Davaadulam Tsogbadrakh

Davaadulam Tsogbadrakh

Та юуг ч хийж чадна, гэхдээ бүгдийг хийж чадахгүй

Photos from ParliamentMN's post 01/09/2023
24/05/2023

тамгагүй төр үзэж болзон
та яараарай
би ккк

14/05/2023

Эрдэнэ элбэгдоржоосоо салаачээ

Ардчилсан намын албан ёсны Фэйсбүүк хуудсыг шүүж үзвэл ойрын өдрүүдэд шинэхэн дарга Л.Гантөмөр нь Хятадын элчинтэй уулзаж, хэд гурван залуусыг урд сургах асуудал ярьжээ. Бас “Хамгийн чухал гэж ганцхан зүйлийг сонгож авсан хүн ялагч болж чадна” гэсэн хувь хүний хөгжлийн афоризм маягийн зүйлийг өөрийнхөө зурагтай постероор "өлгөсөн" байна.
Монгол орны 330 сум, Нийслэлийн 150 гаруй хороо бүрд намын үүртэй, гишүүдтэйгээрээ МАН-тай зэрэгцэх ганц “системийн” гэгдэх улс төрийн хүчнийх нь байгаа царай энэ.
Энэ намыг “Босоод ирээсэй”, “Бүү үйрэн унаасай”, “Залуусын түүчээ байгаасай”, “Азийн ардчлалын баянбүрд гэгдэж байсан сайхан цаг руугаа эргээсэй” гэсэн түг түмэн хүсэл гишүүдэд нь, нийт олон түмэнд ч бий. Гэвчиг 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш МАН-ын “тоглоом” болж, 4-6 салж, уруудан доройтож явсаар, саяхан л нэг харьцангуй залуу төлөөлөл болох Л.Гантөмөрийн гарт шилжсэнээр шинэ, сэргэг хүлээлт үүсээд буй.
Гол нь, Л.Гантөмөр дарга болсноор сайхан, муухайгаар хэлүүлж буй ч үе солигдох процессыг харьцангуй сайн өрнүүлж буй МАН-ын жишиг АН-д давтагдана гэх залуусын гэрэл ассан нүд тоссон. Одоо гэвчиг намын ил далд бүтцийг нь харвал, тэр мөрөөдөл харин ч өнгөрсөн цаг руугаа ухарсан мэт дүр зураг харагдана. Л.Гантөмөрийг намын дарга болох үед С.Баярцогт дээр хөзрөө тавьж байсан Ц.Элбэгдорж эдүгээ нам руугаа бүтцээ байршуулж эхлэв.
Эдүгээ Ц.Элбэгдоржийн хамгийн ойрын хүн, хууль шүүхийн байгууллагад бүхэл бүтэн сүлжээ үүсгэж, өнөөдөр ч хүчээ хадгалсаар буй Б.Хурц Л.Гантөмөрт хамгийн ойр байна. Үүн дээр Ц.Элбэгдоржийн пи-ар талыг олон жилийн турш хариуцаж буй Габи буюу А.Ганбаатар эдүгээ Л.Гантөмөрт “ганган” зөвлөгөөнүүдээ өгч эхэлжээ.
Б.Хурцын ард Ц.Элбэгдоржоос гадна Т.Бадамжунай, Д.Эрдэнэбилэг нарын өмчийн эзэн, түүнийг хуваарилагчид бий гэхээр АН ерөөс эргээд ах нарынхаа үе рүү бүрэн "шургасан" мэт харагдана.
Өдгөө АН-ын Нарийн бичгийн даргаар мөн л Ц.Элбэгдоржийн хүн болох Ч.Өнөрбаяр ажиллаж, Нийслэлийн АН-ын даргыг албан ёсоор баталгаажуулж, Э.Бат-Үүлд өгөх талаар тохироонууд хийгдэж эхэлсэн гэх. Э.Бат-Үүлийг ардчилсан ёс, хүний эрх чөлөө ярьсаар урагшилсан юмгүй 30 жил суухад МАН хажууд нь хэдэнтээ генсек болж, өвгөчүүлээ боломжийн хүрээнд түрсээр эрэгтээ гаргах процессыг үргэлжлүүлсэн. Хэрвээ Э.Бат-Үүл Нийслэлийн намынхаа дарга болж, сонгуульд өрсөлдвөл АН 2012 оны буюу 11 жилийн өмнөх суудлаасаа өнөөгийн юу ч хийхэд бэлэн, “зэрлэг” МАН-ын залуустай өрсөлдөх нь ээ.
АН яг энэ байдлаараа Ц.Элбэгдоржийн гүн нөлөөлөлд орвол тэдний сонгуулийн санхүүжилтийг П.Цагааны “Ачит ихт”, О.Цогтгэрэлийн “Тесо” групп, Д.Эрдэнэбилэгийн Худалдаа хөгжлийн банк бүхий бизнесүүд, Б.Хурцын ил далд санхүү авдаг мөнгөн урсгалууд АН руу орж ирнэ гэсэн үг. Цаашлаад улс төрчдөд цүнхтэй мөнгөө барьж очоод, үзэл санаагаа захиалчихдаг өнөөгийн мөнгөтэй том өмчийн эзэд ч АН-д санхүүжилт өгөхийг илүүд үзэх бүрэн боломжтой.
Мэдээж энэ бүхэн явсаар өнөөх л чөтгөрийн тойрог болох өнөөгийн хууль, шүүх, прокурорын байгууллагын хүчтэй холбогдоно. Тэр жим нь шүүхийн байгууллагын далд “хаан” болох одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, нэгэн үес шүүгчдийн бараалхдаг хүн явсан Х.Баттулга ч тэдний зам руу нэгдчихээр харагдана.
Ерөөс сүүлийн үед У.Хүрэлсүх, Ц.Элбэгдорж нар жигтэйхэн ойр болж, нүүрсний хэргээр "Голомт"-ын Д.Баясгалан, "Ажнай" Д.Бат-Эрдэнэ нарыг хамгаалахад төвлөрч, Т.Бадамжунай дээр Х.Баттулгатай хамтран, хамгаалалт үүсгэсэн гэгдэж буй.
Хэрсүү нүдээр харвал, одоо Сүхбаатарын талбай дээр өдөр бүр өөр хүмүүс гарч ирэн, “УИХ-ын гишүүдийн тоог 152 болгохыг эсэргүүцэж байна” хэмээн цагаан хоолойгоор орилж буй. Үүний учрыг Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин тайлбарлахдаа “Гишүүдийн тоог цөөрүүлэх, одоогийн түвшинд байлгах нь цөөн хэдхэн бизнес бүлэглэл, өнөөх 30 гэр бүлд ашигтай. Олон болговол тэдний хүч сулрах эрсдэл бодитоор нүүрлэнэ” гэж дуугарсан нь анхаарал татна.
Л.Гантөмөрийг АН-ын дарга болсны дараа яг эрх баригчидтай зэрэгцэн, телевизийн оргил цагаар сар шинийн мэндчилгээ дэвшүүлэхэд жирийн гишүүд нь “Сэргэх нь ээ” гэсэн итгэлд автаж, баярлаж байв. Дараа нь Д.Бат-Эрдэнийг нүүрсний хэргээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөх эсэх дээр бүлэг нь өмөөрөхөд Л.Гантөмөрөөс нэг тийм эвгүйхэн үнэр түгэж, хувь эрх ашиг дээрээ тоглох хүн байна гэх битүү сэжиг төрсөн.
Одоо тэр сэжиг бүр батжиж, АН дотоод байдалдаа бөөн мөнгө ярин муудаж, дээгүүрээ дахиад л 20-30 жил засагласан Ц.Элбэгдорж тэргүүтнүүд тооноор орж ирсэнд гишүүд нь туйлаас сэтгэл хангалуун бус сууцгаана. Энэ дүр зургаараа цааш явбал “Ардчилал” нэрэн дор хэдэн ахмад гишүүд нь өмч хувьчлалаар баяжиж, хөөрсөн олон гишүүд нь тэднийг үе үеийн сонгуульд парламентад суулгахад хамаг хүчээ шавхаж явсан тэр үе рүүгээ л эгэх юм байна. Юун залуус, юун үе солигдох. Тэдний энэ байдал бас МАН-ын ах нарт ч сайхан л харагдах нь тодорхой.
Монголд чухам иймээс л улс төрийн намын хөгжил урагшаа явж өгдөггүй. Бизнес бүлэглэл, ахан дүүс, кофе шоп орчимд гацаж, сонгуулиар наймаалцах хэрэгсэл төдийхөнд эргэлдсэн хэдэн "галзуу" хүмүүсийн халаасанд гэрчилгээ нь явсаар буй байх.

Photos from Good day soju Mongolia's post 27/01/2023

Website