Tanangoo Family Dental Care-Танангоо гэр бүлийн шүдний эмнэлэг

Tanangoo Family Dental Care-Танангоо гэр бүлийн шүдний эмнэлэг

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Tanangoo Family Dental Care-Танангоо гэр бүлийн шүдний эмнэлэг, Dentist & Dental Office, .

08/05/2024

Дэлхийн шүдний холбооноос шүд цоорох өвчин нь 250 гаруй өвчин үүсгэдгийг тогтоосон. Шүдээ 3 минутын турш зөв угааж хэвших нь амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх болно.
#ШүдэрүүлболБиеэрүүл

06/04/2024

Тоон мэдээллээс харахад шүдний өвчлөл Монголд нэн тулгамдаж буй асуудал хэдийн болжээ. Энэ өвчлөлд нийтээрээ анхаарал хандуулах цаг нь болсон. Эхнээс нь эмчилье, анхнаас нь арчилъя.
#ЭрүүлшүдЭрүүлбие

30/03/2024
08/03/2024

Бүх сайхан бүсгүйчүүд, охидууд, ээжүүддээ Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах өдрийн мэнд хүргэе!!!💐💙

Photos from Эмч.мн's post 25/02/2024
16/02/2024

Хуучин бүрээсийг аван, буйл тайрч хэлбэржүүлэн циркон бүрээсээр сэргээсэн байдал.
📞77068080

10/02/2024

Галын тэнгэр нь өөх тосоор халгисан Үүдэн тэнгэр нь аз жаргалаар бялхсан Эдийн тэнгэр нь саваа дүүргэсэн Насны буян нь гэрээ дүүргэсэн Дэлгэр сайхан сэтгэлтэй Дээл бүсэн гоёлтой Дэлхий тэнийм баясгалантай Дээдэс нялхаст бэлэгтэй Хоймортоо нарны бурхадтай Хажуудаа насны бурхантай Эрүүл энх саруул сайхан Эрч дүүрэн сэтгэл түвшин Өрх бүлээрэй сайхан битүүрч Өргөн олноороо сар шинэдээ сайхан шинэлээрэй🐲🐉

Photos from Dental Research Club's post 03/02/2024
Photos from Gun Tengeriin Nar GTN's post 17/01/2024
01/01/2024

Шүдний завсар цэвэрлэх арга

Шүдний завсар хооронд сойз хүрэхгүй гадаргууг цэвэрлэхэд шүдний утас (dental floss) хэрэглэнэ.
🦷Утсаа нэг гарын хурууны үзүүрээс тохой хүртэл тасалж авна.
🦷Хоёр гарын дунд хуруундаа ороож үлдсэн утсыг чигчий, ядам хуруунд атгана.
🦷Долоовор, эрхий хуруугаар утсаа чимхэж барин шүдний завсраар хэт хүчтэй даралтгүй оруулан хөрөөдөх буюу нааш цааш татах хөдөлгөөнөөр цэвэрлэнэ.

31/12/2023

Эрхэм хүндэт үйлчлүүлэгч нартаа шинэ оны мэнд хүргэе. Tanangoo Family Dental Care-Танангоо гэр бүлийн шүдний эмнэлэг хамт олон.

Photos from Tanangoo Family Dental Care-Танангоо гэр бүлийн шүдний эмнэлэг's post 27/12/2023
24/12/2023

СААТСАН БУЮУ БУРУУ УРГАЛТТАЙ АГТ АРАА ӨВДӨХ, ХАВДАХ ЗОВИУРТАЙ БАЙДАГ.

Агт араа буюу 3-р их араа шүд нь 17-25 насанд ургадаг бөгөөд хүмүүс 25-ны араа гэж нэрлэдэг. Агт араа шүд ургахдаа ихэвчлэн буйл өвдөх, хавагнах зэргээр зориуртайгаар ургадаг. Агт араа шүд хэвийн байрлалаар буюу бусад шүд шиг эгц ургаж гарах зайгүйн улмаас буйл, ясан дотор буруу байрлан хагас болон бүтэн саатдаг. Ингэж саатсан араа нь ургах зай гаргахын тулд урд байгаа шүднүүдээ хойноос шахах бөгөөд тодорхой хугацаанд үргэлжлэхэд урд хэсгийн шүднүүд шахагдаж тэнхлэгээрээ эргэх, наана цаана байрлах зэргээр эгнээний гажиг үүсдэг. Мөн саатлын үед орчны буйл, салст хавагнах, өвдөх, хүнд үедээ буйлны дор идээ хуримтлагдаж буглах, ам ангайлт хязгаарлагдах, халуурах зэрэг шинж тэмдэгүүд илэрнэ.
Хийгдэх эмчилгээ:
- Хагас болон бүрэн саатсан шүдийг авах ба давхар эмийн эмчилгээ хийнэ.
Агт араа шүд ургах нь ихэнхдээ тэсвэрлэхийн аргагүй өвдөлт, буйлны шүдний орчмын халдварын голомт, буйлны үрэвсэл ба шүдний цооролтой хавсран явагддаг. Эдгээр өвчин эмгэг ба хүндрэлүүдийн зарим нэг нь агт араа шүд шүдний эгнээний хамгийн хойно байрлах учир угаахад хүндрэлтэй асуудалтай холбоотой байх нь бий. Иймд агт араа шүдийг угаахдаа зориулалтын урт бариултай нимгэн сойз ашиглах хэрэгтэй. Агт арааны бас нэг томоохон асуудал нь саатсан агт араа шүдний ойролцоо эрүүний ясанд уйланхай буюу киста байх явдал юм. Энэхүү киста нь эрүүний ясыг идэж хатингаршуулах бөгөөд мэдрэлийг дарж үрэвсүүлдэг.
Агт араа шүдтэй холбоотой асуудал нь зөвхөн агт арааг авсан тохиолдолд л зүгээр болно. Иймд шүдний эмч нар шилжилтийн насны төгсгөлөөр буюу 20 наснаас өмнө, агт араа шүдийг асуудал үүсгэхээс нь өмнө авхуулахыг зөвлөдөг.

12/12/2023

📞77068080

09/12/2023

Tanangoo Family Dental Care-Танангоо гэр бүлийн шүдний эмнэлэг
📞77068080

Photos from Tserensambuu Sharav's post 09/11/2023
07/11/2023

Сувгийн эмчилгээний тухай жаахан хэлж өгий гэж бодлоо эмч нь

Хамгийн энгийнээр ойлговол Та 2-3 удаагийн ирэлтээр эмч дээрээ ирээд өөрийн шүдийг давтсан хөндий дэх мэдрэлээ таслуулаад оронд нь энэ цагаан харагдаж байгаа зүйлээр ломбодуулаад эргээгээд шүдний хоол ундыг зажилж буталж жижиглэдэг төвгөр ховилыг дүүргүүлээд ломбодуулах ажилбар юм .
Ингээд бас сэтгэл бүр амарчихаж болохгүй хичнээн гоё зуслангийн байшин байгаад халаах пааргүй бол тэр зүгээр л нэг байшинтай адил сувгийн эмчилгээ хийлгэсэн шүд цусан хангамжийн, тэжээлийн зажлалтын даралтаа хувиарлах бүхий л үйл ажиллагаануудаа алдаад зөвхөн шүдний байрлалыг хадгалж үлддэг иймээс төгс сувгийн эмчилгээг хийлгэсний дараа согог заслын эмчилгээ буюу шүдийг бүтэн бүрэх бүрээсийг хийлгэхээ битгий мартаарай!!!

23/10/2023

УНДРАГА сайт дээр өгсөн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна аа.
Дэд профессор Б.Оюунцэцэг эмч - Хүүхдийн шүдний өвчлөл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар

-Шүд цоорох өвчин чухам юунаас үүсдэг вэ? Монголчуудын дунд яагаад шүдний өвчлөл ийм өндөр байна вэ?

-Аливаа улс орны шүдний өвчлөлийг 12 настай хүүхдээр тогтоодог. Учир нь энэ насны хүүхдийн шүд хамгийн эрүүл байдаг. Бүх сүүн шүд солигдож, байнгын шүд гарсан зурвас үе учраас тэр. 1976 оны судалгаагаар 12 настай хүүхэд бүрт 1.6 шүд цоорхой байсан.

Харин сүүлийн үеийн судалгаагаар нэг хүүхдэд 3 цоорхой, эсвэл авахуулсан байна. Энэ нь манай улсад 1970-аад оноос хойш, ялангуяа сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүдийн дунд энэ өвчин нэмэгдэж байгааг харуулж байна. Шүдний цоорол улсын хэмжээнд 90-ээс дээш хувьтай байна.

Энэ нь хоол хүнсний хэрэглээтэй холбоотой. Манайхан шүд цоорол өвчнийг шүд угаахтай холбож үздэг. Гэтэл хүүхдийн хооллолтын дэглэм шүдний цооролд шууд нөлөөлдөг.

-Хүүхдийн хоолны дэглэм ямар байх хэрэгтэй талаар та зөвлөгөө өгөхгүй юу?

-Томчууд бид хүүхдийг чихэрлэг зүйл бага ид, шүдээ угаа гэж сургадаг. Хичнээн шүдээ угаасан ч, чихэр идэхээ багасгасан ч шүд цоорчихоод байдаг, тийм үү?

Хоол хүнсний хэрэглэх хэмжээ, давтамж нь чухал. Бид хоол идэхэд аман доторх хүчиллэг орчинг хэвийн хэмжээнд байлгах шингэлэх, хамгаалах чадвар буюу зохицуулалт бүхий шүлс өдөрт хүнд таван удаа ялгардаг.

Өөрөөр хэлбэл өдөрт таван удаа хоол идэхэд шүлс амны хүчиллэг орчинг хэвийн хэмжээнд хүргэж чадна. Харин үүнээс хойш шүлс хамгаалах үүргээ гүйцэтгэж чадахгүй.

Энгийнээр хэлбэл бага насны хүүхдэд бид чихэр өгөхдөө нэг дор бөөнөөр нь идүүлээд шүдийг нь угаавал аюулгүй, харин бага багаар олон өгвөл цоорол үүсэх магадлал өндөр болно гэсэн үг.

Усаар зайлах нь хүчиллэгийг багасгаж өгдөг. Гэхдээ давтамж нь ихсээд ирвэл хамгаалах арга болж чадахгүй.

-Хүүхдийн шүд цоорох нь эрүүл мэндийн хувьд ямар эрсдэл дагуулдаг вэ?

-Бага насны хүүхдийн биеийн өсөлтөд шүд цоорох өвчин нөлөөлдөг болохыг Япон, АНУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаагаар тогтоосон. Жишээлбэл, 6 буюу түүнээс дээш шүд цоорсон хүүхэд үеийнхнээсээ 2 кг-аар бага жинтэй байдаг.

Учир нь нэг шүд л хорхойтсон, зовиуртай байвал зажлах чадвар буурдаг. Бага насны хүүхэд өсөлт дэмжих уураг, өөх тосыг махнаас авдаг. Шүд нь өвддөг бол мах зажилж, иддэггүй. Эцэг эхчүүд манай хүүхэд мах иддэггүй гэдэг. Энэ нь шүдний өвчлөл байна л гэсэн үг.

Бас нэг зүйл гэвэл хүүхдийн шүд цоорхой байх тусам оюуны чадамж мууддаг болохыг эрдэмтэд тогтоосон байдаг. Цоорхой шүд олон байгаа хүүхдүүд сурлага муутай байдаг гэсэн судалгаа гарсан. Зажлах үйл нь тархины эсийг сэргээж байдаг гэж үздэг.

Тэгэхээр шүдний цоорол хүүхдийн биеийн өсөлт төдийгүй оюун ухаан, сэтгэхүйн хөгжилд нөлөөлдөг.

-Хүүхдийн хоолыг заавал 20-30 минутын турш сайтар зажлуулж идүүлэх ёстой гэдэг. Удаан зажлах нь цоорлоос сэргийлдэг үү?

-Хооллох үндсэн хоёр зорилготой. Нэгт тэжээх, хоёрт хооллох аргад суралцуулах. Монголд энэ уламжлал байсан.

Харин сүүлийн үед уламжлалууд хаягдаад гэдсийг нь дүүргэх зорилгоор идэж байна. Хүүхдийг ой хүрэнгүүт өөрөөр нь идүүлж байх хэрэгтэй. Мөн томрох тусам хоолыг өөрчилж бүхэл болгох нь чухал. Зарим эцэг эхчүүд зургаан сартайд нь өгсөн бантангаа хоёр нас хүртэл нь өгдөг.

Шүд ургах тусам бүхэл хоол өгч сайн зажлуулж сургах хэрэгтэй. Зажлуулахдаа сайтар, удаан зажлуулах нь чухал. Зажлах гэдэг шүд цоорол болон шүдний гажгаас сэргийлдэг.

Сүүлийн үед эрүү нүүрний гажиг ихсэж байна. Энэ нь дээрх сайн зажлуулдаггүйтэй холбоотой. Хүүхдийн сүүн шүд унаж байнгын шүд гарахдаа генетикийн хуулиар эцэг эхийнхээ аль нэгнийхтэй нь адилхан шүд гарах ёстой.

Бүх сүүн шүд шүдлэж дуусаад зажлах үйл ажиллагааны үр дүнд хацрын булчин ажиллаж эрүүний ясаа сунгаж байнгын шүдний зайг гаргадаг. Гэтэл сайн зажлуулдаггүйгээс болоод зай гарахгүй байгаагаас шүд давхардаж, бөөгнөрдөг гажиг үүсдэг.

Тиймээс нас насанд нь тохирсон хатуулагтай хүнсийг удаан зажлуулж идүүлвэл шүд цоорох өвчин болон гажгаас сэргийлж чадна.

Мөн цоорлоос сэргийлэхэд шүд угаалт бас нөлөөтэй.

-Хүүхэд хэдэн нас хүрээд өөрөө шүдээ бүрэн угааж чаддаг болдог вэ?

-Зургаан нас хүрч байж хүүхэд өөрөө угаах чадвартай болдог. Энэнээс өмнө бол хүүхдийн хурууны мэдрэмж сайн хөгжөөгүй байдаг тул хүүхэд өөрөө угаасан ч эцэг эх нь дахин угааж өгөх шаардлагатай. Мөн манайхан хүүхдийн шүдийг угаахдаа өөрийнхөө шүдийг угааж байгаа юм шиг угааж буйлыг нь өвтгөснөөс хүүхэд шүдээ угаалгах дургүй болдог. Тиймээс зөөлөн угаах хэрэгтэй. Сойзыг сонгохдоо үүдэн хоёр шүдтэй тэнцүү байхаар сонгох нь чухал.

-Ооны хувьд ямрыг хэрэглэх хэрэгтэй вэ?

-Хүүхдийн шүдийг өдөрт 1-2 удаа фтортой оогоор угаадаг. Шүд цооролтой бол 2 удаа фтортой оогоор угаана. Харин эрүүл шүдтэй хүүхдийнхийг нэг удаа фтортойгоор дараачийнхуудыг нь фторгүй оогоор угаадаг.

Фторын хэмжээ 500 ppm байх хэрэгтэй. Гэхдээ ундны усны фторын агууламж чухал. Улаанбаатар хотын хувьд фторын хэмжээ бага байдаг тул фтортой оогоор угаана.

-Шүдийг цай хоолныхоо өмнө угаах ёстой юу дараа нь уу?

-Шүдэн дээр наалдсан өнгөрийг арилгахын тулд шүдийг угаадаг. Тэгэхээр цайгаа уусны дараагаар шүдээ угаах нь зөв. Өглөө босоод угаадаг бол цайгаа уусны дараа эцэг эхчүүд дахин угааж өгч байх хэрэгтэй.

Photos from Tanangoo Family Dental Care-Танангоо гэр бүлийн шүдний эмнэлэг's post 20/06/2023

📣📣📣
5️⃣0️⃣% OFF 45.000 📞7️⃣7️⃣0️⃣6️⃣8️⃣0️⃣8️⃣0️⃣
Бүх шүдний чулуу цэвэрлэгээ(үндсэн үнэ-60.000) + фторт түрхлэг(үндсэн үнэ 30.000)

Photos from Tanangoo Family Dental Care-Танангоо гэр бүлийн шүдний эмнэлэг's post 19/06/2023

Шинэхэн 7 хоногийн мэнд!

Шүдний чулуу цэвэрлэгээ+өнгөлгөө+фторт түрхлэгийн урамшуулал хүлээж байгаа хүн хэр олон байна даа???📣📣📣

Videos (show all)

Telephone

Website

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00
Saturday 11:00 - 17:00