Өрөмтэй,тарагтай urum боорцог,бууз,таван цул

Өрөмтэй,тарагтай urum боорцог,бууз,таван цул

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Өрөмтэй,тарагтай urum боорцог,бууз,таван цул, Restaurant, .

20/05/2023

Хамгийн сүүлд миний ухаарсан ухаарал бол 😊
Ямар хүмүүстээ ойр байна 🤔 Яг тийм хүмүүс шиг болчихдог юм байна гэдгээ 100% баталгаатай ойлгож авсан🤘💪
Өөрийгөө ажиглах сайхан юмаа🥰

20/01/2023

Айлын бэр болно гэдэг нь тэр айлын удмыг үргэлжлүүлэх асар их буян гэж ахмадууд маань хэлдэгсэн. Бэр болно гэдэг ял биш. Бэр болоод хатуу амьдралыг дааж тэсэж тэвчих ёстой гэсэн үг биш. Бэрдээ дургүй, гуйхгүй гэж үү? Хүүгээ асар их доромжилж удмаа гутааж байгаа хэрэг л дээ. Бэр гуйгаагүй байж ач зээгээ цагаан сараар ирж золгоно гэж хүлээж байвал санасны л гарз юм. Угтаа монгол ёсонд бэр гуйж аваагүй эмэгтэйн төрүүлсэн хүүхдүүд тэр айлд очиж золгох ч албагүй байдаг. Хүүгийнхээ нэр төрийг охины гэр бүлийн хувьд навс унагаж байгаа хэрэг л юм шүү дээ.
🤷🏻‍♀️ Үг дааж сур гэнэ үү? Хүн хайрлахын тулд бусдаас хатуу үг сонсож сэтгэлээ чулуу шиг болгох ялыг хэн гэдэг бурхан багш бидэнд өгсөн юм бэ? Албагүй! Аав ээж нь хатуу үг хэлэхгүйгээр сайхан хүмүүжүүлээд тэр хүмүүжилд нь таны хатуу үг хэлж хүмүүжүүлсэн хүү тань дурласан байна. Өдийг хүртэл хатуу үг даах албагүй сайхан өсөж өндийгөөд ирсэн эмэгтэй бол сонсох албагүй. Бэр гуйгаагүй бол бүр ч албагүй.

👶🏻 Тээж төрүүлсэн хүүгээ харамлаж хайрлахгүй яах юм гэнээ. Уучлаарай, та тээгч эх биш. Хүүгээ төрүүлэх таны сонголт байсан учраас та хүүгээсээ юу ч нэхэх эрхгүй. Хүн болж төрсөн бол хүнээр нь амьдруул. Утсан хүүхэлдэй шиг байлгамаар байгаа юм бол хүүхэлдэйгээ худалдаж ав. Тээж төрүүлсэн гээд эргээд юм нэхээд байна гэдэг хаанахын харгис ёс вэ?

Бэрээс хатан ухаан нэхэж байгаа ээж та өөрөө хатан ухаантай байж айлаас ирсэн гүнжийн нулимсыг бага үзнэ үү? Хүүгээ сайхан амьдарч эхнэртээ хүндлүүлэхийг нь хармаар байвал бэртэйгээ хошуу амаа нийлүүлдэггүй юм аа гэхэд доромжлохгүй, голохгүй бас хүүгийнхээ сонголтыг хүндлээд өөрсдөөр нь амьдралын гашуун чихэрлэг бүхнийг амтлуул. Бэр болох гол шалгуур бол хүүг тань хайрладаг, хамтдаа жаргалтай байдаг байх гэсэн л ганц том зүйл байх ёстой. Өөр юм нэхмээр байвал айлын охиныг эвдэлж, чулуун сэтгэлтэй болгож байсны оронд өөрөөсөө ухаан нэх. Бусдаас нэхдэг зүйлээ өөрөөсөө нэх. Өөрөө ухаантай байж үлгэрлэж чадахгүй бол шарандаа хорон үг шидэж шуламсаар нь дуудаж байсны оронд олон жилийн амьдралын ухаанаа ашиглаад чимээгүй л бай.

Удмынх нь хэлхээг үргэлжлүүлэн тэлж мах цусаа тасдан үр удмыг нь төрүүлж буй бүсгүй хүнийг үл хүндлэх аваас ... Тэр айлын хойч үр хүүхдүүдийн хувь тавилан дорддог юм шүү ...
Бэр бол ... Тэнгэрээс заяасан бэлэг бөлгөө
Бие биендээ хайртай байцгаая.

Даки Д.

Photos from Өрөмтэй,тарагтай urum боорцог,бууз,таван цул's post 14/12/2022
04/12/2022

Кола ба эрүүл мэнд

Coca Cola -г мэдэхгүй, уудаггүй хүн гэж байх байх.

Тэртээ 1886 онд уг ундааны найрлагыг эмч хүн анх гаргаж байсан гэдэг. Найрлага нь 90% ус, үлдсэн хувь нь хийжүүлсэн ус, түлсэн сахар, фосфорын хүчил, кофеин, кока нэртэй ургамлын навч, кола модны самрын ханднаас бүрддэг байна.

Ууж байхад сайхан мэдрэмж төрүүлдэг ч уусны дараа таны биед ямар өөрчлөлт гархыг доорх материалаас мэдэх боломжтой юм.

Кола ууснаас...

10 минутын дараа: Цайны 10 халбага элсэн чихэр идсэнтэй дүйх хэмжээний чихэр биеэр тарна

20 минутын дараа: Цусан дахь чихэр "тэсэрч", инсулин ялгарна. Элэг хариуд нь хүлээж авсан бүх чихрийг өөх, тос болгон хуриргана.

40 минутын дараа: Кофеин цусанд шингэж дуусна. Хүүхэн хараа томорч, цусны даралт ихэснэ. Эдгээрийг зохицуулахын тулд элэгний үйл ажиллагаа идэвхижиж, цусанд их хэмжээний сахар нөхөж орно.

45 минутын дараа: Тархины таатай мэдрэмж "хариуцагч" хэсэгт дофамин ялгарч эхэлнэ. Энэ нь хар тамхи татсан үед мөн ажиглагддаг өөрчлөлт юм.

50 миниутын дараа: Хийжүүлсэн ундаан дахь фосфорын хүчил нарийн гэдэс дэх кальци, магни, цайрыг нэгтгэж, бодисын солилцоог идэвхижүүлдэг. Цусан дахь чихрийн хэмжээ жирийн үеийхээс хэт өснө. Мөн шээсэн дэх кальц нэмэгдэнэ. Энгийнээр тайлбарлавал хийжүүлсэн ундаа ясны сийрэгжилт өвчнийг түргэсгэнэ гэсэн үг.

60 минутын дараа: Хийжүүлсэн ундааны лаазыг онгойлгосноос хойш бүтэн цаг өнгөрхөд кофеиний "далд хөнөөл" эхэлнэ. Шингэнээ гадагшлуулахад үе мөч, яасанд хэрэгтэй ихэнх бодис алдагдана. Удалгүй чихрийн "ноёрхол" биед мэдрэгдэж эхлэхэд хүн уур уцаартай, залхуу хойрго болж, амьдралын идэвхигүй байдалд шилдэг байна.

11/11/2022

Аштай юу даа ❤️

24/09/2022
Photos from Өрөмтэй,тарагтай urum боорцог,бууз,таван цул's post 24/12/2020

За манайхан 5 цулын буу3 хийгээд 3арж байгаа амттай,гү3ээтэй,сүүлтэй,шөлтэй сэтгэл шингэсэн шүү

Website