Үрчлээ Баяртай Urchlee Bayartai

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Үрчлээ Баяртай Urchlee Bayartai, Skin Care Service, Ulaanbaatar.

05/12/2022

Шинэ жилийн баярын хямдралтай худалдаа 🌹🌹🌹

Мэсгүй, зүүгүй, ямар ч өвдөлтгүй, айдасгүй шууд үр дүнгээ өгөх НАНО УТАС

Үйлчилгээ:
-Цайруулах, чийгшүүлэх
-Сэвх, нөсөө толбо арилгах
-Нүхжилт арилгаж багасгах
-Арьс өргөж чангалах, үрчлээ арилгах

Утас: 9900-3733

12/05/2020

#Сайхан арьстай болох 5 нууц

Хаврын улиралд нүүр хуурайшиж, өнгөө алдаад, арчлахад үнэхээр төвөгтэй болчихдог шүү дээ. Байдгаараа арчиж тордоод байхад л арьс хуурайшиж, уруул ам омголтоод байдаг бол бидний мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Арьс сайхан байхад хамгийн чухал хүчин зүйл бол шөнийн бүтэн нойр болон, унтахын өмнөх арчилгаа, цэвэрлэгээ байдаг. Тиймээс өөгүй толигор, өнгөлөг арьстай хүмүүс орой бүр орондоо орохын өмнө эдгээр 5 зүйлийг хийж хэвшсэн байдаг гэнэ шүү.

Сайхан арьстай болох 5 нууц

1.Нүүрээ 2 удаа цэвэрлэх

Сайхан арьстай байхын хамгийн гол үндэс бол зөв цэвэрлэх явдал юм. Хэрвээ та нүүрээ хуучин хэрэглэдэг савангаараа угаасны дараа "Ингээд боллоо" хэмээн орхидог бол маш том алдаа шүү. Түүнчлэн будаг арилгах, нүүр цэвэрлэх хоёр ч тусдаа асуудал гэдгийг анхаараарай. Арьсыг хоёроос доошгүй удаа угааж байж бүрэн цэвэрлэгддэг. Юун түрүүнд та зориулалтын будаг арилгагчаар нүдний будаг, кремээ сайтар арилгаад, дараа нь хөөсөн цэвэрлэгчээр нүүрэндээ 2-3 минутын турш массаж хийн угаагаад, түүнийгээ бүлээн усаар зайлаарай.

2.Нүх агшаах

Үүний дараа, таны хийвэл зохих хамгийн чухал зүйл бол нүх агшаах юм. Учир нь бид нүүрээ дутуу цэвэрлэснээс үүдэн арьсны гүнд хар батга болон бохирдол хуримтлагдаж, улмаар нүхжилт үүсдэг. Тэгвэл эхлээд юун түрүүнд халуун бүлээн алчуураар нүүрэндээ бигнүүр тавьж, дараа нь батгатай хэсгийг хар маскны тусламжтай хуулж авсны дараа мөсөөр жин тавих, эсвэл хүйтэн алчуураар бигнэж өгөөрэй. Гэхдээ нүх агшаах маскийг өдөр бүр биш, харин 7 хоногт 1-2 удаа тавихад л хангалттай.

3. Үхэжсэн арьсыг гуужуулах

Мэдээж арьс арчлах хамгийн чухал зүйлсийн нэг бол үхэжсэн арьсыг гуужуулах юм. Тухайн гуужуулагчний зориулалт, найрлагаас хамаарч арьсаа гуужуулах хугацаа нь ч харилцан адилгүй байдаг. Зөөлөн буюу усан, гелэн суурьтай гуужуулагчийг өдөр тутамдаа, харин ширүүн, элсэн ширхэгтэй гуужуулагчийг 7 хоногт дор хаяж 1 удаа хэрэглэж заншаарай. Ингэснээр таны арьсны өнгө сэргэж, хуурайшилт болон будаг шингэхгүй байх аюулаас бүрэн сэргийлэх боломжтой.

4.Хангалттай чийг, тэжээл өгөх

Нэгэнт арьсаа цэвэрлээд, гуужуулсан бол мэдээж хангалттай хэмжээний чийгшил өгөх нь зүйтэй. Хэрвээ та хуурай арьстай бол тосон суурьтай шөнийн тосыг, харин холимог болон тослог арьстай бол усан суурьтай шөнийн тосыг хэрэглэх нь зүйтэй. Гэвч шөнийн тосны хувьд усан суурьтай байх нь илүү тохиромжтой. Учир нь бүх л шөнийн турш арьс маань тослогтон, илүүдэл тослогийг гадагшлуулж, улмаар батга гарах магадлал ихэсдэг. Тосны сонголт гэдэг ийм чухал зүйл байдаг юм шүү, бүсгүйчүүд ээ!

5.Үргэлж дээшээ харж унтах

Арьсаа зөвхөн сайн цэвэрлэсэн, чийгшүүлсэн тохиолдолд өнгөлөг, эрүүл харагдана гэсэн ойлголт байхгүй. Шөнө ямар байрлалтай унтдагаас ч мөн хамаарах асуудал юм. Тиймээс та аль болох дээшээ харж, өндөр биш дэр дэрлэж унтах нь арьсанд тань ээлтэй. Өндөр дэр байнга дэрлэвэл хүзүүний арьс маш амархан суларч, үрчлээтдэг гэдгийг санаарай.

03/05/2020

#Үрчлээ үүсгэдэг буруу зуршлууд

Эмэгтэйчүүд бид бүгд л арьсаа зөөлөн толигор байгаасай гэж хүсдэг. Бид өндөр үнэтэй арьс арьчилгааны бүтээгдэхүүн худалдан авдаг ч өдөр тутмын буруу зуршлууд маань үрчлээ үүсгэх гол шалтгаан болж байгааг анзаардаггүй. Эдгээр зуршлуудыг хаяснаар та өөрийн толигор арьсаар бахархах болно.

Үрчлээ үүсгэдэг буруу зуршлууд

1. Байнга хэт цэвэрлэх

Арьсаа цэвэр байлгахыг хичээх нь зөв боловч 7 хоногт 2-оос их удаа скрабаар нүүрээ цэвэрлэх, лосьон, тоник зэргээр өдөр бүр арчих шаардлагагүй гэж гоо сайханчид зөвлөж байна. Учир нь та арьсаа хэт цэвэрлэснээр арьсныхаа дархлааг бууруулж өөрийнх нь хамгаалалтын гадаргууг гэмтээж, хэт хуурайшуулах нь үрчлээ үүсэх эхний шалтгаан болно.

2.Доошоо харж унтах

Олон хүн доошоо харж унтах дуртай. Гэвч ингэснээр бид арьсаа хайр найргүй дарж, механикаар гэмтээж байгаа, мөн хүчилтөрөгчийн хангамж дутагдаж, цусны эргэлтийн хэвийн байдлыг алдагдуулж байгаа юм. Хамгийн тохиромжтой унтах байрлал бол дээшээ эгц хараад хүзүүн дороо багахан дэр тавьж унтах бөгөөд энэ байрлалд таны нүүр, хүзүүний арьс зөөлөн, толигор хэвээр үлдэх болно.

3.Тамхи татах

Никотин болон бохь нь арьсыг хуурайшуулж залуу насаа хадгалах оролдлогыг үгүй хийдэг.

4.Хэт их будах

Өдрийн турш зузаан крем, хэт их будгийн дор дарагдах арьс хангалттай амьсгалж чаддаггүй. Өдрийн будагт арьс хамгаалах үйлчилгээтэй хөнгөн крем, энгэсэг л хангалттай гэж гоо сайханчид зөвлөж байна. нүүрээ будахдаа нүүрний массажны шугамын дагуу будах нь арьс сунахаас сэргийлнэ. Унтахын өмнө арьсаа сайн цэвэрлэх нь их чухал юм.

5.Дэлгэцний өмнө удаан суух

Бид маш их цагийг зөөврийн компьютер, ухаалаг утас ширтэн өнгөрөөж байна. Эдгээр ухаалаг машинууд нь юуны өмнө хүзүүг тань үрчлээтүүлдэг. Тиймээс ч нүүрний йог болон нүүр хүзүүний иллэг тогтмол хийлгэх нь чухал. Мөн хүзүү, эрүүний хооронд тэгш өнцөг үүсэхээр тэгш суух нь чухал юм.

6.Халаагуур дээр суух

Халаагуур болон бусад халаах хэрэгслүүд нь хүйтний улиралд бидний гоо сайханг устгаж байдаг. Бидний арьс хэт хуурайшиж, хурдан хөгширдөг. Үүнээс гарах гарц бол хангалттай хэмжээний ус ууж, чийгшүүлэх тос тогтмол хэрэглэх явдал.

7.Тосгүй хоолны дэглэм

Арьсанд өөх тос маш их чухал, өөх тосгүй бол арьс хуурайшиж, өнгө алддаг. Загас, самар, оливийн тос зэрэг нь цэвэр тос агуулдаг тул арьсны өнгө үзэмж, бие организмд бүхэлд нь чухал хэрэгцээтэй байдаг.

8.Халуун ус

Хэт халуун устай ванн, шүршүүр нь ачаалалтай өдрийн дараа алжаалаа тайлах сайхан арга мөн хэдий ч хэт халуун ус арьсанд үрчлээ үүсгэдэг. Халуун ус нь арьсны өөрийн тослогийг арилгаж, хамгаалах бүрхүүлийг угааснаас арьс цагаасаа эрт хөгширдөг. Зүй нь 40 хэмээс ихгүй бүлээн устай ванн, шүршүүрт орж хүйтэн усаар шавших нь таны арьсыг бэхжүүлнэ.

9.Хараа муутай байж линз, харааны шил зүүхгүй байх

Хараа муутай хүмүүс холыг харахдаа байнга нүдээ онийлгодог нь нүдний эргэн тойронд үрчлээ үүсэх шалтаг болдог. Компьютер дээр ажиллахдаа харааны шилээ зүүхээ бүү мартаарай

10.Батгаа шахах

Батгаа шахаж болохгүй гэдгийг бүгд мэддэг ч заримдаа тэсдэггүй шүү дээ. Батгыг гараар шахаснаар халдвар орох эрсдэлтэйгээс гадна бид арьсаа гэмтээж байдаг.

11.Цагаан даавуугаа солихгүй удах

Дэрний уутан дээр бактериуд, үсний лакны үлдэгдэл зэрэг наалдсан байдаг нь унтах явцад нүүрний арьсанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Тиймээс дэрний уутаа 2-3 хоногт солиж байгаарай.

12.Байнга бохь зажлах

Бохийг байнга зажлах нь гоо сайханд сөрөг нөлөөтэй. Эрүүний эцэс төгсгөлгүй хөдөлгөөн амыг тойрон үрчлээ үүсэхэд хүргэж, арьс суларч унждаг.

13.Нарны хамгаалалттай тос

Нарны цацраг идэвхит туяа арьсыг эрт хөгшрүүлдэг. Иймээс нарны хамгаалалттай тос /SPF/-ыг зөвхөн амралтанд байхдаа биш, ер нь өдөр бүр хэрэглэж заншаарай. Ингэснээр арьс чинь танд талархах болно.

02/05/2020

ҮРЧЛЭЭ ИНГЭЖ ҮҮСДЭГ

Сайхан арьстай гэгддэг манай орны бүсгүйчүүд олон цаг нартай байдаг, эрс тэс уур амьсгалтай тул хурдан үрчийж хөгшрөх хандлагатай байдаг. Үрчлээнээс сэргийлэхийн тулд яавал зохих талаар ойлголт өгөхийн тулд бид үрчлээ үүсэх механизмыг энгийнээр тайлбарлан хүргэж байна.

Шинж тэмдэг: Коллагены ширхэг уян хатан чанараа алдаж, үрчлээ үүснэ

Зовхин доорх нарийхан үрчлээнүүд, инээх, ярвайх зэргээс гарах зураасан үрчлээ, насны эрхээр үүсэх гүн үрчлээ гэх мэтээр үрчлээнд олон төрөл бий. Насны эрхээр үүсдэг үрчлээ нь арьсанд байх коллагены эсүүд уян хатан байдлаа алдахад үүсдэг. Өнгөн арьсны дор байх арьс нь 70 хувь коллагенаас бүтдэг байна. Залуухан байхад уян хатан гөлгөр байсан арьс нас нэмэхийн хэрээр коллагеных нь ширхэгийн шинж чанар нь өөрчлөгдөж, эргээд хэвэндээ орохгүй болно. Улмаар инээх, ярвайх зэрэг байнга нугалаа гардгаас үүдсэн өнгөн хэсгийн үрчлээ нь арьсны гүнд коллагенаа алдмагц эргэн засахад хэцүү гүн үрчлээ болдог байна. Харин уруулын хоёр талаар үүсдэг зураас бол инээж ярвайснаас биш арьс унжсанаас болж гардаг.

Шалтгаан: Коллагены ширхэг яагаад шинж чанар нь өөрчлөгддөг вэ?

40 нас дөхөж ирмэгц арьсны гүнд байдаг коллагены хэмжээ яагаад багасч ирнэ. Мөн коллагены бүтцийг дэмжиж өгдөг эластин гэгддэг уян хатан уураг ч хуучирч богино богино болж тасраад, арьсны уян хатан бүтцийг үүсгэж буй хэрээслэсэн нүд мэт бүтэц эвдэрч ирдэг. Түүнээс гадна хэт ягаан туяанд бас анхаарах хэрэгтэй. Хэт ягаан туяа коллагены ширхэгийг эвдэхээс гадна коллаген задлах чиглэлд үйлчилдэг бодисын ялгарлыг идэвхижүүлж, үрчлээ амархан үүсэх нөхцөл бүрдүүлдэг.



Сэргийлэх, сайжруулахын тулд: Арьсны дотор болон гадна талаас зэрэг анхаарах

Үрчлээнээс сэргийлэхийн тулд арьсыг дотроос нь засах сайжруулах нь хамгийн чухал. Арьсанд тэжээл өгдөг Е аминдэм, Б-гийн төрлийн аминдэмүүд, С аминдэмтэй хүнс өдөр тутам хэрэглэж занших. Мөн А аминдэм арьсны бүтцийн эрүүл мэндийг дэмжих талд үйлчилдэг. Аминдэмүүд тосонд уусмагц амархан шингэдэг тул түүхий саладаас илүү бага зэрэг оливын тосонд хуурах зэргээр шар ногоон өнгийн ногоонууд идэж байвал тустай. Түүнээс гадна арьсны өнгөн хэсэг дахин шинэчлэгдэх хурд нас нэмэгдэхийн хэрээр удааширч доройтдог. Үүний дээр үхэжсэн арьсны цэвэрлэгээ муу баймагц давхар нэрмээс болж арьс шинэчлэгдэхгүй өнгөө алдаж, амархан үрчийхээр болж ирнэ. Арьсаа сунгаж тэнийлгэх, нүүрний дасгал хийж булчин чангалах гэх мэт зүйлс хийдэг хүн байдаг ч үр нөлөө нь эсэргээрээ гарах эрсдэлтэй. Үрчлээ бол арьсны гүнд үүсдэг зүйл учраас булчинтай холбоогүй юм. Хамаагүй татаж чангаагаад улам бүтцийг нь эвдэх аюултай тул анхааралтай байгаарай.

28/04/2020

ГОО САЙХНЫ УУРАГТ УТАС 100% УРГАМЛЫН ГАРАЛТАЙ.
Бүх төрлийн арьсанд тохиромжтой.
1. Нэг удаа нүүрэндээ массажлаж шингээхэд 3-5 хоногийн дотор тасралтгүйгээр арьсанд коллагеныг автоматаар нөхөх.
2. Нүүрний арьсыг чангалж, нүүрний шугамын дагуу өргөх, арьсны өнгийг сэргээх, цайруулах, пудрын хор тайлах ,гүн чийгшүүлэх, эсийн хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэх, үхжсэн эсийн шинэчлэлтийг дэмжих, гэмтсэн эсийг нөхөн сэргээх, үрчлээ багасгаж тэнийлгэх, арьсны харшлыг багасгаж, арилгах үйлчигээтэй.
3. Эхний удаа арьсны өнгийг сэргээж, эсийн нөхөн төлжилтийг сайжруулах, чийгшүүлэх, чангалах, цайруулах, жижиг үрчлээг тэнийлгэх, 3-4 удаа мэдэгдэхүйц үр дүн гарна.
4. Тарилга тарихгүй, хавтгахгүй, өвтгөхгүй, харшил өгөхгүйгээр, физик бус, мэс заслын бус аргаар нүүрийг шугамын дагуу хурдан өргөх нөлөө үзүүлдэг
Савлагаа: Хайрцагтаа 8 удаагийн уурагт утас, 4 шилтэй гиалуроны хүчил, шүршдэг сав.
Хэрэглэх заавар: Нүүрний уурагт утсыг нүүрний шугамын дагуу нас болон нүүрний арьсны онцлогоос хамаарч 7-14 хоногт нэг удаа товшиж шингээж өгөх ба орой бүр унтахын өмнө гиалуроны хүчлийг түрхэнэ.
Утас:88725599

08/04/2020

Нано утас.Нэг удаагийн үр дүн. Дэлгэрэнгүйг:88725599

26/01/2020

ЗҮҮГҮЙ_ЭМЧЛЭХ_эмчилгээ Алтан утас нь хамгийн_сүүлийн_ үеийн дэвшилтэт нано технологийн бүтээгдэхүүн бөгөөд нүүрстөрөгчийн давхар ислийн тусламжтайгаар арьсыг гүнээс нь эрүүлжүүлэх Carboxy (CO2) нь мэсийн бус аргаар, өндөр үр дүн үзүүлэх арьс гоо заслын хамгийн сүүлийн үеийн ГАЙХАМШИГТ үйлчилгээ юм

Энэхүү эмчилгээг хийлгэснээр:
✅Арьсны өнгө цайрч, жигд болж гэрэлтсэн цав цагаан болно
✅Арьс өргөгдөж, үрчлээ багасна
✅Нөсөө толбо бүдгэрнэ
✅Батга эмчлэгдэж, сорви багасна
✅Арьсны ус тосны баланс тэнцвэржинэ
✅Арьсны нүх агшина
✅Арьсны уян хатан чанар сайжирна
✅Арьсны хөхөлбөр болон хаван арилна

Та дараах асуудалтай бол алтан утас илүү тохиромжтой
✅ батгашилтай
✅ нүхжилттэй
✅ арьс хуурайшилтай
✅ арьсны өнгө алдагдсан
✅ нөсөө толботой арьсаа жигд цайруулахыг хүссэн

1 удаагийн түрхэлтээр шууд мэдрэгдэнэ.
Утас:88725599

21/01/2020

Мөсөөр нүүрээ тогтмол арчсанаар дараах үр дүнд хүрнэ.
- Мөс нь арьсыг чангалж нүхжилтийг багасгаж нүүрийг чийглэг зөөлөн болгодог.
- Нүүрээ будахаас 15 минутын өмнө мөсөөр нүүрээ арчиад түрхэх нь арьсыг өө сэвгүй сайхан харагдуулна.
- Мөсөөр тогтмол нүүрээ арчих нь судас томорч зангирахаас болоод нүүрийг улайж хавагнахаас хамгаална. Цусны эргэлтийг сайжируулсанаар нүүр илүү тунгалаг харагдана.
- Мөс нүдийг хавагнахаас хамгаална.Дутуу нойр эсвэл ядарсанаас болоод нүд хавдаж хавагнахад мөсөөр арчих нь маш түргэн хугацаанд багасгаж өгнө.
- Нүүрийг тогтмол мөсөөр арчих нь үрчилээ гарах магдлалыг маш эрчимтэй бууруулж өгдөг.
- Мөс нь улайлт хавдалт буулдахдаа сайн учир хатуу толгойгүй улаан батгыг хэт томорч сэдэрэхээс сэргийлт хавдарыг бууруулдаг. Батгатай хэсэгтэй мөсөө тавьж мэдээ алдтал нь байрлуулах нь үр дүнтэй.
1. Эхлээд буцалсан усаа жижиг мөсний саванд хийж хөлдөөнө.
2. Өглөө эсвэл оройдоо 2 ширхэгийг жижиг алчуурт ороож нүүрээ хайлж дуустал нь арчина. Алчуургүй ч арчиж болно.
3. Хөлдөөгчөөс шууд гаргаж ирсэн мөс тиймч арьсанд сайн биш учир 2 гарныхаа дунд хэд хэд өнхөрүүлээд жаварыг н арилгах нь зөв
4. Чийгшүүлэгч тосоо түрхэнэ.
5. 15 минутаас дээш тавихгүй байх
6. Мөсийг ногоон цайтай, сарнайн устай, лимоны шүүстэй холиж холдоож болно.
#Үрчлээ баяртай.

12/01/2020

НҮҮРЭНД ҮРЧЛЭЭС ҮҮСЭХ 13 ШАЛТГААН

Та үргэлж нүүрээ арчилж, эрүүл хооллодог байсан ч хэд хэдэн муу зуршилууд арьсыг тань хөгшрүүлсээр л байдагийг мэдэх үү? Тэгвэл эдгээр зуршилууд нь яг ямар зүйлс болохыг доорх нийтлэлээс мэдэж авна уу.

1. Нүдний контур “Wall Street Dermatology”-ын арьс гоо заслын эмч Доктор Жүлия (Julia Tzu) хүмүүст нүдний контур аль болох хэрэглэхгүй байхыг зөвлөжээ. Учир нь энэ бүтээгдэхүүн таны нүдний эргэн тойронд үрчлээс үүсгэх гол шалтгаануудыг нэг болдог байна.

2. Хэт их хөгширөлтийн эсрэг бүтээгдэхүүн Гоо сайхны бараа дунд маш олон үрчлээний эсрэг тос, чийгшүүлэгч, маск, шөнийн тос гэх зэрэг бүтээгдэхүүн байдаг. Йелийн их сургуулийн Доктор Мона (Mona Gohara) эмэгтэйчүүдэд: “Аль болох цөөхөн хөгширөлтийн эсрэг бүтээгдэхүүн хэрэглэх нь олон бүтээгдэхүүн хэрэглэхээс илүү тустай байдаг” гэжээ.

3. Теньгүй машин Нарны гэрэл таны арьсыг илүү хурдацтай хөгшрүүлдэгийг та мэдэх байх. Тиймээс теньгүй машинтай бол нарнаас хамгаалах тос байнга хэрэглэж байх хэрэгтэй юм байна.

4. Органик гэх шошготой бүтээгдэхүүн Мэдээж байгалийн гаралтай бүтээгдэхүүн бидний эрүүл мэнд, гоо сайханд тустай. Гэхдээ натурал буюу органик гэх шошготой бүтээгдэхүүнд “Poison Ivy” агуулагддаг бөгөөд энэ нь таны арьсыг хөгшрүүлдэг байна.

5. Хажуу талаараа эсвэл доошоо харж унтах Эмч нар дээш харж унтах нь арьсыг амраадаг бөгөөд бусад тал руу харж унтахад таны арьс үрчлээтэх магадлал ихэсдэг хэмээн үзсэн байна.

6. Нүүрний будагаа буруу арилгах Зориулалтын будаг арилгагчаар нүүрээ угаагүй тохиолдолд таны нүдний эргэн тойронд будаг арилалгүй үлддэг бөгөөд энэ мэдээж таны арьсыг хөгшрүүлнэ.

7. Буруу савангаар угаах Хатуу савангаар нүүрээ угаах таны арьсанд муугаар нөлөөлдөг. Тиймээс шингэн нүүрний савангаар угаах хэрэгтэй.

8. Бүтээгдэхүүнээ байнга солих Та дэлгүүр хэсэх дуртай л байлгүй. Гэтэл та шинэхэн гарсан илүү сайн гэх бүтээгдэхүүнийг хараад авахыг мэдээж хүсдэг. Тэр зүйлийг л хэрэглэвэл 10 нас залуу болчих юм шиг санагддаг билээ. Олон бүтээгдэхүүн солих нь арьсанд тийм ч сайн биш. Тиймээс нэг төрлийн бүтээгдэхүүнээ удаан хугацаанд хэрэглэж байж л үр дүнг нь үзэх нь байна.

9. Гоо сайхны бараанд найдах Залуу насаа хадгалж үлдэнэ гэдэг зөвхөн нүүрэндээ түрхсэн зүйлсээс болдоггүй. Энэ бол амьдралын хэв маягаа бүрэн өөрчлөхийг хэлж байгаа юм. Унтах идэхээс эхлээд өөрийн амьдралын хэв маягаа өөрчилөхгүй бол таны үрчлээс бүрэн арилахгүй ажээ.

10. Компютерийн дэлгэцтэй хэт ойр суух Дэлгэцтэй хэт ойр суух таны харааг муутгахаас гадна хүзүүний үрчлээс нэмдэг байна. Тиймээс зөв сууж сурах хэрэгтэй шүү.

11. Нүдний эмчид үзүүлэхгүй байх Та мэдээж хараа сайн бүх зүйл зүгээр гэж бодож болох ч, эмчид байнга үзүүлж хэвших нь таны эрүүл мэндэд ашиг тустай ажээ. Зарим төрлийн нүдний өвчинүүдээс болж та үрчлээтсэн байж ч мэдэх юм. Эсвэл хараа тань муудаж онийж харсанаас нүдний үрчлээс үүсэж болдог юм байна.

12. Тамхи татах Эмэгтэйчүүдийн дунд судалгаа хийхэд, үрчлээс үүсгэдэг хамгийн том шалтгаануудын нэг тамхи байжээ. Тиймээс тамхиа хаяснаар та эрүүл гоо сайхан хэвээр үлдэж чадах нь байна.

13. Нарны тос түрхэхгүй байх Нарнаас хамгаалах тос таны арьсыг маш сайн хамгаалдаг учраас хэрэглэж дагах хэрэгтэй шүү.

09/01/2020

Үрчлээнээс сэргийлэхийн тулд яавал зохих талаар ойлголт өгөхийн тулд бид үрчлээ үүсэх механизмыг энгийнээр тайлбарлан хүргэж байна.
Шинж тэмдэг: Коллагены ширхэг уян хатан чанараа алдаж, үрчлээ үүснэ
Зовхин доорх нарийхан үрчлээнүүд, инээх, ярвайх зэргээс гарах зураасан үрчлээ, насны эрхээр үүсэх гүн үрчлээ гэх мэтээр үрчлээнд олон төрөл бий. Насны эрхээр үүсдэг үрчлээ нь арьсанд байх коллагены эсүүд уян хатан байдлаа алдахад үүсдэг. Өнгөн арьсны дор байх арьс нь 70 хувь коллагенаас бүтдэг байна. Залуухан байхад уян хатан гөлгөр байсан арьс нас нэмэхийн хэрээр коллагеных нь ширхэгийн шинж чанар нь өөрчлөгдөж, эргээд хэвэндээ орохгүй болно. Улмаар инээх, ярвайх зэрэг байнга нугалаа гардгаас үүдсэн өнгөн хэсгийн үрчлээ нь арьсны гүнд коллагенаа алдмагц эргэн засахад хэцүү гүн үрчлээ болдог байна. Харин уруулын хоёр талаар үүсдэг зураас бол инээж ярвайснаас биш арьс унжсанаас болж гардаг.
Шалтгаан: Коллагены ширхэг яагаад шинж чанар нь өөрчлөгддөг вэ?
40 нас дөхөж ирмэгц арьсны гүнд байдаг коллагены хэмжээ яагаад багасч ирнэ. Мөн коллагены бүтцийг дэмжиж өгдөг эластин гэгддэг уян хатан уураг ч хуучирч богино богино болж тасраад, арьсны уян хатан бүтцийг үүсгэж буй хэрээслэсэн нүд мэт бүтэц эвдэрч ирдэг. Түүнээс гадна хэт ягаан туяанд бас анхаарах хэрэгтэй. Хэт ягаан туяа коллагены ширхэгийг эвдэхээс гадна коллаген задлах чиглэлд үйлчилдэг бодисын ялгарлыг идэвхижүүлж, үрчлээ амархан үүсэх нөхцөл бүрдүүлдэг.
Сэргийлэх, сайжруулахын тулд: Арьсны дотор болон гадна талаас зэрэг анхаарах
Үрчлээнээс сэргийлэхийн тулд арьсыг дотроос нь засах сайжруулах нь хамгийн чухал. Арьсанд тэжээл өгдөг Е аминдэм, Б-гийн төрлийн аминдэмүүд, С аминдэмтэй хүнс өдөр тутам хэрэглэж занших. Мөн А аминдэм арьсны бүтцийн эрүүл мэндийг дэмжих талд үйлчилдэг. Аминдэмүүд тосонд уусмагц амархан шингэдэг тул түүхий саладаас илүү бага зэрэг оливын тосонд хуурах зэргээр шар ногоон өнгийн ногоонууд идэж байвал тустай. Түүнээс гадна арьсны өнгөн хэсэг дахин шинэчлэгдэх хурд нас нэмэгдэхийн хэрээр удааширч доройтдог. Үүний дээр үхэжсэн арьсны цэвэрлэгээ муу баймагц давхар нэрмээс болж арьс шинэчлэгдэхгүй өнгөө алдаж, амархан үрчийхээр болж ирнэ. Арьсаа сунгаж тэнийлгэх, нүүрний дасгал хийж булчин чангалах гэх мэт зүйлс хийдэг хүн байдаг ч үр нөлөө нь эсэргээрээ гарах эрсдэлтэй. Үрчлээ бол арьсны гүнд үүсдэг зүйл учраас булчинтай холбоогүй юм. Хамаагүй татаж чангаагаад улам бүтцийг нь эвдэх аюултай тул анхааралтай байгаарай.

Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


Ulaanbaatar
16080
Other Skin Care Services in Ulaanbaatar (show all)
Luxury Skin Mongolia Luxury Skin Mongolia
Ulaanbaatar, 17000

Гоо сайхны үйлчилгээг таны гэрт❤️

Suvd Acne treatment clinic Suvd Acne treatment clinic
ХУД, 11-р хороо Маршал Таун, 108-р байр
Ulaanbaatar

Эрүүл арьс, Эрүүл биеийг амьдралын зөв хэв маяг, эерэг дадлын дүнд бий болгодог

Арьсны Хүүрнэл - батганы эсрэг төсөл Арьсны Хүүрнэл - батганы эсрэг төсөл
Ulaanbaatar

Улиралд нэг, маш хүнд батгатай хүүхдийн арьсны асуудлыг шийдэх сайн үйлсийн төслөө эхлүүллээ…

Girls / Охид Girls / Охид
Ulaanbaatar-Darkhan
Ulaanbaatar

The Comfy The Comfy
Khan/Uul
Ulaanbaatar, 17130

Online shop

Daylisse_Mongolia Daylisse_Mongolia
Бөхийн өргөөний зүүн замаар урагшаа 13-р байр
Ulaanbaatar, 11000

Солонгосын алдарт Daylisse компанийн Монгол дахь албан ёс?

Volcanic Beauty Volcanic Beauty
хүүхдийн 100
Ulaanbaatar, САРАНСАЛОН

Арьс арчилгаа, гоо сайханы массаж, сормуус хийх үйлчил?

Perfect Queen's skin care & Aesthetic Center Perfect Queen's skin care & Aesthetic Center
Хүнсний 4 уулвараас хойш зам дагуу Queen KTV оффис байрны 5давхарт 506 тоот
Ulaanbaatar

Таны байгалийн гоо үзэсгэлэнг бид цогцлооно.Туршлагатай чадварлаг найрсаг хамт олон таныг хүлээж б.на

Skin Care Products Skin Care Products
Ulaanbaatar

Anara nature органик бүтээгдэхүүн Anara nature органик бүтээгдэхүүн
Анара/Үүрдийн гэрээ чуулган
Ulaanbaatar

Anara nature та болон таны гэр бүлийг байгалийн орцтой бүтээгдэхүүнээр халамжлана.

Rene-cell Vesiloyii team Mongolia Rene-cell Vesiloyii team Mongolia
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Ulaanbaatar

Хэрэглэгдэхгүй байгаа зүйлсээ хэрэгтэй нэгэндээ өгөх,

Sonia USA Sonia USA
Chinggis Avenue
Ulaanbaatar