Уул уурхайн аврах 09-р анги.

Уул уурхайн аврах 09-р анги.

Эрэн хайх, аврах
Урьдчилан сэргийлэх
Сургалт, сурталчилгаа

15/04/2024

Томоохон голуудын сав газраар хайлсан цас мөсний усаар тэжээгдэн голын усны түвшин нэмэгдэх, шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. ‼️

Томоохон голуудын сав газраар хайлсан цас мөсний усаар тэжээгдэн голын усны түвшин нэмэгдэх, шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. ‼️

13/04/2024

Дохио‼️Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ‼️

📌Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 13-нд Архангайн нутаг, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр цасан шуурга шуурна.‼️
📌Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэхийг анхааруулж байна‼️
Архангай аймгийн Онцгой Байдлын газар
Булган Онцгой Байдлын Газар
Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар
Баянхонгор Онцгой Байдлын Газар
Дундговь Онцгой Байдлын Газар
Өмнөговь Онцгой Байдлын Газар

Photos from Уул уурхайн аврах 09-р анги.'s post 11/04/2024

Монгол улсын ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор энэ жилийг Ахлагчийн жил болгосонтой холбогдуулан ЦЕГ-аас төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй ахлагч алба хаагчдын дунд ТВ5 телевизтэй хамтран “Чак Хак” хөгжөөнт цэнгээнт нэвтрүүлэг зохион байгууллаа. ОБЕГ-ын дэргэдэх 09 дүгээр ангийн бичиг хэрэг, архивын эрхлэгч, ахлагч Э.Отгонбаяр, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх эд эсийн лаборант, ахлах ахлагч Б. Урнаа нар “Тэргүүн байр” эзэллээ.

08/04/2024

Анхаар.
Угаарын хий харагдахгүй, сонсогдохгүй, үнэртэхгүй, амны хаалтад шүүгдэхгүй‼️

04/04/2024

#УрьдчиланСэргийлье
Он гарсаар өнөөдрийн байдлаар /2024.04.03/ ой, хээрийн гурван удаагийн дуудлага бүртгэгдээд байна ‼️

Photos from Уул уурхайн аврах 09-р анги.'s post 04/04/2024

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Цэргийн дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загвар батлах тухай” 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 81 дүгээр зарлиг, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2021 оны А/167 дугаар тушаалаар батлагдсан “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”, Онцгой байдлын ерөнхий газрын даргын “Дулааны улирлын хувцсанд шилжүүлж, хувцасны үзлэг зохион байгуулах тухай” 2024 оны А/98 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор Уул уурхайн аврах 09-р ангийн бие бүрэлдэхүүний дулааны улирлын хувцасны үзлэгийг 2024 оны 4 дүгээр сарын 04-ны өдөр зохион байгууллаа.
Дулааны улирлын хувцасны нэгдсэн үзлэгийг Монгол Улсын Цэргийн нийтлэг дүрмээс Цэргийн жагсаалын дүрмийн мэдлэг, хувцасны хангалтын байдал, алба хаагчдын биед байх зүйлс, хувцасны гадаад үзэмжийг 4 бүлэг 17 үзүүлэлтээр шалгаж дүнг танилцуулан ажиллалаа.

28/03/2024

Газар хөдлөлтийн үед хэрхэн аюулгүй байдлаа хангах вэ

Photos from Уул уурхайн аврах 09-р анги.'s post 28/03/2024

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ
📌Өвдөглөн доош сууж, толгой мөрөө халхлан мөлхөж даацын хана, ширээ гэх мэт зүйлсийн дор чичирхийлэл зогстол сайн зуурч барина.
📌Байшин дотор байгаа бол гадаа гаралгүй, гарах гарцыг хаалгүйгээр чичирхийлэл зогстол хүлээнэ. Цонх, толь, гэрлэн бүрхүүл, үзүүртэй зүйлс, хүнд тавилгаас холдоно.
📌Унтаж байх үед газар хөдөлбөл толгой, хүзүүгээ дэрээр хурдан халхалж гэрлийн бүрхүүл унаж орж ирэх үеийн эрсдэлээс хамгаална.
📌Машинд явж байх үед газар хөдөлбөл аль болох өндөр барилга, мод, гүүр, нүхэн гарц, цахилгааны шонгоос холдож замаас гарч зогсон чичирхийлэл зогстол машин дотор хүлээнэ.
📌Өндөр барилга дотроос гарахдаа цахилгаан шатнаас татгалзаж явган шат ашиглана. Цахилгаан шат гацах аюултай.
📌Уул хадтай газарт хад чулуу нурах аюултайг анхаарна.

Photos from Уул уурхайн аврах 09-р анги.'s post 20/03/2024

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, “Монгол Цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Налайх дүүрэг дэх төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын албан хаагчидтай УИХ-ын гишүүн, МУ-ын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр МУ-ын Шадар сайд С.Амарсайхан Төрийн цэргийн хууль сахиулах байгууллагын нийт албан хаагч нарт Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсан түүхт 103 жилийн ой, "Монгол цэргийн өдөр"-ийн мэндийг хүргэж, эх орныхоо сайн сайхны төлөө цэх зогсох эр зориг, өрх гэрийнхээ нөмөр нөөлөг, бүсгүйчүүдийнхээ итгэл найдвар, тусгаар Монгол Улсынхаа оршихуйн хил хязгаар, тулах цэг, ганхашгүй ноён нуруу нь болж явахыг хүссэн юм.

06/03/2024

Та гэрээсээ гарахдаа цахилгаан хэрэгслээ унтраахаа бүү мартаарай‼️

06/03/2024

📌ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн Эрэн хайх салбарын IV бүлгийн аврагч, ахлах ахлагч Б.Баттулгыг онцолж байна. Б.Баттулга Онцгой байдлын байгууллагын 2023 оны “Шилдэг аврагч”-аар шалгарсан. Нийт 53 удаагийн гамшиг, ослын дуудлагаар ажиллаж 96 хүний амь насыг аварсан аврагч юм.

👷👷👷Намайг Баярсайханы Баттулга гэдэг. Налайх дүүрэгт төрж, 2007 онд дүүргийнхээ “Голомт” цогцолбор сургуулийг төгссөн. Аав Налайхын уурхайгаас, ээж минь шилний үйлдвэрт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Налайхад төрж, өсөж одоо ч дуртай ажлаа хийж яваа болохоор эндээ байх дуртай. Хот, хүрээ явъя гэж ч боддоггүй юм. Эхнэр, гурван хүүтэй. Хамгийн бага хүү маань уржигдар /2024.03.04/ төрсөн. Дахин нэг хүүгээр ам бүл нэмсэндээ баярлаад, хөл газар хүрэхгүй явна.

👷👷👷Манай анги өмнө нь Уул уурхайн яамны харьяанд Уул уурхайн аврах алба гэж байхад би 2012 онд анх ажилд орж байв. 2015 оны дөрөвдүгээр сард Онцгой байдлын харьяанд шилжсэн. Тэр цагаас цэргийн хүн болж, мөрдэс зүүж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, Монгол Улсад ганцхан байдаг уул уурхайн аврах ангийн аврагч гэдгээрээ бахархаж явдаг. Аврагч гэдэг ганц хүний ажил биш байнгын багаар, бүлгээрээ ажилладаг онцлогтой. Тиймээс үргэлж бие биеэ дэмжиж ажилладаг хамт олондоо хайртай.
Би ер нь жаахан түргэн зантай. Инээж уурлах нь ч амархан. Хамт ажилладаг нөхдөөрөө тоглоом, шоглоом хийнэ. Тэд ч бас надаар даажигнана. Одоо ч бие биенийхээ тоглоомыг дааж, нэг нэгнээ мэддэг, мэдэрдэг сайхан хамт олон болжээ, бид.

👷👷👷Сүүлийн үед уул уурхайн салбарын үйл ажиллагаа идэвхжиж байгаа ч гарч байгаа ослын тоо буурах хандлагатай нь сайшаалтай. Энэ нь Налайхын уурхай хаагдсантай холбоотой байх. Мөн хуулийн дагуу, албан ёсны зөвшөөрлөө аваад ажиллаж байгаа уурхайнууд хөдөлмөрийн аюулгүй байдлаа сайн сахьдаг болсонтой ч холбоотой. Гэхдээ зөвшөөрөлгүй, хууль бус уурхай, хүмүүсийн нэрлэдэгчлэн “нинжанууд” хаа сайгүй. Сүүлийн үед гарсан осол аваар иймэрхүү хууль бус газруудад ихэвчлэн гарч байна. Жишээлбэл, өнгөрсөн оны зургаадугаар сард жоншны уурхайд үер бууж хоёр иргэн живж амь насаа алдсан. Уурхайнууд аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаж манайхаар батлуулж үйл ажиллагаа явуулах ёстой байдаг. Гэтэл энэ уурхайд ямар ч төлөвлөгөө, наад захын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хангаагүй байсан. Хэрвээ ном журмын дагуу ажиллавал хүн амиа алдахгүй байх боломжтой.

👷👷👷Бидэнд өдөр тутмын бэлтгэл сургуулилт маш чухал байдаг. Манай анги сургалтын уурхайтай учраас бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийдэг. Өмнө нь БНХАУ, ОХУ-аас багш нар ирж дадлага сургууль хийдэг байсан. Гаднын орнууд руу ч бас явж суралцдаг. Миний хувьд БНХАУ-ын мэргэжил нэгтнүүдийн уяа, зангилаа хийх техник хурд гайхалтай санагдсан. Уяа, хүлээ гэдэг бидний ажилд онцгой чухал бөгөөд маш олон төрөл байдаг. Би 7-8 төрлийн уяа, зангилаа хийж чаддаг ч цаашид суралцах төрөл олон бий. Ер нь уяа зангилаа хүнээс багагүй ур ухаан шаарддаг зарим төрлийн ажил, нийгмийн соёл, үйл урлалд ихээхэн үүрэг гүйцэтгэж урлаг болтлоо хөгжсөн байна.
https://nema.gov.mn/post/153728

Photos from Уул уурхайн аврах 09-р анги.'s post 01/03/2024

Сургалт зохион байгууллаа.
Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран ᠌"᠌Үй олноор хамарсан осол гэмтлийн үед эмнэлгийн тусламж үзүүлэх" сэдэвт 8 цагийн сургалт дадлагыг зохион байгууллаа.

17/02/2024

#УрьдчиланСэргийлье
Ихэнх нутгаар үзэгдэх орчин хязгаарлагдмал, зам, даваа хаагдаж, автомашин явахад хүндрэл үүссэн байгаа тул хол, ойрын замд гарахаа түр азнаарай. Мэргэжлийн байгууллагаас таны амь нас, эд хөрөнгийг хамгаалах зөвлөгөө мэдээлэл өгч сэрэмжлүүлж байгаа тул ойр дотны хэн нэгэндээ дамжуулж, эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг ЗӨВЛӨЖ байна. Үүсэж болзошгүй эрсдэлээс та, би, бид бүгд сэргийлэх бүрэн боломжтой.

09/02/2024
Photos from Уул уурхайн аврах 09-р анги.'s post 08/02/2024

АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Тус ангийн удирдлага, хамт олны төлөөлөл билгийн тооллын 17 дугаар жарны "Хилэнт эх᠌" хэмээх модон луу жилийн сар шинийн баярын босгон дээр ахмадууддаа хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа.

Photos from Уул уурхайн аврах 09-р анги.'s post 06/02/2024

09 дүгээр анги нь "Наран томиока" ХХК-тай хамтарч Соёлыг түгээе! уриан дор Кадо брендийн бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвшин галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх танилцуулга зохион байгуулав.

Photos from Уул уурхайн аврах 09-р анги.'s post 06/02/2024

Бэлтгэл бэлэн байдлыг шалгалаа.
Ангийн захирагчийн баталсан удирдамжийн дагуу бие бүрэлдэхүүнийг "Цуглар" дохиогоор ажиллуулж хүн нэг бүрийн хээрийн үүргэвч, тусгай ажиллагааны хувцас хэрэгсэл, амьсгалын бие даасан төхөөрөмж, болон шуурхай албаны автомашин, бүлгийн аврах ажиллагааны багаж хэрэгслүүдэд үзлэг шалгалт хийж илэрсэн зөрчил дутагдлыг арилгах хугацаатай үүрэг даалгавар өгч албаны бэлтгэл бэлэн байдлыг шалгаж ажиллалаа.

01/02/2024

#УрьдчиланСэргийлье
Иргэн та хүйтний улиралд дараах зүйлсийг анхаарч угаар мэдрэгчийнхээ хэвийн ажиллагааг шалгана уу✅✅✅

01/02/2024

Угаарын хийн мэдрэгчийн аюулгүй ажиллагааг шалгаж эрсдэлээс урьдчилан сэргийлье

01/02/2024

Зөвлөмж

25/01/2024
Photos from Уул уурхайн аврах 09-р анги.'s post 23/01/2024

Удирдах ажилтны цугларалтаас өгөгдсөн үүрэг, ОБЕГ-аас гарч буй шийдвэрийг бие бүрэлдэхүүнд танилцуулж, үүрэг чиглэл өглөө.
Удирдах ажилтны цугларалтаас өгөгдсөн үүргийн дагуу тус ангийн захирагч, хурандаа Д.Гантулга бие бүрэлдэхүүнд “Гамшиг ослын үед 3 үгт /what3words/ гар утасны аппликейшн хаяг ашиглах үйл ажиллагаанд турших, хэвшүүлэх”, “Орчин үеийн удирдлагын манлайлал”, “Төрийн албан хаагчийн ёс зүй”, “Монгол Улсын аюулгүй байдлын гадаад орчин”, “Монгол Улсын дотоод аюулгүй байдал”, “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд удирдлагын анхаарах асуудал”, “Гамшгийн орон зайн мэдээллийн системээр дамжуулан гамшгийн үеийн нөхцөл байдлын мэдээлэл авах удирдлагаар хангах” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Бие бүрэлдэхүүний хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд алба хаагчдыг сургаж хөгжүүлэх, хариуцлагыг дээшлүүлж, өдөр тутмын дадлага сургуульд хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдүүлэх, сургалтын арга барилыг өөрчлөх, алба хаагчдад бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр хатуужлыг төлөвшүүлэх, багаар ажиллах чадварыг сайжруулах, ахлагч бүрэлдэхүүний манлайлал, мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд төлөвлөсөн ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх цаашид алба хаагч бүр төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг чанд сахин биелүүлж, хувь хүний манлайллыг хангаж ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.

Photos from Уул уурхайн аврах 09-р анги.'s post 23/01/2024

2024 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТАЛЛАА.
Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 09 дүгээр ангийн захирагч, хурандаа Д.Гантулга бүтцийн нэгжийн дарга нар болон офицер бүрэлдэхүүнтэй төрийн жинхэнэ алба хаагчийн 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Тухайн онд Онцгой байдлын байгууллага болон ангиас дэвшүүлсэн зорилтын хүрээнд төлөвлөсөн арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг чиглэл өгөв.

Photos from Уул уурхайн аврах 09-р анги.'s post 15/01/2024

2024 ОНЫ СУРГУУЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Тус арга хэмжээний хүрээнд ангийн нийт алба хаагчдад Онцгой байдлын ерөнхий газрын даргын "Онцгой байдлын байгууллагын 2024 оны сургуулийн жилд сургалт бэлтгэлийг зохион байгуулах тухай" А/01 дүгээр тушаалыг танилцуулсан. Нээлтийн арга хэмжээнд Онцгой байдлын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн оролцож Онцгой байдлын байгууллагаас 2024 онд дэвшүүлсэн зорилтыг танилцуулж алба хаагчдын бие бялдар, гадаад хэлний мэдлэг, сэтгэл зүйн бэлтгэлийг дээшлүүлэх, ур чадвараа сайжруулах талаар үүрэг чиглэл өглөө.
Мөн сэтгэл зүйч С.Батбаяр ᠌᠌"Сэтгэл зүйн эрүүл мэнд, хамгаалах аргууд" сэдвээр алба хаагчдад сургалт зохион байгууллаа.

12/01/2024

“А” ҮНЭЛГЭЭТЭЙ ДҮГНЭГДСЭН ХАРЬЯА АНГИ, САЛБАРУУД БОЛОН АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРУУДАД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА.
Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр өнгөрсөн 2023 оны зорилтыг хэрэгжүүлэхэд манлайлан ажиллаж, “А” үнэлгээтэй дүгнэгдсэн харьяа анги, салбарууд болон аймгийн Онцгой байдлын газруудад батламж гардууллаа.
Батламжийг ОБЕГ-ын харьяа Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, 185, 111, 09, 112, 179, 113 дугаар анги болон НОБГ, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь, Хэнтий, Ховд, Дархан-Уул, Дорнод, Завхан, Говь-Алтай, Дундговь, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрууд гардан авсан юм.
Онцгой байдлын байгууллага 2023 онд “Гамшгаас хамгаалах эрхзүйн орчныг сайжруулах”, “Штабын бэлтгэл, ажиллагааны удирдлагын чадавхыг бэхжүүлэх”, “Холбоо зарлан мэдээллийн чадвах, цахим ашиглалтыг сайжруулах” гэсэн гурван зорилтыг дэвшүүлэн, гүйцэтгэлийг ханган ажиллаж, улсын хэмжээнд бүртгэгдсэн 4223 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослоос 8260 иргэний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 372,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан.

07/01/2024

Сэрэмжлүүлэг

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд‼️
Өнөө шөнө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, маргааш буюу 8-нд говийн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

02/01/2024

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд‼️
Маргааш буюу 3-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

29/12/2023

📌Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
📌 Иймд жолооч, тээвэрчид хол, ойрын замд зорчихдоо машин техникийн бэлэн байдлыг ханган, баталгаат зам гүүрээр зорчиж, төөрөх, осгохоос сэргийлж аюулгүй байдлаа хангах.
📌 Гэр хорооллын айл өрхүүд галлагааг хэтрүүлэхгүй байх, пийшин зууханд түлшийг горимын дагуу хэрэглэх, яндангийн цонолтоос сэргийлэх.
📌Ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан харилцан адилгүй, зорчих хэмжээнд хүрч бэхжээгүй тул зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна.

28/12/2023

#УрьдчиланСэргийлье
Ихэнх гол мөрөн, нуурын мөсний мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байна.

Videos (show all)

SAFETY FIRST

Telephone