Бээжингийн ЭРДЭНЭБУЛГАН

Бээжингийн ЭРДЭНЭБУЛГАН

Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төл?

Photos from Бээжингийн ЭРДЭНЭБУЛГАН's post 08/12/2023

Сүхбаатар дүүргийн 2024 оны төсөв баталлаа – 2023.12.08
--------------------------------------------------------------
#төсөв2024 #Сүхбаатар

2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр ээлжит хуралдаан хуралдаж, "Сүхбаатар дүүргийн 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө", "Сүхбаатар дүүргийн 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө", "Сүхбаатар дүүргийн 2024 оны төсөв" зэрэг асуудлыг хэлэлцэн баталлаа.

Дүүргийн 2023 оны төсвийн төслийн ИТХ-д дүүргийн Засаг дарга Х.Болормаа 2023.11.27-ны өдөр өргөн мэдүүлж, түүний дараа иргэдийн нээлттэй сонсгол (2023.12.01), ИТХ дахь АН-ын бүлгийн хуралдаан (2023.12.01, 2023.12.04), ИТХ-ын Төсөв, санхүү, эдийн засгийн ажлын хорооны өргөтгөсөн хуралдаан (2023.12.05), ИТХ дахь намын бүлгүүд (2023.12.06), ИТХ-ын нэгдсэн хуралдаан (2023.12.08) гэсэн шат дараалалтайгаар хэлэлцэж дараах байдлаар хэлэлцэж баталлаа.

Төсвийн төслийн тооцоогоор 2024 онд дүүргийн төсвийн орлогын 99.24 хувь буюу 558,598,024,800 төгрөгийг татварын орлогоор, үлдэх 0.76 хувь буюу 4,276,405,500 төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр байна.
Дүүргийн төсвийн нийт урсгал зарлагыг 84,379,648,600 төгрөг байхаар, үүнээс:
- гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардалд 1,824,591,900 төгрөг,
- гамшгийн эрсдэлийг бууруулах зардалд 1,095,000,000 төгрөг,
- орон нутгийн нөөц хөрөнгө 2,000,000,000 төгрөг тус тус тусгажээ.

Мөн ирэх онд Сүхбаатар дүүргийн иргэд, аж ахуй нэгжийн төлж буй нийт татварын 402,244,637,900 төгрөг буюу 71.46%-ийг Нийслэлийн 2024 оны төсөвт төвлөрүүлнэ. Өөрөөр хэлбэл Сүхбаатар дүүргийн татвар төлөгчийн төлсөн 10 төгрөг тутмын 7н Нийслэлийн орлогод шилжиж, Нийслэлийн Засаг дарга захиран зарцуулна.

Мөн дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд шинээр 75 тэрбум төгрөгийн өртөг бүхий төсөл арга хэмжээ, дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө 1.3 тэрбум төгрөгөөр төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.

Сүхбаатар дүүргийн 15-р хороо-нд ирэх оны төсвөөр
1. Дамбадаржаа 81 дүгээр гудамжийг доод Салхит 11 дүгээр гудамжтай холбосон төмөр бетон гүүр,
2. хорооны барилгыг дулааны шугамд холбох,
3. 1-23-р гудамжид гэрэлтүүлэг хийх,
4. Нийслэлийн 205-р цэцэрлэгийн их засвар хийх гэсэн ажлуудад хөрөнгө оруулалт хийнэ.

Сүхбаатар дүүргийн 10-р хороо-нд ирэх оны төсвөөр
1. 43б-р байрны дээвэр засвар,
2. 30б байрны фасад засвар,
3. 32б байрны фасад засвар,
4. 19-р байрны фасад засвар
5. 27-р байрны дээвэр засварын ажлуудад хөрөнгө оруулалт хийнэ.

http://sukhbaatar.ub.khural.mn/
Дүүргийн 2023 оны төсвийг доорх холбоосноос үзнэ үү.
http://sukhbaatar.ub.khural.mn/
#Сүхбаатар #ИТХ #СБД
#сбд10 #сбд15
#ХөгжилдХөтлөх #ТуршлагатайБаг
#Төсөв #ХөрөнгөОруулалт

Зургийг Баасандорж

22/11/2023

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос аймаг, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, гишүүдийн хүрээнд “Орон нутгийн төсөв батлахад анхаарах зүйлс” сэдэвтэй бодлогын хэлэлцүүлгийг цахимаар зохион байгуулав. Бодлогын хэлэлцүүлэгт АЭХ-ны зөвлөх, эдийн засагч, аудитор Н.Туяа, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэбулган, Ардчилсан намын Стратеги, бодлого судалганы хүрээлэнгийн зөвлөх А.Батпүрэв нар илтгэл хэлэлцүүллээ.

10/11/2023

ДҮҮРГҮҮДЭД ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАТЫГ ШУДАРГА, ТЭГШ ХУВААРИЛАХ ШААРДЛАГАТАЙ
-------------------------------------------------------------
#Төсөв #ХөрөнгөОруулалт #НИТХ #СБД #Төсөв2023
“Зууны мэдээ” сонины 2023.11.10 гарагийн № 225 (7210) дугаарт Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд "Нийслэлийн 2023 оны төсөв" гурав дахь удаагаа тодотгохоор орж ирж буйтай холбоотойгоор орон нутгийн төсвийн харилцаа, нийслэлийн төсөв, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, дүүргийн төсөв зэрэг сэдвийн хүрээнд өөрийн байр суурийг илэрхийлж ярилцлага өглөө.
https://www.zms.mn/a/96172

Сүхбаатар дүүрэг 2023 онд нийт 386.9 тэрбум төгрөгийн татварын орлого бүрдүүлэхээс 291.8 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлж өгнө. Энэ нь Сүхбаатар дүүргийн татвар төлөгч иргэн, аж ахуй нэгжийн дөрвөн төгрөг тутмын 3 нь нийслэлийн Засаг даргын мэдэлж шилжиж зарцуулагдана гэсэн үг. Тэгэхээр үлдсэн 95.1 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаанд Сүхбаатар дүүргийн 140 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээ үзүүлэх урсгал зардал болон тэдний ирээдүйд хөрөнгө оруулах бүтээн байгуулалтын ажилдаа зарцуулж байна л даа.

via Zuuniimedee

Videos (show all)

2023 оны Хавар Улсын Их Хурлаар хэлэлцүүлэгдэж буй "Үндсэн хуулийн өөрчлөлт"-ийн талаар, УИХ-ындарга Г.Занданшатар нийсл...
Улс төрийн боловсрол: Төлөөллийн Ардчилал-----------------------------------------------------#ТөлөөллийнАрдчилал #Парла...
ИРГЭН ТАНЫГ ТӨЛӨӨЛНӨ-------------------------------#СБД #ИТХ #15хороо Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 20...
Улс төрийн боловсрол: Парламентын ардчилал-----------------------------------------------------#ТөлөөллийнАрдчилал #Парл...
Иргэдийн оролцоо ба Төсөв

Telephone

Website