Urtiin duu 89

Urtiin duu 89

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Urtiin duu 89, Singer, .

27/06/2024
22/06/2024
Уяхан замба тивийн наран дор уртын дуугаа мөнхөлье 22/06/2024

Уяхан замба тивийн наран дор уртын дуугаа мөнхөлье Listen to Уяхан замба тивийн наран дор уртын дуугаа мөнхөлье by Brt Modify on

Урьхан хонгор салхи-МУАЖ Н.Норовбанзад (Urihan hongor salhi-N.Norovbanzad) 18/06/2024

Урьхан хонгор салхи-МУАЖ Н.Норовбанзад (Urihan hongor salhi-N.Norovbanzad) Урьхан хонгор салхинд нь Улиас мод ганхана Уяхан зант тэр минь Удах тусмаа санагдана. Хөх баглагар модонд Хөхөө шувуу донгодоно Хөөрхий уян сэтгэлийг Хөдөлгөх янз...

13/06/2024
06/06/2024

Ар хангайн бургас

МУГЖ Д.Баттөмөр - Эр бор харцага 04/06/2024

МУГЖ Д.Баттөмөр - Эр бор харцага Singer Fb: Хун цэн галуу IG: Khuntsengaluu Youtube: Baatarkhuu Tumendemberel https://www.youtube.com/channel/UC4EdKrrVElvzWA7rFJ_Ktqw https://www.facebook.com/khuntsengaluu

03/06/2024
А.Төртогтох - Алиа Саарал 03/06/2024

❤️ Тансаг сайхан дуу хуур минь уу.❤️.

А.Төртогтох - Алиа Саарал Уртын дуучин А.Төртогтох - Алиа саарал www.youtube.com/watch?v=2r-cFTdq7LU https://www.facebook.com/urtiinduu89/

26/05/2024
27/10/2023

УУХАЙ ДАСГАЛ
Уухай—ээ---ээ- хи- ээ- ~ ~ -хи-ээ-----V
Ээ- ~ ~-хий----- ээ-хи- ээ- ~ ~ -хи-ээ----V
Ээ---ээ- ~ ~-хий----ээ—хи—ээ- ~ ~-хэ—аа---V Уяхан замбуу тивийн наран
Жаа уяхан замбуу тивийн наран
Энэхэн бүх дэлхий даяхнаараа мөхдөлгүй мандсаар байхыг чинь
Жаа мэдсээр биш үү дээ.
Та мину зээ
Жаа – хаа – аа ~хаа – гээ –V ээ-хи-ээ ~хи-ий-
ээ-хи-ээ ~ хи-ээ-хэ-аа-аа ~ V аа-ха-аа
аа-ха-ээ ~ аа ~ аа-ха-гээ – V Уя-ха-аа~н замбуу-
тивий-н нараа-ха-ха-ха-хи- аа-хү-ааV
ээ-хи-ээ хи-ий-ээ-хи-ээ-хи ээ-аа-ха – аа-гээ - V
Энэ-хэн-н-н бүх-дэлхий даях-наа-руу /оо/-
ууV оо-хоо-оо оо-хүү-оо хоо-гээ V
мөхдөл-гүй-ээ-ээ-хэ-хэ-хэ-хи-ий-ээ~ний V
манд-саа-аа-рий-аа-аа-хүү-үү-үү~үү-үү-
үү-V бай-хы-ээ-хи-ээ чинь-ээ-хи-ээ- V
ээ-ээ хи-ээ аа-ха-хүү-үү-үү~үү-үү хүү-
үү-үү-V – жаа-хаа-аа~хаа-гээ- ээ-хи-ээ~хи-ий-ий-ий~ний
мээ-хи-ээ-ээ~хээ-д сэгээ-хээр бишүү-дээ-ээ~ аа-
ха-аа~аа-аа-хий-ий-аа-хаа-гээ-V таа-хаа-аа~
аа-ха-ха-ха-хий-аа-хий-аа-хи-аа~аа хаа ~ хий-
аа-хүү-үү-оо~ло-хо мину-хуу-оо-ху-оо~ ло-хо V
мину-хуу-оо-ху-оо~ V оо
хоо~ оонь зээ ---

ХӨӨРХӨН ХАЛИУН
Хөөрхөн халиун долгион шүү
Хөлд нь сууж бариарай
Хүний газар хэцүү шүү
Хүлээн байж дасаарай
Хайчин халиун долгион шүү
Хазаарыг нь татаад мордоорой
Харийн газар хэцүү шүү
Ханилан сууж дасаарай
Хөөр-хөн хай-лиу-уу~уу-хуу-уу~уу-н V
дой-хой-л-гоо-оо-хо-хо-хоон-шүү- /өө/V
хөлдөө-өө~нь-суу-хуу-жээ-ээ~хи-ээ~-
бариа-хаа-рээ-хи-ээ~ V
ээ-хэ-хэ-хи-ээ~хөө- V
хүний-хий-гаа-заа-аа~аа-хаа-аа~аа-рV
хээ-ээ~цүү/өө/-өө-хө-хө-хө-шүү/өө/- V
хүлээ-ээ~ээн бай-хай-жээ-ээ~хи-ээ- V
дасаа-аа~рээ-хи-ээ~V ээ хэ- хэ-хи ээ ~хөө- V




ЭР БОР ХАРЦАГА
Эр бор харцага маань жигүүрэндээ хүчтэй
Идэр залуу насандаа даана ч ажиггүй явлаа шүү дээ
Аяа хөөрхий алдрай мину зээ

Эрээ-хэ-ээ~аа-ха-ха-ха-хи-боо-руу-ээ-хи-
ээ- V ээ-хий-ээ хи-ий~ээ-ло-оо
харцаа-га-маа-аа~нээ-ээ~хи-ээ-аа-аа~V
жиг-өө/үү/-хө-өө~өө-хи-ээ-V ээ-хи-ээ~
хий-ий-ээ~р гэндээ-хи-ээ~хэ-аа-ха-аа V
хүчтэй-ээ-хэ-ээ хи-аа-аа~аа-ха-гээ-
Идэр-хэн-ээ-хээ-ээ~аа-ха-ха-ха-хи-
заа-луу-уу-ээ-хи-ээ-V ээ хий-ээ-хий-
ий~ээ-ло V насаа-анд-аа-аа~нээ-ээ~
хи-ээ-аа-аа V даа-аа~аа-нчээ- V
ээ хэ-ээ~хи-ий-ээ~ ажиг нь үгүй ээ-хи
ээ~хи-ээ хэ-ээ явлаа-ха-ха-ха-хи
аа-аа~V шүү-хүү-дээ-ээ~хи-ээ~хээ-гээ-
аяа-аа-ха-аа~аа-ха-ха-ха-хи-хөө-өөр-
хий-ий-ээ хи ээ~ээ-ээ хи-ээ~V
алд-рий-аа-хи-ий~лоо-мину-ху-
оо~V оо-хоо-оо~н зээ- V

ЭРХЭМ ТӨР

Эрхэм төр энхжээд
Эрх чөлөө тунгалаг
Энгийн олон нөхөдтэйгээ
Эгүүрд хамтаар цэнгэн жаргая аа
Эрх—мээ—хээ ~~ хий---аа—хө—хү—өө—өө—өө—өө ~~ ний--V
Төрөө—хө—хө—хөө—өө ~~ хүү-өө-хө-хү-өө ~~ хи-ээV
Энх-жээ-хээ ~~ хи-хи-аа-хү-үү-аа-аа ~~ хүү-аа лоо---V
Ээ-ээ-рэх чөл—өө-хү-өө ~~ өө-өө ~~ ний---V
Тун-гала-гээ—ээ~~ хи-ээ-хэ-хи-ээ~~ хи-ээ---V
Энгээ-ээ хи-ээ-----н ~~ олноо-оо ~~ хоо-оо-хи-ээ—хи-аа аа-нV
Нөхөд-тэй-гээ—ээ ~~ хи-ий-ий –ээ-хи- ээ--V
Эгөө—өө ~~ хө-хү-өө-хүү-өө-өө ~~ рдV
Хамтаа-ха-ха ~~ хү-үү-үү---V
Цэнгэжээ-ээ ~~ хий--ий-ээ-хи-ээ---ээ ~~ хи-ааV
Жаа-р-гаа ~~ ха-яа-хаа-----V

ЭРДЭНЭ ЗАСГИЙН УНАГА
Эрдэнэ засгийн унага
Эрвэлзүүлэнхэн жороо шүү
Элст манхан нутагтай шүү
Эмгэн буурал ээжтэй шүү
Эрдээ-ээ-нь зас-гээ-хээ-хий-ээ~~ хий аа-аа-хи-ээ-ээ—нV
Унаа-аа ~~ гаа ~~ аа ~~хий-ээ ~~ хи-ээ---V
Ээ-- ээ-хи-ээ~~ хий----V
Эр-вээ—л-зүү-л-сэн-хэ-хи-ээ ~~ ээ-ээ ~~ хий-ээ~~ хий нV
Жороо-оо ~~ шөө/үү/---V
Өө-өө~~ хүү-өө-хү-өө ~~ хи-ээ---V
Эл-ээ-ээ-ст~~ ман-хаа—хаа-аа ~~ хи –ээ ~~ хи –аа- аа –хи –ээ –ээнV
Нутаг-тай—ай ~~ шөө--\үү\- өө ~~ хи-ээ ~~ хи-ээ---V
Ээ-- ~~ ээ-хи-ээ~~ хий----V
Эм-гээ—аа ~~ аань буу-рай- хи –ээ-ээ ~~ хи- ээ ~~ хий----V
Ээж-тэй-ээ ~~ шөө\үү\--өө ~~ хүү-өө-хү-өө ~~ хи-ээ----V

Зээргэнтийн шил
Зээргэнтийн маань шил нь
Зэрлэг бугын бэлчээрээ
Зэрэгцүүлэнхэн өсгөсөн
Их бага хоёр загал морь
Зээ-ээ хий—ээ ~~ хээ-р-гэ-энэ-тий---н маа--- ньV
Ший- лэ-хэ-хэ-дээ-хий-ий-ээ-хи-ээ-хи –ээ---V
Ээ—ээ~~ хии—ий-ээ-хи-ээ---V
Зэр-лэ-хи-ээ—ээ ~~ хээ—г бу-хуу-уу-гээ---нV
Бээ-л-чиэ-ээ ~~ хээ—хи-ээ ~~ ээ-хээ-ээ хээ-рээ----V
Зэрэг-цөө\үү\-өө ~~ хүү-өө ~~ хүү-лэ-ээн-хээ---нV
Өө—сө-өө-гө-сө-хүү-үү ~~ өө ~~ хүү-өө хи-ээ----V
Ээ-ээ~~ - хии—ий-ээ-хи-ээ---нV
Их-багаа—ха-хаа-аа ~~ -хо-хоо-оо-ёоо—рV
Заа-ха-ха-гаа—аа ~~ аалV
Мой-хой---оо—хоо-роо--\ээ\V

ХҮРЭН ТОЛГОЙН СҮҮДЭР
Хүрэн толгойн сүүдэр
Хөндийгөө дүүрээд хүүшилнэ дээ
Хүний бага чамтайгаа Сэтгэл юундаа даслаа даа хө
Хүрэн—хн-н-н-н тоо-лоо~~ гой- ээ----V
Ээ-хиэ—ээ-хий—ээ~~ хийн сүү-дээ-хи-ээ—ээ~~ хэ-хэ~~ ээ—рээ-хи-ээ---V
Хө-ндий-гээ\өө\---хи –ээ—аа ~~хоо----нV
Дүү-рээ~~дээ----ээ-хи-ээ~~хий---хи-ээ –ло хоV
Хүүш-лэнэ-дээ~~ хи-аа-аа-хо-хүү-үү-оо-хоо—хөөV
Хүү-ний\ээ\ ~~баа-ха- гаа\оо\----V
Ээ-~~ хи-ээ ~~хий –ээ~~хий—V
Чам-тай- ээ-хи ээ—аа-аа~~ ха- аа - гаа-хи-ээ---\оо\--V
Сээ-тэ-гээ-хий—ий—ээ –хи-ээ-хэ –аа~~ хаа--\ээ\--лV
Юуу-н-даа-аа ~~нээ---ээ-хи-ээ~~ хий---хи-ээ –ло хоV
Даслаа~~--даа-аа-ха-аа-ха-ха-- аа--хүү-үү-оо-хоо—хөөV

АР ХӨВЧИЙН УНАГА
Ар хөвчийн унага
Агсамхан болоод жороо доо
Амраг жаахан хүүгийнхээ
Аашинд нь болоод мордлоо доо
Араа---ха-на хөө-в-чээ—хий –ээ---V
Ээ—ээ~~ээ~~хий--- ий ~~ээ-хэ—ээ –ээ-хи-ээ –хи-ээ---нV
Уу—наа-аа~~гаа ----V
Аа-хаа~~аа-хи –ий~~ий –ээ –хиэ-ээ-~~ хи-ээ-хи- ээ----V
Аг-сан- хнаа-аа~~хаа—аа --~~ хүү—аа~~ ний ---V
Болоо- оо~~ дуу-ху –уу-оо-хоо-хи –ээ---V
Ээ-хи –ээ----аа—хүү-үү—аа ~~аа~~ хүү----V
Жоо-роо ~~хо—доо----V
Ээ—хиэ--~~ хи –ий – ий –ээ-хи-ээ-~~хи-ээ –и-хээ---V
Амаа-р-гийн ~~жаа-хаа-хи –ээ---V
Ээ—ээ ~~ээ ~~хий--- ий ~~ээ-хэ—ээ –ээ-хи-ээ –хи-ээ---нV
Хүү-гий –ий~~-н-хээ----V
Ээ-хи-ээ-ээ-~~ хи—ий –ий- ээ-хиэ ээ~~ хи-ээ-хи –ээ---V
Аашинд- нь –аа-аа ~~~хаа--- ааа~~ хий-ий- аа~~ -ний ---V
Болоо- оо~~ дуу-ху –уу-оо-хоо-хи –ээ---V
Ээ-хи –ээ----аа—хүү-үү—аа ~~аа~~ хүү----V
Моо-рд-лоо –оо~~ доо-----V
Ээ—хиэ-- ~~хи –ий – ий –ээ-хи-ээ- ~~хи-ээ –и-хээ—V

ОЛОМГҮЙ ДАЛАЙ
Оломгүй далай
Онгоцоо дүүрээд мэлтэрнэ
Орчлон хорвоогийн амьтад
Эндэлгүй жаргаасай
Оол-моо-но~~ үү-гүйээ –хи-ээ--- V
Даа—лай –хи –ээ~~ ээ—ээ - V
Онгоцоо—хоон дүү-рээ—ээ~~хий-ээ-~~д
мэлтрээ-ээ-нээ-~~ хи-ээ- хөө---V
Оор-ч-лон~~хор-воо-гээ-хи-ээ-~~ нV
Ай---м-та –хү-аа- ~~ээ-ээ-~~нV
Эндээ-хээ-л үү—гүй-ээ –ээ- ~~хи-ээ- V
Жаргаа—аа-сай - ~~хи- ээ- ~~хөө-----V

ШАР ТАЛЫН ЦЭЦЭГ
Шар талын цэцэг нь
Хүрэнтэж найгаад ганхана
Үр үрийн дотроос
Бүсгүй үр хөөрхий
Шараа-ха-таа—лээ-хий –ээ-~~ нV
Цэцээ-хээ-ээ- ~~хээ—гээ –ньV
Хүрэнт-жээ—хэ-най—гаа—аа-хаа-~~ээ-----V
Аа-хүү—аа—аа- ~~хүү- ---V
Ганхаа—аа- ~~наа------V
Үр нь –н-н-н- -үрээ—ээ-хи-ээ-V
Дотоо –хоо—оо-~~ хоо-роо-сV
Бүсгүй- эээ-хээ~~үү-рээ----V
Ээ-хээ- ~~ээ----- -V
Аа-хүү—аа—аа- ~~хүү- --- V
Хөө—хөө—өө-~~ р-хий-----\ээ\ V

ӨНЧИН ЦАГААН БОТГО
Өнчин цагаан ботго
Өлсөхийн эрхэнд буйлна
Өл буурал хангайгаа
Ширтэн байж буйлна.
Өнө-чиөө—өө-~~ н ца-аа -гаа—аа- ~~аа-аа-хаа-н V
Боо-хоо –тоо—оо—гоо-хо- нээ— V
Өө-лөөс-хээ-ээ-~~ н ээ—хэ—р –хээ ~~-хээ-хээ---нд V
Буй—хуй-хуй-хуй-хуй-хуй - -уу-уу-ху-уу - ~~ль наа--- V
Өө-өөл- буу-хуу—раа-аа- ~~аа—аа—хаа—л V
Ха—аан-гай –ай—гаа-ха—аа----н V
Ши—ир—тээ—ээ -~~ н бай—хай—жээ—хээ—хээ--- V
Буй—хуй-хуй-хуй-хуй-хуй - -уу-уу-ху-уу - ~~ль наа--- V

ХУУР МАГНАЙ
Зээ Хуур магнайн эгшигэнд нь
Хурсан бүгд даяараа
Ая түрлэгээ өргөж
Амар жаргалтай найрлая зээ
Зээ Хэнтий хааны шилд
Халиун халтар буга нь
Намрын дунд сард нь
Нарийхан шингэнээр урамдана зээ
Зээ—ээ- ~~хи—ий—аа—ээ---- V
Хуур маг—нээ—ээ-~~ хий—ээ—хээ—ээ—ээ—ээ—хи-ээ---- V
Эгшээ—хээ—ээ- ~~аа-ха-ха-ха- V
Эндээ—ээ-хи—ээ-~~хэ—аа---- V
Хурсаа—хаа- ~~аа—аань—бүгдээ—ээ-~~ хи—аа- ~~аа----- V
Даяаа—хаа-аа- ~~аа-р—ий—аа---- V
Аяаа—ха- ~~түрэл—гээ- ~~хи—өргө-жий—ээ---- V
Ээ-~~ аа—хүү—үү—ээ—хи—ээ- V
Аа—хаа—аа- ~~хаа—аа-~~ -аа—аа—хи—ээ---- V
Амаа—хээ—ээ-~~хий—аа—аа—аа--~~ р жаргал-тай—хи—ээ-хээ- ээ— V хи—ээ---- V
Най-р—лоо—оо-~~ээ-хи-ээ---- V
Аа—хаа--~~ хи—аа—ха—аа—аа-~~ аа—аа—хи—ээ---- V
Зээ—ээ- ~~хи—ий—-аа-ээ---- V
Хэн-тий—хаа-нээ—ээ- ~~хий—аа—аа—аа—аа--ээ—ээ---- V
Шилээ—хээ—ээ- ~~аа-ха-ха-ха- V
Дээ—ээ-~~хи—ээ-~~ хи—ээ---- V
Халиу—уу- ~~хуу—оо—оон хатаа—аа- р V
Буга—аа-хаа-аа- ~~аа-хи-ээ--- V
Намры—ий- ~~н дун—даа- ~~хи-саа-рий-ээ—ээ- ~~аа—хүү—үү-ээ-хи-ээ- V
Аа—хаа—аа- ~~хаа—аа- ~~-аа—аа—хи—ээ---- V
Нарий—хан-аа—нээ- ~~хи-аа-хаа-аа- аа- V
Шингэнээ—рий-ээ—ээ- ~~ээ—хи-ээ----- V
Урамдана –аа-ээ—ээ-~~ Ээ-хи-ээ-ээ---- V
Аа—хаа-- ~~хи—аа—ха—аа—аа- ~~аа—аа—хи—ээ---- V
ЭРТНИЙ САЙХАН
Эртний сайхан ерөөлөөр
Энэ монголын оронд нь
Эзэн Чингис хааны
Язгуураас бүрдэв ээ зээ.
Эртэ—нээ—ээ-~~хий –ээ—хий- ээ- ~~ хи –ээ --~~ хэ—хи—аа---- V
Сай—хаа—ха—ха—хээ—ээ- ~~хи—ий- ~~ий—аа----н V
Ерөө—хө—хө—хөө—лөө--~~рий—ээ—хи—ээ- ~~хи—ээ---- V
Ээ-~~хи—ээ-хи—ээ- ~~хи—ээ---- V
Эний-----ээ—хий—ло монго—лы—ээ—хи—ээ-~~ хи—ээ--- V
Ээ—хи—ээ-~~ хий—ий- ~~н V
Оо—оо-~~ хоо—рон—доно—ээ-хи—ээ-~~ хи—ээ---- V
Ээ—хээ- ~~ ээ—хи—ээ- ~~хээ----- V
Ээ—зэн.-н.н.н. Чингис-ий—хи—аа-аа- ~~ - V
Аа—хаа- ~~аа—хи—ээ- ~~хи-ээ --- V
Ээ—хи—ээ---ээ- ~~хи—ээ- ~~хэ—аа---- V
Хаа—нээ—хэ-хэ-хээ—ээ-~~ хий—аа-хүү-үү-~~үү—өө-хи-ээ----- V
Ээ—ээ- ~~хий—ээ—хи—ээ-~~ хэ—аа—хаа---- V
Яаа—ха—ха—хаа—аа-~~ з-гуу-хуу-р-ээ-ций—хий—аа-аа- ~~- V
Аа—ха—аа-~~ аа—хи—ээ-~~-хи—ээ---- V
Ээ—хи—ээ—ээ- ~~-хи—ээ- ~~-хи—оо---- V
Бүрд—вээ—хэ-хэ—хэ-хээ---ээ-~~ -хи—ээ-~~ - V
Аа—ха-ха-ха—хий---аа-хүү-үү- ~~-аа-хи-ээ----- V
Ээ—хээ-~~ -хий—ээ-хи-ээ----- V
Аа—хоо—оо- ~~ -зээ------ V
ЭНХ МЭНДИЙН БАЯР
Жаа Энэ сайхан энх мэндийн баяр нь
Төгс бүрдсэн энэ өдөр
Сайхнаар цэнгэн жаргая аа
Жаа—хий—ий—ий- ~~ - V
Ээ—хэ-ээнэ засгаа—хаа-ха-ха-хий—ий-ий- ~~ээ-хиээ-~~ хи—аа- ~~нь V
Энх-ээ—ээ- ~~-хи—ээ- ~~-ээ- ~~-хий---- V
Мэнд—ий—ий- ~~-нүү—өө-~~ -хи---ээээ—хи-ээ-~~ -хи—ээ-хий-ий-~~-а-~~-нь V
Баяр—нээ—ээ-~~-хи—ээ—ээ- ~~-хи—ээ-~~-аа—хүү—үү V
Үү- ~~-аа—хүү—үү-~~ -үү—үү—хүү—үү-~~ - V
Төг--сөө—өө- ~~-хү—өө- ~~-хүү----- V
Бүрд—сээ—ээ-~~ -хий-ээ-~~ -хи—ээ- ~~-хи—ээ-~~-хи—ээ—хи—ий—аа- ~~- V
Энэ өдрөө—өө- ~~ -хүү—өө—ээ- ~~-хи—ээ—аа-хүү—үү---- V
Үү- ~~-аа—хүү—үү—үү—үү---- V
Сайхнаа—аа-~~ - хүү-өө—өө-~~ -хүү----р V
Цэнгэжээ—ээ-~~ хий—ээ- ~~-хи—ээ--хи—ээ-~~-хээ—хи—аа-~~ - V
Жаргаяаа—аа-~~ -хи—ээ—ээ-хи—ээ- аа-хүү—үү— V
Үү- ~~-аа—хүү—үү—үү—үү---үү V
Аа—хаа—аа- ~~-хий—аа—хүү-аа-~~ -яаа----- V

МАНАРЧ БАЙГАА ШИЛ
Манарч байгаа шилийг нь хө
Маргааш яаж туулах вэ
Магадын амраг хүүгээ хө
Мартагнуулж яаж мордох вэ
Ма—наа-рч бай—гаа –хи –аа---- V
Шилий ---гүү -~~ дэнэ –ээ –хөө -~~ -хү –өө-өө-~~ -хүү----- V
Маргаа—шаа—яа-ха-жээ—хи—ээ-~~ -хи—ээ----- V
Ээ—аа--~~-аа-хүү- --- хүү- үү-өө- ~~-хүү------ V
Туу----лана –н-н ээ даа-ха- хөө----- V
Мага-дын хай-р-тай- хи –ээ---- V
Түү-хүү—ний - ~~-гэнэ- ээ- -ээ- хөө- ~~-хү- өө-~~ -хүү---- V
Мартам-шуу---лж бай-гаа-дээ-хи-ээ-хиэ- ээ----- V
Ээ—аа- ~~-ха- хүү----хү- өө-өө-~~ -хүү----- V
Ой –оо—р туу—лана—ээ-- ~~~-даа-ха- хөө------- V
ХУЛСТ НУУР
Хулст нуурын хөвөөнд
Хурдан халиун морь минь
Хувиршгүй зангаар өсгөсөн
Ээж аав хоёр минь
Ху-лаа---хаа—хаа-~~ --ст нуу—хуу-ху-ху-рээ--~~ -н V
Хөө---вө-хө-хө-хө-хө—өө-хү-өө-~~ -өө---өө—хөө—н дээ----- V
Хурдаа—хаа—хаа-аа- ~~-н V
Хай—хай---хай –хай-хай-хай—луу----н V
Мой---хо-хо-хо-хо-хо-хо-үү-оо-оо-оо-хоо----р- мээ---нь V
Хувирш-гүй –ээ----- хээ-хээ--- V
Заа-хаа-н га-ха-ха-хаа-аа-хаа----р V
Өө—сө-хө –гө –хө-хө хөө-хүү-өө-өө-өө-хө-сөө---н V
Ээ-жээ--- хээ-хээ--~~ -аа-хаа-ва-ха-ха-ха-ха-ээ----- V
Хоо---хо-хоо-хо-хо-хо- хү –оо-оо-хо- хоо-----р мээ-----нь V

ЦОМБОН ТУУРАЙТАЙ ХҮРЭН
Цомбон туурайтай хүрэн нь
Цохилсон хар алхаатай
Цовоолог төрсөн Ийгиймаа
Цочоод сэрэхэд санагдана.
Цоо—хоо-оом-боо----н V
Туу—рай тээ—хи—ээ-хи—ээ----- V
Ээ-хээ- -лаа хүр-эн-аа-ха-ха-ха-нээ----- V
Цоо-хил соо—хүү-оо-~~ -хү- ооо----оо- оо- ~~--оо-~~-хоо------н V
Хаа—ха-ха-хаа---р ал-хаа---- аа- ~~--ха—хаа----аа—ха-ха-хаа—аа-ха-хаа--- тай- ээ---- V
Цоо-воо –хоо- лоо-----г V
Төө-рөө-сө- хүү--- өө- ~~-хүү- хү- өө-~~ н V
Ээ-хээ----лаа—ий-гий –ма-ха-ха-ха- нээ----- V
Цоо-хо- чоо-хүү-оо—хү- оо---оо- ~~-оо~~ -~~ -хоо-----д V
Сээ-рээ-хэ –хээ-----д V
Ээ-хээ-----ээ-ээ-хээ------- V
Саа-ха-ха-ха- аа-наа-гд—наа---------- V

ЖААХАН ШАРГА
Жаахан шаргын шогшоонд нь
Томоогүй муухай тасраад байна уу даа
Жаахан түүнийхээ аашинд нь
Сэтгэл муухай дасаад байна уу даа
Жаа---хаа-~~ -н шаа-р-гээ---- V
Ээ—ээ-~~ -ээ-хи—ий---ээ-хи-ээ-хи-эээ-ээ-хи –ээ-------н V
Шогшоо—оо- ~~н-доо-оо-~~-нүү—үү—ээ-хи-ээ-хэ- ээ-ээ- ~~- V
Томоо- чи—лоо----- хоо- оо- ~~оо- муу-уу-хай –хи-ий –ий –ээ-хи –ээ----- V
Ээ-ээ-аа-~~-аа- ~~хи- ээ---ээ-~~хи-ээ-хи-ээ-хэ-аа- ~~-аа-~~ -лоо- оо- ~~- V
Тасраа –хаа-----д V
Бай—нуу-ху –даа-аа-~~ -хөөө------- V
Ээ- ээ-~~ -хэ-ээ- ~~-хи- эээ-хи- эээ------ V
Ээ-ээ- ~~-хи-ий –ий –ээ- хи—ээ------- V
Жаа---хан түү—нээ----- V
Ээ- ээ- ~~-хи- ээ----ээ-- ~~-хи- ээ-хи-ээ- ээ- ээ- хи- ээ----- V
Аа-шин-н-н-н-даа -~~ -нүү –хүү- ---ээ-хи-ээ-~~ -ээ - ~~хээ- ээ---- V
Сэтгэл-чий –лаа---хаа- аа-- ~~-аа------- V
Муу—ху -ху - хай –хи- ий –ий ээ-хи-ээ----- V
Ээ-ээ-аа-~~ -аа- ~~хи- ээ---ээ- ~~хи-ээ-хи-ээ-хэ-аа- ~~-аа-~~ -лоо- оо- ~~- V
Дасаа—хаа--------д V
Бай—нуу- ху-даа- ~~-хөө----- ээ-----Ээ- ~~-хи- эээ- хи- ээ---- V
Ээ-ээ- ~~-хи-ий –ий –ээ- хи—ээ------- V

ДӨМӨН
Дөмөн дөмгөрхөн гишгэдэлтэй
Хархан нүдтэй шарга морь мину
Түмэн агтны түрүүхэндээ
Дүүхэлзүүлсээр айсуй ч юм уу даа
Дөм—үү---үү~~өө – хи—ээ ------V
Аа-- ~~хүү—үү—үү—үү—лоо—хо— V
Дөмгөрхөн—минь—ээ—ээ ~~хи—ээ— V
Аа~~аа~~хаа—аа—хаа—аа— V
Аа—хаа—гээ— V
Гишгүү—өө--~~хи—ээ—хи—ээ— V
Аа~~ааа ~~хүү—үү—оо—лоо—хо— V
Дэл—тэй—хи—ээ—хэ—аа—ха—аа— V
Хараа---хан нүдтэй—ээ—ээ~~хэ—аа—хаа—гээ— V
Аа—аа~~хааа---~~ааа—хаа—гээ— V
Шаргуу—уу~~хуу—ооо—хоо—оо— V
Хоо—оо~~оо—хоо—ээ— V
Аа--~~хаа—аа—хи—ээ— V
Мой—хой—р—маа—хаа—нээ— V
Ээ—ээ--~~ хи—ээ—хи—ээ—аа—хи--ээ V

"Тэнгэр зүгээс эгшиглэхүй" уртын дууны найр 2020 20/08/2022

"Тэнгэр зүгээс эгшиглэхүй" уртын дууны найр 2020 "Тэнгэр зүгээс эгшиглэхүй" уртын дууны найр 2020.Хотол төгс хэмээгч төмөр хулгана жилдээ элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан сар шинэдээ сайхан шин...

19/03/2022

Уртын дуучин А.Төртогтох - “Хөвлөг Хангайн Бараа” МАУД
Говь-Алтай Бугат нутгийн аялгуугаар. Морин хуурч МУСТА Л.Мөнхжаргал

20/02/2022

УРТЫН ДУУНЫ ҮҮСЭЛ, ТҮҮХ
2000-аад жилийн өмнө Монгол нутагт хүчирхэгжсэн Хүннү гүрний хаан Модун Шаньютай холбоотой уртын дуу үүссэн тухай домог хятад сурвалжид бичигдсэн байдаг.
Энэ нь уртын дууны хамгийн эртний баримт юм. “Хүннүгийн Модун хаан хоёр үзэсгэлэнтэй охидтой байжээ. Охидоо нөхөрт гаргахаар шийдэж өндөр дайз босгон түүндээ охидоо суулган хэн ирж тэднийг эхнэр болгон авахыг хүлээхээр шийджээ. Удалгүй шөнө бүр нэгэн чоно ирж дайзны дор суун улих болж. Бага охин нь: “Энэ магад тэнгэрийн таалал биз. Би буулаа” гэхэд эгч нь айж хориглосон боловч бага охин чоно руу очжээ. Тэгээд тэр хоёр ханилан сууж монгол угсаатан буй болсон аж. Тэд чоно мэт дуулалдах нь түүнээс болжээ” гэж өгүүлдэг.

Уртын дууг судалдаг эрдэмтэд уртын дууны үүсэл хөгжилд хамгийн ихээр нөлөөлсөн хүчин зүйлд зан үйлийн хобогдолтой уриа, дуудлага, тухайлбал ан гөрөө, таван хошуу малтай хобоотой ая дуудлага, хурдан морины гийнгоо, морь, бөхийн цол, бөөгийн дуудлага, хөлгөн их тууль хайлах, маанийн ая, хөөмий, исгэрээ зэргийг оруулдаг.
Монгол ардын уртын дуу бол монгол үндэстний түүх, ахуй, амьдралын гүнээс урган гарч, монгол нутгийн байгалийн үзэсгэлэн, монгол хүний уужуу тайван сэтгэл, нүүдэлчдийн аж төрөх ёс, зан заншлаар улам боловсронгуй болсон, тавиун хөг аялгуу, эрхэмсэг намба, уран гоё нугалаа, баян чимэг бүхий шуранхай, хөг эгшгийн өвөрмөц онцлогтой ардын дууны урлагийн хосгүй уламжлалт сонгодог өв юм.
Уртын дууны аялгууг уртаар татаж үгийн үе-уртасгалыг сунгаж, амьсгалын болон төвөнх хоолойн чимэглэл цохилго үүсгэж дууллаа гээд дууны шүлгийн агуулга бүдгэрдэггүй, харин ч сонсогчийн сэтгэлд зүрхэнд хоногшин үлддэг байна.
МОНГОЛ АРДЫН УРТЫН ДУУ ГЭЖ ЮУ ВЭ?
Уртын дууны шүлгийн өргөлтөт үе- уртасгал дээр уухайлах маягаар уртаар аялгуулж, амьсгал, өгүүлэхүйн эрхтэн болон төвөнх хоолойн оролцоотойгоор олон янзын эгшиг чимэглэл үүсгэн, хүнгэнүүлж, хангинуулж, цангинуулж, шуранхайлж дуулах урлагийг уртын дуу гэнэ.
Уртын дууны амин сүнс нь амьсгаа авах буюу амьсгааны урлаг юм. Нугалаа, айзам, цохилог, шуранхай зэргийг маш урт амьсгаа, чанга хоолойгоор дуулдаг. Дээд өнгө, дан шуранхай, давхар шуранхай, тавилт гэх мэт хоолойны цар хүрээ, чадал шаардсан дууны том урлаг юм.

Ардын билэг зүйч Ж.Бадраа монгол уртын дууны аялгууны онцлогийн талаар:
1. Уртын дуу маш баялаг хэмнэл, ритмтэй
2. Уртын дуу маш өргөн цараатай. Ардын богино дуу голцуу нэг октаваас кварт илүү цараатай байдаг бол уртын дуу хоёр октаваас кварт илүү гарах цараатай байдаг. Өөрөөр хэлбэл эрэгтэй уртын дуучин баритон, тенор хоёрын цараатай, эмэгтэй дуучин альто, сопрано хоёрын цараатай байж дуулна гэсэн үг.
3. Дээш цойлсон нарийн өнгөнөөс гэнэт бүдүүн өнгөнд, бүдүүн өнгөнөөс гэнэт нарийн өнгөнд маш хол үсрэн шилждэг үсрэлт ихтэй байдаг.
4. Уртын дуу нь займрал ихтэй буюу үндсэн дэвсгэр хөгөөсөө займарч өөр өнгөнд дэвсгэр хөгт шилжээд, буцаад үндсэн дэвсгэр хөгт орох нь элбэг.
5. Дуучин хүнээс дотоод уран сэтгэмж, хоолойн хүч чадал, хувийн уран чадвар маш их шаарддаг.
Уртын дууг үг, үеийн аялгууллын зарчмаар дуулахад найруулгын 3 зүйл ялгардаг.
1. Дууны шүлгийн үе, өргөлт ямар эгшиг дээр суурилж байна, тэр эгшиг авиаг уртасган дуулж байна.
2. Үеийн аялгууллаар дуулах явцад монгол хэлний авиа зүйн зөв дуудлагад суурилсан өөр өөр эгшгийн (а, э, и, о, у, ай, и,э ха, хэ, рө, хи, хиэ) сэлгээг хийснээр дууны аяыг улам баялаг, эрхэмсэг дуулалтай болгодог.
3. Уртын дууны шүлгийн утга агуулгад үл хамаарах “байду зэ”, “лаа”, “лоо”, “лээ”, “аа-ээ”, “ээ-оо” гэх мэт оруулга үг шинээр нэмж дууны шүлгийн үеийн аялгууллыг улам өргөжүүлдэг.
Монгол уртын дууны туурвил зүй, гоо сайхны шинжийг тодорхойлогч нэг содон онцлог нь шуранхай юм. Шуранхай бол хамгийн боловсронгуй бөгөөд дэлхий дахины улс үндэстний дуунд ийм уран гоё шуранхай байхгүйгээр хосгүй бөгөөд дуу хөгжмийн эрдэнэсийн санд нөхөшгүй үлэмж үнэт өв юм.
Шуранхайг өндөр өнгийн оргил хэсэгт хийж, нармай буюу хамар зөөлөн эдийн цуурайлуулаар /резонатор фонация/ дуурьсган, эх хэлээр ялимгүй дэмнэн гүйцэтгэдэг онцлогтой. Шуранхайлах гэдэг нь аялгууг хоолой, цээж, гэдэсний булчингийн цохилтоор чичирхийлүүлэн дуулахыг хэлдэг.

Уртын дуучдын ур чадвар, тэдний авъяас, бие физиологийн онцлог, уртын дуу анх сурсан арга барилаас шалтгаалан шуранхайг янз бүрээр хийдэг. Шуранхай нь монгол уртын дуу, ялануяа айзам уртын дууны уран сайхны дүр дүрслэл, уран сэтгэмж, зохиомжийн амин эс бүтэц юм.
Дуучин хүн сайн шуранхайлах нь дууг улам дэвжээлэг, баялаг өнгө аястай болгон, сансар хорвоогийн орон зайг санагдуулам урамтай, тансаг болгодог. Монгол уртын дууны шуранхайг алдарт дуучин Н.Норовбанзад 20-р зуунд шинэ түвшинд хөгжүүлж, царааг тэлж, шуранхайн гайхамшигтай шинэчлэлийг дэлхий дахинд таниулсан.
УРТЫН ДУУНЫ ТӨРӨЛ, АНГИЛАЛ
Эртнээ сайхан ерөөлөөр үү
Энээ монголын оронд-нээ
Эзэн Чингис хааныхаа
Язгуурын эгээ бүрдвээ
Тэнгэр мэтүү заяатай
Тэгш-ий таван оюунтай
Тэнэгэр уужим зарлигтай
Тэнгэрийн мин-у үр сад би-лээ.
“Эртний сайхан” гэх энэхүү дууг Чингис хааны төр улсын үед дуулагддаг байсан анхны төрийн дуулал гэж үздэг. Одоогоор судлаачдын үзэж байгаагаар 6000 мянга гаруй уртын дуу байдгаас идэвхтэй дуулагдаж байгаа нь 60 орчим бий.

Судлаачид уртын дууг янз бүрийн талаас нь ангилахыг оролдож ирсэн ба агуулга талаас нь:
– Магтаал дуу
– Түүхэн дуу
– Уянгын дуу
– Хөдөлмөрийн дуу
– Аж байдлын дуу
– Сургаал дуу гэж ангилж ирсэн.
Харин ая, хөгжмийнх нь талаас аялгууны уртатгал, цараа, олон талын нийлмэл бүтэц, зохиомж, чимэглэлийг нь харгалзан:
– Айзам уртын дуу
– Суман буюу жирийн уртын дуу
– Бэсрэг уртын дуу гэж ангилдаг.
• Бэсрэг уртын дуу – Дээд, доод өнгө өргөн биш цар хүрээтэй, шуранхайгүй, хэм тодорхой, хэмнэл мэдэгдэм, нэгээс үл хэтрэх өргөлттэй, уртын дууны хувьд аяны зохиомж багавтар, урт богинын дууны айзам хэмнэл хосолдог дууг бэсрэг уртын дуу гэнэ. Туурвил зүй, ая ба шүлгийн зохиомж, бүтэц зэргээрээ урт ба богино дууны аль алины өнгө төрхийг хадгалсан байдаг. Тархалтаараа Монгол нутгийн зүүн зүгт нилээд тархмал байдаг. Нөгөө талаар дууны түүхтэй холбоотой домог, хууч яриа дагалдсан байдаг. Жишээ нь: ”Шалзат баахан шарга” “Хүрэн толгойн сүүдэр” “Тоорой банди” “Дөрвөн настай халиун” ” Үлэмжийн чанар”
• Суман буюу жирийн уртын дуу – Цар хүрээ нэлээн өргөнтэй, уран гоё нугалаа, цохилоготой, дан шуранхайтай, ихэнхдээ шуранхайгүй, чөлөөт зохиомжтой, уужим тавиун аялгуу бүхий дууг суман бую жирийн уртын дуу гэнэ. Шинэ төрсөн хүүхэд ой хүрэх, даахь үргээх, шинэ гэр барих, хурим хийх, насны ой тэмдэглэх, засал дом хийх, даллага хуурайлга авах, цагаан сар зэрэг жирийн иргэний болон нийтийн баяр ёслол дээр уртын дуугаар мялаан эхлүүлж жирийн уртын дууг дуулуулдаг. Суман уртын дуу нь сэдвийн хувьд маш өргөн, хорвоо ертөнцийн өөрчлөлт, хүн байгаль, амьтан, хүний харьцаа холбоо, өдөр тутмын жирийн амьдралын тухай бүхий л талыг хамарсан, олонхоороо дуулж болох тул бусад төрлөөс илүү хадгалагдан үлджээ. Жишээ нь: “Эрдэнэ засгийн унага” “Зээргэнтийн шил” “Эр бор харцага”
• Айзам уртын дуу – уртын дууны дотор хамгийн өргөн цараатай, уран нугалаа, чимэглэлтэй, ихэвчлэн давхар шуранхайтай, холын үсрэлт займралттай, амьсгал цуурайлалттай, гүн хүндэтгэлийн утга бүхий дууллын чанарыг агуулсан байдаг. Үүнийг монгол бичгийн хэл, халхын зонхилох аялгуу талаас нь “Айзам” дуу гэж нэрлэдэг. Айзам дууны хөг аялгуу нь Монгол нутгийн сайхан орны уудам тал нутаг, баян хангайн сүрлэг өндөр уулсыг, өргөн тунгалаг гол мөрөнг дүрслэн илэрхийлдэг. Дууны шүлэг нь гүн ухааны утга уянга, төрийн хүндэтгэлийн шинжтэй, гүн гүнзгий бэлгэдлийг илэрхийлдэг. Төрийн том ёслол, нийтийг хамарсан баяр, наадам, төрийн тахилга, ном судар залах зэрэгт эхлэл магнайд дуулдаг. Айзам дуунд: “Хуур магнай”, “Түмний эх”, “Эрхэм төр”, “Дуртмал сайхан”, “Эртний сайхан”, ”Өвгөн шувуу хоёр”
УРТЫН ДУУНЫ ДЭГ БАРИЛ

Уртын дууг дуулах арга барил, дэг намба нутаг нутагт өвөрмөц онцлогтой. Уртын дууны дэг барил тухайн угсаатны өгүүлэхүйн эрхтний өвөрмөц бүтэц, байгаль, газар нутгийн онцлог, зан үйл, хэл аялгуу, соёл зэргээс гадна дэг сургууль, нийгэм түүхийн нөлөө зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Энэхүү дэг барилаас хамааран ерөнхийд нь халх ба баруун монголын дэг барил гэж ангилдаг. Эдгээр нь цааш төв халхын аялгуу, баруун аймгийн (зүг) аялгуу, боржигон аялгуу, баян бараатын аялгуу, зүүн аймгийн аялгуу зэргээр хуваагддаг.
Мөн Баяд, Дөрвөд, Захчин, Урианхай, Өөлд, Торгууд, Дарьганга, Барга, Үзэмчин зэрэг монголын олон ястан угсаатнууд дор бүрнээ өөр өөрийн өвөрмөц онцлог бүхий уртын дууны ангилалд хуваагддаг. Монголчууд дунд түгээмэл дэлгэрсэн, голлох шинжтэй дуулах арга барил бол төв халхын аялгуу юм.
Судлаач Н.Жанцанноров “Монгол даяарх томоохон дуучид эртнээс энд дуулж, аялгууны олон төрөл сүлэлдсэн, магадгүй уртын дууны төгс төгөлдөр, ерөнхий сонгомол дэг гагцхүү энэ барилд тулгуурлан бүрэлдэн боловсорсон гэж үзэж болох юм” гэж тэмдэглэжээ.
Баруун аймгийн аялгуу бол “боржигон шиг чимэглэл их хийдэггүй, төв халхын аялгуу шиг сунагар биш, шулуун, холын үсрэлттэй, өгсөх нь нилээд огцом, шуранхайгүй, цараа багавтар, дууны төгсгөлд хаялга, цацлагатай байдаг ба нийтээрээ дуулах нь их” гэж судлаачид тодорхойлжээ.

УРТЫН ДУУНЫ ГҮН УХААНЫ АГУУЛГА

Уртын дууны уужим тавиун аялгуу, хөг эгшгийн өргөн цараа, өвөрмөц намба төрхийг монголын уудам тэнүүн тал нутаг, цэлмэг хөх тэнгэр, нүүдэлч малчдын ажил амьдралын чөлөөт хэмнэл, аж төрөх ёсны онцлогтой холбон тайлбарлаж болно. Ёс заншил, сургаалийг илтгэсэн хүмүүжлийн чанартай үүргийг давхар агуулж байдаг.
Монгол ардын уртын дууны үг нь тэр чигээрээ гүн ухаан байдаг. “Жаа, идэр цовоо саруул сэргэлэн насандаа, Эс сурсан эрдэм номыг, Өтөлж харьсан хойноо, Эргэж сурна гэдэг маш бэрх биш үү дээ. Та мину зээ” хэмээх хэллэг нь хойч залуу үедээ хандсан сургаал юм. Уртын дуу нь түүхэн урт хугацаанд хэлбэр агуулгын хувьд төгс боловсорч, үгийн урлаг хөгжмийн урлагийн нэгдмэл цогц болсон байдаг. “Үлэмжийн чанар” дуу нь хүний таван мэдрэхүй болох үзэх, сонсох, харах, хүртэх, үнэрлэхүйгээр бүсгүй хүнийг магтан дуулсан бөгөөд Говийн ноён хутагт Данзанравжаа зохиосныхоо дараа “миний энэ дууг нэг удаа дуулахад 1000 Ногоон дарь эх уншсантай дүйцнэ” гэж айлджээ.
Ар хөвчийн унага: “Ар хөвчийн унага нь, Агсан болоод жороо шүү, Амраг жаахан хүүгийнхээ, Аашинд нь болоод мордлоо доо” хэмээн өгүүлнэ. Хайртай амрагаа санан мөрөөсч түүнийхээ бэлэглэсэн мориор амраг ханьдаа яаран довтолгох залуу эрийн сэтгэлээс ундран гарч буй энэ дуу нь XIII зууны үед зохиогдож эдүгээг хүртэл дуулагдаж буй сайн хүлэг, сайхан ханиа магтсан дуу ажээ.
УРТЫН ДУУ ӨВЛӨН УЛАМЖЛАГДСАН НАЙРЫН ТУХАЙ
Монголчуудын буй болгосон нэгэн сайхан уламжлал бол зун намрын улиралд болдог айлын найр юм. Найраар дамжуулан уртын дуугаа үндэсний соёлын бусад өвтэй нь хамт хамгаалан уламжилж хойч үедээ өвлөн дамжуулсаар ирсэн. Байгаль, цаг улирлаа баясган, хувь хүний болон нийгмийн амьдралд тохиолдсон онцгой баяруудыг нийтээр тэмдэглэж ирсэн. Аав, ээж ахан дүүс айл хотлоороо цугларч найрын тусгай нарийн дэгтэйгээр монгол дуу хуурын урлагаа дээдлэн шүтэх, соёл, ёс суртахууны хүмүүжил олгох, утга төгөлдөр, аялгуу сайхан уртын дуугаа сэтгэл зүрхэндээ шингээн сонсдог дууны урлагийн баяр бол монгол найр байлаа. Энэ нь хүнийг хүн болгох хүмүүжлийн үйлс байжээ. Найрын дэг нутаг нутагт ялгаатай ч ерөнхий хэв шинжээрээ ойролцоо.

Монголчууд найран дээр хүндэтгэл, бэлгэдлийн гүн утга бүхий уртын дуунуудыг тогтсон дарааллын дагуу, ёс төртэй дуулдаг заншилтай. Дуучин энгэр заамаа товчлон, малгайгаа тэгш тавьж, цээж ханхар, хараа тэнэгэр талбиун, цэх зогсож, цог баяртайгаар уужуу тайвнаар дуулна. Халх монголчууд найраа морин хуураар эхэлбэл “Хуур магнай” дуугаар эхэлдэг, хуургүй дуугаар эхэлбэл найрын буюу өөр айзмын дуугаар эхлүүлдэг. Их хүндэтгэлийн буюу төрийн наадам, төрийн ёслол зэрэгт том айзам дуу: ”Төрийн товч”“Эрхэм төр” “Хуур магнай””Ид шонхор””Тэгш таван хүсэл” зэрэг дуу дуулдаг.
Уртын дуучны дуулах соёл, ёс дэг гэж бий. Уртын дуучин, ялангуяа айзам уртын дуу дуулдаг дуучин насан турш биеэ зөв зохистой авч явах, ёс уламжлалаа сайтар судалж мэдэх, дуугаа дээдлэн хүндэлдэг, олон түмний гүн хайр хүндэтгэлийг хүлээсэн байх учиртай. Эрт цагт ордны, вангийн , ноёны дуучин гэж тусгайлан сонгогддог байсан бөгөөд олон дуу мэддэг, сайхан хоолойны чадлаас гадна дуучны царай зүс, бие бялдар, хүнлэг чанар, зан авир, ёс суртахууныг ихэд анхаардаг байсан.

УРТЫН ДУУ ДУУЛАХАД МОРИН ХУУР, ЛИМБЭ ХӨГЖМИЙН ДЭМ

Уртын дууг үндэсний хөгжмийн зэмсэг морин хуур болон лимбэ хөгжмийн хамсраанд дуулдаг. Уртын дуучин морин хууртай хамсран дуулж хөгжимдөхийг сонсоход уртын дуучны хойноос морин хуурын эгшиг ялимгүй хоцорсон байдалтай тасралтгүй дагах, давтан дуурайж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг. Уртын дуучин хөгжимчид нь хоорондоо уран сайхны болон ур зүйн, сэтгэл зүйн харилцан үйлчлэлтэй. Хөгжмийн зэмсэг нь дуучинд зөвхөн эхлэлийн өнгө, зөв хэмнэл өгөхөөс гадна дууны бүхий л үеийн турш өнгөний тодорхой төвшнөө хадгалахад дэм болдог.
Морин хуурын аялгууны тембр хүний хоолойн тембртэй төстэй учраас нэг нь нөгөөдөө мэдэгдэхгүй шилжиж, аялгууг жигдхэн тасралтгүй үргэлжлүүлэх боломжийг бий болгодог. Дуучин дууны үг аялан дуулж байгаа үед хөгжимчин аялгууг гоёж чимэлгүйгээр ягуухан үргэлжлүүлж, харин дуучин ямар нэг чимэглэл ашиглаагүй үед хөгжимчин аялгууг ямар нэг чимэглэлээр нөхөн баяжуулснаар хамтлагийн нэгдсэн сэтгэхүй бий болдог.Монголчуудын найр наадамд эгшиглэх уртын дуу, морин хуур, хулсан лимбэний нийцсэн зохицол нь найрлагсдын зүрхэнд нэвчиж, ухаарлыг бэлэглэж, гоо сайхны таашаал эдлүүлдэг гурамсан барилдлагатай энх амгалангийн орон зай юм.
ЮНЕСКО-Н УРТЫН ДУУГ ДЭЛХИЙН СОЁЛЫН ӨВД БҮРТГЭСЭН НЬ
Уртын дуу нь төрийн ѐслол, баяр наадам, хурим найр зэрэг монголчуудын аль эрхэм хүндэтгэлтэй ѐс заншил, зан үйлтэй шууд холбоотой бөгөөд нүүдэлчин Монголчуудын амьдралаас төрж, монгол хэлээр дуулагдан өнөөг хүртэл хүндтэйгээр уламжлагдсан ирсэн уламжлалт урлаг юм.
Монголын уртын дууны гайхамшигийг үнэлэн 2003 онд ЮНЕСКО, Монгол Уртын дуу, “Хүн төрөлхтний аман ба биет бус өвийн шилдэг дээж”-д тунхаглаж, 2008 онд Соѐлын биет бус өвийн “Хүн төрөлхтний төлөөний жагсаалт”-д бүртгэсэн.

Хуурын аялгуу 14/02/2022

Үндэсний радиогын “Ардын хөгжмийн сан” нэвтрүүлэгт орлоо.
Линк-ээр орж сонсоорой. Баярлалаа

Хуурын аялгуу Монголын радиогийн “Ардын хөгжмийн сан” нэвтрүүлэг. “Хуурын аялгуу” сэдвээр морин хуурч Л.Мөнхжаргалтай ярилцаж байна.

26/12/2021

Та бүхэндээ найрын зочин дуучдынхаа бичлэгээс хүргэе ээ.
Зочин дууч Ц.Болормаа - "Цэвцгэр хурдан шарга".
Хэрлэнгийн барьяа бичил найрыг бүрэн эхээр үзэх бол манай youtube хаягаар орж үзээрэй. мөн Subscribe дархаа марвуузай. баярлалаа
https://www.youtube.com/watch?v=xZuyvjIFlqE...

Эхлэл 26/12/2021

Та бүхэн бидний бэлдсэн найрын бичлэгийг таалан сууж тухлан болгооно уу. Бүх хүмүүстээ баярлалаа

Эхлэл Зочидоо угтан авч "Уяхан замба тив" дуугаар нээж дуулав.

22/12/2021

ӨНӨ "Зүүн хүрээ" салбарын өнгөрсөн сарын сургалтаас "Хэрлэнгийн барьяа" бичил найр тайлан тоглолт сайхан болж өндөрлөлөө. Зочин дуучин Ю.Дагдан, Т.Тосмаа, Ц.Болормаа нар урилгаар ирж дуу хуур өргөсөн болой.
Хөтөлбөр найруулж хөтлөсөн: Bolormaa
М/хуурч багш Л.Мөнхжаргал

22/11/2021
төв халхын алдарт уртын дуучин муста.Ч.Намжил Их богд тэмцээн /А/ мэргэжлийн дуучид ///2р шат/// 17/06/2021

төв халхын алдарт уртын дуучин муста.Ч.Намжил Их богд тэмцээн /А/ мэргэжлийн дуучид ///2р шат/// төв халхын алдарт уртын дуучин муста.Ч.Намжил Их богд тэмцээн /А/ мэргэжлийн дуучид ///2р шат///

Хууртай мөнхрөх аялгуу 2019 part2 17/06/2021

Хууртай мөнхрөх аялгуу 2019 part2 Хууртай мөнхрөх аялгуу 2019 part2

Уртын дууны сурагчдын “Хаврын салхи” бичил найр - Morin Khuur 89 15/05/2021

Уртын дууны сурагчдын “Хаврын салхи” бичил найр - Morin Khuur 89 Sunday, May 16 at 1:00pm +08 with BRT Munkhjargal Lkhagvaa. Уртын дууны “ӨНӨ” чуулгын Зүүн хүрээ салбарын сурагчдын “Хаврын салхи” бичил найр 15цагаас шууд явна. Цаг зав гарган сонсож байга...

11/05/2021

Сайн байцгаана уу..? Сэдэв: Уртын дууны тухай буу халах уу?

Л.Мөнхжаргал: Би юун түрүүнд өөрийгөө товч танилцуулахад: 1996-2002онд ХБК одоогын МУК-д морин хуур мэргэшлээр сурч төгссөн, одоогоор уртын дууны “ӨНӨ” чуулгад морин хуурч багшийн ажилтай энгийн л нэг залуу.
Уртын дуу бол гайхамшиг гэдэгтэй хэн ч санал нэг байх. Анх уртын дууг шинтэн сонсож эхлээд 2015оноос сонсогч хүмүүст зориулж Urtiin duu 89 хуудас нээж ямар нэг хэтийн зорилгогүй Зөвхөн уртын дууны бичлэг дагнаж оруулж интернэт орчинд жаахан хандалт авч хөгжүүлсэн юм. Мөн энэ хугацаанд уртын дууны үнэнч нөхдийг олж суралцаж цаашлаад багшлах болсон. Тэгээд улмаар МУДХ-ны гишүүн болж групп-ын админ болоод явж байна даа... кк.

Эндээс ингээд харахад: мэргэжлийн сургалт, сонирхогчдын сургалт тусдаа зүйл гэдгийг ойлгосон. Энэ хоёр хоорондоо асар том ялгаатай байна тиймээс зайг ойртуулах, уртын дууны эв санаа нэгтэй хүмүүсийг уулзуулах, үр бүтээлч байлгах тал дээр нилээд хичээж байна.

Саяхан Судлаач/ дуучин М.Дорждагвын эмхэтгэн гаргасан Халх, Ойрд, ӨвөрМонгол уртын дуу, Их дуучны яриа 2 зэрэг номыг сурталчилж борлуулах санаатай 6 сарын хугацаанд рекламдлаа. Тус номны DVD~нд 2008-2018 оны хооронд Монгол улсад дуулдаг хүмүүсийг багтаан оруулсан. Эдгээр хүмүүсийн ахуй амьдрал тэдний дуулах ховор авиа эгшиг өдөр ирэх бүрийд алга болж байна. Бид дуу хуураа хөгжүүлэхийн тулд ганц ч болов ном авч хөрөнгө оруулмаар байна.

Дүгнээд үзвэл манай мэргэжлийн дуучид ардын язгуураа харахгүй гажууд арга барилаар яваад байна уу даа гэж бодох болов. Гэвч Уртын дууны гарвал хөгжлийг харвал энгийн ард түмний дунд дуулагдаж хөгжиж өнөөдрийн зэрэгт хүрсэн. Нэмж хэлэхэд эрдэмтэн багш, хуучны алдарт дуучдаас суралцалгүй л яахав. Одоо ус агаар мэт дутагдаж байгаа зүйл бол: Олон түмэнд нөлөөлөхүйц эвтэйхэн хэнч аялаад дуулах тийм уртын дууны дуулалтыг дэлгэрүүлвэл ямар вэ гэсэн санаа юм.

Уриалга гаргах нь: Мэргэжлийн сургууль, багшийн сургуульд уртын дууны сургалтанд ардын арга барил судлах, дуулах хөтөлбөр оруулъя. Мөн МУДХ-ны гишүүд нийтээр хэлэлцэн ЕБС-ын дуу хөгжмийн сургалтанд уртын дууны хөтөлбөр баталж яаманд төсөл болгож оруулъя. Анхан шатны уртын дууны багш нарыг бэлдье.
Айл бүр морин хуур зална гэдэг шиг “Хүн бүр уртын дуу дуучин, багш байна” гэсэн зорилго өргөн барие ээ.

Уртын дууны онлайн хичээл идэвхитэй хийх багшид анги танхим, дуу дүрс бичих тал дээр миний зүгээс тусалж дэмжихэд бэлэн байна аа.

Зар: Хөл хорио суларч байгаатай холбогдуулан цөөн хүнтэй болон ганцаарчилсан сургалтууд БЗД Жуковын музейн урд “Зүүн Хүрээ” танхимд тун удахгүй. Сургалтын талаар асуух бол чат бичээрэй.

Videos (show all)

Ар хангайн бургас
Жич: Зэвгээ гуайн зураг андуураад орсон байна аа..!Дорноговь аймгийн Айраг сумын  нэрт дуучин (үүлэн хочит) Н.Зэвгээ гуа...
Уртын дуучин Сарантуяа - Энх мэндийн баяр дуулж Батчулуун хуурдана.
Сайхан сайхан хүмүүс олон байна аа
Сүхээ ах ая барьж бидний бичил найрын яимэг байлаа…
Er bor hartsaga
Singers - Jaahan Sharga
Мөнхбаатар - “Будал цолмон хүрэн”
Тэмцээний гранпри шагналт Адаацаг сумаас оролцогч Ц.Эрдэнэбаяр - Дуртмал сайхан дууг янзын дуулж бн даа. 2р шат Erdeneba...

Website

Opening Hours

Saturday 10:00 - 14:00
Sunday 10:00 - 15:00