Bichilgarag.com

Bichilgarag.com

BichilGarag.com зорилго иргэдэд халдвараас хамгаалах зөв зан үйлийг төлөвшүүлэх.

02/02/2023
Сэтгэхүйн хамгаалах механизм бүтлгүйтэх: УТГАЖУУЛАХ 21/12/2022

МУУ МУУХАЙ, ЁС ЗҮЙГҮЙ, ЖУДАГГҮЙ ҮЙЛДЛЭЭ САЙН САЙХАН, УТГА ТӨГӨЛДӨРЖҮҮЛДЭГ НЬ СЭТГЭХҮЙН УТГАЖУУЛАХ МЕХАНИЗМААР ЗОХИЦУУЛАГДДАГ БА ХЭДИЙ ХЭСЭГ ХУГАЦААНД СЭТГЭЛ САНААГ ДЭЭШЛҮҮЛЭХ Ч АЛС ХЭТДЭЭ ОРШИХУЙН АСУУДАЛД УНАДАГ БИЛЭЭ.

Сэтгэхүйн хамгаалах механизм бүтлгүйтэх: УТГАЖУУЛАХ Сэтгэхүй муу муухайг яаж сайн сайхан болгодог вэ?

21/10/2022

Улс орон, гэр бүл, хувь хүний амьдрал асуудалтай болох тусам түүнтэй холбоотой хүнд сэтгэлийн дарамт үүснэ. Сэтгэлийн дарамтаа бууруулах гэж сэтгэхүйн янз бүрийн хамгаалах механизмыг ашиглана. Бага балчир байхад эдгээр сэтгэхүйн хамгаалах механизм нэг талдаа ач тустай байсан ч насанд хүрэх цагт тэдгээр нь саруул ухаанаар харах харааг хязгаарладаг.

Тухайлбал, асуудал байсаар байтал тэрийг ҮГҮЙСГЭНЭ. “Мууг харахгүй, сайныг л харах ёстой”, “Хоёр идэхгүй ч хоосон хонохгүй” гэх мэтээр тэмээн хяруул адил толгойгоо элсэн доор нууж асуудлаасаа ангижирна.

Амьдрал нь хог байх тусам ФАНТАЗД улам бүр автагдана, “Цагаан морьтой хан хүүгээ хүлээнэ”, “Гадаадад диваажингийн амьдрал байдаг”, “Нэг л өдөр Бурхан гараа сунгана” гэх мэтээр бодит амьдралаас тасарч фантазын ертөнцөд умбана.

Дараагийн гайхалтай хамгаалах механизм мөн ЕЖЛОЛ, ХОШИГНОЛ орно, эдгээр нь баясгах гэж үүсээгүй харин ч гаслантай амьдралаа хажуунаас харж шоолж, ёжилж, ёгтолж өөрийгөө тэрнээс тэргүүн дээр аваачин сэтгэлээ тайтгаруулдаг. Иймээс амьдрал хог байх тусам ёжлол, ёгтлол, хошигнол эрчимждэг аж.

Энэ дундаас анхаарал татах бидний дунд тархаж буй УТГАЖУУЛАХ механизмын хувьд муу муухай үйлдлээ цэвэр ариун болгох. “76 хулгайч хойно бид ч гэсэн амьдрахын эрхээр хулгай, худал хийх нь зүйтэй”, “Та нар хоолны савыг тэжээх гэж би татварын мөнгөнөөс шумбадаж, авилгал авч байна ш дээ” гэх мэт мууг үйлдэх ариухан нэгэн болон хувирна.

Дараагийн нэг үзэгдэл өмнөх пост дээр дурдсан, АДИЛТГАЛ нь нийгэмд хүч хүчгүй, баян хоосон, хүүхэд томчууд, эр эм гэх мэт эрэмбэ үүсгэхдээ гаргуун. Ялангуяа "Наад хүүхдээ битгий барь бариулаад сурчихна" гэх мэт томчууд нь нялх балчраасаа давуу эрх ямба эдлэх үеэс л энэ эрэмбэ гэдэг зүйл үүсдэг юм. Байгалийн жамаар бол нялх балчир нь томчуудаас илүү эрх ямба эдлэхээр бүтээгдсэн байдаг гэтэл харамсалтай нь хүн гэж амьтан эсрэг тэсрэг болгохдоо гаргуун. Ингээд хүчтэй нь хүчгүйдээ дээрэлхүү тогтолцоо бүрддэг аж.

Улс төрчдийн хамгийн их хэрэглэдэг сэтгэхүйн хамгаалах механизм бол ТУСГАХ буюу ПРОЕКЦ юм. “Манай улс орныг дайснууд хүрээлж, тэд биднийг сөнөөж устгах гэж байна, өөрсдийн ёс суртахуунгүй үзэл бодлоо бидэнд тулгаж” гэх мэтээр ард иргэдийн анхаарлыг өөрсдийн гэмээс холдуулна. Нэг үгээр “өөрийн толгой дээрх бухлаа харахгүй өөр хүний толгой дээрх нэг өвсийг харна”. Яагаад ч юм хүн өөрөө нүгэлтэй байгаа хэр нь тэрийгээ хүлээн зөвшөөрөхгүй харин тэр нүглээ бусад хүнд байгаа мэт итгэн баруун солгойгүй бусдыг миялж сэтгэлээ тайтгаруулна.

15/10/2022

Хэдхэн өдрийн өмнө нь ФБ доргиож байгаа эмчийн бусадтай зөв бус харьцсан бичлэгийн талаар сэтгэхүйн талаар бага зэрэг тайлбар оруулмаар санагдлаа л даа.
Сэтгэлд таагүй мэдрэмж үүсэхэд тэрхүү мэдрэмжийг сааруулах гэж бидний сэтгэхүй янз бүрийн хамгаалах механизмыг хэрэглэдэг. Тэдгээрээс энэ үйл явдалтай холбоотой АДИЛТГАЛ механизмын тухай түлхүү тайлбарламаар байна. Нийгэм адилтгах механизмыг нийтээрээ түлхүү ашиглаад байвал тэрхүү нийгэмд иерарх буюу эрэмбтэй харьцаа бий болно.
Өөрийгөө адилтгаад байгаа хүн дээд зиндаад буй хүнээсээ хүчтэй хамааралтай. Дээр буй хүн хатуу дэг журам, дуулгавартай байхыг шаардах ба түүнээс жаахан л хазайвал шийтгэнэ.
Адилтгах механизм ухамсартай болон ухамсаргүйгээр явагдана. Ухамсаргүйгээр хүн шаардлагыг биелүүлэхгүй байвал үр дагавар ямар байна гэдгийг таамаглах тул эсэргүүцэхийн оронд шаардлагыг биелүүлсэн дээр гэх зарчмаар хохирогчийн сэтгэхүй үүсдэг байна. Тэгсэн ч гэлээ нэгэн зэрэг дарангуйлагч, харгис, зандалчны сэтгэхүй бүтээнэ, яагаад гэвэл дарангуйлагч миний хажууд, би өөрийнхөө арьсаар түүний хүчирхийллийг мэдэрнэ. Ингээд дарангуйлагчийн сэтгэхүйг ирээдүйд хүүхдүүд, сурагч, доод албан тушаалтан буюу сул доройд хэрэгжүүлнэ.
Өмнө дурдсанчлан адилтгах механизм ухамсраар мөн өдөөгдөж болно. Хэдий миний ухамсар тэгш биш байдлыг мэдэрч байгаа ч сөрөг үр дагаврыг урьдчилан таамаглахын тулд даргатайгаа дуугүй, дуулгавартай харьцъя, сайн доод албан тушаалтны дүрд оръё гэнэ. Энэ тохиолдолд: "Энэ байдал удаан үргэлжлэхгүй, энэ нөхцөлд үүнээс өөр гарц алга", "Чимээгүй сонсож байгаад дараа нь өөрийнхөөрөө хийнэ" гэх мэтээр өөрийгөө утгажуулалтаар өмөөрдөг. Хэдий эхлээд ухамсартайгаар зохиосон ч яваандаа энгийн, автомат болж хувирдаг байна.
Боловсролын байгууллагад ухамсартайгаар адилтгах механизмыг үүсгэдэг аж. Багш сурагчийг хуулсан гэж буруутгана. Дарангуйлагч багш эхлээд адилтгах нөхцөл байдлыг үүсгэх ба энэ үед сурагч түүнтэй санал нийлэх ёстой. Ихэнхдээ дарангуйлагч багш сурагчдын "сайн" гэхээс илүү "муу" авирыг нь л олж хардаг ба үүгээрээ "хүсвэл цаазална, хүсвэл өршөөнө" хэмээн авторитар нөхцөлийг бүрдүүлэхээс гадна өөрийнхөө нарцисс хандлагыг "би хамгийн сайн, ухаантай, сайхан сэтгэлтэй, шударга, сурагч нар тэнэг, худалч" гэх мэтээр хангадаг байна. Сурагч үнэхээр хуулаагүй, үүнийгээ багшид хэлсэн гэж төсөөлье. Гэсэн ч багш түүнд үнэмшихгүй. Шударга ёсны тэмцэгч болбол сурагчийн хуулсан дээр худалч гэх гэм нэмэгддэг байна. Тэгш биш байдал нь шийтгэлийг улам хүчтэй болгоно, нөхцөлийг улам хурцатгах үүднээс бусад багш, захирал, эцэг эх гэх мэтийг оролцуулж улам хүчирхэгжинэ. Иймэрхүү үйл явдалтай нүүр тулсан сурагч ирээдүйд адилхан нөхцөл үүсэхэд хэдий буруу зүйл хийгээгүй, гүтгүүлж байгаа ч багшийн шүүмжлэлийг дуугүй хүлцэнгүй хүлээн авдаг болно. Шударга бус зэмлэлийг хүлээн авснаар адилтгах механизмын эхлэлийг тавина.
Ингээд, сурагчдад адилтгах механизмыг үүсгэдэг багш нэн түрүүнд сурагчдын эсэргүүцлийг мохоох, өөрийнхөө үгэнд үг дуугүй оруулах гэж хичээнэ. Иймэрхүү чанга дэглэмтэй сургалтын тогтолцоо нь өөрийн эрхгүй сурагчдад адилтгах механизмыг өдөөдөг байна, тухайлбал, хатуу багшийн анхаарлыг өөртөө аль болох татахгүй байх зан үйлтэй болно. Багшийн үгэнд орохгүй байгаа сурагч эхлээд багшийн анхаарлыг татдаг, харин энэ анхаарлаас сурагч мултрахын тул багшид таалагдах ёстой. Ингэж байж багшийн түрэмгийллийг бууруулдаг байна. Харин яаж багшид таалагдах ёстой вэ, их хялбархан, багшийн үгэнд орно, түүний хичээлд сайн байх ёстой.
Багшийн хатуу хандлагыг сурагч бүрэн хүлээн авахад сөрөг үр дагавартай. Яагаад? Хүүхэд багшийн тулгасан шаардлагыг хүлээн авснаар түүний бүтээлч сэтгэхүй буурдаг, хичээлд дургүй, сонирхолгүй болно. "Томчуудын шаардлагыг идэвхгүйгээр дагадаг хүүхдүүдэд шинэ зүйлийг хүлээн авах хэрэгцээ багасдаг, оюун ухааны хөгжил ч гэсэн саардаг". АНУ-ын нэг судалгаанд шаардлага өндөртэй хатуу, давамгайлах хандлагатай эцэг эхийн хүүхдийн оюун ухааны хөгжил буурсан үр дүн гардаг. Үүнтэй ижилхэн үр дүн шаардлага өндөр, хатуу багш, сургуульд ч гэсэн гардаг байна. Авторитар багш сурагчдаас сахилга бат сайн байхыг л хүсдэг, гэтэл энэ нь багшлах ур чадварыг шалгах критери биш юм (В.Кассель, Г.Хентгель).
Дарангуйлагч багштай сурагчид өөрсдийгөө адилтгах үед ухаалаг бус харьцаанд суралцдаг ба энэ алдаатай харьцах зан үйлээ бусад хүнтэй харьцахад гаргадаг байна. Ингээд авторитар багш болон сургалттай сургуульд сурагчид ухаалаг бус хүний харьцаанд суралцдаг тухайлбал:
 1-рт, АГУУЛГЫН СААД: Сурагчтай зохисгүй харьцсан хүний бүх л шаардлага зөв ч байсан түүнийг эсрэгүүцнэ, үгүйсгэнэ.
 2-рт, ТАКТИКИЙН СААД: Хүүхдүүд томчуудын зарим нэг тогтсон шүүмжлэл, зэмлэл зэргийг үгүйсгэх логик өгүүлэл, жишээ, бодол зэрэгт урьдчилаад хариу бэлдэнэ. Ингэж урьдчилан бэлдсэн хариулт нь нэг нэгийгээ ойлгох боломжгүй болгодог, асуудлыг шийдэхгүй, өсвөр насны хүүхдэд томчуудтай нүүр тулах үед ялсан мэдрэмжийг бий болгодог.
 3-рт, ДАРАНГУЙЛАГЧ ТОМЧУУДЫН АЛДААГ АНДАЖ ОТОХ: Үзэн яддаг багш буруу хэлэх, самбар дээр бичих гэх мэт шалихгүй алдаа ч хийвэл сурагчид хоржин шоолно. Сурагчдын энэхүү авир нь багш сурагчдын үл ойлголцлыг улам гүнзгийрүүлнэ.
 4-рт, СУЛ ДОРОЙД ТҮРЭМГИЙЛЛЭЭ ГАРГАХ: ухамсраас түрэгдсэн түрэмгийлэл дургүйцлийг хүргэж байгаа багш, томчуудад бус бусад хүүхэд, амьтан, амьгүй зүйл эсвэл ирээдүй рүү чиглэгдэнэ.
Адилтгалын нэг эвгүй дүрэм байдаг, энэ нь доромжлол түрэмгийллийг идэвхгүйгээр хүлээн авч байсан бол боломж гарвал бусдыг дээрэлхэж түрэмгийлэх.
Адилтгалыг түгээмэл хэрэглэдэг хүний сэтгэхүй хөшүүн ба түүний авир нь хүчтэйд дуулгавартай, хүчгүйд дээрэлхүү гэх хоёр туйлтай байдаг.
Д.Булган "Тус боллоо гэсэн чинь ..."

Сэтгэл гутралын суурь гутрангуй үзэл-АУ-ны Доктор Д.Булган - Сакура 19/09/2022

Сэтгэл гутралын суурь гутрангуй үзэл-АУ-ны Доктор Д.Булган - Сакура Sunday, September 25 at 5:00pm JST with Шүрэнчулуун Оролмаа, Bulgan Dav.

Гутрал гүдбай: 1-р бүлэг: ГУТРАЛЫН АНАТОМИ (ҮРГЭЛЖЛЭЛ) 01/09/2022

Гутрал гүдбай: 1-р бүлэг: ГУТРАЛЫН АНАТОМИ (ҮРГЭЛЖЛЭЛ) Хэрхэн сэтгэлзүйчгүйгээр сэтгэл гутралаас гарах вэ?

Гутрал гүдбай: 1-р бүлэг: ГУТРАЛЫН АНАТОМИ 04/07/2022

СЭТГЭЛ ГУТРАЛЫН АНАТОМИ
Сэтгэл гутрал гэх эмгэгийн бүтэц бүрэлдэхүүн нэг бүртэй одоо бүгдээрээ танилцъя.

1) МЭДРЭМЖ
Та уйтгар гунигийг хамгийн сүүлийн удаа хэзээ мэдэрсэн бэ? Хэрэв тэр үеийнхээ сэтгэл санааны байдлыг нэг бүрчлэн ялган салгаж санах аваас: гуниг, сэтгэлээр унах, аз жаргалгүй, зовлонтой, арчаагүй, цөхөрсөн, өөрийгөө өрөвдөм тун ч тааруухан уналт гутралыг нэгэн зэрэг мэдэрсэн байж таарна, тийм үү? Гутрал нь ихэнх тохиолдолд айдас, түгшүүр, уур, бухимдал, аргагүйдэх, цөхрөх зэрэг сөрөг сэтгэл хөдлөл, мэдрэмжтэй хавсардаг юм.
ХУРЦ ХЭЛБЭРИЙН СЭТГЭЛ ГУТРАЛ
Арван дөрөв, түүнээс олон хоногийн турш доорх шинж тэмдгээс танд эхний хоёр болон, дөрөв, түүнээс олон шинж илрэх аваас хурц хэлбэрийн сэтгэл гутрал хэмээн сэжиглэх үндэстэй болно.

Гутрал гүдбай: 1-р бүлэг: ГУТРАЛЫН АНАТОМИ Хэрхэн сэтгэлзүйчгүйгээр сэтгэл гутралаас гарах вэ?

Гутрал гүдбай: Удиртгал 25/06/2022

УХААН, БИЕ, СЭТГЭЛ ХӨДЛӨЛ

ӨӨ ҮГҮЙ, ДАХИАД Л УУ?
Нойр нь хулжин шөнөжин орондоо хөрвөсөөр Долгор цурамхийлгүй хонов. Гэрэл асаан харваас шөнийн 3.00 цаг! Өдөр даргатайгаа ярилцсанаа ахин дахин бодсоор, "тэгж хэлдэг байв уу, ингэж ч хариулах байж, би тэнэг хүн шиг л юм ярьж дээ. "Дунд зэрэг" гэдэг нь яг юу гэсэн үг юм бол, “сайн” гэхдээ энэ нь цалин нэмэх хэмжээнд хүрсэн гэсэн үг биш болж таарав уу? “Ажил ямар байна?” гэж асуугаад байгаа нь ямар учиртай юм бол? Тэр удирдах албыг хэн нэгэн хүнд дамжуулах гэж байгаа юм болов уу? Албан тушаал ахихад миний чадвар хараахан хүрэхгүй, энэ албандаа тогтож ядаж л байгаа хүн шүү дээ. Хэрэв ирээдүйд юу болохыг тааж мэддэг сэн бол!" ийн хөрвөөсөөр.

Элдвийг эргэцүүлэх Долгорын бодол сэрүүлэг дуугарах үед аль хэдийн ажлаасаа хөөгдөж, дахин шинэ ажил хайн мунгинаж яваагаар дэврэн хөвөрч байлаа. Бие нь шуудаатай чулуу шиг л хүндэрсэн байв. Арай чүү өндийн угаалгын өрөө рүү хөлөө чирэн орох замд нөгөө гунигт бодол нь аль хэдийн түүнийг хэд хэдэн газар ажилд авахаас татгалзаж байгаагаар үргэлжилж сүүлдээ бүр цочих шиг болон “ингэхэд би ер нь юу болоод байна вэ? Яагаад бүх зүйл ийм гунигтай болчхов оо?

Гутрал гүдбай: Удиртгал Хэрхэн сэтгэлзүйчгүйгээр сэтгэл гутралаас гарах вэ?

Сэтгэхүйн хамгаалах механизм бүтэлгүйтэх: ТҮРЭХ 13/06/2022

Сэтгэхүйн хамгаалах механизм бүтэлгүйтэх: ТҮРЭХ Ухамсраас таагүйг түрэн зайлуулах

Сэтгэхүйн хамгаалах механизм бүтэлгүйтэх: УДИРТГАЛ 03/06/2022

Сэтгэхүйн хамгаалах механизм бүтэлгүйтэх: УДИРТГАЛ Сэтгэхүйн хамгаалах механизмыг судлахаас өмнө сэтгэхүй хэрхэн яаж ажилладаг зарчмын талаар тодорхой мэдлэгтэй болох нь чухал.

Төмөр 17/04/2022

Төмөр хүний бие организмд хэрэгтэй эрдэс бодисын нэг юм. Төмөр нь цусны улаан эсийн хемоглобинтой холбогддог. Төмөр дутахаар цусны улаан эс цөөрнө энэ үед ядрах, сульдах, дархлаа сулрах г.м шинж тэмдэг биед илэрдэг.
Жирэмсэн, хөхүүл, сарын тэмдэг ирж буй эмэгтэй болон бага насны хүүхэд төмөр дутах эрсдэл бүлэгт хамаардаг. Харин хоол хүнс хомстолтой хүн амын дунд төмөр дутагдал элбэг тохиолддог.
Онцлог нь төмрийг хадгалдаг эрхтэн төмрийн илүүдэлд ихээхэн өртөж гэмтдэг. Жишээлбэл хемахроматоз гэх удмын эмгэгийн үед төмөр элэг, зүрх гэх мэт амин чухал эрхтэнд хуримтлагдаж тэдгээрийг гэмтээдэг байна.
Өндөр настай хүн төмрийг нэмэлтээр уух аль эсвэл төмрийн агууламж ихтэй хоол хүнсийг хэрэглэхэд дурдсан эрхтэнд эмгэг үүсэх эрсдэлтэй.

Төмрийн Илүүдэл
Төмөр исэлдэх урвалыг түргэсгэж мөн чөлөөт радикалыг үүсгэдэг. Чөлөөт радикал нь эд эсийг гэмтээх бөгөөд хавдар, зүрх-судасны эмгэг зэргийг бий болоход нөлөөлнө.
Төмөр биед шингэх нь хялбар ч гадагшлахдаа муу тиймдээ ч биед ихээр нөөцлөгддөг.
Настай хүнд хүнсээр орж ирсэн төмөр биед гол төлөв хуримтлагддаг гэж өмнөхөн дурдсан. Нэгэн судалгаанд жимс, жимсний шүүс, мах ихээр иддэг хэр нь төмрийн бэлдмэлийг нэмэлтээр ууж байсан настай хүмүүст (68-93 нас) төмрийн чулуу үүсэх хандлагатай байж.

Төмөр Д.Булган(АУ-ны доктор) 2022.04.17

Халуурах үнэхээр тийм аймаар уу? 06/03/2022

Халуурах нь биеийн халдвартай тэмцэж байгаа нэг хэлбэр бөгөөд халдвар эсвэл халдварын бус (васкулит, вений тромбоз, зарим эмийн гаж нөлөө, хавдар г.м) гарал үүсэлтэй байдаг.

Халуун цустай амьтадад зарим нянгийн халдвар арай түргэн эдгэрдэг. Судалгаанд зарим нянгийн халдвар нь халуурахтай хавсарч байвал үхэл бага байсан байна. Халуурах нь хүний дархлааны зарим урвалыг дэмждэг, тухайлбал:

-Лейкоцитийн хөдөлгөөнийг хурдасгах,
-Лейкоцитийн залгих процессыг идэвхжүүлэх,
-Нянгаас ялгардаг энтотоксины нөлөөг бууруулах,
-Т эс олшрох

БИЕИЙН ХАЛУУН
-Гипотерми (бие хөрөх) 37.5 °C,
-Гиперпирекси >40.0 °C

Халуурах үнэхээр тийм аймаар уу? Д.Булган (АУ-ны доктор) 2021.03.06

Аргинин 06/02/2022

Аргинин чухал амин хүчлийн нэг учир ямар ч тохиолдолд хүний бие энэ аминхүчлийг өөрийн хэрэгцээнд тохируулж нийлэгжүүлдэг аж.
L-Arginine-ыг нэмэлтээр бодибилдер, тамирчид булчингийн массыг ихэсгэх болон өсөлтийн гормоныг дэмжихийн тул хэрэглэдэг. Үүнээс гадна аргинин эд эсийн инсулинд мэдрэг шинжийг дээшлүүлдэг гэдгээр чихрийн шижинд хэрэглэдэг.

Дутагдал
Аргинин чухал аминхүчлийн нэг тул биед дутагдах гэж бараг үгүй. Уургийн дутагдал, биеийн том талбайг хамарсан түлэгдэл, халдвар, түргэн өсөх, шүвтрийн бодисын солилцоо алдагдах эсвэл үжлийн үед аргинины дутагдал үүсч болно. Аргинины дутагдлын үед шархны эдгэрэлт удаашрах, булчингийн масс багасах болон хүч сулрах, үс унах, туурах гм шинж тэмдэг ажиглагддаг юм.

Хүнс
Хүн өдөрт дунджаар L-arginine-ныг 5.4 гр хүнсээр авдаг аж. Аргинин ургамлын гаралтай уургад мөн ихээр байдаг, тухайлбал газрын самарт аргинин үлэмж их хэмжээтэй (3 гр аргинин 100 гр). 100 гр боб, шош, тахианы мах, загас гэх мэтэд аргинины хэмжээ 1–2 гр орчим агуулагддаг.

Үйлдлийн Механизм
L-Arginine нь өсөлтийн гормоны нийлгийг идэвхжүүлдэг. Хүний өсөлтийн гормон /[ХӨГ]; human growth hormone [HGH]/ бодисын солилцоог идэвхжүүлж, биеийн булчин болон өөхний харьцааг зохицуулдаг. Нас ахих үед ХӨГ хэмжээ буурч, булчингийн масс багасаж харин өөх ихэсдэг. Аргинин ХӨГ нийлэгжилтийг өдөөдөг прекурсор тул тамирчид, жингээ бууруулах гэж буй хүн, бодибилдер нарын дунд алдартай болсон. ХӨГ хэмжээ буурах үед инсулин-төст өсөлтийн гормон 1 /[ИТӨГ-1]; insulin-like growth hormone [IGH-1]/ дагаж буурдаг. ХӨГ/ИТӨГ-1 багасахад нойр өөрчлөгдөх, яс хэврэг болох, хэвлий өөх ихсэх, булчингийн хүч болон масс буурдаг аж. Аргининыг нэмэлтээр уувал ХӨГ ба ИТӨГ-1 хэмжээ биед ихсэнэ гэдэг ч жишээлбэл, нэг судалгаанд өдөрт L-arginine-ыг 5–9 гр уухад ХӨГ хэмжээ мэдэгдэхүйц өндөрссөн (9,10) гэсэн бол бусад судалгаанд нөлөөлөхгүй гэжээ (11).

Аргинин Д.Булган(АУ-ны доктор) 2022.02.05

Кальци 10/01/2022

Биед нэн чухал хэрэгтэй эрдэс давсны нэг бол ялтачгүй кальций юм. Биеийн ихэнх кальций шүд, ясанд хуримтлагдсан байдаг. Биед нэн чухал эрэгтэй эрдэс давсны нэг бол ялтачгүй кальци юм. Биеийн ихэнх кальци шүд, ясанд хуримтлагдсан байдаг. Хоол хүнсээр орж ирсэн кальцийг шимэгдүүлэх, ясанд хадгалах, хэт их бол шээсээр гадагшлуулах, цусанд кальцийн хэмжээ буурвал яснаас цус руу зөөвөрлөх механизмаар кальцийн хэмжээг зохицуулагддаг аж. Хэд хэдэн шүүрэл болон аминдэм кальцийн хэмжээг хянадаг ч паратироид гормон болон Д витамин голчлох үүргийг гүйцэтгэдэг юм.
Эрүүл хүнд кальцийн хэмжээ тогтвортой, ямар нэг асуудал үүсгэдэггүй. Нас ахих тусам кальцийн шимэгдэлт буурдаг, иймд цусан дах кальцийн хэмжээг тогтвортой байлгахын тул яснаас кальци цус руу зөөгдөж үүний улмаас яс сийрэгждэг юм. Ясны сийрэгжихэд бие зовиур шаналгаа илэрдэггүй, гэнэт яс хугарч үзүүлэхэд яс сийрэгжилттэйгээ мэдэх тохиолдол цөөнгүй.
ЦУУРХАЛ VS НОТОЛГОО
Кальци Жин Бууруулдаг
Кальцийг нэмэлтээр хэрэглэх нь жин нэмэхээс сэргийлдэг гэдэг боловч энэ нь судалгаагаар огт батлагдаагүй. Залуу, цэвэршилтийн өмнөх, хойно эмэгтэйчүүдэд кальцийг нэмэлтээр өгсөн боловч биеийн жин буурсан нь ажиглагдаагүй байна.
Шүрний Кальци Илүү Сайн
Кальци дангаараа бус бусад элементтэй холбогдсон байдаг ба түүнийг кальци давс гэнэ, тэдгээрээс кальци карбонат, кальци цитрат хүн ууж хэрэглэнэ. Кальцийн давснууд хоорондоо кальцийн хэмжээ, гэдсээр шимэгдэх, гаж нөлөө үүсгэх зэргээр ялгаатай байдаг. Эдгээр давснаас кальци цитрат шимэгдэхдээ сайн, гаж нөлөө багатай ба кальций их хэмжээгээр агуулдаг юм.
"Шүрний кальци" далайн гаралтай дотроо кальци карбонаттай. Далайн шүрэн дэх кальци карбонат нь антацидад (ходоодны хүчлийг саармагжуулах) агуулагддаг кальци карбонаттай чанарын хувьд ижил хэр нь өндөр үнэтэйгээр зарагддаг аж.

https://bichilgarag.com/BICHILGARAG/webhelp/HealthyLife/Vit&Sup/article_list/article_title_0030/index.php?fbclid=IwAR0HgzDmoXOV-EqOMMBc-QycXFSFSEtw0yY69RKSyXc4k1ye4HHbrHTxumc

Кальци Д.Булган(АУ-ны доктор) 2022.01.10

Ханасан VS Ханаагүй өөх тос 27/12/2021

Орчин үеийн хэвлэл мэдээлэл өөх тосны
нэр хүндийг сүрхий унагаалаа. Гэтэл өөх тос нь
уураг, нүүрс устай адил хүний биед амин чухал
хэрэгтэй нэгдэл мөнөөс гадна эсийн ханыг
бүтээдэг, аминдэм, гормон, эсгэгийн бүтцэд ч
ордог байна.
Өөх тос хүний биед хуримтлагдан уураг,
нүүрс устай харьцуулбал илчлэг хамгийн ихээр
ялгаруулдаг органик нэгдэл юм. Жишээлбэл, 1
грам уураг, нүүрс ус шатахад 4 калор, харин
1грам өөх тосноос 9 кал эрчим ялгардаг.
Өөх тосыг ХАНАСАН болон ХАНААГҮЙ
гэж ангилдгийг та бид сурагч ахуйдаа органик
химийн хичээл дээр үзсэн. Гэхдээ, эргэн
санахуулахад илүүдэхгүй байх. Өөх тосны нүүрс
төрөгчийн атом хоорондоо дан (С-С) холбоогоор
холбогдсоныг ханасан, харин аль нэг байрлалд
давхар (С=С) холбоогоор холбогдсоныг нь
ханаагүй гэдэг. Ургамал нь ханаагүй тосоор
баялаг, Омега-3, 6, 9 гээд л байдаг шүү дээ. Энэ
нь өөхний хүчлийн 3,6,9 байрлалын нүүрс
төрөгчийн атом нь хажуугийн атомтай давхар
холбоогоор холбогдсон гэсэн үг.

Ханасан VS Ханаагүй өөх тос Д.Булган (АУ-ны доктор) 2021.12.27

Бидибилдер юу идэх вэ? (1) 09/12/2021

Уураг, өөх тос, нүүрс ус, аминдэм, эрдэс давс, хүнсний эслэг болон ус нь үндсэн тэжээлд ордог. Ямар ч хүнс бүх төрлийн тэжээлийг агуулдаггүй тул олон төрлийн хүнсийг хослуулан хэрэглэх нь зүйтэй юм.

Тухайлбал, gym-д бодибилдер булчингаа хэлбэржүүлдэг бол хоол хүнсээр булчингийн массыг барьдаг байна. Иймд бодибилдер хоол хүнсний талаар сайн мэдлэгтэй байх нь чухал.

УУРАГ
Булчин нь голлон уургаас бүтдэг.Уураг нь аварга том хэмжээтэй органик нэгдэл бөгөөд хэд хэдэн полипептидээс бүрдэнэ, полипептид нь амин хүчлээс тогтдог байна. Хүний биед 20 төрлийн амин хүчил байдаг, тэдгээрийн 11-ийг хүний бие нийлэгжүүлж, бусад 9 төрлийг хүнсээр авдаг. Хүнсээр авах амин хүчлийг "чухал амин хүчил" гэж нэрлэдэг, хэрэв бие организм тэдгээрээр дутвал аюултай аж.

Хүний бие уургаас гадна өөх тос, нүүрс усыг нөөцөлдөг. Зарим амин хүчлийг хэдий нийлэгжүүлэн бүтээх ч стресс бухимдал болон өвчин тусаад эдгэрэх үедээ тэдгээр амин хүчлийг хүний бие хангалттай бүтээж чадахгүй болдог.

Бидибилдер юу идэх вэ? (1) Д.Булган (АУ-ны доктор) 2021.12.09

Тосыг гэмтээхгүйгээр хайрч суръя 22/11/2021

Омега-3 буюу загасны тосыг хүнсний
нэмэлтээр л хэрэглэхээс биш хоол хайрдаггүй нь
халуунд тэсвэргүй, жаахан л халаахад бүтэц нь
гэмтдэг шинж чанартай нь холбоотой юм.

Ханаагүй тосыг устөрөгчийн атомтай
холбож гидролизжуулахад тогтвортой нэгдэл
болон хувирдаг тухай дээр дурдсан. Ингэж
химийн аргаар бүтцийг нь өөрчилсөн өөх тосоор
нарийн боов хайрах үед тосны бүтэц дахин үл
гэмтэх тул хүнсний үйлдвэрүүд транс тос ихээр
агуулсан гидролизжуулсан тос түгээмэл
хэрэглэж байгаа нь туйлын харамсалтай.

Хүний биед транс, гидролизжуулсан тос
аюултай учир үйлдвэрийн аргаар боловсруулсан
бүтээгдэхүүний орц, найрлагыг заавал уншиж
байх ёстой. Таны сонгосон бүтээгдэхүүнд транс
тосны хэмжээ 2% хүрэхгүй байх ёстой шүү.

Тосыг гэмтээхгүйгээр хайрч суръя Д.Булган (АУ-ны доктор) 2021.11.22

Ковид-19 ба Дархлаа 11/11/2021

Хүний алив айдас түгшүүр хууран мэхлэлттэй хөтлөлцөн ямагт хамт алхдаг учир жанцантай тул шинэ коронавирусийн халдвар дэгдэж эхэлмэгцээ л урьдчилан сэргийлэх хийгээд, эмчлэх төгс арга, эм бэлдмэлийн талаарх шинжлэх ухааны онол нотолгоотой мэдээллийг дагаад хардлага, цуурхал, гүтгэлэг ч хамтаа дэгдсэн.

Харамсалтай нь нь SARS-CoV-2-оос хүүхэд болоод насанд хүрэгчдийг бүрэн дүүрэн сэргийлэн хамгаалах, эмчлэн илаарьшуулах гайхамшигтай төгс төгөлдөр томьёолол хаана ч байхгүй. Гэхдээ хүний дархлааны тогтолцоог эрүүл байлгаж чадвал тухайн хүний бие организм COVID-19-тэй эрс хатуу тэмцэн ялах болно гэдгийг эрдэмтэн мэргэд, эмч судлаачид дуу нэгтэй зөвлөн сурталчилсаар ирлээ. Хүн төрөлхтний COVID-19-
ийн эсрэг тэмцэл цаашдаа ч ийн үргэлжлэх нь тодорхой.

Тиймээс тамхи татдаг бол нэн түрүүнд тамхиа хая гэж танд аминчлан зөвлөе. Учир нь хүний амьсгалын замын салст бүрхүүлийн эсүүд бичил сормуустай байдаг, тэдгээр нь гаднаас орж ирсэн хэрэггүй зүйлийг өөртөө наан аваад, гадагшлуулдаг үүрэгтэй, уушгины энэхүү хамгаалах тогтолцоог МУКОЦИЛИАР ("муко" салс, "цили" бичил сормуус) КЛИРЕНС (цэвэрлэх) гэдэг

Ковид-19 ба Дархлаа Д.Булган (АУ-ны доктор) 2021.11.11

SARS-CoV2-ын хувилбарт вакцин хэр нөлөөлөх вэ? (2) 01/11/2021

ГАММА / B.1.1.28.1/БРАЗИЛ/ЯПОН: Япон
болон Бразилын эрдэмтэд улс орондоо хамгийн
түрүүнд Гамма хувилбар тархаж байгааг
тодорхойлсон юм. Гамма хувилбар нь Альфа
(N501Y) болон Бета (Е484К) хувилбаруудын
мутацийг нэгэн зэрэг агуулсан байдгаараа онцлог.
Тиймээс уг хувилбар нь зэрлэг омгоор хийсэн
вакцинээр өдөөгдсөн эсрэг биетээс бултах
чадвартай тул өвдсөн буюу дархлаажсан хүн ч эл
хувилбараар өвдөх эрсдэлтэй, ялангуяа моноклон
эсрэг биетийн эмчилгээнд харьцангуй сул хариу
үзүүлдэг байна. Харин N501Y мутаци нь Гамма
хувилбарын спайк уургийг амьсгалын замын салст
бүрхүүлийн эстэй холбогдоход улам дөхөм болгох
учир түргэн тархана гэсэн үг юм.
Гамма хувилбарын хувьд Пфайзер вакцин
идэвхээ хадгалах боловч зэрлэг омогтойгоо
харьцуулахад харьцангуй сул юм. Астра Зеник
болон Модерна вакцины хувьд ч мөн ялгаагүй
тодорхой хэмжээгээр Гамма хувилбарт идэвх нь
сулардаг аж. Гамма хувилбар тархсан Бразилын
Серрата хотынхныг 2-4 сарын хооронд Синовак
вакцины хоёр тунгаар вакцинжуулахад вакцин уг
вирусээс 50% хамгаалж байжээ.
Новаваксын хувьд Гамма хувилбарт хэр
нөлөөлж байгааг одоогоор хэлэхэд хараахан эрт
байна, Спутник ч ялгаагүй, Бразилын Засгийн
газар хориг тавьсан тул мөн л хэлэхэд бэрх болоод
байгаа юм.
Энэтхэгийн Үндэсний Институт COVID-19-
ийн идэвхгүй вакциныг гарган авсан ба тэр нь
Гамма хувилбарт нөлөөлж байгааг тодорхойлжээ.
Жонсон-Жонсон вакцин нь хөнгөн болоод дунд
хэлбэрийн COVID-19-өөс сул сэргийлэх ч хүнд
хэлбэр, мөн эндэгдлийг бууруулж байгаа нь нэгэнт
тодорхой болжээ.

SARS-CoV2-ын хувилбарт вакцин хэр нөлөөлөх вэ? (2) Д.Булган (АУ-ны доктор) 2021.11.01

SARS-CoV2-ын хувилбарт вакцин хэр нөлөөлөх вэ? (1) 18/10/2021

COVID-19 нь бусад вирусийн адил цаг
хугацааны эрхээр өөрийгөө хувилах
явцад удмын мэдээлэлд нь өөрчлөлт орсоор
байдаг аж. Анхны зэрлэг омгийн
вирусийн удмын мэдээлэлд нэг л шинэ
мутаци үүсэхэд тэр мутацитай вирусийг
“хувилбар” гэж нэрлэдэг. Хэвийн
удмын мэдээлэлд мутаци үүссэн ч ихэнх
хувилбар нь зэрлэг омогтойгоо адилхан
өвчин үүсгэх чадвараа хадгалсаар байна.
Иймд шинэ хувилбарууд зэрлэг
омгоосоо халдварлах шинжээр хэр хүчтэй,
дархлаажуулалтад өртөхгүй байх шинж
чанараас нь хамааруулан:
“анхаарал татах”, “түгшээх”, “ноцтой”
гэсэн гурван бүлэгт хуваан авч үзэж байна.
Азаар өнөөдрийг хүртэл мэдэгдэж буй
найман хувилбараас “ноцтой” бүлэгт
хамаарах хэмжээний хувилбарын мутаци
хараахан бүртгэгдээгүй, ихэнх нь
“анхаарал татах”, “түгшээх” бүлэгт
хамрагдаж байна. 2021 оны зургаадугаар
сарын нэгнээс ДЭМБ нь SARS-CoV2-ын
мутацийн хувилбарыг бүс нутгаар нь бус грек
цагаан толгойн үсгээр тэмдэглэх болов. Үүнд:

SARS-CoV2-ын хувилбарт вакцин хэр нөлөөлөх вэ? (1) Д.Булган (АУ-ны доктор) 2021.10.19

Үтрээний микробиом 06/10/2021

"Хүүхэд төрүүлэх насны ихэнх (80%) эрүүл эмэгтэйчүүдийн
үтрээнд сүүний хүчил ялгаруулдаг Lactobacillus
төрлийн нян байдгаас L.crispatus, L.inners, L.gasseri, L.jensenii
зүйлийн аль нэг давамгай, эсвэл дөрвүүлээ хоршдог байна."

Эрүүл эмэгтэйн үтрээнд олон тооны төрөл, зүйл
микроб байдгийг илрүүлж түүнийг МИКРОБИОМ (хэвийн
бичилбиетэн) гэж нэрлэсэн байдаг. Микробиомын найрлага
тогтмол өөрчлөгдөх тул үтрээний ганц арчдас юм уу мазок
авч микроскопоор хараад эмгэгтэй болоод эрүүл эсэхийг
ялгахад төвөгтэй юм.

Үтрээний микробиом Д.Булган(АУ-ны доктор) 2021.10.06

Цагаан гурил, будаа, элсэн чихэр яагаад 13/09/2021

Арнольд Шварцнеггер цагаан талхыг "цагаан
үхэл" гэж нэрлэсэн байдаг. Цагаан будаа, элсэн
чихрийг ч мөн "цагаан үхэл"-д багтааж болно.

Яагаад "цагаан үхэл" гэж?
Цагаан талх, цагаан будаа, элсэн чихэр
нь биед маш түргэн глюкоз болон хувирч богино
хугацаанд цусан дахь чихрийн хэмжээг өндөр
болгодог. Цусан дахь чихэр ихсэхэд нойр
булчирхайгаас инсулин даавар ялгарч тэр нь эс
рүү чихрийг түгээж цусан дахь чихрийн хэмжээ
буурдаг.

Энэ үзэгдэл тогтмол удаан хугацаанд
үргэлжилбэл бие организм инсулинд хойргошиж
эхэлнэ. Нөгөө талаас их хэмжээний инсулин нь
өөхний эдийн ургалтыг дэмжих тул хүн таргална
гэсэн үг. Идсэн өөх тос нь өөхний эдэд
хуримтлахаас гадна, цагаан талх, чихэр, будаа
ч мөн өөхийг нийлэгжүүлдэг юм.

Органик, байгалиараа байгаа хүнс биед
ашигтай бөгөөд эрүүл хүнс юм. Харамсалтай нь
гурилыг хийхдээ бүхий л хэрэгтэй тэжээл,
аминдэм, эслэгээс нь салган цэвэрлэх учир
бидний хэрэглэж буй ихэнх гурилан
бүтээгдэхүүн эслэг, тэжээлээр тун хомс байдаг.

Цагаан гурил, будаа, элсэн чихэр яагаад Д.Булган (АУ-ны доктор) 2021.09.13

Эм & CODIV-19 (3) 02/09/2021

Өмнө дурдсанчлан SARS-CoV2 вирус эзэн эс рүү спайк уургийнхаа тусламжтайгаар нэвтрэн ордог, харин эрдэмтэд энэ спайк уурагтай холбогддог эсрэг биеийг гарган авах
ажилд шамдан орсноор хэд хэдэн бэлдмэл бүтээсэн байна. Вирусийн спайк уургийг саармагжуулдаг энэхүү эсрэг биетийг анх өвдөөд эдгэрсэн хүний цуснаас ялгаж авсан байдаг. Жон Хопкинс болон Майо Клиникт эдгэрсэн өвчтөний цусны сийвэнг авч эмчилгээнд хэрэглэж эхэлсэн, эрт үеийн судалгаагаар зарим өвчтөний шинж тэмдэг болон цусан дахь вирусийн тоо мэдэгдэхүйц буурахгүй байжээ.
Японы Такеда эмийн үйлдвэр мөн COVID-19-өөр өвдсөн хүний цусыг авч эсрэг биеийг судлан түүний загвар дээр илүү идэвхтэй хувилбар гаргасан байна. Ингээд өнөөдрийн байдлаар вирустэй холбогдон өсөлтийг нь саармагжуулдагАmlanivimab+Еtesevimab, Casirivimab+Imdevimab, Sotrovimab зэрэг хэд хэдэн моноклон эсрэг биетийг гарган авч, эмчилгээнд амжилттай хэрэглэж байн

Эм & CODIV-19 (3) Д.Булган (АУ-ны доктор) 2021.09.03

Эм & CODIV-19 (2) 22/08/2021

2019 оны нэгдүгээр сард COVID-19 цар
тахал эхэлмэгц Денисон, Барик нар SARS-CoV-2
вируст нөлөөлөх эм бэлдмэлийг идэвхтэй эрж
хайж байсан Gilead Sciences, Inc /Gilead/ эмийн
компанийн судлаачдад өөрсдийн аль хэдийнээс
судлан гаргаж аваад байгаа remdesivir
бэлдмэлийнхээ талаар мэдээлсэн байна. 2019
оны гуравдугаар сар гэхэд Gilead-ийнхэн 1000
гаруй халдвартай хүнийг сайн дурын үндсэн дээр
сонгон аваад remdesivir-ыг хэрэглэн туршиж,
нөлөөг нь хэдэн сарын турш судалсан байна. Тэр
үед БНХАУ-ын Эрүүл мэндийн байгууллага ч
тэдэнтэй төстэй судалгаа явуулсаар байжээ. Эм
бэлдмэлийн эрэл, туршилт ийн өрнөж байх зуурт Денисон, Барик нар Эмори Их Сургуулийн
судлаачидтай хамтран EIDD-2801 гэх өөр нэгэн
шинэ бэлдмэл дээр судалгаагаа эхлээд байв.
2019 оны дөрөвдүгээр сард тэд туршилтынхаа үр
дүнг нийтлэхдээ “COVID-19-ийн халдвартай
хулганад дурдсан эмийг хэрэглэхэд вирусийн тоо
цөөрч, амьсгал нь хөнгөрч байна” гэсэн дүгнэлт
хийхийн хамт хүний уушгины эсийн өсгөвөрт
EIDD-2801 бэлдмэл вирусийн тархалтыг эрс
бууруулж байгааг ч мөн ажигласан байна.

https://bichilgarag.com/BICHILGARAG/webhelp/Public/RespirInfection/COVID-19/article_list/article_title_494/index.php

Эм & CODIV-19 (2) Д.Булган (АУ-ны доктор) 2021.08.23

Эм & CODIV-19 (1) 13/08/2021

COVID-19 цар тахал болж дэлхий даяар тархаж эхэлсэн цагаас дэлхийн томоохон эмийн компаниуд, томоохон хүрээлэн, Их дээд Сургуулиуд SARS-CoV-2-д нөлөөлөх боломжтой зуу гаруй эм, бэлдмэлийг идэвхтэй судлан бүтээсэн байдаг. Эдгээр бэлдмэлийн зарим нь вирусийг шууд сөнөөхгүй ч хүний дархлааны тогтолцоонд дам замаар нөлөөлж эмгэг үүсгэгчийг устгахад тус дэм болох үйлчилгээтэй юм. Мөн олон бэлдмэл SARS-CoV-2-ын гадаргуугийн спайк уурагтай холбогдон түүнийг саармагжуулснаар вирус амьсгалын замын эсийн АСЕ2 тосуултай холбогдож чадахгүй, тиймээс эсэд нэвтрэхгүй, эсэд нэвтрээгүй учраас өвчин үүсгэхгүй байхаар бүтээгдсэн байна. Харин аль ч вакцины хувьд хүнийбиед вирус орж ирмэгц дархлааны тогтолцоо түргэн хугацаанд хариу довтолгоо идэвхтэй хийх хэмжээнд бүтээсэн байдаг юм.

https://bichilgarag.com/BICHILGARAG/webhelp/Public/RespirInfection/COVID-19/article_list/article_title_495/index.php

Эм & CODIV-19 (1) Д.Булган (АУ-ны доктор) 2021.08.14

#ClubhouseTalk Ковидгүй цаг үе хэзээ ирэх вэ? 11/08/2021

https://youtu.be/cdd6OUEKm7M

#ClubhouseTalk Ковидгүй цаг үе хэзээ ирэх вэ? Ковидын халдвар хамгаалал, эмчилгээ, вакцины талаар дэлгэрэнгүй хэлэлцүүлэг, асуулт ба хариулт

Вакцины Гаж Нөлөө 01/08/2021

Хүн эмгэг үүсгэгчтэй нүүр тулан өвдөхийн цагт өвчний эсрэг дархлааны тогтолцоо нь хэр хүчтэй ажиллахыг хэн ч урьдчилан хэлж чадахгүй. Няцааж үл болох нотолгоогоор бол нярай болон хөхүүл хүүхдэд вакцин тарьсан хэсэг газар улайх, хавагнах болон заримдаа халуурах зэрэг үрэвслийн шинж тэмдэг ажиглагдах ч тэдгээр нь цөөн хоног үргэлжлээд ул мөргүй алга болдгийг олон судалгаа баталдаг. Маш ховор, саяд нэг удаад харшлын урвал үүсэх эрсдэл тохиолдох ч түүнийг харшил намдаах эмээр түргэн зуурт дардаг. Улаан бурхан-улаанууд-гахайн хавдар зэрэг зарим үүсгэгч вакцины анхны тунг тариулсны дараа гурван саяын нэгд хүүхэд халуурч татах тохиолдол бий, энэ нь ямар нэг мэдрэлийн өөрчлөл үүсгэдэггүй. Таталт нь вакцинаас бус, харин хүүхдийн тав орчим хувь нь өндөр халуурах үедээ татдагтай холбоотой юм. Филадельфийн хүүхдийн эмч Пол Оффит “мэдээж, халуундаа татаж байгаа хүүхдийг харахад сэтгэл эмтэрмээр” гэж хэлсэн байдаг, өөрийнх нь охин сахуу-татран-хөхүүл ханиадны вакцин хийлгэснийхээ дараа тийнхүү өндөр халуурч татсан юм байна. Гэлээ ч энэ үзэгдэл удаан үргэлжлэхгүй, мөн үлдэц, ор мөргүй арилдаг. Улаан бурхнаар өвдөн халуурч татах нь вакцин тариулаад татахаас хавьгүй олон байдгийг судалгаагаар нотолсон юм.

https://bichilgarag.com/BICHILGARAG/webhelp/HealthyLife/Immunity/article_list/article_title_999/index.php

Вакцины Гаж Нөлөө Д.Булган(АУ-ны доктор) 2021.08.01