Enkhee's kitchen

Enkhee's kitchen

шинэ жороо хуваалцая

Photos from Enkhee's kitchen's post 30/09/2022

Гүзээний салат. Орц: хонины гүзээ 1, дарсан өргөст хэмх 2 ш, зүгээр өргөст хэмх жижиг 1, лууван дундын 1, сонгино дундын 1, сармис 2хумс, ногоон сонгино бага зэрэг Амталгаа: гүнжидийн тос 2-3 халбага, соевой соус 4-5 халбага, уксус 1 халбага, хар перец, таван халуун, цагаан гаа зэргийг бага зэрэг давс хийгээгүй цуутай учраас өөрсдийн амталгаагаар хийгээрэй. Ажиллагаа: гүзээг зөөлөн болтол чанана. Хөрөхөөр нь урт нарийн хэрчээд ногоонуудыг бас адил хэрчинэ. сармисаа бутлаад сонгиноо нарийн гээд өөрийнхөөрөө хэрчээрэй. тэгээд дээрх орцоор амтлагчуудаа хийгээд хутгаад болноо. зууш бүр нэг удаагийн хоол ч болно. Амттай. амин дэм ихтэй.

Photos from Enkhee's kitchen's post 02/09/2022

Сайн байцгаана уу. Зун болохоор хоол унд бага хмйгээд бас амраад удтал групптээ юм хийсэнгүй. Уучлаарай. Өндөгтэй байцаатай махгүй хуурга хийснээ оруулья.
Орц: Байцаа 200 гр, лууван жижиг 1 ш, өндөг 4 ш амтлагч соусанд оустер соус 2 ах, соевой соус 1 ах, саримс 2 хумс, жаахан давс
Ажиллагаа: байцааг хэрчээд хүйтэн усанд 5 минут сойгоод шүүнэ. Луувангаа нарийн хэрчинэ. Өндгөө хагалж шараад бэлтгэнэ. Бага зэрэг тосоо халааж байцаа луувангаа зөөлөн галаар хуурна. Дээр нь өндгөө хийж бэлдсэн соусаа хийгээд жаахан хутгаад гаргана. Зөөлөн хоол болж байна лээ. Амархан хурдан будаа бусад ногоогоор хачирлаад идэхэд болно.

11/05/2022

Сайн байцгаана уу. Та нар минь өглөөний цай хоол тогтмол хийж идэж байх нь эрүүл мэнд, өдрийн эрч хүч, амьдралын сайн хэв болохыг бүгд мэдэж байгаа. Гэхдээ өглөөний цай хоол идэхгүй ажил сургуульдаа явах нь манайхны дунд түгээмэл байх ажиглагдаад байх юм. Ялангуяа хүүхдээ сургуульдаа явахад нь өглөөний цайг сайн уулгаж явуулах нь сурахад нь сайнаар нөлөөлнө шүү. Эрч хүчтэй, анхааралтай, тархи нь сайн ажиллана.
Хялбар хурдан хийж болох өглөөний цайны санаа хүргэж байнаа.

04/05/2022

Сайн байцгаана уу. Миний хобби хоол хийх, турших, хоолоо чимэглэх, хоолны материал цуглуулах, өөрчилж хийх юм. Хобби минь намайг үргэлж шинэ зүйлд сургаж, сонирхолтой, зугаатай, аз жаргалтай, шинэлэг зүйлээр баялаг байлгаж чаддаг. Энэ групптээ сурсан, мэдсэн, туршсан бүхнээ та нартайгаа хуваалцах болсондоо баяртай байна. Манай пейжид нэгдэж байгаа та нартаа БАЯРЛАЛАА

Website