг эдгээр иргэдийн орон сууцжуулах, өрхийн орлого, амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, хөдөө, орон нутагт шилжин суурьшихад нь орон сууцны дэмжлэг үзүүлэхэд анхаарал хандуулах шаардлагатай байна. Мөн орон сууц, түүний дэд бүтэц, газар хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх санхүүгийн тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх, түүнийг хариуцах бүтцийг тодорхой болгож, тэдгээрийн эрх зүйн байдал, чиг үүргийг тодорхой болгох шаардлага үүсэж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 29.1 мянган айлын орон сууц олон нийтийн нээлттэй зар дээр борлуулагдаж байгаагаас 66.0 хувь буюу 19.2 мянга нь шинээр ашиглалтад орсон, 34.0 хувь буюу 9.9 мянга нь хуучин орон сууц байна. мөн 2024-2025 онд нэмэлтээр 37.3 мянга айлын орон сууц шинээр ашиглалтад орохоор барилга угсралтын ажлаа эхлүүлсэн байгаа нь манай улсын орон сууцны зах зээл дээр 2024-2025 онд нийт 66.4 мянга айлын орон сууцны нийлүүлэлт үүсэхээр байна.

Иймд орон сууцтай болох хүсэлтэй бага, дунд орлоготой иргэдэд зах зээл дээр байршиж буй дээрх 66.4 мянган айлын орон сууцны нийлүүлэлтийг ойртуулах бодлогыг төрөөс хэрэгжүүлэх, улмаар хувийн хэвшлийн өмчийн барилга ашиглалтыг сайжруулах, хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.

Шинээр ашиглалтад орох дээрх 37.3 мянган айлын орон сууцны 81.5 хувь буюу 30.4 мянга нь Улаанбаатар хотод төлөвлөгдсөн байгаа нь хөдөө, орон нутгийн өрсөлдөх чадамж тааруу, эдийн засгийн багтаамж бага, хатуу болон зөөлөн дэд бүтцийн хөгжил сул байгааг харуулахын зэрэгцээ шинээр хот, суурин газрыг хөгжүүлэх чиглэлд төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээ улам эрчимжүүлэх, хөдөлмөр, эрхлэлт болон орон сууцны салбарт шинээр татаас, урамшууллын тогтолцоог нэвтрүүлж, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжид шууд нөлөө үзүүлэх бодит дэмжлэг нэн чухал шаардлагатай байгааг харуулсаар байна.

Иймд төрийн болон хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудаас бий болж буй орон сууцны нийлүүлэлтийг зах зээлийн зарчимд нийцүүлэн хадгалах, үр өгөөжтэй ашиглах, зорилтот бүлгийн иргэдийг хүртээмжтэй хамруулах тогтолцоог бий болгох болон 2013 оноос Монголбанкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт үе шаттайгаар шилжүүлэх, тус хөтөлбөрийг Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээнд нийцүүлэн цаашид урт хугацаанд тогтвортойгоор үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулжээ

Монгол Улсаас жүдо бөхийн 6 дахь Дэлхийн аварга төрлөө 26/05/2024

Монгол Улсаас жүдо бөхийн 6 дахь Дэлхийн аварга төрлөө АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 19-24-нд болж байна. Олимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд 104...

Гадаад худалдааны бараа эргэлт 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарчээ 18/05/2024

Гадаад худалдааны бараа эргэлт 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарчээ Гадаад худалдааны бараа эргэлт 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарчээ

18/05/2024
Photos from Ergelt.mn's post 18/05/2024
18/05/2024

2024 оны 4 дүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.2 хувиар, өмнөх сараас 1.3 хувиар өссөн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://1212.mn/mn/dissemination/72719310 холбоосоор авах боломжтой.

#ҮндэснийСтатистикийнХороо | #Статистик | | | #ҮСХ

Photos from Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим's post 09/05/2024
09/05/2024

“Дэлхийг тамгалсан Монгол адуу”
Баримтат кино албан ёсны онцгой эрхтэйгээр өв соёлоо түгээгч МҮОНТ-ээр үзэгч та бүхэнд хүрэх гэж байна.
Энэ удаа Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын хөвч ногоон тайгаас адуу болж тэнцсэн Баянхонгор аймгийн Богд сум, говь нутагтаа гүйсэн Будан буурал, Бурхан зээрд хоёр хүлгийн дахин давтагдашгүй нэгэн түүхийг өгүүлнэ. Хүний төрсөн нутаг дээдийн дээд эрхэм байдаг бол хүлэг эрдэнэ Монгол адуу амин зуултаа унгасан газар шороотойгоо хүйн холбоотой байдаг ажээ.
“Дэлхийг тамгалсан Монгол адуу” баримтат киноны 2 дахь цуврал зөвхөн МҮОНТ-ээр Албан ёсны Онцгой эрхтэйгээр 2024 оны 05-р сарын 12-ны Ням гаригт 21 цаг 10 минутаас хүлээн авч үзээрэй.

08/05/2024

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 4 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 6.4 хувь, өмнөх оны эцсээс 3.3 хувь, өмнөх сараас 0.8 хувиар өссөн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://1212.mn/mn/dissemination/72540944 холбоосоор авах боломжтой.

#ҮндэснийСтатистикийнХороо | #Статистик | | | #ҮСХ

Photos from Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал's post 26/04/2024
26/04/2024

📌 Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна.
✅ Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ 1 удаа бүрэн хамрагдах бөгөөд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн байх шаардлагатай.
Аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлж, өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалцгаая 😍❤️🥰
#ЭМД #ШимтгэлээТөлж #ЭртИлрүүлэгтХамрагдъя

26/04/2024

Улаанбаатар хотод 2024 оны 4 дүгээр сарын 22-ны байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 2.7 хувиар, өмнөх 7 хоногоос 0.3 хувиар тус тус өссөн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://1212.mn/mn/statistic/file-library/weekprice холбоосоор авах боломжтой.

| #ҮндэснийСтатистикийнХороо | #Статистик | |

Photos from Монгол Улсын Засгийн газар's post 26/04/2024
Монголын анхны аккумлятор дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо 01/04/2024

Монголын анхны аккумлятор дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо Монгол Улсын хэмжээнд автотээврийн хэрэгслийн ашиглалтаас хасагдсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батерейг хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлл...

01/04/2024
29/02/2024

Метротой хот - Урбан сити

18/02/2024

2024 оны 1 дүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар өссөн байна.

2024 оны 1 дүгээр сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.91 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 9.0 хувиар өсжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах https://1212.mn/mn/dissemination/72719307 холбоосоор авах боломжтой.

#ҮндэснийСтатистикийнХороо | #Статистик | |

18/02/2024

Амралтын өдрийн мэнд нийслэлчүүд ээ☀️

Өнөөдөр Улаанбаатар хотод өдөртөө -22 хэм, шөнөдөө -28 хэм хүйтэн, үүл багасна.⛅

Амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлээрэй.☺️

10/02/2024

Дэлгэр сайхан сэтгэлтэй
Дээл бүсэн гоёлтой
Дэлхий тэнийм баясгалантай
Дээдэс нялхаст бэлэгтэй
Хоймортоо нарны бурхадтай
Хажуудаа насны бурхантай
Эрүүл энх саруул сайхан
Эрч дүүрэн сэтгэл түвшин
Хотол олноороо
Сар шинэдээ сайхан шинэлээрэй
Ногоон модон луу жилийн Шинийн нэгний өглөөний мэнд хүргэе.

Videos (show all)

#AI #egune #mongolia
Сонирхолтой юм
✨ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО Ерөнхий сайд “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ОО Нийслэл, дүүрэг, хороодын удирдлага, албан хаагчдад т...
ДЭМБ
Сайжруулсан шахмал түлшийг 50 хувь хямдралтай үнээр худалдана Иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор Засгийн газраа...
Гэртээ байж хайртай бүхнээ хамгаалъя! Хүүхдүүддээ доорх зөвлөмжийг үзүүлж дагаж мөрдөөрэй. #КовидынЭсрэгХамтдаа#ГарааАри...
ЯАГААД ЗААВАЛ АМНЫ ХААЛТ ЗҮҮХ ЁСТОЙ ВЭ? 😷😷😷Корона вирусын халдвар нь дуслаар болон хүрэлцэх замаар дамжин халдварладаг  ...
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС ЗӨВЛӨЖ БАЙНА

Telephone