Polio-free Mongolia

Polio-free Mongolia

НЭМҮТ-ийн Полиомиелитын лабораториос хөтлөн явуулж байна.

Page run by Polio Laboratory of National Center for Public Health
Official page for Global Polio Eradication Initiative (GPEI) in Mongolia

08/11/2023

НЭМҮТ-ийн Лавлагаа лабораторийн Полиомиелитын нэгж ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албатай цочмог сул саажилтын тандалтыг эрчимжүүлэх асуудлаар хуралдав. Хуралд НЭМҮТ-ийн зөвлөх Ж.Мэндсайхан, ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма нарийн бусад мэргэжилтнүүд оролцлоо. Хурлын үеэр халдварт саа өвчний тандалтын сүүлийн 5 жилийн төлөв, авч хэрэгжүүлсэн ажлын талаар хэлэлцэв. Сүүлийн жилүүдэд буураад буй цочмог сул саажилтын тохиолдлыг ДЭМБ-гаас зөвлөмж болгосон тоонд хүргэх, халдварт саа өвчний үүсгэгч полиовирусийг импортлогдон орж ирсэн тохиолдолд цаг алдалгүй илрүүлэх хяналтын системийг бэхжүүлэх, Ковид-19 цар тахлын дараах тандалтын тогтолцоог эрчимжүүлэх төлөвлөгөө боловсрууллаа.

01/06/2022

Өнөөдөр Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр!

Хүн бүхэн өөрсдийн доторх хүүхдээ хадгалан жаргалтай байгаасай 🙃

!

31/05/2022

Өнөөдөр Дэлхийн Тамхигүй Өдөр!

Тамхи бидний эрүүл мэндэд хор хөнөөл учруулаад зогсохгүй байгаль орчинд сөрөг нөлөөтэй билээ. 💀💀💀🌎🌍🌏

27/04/2022

Дэлхийн дархлаажуулалтын 7 хоног!
2022 оны 4-р сарын 24-30 өдрүүдэд үргэлжилж байна.

#УртУдаанСайханАмьдралыгХүнБүрт!

Photos from Polio-free Mongolia's post 26/04/2022

Дэлхийн дархлаажуулалтын 7 хоног!
2022 оны 4-р сарын 24-30 өдрүүдэд үргэлжилж байна.

#УртУдаанСайханАмьдралыгХүнБүрт!

Photos from Pakistan Polio Eradication Initiative's post 08/04/2022
GPEI-GPEI deeply concerned for health of Ukrainian people amid escalating crisis 30/03/2022

Орос-Украины дайн ба халдварт саагийн дэгдэлт

Сүүлийн мэдээгээр 2022 оны 1-р сард Украин улсад вакцинаас үүдэлтэй полиовирус(ВҮП)-ийн 2-р хэвшинжээр үүсгэгдсэн тохиолдол бүртгэгдсэнээр эргэлтэд буй ВҮП 2-р хэвшинжийн дэгдэлтэд тус улс өртөөд байна. 2022 оны 2-р сарын 1-нд эхэлсэн Үндэсний нэмэлт дархлаажуулалтын аянаар 140,000 хүүхдийг халдварт саагийн эсрэг вакцинд хамруулахаар зорьсон боловч эмнэлгийн мэргэжилтнүүдийг яаралтай тусламжид дайчилснаар энэхүү аян зогсоод байна. 2022 оны 3-р сарын 3-ны өдрийн байдлаар 6 сараас 6 хүртэлх насны 49,329 хүүхэд Полиомиелитын эсрэг идэвхгүйжүүлсэн вакцин (IPV)-ы 1-ээс 2 тунд хамрагдсан байна.

Дайны нөхцөл байдал хүндрэхийн хэрээр хүн амын шилжилт хөдөлгөөн ихэссэн нь эмнэлгийн яаралтай тусламжийн хүртээмжийг бууруулж, халдварт саагийн тархалтыг нэмэгдүүлжээ. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд аль болох олон хүүхдийг вакцинд хамруулахаар чармайн ажилласаар байна. Дүрвэгсдийн маршрутын дагуу вакцинаторууд халдварт саа болон улаанбурханы эсрэг вакцинжуулалтыг хийж байна.

Дэлхий дахинд халдварт сааг устгах хөтөлбөр (GPEI)-ийн түншүүд (ДЭМБ/НҮБ-ын Хүүхдийн Сан) Украин улсад дэмжлэг үзүүлэхээр цаашлаад халдварт саа өвчний тархалтаас сэргийлэх зорилгоор яаралтай хариу арга хэмжээ авах төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.

https://polioeradication.org/ukraine/?fbclid=IwAR1uu4jKuLxxizJZl8-j7tNcfJoM4szBxZSBLCB1tIf0MNURfuoYxDmhc2Q

GPEI-GPEI deeply concerned for health of Ukrainian people amid escalating crisis Insecurity and displacement increase risk of diseases such as polio

Malawi declares polio outbreak 19/03/2022

Өмнөд Африкт орших Бүгд Найрамдах Малави улсын нийслэл Лилонгве хотод полиовирусийн зэрлэг омгийн 1-р хэвшинжээр үүсгэгдсэн цочмог сул саажилт илэрлээ. Лабораторийн шинжилгээний хариугаар Лилонгве хотод бүртгэгдсэн тохиолдол Пакистан улсын Синд аймгийн тохиолдолтой холбоотой болох нь тогтоогдов.

Африк тивд 2016 оноос хойш полиовирусийн зэрлэг омгийн тохиолдол бүртгэгдээгүй. 5 жилийн дараа 2022 оны 2-р сард ийнхүү бүртгэгдсэн нь Полио-чөлөөт улс орнуудад вирус зөөвөрлөгдөн орж ирэх аюул байсаар байгааг санууллаа. Иймд бяцхан үрсээ хамгаалж, халдварт саагийн вакцинжуулалтад идэвхтэй хамруулцгаая!

Malawi declares polio outbreak Brazzaville/Lilongwe – The health authorities in Malawi have declared an outbreak of wild poliovirus type 1 after a case was detected in a young child in the capital Lilongwe. This is the first case of wild poliovirus in Africa in more than five years.

24/10/2021
Iron will 03/08/2021

Iron will I can’t think of a more important moment than right now in the fight against polio.

Want your practice to be the top-listed Clinic in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

Дэлхийн дархлаажуулалтын 7 хоног!                                                    #УртУдаанСайханАмьдралыгХүнБүрт!   ...
Дэлхийн дархлаажууулалтын 7 хоног!
Дэлхийн дархлаажуулалтын 7 хоног!

Category

Telephone

Address


Peace Avenue/17, National Center For Public Health
Ulaanbaatar
13381

Opening Hours

Monday 08:30 - 16:30
Tuesday 08:30 - 16:30
Wednesday 08:30 - 16:30
Thursday 08:30 - 16:30
Friday 08:30 - 18:30