Монгол хүүхдийн ордон
Монгол хүүхдийн ордон, 教育関連サイト, 24-7 Higashiarai, Tsukuba-shiの連絡先情報、マップ、方向、お問い合わせフォーム、営業時間、サービス、評価、写真、動画、お知らせ。
Монгол Хүүхдийн Ордон нь Япон улсад амьдарч байгаа хүүхэд багачуудынхаа нас сэтгэхүйн онцлогт тохирсон сургалтын хөтөлбөрөөр Монгол хэл, ёс заншил, өв соёлын сургалт явуулж байна. Бид Япон улсын Ибараки мужийн Цүкүба хотод 3-дахь жилдээ, мөн 2024 оноос Токио хотод салбараа нээн үйл ажиллагаагаа явуулж байна.
モンゴルこどものオルドンでは日本で暮らす子どもたちに
年齢やそれぞれの子どもの特性に合わせたプログラムで、
モンゴル語、モンゴルの習慣や伝統を教えています。
Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулганаар " Монгол хүүхдийн ордон "-ы Б.Дэнсмаа Б. Densmaa デンスマ багш маань хилийн чанадад ажиллаж амьдарч буй иргэдийнхээ үр хүүхдүүдэд олон жил эх хэл, өв соёлоо түгээн дэлгэрүүлсэн их үйлсээ төрдөө үнэлүүлж төрийн дээд одон медаль " ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ " одонгоор энгэрээ мялаалаа. Багшдаа халуун баяр хүргэе ☺️
Таны минь хүүхдийн төлөөх сэтгэл зүтгэл, хур их мэдлэг хэмжээлшгүй билээ. Сэтгэлтэй, чадвартай багштай хамтран ажиллаж байгаадаа монгол хүүхдийн ордны багш, сурагч, эцэг эхчүүд бид бүхэн баяртай байдаг шүү.
Таныхаа цаашдын ажил үйлсэд амжилт хүсье 👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏
Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй иргэдийнхээ дуу хоолойг өргөхөөр дэлхийн өнцөг булан бүрээс монголчууд минь хуран цугласан байна.
Энэхүү чуулга уулзалтанд " Монгол хүүхдийн ордон"-ы багш нар маань оролцож байна.
Тус хэлэлцүүлэгт хилийн чанадад амьдарч буй хүүхэд сурч боловсрох эрхээ бүрэн эдлэх, эх хэл, түүх, өв соёлын боловсролоо эзэмших, эх орноо сурталчлах, тогтвортой боловсролын бодлогыг дэмжин хэрэгжүүлэх гэх мэт санал хүсэлтээ дэлхийн 17 оронд сургалтын үйл ажиллагаа явуулж буй 69 байгууллага санал хүсэлтээ өргөн барилаа📝
Хилийн чанадад ажиллаж амьдарч буй иргэд, хүүхэд багачуудын нийгмийн хамгаалал батжиж төр нь тогтвортой, гадаад бодлого нь хүчтэй төрийн эрхэмсэг оршихуйг бий болгоё 💪
2023-2024 оны хичээлийн жил маань сурч мэдсэн, хийж бүтээсэн зүйлээр дүүрэн амжилттай өндөрлөж, сурагчдын маань зуны амралт эхэллээ. Сүүлийн хичээлийн дараа эцэг эхчүүдтэйгээ нэгдсэн уулзаж хийж, тухайн жилийнхээ ололт амжилт, алдаа оноог хэлэлцэж цаашдын зорилгынхоо талаар ярилцав. Хүрэлцэн ирсэн эцэг эхчүүддээ баярлалаа.
2023-2024 онд нийт 12 багшийн бүрэлдэхүүнтэй ажиллаж, сурагчид маань сурсан, мэдсэн зүйл ихтэй, олон арга хэмжээнд идэвхтэй оролцож, авъяас чадвараа хөгжүүлсэн байна. Багш, сурагчдадаа цаашдын сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
Зуны амралтаа гэр бүлтэйгээ, эх орондоо сайхан өнгөрүүлээд намар 9 сард эргэн уулзацгаая.
#Мэндчилгээ
Элбэрэлт сайхан ээжүүддээ, энхрий бяцхан шавь нартаа эх үрсийн баярын мэндийг дэвшүүлээд аз жаргал инээд хөөрөөр дүүрэн бялхаж явахыг ерөөе. 👏👏👏👏👏👏👏🎉🎉🎉 🎉🎉🎉
Шавь нар маань монгол хэл бичгээ судалсаар унших, бичих, ярих чадвар нь өдрөөс өдөрт сайжирч байгааг харахад баяртай байна. Япон орны хэл, соёлыг сурч судлахаас гадна өөрийн эх хэл, соёлоо мартахгүй давхар сурна гэдэг жижигхэн хүүхдүүдийн минь биенд багтаж ядамгүй зүйл гэдгийг та бүхэн мэдэх биз ээ. Энэ олон зүйлийг нэгэн зэрэг сурч мэдэхийн тулд дасан зохицож, ойлгож, хичээнэ гэдэг гайхалтай биш гэж үү😊
Өнөөдөр эх үрсийн баяраар хүүхдүүдийнхээ сурсан мэдсэн зүйлийг гайхуулмаар санагдлаа 🤭
" Монгол хүүхдийн ордон"-ы авьяаслаг хүүхдүүд маань " Хаврын баяр "-таа амжилттай оролцлоо.
Токио болон Цүкүба салбарын нийт сурагчид монгол дуу, бүжгээрээ үзэгч олноо баясгаж хүн бүрийн хайрыг татсан хамгийн хөөрхөн үзүүлбэрийн нэг болж чадсан гэж найдаж байна.
Ямар ч хичээл зүтгэл, хөдөлмөрийн ард гэр бүл хэмээх хүндэт хүмүүс байдаг. 😍
Хүүхдүүдээ идэвхжүүлж дууны үг болон бүжгийн хөдөлгөөнийг мартуулахгүйн тулд гэртээ давтуулах, хүргэх - авах, сэтгэлзүйг нь бэлдэх гээд асуудал их гардаг билээ. Үүнийг үл хамааран монгол хүүхдийн ордоныхоо багш нараа урмаар усалж, үйл ажиллагаа болгоныг үргэлж дэмжин ажилладаг эцэг эхчүүд та бүхэндээ маш их баярлалаа 💯
🎌 Япон улсад сурч, ажиллаж амьдарч байгаа нийт 🇲🇳 монголчуудын жилдээ ганц удаа цуглаж, монгол дуу хөгжим сонсох, үндэсний хоолоо зооглох, үндэсний дээл хувцсаа гайхуулах, эх орноороо бахархах, үндэсний гэх тодотголтой бүх зүйлсийг сурталчилдаг өдөр бол " Хаврын баяр " юм.
Энэхүү үйл ажиллагаанд " Монгол хүүхдийн ордон"-ы #токио & #цүкүба салбарын хүүхдүүд маань сурсан дуу, бүжгээрээ монгол ахан дүүстээ мэндчилгээ дэвшүүлэх болсонд таатай байна 😊
➡️ 5 дугаар сарын 4,5ны өдөр ах дүүс, анд нөхдөөрөө " Хаврын баяр"-таа өргөн дэлгэр оролцохыг уриалж байна.
🙁
☝️Гэхдээ бүртгэлээ хийлгээд хүлээлгэнд оруулах боломжтой. Мөн #токио салбартаа элсэлт авсаар байгаа.
Саяхан санагдана 💁
Монгол хэл бичиг, өв соёлоо сургах, монгол хүүхдүүдээ найз нөхөдтэй болгох, эх оронч иргэн болгож төлөвшүүлэхэд тэмүүлж #цүкүбад амьдардаг хүүхдүүдээ цуглуулаад цөөхүүлээ эхлүүлж билээ. Одоо бол цүкүба гэлтгүй холоос хүртэл зориод ирнэ. Олон хүүхэдтэй болсноо бодож баярлавч, хамрагдаж чадахгүй үлдэж байгаа хүүхдүүдээ бодохоор гунигламаар 🥺
Монгол хүүхдийн ордон нь чанартай сургалт олгохыг хичээж, анги дүүргэлт, багш болон сурагчийн цагийн ачааллыг харгалзан үзэж, хүүхдэд тохирсон чадваржуулах сургалтыг зохион байгуулсаар байна.
Бид цаашдаа илүү содон сонирхолтой , үр өгөөжтэй хөтөлбөр боловсруулж ЧАНАР - ҮР ДҮНГ харуулахыг зорих болно.
Бидний үйл ажиллагааг үргэлж дэмждэг эцэг эхчүүд та бүхэндээ талархлаа🙏
Монгол хүүхдийн ордонд өнгө өнгийн цэцэг дэлгэрсэн бүтээлч өдөр болж өнгөрлөө 💐🌺🥀🌹🌷🌻
Учир нь " Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр " тохиож сурагчид маань хайртай ээж нартаа сэтгэлийн үгээ баярын мэндчилгээ болгон бэлэглэв 📝💌💐
Сэтгэлээ шингээж хийсэн зүйлээ ээждээ өгөх гээд яарч буй хүүхдүүд, мэндчилгээгээ хүлээж аваад царайнд нь инээмсэглэл тодрон баярлаж байгаа ээж, хүүгээ 🕺, охиноо 💃 тэврээд үнэрлэж байгаа агшин хөөрхөн байсан.
🎁🎉 маань таалагдсан гэж найдаж байна.
Монгол хүүхдийн ордон маань долоо хоногт 1 удаа хичээллэдэг. Энэ өдрийг хүүхдүүд маань тэсэн ядан хүлээсээр ирдэг бол монгол бүжгийн хичээл нэмэгдсэнээр улам л яарах шинжтэй.
Бүжгийн хичээл дуусмагц:
Багшаа! Багшаа!
Дараагийн долоо хоногт ирнэ биз дээ? гэсээр л хөлсөө арчин ангийн зүг гүйлдэцгээв. Хүүхдүүдийн хувьд монгол бүжгээ бүжиглээд хөгжилтэй, сонирхолтой, бие биерүүгээ харж инээлдэцгээгээд аз жаргалтай өдөр өнгөрлөө. Хүүхдүүдээ харж багш бид нар нь магнай тэнийлээ.
Ганцхан энэ өдөр монгол хүүхдүүдтэйгээ тоглох, ярилцах, найзлах, уулзах, монгол ахуй соёлоо суралцах орчин нь бүрдэж өгдөг юм.
Үе тэнгийн монгол найз нөхөдтэй болохыг хүсвэл бидэнтэй нэгдээрэй😊
:
1.
Байршил: 305-0033 茨城県 つくば市 東新井 24-7
Утас: 080-5485-3918
2.
Байршил: 189-0023 東京都東村山市美住町1-4-1 グリーンタウン美住一番街内
( Seibu line- Күмэгава буудал болон Ясака буудлаас 15 мин алхана)
Утас: 090-6506-2015
3 сарын 10 өдөр МХО Токио салбарт нээлттэй хичээл явагдана
AriCo(ТББ) -тай хамтарсан Токио дахь салбар маань хүүхэд багачууд, эцэг эхчүүддээ үүд хаалгаа нээх бэлтгэл ажлаа эхлээд байна.
Манай сургалтанд хамрагдах хүсэлтэй гэр бүл, хүүхдүүддээ зориулан нээлттэй хичээл явуулах тул өргөнөөр оролцохыг урьж байна.
Өдөр : 3 сарын 10 өдөр (Ням гараг) 10:00-13:00
Энэ өдөр эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ танилцах, хүүхдүүдийн Монгол хэлний түвшинг тогтоох дасгал ажиллах, Монгол хэлний хичээл, Монгол бүжигийн хичээлүүдтэй танилцах боломжтой.
Монгол хүүхдийн ордон нь Японд амьдарч буй монгол хүүхдүүддээ эх хэл, үндэсний соёлоо хадгалж үлдэхэд нь хувь нэмрээ оруулахыг эрмэлздэг билээ.
Тиймээс ч бид:
♦️ Хүүхдийн сурч боловсрох цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэх
♦️ Аюулгүй байдлыг хангах
♦️ Системчилсэн сургалтын хөтөлбөрөөр хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон ном сурах бичгээр хангах
♦️ Гоо зүйн мэдлэг, монгол үндэсний бүжгийн онцлог, уян налархай хөдөлгөөний гайхамшгийг мэдрүүлэх
♦️ Монголын нийгэмд зөв үзэл бодолтой, ёс суртахуунтай, эв эеийг эрхэмлэдэг эх оронч иргэдийг төлөвшүүлэх гэх мэт олон талын цогц мэдлэгийг олгохыг зорьж байна.
#Сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг утсаар болон чатаар авах боломжтой.
Байршил: 189-0023 東京都東村山市美住町1-4-1 グリーンタウン美住一番街内
( Seibu line- Күмэгава буудал болон Ясака буудлаас 15 мин алхана)
Утас: 090-6506-2015(Ариунаа)
🥳
Монголчуудын баяр жаргал, ёс заншлын илэрхийлэл болж, өнө эртнээс өнөөг хүртэл үе залган уламжилж ирсэн үндэсний бүжгийн гайхамшгийг
" Монгол хүүхдийн ордон"-ы сурагчид маань мэргэжлийн бүжигчин Б.Эрдэнэбаяр багшийн удирдлаган дор сурах боломж бүрдлээ.
Б. Эрдэнэбаяр багшийн хувьд СУИС-ийг бүжигчин мэргэжлээр төгсөж, үндэсний дуу бүжгийн " ТҮМЭН ЭХ ЧУУЛГА "-д ажиллаж байсан туршлагатай юм. Одоогоор Япон улсад сурч, ажиллангаа арга хэмжээнүүдэд оролцож үндэсний бүжгээ түгээн сурталчилсаар байгаа авьяаслаг, залуу багштай хамтарч ажиллах болсондоо баяртай байна.
Монгол хүүхдийн ордонд маань монгол биелгээ, монгол айзам эгшиглэх болсонг дуулгахад таатай байна.
хичээллэж байна.
.
Хаврын тэргүүн сарын шинийн наймны билэгт сайн өдөр " Монгол хүүхдийн ордон"-ы маань эцэг эх, хүүхдүүдтэйгээ танилцах, уулзалт өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгөөр хүүхдүүд аав ээжийн хамт хөгжөөнт тоглоом тоглож, монгол бүжгээ бүжиглэж, шинэ найзуудтай болж дурсамжтай нэг өдрийг өнгөрүүллээ. Мөн монгол хэлний түвшингээ тодорхойлж, бүлэгт хуваагдлаа.
✏️ Бэлтгэл анги ( 4-6 нас )
✏️ Цагаан толгойн анги ( 6-с дээш нас )
1.
Байршил: 305-0033 茨城県 つくば市 東新井 24-7
Утас: 080-5485-3918 ( Номин )
2.
Байршил: 189-0023 東京都東村山市美住町1-4-1 グリーンタウン美住一番街内
( Seibu line- Күмэгава буудал
болон Ясака буудлаас 15 мин алхана)
Утас: 090-6506-2015 ( Ариунаа )
Монголчууд бидний өвөг дээдсээс уламжлагдан ирсэн төрт ёсны хамгийн том баяр бол " Цагаан сар " юм. Энэхүү баярын гол утга учир нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, уулзаж учрах, ахмад настан, аав ээжээ зорин очиж хүндэтгэх зан үйлд оршдог билээ.
Шинийн гуравны билэгт сайн өдөр Японд улсад ажиллаж амьдарч буй иргэдийн " Цагаан сар " болж уртын дуу уянгалж, морин хуур эгшиглэж, үндэсний дээл хувцсаараа гоёж, монгол хүн бүрийн дархлааг сэргээсэн өргөн, дэлгэр сар шинийн баяр болж өнгөрлөө.
" Монгол хүүхдийн ордон"-ы сурагчид маань баяр үйл ажиллагааг нээн төрийн дуулалаа дуулж, үе тэнгийн найз нөхөд, монгол ахан дүүстээ сурсан дуугаа дуулж, шүлгээ уншиж, бүжгээ бүжиглэн цагаан сарын баярын бас нэгэн чимэг нь байлаа. Манай хүүхдүүд маш сайн байсан 🙆🙆🙆🙆👏👏👏👏
Хүүхдүүдээ ЯГ ЦАГТ нь үндэсний дээл хувцсаар нь гоёод, идэвхтэй оролцож, хариуцлагатай хандсан нийт эцэг эхчүүд та бүхэндээ баярлалаа 🙇
:
Хүүхэд та нартаа " Монгол хүүхдийн ордон"-ы үүд хаалга үргэлж нээлттэй шүү 😊
#Элсэлт👌
Дэлгэрэнгүй мэдээллийг утсаар болон чатаар авах боломжтой.
1.
Байршил: 305-0033 茨城県 つくば市 東新井 24-7
Утас: 080-5485-3918
2.
Байршил: 189-0023 東京都東村山市美住町1-4-1 グリーンタウン美住一番街内
( Seibu line- Күмэгава буудал болон Ясака буудлаас 15 мин алхана)
Утас: 090-6506-2015
Модон луу 🐉 жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн өдөр " Монгол хүүхдийн ордон "-ы багш, сурагчид маань үндэсний дээл хувцсаараа гоёж, инээд хөөр цалгиулан сар шинийн золголтоо өнөр өтгөн, өргөн дэлгэр сайхан хийлээ.
Энхрий бяцхан сурагчдыг минь эрүүл мэнд, эрдэм мэдлэгээр ивээсэн ээлтэй жил байх болтугай.
#Мэндчилгээ
Угтан золгож буй XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн өдрийн мэндийг хүргэе.
Та бүхэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин жаргалтай байхын өлзийтэй ерөөл өргөе.
САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.
⁉️
Багш нар нь та бүхнийхээ сонорыг сайхан мэдээгээр мялаах гээд маш завгүй долоо хоногийг өнгөрүүллээ.
Учир нь тун удахгүй Токиод амьдарч буй хүүхэд багачуудад маань монгол хэл, ёс заншлаа суралцах сайхан боломж нээгдэж байна 👏👏👏
🥳
Монгол хүүхдийн ордон нь Японд амьдарч буй монгол хүүхдүүдэдээ эх хэл, үндэсний соёлоо хадгалж үлдэхэд нь үнэтэй хувь нэмрээ оруулахыг эрмэлздэг билээ.
Тиймдээ ч бид:
♦️ Хүүхдийн сурч боловсрох цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэх
♦️ Аюулгүй байдлыг хангах
♦️ Системчилсэн сургалтын хөтөлбөрөөр хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон ном сурах бичгээр хангах
♦️ Гоо зүйн мэдлэг, монгол үндэсний бүжгийн онцлог, уян налархай хөдөлгөөний гайхамшгийг мэдрүүлэх
♦️ Монголын нийгэмд зөв үзэл бодолтой, ёс суртахуунтай, эв эеийг эрхэмлэдэг эх оронч иргэдийг төлөвшүүлэх гэх мэт олон талын цогц мэдлэгийг олгохыг зорьж байна.
#Элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг утсаар болон чатаар авах боломжтой.
1.
Байршил: 305-0033 茨城県 つくば市 東新井 24-7
Утас: 080-5485-3918
2.
Байршил: 189-0023 東京都東村山市美住町1-4-1 グリーンタウン美住一番街内
( Seibu line- Күмэгава буудал болон Ясака буудлаас 15 мин алхана)
Утас: 090-6506-2015
#ТАЛАРХАЛ
📚 " Монгол хүүхдийн ордон "-ы багш, сурагчдад зориулан бэлтгэсэн цоо шинэ дасгал ажлын ном, гарын авлага маань хүүхдийн тоогоор ирлээ. 🎊👏
" Арвис сургуулийн бага ангийн багш " Монгол хүүхдийн ордон "-ы цахим багш Ц. Дэжидмаа Dejidmaa Tsolmon маань баг хамт олонтойгоо бэлтгэл ангийн гарын авлагыг Япон улсад амьдарч буй сурагчдын нас сэтгэхүйн, онцлогт тохируулан чадвар чадамж, мэдлэг оюунаа шингээн бэлтгэн гаргаад өөрийн биеэр хүргэж ирлээ. Багшийнхаа цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.
ありがとうございます🙇
Хөлөөрөө туулж барахгүй амьдралыг, оюунаараа туулж барах боломжийг хилийн чанадад сурч байгаа хүүхдүүдэдээ олгосон " Арвис " сургуулийн багш, удирдлагуудад талархахын сацуу хүүхдийн төлөөх их үйлс нь үргэлж өөдөө дэвжих болтугай гэж ерөөе. Арвис Сургууль
ありがとうございます🙇
Монгол хүүхдийн ордонд маань бага наснаас өсвөр нас хүртэлх хүүхдүүд хамрагддаг бөгөөд ахисан түвшний ангид өсвөр насны сурагчид олон бий.
:
Өсвөр насны хүүхдэд бие махбодь, сэтгэл зүй, аливаад хандах хандлага, хүнтэй харилцах харилцаа гээд олон зүйл дээр өөрчлөлт явагдаж байдаг. Мөн мэдрэмжээ илэрхийлэлгүй яг л
" Бөлбөө " цэцэг дэлбээгээ хумьдагтай адил өөрийгөө хумьж, нийгмийн оролцоо багасаж, өөрийг нь хүлээн зөвшөөрч сонсож, ойлгох ус, агаар мэт дутагдаж эхэлдэг.
Энэ үеийг даван гарах хамгийн сайн эм бол байдаг. Монгол хэлээ сурангаа шинэ найз нөхөдтэй болж, хөгжилтэй нэг өдрийг хүүхдийн ордондоо өнгөрүүлэх үүд хаалга үргэлж нээлттэй байгаа шүү гэж хэлмээр байна. 😊
Ибараки муж дахь " Монгол хүүхдийн ордон " маань япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдийнхээ бяцхан хүүхдүүдэд эх хэл, өв соёл, зан заншил, улс орныхоо эх түүхийг судлах, эх оронч монгол сэтгэлгээг төлөвшүүлэхэд зорилго тавин ажиллаж байгаа билээ.
Энэхүү том зорилгын төлөө хамтдаа хичээж, оюун бодол, сэтгэл зүрхээ зориулан гар нийлэн зүтгэж буй
Багш нарынхаа танилцуулгыг цувралаар хүргэх болсноо хэлэхэд таатай байна.
#МУГЖ Самандын Жавхлан
#Монгол хүүхдийн ордон (багачууд)
#Монгол улс Төрийн дуулал
2024.01.15
”Монгол хүүхдийн ордон“-ы хүүхдүүд маань
шинээр томилогдон ирж буй онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Баярсайханы хүлээн авах ёслолд оролцон
Төрийн дууллаа дуулаад ирлээ.🎌🇲🇳
Манай сургуулийн Эрдмийн баярт Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн
эрхт Элчин сайд Б.Баярсайхан уригдан оролцож Монгол хэлээ хичээнгүйлэн суралцаж буй хөөрхөн сурагчидад маань урам хайрлан ,талархал илэрхийлж Элчин сайдаасаа батламж гардан авах ховорхон завшаан тохиолоо. Монгол хүүхдийн ордны хүүхдүүд маань өвлийн өвгөн ааваасаа бэлэг авч маш сайхан баяраа тэмдэглэлээ🇲🇳🇯🇵 🎄🥰
Багш ,сурагчид ,эцэг эхчүүддээ сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье🥰Шинэ оноо сайхан угтаарай 🎄🎉
2023.12.23
Монгол эх хэлээ суралцаж буй бяцхан сурагчдын маань эрдмийн баяр сайхан болж өндөрлөлөө. 🇲🇳🇯🇵
Хүрэлцэн ирсэн эцэг эх, зочид төлөөлөгч та бүхэндээ баярлалаа.
Эрхэм хүндэт эцэг эхчүүд та бүхнийгээ Япон дахь Монгол хүүхдийн ордоны эрдмийн баярт хүрэлцэн ирэхийг урьж байна.🇲🇳🇯🇵
Хэзээ: 2023-12-23
Эхлэх цаг: 11:00-14:00
(Сурагчид 10:00 цагт ирнэ)
Хаана:Ибараки YMCA-ийн байранд
(〒305-0033 茨城県つくば市東新井24-7)
Япон дахь Монгол иргэдийн өнөөгийн байдал болон тулгамдаж буй асуудлаар Монгол улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яам, Хилийн Чанад дахь Монголчуудын зөвлөл ,НҮБ-ын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран зохион байгуулсан уулзалт боллоо.Энэ уулзалтанд Монгол улсаас ГХЯ-ны консулын газрын дэд дарга Ч.Батбилиг ,Монгол улсаас Япон улсад суугаа элчин сайд Б.Баярсайхан ,НҮБ-ын шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Даниел Квеку Сэм ,ХЧМЗ-ын дэд дарга А.Долгион нар хүрэлцэн ирж оролцлоо.
Иргэд ,ТББ,Холбоодоос нийт 70 гаруй хүн төлөөлөн оролцлоо.Санал хүсэлтээ нээлттэй илэрхийлж хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа🇲🇳
2023.12.09
Монгол хүүхдийн ордонд маань 2023.11.11-ээс Токиогийн гадаад хэл судлалын оюутан (Монгол хэл судлаач) Нозоми Цүчио сан ирж багшилж байгаа.
Нозоми багш маань Монголоор маш сайн ярьж бичдэг.😊
Монгол хүүхдийн ордон маань цаашдаа үйл ажиллагаагаа өргөжүүлж Японд төрж өссөн төдийгүй Монголоос ирээд удаагүй хүүхдүүд хамт суралцахад гүүр болох үүднээс энэхүү багшийг урьж авчирч байгаа.🎌🇲🇳
Гадаад хүн Монгол хэл сурахад тийм амар биш шүү дээ. Монголын түүх соёл, эх хэлийг дурлан судалж байгаа Токиогийн гадаад хэл судлалын тэнхимийн оюутнуудын урлагийн үзлэг
2023.11.22-26 хооронд( Нозоми багшийн ангийнхан Хөхөө намжилын домгоор жүжигчилсэн тоглолт үзүүлнэ )болох гэж байгаа юм байна. 😇
Тус өдөрлөг дээр олон орны амтат хоол идэх боломжтой гэсэн шүү. 😋
Та бүхэн маань дэмжээд очиж үзээрэй.
https://gaigosai.com/
Дээрх линкээр орж албан ёсны мэдээллийг нь аваарай.
Баярлалаа.😊
Нарлаг дулаахан өдрийн мэнд🌞😊
Өчигдөр хүүхдүүд маань шинэ үсэг, дүрэм үзэж,
Хичээлийн дараа эрдмийн баярт үзүүлэх дуу бүжгээ бэлдсэн.
2023.11.19🍂🎌🇲🇳
ここをクリックしてあなたのスポンサー付きリスティングを獲得。
ビデオ (すべて表示)
カテゴリー
事業に問い合わせをする
ウェブサイト
住所
24-7 Higashiarai
Tsukuba-shi, Ibaraki
3050033
営業時間
10:00 - 14:00 |
Tsukuba-shi
Road to Fuji là nơi chia sẻ các nguồn học tiếng Nhật, thông tin chính thống về học tập tại Nhật và giới thiệu văn hóa Nhật Bản. Road to Fuji KHÔNG phải là trung tâm Nhật ngữ - tư ...
茨城県つくば市天王台1-1/1
Tsukuba-shi, 305-8577
卓越大学院筑波大学ヒューマニクス学位プログラム(5年一貫制博士課程)の公式Facebook ページです。This is an official Facebook account of the Ph.D. Program in Humanics, University of Tsukuba.
茨城県つくば市研究学園一丁目1番地 1
Tsukuba-shi, 305-8555
Google 教育者グループ(GEG)は、教室内外でテクノロジーを通して児童生徒のニーズを満たすために、互いに学び、共有し、影響し合う教育者のコミュニティです。