Content Linked

Видео хичээл, хүчилтөрөгчийн гоо сайхан, уран зураг, хүүхдийн хувцас хэрэгсэл, урц майхан худалдаа

Photos from Oyu Tolgoi's post 06/09/2024
20/03/2022

Суралцагч маань эхний 2 өдөртөө өөрийнхөө тухай анхан шатны текст боловсруулж, бичлэгээ өөрөө эвлүүлээд, слайдуудаа бэлдсэн байгаа.
Эхний бичлэг багшийг дагаж хэлсэн, дараагийнх нь ганцаараа уншсан. Бичлэг болон слайд бэлдэх үед текстийг олон давтаж сонсох, бичих, унших нөхцөл бүрдэж байгаа тул сонирхолтой хэлбэрээр хэлээ сурч байгаа гэсэн үг.

Beginner to Pro FREE Excel Data Analysis Course 14/02/2022

He is cool:

https://youtu.be/v2oNWja7M2E

Beginner to Pro FREE Excel Data Analysis Course You asked for it. Here is my free course to help you kick start your data analytics journey. In this comprehensive video, learn:1) How to approach a data ana...

How to make stress your friend | Kelly McGonigal 14/02/2022

Орчуулгатай юм байна, дунд-гүнзгий шатныханд дажгүй хичээл болох юм байна. Бас сонирхолтой судалгаа санагдлаа:

https://youtu.be/RcGyVTAoXEU

How to make stress your friend | Kelly McGonigal Visit http://TED.com to get our entire library of TED Talks, transcripts, translations, personalized talk recommendations and more.Stress. It makes your hear...

13/02/2022

Англи хэл - Анхан-дунд шатныхандаа манжингийн үлгэрээр хөөрхөн хичээл бэлдэж байна, 1-23-р хичээлүүдээ үзэж дуусаад хүлээж байгаарай. Мөн дунд шатны 3 хичээлээ өөрийн болгоорой.

30/11/2021

18-23 р хичээл бэлэн боллоо. (30 минутын видео, 18000₮)

Англи хэлний анхан шатны уг хичээл нь сонсголын аргад тулгуурлан хялбар үр дүнтэй аргаар суралцах боломжийг бүрдүүлэх 30 минутын видео юм.
Хичээлийг боловсрол судлалын магистр зэрэгтэй багш Х.Тэгшжаргал бэлтгэж, тайлбарласан бөгөөд та хичээлийг худалдан авснаар манай хаалттай группд нэгдэж хичээлийг бүрэн эхээр үзэх болон нэмэлт мэдээлэл авах боломжтой.
Мөн уг хичээлийн хамт бусад 5 хичээлийн PDF файлыг и-мэйлээр хүлээн аваарай.

13/11/2021

Англи хэлний гүнзгий шатны хүмүүст зориулсан орчуулгын жишээнүүд Эрдэмт багш Гунтан Гинпочегийн
“Хал үзсэн буурлын сургамж” зохиолоос эхэлж байна.

Paraphrase of Gungtang Rinpoche’s
"Advice from an Experienced Old Man"

Орчуулсан: Цоомоо, Баатарсүрэнгийн Баярмагнай
Тоймлон үзсэн: Дэмбэрэлдоржийн Хулан
Хянан тохиолдуулсан: Хүрлээгийн Тэгшжаргал, Баатарсүрэнгийн Баярмагнай

Эх зохиолын тухайд
“Хал үзсэн буурлын сургамж” зохиолыг Төвдийн их багш Гунтан Ринпоче (1762-1823) бичжээ.
Энэхүү зохиолыг Гэвш Наванг Даргэе (1921-1995) өөрийн эх хэл болох төвд хэлээр 1975 оны 9 сарын 5-12 -нд Энэтхэгийн Дарамасалад ярьжээ. Гэвшийн шавь, дахин төрлийг олсон лам Шарпа Гинпоче түүний лекцүүдийг англи хэлрүү амаар хөрвүүлснээс доктор Александр Берзин тэмдэглэлүүд хийж авсан бөгөөд хожим энэхүү өгүүллэгийг уг тэмдэглэлүүдээсээ авч бичжээ.
Гунтан Ринпочегийн эх зохиол нь судар шастирт тулгуурлагдсан бөгөөд яруу найргийн хэлбэрээр урсам сайхан бичигдсэн олон сургаалт үлгэрүүдийг багтаасан байдаг. Уг зохиолын бутэц нь ерөнхийдөө нэгэн настан буурал, залуу хөвгүүн хоёрын харилцан яриа хэлбэрээр туурвигдсан бөгөөд үүний олон сургаалт үлгэрүүд нь өтөл буурал өвгөн залуу хөвгүүнд амьдралын тухай хичээлийг ухааруулах үүднээс өгүүлсэн бага хэмжээний зүйрлэл түүхүүд юм. Эдгээр хичээлүүд нь хүний амьдралын зовлон зүдгүүр, хувирал өөрчлөлт, үнэ цэнийн тухай болон үхлийн зайлшгүйн тухай Буддагийн сургаальд үндэслэгдсэн байна. Сургаалийн гол санаа нь татгалзалыг (магад гарахуйн сэтгэл-самсарын зовлон зүдгүүрээс ангижрах шийдвэр) үүсгэн, номын үйлийг тууштэй хийх, ерөнхийдөө хамаг амьтны тусын тулд гэгээрэлд хүрэх бодь сэтгэлийн үүсэл хийгээд өсөлтийн үндэс суурийг тавихад бидэнд туслах зорилгыг агуулжээ.
Хэдийгээр “Хал үзсэн буурлын сургамж” зохиолын эх зохиол нь яруу найргийн хэлбэрээр бичигдсэн боловч Гэвш Даргэе үүнийг энгийн хүүрнэл зохиолын хэлбэрээр өөрчилсхийн ярьсан байна. Уг өгүүллэгийн хэд хэдэн хэсэг дэх, Гунтан Ринпочегийн сургаальд Гэвш Даргэе өөрийн зүгээс тайлбар өгч тэмдэглэл хийсэн байна. Эдгээр тэмдэглэлүүд нь Гэвш Даргэе уг сургаалийн санаа буюу зорилгод өөрийн зүгээс оруулсан нэмэлт тайлбар бөгөөд эдгээр нь уг өгүүллийн дотор хэд хэдэн хэсэгт догол мөрөөр орсон болно.
—————————————-
Татгалзалыг үгчилж тайлбарлавал: самсарын амьдралын зовлонгоос ангижрах шийдвэр. Энэ нь бүх зүйлээс, амьдралаас татгалзана гэсэн үг биш. Оюун санаагаа зовлон зүдгүүрээс ангижруулж номын үйлийг хийх шийдвэр гаргах гэсэн утгатай.
Самсарыг үгчилж тайлбарлавал: Хүмүүний хүслээс үл хамааран өөрөөр хэлбэл үйлийн үрээр ахин дахин төрөл авч эргэж ирэн төрөх, үхэх, өвдөх шаналахуйн зовлон бүхий оршин буй зүйлсийн амьдралын тойрог.

About the Text
Advice from an Experienced Old Man was written by Gungtang Rinpoche (1762-1823) a prominent Tibetan master of his time.
Geshe Ngawang Dhargyey (1921-1995) delivered a paraphrase of Advice from an Experienced Old Man in his native Tibetan language between September 5-12, 1975 in Dharamsala, India. Sharpa Rinpoche, an incarnate lama disciple of the Geshe, orally translated the lectures into English. Dr Alexander Berzin took notes and later wrote this article from them.
Gungtang Rinpoche’s original text is based on scripture and contains many parables which flow as a story in verse form. Its overall structure is that of a dialogue between an old and a young man, and its many parables are little metaphorical stories that the old man tells the young one in order to impress upon him lessons about life. These lessons are based on Buddha’s teachings about suffering, impermanence, the preciousness of human life and the inevitability of death. The main point of the teaching is to help us to develop renunciation (the determination to be free from the sufferings of samsara) and a devoted Buddhist practice and in general to lay the ground for the birth and growth of bodhichitta, the mind to attain enlightenment for the benefit of all sentient beings.
Although the original Advice from an Experienced Old Man was written in verse form, Geshe Dhargyey paraphrased it in simple prose text. In several places in the article, Geshe Dhargyey makes remarks that are his own personal commentary on Gungtang Rinpoche’s teaching. These remarks are Geshe Dhargyey’s own contributions toward the aim or point of the teachings. They are the indented paragraphs that appear in several places in the body of the text.
——————————————
Renunciation is the willingness to give up problems and their causes and is based on a strong determination to be free from the suffering they engender.
Samsara is the suffering state of cyclic existence characterized by uncontrollably recurring rebirth.

02/11/2021

Сургалтын тухай товч видео (анхан шат, хичээл 10-17)

28/10/2021

Англи хэл - анхан шат
видео хичээл 10-17

30/09/2021

Англи хэл - анхан шат
видео хичээл 1-9

05/09/2021

Англи хэлээр чөлөөтэй ярьж сурах түлхүүр

Ален Хөөг – Англи хэлний багшийн зөвлөгөө

Ален Хөөг бол хориод жилийн багшлах туршлагатай англи хэлийг амжилттай, үр бүтээлтэй сурах гайхалтай аргыг хэрэгжүүлсэн нэгэн юм.

Англи хэлэнд эзэмших хамгийн чухал чадвар юу вэ?
Бусадтай сайн харилцахын тулд та англи хэлний ямар чадварыг эзэмшсэн байх ёстой вэ?
Хариулт нь яах аргагүй чөлөөтэй ярих (fluency) чадвар билээ.
Тэгвэл чөлөөтэй ярих чадвар гэж юу юм бэ?
Энэ нь англи хэл буюу сурч байгаа уг хэлээрээ орчуулахгүйгээр хялбархан, хурдан ярих, ойлгох чадвар юм.
Чөлөөтэй ярих гэдэг нь та төрөлх англи хэлтэй хүмүүстэй хялбархан ярих гэсэн үг. Тэд таныг болон та тэднийг хялбархан ойлгоно. Үнэндээ та уг хэлээр шууд л ярьж, ойлгоно гэсэн үг. Чөлөөтэй ярих нь таны хамгийн чухал зорилго.
Чөлөөтэй ярьдаг болох цорын гац арга зам нь сонсох гэж судалгаагаар тодорхой болсон.
Харин та чөлөөтэй ярих чадварыг эзэмшихийн тулд юу хий ёстой вэ?
Та англи хэлний дүрэм судлаад, ном уншиж судлаад тэр ч бүү хэл англи хэлний сургуульд хамрагдаад ч ТҮГДРЭЛГҮЙ ЯРИХ чадварыг бүрэн эзэмшихгүй.
Үүний хариулт нь: СОНСОХ
Англиар чөлөөтэй чадварыг эзэмшихийн тулд та маш их хэмжээний ойлгогдохуйц, давтагдахуйц зүйлийг сонсох хэрэгтэй. Энэ бол хамгийн шилдэг арга зам. Гайхалтай сайн ярьдаг болохыг хүсвэл та англи хэлийг нүдээрээ биш чихээрээ сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та СОНСОХ хэрэгтэй. Таны чих бол чөлөөтэй гайхалтай ярих түлхүүр юм.
Ямар төрлийн сонсгол хамгийн сайн байх вэ?
Та юуг хэрхэн СОНСОХ хэрэгтэй вэ?
Ойлгогдохуйц: хэрвээ та сонсож байгаа зүйлээ ойлгохгүй бол юу ч сурахгүй. Таны англи сайжрахгүй. Иймээс англи телевизийн суваг үзэх нь тийм ч их тус болдоггүй. Яагаад гэвэл Англи суваг ихэнхдээ хэцүү бөгөөд хурдан байдаг ба та ихэнх хэсгийг нь ойлгодоггүй. Та санал нэг байна уу?
Хэрэв та ойлгохгүй бол, таны англи хэл сайжрахгүй. Тиймээс ойлгоход АМАРХАН дасгал, материалууд нь хамгийн сайн, тохиромжтой СОНСОХ дасгал, материалууд юм. Та ихэнхдээ АМАРХАН материалууд сонсох хэрэгтэй.
Ихэнх оюутан, суралцагчид маш бүр дэндүү хэцүү материалууд сонсдог.
Тэд хангалттай ойлгодоггүй учраас тэд удаан сурдаг. Амархан, хялбархан, ойлгогдохуйц зүйлсийг сонс тэгвэл таны ярианы чадвар хурдан сайжирна.
Ойлгох нь чөлөөтэй ярьж сурах жорын дөнгөж хагас нь юм. Ганцхан ойлгох нь хангалттай биш. Та бас маш их давтах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл сонсож буй материал чинь давтагдахуйц байх хэрэгтэй. Хэрэв та нэг шинэ үг сонсвол удахгүй л мартаж орхино. Та тэр үгээ 5 удаа сонссон ч, бас л мартах магад. Шинэ үг, шинэ дүрмийг шууд л ойлгодог болтлоо олон дахин сонсох хэрэгтэй.

Хэдэн удаа сонсох шаардлагатай вэ?
Ихэнх хүмүүс шинэ үгийг үүрд тогтоохын тулд өөрөөр хэлбэл насан туршдаа мэдэж байхын тулд 30 удаа сонсох хэрэгтэй болдог.
Үгийг таньж, шууд л ойлгодог болохын тулд 50-100 удаа ч сонсох хэрэгтэй болж магад.

Нарийвчлалтай сонсох дасгал хий

Нарийвчлалтай сонсох дасгал гэдэг нь нэг сэдвтэй олон зүйлийг сонсох гэсэн үг. Энэ арга барил нь олон өөр зүйлийг сонсох гэж оролдсоноос хамаагүй илүү хүчтэй юм. Олон өөр зүйлийг соссон оюутнуудаас нэг сэдэвтэй олон зүйлийг сонссон оюутнууд хамаагүй илүү хурдацтай сурж, сайн ярьдаг.
Жишээ нь: Та нэг илтгэгч хүн сонгоод түүний талаар олон зүйлийг олж мэд. Түүний бүх яриа, дуу бичлэгийн ном podcast зэргийг сонс. Энэ нь гайхалтай үр дүнтэй яагаад гэвэл бүх илтгэгчид өөрийн гэсэн үгсийн сан, дүрмийн хэрэглээтэй байдаг. Тэд эдээрээ байгалаасаа санамсаргүйгээр олон удаа давтдаг. Нэг хүний ярьсан олон зүйлсийг сонссоноор та автоматаа маш их үгсийн сангийн давталтыг олж авах болно. Та хурдан болон гүн гүнзгий сурах болно.
Өөр нэг жишээ нь анхаарлаа хандуулах нэг сэдэв сонгож ав. Жишээ нь та нэг амархан ном уншаад түүнийхээд дуу бичлэгийг сонсоод мөн podcast ийг нь сонсоод киног нь үз.
Би Санфранцискод хичээл зааж байхдаа энэ аргыг хэрэглэдэг байсан.
Би “Charlie and the Chocolate Factory” –ийн дуу бичлэгийг нь сонсгож, киног нь үзүүлээд, кинонд тоглосон жүжигчдийнх нь сурвалжлагыг нь сонсгосон. Миний оюутнууд богино хугацаанд маш их үг сурсан бөгөөд тэдний ярих чадвар нь гайхалтай сайжирсан.

Сонсох цагаа хуваа
Аль нь илүү дээр вэ? Завсарлагагүйгээр 2 цаг сонсох эсвэл өдөртөө 2 цагаа хуваах. Тэгвэл сонсох цагаа хуваах нь хамгийн сайн арга юм. Цагаа өдөртөө хувааснаар та хичээлээ, үг хэллэгээ илүү сайн санаж, илүү хурдан сурна. Тиймээс өглөө 30 минут, таксинд, унаад эсвэл машиндаа 30 минут, 30 минут ажлаасаа гэрлүүгээ ирэх замдаа, эцэст нь унтахаасаа өмнө 30 минут гэж цагаа хувааж сонсох нь илүү үрдүнтэй.
Үнэндээ энэ нь яг миний оюутнууддаа зөвөлдөг хуваарь юм.

Нэгэн зэрэг уншаад сонс
Нэгэн зэрэг уншиж, сонсох нь маш гайхалтай, хүчтэй үр дүнг үзүүлдэг. Ямар нэгэн зүйлийг сонсож байх зуураа түүнийгээ унш. Энэ нь таны дуудлагыг сайжруулдаг.
Сонсож байхдаа унших нь бас хэцүү материалыг ойлгоход тус болдог.

05/09/2021

Гадаад хэл сурах тухай

Гадаад хэлийг аль болох бага хүч, цаг хугацаа зарцуулан сурваас тухайн хүний харьцангуй богинохон амьдрал, улмаар улс орны хөгжилд тус дэм болох учиртай билээ. \Гадаад хэл заах арга зүйн асуудал № 18, 2008, хуудас 79\
Орчин үед техник технологи өндөр хөгжсөн тул бид англи хэлээр бичигдсэн мэдээллийг маш олон хэлбэрээр авах боломжтой.
Сонсголын аргаар гадаад хэлээр ярих чадварыг хөгжүүлж болох талаар урьд нь би багш нар болон гадаад хүмүүсээс сонсож байсан ба өөрөө англи хэлийг сурах явцдаа хэрэглэж байсан арга нэлээд үр дүнтэй санагдсан тул үүнээ баталж нотлох үүднээс сургалтын үйл ажиллагаандаа туршиж үр дүг нь уг гарын авлагаар англи хэлийг сурч хурдан өөрийн хүссэн үр дүнд хүрэх гэсэн эрмэлзэлтэй хэн бүхэнтэй туршлагаа хуваалцахыг зорилоо.
Энэхүү гарын авлагаар англи хэлийг эрчимтэй сурч буй оюутнуудад уг хэлний ярианы чадвараа хэрхэн хурдан, хялбар, сонирхолтой, үр дүнтэй аргаар хөгжүүлж болохыг таниулах зорилго тавив. Мөн ярианы англи хэл заадаг багш нарын өмнө тулгардаг нэг том асуудал нь ярианы хичээлийг ямар аргаар явуулбал үр дүнтэй вэ? гэдэгт хариулт авах явдал, үүнд ч мөн нэмэр болох талтай гэж үзлээ.
Харилцан ярианд суралцана гэдэг нь ганцаараа ярих чадвараа хөгжүүлээд зогсохгүй мөн харилцагчийнхаа хэлж, ярьж буйг түргэн хугацаанд ойлгож, түүний биеийн хэлэмж, дууны өнгө зэрэгт тохируулан харилцаагаа сонирхолтой үргэлжлүүлэх чадварыг эзэмшинэ гэсэн үг юм. Тиймээс англи хэл суралцагсдын хамгийн том асуудал нь англи хэлний орчин бүрдээгүй гэх буюу англиар ярих гадаад хүмүүс тэр болгон олддоггүй гэсэн үнэн боловч нэг талаар өөрсдийн амжилтгүй яваагийнхаа бурууг түлхдэг асуудлыг шийдвэрлэх арга замыг олоход туслах зорилго тавьж судалгаа, туршилт, сурган хүмүүжүүлэх ажлынхаа үйл явцад ажиглаж үр дүг нь үзсэн туршлагаа дүгнэх оролдлого хийсэнд уг гарын авлагын практик ач холбогдол оршино.

Гадаад хэлийг сурах, сургах тухай

Гадаад хэлийг сурч байгаа хүн бүхэн амьдрал ахуй, нийгэм соёлын хүрээнд сонсож ойлгох, ярих, унших бичих чадваруудыг эзэмшиж, харилцааны явцад хэрэглэж чаддаг байх ёстой.
Ихэнх англи хэл суралцагчидын хэл зүйн мэдлэг болон бичих чадвар сайн хөгжсөн байдаг ч амьдрал дээр ташаа дуудлагатай, хүнтэй харилцан ярьж чаддаггүй, хэтэрхий их нуршсан өгүүлбэрийн бүтцийг ашигладаг, ярихаас айдаг, хүний ярьсныг ойлгодоггүй, харилцан яриа өрнүүлж чаддаггүй зэрэг сул талууд ажиглагддаг. Мөн оюутнуудын хувьд шалгалтан дээр бүр илүүтэй ажиглагддаг. Жишээлбэл, ярианы шалгалт амаар авч байхад тухайн сэдвүүдийн хүрээнд материалаа сайтар бэлтгэж байгаад эсвэл цээжилж байгаад шалгалтаа өгчихдөг. Нэмэлт асуулт тавихад ойлгохгүй тохиолдлууд элбэг. Үүний гол учир шалтгаан бол онолын мэдлэг нь дадал, чадвар болоогүй болон сонсголын чадвар муу байгаатай холбоотой билээ.
Гадаад хэл заах гэдэг улам илүү прагматик чиглэлтэй болж, түүнийг төрөлх хэлдээ орсон тэр л жам хуулиар эзэмшиж байдаг гэх онол сургааль дэлхий нийтэд хамгийн өргөн тархаж байгаа нь түгээмэл хандлага болж байна. Хүмүүн нэг л жамаар, нэг үгээр хэлбэл, өөрийн эргэн тойронд байгаа мэдээ чимээг ойлгож байгаагийнхаа хэрээр л хэлд орж эхлэдэг. Энэхүү жам ёсны зүй тогтлыг гадаад хэлний сургалтанд харгалзаж чадвал, аливаа хэлний сургалтын тулгын чулуу болсон үгийн санг идэвхижүүлэх жам ёсны нөхцөлийг бүрдүүлэх боломж нээгдэж болох юм.
Тухайн хэлээр хангалттай хэмжээний зүйл сонсоогүй хүн шууд ярьж сурах нь мэдээж хэцүү. Тэгвэл сонсголын аргаар ярианы чадварыг бие даан хөгжүүлж болно. Энэ нь ихэнх хэл суралцагсдын хувьд танил сонсогдож байж болох ч яг ямар материалыг, хэдийд, хэрхэн, хэр давталттай, ямар хариу үйлдэл үзүүлж сонссоноор ярианы чадвараа хөгжүүлж болох нь бас л тодорхойгүй мэт санагддаг.
Нуршуу, шинжлэх ухаанч, англи хэлний бүх үг, бүх дүрмийг мэдэж байж хэл сурсан болно гэсэн уламжлалт аргаас татгалзах хэрэгтэй.

Ярих гэдэг нь нэг талаас үргэлжлэн урсгах хэлбэр бүхий үргэлжилсэн яриа \монолог\, харилцан яриа болох \диалог\ байдаг учир аль аль нь өөр өөрийн онцлогтой ба хоёуланд нь суралцах нь чухал.
Жишээ нь: Харилцан яриа- харилцаж байгаа хоёр хүн хоорондоо бөмбөг тоглож байгаа мэт асуулт – хариулт – асуулт – хариулт гэсэн загвараар ярилцана. Энэ нь монологийг бодвол шуурхай байдал чухал ба асуулт хариултын хооронд бодох зав байдаггүй юм. Энэ утгаараа харилцан яриа монологоос ч хэцүү гэж үзэж болно. Харилцан ярианд сурахын тулд асуух өгүүлбэрийг зөв тавьж сурах хэрэгтэй. Учир нь янз бүрийн хэлний асуух өгүүлбэрийн болон ер нь өгүүлбэрзүйн үгсийн дэс дараалал нь өөр өөр байдаг учраас үүнд суралцагчид анхаарлаа хандуулж, асуулт тавьж сурах нь чухал байдаг. Ярьж сурахад хэлэх үйл ажиллагааны бусад чадварууд чухал боловч сонсох чадвар бол илүү их үүрэгтэй. Зөвхөн багшийн яриаг сонсоод ч ярьж сурах нь учир дутагдалтай тул сонсголын хичээл бүхий бичлэг байнга сонсож байх шаардлагатай.
Харин гадаад хэлний сургалтанд төвлөрөлт, дагналт онцгой үүрэгтэй. Аливаа гадаад хэлийг богино хугацаанд эрчимтэй, чухамхүү өдөр бүр үг хэллэг нь хоногшин хоногштол төвлөрч, дагнасан зохион байгуулалттай сургалтаар зааж сургах явдал бол гадаад хэлний сургалтын амжилтын нэгэн үндэс нөхцөл юм.
Урьд үетэй адил орчуулагчаар бүх юмаа хэлүүлж хоорондоо ойлголцож байсан явдал нь бараг үеэ өнгөрөөж, шинэ үе бий болсон нь харагдаж байна. Иймд хэлний мэргэжлийн ангийн бус оюутнууд ч гэсэн наад захын ярианы чадвар эзэмших нь чухал ба ярьж сурахад хичээлийн цөөн цаг хангалтгүй учир хичээлээс гадуур өөрсдөө ярьж сурах идэвх санаачлагатай байх хэрэгтэй.
Ярьж сурахад уг хэлний гадаад орчин гол үүрэг гүйцэтгэнэ. Жишээ нь: Гадаадад суралцаж байгаа оюутнууд тухайн улсынхаа хэлээр сайн ярьж сурдаг. Мөн нялх хүүхэд төрөлх хэлнийхээ хэлзүйн дүрэм, үгсийн санг мэддэггүй, зөнгөөрөө \2-3 настайдаа\ хэлд орж байгаа мэт боловч төрсөн цагаасаа эцэг эх, ах эгч нарынхаа яриаг сонссоор дадал зуршил сууж яваандаа сонссон зүйлээ ойлгодог. Тэгээд хэсэг хугацааны дараа ганц нэг үг бувтнан хэлэх гэж оролдсоны эцэст сая үг холбож, өгүүлбэр хэлж ярьж сурдаг билээ.
Үүнтэй зарим талаар төстэйгээр насанд хүрэгчид ч сурч эзэмшсэн үгсийн сан, хэл зүйн дүрэм бусад зүйлийн тусламжтайгаар ярих дадал эзэмшсний үр дүнд гадаад хэлээр ярьж эхэлдэг. Зөвхөн хэлний онол, хэлзүй, үг хэллэгийг мэдсэнээр уншиж ойлгож бичиж чаддаг болсноор ярьж сурна гэж байхгүй. Заавал бичиж сурахад бичиж байж, ярьж сурахад ярьж байж сурна гэж аргазүйчид үздэг. Иймд ярих орчин заавал байх шаардлагатай. Ялангуяа хэлний бус орчинд сурч байгаа оюутнууд энэхүү хэлний бичил орчныг бүрдүүлэх бүхий л аргыг хайх хэрэгтэй. Энэ орчныг зөвхөн хичээл дээр ч биш, хичээлээс гадуур бүрдүүлэхэд хэл сурч байгаа хэн ч бай өөрийн зүгээс идэвх санаачлагатай шаардлагатай.

Англи хэл суралцагсдын өмнө тулгардаг зарим алдаа болон бэрхшээлүүд

Англи хэл суралцагсдын гаргадаг хамгийн том таван алдаа:
Дүрмэнд анхаарлаа хандуулах: Энэ бол хамгийн түгээмэл тохиолддог, хамгийн хортой алдаа. Судалгаанаас үзэхэд үнэндээ дүрэм судлах нь англи хэлний ярианы чадварыг мохоодог гэж гарчээ. Яагаад гэвэл англи хэлний дүрэм нь цээжилж тогтоож, ойлгомжтой ярихад маш төвөгтэй, ярвигтай бөгөөд жинхэнэ ярианы хэл нь үүнээс хамаагүй хурдан байдаг.
Хүмүүс ярьж байхдаа олон зуун дүрмийг бодож, санаж, зөвийг нь сонгож яриандаа хэрэглэх хангалттай цаг хугацаа байхгүй. Хүний зүүн тархи ингэж ажиллаж чадахгүй. Аливаа хэл суралцагч нь эхэндээ дүрмийг санамсаргүй, зөнгөөрөө сурах хэрэгтэй, яг хүүхэд шиг. Ингэж сурахын тулд маш их хэмжээний, дүрмийн алдаагүй англи хэлээр бичигдсэн зүйлсийг сонсох хэрэгтэй тэгснээр хүний тархи автоматаар, санамсаргүйгээр, зөнгөөрөө дүрмийн алдаагүй ярьдаг болно.
Ярихыг хүчлэх: Англи хэл суралцагч, багшийн аль аль нь суралцагчийг бэлэн болохоос өмнө ярьж сурахыг шаарддаг. Үүний үр дүн нь ихэнх англи хэл суралцагчид удаан, өөртөө итгэлгүй, маш их ээрч муурсан байдалтай ярьдаг. Ярихыг хүчлэх нь маш том алдаа. Сонсоход анхаарлаа хандуулан тэвчээртэй бай. Зөвхөн өөрийгөө бэлэн болсон үед л ярих хэрэгтэй, өөрөөр хэлбэл амархан, зөнгөөрөө ярьдаг болсон цагтаа ярих хэрэгтэй. Тэр болтол хүчлэхгүй байх хэрэгтэй.
Зөвхөн сурах бичиг ашиглах явдал: Харамсалтай нь ихэнх англи хэл суралцагчид сурах бичигт байдаг хуучны, албаны, чөлөөт бус англи хэлийг судлаад байдаг. Асуудал юунд байна вэ гэвэл, англиар яригчид найз нөхөд, гэр бүлийнхэн, хамтран ажиллагсадтайгаа ярилцахдаа их хэмжээний хэлц, хэллэг, үйл үг болон хар ярианы хэлбэрийг ашигладаг. Англи хэлтэй хүнтэй харьцахын тулд сурах бичигт бүх анхаарлаа хандуулахын оронд энгийн, өдөр тутмын хэл ярианы хэв маягт суралцах хэрэгтэй.
Төгс төгөлдөр байхыг хичээх: Багш болон суралцагчид аль аль нь алдаан дээр анхаарлаа хандуулдаг. Тэд алдаанд санаа зовниж, алдааг засаж, алдаанаас айж, сандардаг. Суралцагчид төгс төгөлдөр ярихыг хичээдэг. Тэгсэн хэдий ч хэн ч төгс төгөлдөр биш. Англи хэлтэнгүүд цаг ямагт алдаа гаргаж байдаг. Англи хэл сурч байгаа хүн ч бас тэгэх л болно. Сөрөг зүйл дээр анхаарлаа хандуулахын оронд харилцаанд анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Англиар ярих чадвараа хөгжүүлэх хүсэлтэй хүний хувьд “төгс төгөлдөр” ярих нь чухал биш, харин ойлгомжтой, тодорхой байдлаар санаа бодол, мэдээ мэдээлэл, сэтгэлийн хөдлөлөө ойлголцох явдал юм.
Англи хэлний сургуульд найдах: Ихэнх англи хэл суралцагчид сургуульд бүхнийг даатгадаг. Тэд сургууль, багш нар л тэдний амжилт гаргахад хариуцлага хүлээх ёстой гэж боддог. Энэ бол маш буруу ойлголт. Суралцагч өөрөө үргэлж хариуцлага хүлээнэ. Сайн багш тус болж чадна, гэхдээ эцсийн эцэст суралцагч өөрөө л өөрийнхөө суралцах явцад хариуцлагатай хандах хэрэгтэй.
Хэл суралцагчид үр дүнтэй хичээл, материалуудыг олж авч хэрэглэх нь тун чухал ба өдөр бүр уншиж, сонсох хэрэгтэй бөгөөд өөрийн сэтгэл хөдлөл, эрч хүч, сэдлээ зохицуулах ёстой. Эерэг бодолтой, итгэл найдвартай байх хэрэгтэй. Ямар ч багш хүнийг сургаж чадахгүй. Ганцхан суралцагч л өөрийгөө сургаж чадна.
Хэдийгээр энэ алдаанууд нь маш нийтлэг, бараг хүн болгон гаргадаг боловч, үүнийг засаж болно. Суралцагчид энэ алдаануудыг гаргахаа больчихвол, англи хэл сурах аргаа өөрчлөх ба хурдан сурах болно гэсэн үг. Суралцагчдын ярианы чадвар сайжирч, англи хэл сурах дуртай болно.

Сонсох чадварыг хэрхэн хөгжүүлэх түхайд

Тархи болон урт хугацааны ой тогтоолтын талаарх судалгаагаар сонсох чадварыг хөгжүүлэхэд байнгын дасгал, давтлага чухал үүрэгтэй болох нь батлагдаад байна. Сонсох, ярих үйлдэл бол эзэмших ёстой чадвар болохоос мэдлэг биш юм. Сонсох болон ярих чадвараа хөгжүүлэхийн тулд бодолгүйгээр, цээжлэлгүйгээр хэлний мэдээллийг шууд автоматаар тайлан хариулах чадварыг эзэмшвэл зохино. Мөн хэл сурах нь ямар нэг хөгжмийн зэмсгээр тоглож сурахтай адил чадвар эзэмших явдал бөгөөд уг чадварыг эзэмшихэд хамгийн чухал нь тогтмол, үр дүнтэй дасгал, давтлага хийх явдал юм.
\DynEd, How to Study, student handbook version 1.1, 6-р тал\

Хүн өдөр тутмын амьдралынхаа 40 орчим хувийг сонсож өнгөрөөдөг. Хүн аливаа хэлийг хамгийн түрүүнд сонсож, дараа нь ярих, унших, бичих дадлуудыг эзэмшдэг. Ямарваа нэгэн дуу авиаг сонсоод буцааж хариу өгөх, дууриан хэлэх чадвар хүнд бий. Тиймээс англи хэлийг эхлэн сурч буй тэр үеэсээ энгийн хялбар зүйлүүдийг сонсож байх хэрэгтэй.
Нохой хуцаж байна, хүн ярьж байна, үхэр мөөрч байна гэх мэтийг хооронд нь ялгаж байгаа нь бидний сонсох үйл ажиллагаатай холбоотой хүн бүрт байдаг энгийн чадамж юм. Харин хэн юуны тухай ярьж байна гэдгийг мэдэж, түүнд шуурхай хариулах гэдэг нь сонсох ур чадвар юм.
Эхнэр нөхөр хоёр бие биенээ, эцэг эхчүүд хүүхдээ, хүүхэд нь эцэг эхээ, ажлын газрынхан бие биенээ, төр засаг нь ард түмнээ, ард түмэн нь төр засгаа сонсох чадваргүй байвал харилцааны бүхий л шатанд саад бэрхшээл учирна гэсэн үг. Ийм учраас сонсох чадвар бол хүн бүрт зайлшгүй шаардлагатай ур чадвар юм. Нөгөө талаас сонсох ур чадвар нь суралцах чадварын чухал хэсэг юм. Сонсох чадвараа хөгжүүлээгүй хүн амжилттай суралцахад бэрхшээлтэй.
Хүн болгон гадаад хэлтэй болохыг хүсдэг боловч тухайн сурсан хэлээрээ өөрийгөө чөлөөтэй илэрхийлэн ярих тал дээр асуудал үүсдэг.
Сонсох нь бидний амьдралд чухал ач холбогдолтой. Бид хурал, яриа, зөвөлгөөн болон зурагт үзэж байхдаа ч харах төдийгүй сонсож хүлээн авдаг. Хэрэв аливаа зүйлийг сонсож чадахгүй, хэрхэн сонсохоо мэдэхгүй бол буруу ойлгох, буруу үнэлэлтэнд хүрэх магадлал ямагт байна гэсэн үг. Үүнийг нарийвчлан судалж үзэхэд сонсох чадвар эзэмшинэ гэдэг нь урлаг бөгөөд урлагийн бүтээл туурвихтай адил хандах хэрэгтэй гэдэгтэй судлаач эрдэмтэд санал нэгддэг.

Сонсох үйл явцыг:
Бие махбодиор сонсох \hearing\
Зорилготой сонсох \listening\ гэж 2 ангилж болно.
Бие мах бодиор сонсох \hearing\: Бид эргэн тойрондоо гарч буй чимээ, шуугиан, яриа хөгжим зэргийг сонсож дуулах.
Зорилготой сонсох \listening\: Зорилготойгоор хичээл, мэдээ, дуу, хүний яриа, хөгжим зэргийг сонсох.
Сонсох явцад санамсаргүйгээр бидний мэддэг үг хэллэгүүд өгүүлбэрт хэрхэн орж, ямар үүрэг гүйцэтгэж байгааг бид анзааран улмаар зөв ярих эхлэл болдог.

Англи хэлээр кино үзэж сонсгол, яриа, үгсийн сан, дуудлах гэх мэт чадваруудаа хөгжүүлж болно. Кино нь англи хэл сурахад маш сайн сургалтын хэрэглэгдэхүүн болж чадна. Гэхдээ тэднийг зөв сонгон үзэж хэрэглэх хэрэгтэй. Англи хэл дээрх киног нэг дор дуустал нь үзэх нь үр дүн муутай. Бүх зүйлийг ойлгож чадахгүй учир юу ч сурахгүй үлдэнэ гэсэн үг. Нэг үзэгдэл эсвэл хэсэг \2-3 минут\ -ийг бүтэн долоо хоногийн турш үзвэл зохино. Кино ашиглан хэлний чадвараа хөгжүүлэхдээ доорх дарааллын дагуу хичээлэлвэл үр дүн сайн гарах болно:
Эхлээд киноны доогуур төрөлх хэлээр тань орчуулсан бичигтэй үзэх. Энэ нь ерөнхий утгыг нь ойлгоход туслана.
Дараа нь киноны доогуур англи хэлээр бичсэн бичигтэй үзэх. Түр зогсоогоод толь бичгээс шинэ үгнүүдийг харж, дэвтэртээ шинэ өгүүлбэрүүдийг бичих.
Түүний дараа түр зогсоохгүйгээр тухайн үзэгдлээ англи бичигтэй хэд хэдэн удаа үзэх.
Эцэст нь тухайн үзэгдлээ доогуур бичиггүй хэд хэдэн удаа үзэх.
Өдөр бүр энэ дарааллаар долоо хоногийн турш давтвал хэлний чадвар сайжрах болно. Дараагийн долоо хоногт дараагийн хэсэг рүү ороод яг дээрх шиг давт. Киног дуусгахад нэлээд цаг авна. Гэхдээ энэ нь тийм том асуудал биш, учир нь ийм дасгал хийснээр яриа, сонсголын чадвар маш хурдан сайжрах болно. Энэ арга нь маш үр дүнтэй. Энэ дасгалыг хэдэн удаа хийсний дараа эхийг хойш тавьж дан ганц сонсох дасгал хий. Ингэснээр ихийг ойлгож, хурдан сайжрах болно. Үргэж эхийн хамт буй сонсох дасгалыг ашиглах нь зүйтэй.

Spencerian Penmanship for beginners Part 1 | How to write in Spencerian script | Cursive handwriting 03/09/2021

Энэ дасгалыг хараад бичмэлээр гоё бичиж сурцгаая!
Анхан шатны хичээлээр үзсэн 26 үсэг болон үгнүүдээ тус бүр 5 удаа бичмэлээр бичээд багшдаа зураг явуулаарай.

Зураг явуулсан сурагчдад дараагийн хичээлийн урилга явуулнаа :)
https://youtu.be/9FYqm8mhJlk

Spencerian Penmanship for beginners Part 1 | How to write in Spencerian script | Cursive handwriting Hi my audiences,In this video I'm presenting some basics on how to write some basic strokes and the small letters in the Spencerian script.Pen: Pelikan M200I...

24/08/2021

Common Questions and Answers

Сонсголын аргаар англи хэлний ярианы чадвар болон үгсийн санг нэмэгдүүлэх жишээ хичээл.

Photos from Content Linked's post 18/08/2021

Хэвлээд будаарай хүүхдүүдээ! Буддаг зураг хийлгэх зурагнуудаа явуулаарай!

Photos from Content Linked's post 15/08/2021
08/08/2021

About myself - 1

Англиар өөрийнхөө тухай ярьж сурах жишээ хичээл №1

Уг 15 минутын сонсох хичээлийг 3-с доошгүй удаа сонссоноор англи хэлний анхан шатны ярианы чадвар, үгсийн сан сайжирна. 👍

05/08/2021

Dance like no one is watching
– because they’re not,
They’re checking their phones!

Хэн ч харахгүй байгаа юм шиг бүжиглэ,
Яагаад гэвэл хэн ч харахгүй байгаа,
хүмүүс зүгээр л утасаа шалгаж байгаа!

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


БЗД, 13-р хороолол, 18-р хороо, 38-р байр, 1hour Lessons (13-ын дунд зам, Натур төвөөс зүүн тийш, Голомт банкны зүүн талд)
Ulaanbaatar
Other Educational Consultants in Ulaanbaatar (show all)
EARC EARC
Sukhbaatar District, Student's Street, Building MKM-24, 1st Floor
Ulaanbaatar, 210648

EARC NGO is non-governmental organization that first launched its operations in 1996 under the auspices of the Mongolian Foundation for Open Society.

Aegis Academy Aegis Academy
Хан-Уул дүүрэг, Зайсангийн гудамж, Golden Buddha хотхон
Ulaanbaatar, 17023

Зай, хугацаа, санхүүгээр хязгаарлагдахгүй College Admission онлайн платформ. #Paragon

Oyunlag Uils NGO International Education Exhibition Mongolia Oyunlag Uils NGO International Education Exhibition Mongolia
Ulaanbaatar, 976

Оюуны Хөгжлийг дэмжигч Оюунлаг-Үйлс ТББ ҮНДЭСНИЙ ТЭРГҮҮЛЭГЧ ОЛОН УЛСЫН БОЛОВСРОЛЫН ҮЗЭСГЭЛЭН

Speechhub Club Speechhub Club
Ulaanbaatar
Ulaanbaatar

Speechhub Education Center

IEDC- Pearson partner Mongolia IEDC- Pearson partner Mongolia
Erdem Tower
Ulaanbaatar, 14200

Iphone store Mongolia Iphone store Mongolia
Цэцэг төвөөс хойш Макс товер 2 давхар 202
Ulaanbaatar, 15160

Бүх төрлийн Визний мэдүүлэгт санхүүгийн баталгаа бэлт

Япон улсад Тусгай ур чадвартай ажилтан илгээх төв・TOKUTEIGINO Япон улсад Тусгай ур чадвартай ажилтан илгээх төв・TOKUTEIGINO
Тэнгис кинотеатрын хажууд MN TOWER 17 давхарт
Ulaanbaatar

Япон Улсад сургуульд сурах, Богино хугацааны ажлын дадлага, Тусгай ур чадвартай ажилтанаар гэх мэт

Бага ангийн БАГШ Бага ангийн БАГШ
Хан уул
Ulaanbaatar, 976

Бага ангийх хүүхдүүдэд уншуулж сургах

Unlock Mind- суръя, аялъя, хөгжье Unlock Mind- суръя, аялъя, хөгжье
CHD 1-r Khoroo UID Zuun Tald Gandirs 4-402 Toot
Ulaanbaatar, 15170-0001

Филиппин улсын Себү арал дээр байрлах шилдэг англи хэлний сургуулиудад, хямд үнээр суралцуулна.

EGO life journey club EGO life journey club
Ub Tower 1202
Ulaanbaatar, 13374

ЭГО-гоо зөвөөр тодорхойлж илэрхийлж чаддаг, идэвхтэй, хөгжилтэй, аз жаргалтайгаар хамтдаа хөгжье

EMIND МБС EMIND МБС
Чингис Хаан Цогцолбор 1-р хороо 429 тоот
Ulaanbaatar, 14000

Имайнд програмын цогц шийдэл

Medv Medv
Ulaanbaatar, 00976

мэддэгт мэргэн цоохор