Gantogoo.S
Nearby public figures
도봉구 쌍문동
대한민국 서울특별시 강남구 청담동
01000
04570
8700244
Galleria Foret
01000
Seaul Korean
Thank you so much for visiting my page.
Миний хуудсаар зочилж, үргэлж дэмжиж байдагт БАЯРЛАЛАА. Verified
Нар буцаж байна даа...
Нам гэдэг уг нь муухай зүйл биш юм л даа.
Намыг муухай харагдуулдаг ийм хүмүүсээ намууд яагаад байлгаад бүр дэвшүүлээд, өөгшүүлээд байдгийг үнэхээр гайхдаг.
Ёс зүй түй ч алга даа.
Хүний өмнөөс ичнэ гэдэг хамгийн муухай мэдрэмж.
Дэд бүтэц, Тээвэр ложистикийн бодлого | Мэтгэлцээн 2024 - Дугаар 12
#Мэтгэлцээн2024
Нам харгалзахгүй
Нас харгалзахгүй
Хүйс харгалзахгүйгээр ЗӨВ гэж дүгнэсэн, итгэж байгаа нэр дэвшигчид бас байнаа байна.
Мөрийн хөтөлбөрүүдийг нь уншиж танилцсаар л байна.
Бүгд хэрэгжвэл ёстой ЖАРГАЖ үхэхээр л гайхалтай сайхан мөрийн хөтөлбөрүүд байдаг шүү хэхэ
Тэнгэр болон Үндэсний тв-ээр явагдаж байгаа МЭТГЭЛЦЭЭНҮҮДИЙГ үзэж байна.Тос өөх нь ялгараад л байна.Та бүхэн минь ч бас заавал үзэж сонирхоорой.
Одоо хэдхэн хоног ЗАЛУУЧУУДАА жаахан улс төрийн идэвхтэй байж нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг заавал уншиж өнгөрснөөсөө СУРГАМЖ авч ИРЭЭДҮЙГЭЭ гэрэлтэйгээр төсөөлж өнөөдөр зөв сонголтоо хийх хэрэгтэй байна шүү.
СОНГУУЛЬДАА заавал идэвхтэй оролцох юм шүү.
Ёстой тэнгэр цэлэмтэл хэллээ дээ хөөрхөн буурай маань❤️
Ус зайлуулагчгүй Улаанбаатар урсаж байна даа.
Хичнээн жил ингэж урсах юм бэ НИЙСЛЭЛЧҮҮДЭЭ‼️
Өдийг хүртэл ус зайлуулагчаа хийдэггүй, хийх сэтгэлгүй, хийж чадахгүй хэнээтэй, унхиагүй гарууд дахиж сонгогдоно гээд жүжиглээд явж байгааг харах үнэн бөөлжис хүрч байна‼️ Одоо бид юу ч хийдэггүй хулгайч нарыг бүгдийг нь зайлуулах хэрэгтэй.
Монголд ирсэн цагаасаа л ус зайлуулагчаа хийгээчээ, үер ус хэцүү байна, саарал усаа ашиглаач, үерийн далангаа анзаараачээ гэж 7 жил хэлж ярьж, асуудал хөндөж хичнээн ч зурган пост оруулж хичнээн ч лайв хийв дээ.
Яг үнэндээ иргэд бидэнд асуудал байгаа шүү‼️
Нийлээд хэлж яриад, шаардаж шахаад, амьдрах орчноо өөрсдөө өөрчлөөд явах ямарч идэвхи санаачлага, иргэний зориг алга даа нээрээ.
Нэг зүйлийг гайхаад байгаа юм.
МАН-ыг төлөөлж оролцсон С.Эрдэнэбат нь бүхэл бүтэн 200 гаруй мянган гишүүнтэй, МҮЭХ-ны ерөнхийлөгч хүн.
Гэтэл 230 мянган ажилчны эрх ашгийг ажил олгогч, Засгийн газрын өмнө төлөөлөөд явж байх ёстой хүн эрх баригч намаас жагсаалтад нэр дэвшээд УИХ-ын гишүүн болохоор явж буй ёс зүйгүй үйлдэл гэдгийг юун түрүүнд хэлмээр байна.
Үүгээрээ энэ хүн МҮЭХ-ны дүрмэндээ харшилсан үйлдэл гаргаж байгаа гэдгийг мөн хэлье.
Тусгай хуультай, төрөөс санхүүждэг, татвар авдаг байгууллага шүү дээ.
Үүнийг л ерөөсөө ойлгохгүй байгаа юм даа.Харин энэ МЯГМАРДОРЖ гэх Mgmr Dorje залуу ёстой зөв ярьж байсан.
Юу ч гэмээр юм бэ дээ.
Өчигдөр TenGer TV -ээр шууд дамжуулсан Дижитал Шилжилт Мэдээллийн Технологи сэдэвт мэтгэлцээний лайвыг бараг 9к хүн үзэж байсан.Тийм ээ энэ чухал сэдэв.Мэдээж оролцож байгаа хүмүүсээс их шалтгаалсан байх л даа.
Сайн муу сенсацдын эзэд болох Гүндалай, Жаргалсайхан, Учрал нарын нэр дэвшигчид оролцож байсан болохоор үзэлт сайн байсан байж магад.Нэг ажигласан зүйлээ хэлэхэд асар их үзэлттэй байж байснаа нэр дэвшигчид хаалтын үгээ хэлэх агшинд шууд 2к болж эрс буурсан нь үнэхээр сонин санагдсан шүү хэхэ
Гэтэл өнөөдөр дээрхээс илүү анхаарлаа ХАМГИЙН ИХЭЭР хандуулах ёстой ХҮҮХЭД ХАМГААЛАЛЫН тухай мэтгэлцээний лайвыг ердөө 200~300 гаран л хүн үзэж байх жишээтэй.
Эвий дээ...Үл хайхрагдсан Монголын хүүхэд багачуудаа өрөвдөх шиг.Өнөөдрийн мэтгэлцээнд оролцогчид нэг эрэгтэй нэр дэвшигчээс бусад нь Нара нарын эмэгтэйчүүд байв.
Үндсэндээ бүгд ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН талаар хангалттай мэдлэг мэдээлэлгүйгээс гадна асуултаа ч асуудлаа ч ойлгохгүй байгаа нь үнэхээр харамсалтай санагдсан даа.Сандарсан байхыг үгүйсгэхгүй ч уг сэдвийг мөрийн хөтөлбөртөө хэрхэн тусгасан, ямар бодлого боловсруулснаа товч бөгөөд тодорхой хэлж чадсангүй.
Лайв хийж орилох нэг өөр, кейс барьж попрох нэг ондоо гэдгийг сайн мэддэг байгаасай.Зарим нэр дэвшигч нь бараг өөрөө хүүхдийн эрхийг зөрчдөг, олон нийтийн сүлжээгээр ёс бус үг хэллэг хэлдэг, ёс бус үйлдэл гаргагч ёс зүйгүй нэгэн байх жишээтэй.
Дараа дараагийн мэтгэлцээнүүдээ сайн үзээрэй гэж зөвлөе дөө.
Тэнгэр тв-дээ баярлалаа.
#Мэтгэлцээн2024
Хүүхэд хамгаалал | Мэтгэлцээн 2024
Заавал үзээрэй.
Оролцогчид “Хүүхэд хамгаалал” гэсэн сэдвийн хүрээнд 5 үеийн турш мэтгэлцэх болно.
#Мэтгэлцээн2024
Нэвтрүүлгийн зураг авалт борооноос болж зогсов.Студидэд үргэлжилхээр болов.
Бороонд дэндүү дуртай ч үер болохвы гэсэн айдас.
Мэтгэлцээн 2024
Өнөөдөр TenGer TV дээр маш чухал "Хүүхэд хамгаалал" сэдэвт мэтгэлцээн болох юм байна шүү.
Бүгд нэг анхаараад үзээрэй.
Намууд, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт энэ асуудлаар хэр тусгагдсаныг харцгаая.
#Мэтгэлцээн2024
Lodoi Nasanbuyan найзын минь захиалга авч оруулж ирж байгаа зуны чамин хэрнээ чанартай загваруудыг сонирхоорой, захиалгаа өгөөрэй бүсгүйчүүд минь.
Найзын минь онлайн дэлгүүр Nasaa’s fashion store шүү.
Амжилт хүсье мундаг хөдөлмөрч найздаа
Мэтгэлцээнээ заавал үзээрэй Монголчуудаа.
Хүссэн сургуульдаа орж чаддаг нь угаасаа ховор.Гэхдээ хүсээгүй сургуульдаа орсон ч гэлээ тултал нь сураад амжилттай байх нь маш их байдаг шүү дүү нар минь.Зүгээр л хичээх хэрэгтэй шүү.
Өглөө эрт ӨГЛӨӨ ХӨТӨЛБӨРТ орлоо.
ЭЕШ-таа удахгүй өгөх дүү нартаа АМЖИЛТ.
Хулгайч нар бие биенээ магтаад ийм ч сайн хүн,тийм ч юм хийсэн гээд хээв нэг жүжиглээд, инээгээд, пялдагадаад миний клипнээс ч гоё видео хийчихсэн, хэдэн сүнсээ худалдсан нөлөөлөгч нэртэй новшнуудаар нэг үгээ давтан хэлүүлээд дахиад сонгоорой бид үнэхээр лаана гээд байж байгааг харах үнэхээр огиудас хүрч дотор муухайрч байна🤑🤮😡
Өглөөний МЭНД
Яг үнэндээ хорвоог муу зүйл хийж байгаа хүмүүс биш, муу зүйлийн хажуугаар чихээ дарж, нүдээ хаагаад, амаа хамхиж байгаа хүмүүс сөнөөдөг гэж үг байдаг.
За тэгээд өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
ДУТАГДАЛЫН ХАЖУУГААР ДУУГҮЙ ДУУГҮЙ БҮҮ ӨНГӨР‼️
Хар шөнөөр хүүхэд, хөгшид, иргэд ид унтаж байх үед ИХ БУУГААР буудаж байгаа юм шиг л яндангаа тасхийлгэх буудуулах бүдүүн яндангуутаа‼️(бөгс нь өтсөн хэсэг ухамсаргүйчүүдээ)
Та нар үнэхээр болиоч ээ‼️Хичэээн хүүхэд айн сэрж, хичнээн хөгшдийн зүрх нь салгалж байгааг мэдэх үү⁉️
Цирк, фантом, их дэлгүүр орчимд нээрээ шөнийн амар тайван байдал алдагдаж хэт дураараа аашилж нийтийн эрх ашгийг бодолгүй мотоцикл, машинуудаа орилуулж чарлуулах асуудал жилээс жилд ихсэж үнэндээ хэрээс хэтэрч байна.(Дөнгөж сая 12:30, 01:09-д хэн нэгэн дураараа аашлагч үнхэлцэг хагартал яндангаа буудуулсаар төв замыг эзэгнэж байна)
Өөр хаана хаана шөнийн амар тайван байдал алдагдаж байгааг доор комментоор бичнэ үү⁉️
Энэ орчимд байх иргэд нийлж нэгэн групп болж хамтдаа тэмцэхээр болж байгаа шүү гэдгийг хэлье.Нялх үрээ ийм аймшигтай дуунаар цочин сэрж байгааг харах ууртай аавын хилэн, ээжийн үзэн ядалт, өдөржин ажиллаад унтах гээд хэвтэж байгаа залуугийн бухимдал, нас өндөр болсон эмээ өвөөгийн хорсол ЮУНД ч хүргэж мэднэ шүү БҮДҮҮН ЯНДАНГУУД болон МОТОЧУУДАА‼️
Та нарт хүн чанар, ёс зүй, бусдыг хүндлэх, айж ичих, үүргээ ухамсарлах ёс суртахуун түй ч алга.
Залуусыг ойлгож байгаагаа.Хоббигоо ухамсартайгаар хөгжүүлдэг залуус байна.Гэхдээ энэ жижиг хотоос шөнө гарахад ердөө 15 минут л болно.
Хүссэнээ хийж болох хангалттай замууд хотыг тойроод байна.Шөнийн цагаар хотын төвөөр орлуулахаа л больчих гэсэн.Тэр гадаадын 10, 20 саяараа амьдардаг том хотууд шиг биш шүү дээ энэ жижигхээн УБ маань.
Улаанбаатар хотын дуу чимээний бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг ТА БҮХЭН мэдэж байна уу⁉️Дуу шуугианы тахалд чимээгүй өртөж хордож хохирсоор байгаагаа мэдэж байна уу⁉️
Чиний эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэдгийг хамт амьдарч байгаа бол байнга санаж яв‼️
Ямар нэгэн шийдэл олохгүй бол жилээс жилд эрх дураараа аашлах ёс зүйгүйчүүдийн тоо олширч энэ жижигхэн хотын иргэдийн амар тайван байдлыг алдагдуулсаар байна шүү Тээврийн Цагдаагийн Алба Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв ‼️
Больчих л доо залуусаа‼️
Жаахан ухамсартай бай л даа‼️
Өглөөний МЭНД.
Ямар ч сайхан амлалт өгч байсан ХУЛГАЙЧ, ХУДАЛЧ нарыг бүү сонгоорой‼️
Яаж ч хэцүү байсан мөнгөөр өөрийнхөө саналыг бүү худалдаарай‼️
Алтан дээр суусан гуйлгачин шиг хэр удаан ингэж амьдрах вэ хэдүүлээ⁉️
Арга билгийн ухаанаа хэзээ хөгжүүлж сэтгэл амгалан амьдрах вэ олуулаа⁉️
Хууртаж, хулихдуулж ханалаа...
Хүнээ хөгжүүлэх СОНГУУЛИЙГ өдий хүртэл хүсэн мөрөөдөж, итгэсээр ирсэн болохоос биш
Хүний амьтай СОНГУУЛИЙГ харах новшийн хувь тавилангаа харааж суух цаг ирэх юм гэж даанч бодсонгүй ээ...
Өмнө нь хийгээгүй байж одоо би хийнэ гэж байгаа хүмүүсийг гайхдаг‼️
Дэмжээд гүйгээд байгаа хүмүүсийг бүүр ч их гайхдаг даа‼️
Зөв гэж бодсон хүнээ НАМ ХАРГАЛЗАХГҮЙ, НАС ХАРГАЛЗАХГҮЙ, ХҮЙС ХАРГАЛЗАХГҮЙ чимээгүйхэн очиод дугуйл‼️
Өнгөрснөөсөө СУРГАМЖ авч
Ирээдүйгээ САЙХАНААР төсөөлж
Өнөөдрөөрөө ЗӨВ сонголт хийцгээе залуусаа‼️
Бэлэг тараадаг, бэлэн мөнгө тараадаг, бэлэн цэцэн амлалт өгдөг худалч, хулгайч нараасаа салцгаая‼️
Сонгуулиас өмнө үүнийг заавал ҮЗ‼️
ГУЙЖ БАЙНА.
МАШ ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ ШҮҮ МОНГОЛЧУУД МИНЬ.
Сонгуулиас Өмнө Үзээрэй Хө! Сонгогчдын боловсролд зориулсан цуврал контент #200:00-02:50 Сонгууль гэж юу вэ?02:50-04:54 Сонгуулийн тогтолцоо гэж юу вэ? | Мажоритар ба Пропорцианаль04:54...
Техник Технологийн Дээд Сургууль - IET -ийн төгсөлтийн баяр дээр ирлээ.
Амьдралд хөл тавьж байгаа оюутан залуусдаа урам зориг өгөх амжилтын тухай лекцээ уншихаас гадна ая дуугаа өргөнө.
Мөн хамгийн сайхан нь энэ сайхан сургуулийн сүлд дууг дуулахаар болсон ба хөгжмийг МУУГЗ, Төрийн соёрхолт Л. Балхжав, шүлгийг Д. Ган-Очир ах маань бичиж "БИДНИЙ СУРГУУЛЬ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ" хэмээх гайхалтай сайхан уран бүтээл төрөн гарлаа.
Тус сургуулийн оюутны зөвлөлийн дарга Т. БАТБУЯН гээд ёстой ажил хэрэгч залуутай сайхан найз нөхөд боллоо.
Бүгдэд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
Click here to claim your Sponsored Listing.
Videos (show all)
Category
Contact the public figure
Website
Address
Ulaanbaatar
Seoul
Seoul
Lee is a South Korean actress. She is best known to worldwide audiances for her lead role in the hugely successful Korean historical drama Dae Jang Geum.
Seoul
travel & fine art photography from 28 countries on 5 continents. very extensive asia collection. prints & images available for sale. www.arjunpurkayastha.com
Seoul
Park Jae Jung is a South Korean model and actor who became famous because of his latest hit series Y
Seoul
Ji Sung is a South Korean actor, born on 27 February 1977. He is best known for his roles in popular drama series such as Save the Last Dance for Me and Sunshine Hunting. To end...
Seoul
UNOFFICIAL FANPAGE *Birthday: 1981-03-03 *Husband: Ki Tae Young *GG Ent
Seoul
FANSITE_ Birthdate: 1978-Nov-06 Wife : Han Ga In (since April 26th, 2005)_ 935 Ent