Чиний Марфа.
Чиний марфа.
Гаднаа хэдий зүгээр харагдавч...сэтгэл дотор минь өнгийвөл яг л Чернобыл-ын дэлбэрэлт.
Марфа.
Би тийм байгаагүй.
Би ааваараа түшүүлж дугуй унахыг сураагүй.
Өөрөө унаж босож өвдгөө шалбалсан ч айлын хүүхдүүд шиг дугуй унахыг хүссэндээ сурсан.
“Би анхнаасаа дугуй унаж чаддаг байгаагүй.”
Би монгол гэрт зуух галлахыг ээжээрээ заалгаагүй.
Дүү минь даарч чичирхийн эрхэнд гараа түлсэн ч нулимс дуслуулж зуух галладаг байсан.
“Би анхнаасаа том охин байгаагүй”
Би хоол яаж хийхийг хэнээр ч хэлүүлээгүй.
Өдөржингөө ганцааранг минь орхиод явахад өлсөхийн эрхэнд өдөржин эмээгийнхээ хажууд хоол хийхийг нь харж зогсдог байсан болохоор толгойдоо төсөөлж хийж эхэлсэн.
“Би анхнаасаа хоол хийж чаддаг байгаагүй”
Би математикаа хийж чадахгүй ээждээ зодуулж үзээгүй.
Ангийнхаа математикч аавтай хүүхэдтэй өрсөлдөж шарандаа би хичээдэг байсан.
“Би анхнаасаа математикдаа сайн байгаагүй”
Аавын орон зай дутаж хайрлуулахыг хүссэн ч надад би л байхгүй бол энэ бүхэн бүтэхгүй байсан.
Би өөрийнхөө аав бас багш.
Марфа.
Hi halloween….and bye.
Хааяадаа уучлах зүгээр.
Чамайг газар доор ортол чинь гомдоож худлаа хэлж хуурсан мэт санагдсан ч хааяадаа уучлах зүгээр.
Сэтгэлийг чинь эмэрч, өр зүрхийг чинь урсан ч хааяадаа тэвэрч үнсээд зүгээрдээ гээд гараараа илбээд суух ч зүгээр.
Гэхдээ хэзээ нэгэн цагт тэсвэр чинь алдагдаж, дотор чинь үймэрвэл орхиод явсан ч зүгээр.
Марфа.
Crying is useless
Яагаад ч юм дахиад л гунигт автаад
Амьсгал минь боогдож, хоолойн дээр минь нэг юм тээглэх шиг.
No matter what is it
Хайр төвөгтэй.
Түүнийг ярихаа боль.
Шаналгант тамаасаа ангижраад гунигт дэлхийн төгсгөлд хүрсэн 12настай охин.
Хүн болгоны ярианд яваад байхаар зүрх минь шимшрээд юунд гомдлохоо мэдэхгүй болчих гээд байна.
Шүлгийн аясанд найган ганхаж
Ширхэглэх цасанд аялах дуутай
Инээмсэглэх харцаараа над руу ширтээд
Илбэдэх гараараа үсийг минь илээч.
Марфа.
Харцанд чинь живээд
Халуунд чинь дулаацах
Хамгийн том хайр юм.
Марфа.
Чичирмээр хүйтэнд гараас минь хөтлөөд, хүссэн газар луугаа хамтдаа тэмүүлэх.
Үнэнгээсээ хажууд минь байх тийм л хүнийг хүснэ би.
Марфа.
I want luv like this.
Гуниг чи надаас үргээсэй.
Дурлал чи надад ирээсэй.
I’ll be better…pls marry me
‘Чи миний алдаж болохгүй хүн’
Саргүй шөнийн бодрол.
Заримдаа би үнэнд татагдаж залуургүй завинд суугаад л залхтлаа далайд живэх юм.
Заримдаа би худалд хууртагдаж завсаргүй зайн дунд төөрчих шиг болох юм.
Заримдаа би гэрэлд сохорсондоо нүдээ боож өөртөө харанхуйг авчирсан юм шиг санагдуулах юм.
Заримдаа би харанхуйд дассандаа ганцаардлаас өөрийг мэдрэхгүй удах юм.
Марфа.
Хар үүлний нулимс.
Azura:
Хар үүлний нулимс
Гунигийг үргээх увьдастай
Гэвч тэр үргээвч
Гэгээлэг бодлуудад төөрүүлж
Гэнэн сэтгэлд тодроно.
Хайр сэтгэлийг зөгнөх авч
Хүслийн хязгаарт үл хүрнэ.
Хүлээн суух цагт
Хөөрхнөөр инээмсэглэл бэлэглэнэ.
Марфа:
Хяслант орчлонгийн нулимсан дунд
Хамаг бүхнээ зориулах шиг
Хайрын үгсээ чулуудах шиг
Хөөрхөн нүдээрээ ирмэх шиг
Мянга мянган бодол дунд нь
Миний хэсэг оршин уу эс бөгөөс
Өөрөөс нь өөр нь үл оршин уу
Чи юу би юу гэж
Чимчигнэтэл шивнэх үг чинь
Чихэнд одоо хүртэл тодхон сонсогдоно.
Azura:
Тэр цагийг хүлээн суухдаа
Түүний үзэсгэлэн гоог хязгааргүй мэдрэвч
Түрхэн оршсон жаргалдаа ташууран
Түүнийгээ би анзаараагүй явж
Хоосон энэ ертөнцөд
Хорсол жаргалыг эргүүлэн авч
Хүссэн яасын эгшгээр хөглөж
Хүрч би очно зөвхөн түүндээ
Марфа:
Оч шиг бадрах хайрын галыг
Орхиод явах тэр агшинд
Одоо ингээд дуус гэх шиг
Унтарч орхих нь энэ үү...
Улаан өнгөтэй өндөр өсгийт нь
Уруул юутай нь төстэй ч юм шиг
Ургуулж бодсон ч яав ч энэ биш
Угаас би чамд хайртай.
Be enjoy with yourself
Тэр надад амьдралын утга учрийг мэдрүүлсэн.
Тэгчихээд өөрөө явчихсан.
Худал үгс үнэн үгсээс хурдан.
Үнэн хэзээ ч үнэнээрээ үлдэж байгаагүй нийгэм.
Худлаа бүхэн л тэдний сонирхлыг татдаг.
Би яагаад ч юм чамайг хамгийн ихээр хүснэ.
Зүрх сэтгэл сүнс минь голдоо ортол чамд гомдсон ч….
Чамаас өөр хэн ч надад хамаагүй мэт ертөнц минь зөвхөн чам руу л эргэчихэж.
Нээх юм ярьдаггүй, ажлаасаа өөр юуг ч боддоггүй. Бусдаас тусгаарлагдмал хэрнээ хааяа өрөөлөөс хамгийн тод нь болчихдог чи.
Өдрийн бодол шөнийн зүүд гэх үг тархинаас минь салахгүйгээр чамтай цуг оршисоор би яг галзуурч байна.
Марфа.
Click here to claim your Sponsored Listing.
Videos (show all)
Category
Website
Address
Ulaanbaatar