Mongolian tour advisors

Mongolian tour advisors

mongoliantouradvisors

07/12/2022

19 настайдаа гэрээсээ гараад 3 жил 32 улсаар аяласан Феликс

Түүнийг Феликс гэдэг тэр 3 жил дэлхийгээр аялахдаа өдөрт дээд тал нь 10$ хэрэглэдэг байсан.
Феликс Шведийн жижиг хот болох Лундаас гаралтай бүр багын л аялах хүсэлтэй байсан ба энэ хүсэл нь 19 настай ахлах сургуулиа төгсөхөд биелжээ.

Түүний аялал Шведээс эхэлсэн, эхлээд Европыг дугуйтай тойроод тэндээсээ усан онгоцоор Карибын тэнгис орсон. Өмнөд Америкаар жил хагас аялж Мексикээс Канад руу очиж тэндээ сар гаруй болсон.

Канадаас Япон руу нисэж дараа нь усан онгоцоор Солонгос явсан ба түүний дараа Орост очоод тэндээсээ вагоноор Монголд иржээ. Монголд 2 сар гаруй болсон бөгөөд буцаж Москва руу яваад, Латви руу явах автобусанд сууж гэр лүүгээ явахаар зам хартал 160км үлдсэн байж. Эндээс алхаад харьчихъя гэж шийдээд гэр хүртлээ алхсан ба нийт 80 өдөр алхжээ.

Феликс 32 орноор аялахдаа явган, дугуйгаар, авто машинд дайгдаж, автобус, вагон, дарвуулт завь болон мотоцикл гээд хамгийн боломжит хямд зардлаар явдаг байсан.
Заримдаа усанд орохгүй нэлээн удна, заримдаа юмаа дээрэмдүүлнэ. Испанид 1 удаа, Пэрүд 3 удаа хулгайд юмаа алдаж байсан.

Гэрээсээ гарахдаа төрөлх хэл Швед мөн бага зэрэг англи хэлтэй байсан бол, аяллын дараа Испани Португалиар сайн ярьдаг мөн бага зэрэг Японоор, Монголоор ярьдаг болсон гэнэ.
Тэр магадгүй хамгийн хэмнэлттэй аялагч байх тэрээр 3 жилд $10,000 хүрэхгүй мөнгө зарцуулж аялсан.

Мөн аяллынхаа хугацаанд гадаа унтаж, хогийн сав ухаж, хайрцганд амьдарч, дарвуулт завин дээр туслах ажилтан, Канадад алим хураагч, Боливт усны хоолой засах ажил хийж, Канарын арал дээр далайн боомт цэвэрлэж, Монголд сарлаг маллах гээд олдсон ажлуудыг хийж байсан.

Одоо Норвегийн Свалбардад нохой чаргачин хийж байгаа.
Тэрээр энэ аяллаас ихэнх хүмүүс найрсаг, дэлхий ертөнц хүмүүсийн төсөөлж байгаагаас илүү аюул багатай юм байна гэдгийг мэдсэн гэнэ.

Феликсийн дараагийн төлөвлөгөө нь өөртөө завь худалдаж аваад нэг газраас нөгөө рүү аялаад дэлхийг тойронгоо төрөл бүрийн төслүүд хийх гэнэ.

#Хоггүй #ХариуцлагатайАялцгаая
#ДэлхийгээрАялагчид

07/09/2022