Сонин содон хоолнууд

Сонин содон хоолнууд

Дэлхийн хамгийн өвөрмөц сонин содон хоолнууд

Photos from Сонин содон хоолнууд's post 08/09/2023

Хятад, Согтуу сам хорхой
Чанаж болгох шаардлагагүй энэ өвөрмөц хүнсийг байжу хэмээх хүчтэй дарсанд цэнгэг усны сам хорхойг дарж хийдэг.

Photos from Сонин содон хоолнууд's post 07/09/2023

Зүүн Өмнөд Ази, Шувууны үүр шөл Үнэндээ шувууны үүрээр хийгдээгүй ч энэ шөлийг шувууны хатаж, хатуурсан шүлсээр хийдэг. Энэхүү шөлийг анагаах ач холбогдолтой гэж үздэг.

Photos from Сонин содон хоолнууд's post 06/09/2023

АНУ, Өмнөдийн шарсан хоржигнуурт могой
Зохих ёсоор бэлтгэсэн хоржигнуурт могой нь үхэр, гахай, тахианы махны сайн орлуулагч болдог. Энэ могойны мах нь өвөрмөц бөгөөд хөнгөн амттай.

Photos from Сонин содон хоолнууд's post 16/08/2023

Дэлхийн хамгийн өвөрмөц хоолнууд
№8
Гоймон болон будаатай бургер
Япончуудын гаргасан сонирхолтой санаа нь талхнаас нь гадна бургерт лапша, цагаан будаа болон дупү оруулах гэнэ. Энэхүү хоолыг шөл болон шарсан төмсний хамт өгдөг ажээ.

15/08/2023

Дэлхийн хамгийн өвөрмөц хоолнууд
№7
Талхгүй бургер
Талхны оронд тахианы махан котлетйг ашигласан энэхүү бургерийн компани нь хоол идсэний дараа цадах мэдрэмж төрөхгүй байна гэсэн гомдол хүлээн авсны дагуу талхны оронд тахианы махыг ашиглах болсон байна.

Photos from Сонин содон хоолнууд's post 14/08/2023

Дэлхийн хамгийн өвөрмөц хоолнууд
№6
Бугын махаар хийсэн хотдог
Энэхүү хоолыг Аляскад анх хийсэн байна. Нохойтой уралдаан зохион байгуулагдах үед нэлээд алдартай болсон энэхүү хотдог дотор буй зайдсыг бугын махаар хийсэн бөгөөд мөн гахайн мах эсвэл үхрийн махыг нэмж хийдэг ажээ.

13/08/2023

Дэлхийн хамгийн өвөрмөц хоолнууд
№5
Ороомог хэлбэрт чипс
Худалдан авагчийн нүдэн дээр шууд шардаг энэ чипсийг заримдаа зайдастай хамт өгөх нь бий. Шар айраг болон бусад сэрүүцүүлэх ундаатай хэрэглэхэд тохиромжтой хоол юм байна.

Photos from Сонин содон хоолнууд's post 12/08/2023

Дэлхийн хамгийн өвөрмөц хоолнууд
№4
Билтонг
Энэхүү амттан нь Африкийн өмнөд зүгээс гаралтай бөгөөд 18-р зуунаас Европт оруулж ирсэн байна. Ихэнхидээ үхрийн махаар хийдэг болов ч заримдаа цацагт хяруул, зааны мах зэрэг бусад амьтдын махаар хийх нь ч бий. Давс, бор элсэн чихэр, корианд, хар перец болон бусад амтлагчтай хийсэн уксусанд даршилж, дараа нь тусгайлан хатаадаг бөгөөд бэлэн болоход хэд хоног шаардлагатай юм байна.

20/07/2023

Дэлхийн хамгийн өвөрмөц хоолнууд
№3
Цагаан бургер
Хар өнгөнд дургүй хүмүүст зориулсан цагаан бургер бас байдаг. Хар өнгийг бодвол илүү амтлаг харагдаж байгаа бөгөөд будагч бодис агуулаагүй нь эрүүл мэндэд тустай болов уу. Бургерт агуулагдах бүх зүйл цагаан өнгөтэй бөгөөд үүнд тахианы мах, зөгийн бал, сонгино, мөөг, цикори гэх мэт зүйлс багтсан байна.

20/07/2023

Дэлхийн хамгийн өвөрмөц хоолнууд
№2
Япон маягаар хийсэн хар хотдог
Японы нэгэн түргэн хоолны газар үйлчлүүлэгчиддээ түлэгдсэн мэт хотдогийг идэхийг санал болгож байгаа гэнэ. Үнэндээ энэ нь кальмара хэмээх хүнсний будаг бөгөөд Токиогийн Акихабара орчим зарагддаг ажээ.

20/07/2023

Дэлхийн хамгийн өвөрмөц хоолнууд
№1
Дарта Вейдерийн бургер
Түргэн хоолны нэгэн ресторан “Оддын дайн” кинонд тохируулан бургер бэлдсэн байна. Түлсэн мэт харагдаж байгаа ч үнэн хэрэгтээ будсан бөгөөд хавчуурганд нь улаан лооль, салат болон үхрийн махан котлет хийжээ.

Website