Monika

Monika

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Monika, Writer, .

26/06/2024

"Мөнх юм шиг ижий, ааваа санаж явж болдоггүй л юм даа."

/П.Бадарч/

26/06/2024

Амьдрал гэдэг чинь аахар шаахар хямд юмс хөөцөлдөөд явахааргүй л богинохон зүйл шүү дээ.

/Сүнсний томьёо/

25/06/2024

Чи бол миний зовлон. Зовлондоо би яасан их хайртай юм...

-Л. Өлзийтөгс

24/06/2024

Хүлээлтэд хүрээгүй бүхэн урам хугалдаг. Их битгий хүлээ, ихийг битгий хүлээ.

-Э.Пүрэвжаргал

24/06/2024

***
Үүрийн өмнөх зүүдийг чинь манаж байгаа
Үдшийн сарны цагаан бороонд ч бас байгаа
Үргэлж би чамтай хамт байгаа шүү
Үгийг минь сонсохгүй гэлээ ч
Үргэлж би чамтайгаа ярьж байгаа шүү...

-Ж.Болд-Эрдэнэ

23/06/2024

"Юмны үнэ цэн гэдэг чинь үнэлж байгаа чиний сэтгэлээс л болдог зүйл. Сайн муу сайхан муухай цөм сэтгэлээс."

/Д.Батбаяр/

23/06/2024

***
Чи ганцхан!
Хэнтэй ч зүйрлэмгүй.

Үнэр чинь аавынхаас минь дотно.
Үг чинь судрынхаас эрхэм.

Хэнтэй ч адилтгамгүй чи!

Эр зориг, тэвчээр, сэтгэл, ялалт...
Энэ ертөнц чамаар дутах хувь ганц!

Сэтгэл дотроо чи намайг арван жил хөвүүлэв
Сэлж барсангүй ээ, би!

-Л.Өлзийтөгс

22/06/2024

Заримдаа би чамтай хэзээ ч танилцаагүй байсан ч болоосой гэж хүсдэг, хэрвээ тэгээгүй байсан бол би орой унтахдаа чам шиг хүн гэж байдаг гэдгийг мэдэлгүйгээр амар тайван унтах байсан юм.

- Good Will Hunting

22/06/2024

***
Бүсгүйчүүд цаг ямагт сайхан харагдахыг хүсдэг. Хамгаас сайхан харагдах хүсэл танд хэзээ төрдөг вэ?

-Хамгаас сайхан харагдъя гэх хүсэл хэзээ ч төрж байгаагүй. Бас “цаг ямагт сайхан харагдахсан” гэсэн хачин бодол ч миний дотор лав төрж байгаагүй...

-Л.Өлзийтөгс /Ярилцлагийн хэсгээс/

21/06/2024

***
Хашхираад хэнийг ч хамаагүй тэвэрмээр болоход
Харцаараа түлхээд л унагаадаг
Хүмүүст би гомддог...

/Б.Батзаяа/

21/06/2024

Сайн хүмүүсийг л гомдоочихгүй юмсан. Бусад нь ч яах вэ...

/Э.Пүрэвжаргал/

20/06/2024

"Хоёрхон бие хайргүйдээ салсангүй."

/Р.Чойном/

20/06/2024

***
Өнчин дэрэн дээр нойр хулжсан
Ухаангүй дурлалын урхинд байхад
Мөнгөн хазаарын бүдэг чимээ
Онгон зүрхийг цочоон баясгана.

/Б.Явуухулан/

20/06/2024

***
Хүн бүрд л сартай адил бусдад хэзээ ч харуулдаггүй харанхуй тал байсаар л байдаг.

-Mark Twain

20/06/2024
19/06/2024

"Надад голдоо ортлоо гомдоод уйлж суусан хүн байсан л байхдаа."

/Р.Чойном/

19/06/2024

"Итгэл үнэмшилгүй хүн сохортой адил. Нарыг харахгүй байхаас илүүтэй дэргэдэх хүнийхээ нулимсыг олж үзэхгүй байх нь аймаар, гурав дахь, дөрөв дэх нүдгүйгээр, тас харанхуй цээжтэй амьдарна гэдэг харамсмаар."

/Л.Өлзийтөгс/

19/06/2024

***
Хавирган сар нэмэн нэмсээр
дүүрдэг шиг
Хайрын сэтгэл минь улам
чамд дасаад байх юм.

/Б.Явуухулан/

18/06/2024

Хэний үлдээсэн гуниг вэ...

18/06/2024

Хэн нэгний сонжооч харцыг мэдрэхээс, хэн нэгний хатуу үгийг сонсохоос, хэний ч юм бэ увайгүй явдлыг харахаас, найзууд нэг нэгнийгээ муулахыг сонсохоос эмээдэг. Хүмүүсийн дунд байна гэдэг миний хувьд аймаар юмны нэг.

-Л. Өлзийтөгс

18/06/2024

***
Хэн хэн нь амьдралыг таниагүй үед
Хайр сэтгэл хамгийн үнэн байдаг гэж
Хэлсэн үгсийнхээ дутууг гүйцээхээр
Хэдэн намартаа хоёулаа ахин дахин учрах бол

-Б.Алтанхуяг

17/06/2024

"Над шиг дотогшоо зан ааштай, дээрээс нь удаан ганцаараа явсан хүмүүс өөрийнх нь ертөнцийг маш сайн ойлгодог нэгэн гарч ирвэл, тэр хүнд бүх зүйлээрээ татагдаж эхэлдэг."

/Lana del Rey/

17/06/2024

***
Чи чи болохоор
Би би болохоор
Бид хагацжээ.

/Ж.Тэгшзаяа/

16/06/2024

Цээжний гүнд юу хөндүүрлэв гээд гайхтал хэлж амжаагүй үгс, илэрхийлж чадаагүй мэдрэмжүүд минь л байна ...

Э.Пүрэвжаргал

16/06/2024

"Гунигтай шүү, хоёулаа. Гутлаа зөрүү өмсдөг хүүхэд шиг. Хоёр сэтгэл холдох л гэж зүтгэсээр. Холдождээ..."

/Ц.Дэлгэрмаа/

16/06/2024

Нар жаргахыг харах сайхаан сайхан.

15/06/2024

"Хүн бүхэнд л хэн нэгэн байдаг. Харин би түүний хувьд би хэн ч биш. Түүнд миний зүрх огт хэрэггүй, сонирхохоор ч зүйл биш. Ингэж бодоход үнэхээр шаналгаатай, дэмий муу зүрхээ гаргаад хөсөр шидчихмээр болдог юм."

/Г.Аюурзана/

14/06/2024

"Чамд маш их дурсамжийг бүтээж өгсөн хэн нэгэнтэй хэзээч дахин учирсан чи тэр цаг мөчдөө эргэн очдог. Яг л цаг хугацааны галт тэрэг шиг хүмүүс байдаг."

/Нил ягаан secret/

14/06/2024

"Хайр надад нөгөө талаас харилцан мэдрэгдэхгүй л юм бол би зөнд нь орхичихдог. Ганцхан өөрөө л зүтгэж бүтээдэг тийм хайранд итгэдэггүй."

/Ц.Дэлгэрмаа/

13/06/2024

"Ухаан суугаад ирэхээр хорвоогийн бүхий л худал хуурмаг бүхэн тодорч харагддаг. Сайн мууг ялгаж сураад бусдаас хүлээх хүлээлт багасна. Энэ үеэс л хүн жинхнээсээ амьдарч эхэлдэгдээ."

/Э.Пүрэвжаргал/

Videos (show all)

Нар жаргахыг харах сайхаан сайхан.
👀🤍
"АЮУЛГҮЙ БАЙДАЛ НЭГТ БИЕ ХАМГААЛАХ МИНИ ЦАХИЛГААН БОРООХОЙ "Шөнө орой гэнэтийн аюулаас сэргийлэх зорилгоор мини цахилгаа...
That's life...
Ганцаараа ч гэсэн жаргалтай байж сур.
Хүрэлцэхүй
Love Yourself
Сайн байна уу?Миний энэ мэндчилгээ чамд хүрэх өдрийн мэнд хүргэе. Бодит түүхээ өгүүлье.
Queen's gambit 🍒
Бороо ороосой.
"АЮУЛГҮЙ БАЙДАЛ НЭГТ БИЕ ХАМГААЛАХ МИНИ ЦАХИЛГААН БОРООХОЙ "Шөнө орой гэнэтийн аюулаас сэргийлэх зорилгоор мини цахилгаа...

Telephone

Website