Mininghub.mn

Уул уурхайтай холбоотой бүхий л тоног төхөөрөмж, хэрэг

29/06/2022

Р.Фрийдландын "Ivanhoe Electric" компани IPO-аар 169 сая ам.долларын хөрөнгө босгожээ
------------------------------------------------------------------
Уул уурхайн магнат Р.Фрийдландын “Ivanhoe Electric” (NYSE America, TSX: IE) компанийн гаргасан IPO-аар 169 сая ам.долларын хөрөнгө (2022.06.27) босгосон байна. АНУ-ын Юта, Аризон, Монтана мужид металлын хайгуул, олборлолт явуулдаг тус компанийн 14.4 сая хувьцаа нэгжийн 11.75 ам.доллараар арилжаалагджээ. Анхлан тооцсон нэгж хувьцаа 12.5 ам.долларын үнэд хүрээгүй аж. Гэхдээ АНУ-ад тавдугаар сарын 12-ны өдрөөс хойших хамгийн өндөр дүнтэй IPO-аар тооцогдож байна. Bloomberg-ийн мэдээллээр, он гараад АНУ-ын хөрөнгийн биржүүд дээр нийт 4.9 тэрбум ам.долларын хөрөнгө босжээ. 2021 оны эхний хагас жилд IPO-аар боссон нийт хөрөнгийн хэмжээ 102 тэрбум ам.доллар байсан байна.

-ийн Аризон мужид хэрэгжүүлж буй төсөл нь АНУ-ын хоёр дахь зэсийн орд юм. Түүнчлэн Юта мужид зэс-алтны , Монтана мужид алт, зэс, мөнгөний төслүүдэд олборлолтын үйл ажиллагаа явуулж байна.

"Хангалттай судлагдаагүй АНУ-ад бид металлын томоохон шинэ нээлтүүдийг хийнэ гэдэгтээ итгэж байгаа. Манай компани зэс, алт, мөнгө, никель, кобальт, ванади болон цагаан алтны бүлгийн металл зэрэг критикал минералд төвлөрсөн төслүүд хэрэгжүүлж байна" хэмээн Р.Фрийдланд ярьжээ.

20/06/2022

Р.Фрийдланд зэсийн хайгуулын төслүүддээ IPO хийж, 200 сая доллар босгоно

“Айвенхоу Майнз” компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Роберт Фрийдланд критикал минерал болон зэсийн хайгуулын төслүүд дээрээ 200 хүртэл сая ам.доллар босгохоор төлөвлөж байна. Түүний “Айвенхоу Электрик” компани Нью Йорк болон Торонтогийн хөрөнгийн бирж дээр давхар бүртгэл хийхээр зорьж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Үнэт цаасны хороонд баримтаа өгчээ.

“Айвенхоу Элекрик” компани нь цэвэр эрчим хүчний шилжилтэд шаардлагатай зэс, никель, кобальт болон бусад металын агуулсан хайгуулын төслүүдийг эзэмшдэг бөгөөд зөвхөн АНУ-д төвлөрсөн гэдгээрээ онцлог. АНУ-ын Юта дахь зэс-алтны төсөл, Аризона дахь зэсийн төслөөс гадна мөнгө болон никелийн хайгуулын 10 орчим төсөл эзэмшдэг. Үнэт цаасны танилцуулгад нь дурдсанаар тус компанийн эзэмшдэг төслүүд нь нийт 2.7 сая тонн зэсийн боломжит нөөц, 700 мянган унц алтны боломжит нөөцтэй аж.

Роберт Фрийдланд нь Оюутолгойгоос гадна Конго дахь Камао гээд дэлхийд тэргүүлэх зэсийн том ордуудыг нээн илрүүлсэнээрээ хайгуулын салбарт гайхагддаг нэгэн. Тэрбээр ногоон ирээдүй, эрчим хүчний шилжилтийн ирээдүйн гол түүхий эд бол зэс хэмээн байнга онцолж байдаг. “Айвенхоу Электрик” компанийн зүгээс АНУ дахь хайгуулын нөөц боломж бүрэн дүүрэн ашиглагдаагүй учир зэс, тэр дундаа кобальт, никель зэрэг цахилгаан машин, батарейн түүхий эдийн түүхий эдийг нээх боломжтой гэжээ.

24/03/2021

Алт – (Аu)
(о. золото, а. gold)

Алт нь зөөлөн тод шар, хүнд төмөрлөг. Нягт нь 19320 кг/м3, хайлах температур 1046.5°С. Алтны уян болон давтагдах чанар нь бусад бүх төмөрлөгөөс илүү байдаг. 1гр алтыг 1м2 талбайтай болтол нь нимгэн болгож давтаж болно. Алт маш сайн өнгөлөгдөнө. Алт химийн хувьд идэвхигүй сул ба хатуу хүчилд уусахгүй, ердийн нөхцөлд хүчилтөрөгч, хүхрийн нөлөөлөлд орохгүй, байгалийн ус агаарын нөлөөнд зэврэхгүй. Алт давсны болон азотын хүчилд уусахгүй хирнээ (тэдгээрийн 3:1 хольц НCl+НNО3) хаан дарсанд амархан уусна. Мөн зарим элемент нэгдлүүдтэй алт урвалд орно.
Алт нь валютын үндсэн төмөрлөгт тооцогддог учраас эдийн засагт ихээхэн чухал үүрэгтэй. Техникт алтыг бусад төмөрлөгүүдтэй хольж хайлш болгож ашиглана. Нисэх онгоц, сансрын техникт зарим ойлгогч, цахилгааны контакт, дамжуулагч эд анги хийхэд хэрэглэх ба радио төхөөрөмжүүдэд хэрэглэнэ. Цахим техникт германи, инди, гафни, цахиур, цагаан тугалга, зэргийг оролцуулсан алт бүхий контактуудыг хэрэглэнэ. Алтны нилээд хувь нь үнэт эдлэл хийхэд зориулагдана. Алтыг анагаах ухаанд хэрэглэх ба түүний 198Аu цацраг идэвхт изотопыг хавдрын шинжилгээнд ашиглана. Алтны кларк 4.3·10-7 %.
Байгальд шижир алт хэлбэрээр болон мөнгөтэй холимог электрум, зэстэй холимог купроаурид, цагаан алттай холимог хатуу уусмалын хэлбэрээр оршино. Калаверит АuТе2, монтбрейт АuТе3 зэрэг теллурид хэлбэрээр оршдог. Ховор боловч алт мөнгөний сульфид болох унтенбогардит Аg3АuS2 тохиолдоно.Үйлдвэрлэлийн ач холбогдлоор шижир алт чухал байр суурийг эзэлдэг. Кюстелит (Аu=10-20%), калаверит АuТе2, (Аu=10-43%), креннерит (АuАg)Те2 (Аu=40%), сильванит Аg2АuТег2(Аu=25%) зэрэг эрдсүүд хоёрдогч байр суурийг эзэлдэг. Купроаурид АuCu2, родит Аu, Rh, пропецит An, Pd, ауростибат АuSb2, мальзонит Au2Bi, эотенбогардеит Аg3АuS2 гэх мэт маш ховор тохиолдох алт агуулагч эрдсүүдийг олборлодог. Алтны хүдрийн олборлолт боловсруулалтын дагалдах бүтээгдэхүүн мөнгө, зэс, хар тугалга, цайр, висьмут, хүнцэл, сурьма, теллур, мөнгөн ус, вольфрам, цагаан тугалга, кобальт, диц, зэрэг элементүүд байдаг. Алтны ордыг дотор нь шороон (шижирмэг) орд ба үндсэн орд гэж хуваана. Шороон орд нь тунамал хурдас, үндсэн орд нь давхрага, мэшил, үүр, судал, судланцар, штокверк, хэлбэрийн биет үүсгэдэг. Алтны шороон ордод ил аргаар, хүдрийн ордод ил ба далд аргаар ашиглалт явуулж олборлолт хийнэ. Шижир алтыг зонхилж гравитацийн аргаар ялгаж авдаг. Нунтаг жижиг ширхэгтэй нимгэн хуудаслаг алтыг гравитацийн аргаар ялгахад хаягдал их гардаг. Алтыг уусгаж, ангижруулах аргыг өргөн хэрэглэнэ. Уусгалтанд цианидууд, теосульфат, зэргийг ашиглана. Алтыг амальгамацийн аргаар мөнгөн усанд шингээж дараа нь ялгах байдлаар гаргаж авах практик бий.

Эх сурвалж: ЭРДСИЙН БАЯЛАГ, ТҮҮНИЙ ТӨРӨЛ ЗҮЙЛ, ХЭРЭГЛЭЭ БА ҮЙЛДВЭРЛЭЛ НОМ. ЗОХИОГЧ С. ЦЭДЭНДОРЖ

Ковш дугуй зарна 02/09/2020

Ковш дугуй зарна Ковш дугуй зарна

08/07/2020

Бид уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг бүхий л оролцогч талуудын бараа бүтээгдэхүүний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг нэг дор нэгтгэсэн цахим талбар нээн ажиллууллах гэж байгаад тун баяртай байна.

Удахгүй та бүхэн өргөнөөр үйлчилүүлж, ашиг орлого, амжилт бүтээлээ ахиулахыг хүсэн ерөөе.

Want your business to be the top-listed Engineering Company in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address

SBD, 1st Khoroo, Business Tower
Ulaanbaatar
123
Other Mining Companies in Ulaanbaatar (show all)
Terra Energy LLC Terra Energy LLC
“Sun Road Building” 6th Floor, Sun Road/91
Ulaanbaatar, 14230

Terra Energy LLC is a Mining Company with Coking Coal operations in the South Gobi region of Mongolia

GTAwcon GTAwcon
301 Arig Center, Jamyan Gun Street, 1st Khoroo, Sukhbaatar District
Ulaanbaatar, 14240

GTAWCON is a Mongolian industry leader in Underground Mining Construction. With over 3 years constru

GBM Өрмийн хошуу GBM Өрмийн хошуу
Sukhbaatar Duureg 2r Khoroo, Chonon Burt Tuv 302
Ulaanbaatar, 14240

Уул уурхайн өрмийн хошуу багаж хэрэгсэлийн худалдаа.

Goyot Ukhaa LLC Goyot Ukhaa LLC
Khan-Uul District
Ulaanbaatar, 17033

Mining transportation and Supplier comapny

Survey Link LLC Survey Link LLC
Chingeltei
Ulaanbaatar, 157170

Mining consulting

HANFA Mongolia HANFA Mongolia
Хан-Уул дүүрэг 15-р хороо , Тайж группийн байр
Ulaanbaatar, 17040

Drilling machine -Water Well Drilling Rig -DTH Drilling Rig -Solar Pile Driver -Rotary Pile Drilling

Khan Altai resource - Хан Алтай ресурс Khan Altai resource - Хан Алтай ресурс
Улаанбаатар 15141, Самбуугийн гудамж, М Плаза, 17 давхарт
Ulaanbaatar

Тогтвортой, нийгмийн хариуцлагатай дэлхийд өрсөлдөх алтны уурхайг бүтээн байгуулж, Монгол улсын баруун бүсийн хөгжлийг хамтран бүтээнэ.

Chu Development LLC / Чүү Девелопмент ХХК Chu Development LLC / Чүү Девелопмент ХХК
Monnis Building 9th Floor, Great Mongolian Street, 15th Khoroo, Khan-Uul District
Ulaanbaatar, 17011

The Leading Mining and Heavy Equipment Company in the competitive mining industry of Mongolia.

Nitrosibir-Mongolia LLC Titanobel-Mongolia LLC Nitrosibir-Mongolia LLC Titanobel-Mongolia LLC
Монгол улс, Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай, Макс барилга, 800 тоот
Ulaanbaatar

Explosives Materials Manufacturing & Blasting Services

Халзан Бүрэгтэй төсөл Халзан Бүрэгтэй төсөл
1st Khoroo, Peace Avenue-19 Trade And Development Bank Of Mongolia HQ, F14
Ulaanbaatar, 14230

МОНГОЛЫН 100% ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ УУЛ УУРХАЙН КОМПАНИ

Tsagaan erdeniin urlan / Цагаан эрдэнийн урлан Tsagaan erdeniin urlan / Цагаан эрдэнийн урлан
Ulaanbaatar

Уул уурхайн хэмжилтийн үйлчилгээ

Доплер Инерц ХХК / Dopler Inerts LLC Доплер Инерц ХХК / Dopler Inerts LLC
Ulaanbaatar

Geodezy, marksheider, kadastir ba avtozamiin geodeziin chigleleer buh torliin uilchilgeeg mergejliin