Mongolia Samsung Hospital

Mongolia Samsung Hospital

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Mongolia Samsung Hospital, Medical and health, .

27/05/2022

Радикал цистэктоми (Давсаг бүтнээр нь
тайрах) робот мэс заслын 300 дах
тохиолдол

Радикал цистэктоми (Давсаг бүтнээр нь тайрах мэс засал) нь давсагны ханын булчингийн эдэд нэвчсэн хавдар, мөн булчингийн эдэд нэвчээгүй хэдий ч эмийн эмчилгээнд үр дүнгүй дахих болон даамжрах эсрдэл өндөр үед хийгддэг мэс заслын эмчилгээг хэлнэ.

Эрэгтэй хүний хувьд давсаг, түрүү булчирхай, үрийн цэврүү, эмэгтэй хүний хувьд умай, үрийн хоолой, өндгөвч болон үтрээний хэсгийг тайрах хэмжээний өргөн цар хүрээтэй хийгддэг мэс засал юм. Аарцгийн хөндийн булчирхайг авах мэс засал хийх тохиолдол ч байдаг.

Уростоми (нарийн гэдсээр дамжуулан шээс гадагшлуулах суваг суулгах) болон давсаг солих стеротактик зэрэг шээсний зам сэргээх мэс засал хийх шаардлагатай байдаг тул шээсний замын бүх төрлийн хавдрын мэс заслуудаас хамгийн ярвигтай нь гэж үздэг.

Мөн мэс заслын дараа ямар нэгэн хүндрэл гарах тохиолдол 40 – 70% байдаг ба мэс засал хийгдэх хугацаа нь хамгийн урт буюу 6-8 цаг зарцуулагддаг.

Олон удаагийн мэс заслын туршлагууд хуримтлагдахын хирээр нээлттэй мэс заслын амжилтын хувьтай ойролцоо очиж байгаа бөгөөд өвдөлт багатай, өвчтөний тэнхрэх хугацаа хурдан, цус сэлбэх давтамж болон шархны хүндрэл үүсэх магадлал бага гэсэн судалгаанууд хийгдсээр байна. Самсунг Сөүл эмнэлэг нь мэс заслын хугацааг богиносгон одоогийн байдлаар дунджаар 4-5 цаг зарцуулж байна.

Нөгөөтэйгүүр Шээс бэлгийн замын хорт хавдрын төв нь дэвшилтэт технологи бүхий Робот ашиглан түрүү булчирхайн болон бөөрний хавдрын мэс заслыг хамгийн олон удаа хийсэн туршлагатай эмнэлэг бөгөөд цар хүрээгээ улам тэлж одоогоор давсаг бүтнээр нь тайрах Робот мэс заслын 300 дахь тохиолдлоо хийснээр Самсунг эмнэлэг нь урологийн хавдрын салбарт Робот мэс заслын тэргүүлэх байр суурийг эзлээд байна.

Photos from Mongolia Samsung Hospital's post 09/05/2022

СОЛОНГОСТ АНХ УДАА
ШҮЛСНИЙ БУЛЧИРХАЙН
ХАВДАРТАЙ ГЭЖ БҮРТГЭГДСЭН
ӨВЧТНИЙ ТОО ЖИЛД 100-Д ХҮРЛЭЭ.

Самсунг Сөүл эмнэлгийн Толгой хүзүүний хавдрын төв нь шүлсний булчирхайн хавдрын тусгай клиникийг ажиллуулж байгаа бөгөөд 2016 онд шүлсний булчирхайн хавдар гэж бүртгэгдсэн 50 гаруй өвчтөн байсан бол үүнээс хойш тасралтгүй өссөөр 2021 оны статистикт бүртгэгдсэн өвчтний тоо 100-д хүрсэн байна.
2018 оны БНСУ-ын хавдар судлалын статистик мэдээнээс үзвэл Солонгост жилдээ шүлсний булчирхайн хавдраар өвчилсөн өвчтний тоо 582 болсон байна.
2021 оны турш Самсунг Сөүл эмнэлгийн Толгой хүзүүний хавдрын төвд 100 өвчтөн оношлогдож эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд шүлсний голлох булчирхайнууд (чихний доод булчирхайн 58 өвчтөн, эрүүний доорх булчирхайн 23 өвчтөн, хэлний доорх булчирхайн 9 өвчтөн)-д үүссэн хавдар 90 өвчтөнд, жижиг шүлсний булчирхай (амны хөндий)-д үүссэн хавдар 10 өвчтөнд илэрчээ.
Солонгосын томоохон эмнэлгүүд жилдээ зонхилон тохиолдох хавдраар өвчлөгсдийн 10-15% орчмыг эмчилж байгаа гэж тооцвол Самсунг Сөүл эмнэлэгт шүлсний булчирхайн хавдраар оношлогдсон болон эмчлүүлэгчийн тоо 15.5-17.2% байгаа нь Солонгосын эмнэлгүүд дундаас Самсунг Сөүл эмнэлэг тэргүүлэх байр суурь эзэлж байгаа нь харагдаж байна.
Толгой хүзүүний хавдрын төвийн шүлсний булчирхайн хавдрын эмчилгээний үнэлгээ нь хоруу чанар багатай шүлсний булчирхайн хавдрын хувьд 5 жилийн амьдрах хувь 95%-иас дээш, хоруу чанар өндөртэй шүлсний булчирхайн хавдар боловч үсэрхийлээгүй хавдрын хувьд 75.2%-иас дээш, хоруу чанар өндөртэй үсэрхийлсэн хавдрын хувьд 44.6% байгаа нь Америк, Европын эмчилгээний үр дүнтэй харьцуулахад эн зэрэгцэхүйц үр дүнтэй байна.
Толгой хүзүүний хавдрын төвийн дарга Жонг Хан Шин “Энэ жил анх удаа нэг жилд бүртгэгдсэн шүлсний булчирхайн хавдартай өвчтний тоо 100 давсан бөгөөд энэ хэмжээгээр манай эмнэлгийн толгой хүзүүний хавдрын төв нь шүлсний булчирхайн хавдрын оношилгоо, эмчилгээний улсын хэмжээний төвлөрсөн гол цэг нь боллоо” rэж онцлоод “Шүлсний булчирхайн хавдартай хүнд өвчтэй, өвчиндөө шаналж буй өвчтнүүдийнхээ эмчилгээнд илүү анхаарал хандуулан бүх хүчээ дайчлан ажиллаж бусад тасагтай хамтарсан үзлэг, тусгай клиникийг өргөжүүлэхээс гадна шинэ оношилгоо эмчилгээний аргазүйн талаарх эмнэлзүйн судалгаа шинжилгээнд ч гэсэн бүх сэтгэл зүрх, авьяас чадвараа зориулж шүлсний булчирхайн хавдартай өвчтнүүдийнхээ ‘Хүсэл мөрөөдлийн гэрэлт цамхаг’ нь болох үүргийг хариуцан ажиллах болно” гэж онцлон хэллээ.

09/05/2022

АМЬД ДОНОРООС ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ХЭВЛИЙН ХӨНДИЙН ДУРАНГИЙН
МЭС ЗАСЛЫН 500 ДАХ ТОХИОЛДОЛ
Эрхтэн шилжүүлэн суулгах төвөөс Амьд донороос хэвлийн хөндийн дуран ашиглан элэг тайрах мэс заслын 500 дах тохиолдлыг амжилттай хийлээ. Хэвлийн хөндийн дурангийн мэс засал гэдэг нь хэвлийд 1-2 см орчим хэмжээтэй 4-5 ширхэг нүх гаргасны дараа тухайн нүхээр дамжуулан мэс заслын багажыг оруулж Донорын элгийг тайрч зүсэлт хийгдсэн аарцгийн хэсгээр гаргаж авахыг хэлнэ. Хэвлийн хөндийн уламжлалт мэс засалтай харьцуулахад энэхүү мэс засал нь элэгний донорын өвдөлтийг бууруулж, сорвины талбайг багасгахын зэрэгцээ амьдралын чанарыг сайжруулах давуу талтай хэдий ч мэс заслын явц ярвигтай байдаг нь гол асуудал юм. Судалгааны багийн тайлангаас харахад 2012-2016 оны хооронд нийт элэг шилжүүлэн суулгуулах 289 өвчтөн байснаас хэвлийн хөндийн дурангийн мэс засал хийлгэсэн өвчтөн 74 өвчтөн буюу 25% -д ч хүрэхгүй байв. Гэвч 2017-2019 оны хооронд элэг шилжүүлэн суулгуулах мэс заслын 300 өвчтөн байснаас 246 нь хэвлийн хөндийн дурангийн мэс заслыг сонгож хийлгүүлсэн байна. 2020 оноос хойш хийгдсэн элэг шилжүүлэх мэс заслын 166 тохиолдолд 100% хэвлийн хөндийн дурангийн мэс засал хийгдсэн байна. Энэхүү өөрчлөлт нь мэс заслын туршлага, ур чадвар сайжрахын хэрээр дурангийн мэс засал хийлгэх сонирхолтой өвчтөн нэмэгдэж байгааг илтгэж байна хэмээн судалгааны баг тайлбарлажээ. Мөн анатомын өөрчлөлтөөс үл хамааран хэвлийн хөндийн дурангийн мэс заслыг дийлэнхдээ сонгох болжээ. Энэ нь мэс заслын аюулгүй байдал болон холбогдох үзүүлэлтүүд сайжирч, ур чадвар өссөний үр дүн гэж үзэж байна. 2013 онд мэс засал хийгдэх хугацаа 449 минут байсан бол 2021 онд 209 минут болж тал хувь болтлоо багассан гэж судалгааны баг тайлагналаа. Элэгний донорын зүгээс дээрх мэс заслын сэтгэл ханамж нь хэвлийн хөндийн нээлттэй мэс засалтай харьцуулахад өндөр гарчээ. Мөн мансууруулах бодисын гаралтай өвдөлт намдаах эм шаардлагатай тохиолдол гуравны нэг, эмнэлэгт хэвтэх дундаж хугацаа хэвлийн хөндийн нээлттэй мэс заслыг(10 өдөр) бодвол 8 өдөр болж багассан байна.

02/05/2022

Бага жинтэй нярайн “Төрөлхийн Артерийн битүүрээгүй цорго”- ыг мэсийн бус аргаар амжилттай битүүллээ.

“Төрөлхийн Артерийнн битүүрээгүй цорго” гэдэг нь Артерийн цорго бүхий судас нь умай доторх ургийн цусны эргэлтийг тэнцвэртэй хадгалахын тулд нээлттэй байдаг боловч нярай төрсний дараа хаагдаагүй онгорхой хэвээр байхыг хэлдэг байна.
Энэ нь зүрхний төрөлхийн гажгийн нэг бөгөөд төрсний дараах эхний саруудад өөрөө аажмаар битүүрэх нь хэвийн үзэгдэл гэж үздэг.
Гэвч Артерийн цорго нь нялх үе (1сараас – 2 нас хүртэлх үе)дээ ч гэсэн нээлттэй хэвээр байгаад байвал үнхэлцэг хальсны үрэвсэл (эндокардит), уушиг хавагнах зэрэг хавсарсан хүндрэлүүд үүсгэдэг бөгөөд бүр хүндэрсэн тохиолдолд зүрхний дутагдлаар нас барах эрсдэлтэй байдаг.
Артерийн цорго битүүлэх эмчилгээг судсан дотуурх хаалттай мэс ажилбар буюу зүрх сэтгүүрдэх ажилбарын аргаар хийдэг.
Зориулалтын нимгэн торон багажыг
Артерийн цорго хүртэл зүрхтэй холбогдсон гуяны гол судсаар дамжуулан оруулсныхаа дараа багажыг тэлж битүүлж өгдөг.
Гэвч уламжлалт энэ багажны (хэмжээний алдаанаас болоод) сул тал нь хүүхдийг 6 кг-аас дээш жинтэй болсоны дараа мэс ажилбар хийлгэхийг зөвлөдөг.
Тиймээс бага жинтэй нярай хувьд энэхүү аргаар эмчилгээ хийхэд хүндрэлтэй байдаг билээ.
Гэхдээ энэ удаагийн судсан дотуурх хаалттай мэс ажилбар хийлгэсэн нярай нь жирэмсний 36 долоо хоног 5 өдөртэй байхдаа 1540гр жинтэй төрсөн ба төрсний дараах 3 долоо хоногтойдоо 1760гр - аас хэтрээгүй байв.
Мөн төрсний дараах шинжилгээгээр “Төрөлхийн Артерийн битүүрээгүй цорго” гэж оношлогдсон бөгөөд зүрхний дутагдлын шинж илэрснээр яаралтай эмчилгээ хийх шаардлагатай болсон.
Тиймээс манай эмнэлгийн Профессор эмч нарын баг жин багатай нярайн амь насыг аврахын тулд шинээр зохион бүтээгдсэн “piccolo” гэх багаж ашиглан мэс ажилбарыг хийж гүйцэтгэжээ.
Тус багаж нь одоогоор Солонгос улсдаа хийгдсэн тохиолдлын тоогоороо цөөн хэдий ч олон эрдэмтдийн хамтын ажиллагааны үр дүнд мэс ажилбарыг амжилттай хийж гүйцэтгэсэн билээ.
Мэс ажилбар хийлгэсэн нярайн артерийн цоргыг шалгаж үзэхэд маш сайн битүүрсэн байсан бөгөөд нярай эцэг эхийн хамт эмнэлгээс эрүүл саруул гарчээ.

02/05/2022

Кроны өвчтэй хүүхдүүдийг 2 жилийн турш ажигласны үр дүнд “Дархлаа дарангуулах эмийг зогсоох боломжтой” гэж зарлалаа.

Кроны өвчин нь амны хөндийгөөс эхлээд анусны нүх хүртэлх хоол боловсруулах эрхтнүүдийн хаана ч үүсэх боломжтой архаг үрэвслийн гаралтай гэдэсний эмгэг юм. Нийт өвчтнүүдийн 25% нь 20 наснаас өмнө буюу хүүхэд, өсвөр насанд тохиолдож байгаа нь бүртгэгджээ.
Ялангуяа энэхүү өвчин нь удаан хугацаанд архагшсан хүүхэд, өсвөр насны өвчтнүүдэд дахих эрсдэл өндөр байдаг тул эмчилгээг амархан зогсооход хүндрэлтэй байдаг.
Эмийн эмчилгээг удаан хугацаанд хийх тусам тухайн эмийн шинж чанараас улбаалсан халдвар болон хавдар үүсэх зэрэг хүндрэл, гаж нөлөөнүүд үүсэх магадлал нэмэгддэг нь гол асуудал болдог байна.
Хүүхэд, өсвөр насны эмгэг судлалын профессорын баг хамт олон өнгөрсөн 2012-2018 оны хооронд хүндээс дээш зэргийн Кроны өвчтэй гэж оношлогдсон 75 хүүхдэд ажиглалт хийсэн үр дүнгээ -д танилцуулжээ.
Өвчтнүүдийн оношлогдож буй дундаж нас 14.2 нас байсан бөгөөд биологийн бэлдмэл болох Инфликсимаб, дархлал дарангуйлах эм Азатиоприн эмчилгээ хийлгэсний үр дүнд хамгийн багадаа 2 жил болон түүнээс дээш жилээр өвчний шинж тэмдэг багасч, энэ үр дүнгээ хадгалж байв.
Судалгааны баг дээрх хүүхдүүдээс 44 хүүхдэд (59%) нь урьдын адил хавсарсан эмчилгээний аргыг хэрэглэсэн бөгөөд 31 хүүхдэд (41%) нь Инфликсимаб болон Азатиоприн хоёрын аль нэгийг нь зогсоох эсвэл хоёуланг нь зогсоосны дараа эмнэлзүйн дахилттай холбоотой хүчин зүйлийг судалсан байна.
Судалгааны багийн үр дүнг авч үзвэл Инфликсимаб зогсооход дахих эрсдэл 3 дахин нэмэгдэх хандлагатай байсан бол Азатиоприн зогсооход дахих эрсдэлтэй хамааралтай хүчин зүйл байгаагүй гэсэн үр дүн гарчээ.

02/05/2022

Тархи мэдрэлийн мэс заслын төв нь
нүүрний тал саажилтын бичил судасны
даралт бууруулах мэс заслын 5000 дах
тохиолдлоо хийв.
Самсунг Сөүл эмнэлгийн тархи мэдрэлийн мэс заслын төвийн ЛиСынгХүн профессорын баг өнгөрсөн 12 дугаар сард бичил судасны даралт бууруулах мэс заслын 5000 дах тохиолдлоо хийлээ.
1997 оны 4 дүгээр сард анхны бичил судасны даралт бууруулах мэс заслыг хийж байсан бол 2008 оны 2 сард 1000 дах тохиолдол, 2012 оны 2 сард 2000 дах тохиолдол, 2015 оны 5 сард 3000 дах тохиолдол, 2018 оны 4 сард 4000 дах тохиолдлоо хийж 2021 оны 12 сард 5000 дах тохиолдлоо бүртгүүлжээ.
Бичил судасны даралт бууруулах мэс засал нь нүүрний тал саажилт болон нүүрний гурвалсан мэдрэлийн өвдөлтийн мэс засал эмчилгээний арга бөгөөд бусад эмчилгээний аргатай харьцуулахад 90%-ийн амжилттай байгаа нь бүрэн эмчлэгдэх боломжтой гэж үзэж болохоор байна.
Самсунг Сөүл эмнэлгийн бичил судасны даралт бууруулах мэс заслын баг нь мэс заслын гүйцэтгэл болон судалгааны чиглэлээр Солонгос улсдаа төдийгүй дэлхийн хэмжээнд тэргүүлэх байр суурийг эзэлдэг бөгөөд өвчний онцлог, мэс засал эмчилгээний арга, прогноз, хүндрэл, урьдчилан сэргийлэлт, мэс заслын үеийн мэдрэл, физиологийн шинжилгээ зэргийн талаар судалгаа шинжилгээний олон бүтээл, гарын авлага зэргийг танилцуулахын зэрэгцээ эрдэм шинжилгээний арга хэмжээнүүдийг байнга зохион байгуулдгаараа олон улсын эрдэмтдийн анхаарлыг маш ихээр татаад байна.
Бичил судасны даралт бууруулах мэс заслын баг нь тархи мэдрэлийн мэс заслын төвийн ‘Салбар бүрийн нэгдсэн клиник’ болох хэвийн бус хөдөлгөөний эмгэг эмчилгээний баг, мэс заслын үеийн мэдрэлийн систем хянах багийнхантай өвчтөний үзлэг оношилгоо, судалгааны талаар идэвхитэй хэлэлцүүлэг, харилцан санал солилцох системийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Мөн чих хамар хоолойн тасаг , мэдээгүйжүүлэгч өвчин намдаах тасаг , нөхөн сэргээх тасаг зэрэгтэй хамтарч хамгийн шилдэг эмчилгээ үйлчилгээний тусламжийг үзүүлж байна.

Photos from Mongolia Samsung Hospital's post 05/04/2022

Дэлхийд анх удаа дурангийн аргаар Нүдний зовхинд зүсэлт хийн тархины хавдар авах мэс заслын 100 дах тохиолдлоо хийв.

Самсунг Сөүл эмнэлгийн эмч, профессорын баг дэлхийд хамгийн анх удаа нүдний зовхинд зүсэлт хийн тархины хавдар авах дурангийн мэс заслыг 100 дах удаа хийснээ зарлав.
Энэ нь 5 жилийн дотор гаргасан амжилт бөгөөд Солонгост энэ төрлийн мэс заслыг анх 2016 оны сүүлээр хийж эхэлсэн юм.
Зовхинд зүсэлт хийн нүдний ухархайгаар тархины хавдар авах мэс засал нь хуйх болон гавал ясанд зүсэлт хийлгүйгээр нүдний зовхиор дамжуулан нүдний ухархайтай холбогддог тархины суурийн хэсэгт байрлах эмгэгт хийгддэг хүнд зэрэглэлийн тархины дурангийн мэс заслын нэг юм.
Өмнө нь дуранг хамрын нүхээр оруулж хамрын хөндийгөөр дамжуулан тархины хавдар авах мэс заслыг хийдэг байсан бөгөөд өнчин тархины хавдар, краниофарингиома зэрэг тархины төв хэсэгт байрлах хавдар авахад л хэрэглэдэг байсан юм.
Өөрөөр хэлбэл дурангийн мэс заслын хязгаар гэж үздэг байсан чамархай болон агуйн синусын хэсэгт нүдний ухархайгаар дамжин тархины хавдар авах мэс засал хийх боломжтой болсоноор тархины нарийвчилсан мэс заслыг өндөр түвшинд хүргэнэ гэдэгт найдаж байна.
Ялангуяа тус эмнэлгийн эмч профессорын баг тархийг ил гаргахын тулд толгойд зүсэлт хийн гавлын ясыг нээж байж л хийх боломжтой гурвалсан шванома мэтийн тархины суурийн хавдрыг дэлхийд анх удаа нүдний ухархайгаар дамжуулан дурангаар хавдар авах мэс заслыг амжилттай хийснээр тархины хавдар авах мэс заслын шинэ боломжийг нээсэн гэж өндрөөр үнэлэгджээ.
Саяхныг хүртэл энэ төрлийн мэс засал Америк, Европын Дурангийн мэс заслын зарим төвд л хийгддэг байсан бол одоо Самсунг Сөүл эмнэлэг дэлхий дахинд хамгийн олон хийсэн эмнэлэгээр бүртгэгдээд байна.

01/04/2022

Роботод суурилсан дэвшилтэт оюун ухаант эмнэлэг

“Самсунг Сөүл” эмнэлэг нь Роботод суурилсан дэвшилтэд оюун ухаант эмнэлгийн үндэс суурийг тавихаар “KT” корпорацтай хамтарч ажиллах гэрээг өнгөрөгч 09 дугаар сарын 14-ний өдөр байгуулаад байна.

“Самсунг Сөүл” эмнэлэг нь өнгөрсөн 2019 онд үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойгоороо “Ирээдүйд чиглэсэн Samsung Medical Center (SMС)” гэх шинэ төслөө танилцуулсан бөгөөд дэвшилтэт оюун ухаант эмнэлгийг бий болгохын тулд эмнэлэг дэх үйл ажиллагааныхаа тэн хагаст робот үйлчилгээг ашиглан эмнэлгийн салбарт дижитал шинэчлэлийг хийсээр байна.

Үзлэг болон өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлэх хэсэгт роботын оновчтой хэрэгцээний дижитал шинэчлэлийг судалж байгаа бөгөөд сүүлийн үед ажлын бус цагийн эмчилгээний эм тариа, эмнэлгийн багаж хэрэгсэл зэргийн хүргэлтийг “Смарт тээвэрлэлт”-ийн шинэчлэлээрээ дамжуулан AGV робот ашиглан туршилтаар хийж гүйцэтгэж байна.

Түүнчлэн “Смарт эмнэлгийн их загвар, хөгжлийг дэмжих төсөл”, “Үйлчилгээнд роботыг нэвтрүүлэн ашиглах төсөл” гэх зэрэг төрийн дэмжлэгтэй төслүүдэд шалгарч, роботод суурилсан дижитал шинэчлэлтийн хүрээнд үзүүлсэн амжилтаараа гадаад болон дотоодод хүлээн зөвшөөрөгдөөд байна.

“KT” корпорацтай 2019 онд хийгдсэн 5G инпра бүтээн байгуулалтын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн робот салбарт хамтарч ажиллах гэрээг байгуулсанаар “Самсунг Сөүл” эмнэлэг нь эмнэлгийн үйлчилгээний салбарт робот үйлчилгээг ашиглах үр дүнтэй хэрэглээний цар хүрээ улам нэмэгдэнэ гэж тооцоолж байна.

Цаашид тус 2 байгууллага нь хамтын ажиллагааны эхний шатанд “мэс заслын өрөөний цус зөөвөрлөх тээвэрлэлтийн робот, өрөөний орчинд ариутгагч робот ашиглах” зэрэг үзлэг эмчилгээний үед роботын оновчтой хэрэгцээний талаарх судалгааг эхлүүлэхээр болсоноос гадна робот ашиглалтын үр дүнгийн судалгаанд үндэслэн хамтын ажиллагааны цар хүрээг үе шаттайгаар улам өргөжүүлэн ажиллахаар зорьж байна.

Photos from Mongolia Samsung Hospital's post 07/04/2021

Бүдүүн гэдэсний хорт хавдар

Үнэн ба худал

Photos from Mongolia Samsung Hospital's post 16/03/2021

COVID-19 даван туулах эхний алхам.👩‍⚕️👨‍⚕️

Самсунг эмнэлэг 3 сарын 8 наас эхлэн эрүүл мэндийн 6000 мянган ажилтнаа вакцинжуулж эхэллээ. Эрүүл мэндийн мэргэжилтнүүдээс бусад ажилтнууд цаашид
улсаас хэрэгжүүлж буй удирдамжийн дагуу вакцинжуулалтад хамрагдах юм.
Вакцинжуулалт төдийгүй урьдчилан сэргийлэх арга хэмжээг даган мөрдөж сүргийн дархлааг бий болгосноор COVID-19 давах туулах боломжтой юм.
Иймд вакцин хийлгэсэн ч маскаа зүүж, урьдчилан сэргийлэх дүрмээ сайтар дагахаа мартуузай!

08/03/2021

Happy Women’s Day🎉

Photos from Mongolia Samsung Hospital's post 01/03/2021

COVID-19 вакцинжуулалтын FACT CHECK_2
※Солонгосын Халдварт өвчин хяналт,судалгааны газрын удирдамжаас.

Photos from Mongolia Samsung Hospital's post 26/02/2021

COVID-19 вакцинжуулалтын FACT CHECK_1
※Солонгосын Халдварт өвчин хяналт,судалгааны газрын удирдамжаас.

Timeline photos 01/02/2021

Нүдний хиймэл эвэрлэг бүрхүүл Бостон-1 (Бостон KPro) -г шилжүүлэн суулгах мэс заслын анхны урт хугацааны үр дүнг танилцууллаа.

Самсунг эмнэлгийн Нүдний эмгэг судлалын профессорын эрдэм шинжилгээний баг 2018 онд хийсэн энэ төрлийн анхны хагалгаанаас
хойших хоёр жилийн хугацаанд хиймэл эвэрлэг бүрхүүл шилжүүлэн суулгуулсан зургаан өвчтөний урт хугацааны хяналт амжилттай болсныг зарлалаа.
Өвчтөнүүдийн дундаж нас 67.5
Хагалгааны өмнө 0.01-ээс доогуур байсан нүдний хараа Бостон Kpro эвэрлэгийг шилжүүлэн суулгасны дараа дунджаар 0.4 (0.05-0.7 хооронд) болж сайжирсан байна.
Эдгээрээс нүдний далд хараа бага (харааны тохиргоо 0.05 ,0.1) -тай хоёр өвчтнийг эс тооцвол дөрөв нь харааны үзүүлэлт 0.5 ба түүнээс дээш түвшинтэй байгаа бөгөөд
энэхүү мэс засал нь үр дүнтэйгээс гадна аюулгүй эмчилгээ болохыг харуулж байна.
Бостон KPro хоёр жил үр дүнгээ хадгалах түвшин 90%- иас дээш, долоон жил хадгалах нь 67% орчим байна.
Тодруулбал нүдний хэт хуурайшил, нулимс гардаггүй синдром гэх мэт өвчнөөр өвчилсөн тохиолдлыг эс тооцвол 7 жил үр дүнгээ хадгалах үзүүлэлт 80 орчим хувьтай
байгаа нь дахин шилжүүлэн суулгах хагалгаанаас хамаагүй өндөр үзүүлэлт юм.
Нэмж дурдахад энэхүү хиймэл эвэрлэгийг суулгасан тохиолдолд дархлаа дарангуйлах эм уух шаардлагагүй тул өвчтөнд хүндрэлгүй, ялангуяа өндөр настай
өвчтөнүүдэд хамгийн тохиромжтой сонголт болох юм. Профессор Жон Тэ Ён Бостон KPro хиймэл эвэрлэг шилжүүлэн суулгах хагалгааг Солонгос улсад зөвхөн
Самсунг эмнэлэгт хийж байгааг онцлон мэдэгдлээ.

24/12/2020

Merry Christmas 🎄

Website

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00