Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын газрын даамал

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын газрын даамал

Газрын харилцааны талаарх мэдээ мэдээлэлийг иргэдэд хүргэх

Photos from Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар's post 19/06/2024
08/06/2024

"ИРГЭН ТАНЫ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГТ"

Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа гэж юуг хэлэх вэ?

24/05/2024

Шинээр газар эзэмших хүсэлтийг www.egazar.gov.mn цахим системээр илгээх зааварчилгаа:

Photos from Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын газрын даамал's post 23/05/2024

Хөдөөгийн 6 багийн БИНХуралаар малчдад "Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд малчдын хоршоонд мал аж ахуй эрхлэх зориулалтаар 5 хүртлэх га газрыг хэрхэн олгох талаар мэдээлэл хүргэж ажиллаа.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар , Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

23/05/2024
23/05/2024

УЛСЫН ХЭМЖЭЭНД ШИНЭЭР ГАЗАР ЭЗЭМШИХ ХҮСЭЛТИЙГ WWW.EGAZAR.GOV.MN БОЛОН E-Mongolia ЦАХИМ СИСТЕМД ХАНДАН ГАРГАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Гэр бүлийн хэрэгцээнд зориулан:

✅Хувийн гэр орон сууцны хашаа
✅Хүнсний ногоо тарих
✅Жимс жимсгэнэ тарих
✅Таримал ургамал тарих

Цахим хүсэлт 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 09:00 минутад нээгдэнэ.

Photos from Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар's post 23/05/2024
14/05/2024

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС ТОГТООСОН УЛСЫН ХЭМЖЭЭНД 2024 ОНД ӨМЧЛҮҮЛЭХ, ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ГАЗРЫН БАЙРШИЛ, ХЭМЖЭЭ, ЗОРИУЛАЛТЫН МЭДЭЭЛЛИЙГ WWW.EGAZAR.GOV.MN-ЭЭС ХАРАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.
Та доор үзүүлсэн зааврын дагуу www.egazar.gov.mn хаягаар нэвтэрч нийслэл, сум, дүүргийн 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний мэдээлэлтэй танилцана уу.

Photos from Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын газрын даамал's post 14/05/2024

МАЛЧДЫН ХОРШООНД МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХ ЗОРИУЛАЛТААР 5 ГА ХҮРТЭЛ ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ТАЛААР
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар , Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

Photos from Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын газрын даамал's post 14/05/2024

"Хариуцлагатай газрын харилцаа" аяны хүрээнд сумын ЗДТГ, Сургууль, Цэцэрлэгийн албан хаагчдад " Газар зохион байгуулалт хийх" журмаар сургалт, мэдээлэл хийлээ. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

12/05/2024

Иргэн та өмчлөлийн газраа бусдад худалдах, бэлэглэх гэрээ хийн шилжүүлж байгаа бол www.egazar.gov.mn сайт руу орж доорх зааврын дагуу хүсэлтээ илгээгээрэй.

06/05/2024

"ХАРИУЦЛАГАТАЙ ГАЗРЫН ХАРИЛЦАА" АЯН
📖 Мэдлэгт тань нэмэрлэе!
QR-aa уншуулаад хуулийн заалттай танилцна уу.

30/04/2024

"ХАРИУЦЛАГАТАЙ ГАЗРЫН ХАРИЛЦАА" АЯН
📖 Мэдлэгт тань нэмэрлэе!
QR-aa уншуулаад хариултаа хараарай.

11/04/2024
03/04/2024

“МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД 2024 ОНД ӨМЧЛҮҮЛЭХ ГАЗРЫН ХЭМЖЭЭ, БАЙРШИЛ, ЗОРИУЛАЛТЫГ ТОГТООХ ТУХАЙ” ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ БАТЛАГДЛАА

🇲🇳🇲🇳🇲🇳 Монгол Улсын Засгийн газрын өнөөдөр (2024.04.03)-ийн хуралдаанаар “Монгол улсын иргэнд 2024 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” тогтоолыг хэлэлцэн баталлаа.

Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар иргэнд 2024 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг сум, дүүрэг тус бүрээр хэлэлцэн баталж ирүүлсэн саналыг “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтыг үндэслэн хянаж хууль, тогтоомж зөрчсөн, давхцал, зөрчил илэрсэн 27075 нэгж талбар бүхий 3102 га газрыг хасаж, Засгийн газрын тогтоолд 1213 га бүхий 9500 гаруй нэгж талбарыг өмчлүүлэхээр тусгагдлаа.

Уг тогтоол батлагдсанаар Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг зөрчиж газар олгох байдлыг таслан зогсоох, улсын хэмжээнд нийт нутаг дэвсгэрийг газар болон хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжүүлэх, газрын зөрчил маргаан үүсэхээс сэргийлэх, газрын шүүхийн маргааныг бууруулах, газар чөлөөлөлтөд зарцуулах зардлын хэмжээг багасгаж төсвийг хэмнэх зэрэг ач холбогдолтой юм.

Мөн тогтоолоор Засгийн газрын тогтоолд тусгагдаагүй байршилд газар олгохгүй байхыг холбогдох сайд нар болон аймаг, нийслэл, сумын Засаг дарга нарт, тогтоолын хэрэгжилтэд цахим системээр дамжуулан хяналт тавьж ажиллахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт тус тус үүрэг болголоо.

03/04/2024

“УЛСЫН ХЭМЖЭЭНД 2024 ОНД ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ГАЗРЫН
БАЙРШИЛ, ХЭМЖЭЭ, ЗОРИУЛАЛТЫН ЖАГСААЛТЫГ БАТЛАХ ТУХАЙ”
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ БАТЛАГДЛАА

🇲🇳🇲🇳🇲🇳 Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4 дэх заалт “Улсын хэмжээнд газар зохион байгуулалтын үйл ажиллагааг эрхлэх, тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг боловсруулж, Засгийн газарт оруулан шийдвэрлүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих”-д нэмэлт өөрчлөлт орж 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн.

Тус хуулийг үндэслэн улсын хэмжээнд 2024 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг анх удаа Монгол Улсын Засгийн газрын өнөөдөр (2024.04.03)-ийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан нийслэл, сум, дүүргийн ИТХ-аас баталсан 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, холбогдох эрх бүхий байгууллагуудаас ирүүлсэн газар эзэмшүүлж, ашиглуулах саналаас дараах давхцал, зөрчил илэрсэн нэгж талбаруудыг хасах арга хэмжээг авлаа. Үүнд:

✅ Цахим системд бүртгэгдсэн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдсан эсэх;
✅ Хамгаалалтын бүс, зурвас газартай давхцалтай эсэх;
✅ Улсын тусгай хэрэгцээний газартай давхцалтай эсэх;
✅ Ашигт малтмалын лиценз бүхий талбайтай давхцалтай эсэх;
✅ Хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг нь тус тус хянан шалгаж, давхцал, зөрчлийг арилгалаа.

Ингэснээр Засгийн газрын тогтоолд 113 мянган га талбай бүхий 20 мянга гаруй нэгж талбарыг эзэмшүүлж, ашиглуулахаар тусгагдлаа.

Уг тогтоол батлагдснаар Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг зөрчиж газар олгох байдлыг таслан зогсоох, улсын хэмжээнд нийт нутаг дэвсгэрийг газар болон хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжүүлэх, газрын зөрчил маргаан үүсэхээс сэргийлэх, газартай холбоотой шүүхийн маргааныг багасгах, газар чөлөөлөлтөд зарцуулах зардлын хэмжээг бууруулж төсвийн хөрөнгийг хэмнэх зэрэг ач холбогдолтой юм.

Мөн Засгийн газрын тогтоолоор тус тогтоолд тусгагдаагүй байршилд газар олгохгүй байхыг холбогдох сайд нар болон аймаг, нийслэл, сумын Засаг дарга нарт, тогтоолын хэрэгжилтэд цахим системээр дамжуулан хяналт тавьж ажиллахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт тус тус үүрэг болголоо.

27/11/2023

Дундговь аймгийн "Төгс ланд сурвэй" ХХК нь 11 сарын 30 нд ирж кадастрын зураг хийх тул шинээр баригдсан БАЙШИН болон ХОРОО БУУЦ-ны кадастрын зураг хийлгүүлэх иргэд хамрагдана уу. Холбоо барих утас 89279040

Website