Kids kitchen

Kids kitchen

Хүүхдийн хооллолт, зөвлөгөө мэдээлэл хуваалцах�

Photos from Kids kitchen's post 25/01/2023
Photos from Kids kitchen's post 25/01/2023

‼️‼️
бэлэн ирлээ.
💟100 хувь даавуу материалтай
💟Будаг гарахгүй, бөөсрөхгүй
💟Хүний биед харшил өгөхгүй
💟Соронзлогдохгүй, биед наалдацтай
💟Агаарыг чөлөөтэй нэвтрүүлнэ
💟Бактери үржихгүй
💟Чийг татахгүй унтахад маш тааламжтай
💟 Маш гоё тансаг хийцтэй
Маш гоё загвар маань цөөн тоогоор ирлээ. Та яараарай.
#Хэмжээ- хөнжилийн даавуу- 200х230
Дэвсгэр- 180х200
-155000
- 129000
#Зөвхөн ягаан, шар өнгө үлдсэн.

99848010
Та захиалах бол #коммент хэсэг #дугаараа үлдээнэ үү.
Хүргэлтээр очоод аваагүй буцаагдсан тохиолдол хүргэлтийн 5000 төгрөг өгөхийг анхаарна уу ‼️‼️

Photos from GoPrint's post 16/06/2020

Бүх төрлийн хэвлэлийн үйлчилгээг нэг дороос..

14/06/2020

Инстаграм хаяг: https://www.instagram.com/kidskitchen_mn/ Follow us

Photos from Kids kitchen's post 29/05/2020

Гангатай усанд оруулах
💕Ханиад хүрсэн үед хүүхдийг халуун онгоцонд суулгах нь эдгэрэхэд нь тусалдаг. Хамгийн чухал нь халуун усны температур 39С-40С градус байснаар нян, вирус нь устдаг байна. Тохойгоо дүрж усаа таруулна.

💕Анхаарах зүйл
Харшилтай, шуугидаг, амьсгал бачуурдаг хүүхдэд хэрэглэхгүй.

Гангатай усанд оруулахдаа салхи авхуулж ёстой болохгүй шүү. Бид хоёр угаалгын өрөөндөө хувцаслаад, алчуураар боогоод гардаг. Унтахын өмнө оруулна. Өрөөгөө урьдчилж бэлдээд хаалга, цонхоо хаагаад халуунаар үлээдэг сэнс байвал үлээлгэчихдэг.

💕Танд таалагдвал хийж хуваалцаарай. Баярлалаа

Эх сурвалж: Монгол домчийн судар

Photos from Kids kitchen's post 29/05/2020

Сайн байцгаана уу😍
Халгайн маш олон зүйлд хэрэглэдэг байгаа. Ингээд бэлдээд авчихвал ямар их тустай гэж бодно. Цай, хоолонд хэрэглэнэ. Мөн үсээ хүртэл угаадаг шүү дээ. Бүгдээрээ монголчуудыг эртнээс хэрэглэж байсан энгийн ургамалаа ашиглаж сурцгаая. Цэвэрхэн газраас түүхээ мартваа. 😍

24/05/2020

Сайн байцгаана уу?
Цагаан будааны нунтагласан гурил бэлдэж сурцгаая. Ингээд бэлдээд тавьчихвал 3 сар хүртэл тагтай шилэн саванд хадгалаад дуртай үедээ хайртай үрийнхээ хоолон хэрэглээд байж болох нээ.
Цагаан будааны зутан, сүүтэй будаа, бантан г.м хоолонд хийгээд 7 хоногт 1-2 удаа хэрэглээрэй. Байнга хэрэглэвэл өтгөн хатааж магадгүй шүү.
Заа амжилт хүсэе.

Инстаграм хаяг :) Биднийг дагаарай.
https://www.instagram.com/kidskitchen_mn/

Photos from Kids kitchen's post 18/05/2020

Хонины сүүл бэлдэх💛

💛Охиноо төрөөд удаагүй байхад мэдэхгүй чанасан сүүл хөхүүлчихсэн. Яаж бэлдэх талаар ч ойлголтгүй байсан. Ингээд ойлгомжтой хийчихвэл ээжүүдэд амар байх гэж бодлоо.
Миний гаргасан алдааг битгий давтаарай гээд л.

🧡4-6 сартайгаас сүүл хөхүүлж болно гэж үздэг юм байна. Сүүлээ ариутгах зорилгоор буцалж буй усанд дурээд л авдаг. Болгож болохгүй шүү. Их тостой болчихдог.

🧡Хонины сүүлний үзүүр төгсгөл хэсэг буюу бүдэрхийнээс 4 хуруу дээш ханаагүй тосны агууламж өндөр гэж үздэг юм байна.
Том хүүхдэд сүүлээ хөшиглөөд хоолруу нь хийгээд ч юм уу хуушуур боорцог хайраад өгөхөд зүгээр байх.

Photos from Kids kitchen's post 04/05/2020

Сайн байцгаана уу?
Зарим ээжүүд хүүхдийг эрт тосож сургавал муу нөлөө байдаг эсэх талаар асууж байсан бөгөөд энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл орууллаа. Хажуу тийш гүйлгэвэл судалгааны ажлын үр дүнгийн талаар зураг байгаа. Англи хэл дээрх линк доод хэсэгт байгаа шүү.

🧡Хүүхдийг эрт тосож сургаснаар бие мах-бодийн өөрчлөлт болон бие засахад ямар нэгэн хүндрэл гарах зэрэг сөрөг нөлөө одоогоор баримттай байхгүй байна. Харин хүүхдийн бэлэн байдал (Шээсээ барьж чадах чадвар) 12 сараас эхлэн хөгждөг гэж дурджээ.

🧡“Тосож сургахыг хэзээ эхлэх вэ” гэдэг нь хүүхдийн төлөвшилтөөс илүүтэй эцэг эхийн хүчин чартайлтаас ихээхэн хамааралтай байдаг бөгөөд нярайгаас эхлээд 18 сар хүртэлх хүүхдэд бие засахад нь тусалж, зөөлнөөр зааж сургаж, ойлгуулж өгөх нь хүүхдийн бие махбод болон сэтгэлзүйд оруулж байгаа том хувь нэмэр юм.

🧡АНУ болон Европт, эцэг эхчүүд хүүхдээ ойролцоогоор 2 настай байхад бие засуулж сургадаг талтай. Гэхдээ дэлхийн 75 оронд живх хэрэглэхгүй байх нь түгээмэл үзэгдэл болжээ. Зарим улсад 2 сартайгаас эхлэн хүүхдийг тосож сургаж байгаа юм байна. Тайланд эцэг эхчүүдийн 92 хувь нь хүүхдээ 4 сараас тосож, бие засуулж сургаж байна.

🧡Хүүхдийг тосож сургаснаар давсагны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Шээсээ барих чадварийг хөгжүүлдэг. Хүүхэд бие засах нөлөөгөөр тархи болон давсагны хооронд дамжуулдаг мэдээлэл нь улам сайжирдаг.

Эрт тосож сургаснаар хүүхдийн биед сөрөг нөлөөтэй юу?

🧡Хүүхдийг тосож сургасны үр дүнд давсагны чадварыг бууруулж,өтгөн хаталтыг үүсгэж байгаа гэсэн дүгнэлт байдаг юм байна. Эрт тосож сургахад тулгарах асуудал нь хүүхэд орондоо шээх, эцэг эхчүүд тосож байхдаа санамсаргүй унагааж гэмтээх, хүүхдийн шээх давтамжинд нөлөөлөх, шээсний замын халдвар авах зэрэг эрсдэлийг дагуулдаг гэж үзжээ.

🧡Нөгөө талаас зарим судалгаанд эрт тосож сургаснаар шээсээ барих чадварыг хөгжүүлдэг, шээсний замын халдварын өвчлөлийг бууруулдаг, давсагны үйл ажиллагааг сайжруулдаг, өдрийн цагаар хуурай тухтай байж боломжийг бүрдүүлдэг гэж дурдсан байна.

🧡Хүүхдээ тосохдоо загнах, эвгүй байрлалтай барих зэргээс болж хүүхэд тосоход дургүй байх, өтгөнөө хураах хандлагатай тул анхнаасаа эцэг эхчүүд бид анхаарч, зөв зааж чиглүүлэх хэрэгтэй юм.

🧡Мөн живх үйлдвэрлэдэг компаниуд хэрэглэгчдээ алдахгүйн тулд тосож сургах нь муу байдаг талаар мэдээлэл нийтэд тарааж ард иргэдийг төөрөгдүүлсээр байгаа юм.

🧡Хэзээ тосож эхэлж болох талаар тогтсон хугацаа заасан зүйл одоогоор байхгүй.
Живх хэрэглэхийг хүүхэддээ дадал болгох уу? эсвэл тосож сургах уу? гэдэг нь зөвхөн эцэг эхчүүдийн сонголт.
Тосож сургаснаар хүүхдийн биед, нуруунд муугаар нөлөөлдөг гэсэн ШУ-ны үндэслэлтэй баримт одоогоор байхгүй байна. Харин тосож сургахаас зайлсхийж, эмх замбараагүй бие засаж байгаа байдлыг дэмжиж байгаа нь асуудал болж байгаа юм.

🧡Хүүхдээ нярай үеэс эхлэн бага багаар зааж сургаж, 18 сар хүрэхэд өөрөө шээсээ барьж, хөтөвч дээр бие засаж сурсан байх нь танд болон таны хүүхдэд хэрэгтэй зөв арга зам байх нээ.

🧡Шведийн Их сургууль, эмнэлгийн байгууллагаас хамтарсан Вьетнам ээжүүдийн дунд доорх судалгааг явуулсан байна. Судалгаанд хамрагдсан 44 ээжийн хүүхдүүд нь шинэ төрсөн нярайгаас эхлээд 24 сартай хүүхдүүд байжээ. Үүний үр дүнд нь живхийг маш бага хэрэглэж байв. Ээжүүд хүүхдээ шээлгэхдээ исгэрэх чимээ хэд хэдэн удаа өгч ямар үр дүнтэй байгааг ажигласан байна. Энэ хугацаанд 9 сартай хүүхэд тосож шээж сурсан тухай дурджээ. Энэ судалгаанд аль болох эрт сурах тусмаа эерэг үр дүн гаргаж байгаа нь ажиглагджээ.

🧡Авах гээхийн ухаанаар хандаарай. Энэ хүртэл уншсан танд баярлалаа. Сайн сайхныг хүсье.

Англи хэл дээрх мэдээллийг линкийг хавсаргав.
https://godiaperfree.com/dangers-of-early-potty-training-do-they-really-exist/
https://www.babycenter.com/0_infant-potty-training-what-it-is-and-how-to-do-it_1745035.bc

Photos from Kids kitchen's post 29/04/2020

Сайн байцгаана уу?

💛Сүүлийн үед хүүхдийн хоолны ширээний чанар, аюулгүйн байдлаас хамаарч хүүхэд бэртэж гэмтэх тохиолдол гарч байгаа билээ. Хоолны ширээгээ сонгохдоо доорх зүйлсийг анхаараарай.

💛Хүүхдийг анхнаас нь хоолонд оруулахдаа хоолны ширээнд суулгаад сургавал дараа нь хүүхэд хоолоо энд тэнд барьж яваад асгаад байхгүй. Ширээ авахдаа нэг анхаарах юм нь хүүхдийн хөл доошоо унжих биш доороо гишгүүртэйг авах нь тохиромжтой байдаг юм байна. Хэрвээ та өндөр ширээг сонгохоор шийдсэн бол бэхэлгээний бүс нь 3-5 янзын тоноглолтой байгаа эсэхийг анхаарах хэрэгтэй.

💛Хоолны ширээн дээр сууж хооллосноор өөрөө бие дааж сурах, ээжид өөрт нь амар байх зэрэг олон давуу талтай. Хүүхэд эхний хэдэн сар ээж төвтэй хооллодог бол томрох тусмаа өөрөө халбагдаад идэх сонирхолтой байдаг.

18/04/2020

🍎8-18 САРТАЙ ХҮҮХДИЙН ХООЛНЫ ЦЭС

15/04/2020

6-7 Сартай хүүхдийн хоолны цэс

🥣Бүх хоолыг өгөхдөө шүүлтүүрээр шүүж өгнө. Гэрт байдаг цайны шүүлтүүр шиг гэхдээ нарийн ширхэгтэй байвал сайн. Ингэснээр хүүхэд хахахгүй. Хоолны шингэцийг сайжруулна.

🧡Энэ хоолнуудыг өгөхөөс өмнө ходоодонд өнгөр тогтоож будааны шүүс ба зутан, ногооны зутан мөн хоолны шөлөнд дасгасны дараа өгч эхэлнэ. Шууд энэ цэсээр хооллохгүй.

💛Та бүгдэд санаа өгөх зорилгоор гаргасан хоолнууд бөгөөд заавал энэ маягаар хооллоно гэсэн үг биш юм шүү. Хүүхэд болгоны хооллох хэв маяг өөр байдаг болохоор ээж нар маань санаа аваад, баяжуулаад бяцхан үрсээ хооллоорой.

🤗Би хоол зүйч биш бөгөөд -с зөндөө будаа идсээн. Thank you for your recipes.

💛Дараа нь 8-18 сартай цэс оруулнаа. Түр хүлээж байгаарай

13/04/2020

Сайн байцгаана уу🥰
🤗Хоолны жор инстаграм хаягтаа оруулж байгаа шүү. Зутан шөлний жор шинээр нэмэгдсэн байгаа шүү. 6-7 сартай бяцхан үрстэй зориулаад энэ 7 хоногт хоолны цэс оруулнаа. Биднийг дагаарай🙏

Инстаграм хаяг: https://www.instagram.com/kidskitchen_mn/

🤗🧡page-д зөвхөн мэдээлэл оруулж байгаа шүү.

10/04/2020

7-8 САРТАЙ ХҮҮХДИЙН ХООЛНЫ ЦЭС💛

Энэ үед хүүхэд нухаш хоолноос бага зэрэг ширхэгтэй хоолруу шилждэг үе бөгөөд хазахад хоолойд тэглэхгүй байхаар зөөлөртөл нь жигнэсэн төрөл бүрийн ногоо болон гарт бариулах хоол өгч эхэлнэ.

Хоололт болгоны дундуур хөхөөрөө хооллож, нэмэлт сүү өгдөг бол өгдгөөрөө өгнө. Хүүхэд болгон бүхэл хоолонд /Finger food/ шилжихэд өөр өөр байдаг бөгөөд зарим нь хугацаа шаардаж, идэх дургүй байдаг бол өөр нэг нь бүхэл хоол идэхдээ маш их сонирхож дуртай иддэг. 😀

Энэ цэсийг хараад санаа аваад, өөрчлөөд баяжуулаад хөөрхөн үрсээ хооллоорой. Би мэргэжлийн хоол зүйч биш бөгөөд өөрийн охиндоо хийж өгдөг байсан хоолнуудаа орууллаа.💛

Дараа нь 8-18сар, 18-3 насны хоололтын цэс оруулна.
Танд таалагдасан бол сэтгэгдэлээ 😍 үлдээгээрэй. Баярлалаа.

Photos from Kids kitchen's post 06/04/2020

"E" ТЭМДЭГТ ОРЦ НАЙРЛАГЫН ТУХАЙ

💛 Бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ хүнсний бүтээгдэхүүнд амт, үнэр, өнгө оруулах, хадгалах зорилгоор байгалийн болон химийн гаралтай бодисыг нэмдэг байна. Үүнийг олон улсад Е индексээр тэмдэглэдэг. Боловсруулсан хүнс нь үйлдвэрлэлийн явцад өөрийн амт, үнэр, өнгөө алддаг бөгөөд үүнийг нөхөхийн тулд хиймэл амт, үнэр, өнгө оруулагч ашигладаг.

💛 Дэлхийн хүнсний үйлдвэрлэлд 2000 гаруй хүнсний нэмэлт бодисыг ашиглаж байгаа бөгөөд тэдгээрийг богино код буюу тоон тэмдэглэгээ Е100-2000 хүртэл код олгодог байна.

💛E нэмэлт нь бүтээгдэхүүнийг улам аюулгүй, эрүүл, урт удаан хугацаанд хадгалах боломжтой болгодог төдийгүй амт чанарыг сайжруулдаг учраас үйлдвэрлэгчид илүү ашигтай байдаг байна.

❗️ДЭМБ-с хүүхдийн эрүүл мэндэд хортой таван бүтээгдэхүүнийг нэрлэсэн байдаг бөгөөд үүнд эрдэнэ шиш, газтай ундаа, шарсан төмс, түргэн хоол, өнгөтэй чихэр зэргийг хүүхдэдээ аль болох өгөхөөс татгалзахыг зөвлөсөн байдаг. Хүүхэддээ химийн гаралтай бодистой чихэр, элдэв янзын амттан авч өгснөөр бид хүүхдийнхээ эрүүл мэндэд урт хугацааны туршилт хийж байна гэсэн үг юм.

❗️ДЭМБ-с гаргасан судалгаагаар Е тэмдэглэгээтэй хүнс нь хүүхдэд астма, арьсны тууралт, харшил, гэдэсний өвчлөлүүдийг үүсгэхээс гадна гэнэт орилох, уйлах, уур ууцаартай болгох зэрэг сөрөг нөлөөтэй байдаг байна. Мөн суралцах чадвар буурах, IQ доогуур үзүүлэлтэй байх зэргийн шалтгаан байх магадлалтай.

🧐Эрдэмтэд Е тэмдэглэгээ бүхий нэмэлт бодисууд нь биед сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэдгийг биологийн үндэслэлтэй гэж үзжээ. Химийн аргаар гаргаж авсан хүнсний өнгө оруулагчид нь хүүхдийг хэт их хөдөлгөөнтэй болгодог нь судалгаагаар батлагдсан байна.

💛 Үйлдвэрлэгчид хэрэглэгчдийн сонирхолыг татахыг тулд химийн нэмэлтүүд, гадаад үзэмжийг сайжруулсан тод өнгө зэргээс үүдсэн хор хөнөөлийн нотолгоонд хариу өгч эхэлж байгаа юм байна. Энэ талаар хэдэн хэдэн судалгаа явуулаад байгаа ч нийтэд ил болгодоггүй ихэнх нь нууц хэвээр үлддэг юм байна.

👨‍👩‍👧Эцэг эхчүүд нэмэлт тэмдэглэгээ агуулсан хоол хүнс хэрэглэхээс зайлсхийж хүүхдүүдээ хамгаалж чадна. Та бүгд худалдан авалт хийхдээ бүтээгдэхүүний шошгон дээрх орц найрлагыг анхаарч, хүнсний нэмэлт агуулсан, тэр дундаа сөрөг нөлөө үзүүлж болзошгүй бүтээгдэхүүнээс зайлсхийх, эсвэл зохистой хэрэглэх чухал гэдгийг анхааруулахыг хичээж байгаа юм. Айдас төрүүлэх зорилго агуулаагүй юм шүү. Авах гээхийн ухаанаар хандаарай.

😀Энэ хүртэл уншсан танд баярлалаа. Танд таалагдвал хийхээ битгий мартаарай.

😍Хоолны нэр төрлөө баяжуулж, санаа аваарай.
Биднийг дагаарай 🙏🙏🙏. Инстаграм хаяг👇
https://www.instagram.com/kidskitchen_mn/

Эх сурвалж:
Бадамин брэндээр эрүүлжихүй 2-р дэвтэр

https://www.bbc.co.uk/blogs/food/2010/08/are-e-numbers-really-bad-for-y.shtml
http://theconversation.com/explainer-what-are-e-numbers-and-should-you-avoid-them-in-your-diet-43908

https://www.researchgate.net/publication/316217657_FOOD_ADDITIVES_E_NUMBERS-FACTS
https://www.dailymail.co.uk/health/article-453431/The-proof-food-additives-ARE-bad-feared.html

Photos from Kids kitchen's post 02/04/2020

Сайн байцгаана уу?🧡
Өнөөдөр миний охины төрсөн өдөр тохиож байгаа юм. Та бүхэндээ 2 жилийн өмнө хэрхэн төрж байсан тухай хуваалцая. Шинэ ээжүүдэд хэрэг болох байх гээд орууллаа.
Анхны төрөлт 10-20 цаг түүнээс дээш хугацаагаар өвддөг. Миний савны амсар хурдан нээгдэж, нийт 7 цаг өвдөөд энхрий үртэйгээ уулзаж байж билээ. 39 долоо хоногтой төрж байсан.
Төрөхөөс 2,3 хоногийн өмнө савны амсар нээгдчихээд явж байгаагаа мэдээгүй. Шөнө унтаж байхад ус гарсан бөгөөд үүрээр эмнэлэгт очтол 4 хуруу байна гээд шууд хэвтсэн. Миний хэвлийгээр бага зэрэг базалж өвдөх (сарын тэмдэг ирж байгаа үеийнхтэй адил) 20минутын зайтай 3 цаг өвдөх үед 4-5 хуруу нээгдсэн байсан. Тэвчээд байж болохоор хүчтэй өвдөлт 10-15 минутын зайтай 2 цаг энэ үед 6 хуруу нээгдсэн. Тэвчихийн аргагүй хүчтэй ойр ойрхон өвдөх 1-2 минутын зайтай 2 цаг өвдөөд төрсөн.

Яг хүчтэй өвдөж байх үедээ бөмбөгөн дээр суухаар бүр их өвдөөд байх шиг санагдаад орон дээрээ хажуу тийш харж хэвтээд хөлөндөө юм хавчуулаад орны толгойноос бариад гүнзгий амьсгаа аваад байхаар арай гайгүй санагдаж байсан.
Жирэмсэний 8 сартайгаас эхлээд дасгал, массажинд явж эхэлсэн бөгөөд энэ нь савны амсар хурдан нээгдэхэд нөлөөлсөн байх гэж боддог. Дасгалд явж байхдаа хэвлийгээрээ амьсгаа авч аарцагруугаа дүлэх дасгал хийж байсан ч яг төрөх болсон чинь нүүрлүүгээ дүлээд буруу дүлээд байна гэж загнуулсан хэхэ😁.Төрөх гээд ирхээрээ юун тэрийг бодохдоо манатай л болдог юм билээ. Эхний 3 удаа буруу дүлээд сүүлд 3 удаа зөв дүлээд төрсөн.
Миний гэдэс 7,8 сартай байхдаа язраагүй мөртлөө яг сүүлийн хэдэн долоо хоног дээр бага зэрэг язарсаан. 4 сартайгаас эхлээд язралтаас хамгаалах тосоор тослоод байсан уг нь нэмэр болоогүй.
Өргөө амаржих газар буюу бидний хэлж заншсанаар 1-р төрөх эмнэлгийн төлбөртэй өрөөнд төрж байсан.Миний ээж, нөхөр яг төрөхөд хажууд байсан. Шөл цайгаа халбагадуулж идээл сайхан л байсан. Эмнэлэгт 1 хоноод л маргааш нь гарч билээ. Одоо охин минь 2 нас хүрлээ.

Photos from Kids kitchen's post 26/03/2020

Хүүхдийн өрөөний интерьер их сонирхолтой, хөгжилтэй, өнгөлөг байдаг шүү дээ. Хүүхдүүд энэ орон зайдаа өөрийн гэсэн ертөнцийг бүтээж байдаг. Бяцхан үрс маань том болох тусам тэдний хэрэгцээ, сонирхол өөрчилөгдсөөр байдаг.
Та өөрийн гараар цор ганц байж болох өрөөний загвар гаргаж, чимэглэж өгч болно шүү дээ. Доорх зурагнаас санаа аваарай. Зурган бүр дээр яаж хийх талаар линк орууллаа.
Танд таалагдвал хийгээрэй.🙏🙏

Source:
https://www.curbly.com/diy-kids-decor

18/03/2020
Photos from Kids kitchen's post 17/03/2020

💛
Ээжээ баба, ээжээ баба гэдэг үг уурлахаараа хэлдэг Гийгүүлэнгийн амны уншлага. Нэг хэсэг хөлнөөс зүүгдэж уйлж байснаа гэнэт мартаад нулимстайгаа инээчихдэг тийм л хувирамтгай үе бол 2 нас билээ. 2 насны, 4 насны, 6 насны, 12 насны, 14 насны, 17 насны синдром гэж байдаг бөгөөд энэ үед эцэг эхчүүд хүүхэдтэйгээ сайн харилцаж, ярилцаж байх нь чухал юм.
🐰 2 настангууд өөрийнх нь санаснаар болохгүй байвал юу хэрэгтэй байгаагаа хэлж ярьж чадахгүй учраас уйлж, орилж илэрхийлдэг байдаг байна. 18 сараас 4 нас хүртэлх хүүхдэд тохиолддог энэ үе шатыг дуулгаваргүй үе шат гэж нэрлэдэг. Оюун ухаан, сэтгэлгээ, зан харилцааны өөрчлөлт явагдаж байдаг энэ үйл явц нь хүүхдийн хөгжлийн зайлшгүй нэг хэсэг юм.
😾 2 настай хүүхдийн гаргаж байгаа зан араншинг эцэг эхчүүд ойлгоход хэцүү байдаг. Энэ насанд өөрийн сэтгэл хөдлөлийг барьж чадахгүй учраас гэнэт орилох, хашгирах, чанга уйлах зэргээр илэрдэг байна. Заримдаа санамсаргүйгээр өөрийгөө болон бусдыг гэмтээж болзошгүй.
🐧Тэд өөрсдийн эрх ашигч нийцсэн зүйлсийг хийж, шинээр нээлт хийх сонирхолтой. 2 настангууд бие дааж бүхнийг хийхийг оролддог бөгөөд өөрийн ихэнх цаг хугацааг орчин тойрныхоо зүйлсийг шинээр туршиж үзэхэд зарцуулна. Өөрийн бие даасан байдлыг илэрхийлж эцэг эх, гэр бүлийнхэнтэйгээ нилээдгүй зөрчилддөг.

Энэ үед яаж хүмүүжүүлэх вэ?


Хүүхэд өөрийн сонирхолын дагуу нээж туршиж үзэх гэж байгаа зүйлсийг юуг хийж болох, юуг хийж болохгүй талаар хязгаар тогтооно. Ингэснээр юуг хийж болох, болохгүйг хүүхэд ойлгож хүлээж авна. Таны туслалцаагүйгээр хооллох, хувцаслах, хувцасаа тайлах зэрэгт магтаж эсвэл өөрөө хийж чаддаг болтол нь та туслаж болно. Зөв зүйл хийхэд нь магтаад байвал аяндаа зөрүүдэлж, буруу зүйл хийх нь багасдаг байна.


Таны хүүхэд уурлаж эхлэх үед, анхаарлыг нь өөр тийш нь хандуулахыг хичээгээрэй. Анхаарлыг нь сарниулж тэвэрч аргадах, дуртай тоглоомоор нь тоглуулах гэх мэт. Мэдээж утас өгч сургаж болохгүй. Уйлах болгондоо утас авна гэж дайрдаг болно шүү дээ.


Орилж уйлж дуусахыг нь хүлээнэ гэсэн үг. Нэг л уйлж эхэлсэн бол түүнтэй ярилцах, хичнээн тайлбарлаад ямар ч нэмэргүй. Өөрөө аяндаа тайвшраад ирэхээр нь тэврээд үнсээрэй.


Хүүхэд тань муухай аашлаад байвал хэдэн минут сандал дээр суулгаад ганцааранг нь үлдээх хэрэгтэй. Ганцааранг нь үлдээх хугацаа нь 2 настайд 2 минут 3 настайд 3 минут байна. Минутын хугацаа дуусах хүртэл хүүхэдтэйгээ юм ярьж болохгүй. Хүүхэд тань тайван болох үед юу нь буруу байсныг тайлбарлаж өгөх хэрэгтэй


Хүүхэддээ уураа гарахаас сэргийлж түүнээс холдож өөрийгөө тайвшруулж гүн амьсгаа авна. Тэд таныг гомдоож уурлуулах гээгүй харин өөрсдийгөө сайн илэрхийлж чадахгүй байгаа учраас тэгж уурлаж уйлж байгаа гэдгийг санаарай.

🥺Заримдаа уйлж орилоод дуугай болохгүй үед ээж хүүхэд хоёулаа тэвчихийн аргагүй байдалд хүрнэ. Тайван байхыг хичээх хэрэгтэй. Хүүхдийг цохих, зодох зэргээр үйлдэл гаргаж болохгүй. Эдгээр нь таны хүүхдийг гэмтээж, сэтгэлд нь сэв суулгаж өгдөг.
🧡Хүүхэддээ гарч байгаа өөрчлөлтийг хүлээн авч түүнд хайртай бас хүндэлж байгаагаа ойлгуулаарай. Энэ хэцүү үеийг давж туулахад түүнд нь туслаарай.

Эх сурвалж:
https://www.mayoclinic.org/healthy-lifestyle/infant-and-toddler-health/expert-answers/terrible-twos/faq-20058314

https://www.healthychildren.org/English/ages-stages/toddler/Pages/Emotional-Development-2-Year-Olds.aspx

https://health.clevelandclinic.org/7-tips-help-survive-toddlers-terrible-twos/

https://www.healthline.com/health/parenting/discipline-2-year-old

Зураг:
https://www.wikihow.com/Discipline-a-2-Year-Old

13/03/2020

Оройн мэнд хүргэе 🤗
2 настангууд хэр ажилсаг байна вэ? Гэр орны ажилд тусалж байна уу? Хэхэ
Манай охин хогоо шүүрдэнэ. Тоосоо арчина. Хөтөвчиндөө шээгээд шээсээ нойлруу өөрөө асгачихна. Гэснээс 2 насны синдромын талаар пост бэлдэж байгаа шүү. Удахгүй оруулна. Бас л дүрсгүй маманууд шүү нээрээ. Тэвчээр барах үе байх юмаа. Учир зүггүй орилоод уйлаад толгойгоороо очиж юм мөргөх зэрэг үйлдэл гаргах үед та нар минь яаж зохицуулж байна даа?

11/03/2020

Аяга таваг угаах шингэн хийж сурцгаая. Гэртээ эко бүтээгдэхүүн хийж мөнгө, цагаа хэмнэцгээе.
Орц:
400 мл лимонтой ус🍊
Жамц давс 2 халбага🍚
Хүнсний сода 2 халбага
Алимны цуу 100мл🥃
Савангийн үүрмэг (Байгалийн гаралтай)🥌
Лимонтой усаа бэлдэхдээ урьд өдөр нь буцалсан усанд лимоноо хийж хонуулна.
Бүх орцуудаа хийгээд холиод сэгсрээд боллоо. Уусмалаа сайн уусгахын тулд 1 хонуулаад хэрэглэнэ. Цагаан цуугаа хийхдээ бага багаар хийнэ шүү. Оргилж гардаг шүү.
Хуванцар савнаас татгалзахыг хичээж байгал дэлхийгээ хайрлацгаая.
Танд таалагдаж байвал хийж үзээд үр дүнгээ хуваалцаарай.

Инстаграм хаяг: https://www.instagram.com/kidskitchen_mn/
Хоолны санаа авахыг хүсвэл дагаарай. Баярлалаа🙂

Photos from Kids kitchen's post 03/03/2020

Санаа авч байгаарай. Инстаграм дагадаг ээжүүд мэдэх байхаа. Бумбар маань удахгүй 2 хүрэх гэж байгаа.

01/03/2020

Энхрий үрсээ хоолонд оруулж байгаа ээжүүдэд 🧡
🍚Будааны шүүс хамгийн аллерги үүсгэх магадлал багатай, гэдсийг нь эвгүйрүүлэхгүй хоол учраас Гийгүүнээг цагаан будааны шүүсээр эхлүүлж байсан.
🙏Жимсний нухаш зэрэг чихэрлэг зүйл өгч амтанд нь дасгахаас өмнө төрөл бүрийн хүнсний ногооны нухаш өгч эхлээрэй.
😋Хүүхдээ уурлаагүй, хэт ядараагүй үед хооллоорой. Эхлээд нухаш болон хагас шингэн хоолоор эхлүүлж, дараа нь нухсан хоолонд шилжүүлж эцэст нь жижиг хэмжээтэй гарт бариулж болох (finger food) өгч болно.
🍎🍊Шинэ хүнсийг 2-7 хоногийн хугацаатай өгнө. Дөнгөж бор хоол эхэлж идэж байгаа хүүхэд 1 долоо хоногт шинээр нэг юм уу хоёр төрлийн хүнсийг нэмж өгөөрэй.Хүүхдэд аллерги өгвөл даруй өгөхөө зогсооно.
👇Дараах үйлдэл гаргаж байвал хүүхэд хоолондоо цадсан гэсэн үг байхнээ.
• Сандлаа налах
• Толгойгоо хоолноос холдуулах
• Халбагаараа тоглох
• Дахин хоол өгөх гэхэд амаа ангайлгахгүй байх г.м

Доорх зураг бид хоёрын хоолонд орж байхдаа хийдэг байсан хоолнууд. Авах гээхийн ухаанаар хандаарай.

хийгээрэй.Баярлалаа.🙏💛

28/02/2020

Гийгүүлэн тоо сурсан нь
Охиноо 1 нас 8 сартай байхад 1-100 хүртэлх тоо заасан юм. Гийгүүлэн эхэндээ дуртай сурч байгаа сүүлдээ тоо заах болохоор доошоо хараад, өөр юм хийгээд бабаба гээд дургүй байсан. Өөрт нь харандаа бариулаад энэ тоон дээр зураг зур гэж хэлээд тоогоо хэлээд маш хурдан хурдан харуулаад дуусгадаг байсан.
Гайхалтай нь гэвэл нүднийхээ булангаар 1 секунд ч хүрэхгүй хугацаанд хальт харсан хэрнээ дараа нь асуухад бүгдийг нь мэддэг байсан. Аав ээж хоёр нь өөрсдөө гайхаад баярладаг байлаа.
1-2 нас хүртэлх хүүхдэд тооноос биш үгнээс эхэлж заавал илүү сонирхож дуртай байх болов уу. Гийгүүлэн бид хоёр тоогоо үзэж дуусаад одоо үгээ сураад явж байгаа. Тооноосоо илүү сонирхолтой дагаж хэлдэг.
📱 Тооны машин, хуанли, баримтан дээрх тоог хүртэл хараад таниад байдаг юм шиг байгаан. Тоо тоо гээд л хэлээд байдаг. Хүүхэд гол нь тоогоо бүгдийг сурахдаа гол нь биш энэ аргаар хүүхдийн ой тогтоолт сайжирдаг гэж уншиж байсан. Өглөөгүүр дандаа заана. Өглөө босоод цайгаа ууж байхад нь хэд хэд харуулна. Дараа нь тоглож байхад нь гялс гялс харуулаад явчдаг байсан. Ер нь их дургүй харах дургүй байсан ч гэсэн тууштай заагаад байхад сүүлдээ дасаад сонирхоод хараад байдаг болчдог шүү.
Бид хоёр өнөөдөр газрын зураг аваад аав нь ханандаа наагаад байж байна. Улс орнуудын талаар сонирхоод асуугаад амьтанд дуртай болохоор хараад байж байна.

Инстаграм хаяг: https://www.instagram.com/kidskitchen_mn/
Хоолны санаа аваарай. Биднийг дагаарай 🙏🧡

Photos from Kids kitchen's post 25/02/2020

+6 сартай бяцхануудад зориулаад жор орууллаа. Өглөө орой зуурдаг кашны оронд хийгээд өгч болно шүү. Зураг бүрийн доор тайлбар орууллаа.

1 нас 10 сартай Гүнжээлэй маань зутан каш голоод өглөө дандаа бүхэл барьж иддэг боов ч юм уу жимс иддэг. 💛

Худалдааны жигнэмэг, боов боорцгонд удаан хадгалах E тэмдэглэгээтэй орц найрлага орсон байдаг.

Доорх 2 төрлийн боовыг хийхэд амархаан. Зураг бүрийн доор тайлбар оруулья.

Инстаграм хаяг: https://www.instagram.com/kidskitchen_mn/
Биднийг дагаарай 🙏🧡

👇Холбоотой мэдээлэл:

Хүүхдийг таргаар эхэлж хоолонд оруулж болох талаар🧐
https://www.facebook.com/foodideasforbaby/posts/159737898768099?__tn__=K-R

20/02/2020

ХАНИАЛГА НАМДААХ, ДАРХЛАА ДЭМЖИХ УЛААН ЧАВГАТАЙ ЦАЙ🍒

Энгийн орцтой, эрүүл мэндэд тустай цайгаа хийж уугаад урьдчилан сэргийлэх арга хэмжээ сайн аваарай. Хий ханиалга дардаг шүү.

👇ОРЦ:
Улаан чавга 200гр
Цагаан гаа 2 хэрчим
Синнамон 1 жижиг ц/х

🥣Хийх аргалчлал:
Улаан чавгаа яснаас нь салгаад угааж цэвэрлэнэ. Дараа нь 1 литр усанд хийгээд 30-40 мин буцалгаад сайхан зөөлрөөд ирэхээр нь нухаад жижиглээрэй. Тэгээд цагаан гаа, синнамонаа хийгээд дахиад 10 мин буцалгана.

Шилэн тагтаа саваа буцалгаад ариутгаад цайгаа хийнэ. Хөргөгчинд хадгалаад бага багаар буцалсан усаар шингэлээд уугаарай.

1-с дээш насны хүүхдэд өгнөө. Өдөрт 30 мл-с илүү өгөхгүй ээ. Цагаан гаатай учраас. Буцалсан усаар шингэлээд өгөөрэй. Зөгийн балаар баяжуулаад ууж болно.

Манай охин уусаар байгаад уйдсан баба гээл одоо уухгүй байгаа. Нөхөр уугаал гоё байна гээд байгаа. Байнга хийгээд байвал уйдах шинжтэй.

Хүүхдийн тоглоом, гадаргуу ариутгах шингэн бэлдэх видео үзэхийг хүсвэл: https://www.facebook.com/foodideasforbaby/videos/1020873818248423/
Дархлаа дэмжих аргууд: https://www.facebook.com/foodideasforbaby/photos/a.118963492845540/128453928563163/?type=3&theater

Videos (show all)

Цагаан будааны зутан хэрхэн хийх вэ?

Website