Dede Nomadic Stay

Dede Nomadic Stay

Монгол орны хаана ч тав тухтай, боломжийн үнээр амарч, аялмаар байна уу

Selenge aimag, Bayangol sum - Dede nomadic stay 08/05/2023

Хурга, ишигтэй хөөцөлдөн тоглох бидний бяцхан үрс. Сэлэнгэ аймаг, Баянгол сум.

Selenge aimag, Bayangol sum - Dede nomadic stay

08/05/2023

Улаанбаатар хотоос 60 км зайд байрлах Төв аймгийн Батсүмбэр сум дэх айлд амарч, бяцхан үрсээ Монгол ахуй, соёлтой танилцуулан, мал хариулах, үхэр, ямаа саах, хурга ишиг ялгах, мал зүслэх зэрэг арга ухаанд суралцуулаарай.
______________________
Та www.dede.mn сайтаар зочлон дэлгэрэнгүй мэдээлэл авахаас гадна захиалга өгөх боломжтой юм.

DEDESTAY – Монгол ахуй – Бидний өв соёл 04/05/2023

Танд энэ өдрийн мэнд хүргэе!
Та бүхэн Улаанбаатар хоттой ойр байрлах малчин айлд амралтаа өнгөрөөж, Монгол уламжлалт ахуй, соёл мөн малчны амьдралтай бяцхан үрсээ танилцуулан, мал хариулж, хурга ишиг ялган, морь унаж, сүү цагаа идээгээ хүртэн сайхан амрахыг хүсвэл манай www.dede.mn хаягаар зочлоорой.
_________________________________
Мөн орон нутгийн болон малчин айл, өрх бидэнтэй холбогдож, гадаад дотоодын аялагч, амрагч нарт зориулан өөрийн сууцыг түрээслэх хүсэлтэй байгаа бол бидэнд хандан, хамтран ажиллахыг урьж байна.
Холбоо барих:
Утас: 9410-3452, 8008-5452
Имйэл: [email protected]
fb: Dede Nomadic stay

DEDESTAY – Монгол ахуй – Бидний өв соёл Enter the e-mail address associated with the account. Бид таны нууц үгийг шинэчлэх холбоосыг имэйлээр илгээх болно.

02/05/2023

Улаанбаатар хотоос 108 км байх Төв аймгийн Борнуур сумын нутаг Дуган хад аялал жуулчлалын цогцолбор болох байгалийн үзэсгэлэнт газар тухлан амрахыг урьж байна.

Та www.dede.mn сайтаар зочлон дэлгэрэнгүй мэдээлэл авахаас гадна захиалга өгөх боломжтой юм.

Photos from Dede Nomadic Stay's post 20/04/2023

Хэнтий аймгийн аяллын маршрут:

Photos from Dede Nomadic Stay's post 20/04/2023

ХЭНТИЙ АЙМАГТ ТА ЮУ ҮЗЭЖ БОЛОХ ВЭ?
Засаг захиргааны төв - Чингис хот. Аймгийн нутаг засаг захиргааны хувьд 18 сум, 5 тосгон 88 багтай. Хэнтийн нурууны нэрнээс аймгийн нэр өгөгджээ. Эзэн Чингис хааны төрж өссөн олон газар энэ аймгийн нутагт бий.
Монгол орны дорно умар хэсэгт оршино. Хэрэглээний бүсчлэлээр зүүн бүст хамаарна. Хойд талаараа Оросын Холбооны Улстай (Өвөр Байгалийн хязгаар) хил залгана. Улс дотор Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Төв, Сэлэнгэ гэх 6 аймаг, улсын нийслэлийн Багануур дүүрэгтэй хаяална.
Аймгийн баруун талаар Хэнтийн нурууны зүүн хошуу сунайна. Нуруунд төрийн тахилгат Бурхан Халдун уул байдаг. Нурууны араас Онон гол, өврөөс аймгийн урд талаар хөндлөн урсдаг Хэрлэн гол эх авдаг.
ХЭНТИЙ АЙМГИЙН БАЙГАЛИЙН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУД:
1. Бурхан халдун уул
2. Дэлүүн болдог
3. Хэрлэнгийн хөдөө арал
4. Хар зүрхний Хөх нуур
5. Баян дуурлиг
6. Рашаан хад
7. Балдан брайвун хийд
8. Сэцэн ханы ордон музей
9. Өглөгчийн хэрэм

Photos from Dede Nomadic Stay's post 20/04/2023

ЭРДЭНЭТ ХОТ
Орхон аймгийн төв, Монгол улсын 2 дахь том хот Эрдэнэт хот бөгөөд улсынхаа аж үйлдвэрийн томоохон төв юм. Улаанбаатар хотоос ойролцоогоор 398км зайд орших бөгөөд засмал болон төмөр замаар нийслэл хоттой холбогдсон байдаг. Түүнчлэн Жилдээ 26 сая тонн зэс, молибдений баяжмал, уурхайн тэсэлгээний бодис үйлдвэрлэх болон зэсийн хүдэр бутлах ган бөмбөлөгний үйлдвэр ажилладаг. Мөн өнгөт металлын, хүнсний, мод боловсруулах, хивсний зэрэг хөнгөн үйлдвэрүүдтэй, соёл урлаг, боловсрол, эмнэлэг, үйлчилгээний газруудтай томоохон хэмжээний аж үйлдвэрийн хот юм.
Эрдэнэт үйлдвэр. Орхон аймагт байрладаг үйлдвэр бөгөөд Эрдэнэтийн зэсийн уурхайгаас зэсийн баяжмал үйлдвэрлэн гаргадаг. Эрдэнэт үйлдвэрийн дүрмийн сангийн 100%-ийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг. Эрдэнэт үйлдвэр нь зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог үйлдвэр юм. 1978 онд Монгол, ЗХУ хоёр орны засгийн газар хоорондын гэрээний дагуу "Эрдэнэтийн овоо"-ны орд газарт байгуулагдсан.

Дэлгэрэнгүй мэдээлэл: https://mn.wikipedia.org/wiki/%D0%AD%D1%80%D0%B4%D1%8D%D0%BD%D1%8D%D1%82_%D2%AF%D0%B9%D0%BB%D0%B4%D0%B2%D1%8D%D1%80

Орхон аймгийн танилцуулга 20/04/2023

ЭРДЭНЭТ ХОТ
Эрдэнэтийн их бүтээн байгуулалт “Эрдэнэтийн овооны арын хөндийд 1973 оноос эхэлсэн түүхтэй бөгөөд 1974 онд Булган аймгийн “Эрдэнэт хороо” нэртэйгээр анх байгуулагдсан байна. Хорооны хурдан хөгжилт, хүн амын өсөлтийг харгалзан 1976 онд “Эрдэнэт хот” болгон зохион байгуулснаар Монгол улсын 3 дахь хот болон хөгжлийн шинэ үеэ эхэлсэн юм. Нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийн өөрчлөлтөөр 1994 онд “Орхон аймаг” болон зохион байгуулагдав. Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот нь 1976 оноос хойш өнөөг хүртэл хугацаанд улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулж ирсэн билээ. Аймгийн төвд улсын зэрэглэлтэй Эрдэнэт хот оршдог. Хотын төвд нийт өрх хүн амын 97 орчим хувь нь аж төрдөг байна.

Орхон аймгийн танилцуулга

Dede - Малчин өрх айлтай хамтран ажиллана. 13/04/2023

Dede - Малчин өрх айлтай хамтран ажиллана. Үндэсний өв соёлоо тээгч малчин, орон нутагт амьдран суугаа өрх айл, аж ахуй эрхлэгч та өөрсдийн соёл, ахуйгаа танилцуулан нэмэлт орлого олмоор байна ууБид т...

Dede - Малчин өрхтэй хамтран ажиллана 13/04/2023

Dede - Малчин өрхтэй хамтран ажиллана Үндэсний өв соёлоо тээгч малчин, орон нутагт амьдран суугаа өрх айл, аж ахуй эрхлэгч та өөрсдийн соёл, ахуйгаа танилцуулан нэмэлт орлого олмоор байна ууБид т...

MONTSAME News Agency 08/04/2023

Бүргэдийн баяр-2023

Эх сурвалж: Монцамэ агентлаг

MONTSAME News Agency Дэлхийг Монголд - Монголыг Дэлхийд

01/04/2023

Жилийн 4 улирал дотоод, гадаадын аялагч, амрагч хүлээн авах хүсэлтэй орон нутгийн малчин айл болон иргэдтэй хамтран ажиллана. Утас: 800885452, 88185252 "Дэдэ стэе" ХХК

Photos from Dede Nomadic Stay's post 29/03/2023

ГОВЬСҮМБЭР АЙМАГТ ТА ЮУ ҮЗЭЖ БОЛОХ ВЭ?
Говьсүмбэр аймаг нь Монгол улсын төвийн бүсийн зүүн өмнөд хэсэгт Улаанбаатар хотоос зүүн өмнө зүгт 250 км-ийн зайд оршдог 5.5 мянган километр хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй Төв, Хэнтий, Дорноговь, Дундговь аймгийн сумтай хил залган байрладаг юм. Аймгийн төв нь Чойр хот бөгөөд Улаанбаатар хотоос 223 километр зайтай. Баянтал, Шивээговь, Сүмбэр гэсэн гурван сумаас бүрдэнэ.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛИЙН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУД:
1. Чойрын Богд уул
2. Зүүн жанжин Чойрын хийдийн туурь
3. Цагаан Дарь эх
4. Хүүхдийн овоо
5. Дагвасүндэл Бурхан
6. Дугар мээрэнгийн хөшөө
7. Цоорхойн рашаан
8. Сүмбэр хайрхан

Photos from Dede Nomadic Stay's post 29/03/2023

ДОРНОГОВЬ АЙМАГТ ТА ЮУ ҮЗЭЖ БОЛОХ ВЭ?
Дорноговь аймаг нь өнөөгийн соёлт хүн төрөлхтний мөнхийн бүтээл болох ноён хутагт Данзанравжаагийн шашин, түүх, бичиг, соёлын өв дурсгалыг хадгалж үлдсэн нутаг юм.
Монголын зүүн өмнөд хэсгийн талархаг гадаргатай хэсэгт оршдог. Гэхдээ энд Хутаг уул (1431м), Оцол, Сансар, Их Багадулаан, Аргалант, Хан Баянзүрх хайрхан (1031м) зэрэг уулууд бий, Нутгийн дундуур зүүн хойшоо баруун урагшаа их хотгор газар үргэлжилнэ.
Дорноговь аймгийн нутагт том гол мөрөн, нуур байхгүй, харин газар доорхи усны их нөөц бий. Халзан уул, Бусийн Чулууны, Толь булгийн зэрэг рашаан устай. Нутгийн ихэнхэд говийн бор хөрс тархсан бөгөөд элс нилээд байдаг. Тус аймаг бүхэлдээ говийн бүсэд хамаардаг, говь хээр хосолсон нутагтай. Эх газрын эрс тэс уур амьсгалтай, зуны улиралд +41 хэм хүртэл халж, өвлийн улиралд -40 хэм хүртэл хүйтэрдэг. Салхины дундаж хурд 4,2-4,6 м/сек, зарим үед 35 м/сек хүртэл ширүүсэх тохиолдол бий.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН БАЙГАЛИЙН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУД:
1. Цонжийн чулуу
2. Хамрын хийд
3. Цагаан дэлийн агуй
4. Баянбогд уул
5. Сүйхэнт уул
6. Цагаан дарь эх
7. Их нартын хад
8. Дуут элс
9. Нүдэнгийн хонхор
10. Эргэлийн зоо
11. Бүрдэнэ булаг, Мөнхийн ам
12. Хүрээтийн сухай
13. Цагаан зандан мод
14. Дэрсэнэ булгийн цагаан чулуу

Photos from Dede Nomadic Stay's post 29/03/2023

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ТА ЮУ ҮЗЭЖ БОЛОХ ВЭ?
Дорнод аймаг нь Монгол улсын хамгийн зүүн хязгаарт оршдог 141.2 км2 газар нутагтай. Газар нутгийн хэмжээгээр улсдаа 3 дугаар байранд ордог.
Аймгийн нутагт дэлхийд нэн ховордсон бөхөн, хулан, хавтгай болон бусад олон төрлийн амьтад амьдардаг. Говь-Алтай аймагт Хятад улс руу гарах Бургастайн хилийн боомт Алтай суманд бий. Аймгийн хамгийн єндєр мєнх цаст Сутай хайрхан уул далайн тєвшнєєс дээш /д,т,д/ 4090 метр єндєр бєгєєд їїнээс гадна Аж богд /3802 м/, Бурхан буудай /3765м /, Алаг хайрхан /3738 м/, Хасагт хайрхан /3578м /, Бүс хайрхан /3393 м/ , Буга хайрхан зэрэг байгалийн үзэсгэлэнт єндєр уулс оршино.

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛИЙН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУД:
1. Ээж хайрхан уул
2. Бурхан буудай уул
3. Сутай хайрхан уул
4. Цагаан голын хадны зураг
5. Монгол элс
6. Хасагт хайрхан уул
7. Аж богдын нуруу
8. Эрээн нуур
9. Шаахар толгой
10. Харандаа хад
11. Бичигт хад

Эх сурвалж: Монцамэ агентлаг.

Photos from Dede Nomadic Stay's post 28/03/2023

Говь-Алтай аймгийн аяллын маршрут:

1. Алтай хот (73км) – Хүнхэр амралт (16км) – Сүмийн дэнгийн хүн чулуу хөшөө (46км) - Долоон тогооны талын агуй (25км) – Тайшир сум (3км) – Харандаа хад (15км) – Тайшир УЦГ (55км) – Алтай хот (нийт 323км)

2. Алтай хот (90км) – Бигэрийн улаан явар (18км) – бурхан буудай уул (38км) – Бигэр сум (17км) – Таван элсний бөөрний сувилал (18км) – Бичигт хад (25км) – Цагаан хаалганы рашаан (45км) – Цогт сум (60км) – Ээж уул (23км) – Хаяагийн говь, услалтын систем (16км) – буурын гол давсны орд газар (62км) – Цээл сум (135км) – Алтай хот (нийт 547км)

3. Алтай хот (80км) – Шарга сум (20км) – Шаргын хар заг, Цагаан нуур (104км) – Тонхил сум (45км) – Сутай (40км) – Угалзын даваа (125км) – Тахь нутагшуулах төв, Алаг хайрхан уул (25км) – Бугат сум (191км) – Алтай хот (нийт 360 км)

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Photos from Dede Nomadic Stay's post 27/03/2023

Дорнод аймгийн аяллын маршрут:

Эх сурвалж: http://travel.dornod.gov.mn/guide?mid=2

27/03/2023

Ховд аймгаар аялж болох маршрут:

1. Хойд чиглэл: аяит нуур – Ногоон нуурын хүн чулуу – Сүг зургууд – Сийлхэмийн нуруу – Цагаан нуур
2. Зүүн өмнөд чиглэл: Мөнгөн дөшийн сүг зураг – Эрээн харганатын түрэг бичээс – Ховд гол – Баяннуур – Дэвэлийн арал БЦГ -Цамбагарв БЦГ (Хар хадны зураг)
3. Өмнөд чиглэл: Алтайн их уулс – Их голын нуур, Казак ард түмний амьдрал – Толбо нуур – Хөх сэрхийн нуруу ДЦГ – Чигэртэй рашаан
4. Баруун хойд чиглэл: Монгол – Алтайн шинэсэн ой – Цагаан салаагийн хадны зураг – Хар ямаатын чулуу – Цагаан гол – Чулуун хөшөөнууд – Буган чулуу хөшөө – Бага ойгорын бичээс – Цэнгэл сум – Улаанхус сум – Сагсай сум – Алтай таван богд уул

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Photos from Dede Nomadic Stay's post 27/03/2023

ХОВД АЙМАГТ ТА ЮУ ҮЗЭЖ БОЛОХ ВЭ?
Олон ястны өлгий нутаг Ховд аймаг нь Монгол орны баруун урд хэсэгт Буянт голын хөндийд 76100 км2 талбайг эзлэн оршдог бөгөөд өөлд, халх, захчин, торгууд, урианхай, мянгад, дөрвөд, баяд, казак, үзэмчин зэрэг 10 гаруй ястангууд амьдардаг. Нийслэл Улаанбаатар хотоос 1470 км-т алслагдан оршдог. Гадаргын хувьд аймгийн нутаг нь говь цөл, тэгш тал, ухаа гүвээт тал, нам уулс, дундаж өндөр уулс, уулс хоорондын хотос хонхор, цав толгод гэсэн хотгор гүдгэрийн бүх хэв шинжүүд илэрдэг.
Гадаргын хамгийн өндөр цэг нь Мөнххайрхан уул /4204м/, хамгийн нам цэг нь Зүүнгарын говь дахь Бор цонжын тал 1126 м юм. Жилийн дундаж хэм нь -0,4-1,9 хэм. Хүйтэн урт өвөлтэй, аагим халуун, богино зунтай, агаар нь хуурай, унах тундасны хэмжээ бага. Ховд аймагт Хар-Ус, Хар, Дөргөн, Цэцэг зэрэг томоохон 10 гаруй нуур, Ховд, Булган, Буянт, Цэнхэр, Үенч, Бодонч зэрэг 300 гаруй гол горхи, булаг шандтай. Үүнээс ихэнхи нь Төв Азийн гадагш урсгалгүй ай савд багтдаг.

ХОВД АЙМГИЙН БАЙГАЛИЙН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУД:
1. Долоон нуурын Улаан толгойн бичээс
2. Цэнхэрийн агуй
3. Хар ус нуур
4. Мөнххайрхан уул
5. Баянзүрхийн буган чулуун хөшөө
6. Алтанхөхийн уул
7. Харуул овоо
8. Ямаан усны хадны сүг зураг
9. Цамбагарав уулын хар хадны зураг
10. Ишгэн тогойн хадны зураг
11. Баатархайрханы хадны сүг зураг

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Photos from Dede Nomadic Stay's post 27/03/2023

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ТА ЮУ ҮЗЭЖ БОЛОХ ВЭ?
Аймгийн төв нь Өлгий хот бөгөөд Улаанбаатар хотоос 1636 километр зайтай. Нутаг дэвсгэрийн хэмжээ нь 45.8 мянган хавтгай дөрвөлжин километр. Хүн амын ихэнх нь казак үндэстнүүд бөгөөд Монгол овгийн урианхай, тува ястнууд амьдардаг. Аймгийн нутаг дэвсгэр нь байрлалаар дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын дундад өргөрөгт багтдаг учир эх газрын эрс тэс уур амьсгалтай. Далайн түвшнээс их өндөрт оршдогоос сэрүүн уур амьсгалтай, хүрээлэн оршдог өндөр уулс гаднаас агаарын урсгалаар ирсэн чийгийг биедээ татдаг учир Алтайн нурууны өндөрлөг хэсэгт хур тунадасны жилийн дундаж хэмжээ 400-500 мм-д хүрдэг байна. Өөрөөр хэлбэл говь, цөлийн нөлөөнд ихээхэн автагдсан, өндөр уулын өвөрмөц уур амьсгал, эмзэг экосистемтэй. Салхины жилийн дундаж хурд 4-9 м/секунд хүрдэг. Далайн түвшнээс дээш 1301-4374 метрт оршино, нутаг дэвсгэрийн 95,3% нь 1600 метрээс дээш өндөрт байна. Аймгийн хамгийн өндөр цэг нь Монгол улсын хамгийн өндөр цэг болох Алтай Таван Богд уулын Хүйтэн оргил (4374 м) ба хамгийн нам цэг нь Баяннуур сумын төв (1301 м) юм.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БАЙГАЛИЙН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУД:
1. Алтай Таванбогд
2. Цамбагарав уул
3. Ёлтын сав газар
4. Бага Ойгорын Цагаан салаагийн хадны сүг зураг
5. Бага Түргэний хүрхрээ
6. Потанины мөсөн гол
7. Толбо нуур
8. Ачит нуур

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Photos from Dede Nomadic Stay's post 27/03/2023

ДУНДГОВЬ АЙМАГТ ТА ЮУ ҮЗЭЖ БОЛОХ ВЭ?
Дуу хуурын өлгий нутаг Дундговь аймаг нь 15 сум, 66 багтай, 7469,0 мянган га нутаг дэвсгэртэй, газар нутгийн хэмжээгээр Монгол улсын нутаг дэвсгэрийн 4,5%-ийг эзэлдэг, аймгийн төв Мандалговь нь нийслэл Улаанбаатар хотоос 265 км-т байрладаг.
Сайхан-Овоо сумын нутагт Өгөдэй хааны өвөлжөө, Буган чулуун хөшөө, Замбага хайрхан уулын хүннүгийн үеийн булш, дундад зууны үед холбогдох шаазан хотын туурь, Гурвансайхан сумын нутаг Ярх уулын хуучин чулуун зэвсгийн бууц суурин, дарханы газар, хүрэл зэвсэг үйлдвэрлэлийн дурсгал, Дэлгэрхангай суманд Өгөдэй хааны нас эцэслэсэн газар, Адаацаг сумын Сүм хөх бүрдэд их хаадын намаржаа, Өлзийт сумын Дэл уулын хадны зураг, Дэлгэрийн Чойрын хийд, Эрдэнэдалай сумын сангийн далай хийдийн Цогчин дугана, дөрвөлжин булш, хиргисүүрийн дурсгалууд, эртний төрт улсуудын үед холбогдох булш бунхан, эртний бэхлэлт, цайз хэрэм зэрэг олон мянган жилийн турш хүмүүсийн аж төрж ирснийг илтгэх түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсээр нэн арвин.

ДУНДГОВЬ АЙМГИЙН БАЙГАЛИЙН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУД:
1. Цагаан суварга
2. Их газрын чулуу
3. Дэл хөнжлийн уул
4. Бага газрын чулуу
5. Онгийн хийдийн туурь
6. Өөш манхан
7. Дэлгэрхангай уул

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Photos from Dede Nomadic Stay's post 27/03/2023

ӨМНӨГОВЬ АЙМАГТ ТА ЮУ ҮЗЭЖ БОЛОХ ВЭ?
Монголын хамгийн том газар нутагтай аймаг бөгөөд далайн түвшинээс дээш 1406 метр өндөрт оршдог. Аймгийн төв Даланзадгад хот Улаанбаатараас 553 км зайтай. Нутаг дэвсгэрийн хэмжээ 165.4 мянган ам км. Өмнөговь аймаг алдарт Говь гурван сайхан уул, Борзон, Галба, Зээмэг, Заг, Сүүж гэх мэт олон зуун км үргэлжлэх өргөн их говиудтай. Хамгийн дулаан бүсүүдийн нэг, мөн монгол орны хамгийн их салхилдаг газар.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БАЙГАЛИЙН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУД:
1. Говь гурван сайхан
2. Баян заг
3. Нэмэгт, Хэрмэн цав
4. Галбын говь
5. Ноён Богд, Толь хад
6. Алгуйн улаан цав
7. Хонгорын элс
8. Галбын гурван хийд
9. Сангийн далай хийд
10. Шар цавын үлэг гүрвэлийн мөр

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Telephone