Gertech

(Genuine Empathic Rational = GER)+Tech

30/06/2022

AI搭載の薬局向け鑑査支援システムOKUSURI-AIがリリースされました。詳しくは https://www.okusuri-ai.com よりご確認ください。

06/05/2022

We work hard, we rest hard

06/05/2022

We make a better world with IT

06/05/2022

We are GerTech.

14/01/2021

Тесла, 158,000 орчим машинаа эргүүлэн татах шаардлагатай болов.

АНУ-ын Тээврийн яамны Авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын газраас Тесла компанид 158,000 орчим "Model S" ба "Model X" загварын машинаа эргүүлэн татахыг шаардав. Touch дэлгэцийн алдаа нь мөргөлдөх эрсдэлийг нэмэгдүүлнэ гэж үзжээ.
—————————————————————-

АНУ-ын Тээврийн яамны хурдны замын хөдөлгөөний аюулгүй байдлын товчоо (NHTSA) 158,000 орчим "Model S", "Model X" машиныг эргүүлэн татахыг АНУ-ын Тесла компанид 1-р сарын 13-нд шаарджээ. Хуруугаар мэдрэгч хяналтын самбар дээр гарсан алдаа нь мөргөлдөх эрсдэлийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.

2012-2018 онд үйлдвэрлэсэн Model S, 2016-2018 онд үйлдвэрлэсэн Model X юм. Дэлгэцэнд ашигласан NVIDIA-ийн "Tegra 3" процессорын NAND флэш санах ойн чипний согог нь шалтгаан бөгөөд, санах ойн чипний нийт хүчин чадал дуусахад дэлгэцийг ачаалах боломжгүй болгодог гэж мэдээлжээ.

Тесла энэ асуудлыг шийдэхээр эвдрэлийг бууруулахын тулд програм хангамжаа шинэчилж байгаа боловч NHTSA энэ шинэчлэлтийг "хангалтгүй" гэж мэдэгджээ.

Эх сурвалж IT media Japan

17/12/2020

Фэйсбүүк iOS 14-ийн нэмэлт функцийг эсэргүүцэж байна.

Apple компани ирэх жилээс iOS 14, iPadOS 14, tvOS 14 аппликешнуудад хэрэглэгчийн мэдээлэл цуглуулахад зөвшөөрөл хүсэх нэмэлт хийх гэж буй бөгөөд, энэхүү нэмэлт нь зар сурталчилгаагаар орлого олдог аппликейшнүүд буюу жижиг бизнес эрхлэгчид, хэвлэн нийтлэгчдийг хохироож байна гэж Фейсбүүк 12 сарын 16ны өдөр мэдэгджээ. Уг мэдэгдэлээ АНУ-ын томоохон сонинууд болох Нью Йорк Таймс, Уолл Стрийт Журнал, Вашингтон Постуудад байрлуулсан бөгөөд албан ёсны блогтоо жижиг бизнес эрхлэгчдийг арга хэмжээ авахыг пост болгон уриалав.

"Фэйсбүүк хувийн мэдээлэлд нэвтрэх эрхээ хадгалахын тулд Apple-тэй тэмцэж байна" гэж Intel болон Campbell Soup-ийн гүйцэтгэх захирал асан, одоо хэд хэдэн компанийн зөвлөх, захирлаар ажилладаг Дэйв Стэн жиргэжээ.

Apple шинэ нэмэлтээ WWDC 2020 дээр танилцуулсан ба энэ нь Apple-ийн аппликеишн хэрэглэгчдийг трак хийх (хөөх), зар сурталчилгааны танигчдад нэвтрэх үед хэрэглэгчдээс зөвшөөрлийг шаарддаг байхаар нэмэлт юм. "Трак хийх" гэдэгт компаниудын эзэмшдэг хэрэглэгчийн мэдээлэл дээр үндэслэн таны апп доторх заруудыг зохицуулах зорилт ч багтаж буй.

Хэрэв хэрэглэгчид нэвтрэхийг зөвшөөрөхгүй бол Facebook-ийн рекламны нетворк Audience Network-д хэрэглэгчийн өгөгдлийг ашиглах боломжгүй болох тул аппликейшн хөгжүүлэгчид болон хэвлэн нийтлэгчид зорилтот(Target) зар сурталчилгаа явуулах боломжоо хязгаарлуулна гэж үзжээ. Фэйсбүүк наймдугаар сард ч ижил гомдол гаргаж байжээ.

Apple компани энэ ондоо нэмж оруулахаар төлөвлөж байсан энэхүү нэмэлтээ хөгжүүлэгчдэд цаг өгөх зорилгоор дараа жилийн эх хүртэл хойшлуулаад байгаа юм.
Фэйсбүүк "Энэ нь манай олон төрлийн зар сурталчилгааны бизнест нөлөөлөх ч, жижиг бизнес эрхлэгчдэд нөлөөлөх нөлөөний хажууд бага юм" гэж хэлсэн бөгөөд Apple-д өгсөн гомдол нь жижиг бизнес эрхлэгчдийн төлөөх тэмцэл хэмээжээ.

Apple компани хэдийгээр энэхүү шинэ функцээ хэрэглэгчийн хувийн нууцыг хамгаалах зорилготой гэх ч үнэндээ илүү их ашиг олох зорилготой гэж Феисбүүк үзжээ. Хэрэв хэрэглэгчид өгөгдөл цуглуулахаас татгалзвал жижиг, дунд бизнес эрхлэгчид захиалга, төлбөр тооцоонд апп доторх төлбөрийн системийг ашиглахаас өөр аргагүй болно. Өөрөөр хэлбэл, Apple компаний ("Apple татвар "гэж нэрлэдэг) ашиг өсч, үнэгүй сервис санал болгож буй хөгжүүлэгчид төлбөр авах эсвэл зах зээлээс гарах шаардлагатай болно.

Фейсбүүк наймдугаар сараас хойш Apple-ийн татварыг шүүмжилсээр байгаа билээ. Facebook аппликейшнаар төлбөртэй видео үзэх үед апп доторх систем ашиглахад Apple-д 30% -ийн шимтгэл төлдөг бөгөөд, үүнээс чөлөөлөхийг Apple-с хүссэн боловч татгалзсан хариу өгсөн байна. Фейсбүүк нькоронагийн хүнд нөхцөлд хэцүүдэж буй жижиг, дунд үйлдвэрлэгчид, бүтээгчидтэй хамт гэсэн байр сууринаас эсэргүүцлээ илэрхийлсээр байна.

Гэвч энэ эсэргүүцлийг шүүмжилж буй хүмүүс ч бий бөгөөд Ruby on Rails-ийн зохиолч, Basecamp-ийн үүсгэн байгуулагч Дэвид Хайнемайер Хансон "Би мэдээж Apple-д асуудал байгаа гэж бодож байна, гэхдээ Facebook өөрсдийнхөө хувийн нууц булаах арга замаа хамгаалах гэж байж жижиг, дунд үйлдвэрийг өмөөрч байгаа мэт хандлага гаргах нь муухай байна шүү. (Бөөлжиж буй эможи)” гэж жиргэжээ.
Эх сурвалж: IT media Japan

丸紅、モンゴル拠点のフィンテック企業に出資: 日本経済新聞 17/11/2020

日経: 丸紅がモンゴルフィンテック企業に出資

丸紅、モンゴル拠点のフィンテック企業に出資: 日本経済新聞 丸紅は17日、モンゴルで電子マネーを展開するフィンテック企業、アンドグローバル(シンガポール)に出資すると発表した。同社はモンゴルの首都ウランバートルに開発拠点を置く。丸紅は海外進出を支援するほか、消費....

09/11/2020

Darkweb Silkroad-с хулгайлагдсан нэг тэрбум долларын хэмжээний биткойныг хураан авчээ
——————————————————————

АНУ-ын Хууль зүйн яам Darkweb Торгоны замаас хулгайлагдсан нэг тэрбум гаруй долларын биткойныг хураан авснаа зарлав.

——————————————————————
АНУ-ын Хууль зүйн яам 11-р сарын 5-ны өдөр (орон нутгийн цагаар) “Silkroad” буюу ”Торгоны зам" дарк вэб зах зээлээс хулгайлагдсан биткоинуудыг хураан авснаа 3-ны өдөр зарлав. Энэ бол Хууль зүйн яамнаас хураан авсан криптовалютын хамгийн өндөр хэмжээ юм. Хууль зүйн яам хураан авсан Биткоиныг хураах тухай иргэний нэхэмжлэл гаргажээ.

Торгоны зам дээр мансууруулах бодис борлуулахад ашигласан 70,000 биткойныг "Individual Х" гэх хакерын wallet-с хураан авсан байна.

Торгоны зам нь нэгэн цагт интернет дэх хамгийн боловсронгуй гэмт хэргийн зах зээл байсан боловч 2013 онд үүсгэн байгуулагч, администратор Росс Ульбрихтыг баривчилж, вэбсайтыг нь хураан авсан байна. Individual Х нь 2012 эсвэл 2013 онд Торгоны зам руу нэвтэрч Биткойн хулгайлсан гэж үзжээ.

эх сурвалж: It media Japan

30/10/2020

Алибаба компани "Ганц биечүүдийн өдөр" гэгдэх асар том онлайн худалдаагаа эхлүүлнэ.
-------------------------------------------------

Алибаба компани Хятад улсад тархсан пандемикийн дараах "Ганц биечүүдийн өдөр" гэгдэх асар том онлайн худалдаагаа эхлүүлнэ.

Хятад улсын Алибаба Групп Холдинг компани энэ жилийн "Ганц биечүүдийн өдөр" гэгдэх алдарт онлайн худалдаагаа эхлүүлэхээ мэдэгдлээ. Ковид-19 ээс үүдэлтэй эдийн засгын уналтыг сэргээх, идэвхжүүлэх маш том худалдаа гэж компаний зүгээс тооцоолж байна.

11-р сарын 1-3 болон уламжлал болох 11сарын 11ны өдрүүдэд тус тус 24цагийн турш худалдаа хийх боломжийг нээж байгаа юм байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад 2 дахин их буюу 2 сая цоо шинэ продактуудыг шинээр худалдаалахаа мөн нэмж хэлжээ.

Энэ жилийн хувьд худалдан авагчдын сонирхлыг улам татахуйц бүтээгдэхүүнүүдийг түлхүү нэмж байгаа нь Хятад улсын эдийн засгаа сэргээх мөн тэлэх гэсэн зорилгыг агуулжээ.

Энэхүү онлайн худалдааны сурталчилгаа болон мэдээллээ тус улс дах технологийн том тоглогч болох Douyin (ByteDance-н гаргасан TikTok апп-н хятад хувилбар), JD.com, Pinduoduo зэрэг сошиал хэрэгслээр тарааж байгаа юм байна.

Алибаба компани 2009 оноос хойш "Ганц биечүүдийн өдөр" гэгдэх зөвхөн 24 цагийн турш онлайн худалдаа хийх үйлчилгээ гаргасан нь АНУ-н "Cyber Monday" -с илүү алдартай болжээ. Өнгөрсөн жилийн хувьд 38,4 тэрбум долларын худалдааг хийжээ.

Эх сурвалж: Reuters agency

Дэлгэрэнгүй мэдээг https://www.reuters.com/article/us-singles-day-alibaba/alibaba-to-kick-off-chinas-first-post-pandemic-singles-day-early-idUSKBN27F101 уншина уу.

29/10/2020

Apple "Clips 3.0" видео клип аппликешнээ App Store дээр үнэгүй тарааж эхэллээ
——————————————————————
Apple компани iPhone, iPad-д зориулсан "Clips 3.0" видео клип програмыг App Store дээр үнэгүй тарааж эхэллээ. IPhone 12 -д нэвтрүүлсэн HDR (High Dynamic Range) видеонуудаар буулгагдсан клипүүдийг засах боломжтойгоос гадна 16: 9, 4: 3 хэмжээг дэмждэг.
IOS 14.0, iPadOS 14.0 эсвэл түүнээс дээш хувилбаруудын системийн орчин шаардлагатай.

3.0 хувилбарын шинэ онцлогууд нь:

-9:16 босоо, 16: 9 хөндлөн, 3: 4 босоо, 4: 3 хөндлөн зэрэг шинэ хэмжээтэй видео бичлэг хийж, үүсгэх боломжтой
-IPad босоо, хөндлөн эсвэл keyboard case тэй үед ч видео авах боломжтой.
-Сэлфи -гээ өөр тийшээ харж байгаад авах боломжтой болсон бөгөөд хойд орчныг улам тэлж өгсөн.
-Босоо болон хөндлөн видеоны хэмжээтэй автоматаар дасан зохицдог шинэчлэгдсэн зурагт хуудсууд орсон.
-Full Screen дизайн нь барьж буй зүйлээ нарийвчлан харах боломжтой.
-Дахин боловсруулсан эффектүүд болон медиа хөтөч ашиглан видеонуудаа үзэх, агуулга нэмэхэд хялбар болсон.
-Apple Pencil ашиглан шошго, зурагт хуудсан дээр текст бичиж болно.
-14 төрлийн шинэ текст, наалтыг сошиал видеонуудад нэмж оруулах боломжтой
-Видеоныхоо уртад автоматаар тохируулах 25 шинэ дуу бичлэгийг сонгодог болсон.
-Хуваалцах шинэ сонголтын тусламжтайгаар та видеог бүх дэмжигдсэн хөрөг эсвэл хэвтээ хэмжээгээр хуваалцах боломжтой. Илгээхээсээ өмнө видеог урьдчилан үзэх боломжтой болсон.
-HDR видеог iPhone 12, iPhone 12 Pro-ийн арын камераар бичиж болно
-Өөрийн зургийн сангаас HDR видео үзэх, засах, хуваалцах боломжтой.

HDR видеонуудыг засах, хуваалцахын тулд iPhone SE (2-р үе), iPhone 8 Plus, iPhone X ба түүнээс хойш хувилбарууд, iPad mini (5-р үе), iPad (7-р үе) ба түүнээс хойш хувилбарууд, iPad Air 3 буюу түүнээс хойшхи хувилбарууд, 10.5 инчийн iPad Pro эсвэл түүнээс хойш хувилбар шаардагдана.

эх сурвалж : IT media Japan

26/10/2020

PayPay-г хөгжүүлэгчид ашиглаж болохоор болжээ.
—————————————————————

Гар утасны төлбөрийн систем хөгжүүлэгч PayPay нь 10 сарын 26нд мини програм хөгжүүлэх API гаргажээ. Энэ нь EC(интернэт худалдаа) сайтууд болон програмуудын онлайн төлбөр тооцоонд PayPay-г ашиглах боломжийг хөгжүүлэгчдэд өгөх болно. Үүнийгээ “PayPay for Developers” сайтаар хүргэх юм.

Мини аппликейшн нь хэрэглэгчдэд PayPay доторх PayPay түнш компаниудын үйлчилгээг ашиглах боломжийг олгодог функц юм. Одоогийн байдлаар "PayPay Mall", "PayPay Furima", "Taxi dispatch", "Bonus operation", "Borrow money", "Uber Eats" зэргийг ашиглаж болно.

Хөгжүүлэгчид мөн энэхүү API ачаар өөрийн үйлчилгээг мини-аппликейшн дээр тавих боломжтой болох тул шинэ үйлчлүүлэгчид олж авах, хэрэглэгчдийн цар хүрээг тэлэхэд хялбар болох юм.
Үүнийг ашиглахын тулд та PayPay for Developers програмд ​​бүртгүүлж, гишүүнчлэлийн хүсэлт гаргах шаардлагатай.

PayPay хэрэглэгчдийн нийт тоо аравдугаар сарын 19-ний байдлаар 33 сая давсан байна. Цаашид хэрэглэгчдэд илүү баялаг сонголтууд өгөхөөр янз бүрийн компаниудын үйлчилгээг, мини апп хэлбэрээр түгээх бооно гэжээ.

23/10/2020

ようこそ!
Gertechをいいね👍していただきありがとうございます!

ゲルテックは皆様のビジネスに合わせ、効率化を図り、最強かつ最適なサービスを提供します。

Webページ、Webアプリ、スマホアプリ、システム開発などITに関することは何でもご相談ください。

よろしくお願いいたします!

Gertechチーム

[email protected]
www.gertech.jp

23/10/2020

PayPal дансаар Bitcoin ашиглах боломжтой болох нь.
—————————————————————

Онлайн төлбөрийн үйлчилгээний томоохон компани болох PayPal аравдугаар сарын 21-нд (АНУ цагаар) үйлчлүүлэгчиддээ PayPal данснаас криптовалют шууд худалдан авах, хадгалах, зарах боломжийг олгодог шинэ үйлчилгээг эхлүүлэхээ мэдэгдэв. Криптовалютыг сан болгон ашиглах боломжтой болгосноор криптовалютын ашиг тусыг дээшлүүлэх болно.

Энэ үйлчилгээ нь АНУ-д удахгүй эхлэх бөгөөд Bitcoin, Ethereum, Bitcoin Cash, Litecoin гэсэн дөрвөн төрлийн крипто валютыг худалдаалах юм. PayPal данснаасаа эдгээрийг худалдаж авах, хадгалах, зарах боломжтой ба хууль ёсны валют руу хөрвүүлэхэд нэмэлт төлбөр шаардагдахгүй.

2021 оны эхээр ойролцоогоор 26 сая худалдааны байгууллага дэлгүүрүүд криптовалютаар төлбөр хийх боломжтой болно гэж үзэж байна. Худалдан авалт хийх үед Paypal-ийн валютын ханшаар крипто валют нь доллар луу хөрвөж төлөгдөнө.

Paypal CEO хэлэхдээ “PayPal-ийн дэлхийн хүртээмж, дижитал төлбөрийн туршлага мэдлэг, хэрэглэгчид болон жижиглэн худалдаачдыг холбосон хоёр талт сүлжээ, аюулгүй байдал, нийцлийн хатуу менежмент нь дижитал валютыг түгээхэд тусална. Бид улсуудын төв банкууд болон эрх баригчидтай хамтран ажиллах бөгөөд дэлхийн санхүү, худалдааны салбарт дижитал валютын хувьсгаль хийхэд хувь нэмэрээ оруулах болно" гэжээ.

PayPal-ийн өрсөлдөгч Жек Дорсигийн “Square Cash” компани нь 2018 онд Bitcoin-ийг нэвтрүүлсэн бөгөөд энэ сард 4709 bitcoin-ийг 50 сая доллараар худалдаж авсан байна.

эх сурвалж: IT media Japan

22/10/2020

Майкрософт SpaceX-тэй хамтран
"Azure Space" сансрын сервисээ зарлалаа
—————————————————————

Майкрософт "Azure Space" шинэ бизнесээ 10-р сарын 20-нд зарлалаа. Azure Space нь сансар судлал болон хиймэл дагуултай холбоотой connection(холболт), computing (тооцоолол) зэргийг Azure-ийн нэг хэсэг болгох юм. Мөн шинэ түншлэл хийсэн талаараа зарлалаа.

Azure Space зөвхөн сансрын салбар төдийгүй хөдөө аж ахуй, эрчим хүч, харилцаа холбоо, засгийн газрын агентлагууд гээд бүх салбарууд дахь төрийн байгууллагууд, хувийн компаниудыг таргет хийж байгаа юм. Мөн алсын зайны удирдлага болон bandwidth холбоо хэрэглэгчид ч үүнд хамаатай.

Майкрософт SpaceX хамтран Azure-ээр дамжуулан хиймэл дагуул дээр суурилсан интернет холболт хийхээр болжээ. Энэ удаад SpaceX-ийн хиймэл дагуулын bandwidth (өргөн зурвас) холбооны үйлчилгээ "Starlink" -ийг ашиглан Microsoft-ийн шинэ бүтээгдэхүүн "Azure Modular Datacenter (MDC)" -ийг холбох төлөвлөгөөгөө зарлаад байна.

MDC бол ачилтын контейнерийг Azure-ийн mini data center болгон ашигладаг бүтээгдэхүүн юм. MDC нь бие даасан HVAC систем, серверийн тавиур, сүлжээ, аюулгүй байдлын функцуудтай бөгөөд контейнер дангаараа data center буюу мэдээллийн төвийн үүргийг гүйцэтгэж чадахаар болжээ. Үүний тусламжтайгаар хэрэглэгчид алслагдсан бүс нутагт Azure дата төвийг хялбархан байгуулж болно. MDC нь сүлжээнд холбогдохгүйгээр ажиллах боломжтой.

Майкрософт болон SpaceX цаашид Azure edge тооцоолох төхөөрөмжүүдийг агуулах Microsoft-ийн дэлхийн сүлжээтэй Starlink-ийг холбохоор төлөвлөж байна. Зорилго нь SpaceX-ийн газар дээрх станцуудыг Azure-ийн сүлжээтэй нэгтгэж, Майкрософтын бүх үйлчилгээг хаана ч ашиглах боломжтой болгох явдал юм.

Майкрософт хиймэл дагуулын операторууд SES, KSAT, Viasat, Kratos, AMERGINT, KubOS, АНУ-ын Электродинамикуудыг Azure Space-ийн түншүүдээр жагсаав.

Мөн хэд хэдэн шинэ үйлчилгээ зарласныг доор буулгая.

Хиймэл дагуулын операторуудад хуурай газрын хиймэл дагуулын холбооны байгууламжид нэвтрэх боломжийг олгодог "Azure Orbital" -г зарлалаа. Энэхүү үйлчилгээ нь одоогоор Private Preview (хувийн туршилтын) горимд байгаа бөгөөд хиймэл дагуулын операторууд Azure дахь өгөгдлийг боловсруулж, дүн шинжилгээ хийх, Azure Orbital аас гаргах станцын антен руу нэвтрэх хуваарийг гаргах боломжийг олгох юм. Майкрософт 2019 онд Ignite дээр "Azure Express Route" нэртэй ойролцоо үйлчилгээг зарлаж байсан билээ.

Харин Azure Orbital Emulator бол лүүп доторхи програм хангамж болон техник хангамж бөгөөд, том хэмжээний хиймэл дагуулын байршлыг симуляци хийх emulation орчин юм. Энэхүү үйлчилгээ нь хөөргөхөөсөө өмнө сүлжээг үнэлэх шаардлагатай болон AI алгоритм сургах шаардлагатай хиймэл дагуул хөгжүүлэгчдэд зориулагджээ. Үүнийг Azure Government Cloud-ийн үйлчлүүлэгчид аль хэдийн ашигласаар байна.

Эх сурвалж :CBS Interactive

21/10/2020

Google-ийг шүүхэд өгчээ

—————————
АНУ-ын Хууль зүйн яам Google-ийг монополийн эсрэг хуулийг зөрчсөн гэж шүүхэд өгч харин Google эсэргүүцэв.
—————————

АНУ-ын Хууль зүйн яам Google-ийг монополийн эсрэг хуулийг зөрчсөн гэж шүүхэд өгчээ. Хайлт, хайлтын сурталчилгааны зах зээлийг хууль бусаар монополчилж байгааг онцоллоо. Google-ийн зүгээс энэхүү нэхэмжлэлийг "маш том эндүүрэл" гэж үзэж байгаа бөгөөд "Бидний хэрэглэгчид албадлагаар бус өөрсдийн хүслээр Google-ийг сонгож байгаа" гэжээ.

"Интернэтийн үүд хаалга Google-ийн монополь эрхийг хориглох нь Хууль зүйн яам болон Америкийн ард түмний аль алиных нь хувьд онцлог зүйл" гэж Хууль зүйн нарийн бичгийн дарга Уильям Барр мэдэгдэлдээ дурджээ.

Хууль зүйн яам нь өмнө нь IT компаниас 1974 онд AT & T, 1998 онд Майкрософт компаниудийг монополийн эсрэг хуулийг зөрчсөн гэж шүүхэд өгч байжээ.

Өнгөрсөн оны долдугаар сараас хойш Хууль зүйн яам Google зэрэг хэд хэдэн мэдээллийн технологийн компанийг монополийн эсрэг хууль зөрчсөн байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж эхэлсэн.

Гомдол дээр хайлтын зах зээлийг монополчлох зорилгоор Google ухаалаг гар утас үйлдвэрлэгчдийг бусад хайлтын систем суулгахгүй байхаар гэрээ хийсэн, ухаалаг гар утсанд суулгасан өөрийн програмыг устгах боломжгүйгээр тохируулсан, Apple компанитай үндсэн хайлтын системээ Google байлгахаар гэрээ хийсэн зэрэг асуудлуудыг онцлов.

Google энэ асуудлаар албан ёсны блог дээрээ "Хэрэглэгчдэд ямар ч ашиггүй, маш том эндүүрэл болсон шүүх ажиллагаа" нэртэйгээр нийтлэл оруулжээ.

Компанийн зүгээс "Хүмүүс Google-ийг хүчээр, эсвэл өөр хувилбар хайж чадахгүйдээ биш, харин өөрсдөө Google-ийн үйлчилгээг сонгож ашигладаг" гэсэн бөгөөд гомдолоор онцолсон асуудлуудыг нэг бүрчлэн эсэргүүцжээ.

Жишээлбэл, Apple Google хайлтыг хамгийн сайн гэж үнэлсэн тул Apple хайлтын үйлчилгээгээ Safari-д оруулахаар Apple-тэй гэрээ хийсэн тул Safari хөтөч дээрээ Google Search-ийг ашиглаж байна. Зөвхөн Google төдийгүй Microsoft (Bing), Yahoo! Apple-д төлбөр төлж байгааг ч дурдав.

Google "АНУ-ын монополийн эсрэг хууль нь инновацийг дэмжих, хэрэглэгчдэд ашигтай байдлыг бий болгох зорилготой бөгөөд өрсөлдөөнийг тодорхой өрсөлдөгчдийн талд гажуудуулж, хүмүүст хүссэн үйлчилгээгээ ашиглахад бэрхшээлтэй болгоход чиглэгддэг зүйл биш билээ. Шүүх уг гомдолыг бодит байдал эсвэл хуультай нийцэхгүй байгааг батална гэдэгт бид итгэлтэй байна” гэжээ.

Майкрософтын монополийн эсрэг шүүх ажиллагаа 12 жил орчим үргэлжилж байсан. Тиймээс энэхүү шүүх ажиллагаа ч урт үргэлжлжэ магадлал өндөр. Хэрэв Google ялагдвал энэ нь бизнесийг хуваах магадлалтай юм.

Эх сурвалж:
-Мэдүүлсэн гомдолын линк
https://www.justice.gov/opa/press-release/file/1328941/download
-ITmedia Japan

20/10/2020

LINE банкны үйлчилгээтэй болжээ

LINE нь 10-р сарын 20-нд банкны үйлчилгээ "LINE BK" -г Тайландад эхлүүлэхээ мэдэгдэв. Тус үйлчилгээ нь “LINE" мессеж аппликейшн дээр шилжүүлэг, хадгаламж хийх, зээл авах, дебит карт авах гэх мэт боломжийг олгох юм. Мөн тус банкны үйлчилгээгээ Японд ч хөгжүүлэхээр төлөвлөж байна.

Жилийн 1.5% хүртэлх хүүтэй хадгаламжийн данс, тусгай хүүтэй данс нээх, ашиглах, дебит карт авах, зээл олгох зэрэг үйлчилгээг үзүүлэх юм. Хэрэглэгчид эдгээр функцийг LINE аппликейшн дотор түрийвч (wallet) табаас ашиглах боломжтой.

LINE-ын охин компани "LINE Financial Asia Corporation Limited" (Хонконг) болон Тайландын томоохон банк "Kashikon Bank" -ийн охин компани хамтарсан “KASIKORN LINE" нь уг үйлчилгээг хэрэгжүүүлэх болно. Уг компани 2018 оны 12-р сард байгуулагдсан бөгөөд үндсэн хөрөнгө нь 2.7 тэрбум Тайландын бат (9.1 тэрбум иен/ 246 тэрбум төгрөг) юм.

LINE нь зөвхөн Япон төдийгүй Тайвань, Индонез улсад тус банкны бизнесээ өргөжүүлэхээр төлөвлөж байна.

эх сурвалж: Yahoo Japan

19/10/2020
あなたの事業をコンピュータ&電子サービスのトップリストMinatoにしたいですか?
ここをクリックしてあなたのスポンサー付きリスティングを獲得。

ビデオ (すべて表示)

OKUSURI-AI鑑査システム

カテゴリー

ウェブサイト

住所


3丁目1番36号青山丸竹ビル6F
Minato, Tokyo
1070062
IT企業のその他Minato (すべて表示)
Xactly Japan Xactly Japan
赤坂9-7-1 ミッドタウンタワー18階
Minato, 107-6218

XactlyのIntelligent Revenue Platformは、企業における営業とバックオフィスの機能を統合し、売上創出に向けたレベニュープロセス全体を再定義します。

VG Maritime Solutions VG Maritime Solutions
東京都港区西新橋1-22-5 新橋TSビル2F
Minato, 105-0003

VG Maritime Solutions は船舶分野専門の独立系システムデベロッパーです。船や造船所の現場で日々起きているトラブルを解決するためのシンプルなツールを、自由な発想で提案していきます。

Nicejp DFO Demo Nicejp DFO Demo
東京都港区赤坂2-2-17
Minato, 1070052

NICEJP DFO Demo Site

UIcommons UIcommons
港南2−16− 1
Minato, 1080075

オンライン動画販売、オンライン動画共有

Sony - PredictionOne Sony - PredictionOne
東京都港区港南1-7-1 ソニーシティ
Minato, 108-0075

ソニーネットワークコミュニケーションズが提供する、予測分析ツール「PredictionOne」の公式ページです。 コミュニティ・ガイドライン http://bit.ly/JfAziu

Lumen Technologies Japan Lumen Technologies Japan
愛宕2-5-1 愛宕グリーンヒルズMORIタワー17階
Minato, 105-6217

ルーメン・テクノロジーズは、 企業のデジタルビジネスの革新を サポートしています

株式会社WUUZY 株式会社WUUZY
芝2丁目14-5 大広ビル6F
Minato, 105-8658

日本初!『EC領域特化型』の人材マッチングサービス。 圧倒的な売上成長率でECをグロースさせ、 コンサル会社よりも安く、採用するよりも早く、EC事業を成功へと導きます。

PagerDuty Japan PagerDuty Japan
Akasaka 9-7-1 Mid Town Tower 18F
Minato, 107-6218

PagerDuty(ページャーデューティー)はインシデント対応を一元化するプラットフォームです。企業のオペレーショナル・レジリエンスを高め、エンジニアリソースをビジネス拡大に充てることが可能です。

Aryreo Inc. Aryreo Inc.
Minato, 105-0001

IT情報サービス

株式会社バカン VACAN 株式会社バカン VACAN
千代田区永田町, 2-17-3, 住友不動産永田町ビル2F
Minato, 100014

AIとIoTの力で混雑を可視化する株式会社バカンのFacebookページです。

SOLA Co. Ltd SOLA Co. Ltd
東京都港区芝2−30−15 MMS Building 5F
Minato, 105-0014

ITに関する様々な問題に対応いたします。 IT・経営コンサルタントならSOLA

株式会社GreatValue 株式会社GreatValue
東京都港区赤坂4丁目13−5 赤坂オフィスハイツ 132号室
Minato, 1070052

価値を届けるソリューションを提供しています。 https://www.greval.co.jp